Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “7-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
449

Сондор тэр хоёрыг харан инээмсэглээд Монгол хэлээр – Та хоёр орохгүй юмуу … хэмээтэл өвгөн хөлсөө нэгэнтээ арчаад – Энэ манай гэр мөн биз дээ? хэмээн Ойдовын өөдөөс харвал – Тиймээ тийм юм шиг байна гээд

инээвхийлэн Сондорын өөдөөс асуусан харцаар харахад Сондор тэр хоёрт хандан энэ удаа Англи хэлээр – Би энэ яваа насандаа ийм сайхан сэтгэл ханамжийг мэдэрч үзсэнгүй. Энийг яг юу гэдгийг мэдэхгүй ч

хүн амьдарч байна, цэвэрлэхэд амархан санагдаж байсан ч ийм жижигхэн хирнээ ямар их юм багтдаг юм бэ. Зүгээр л сууж байгаад дээшээ харахад тэнгэр харагдаж байна. Шөнө од эндээс их гоё харагдах

байх даа тиймээ? Ойдов өвгөн Баньдид Сондорын саяны ярьсан бүхнийг орчуулж өгөөд – Ах минь та битгий хэл би өөрөө бүр гайхаад шоконд орчихлоо. Энэ ямар тансаг баян эмэгтэй гэж бодно. Магадгүй

таны гэрийг бүү хэл өөрийнхөө гэрийг ч цэвэрлэж үзээгүй байх гэмээр тийм л эмэгтэй – Аан тиймүү би ч байгаа байдалтайгаа дасан зохицоод өөрийнхөө гэрийг ингэж өнгө ордогийг ч мэдээгүй удаж дээ. Харь ч

бай эмэгтэй хүний гар хүрсэн гэсэндээ үнэхээр өөр юмаа. Сая чи бид хоёрыг орж ирэхэд гурил зуурдаг хувинд минь ус хийчихсэн шороо тоос арчиж байхыг хараад би бүр юу билээ гээд … үүнийг сонсоод Ойдов тэр хоёрыг цочтол ганцаараа чангаар инээн бүр нулимсаа гартал инээж байснаа Сондорт хандан – Хатагтай Сонду та айлын хоол хийхдээ хэрэглэдэг түмпэнд тоосыг нь угаачихсан байна гэнээ ха ха ха – Яанаа уучлаарай … би харин хайж байгаад энэнээс өөр гайгүй юм олдоогүй юмаа уучлаарай хэмээн яахаа мэдэхгүй Ойдовын өөдөөс харвал өвгөн – За одоо яахав дээ. Сайн цэвэрлэж байгаад л хийчихье.

Нээрээ түрүүн охин шөнө одод их гоё харагдах байх гэж хэлж байсан та хоёр хоноод маргаадараас явах юмуу? гэтэл Ойдов – Өвгөн минь бид хоёр Хамарын хийд орох яаралтай ажилтай л даа. Энэ маань удахгүй нутаг буцна буцахаас нь өмнө үзүүлэх ёстой юмнууд бас нилээдгүй байдаг. За явах уу хатагтай Сонду хэмээтэл Сондор – Хамарын хийд орохоор үзэх юм нэг их биш гээ биз дээ. Би шөнө од ойрхоноос хармаар байна. Бас өвгөнөөс асуух юм ч байна эндээ хоноцгооё Ингээд өвгөнийд хонохоор болж Ойдов өвгөнд туслан тэр хоёр оройны хоол

хийж харин Сондор гадаа зураг авсаар бүрий ч болов. Хооллож суухдаа Сондор өөрийн эрхгүй тахил дээрх алтан бурхан дээр нүд нь буугаад байгааг хашир өвгөн харин ч нэг ажаадхав. Ойдов Сондорт хандан – Хатагтай Сонду хэрэг болж магад гээд би авч байсан архи чихэрээ энэ өвгөнд өгчих үү хоёулаа зөндөө дайлуулж хоол хүртэл хийлгэж идчихээд санаа зовоод байна – Тэг тэг чи өөрөө л мэд Ойдов өөрөө ч дотор нь жаахан муу өдөржин хэцүү байсан тул өвгөнөөр далимдуулан ганц нэг татаж дотроо онгойлгох санаатай хэлсэн нь зөвдсөнд баярлан бушуухан гарч ууттай юм барин орж ирээд – Монгол

хүний сайхан жудагаар танихгүй хүнийг ч дайлаад гаргадаг сэтгэлд баярлалаа ах минь хэмээгээд өгөв. Өвгөн жаахан хүүхэд шиг хоёр гардан аваад уутыг онгойлгон архи байхыг хараад мөн баярлан – За та хоёр минь тэгээд аятай байж чадаж байгаа болов уу даа. Чи ч яахав эр хүн бас ч гэж Монгол хүн харин энэ охин л. Сондор түүний хэлсэнийг хагас дутуу ойлгов бололтой инээмсэглэн – Зүгээр зүгээр надад од харах л сайхан байна Ойдов өвгөн хоёр архиа дундалсаны дараа дуу нь ч чангараад халж байгаа нь илт. Баньд өвгөн босон тахилаасаа үзүүр тохой том алтан бурханаа аван өвөр дээрээ тавиад Сондорт

хандан – Энэ өвгөнийх нь ганц өв дамжин ирсэн хөрөнгө дөө. Манай өвөө их том лам хүн байсан юм. Ийм хоёр бурхантай. Энэ том нь энэний арай жижиг тохой өндөртэй бас байдаг байсан юм гэнэ билээ. Тэгээд баривчилгааны үеэр үзүүр тохой өндөр энэ бурханаа аван зугатаж хар болж эмээтэй минь ханилан энд суурьшсан, харин нөгөө тохой өндөрийг нь улс хурааж авсан дуулдсан даа – Би үзэж болох уу хэмээн Сондор гараа сунгавал Ойдов ч мөн барьж үзээд – Хөөх өвөө энэ тэгээд цул алт уу? – Тийм гэсээн. Намайг цаг сайхан болтол битгий ил гаргаарай гэж өөд болохынхоо өмнөхөн хэлж байж билээ – Та тэгээд хаана нуудаг байсан юм? хэмээн Ойдов хэрэгт дурлан асуувал Баньд

өвгөн өмнөхөө хөнтөрөн хамрын тамхинаасаа ахиухан татаад – Би юу … би гээд хэсэг тээнэглэзэж байснаа: Би үүнийгээ саяханыг болтол өвөөгийн нуусан газарт нь байлгаж байгаад ердөө хэдхэн жилийн өмнө л ухаж гаргаж авсан даа хэмээтэл Ойдов – Хөөх танай өвөө бүр газар булчихсан байсан хэрэг үү? – Газар ч гэж энүүхэнд байдаг сувраганы дор өөрийн эмээл хазаар гээд одоо цагт бол боломжийн үнэ хүрэх зүйлстэйгээ хамт хийсэн байсан – Та тэгээд тэр эмээл хазаарыг нь яасан хэмээн Ойдов шуналтан асуувал – Өвөө надад захихдаа

ганцхан энэ бурханыг л аваарай, өөр юу ч битгий ав бүгд тэндээ үлдэг чамд яавч сайн юм дагуулахгүй гээд – Аан тэгээд та тэр ярианд нь итгээд аваагүй хэрэг үү шал балай юм хэмээгээд Ойдов хоёр тийшээ орчуулан ярьж байгаадаа тэрүү өмнөх цайнаасаа балгаад хундагатайгаа уун өвгөнд өөртөө дахин нэг нэг хундаглав. Өвгөн Баньд түүний хэлсэний хариуд хуурай нүдээ гарынхаа алгаар арчаад – Би залуу ч байж бас гэнэн ч байж дээ. Өвөөгийнхөө үгэнд оролгүй бүгдийг нь ухаж авсаан. Тэр үед энэ суврага баригдаагүй байсан юм. Би сайхан гэр бүлтэй хөөрхөн охинтой ч байлаа. Яахав гэнэт баахан хөрөнгөтэй болсон би аархаж өвөөгийнхөө бүсээр гангаран эмээлээр

нь гоён сумаас сум хэсэн аархаж явсан үе надад бий. Нэг өдөр тийнхүү явж байгаад гэртээ иртэл манай гадаа харагдаагүй машин зогсож байваа. Би ч хэдэн өдрийн уусан юм гараад дотор гэж авах юмгүй байсан хүн эмээлээ барин таахалзсаар яваад ортол яг л энэ охин шиг нэг гадаад хүүхэн нэг залуугийн хамт манайд сууж байдаг байгаа. Манай хөгшин тэр үед аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байсан юм. Би охиноо хөгшин ээжтэйгээ үлдээгээд өөрийн жаргалыг хөөж явахаас өөрийг мэдэхгүй тийм л ойворгон нэгэн байлаа. Та хоёрт уйтгартай байна уу, болих уу? гэтэл Ойдов, Сондор хоёр үгүй үгүй цааш нь ярь л даа хэмээцгээхэд өвгөн өмнөхөө дахин нэг татаад: Би үнэхээр тэнэг

байжээ. Тэр гадаад эмэгтэй бас л энэ охин шиг хүзүүнээсээ нэг том хар юм салгахгүй зураг дараад л байдаг байсан. Манай охин 3 нас дөнгөж хүрээд л байсан үе. Нөгөө эмэгтэй чинь охиныг минь өхөөрдөөд, манай охин ч тэр эмэгтэйн өвөр дээрээс буухгүй элдэв өгсөн чихэрэнд нь хууртаад л суугаад байсныг би ч тэр үедээ ойлголгүй өгсөн гадаад архинд нь толгойгоо алдчихсан хоёр хоног ёстой аав, охин хоёрын нар гарна гээч болсон л доо. Явах өглөө нь хамт зурагаа даруулъя гээд жолооч залуу бид гуравын зургийг дараад хөдлөх болтол манай охин тэр хүүхнийг дагаад уйлаад сүйд болов. Нөгөө хүүхэн ч охиноос минь

салж ядаад тэгээд тэр эмэгтэй надаас охиноо надад өргүүлчих би том болохоор нь хэлээд та хоёртой холбоо бариулъя гэхээр нь би ч тэр үедээ охиноо бодож байгаа царай нь юм байхдаа нэг бол өгсөн олон бэлэг архинд нь ухаанаа алдчихсан байвуу ээжийнхээ үгийг ч тоолгүй, олон юм ч бодолгүй зөвшөөрчихсөн тэнэг толгой доо. Удалгүй эхнэр ч эмнэлэгээс гарч ирээд охиноо өгөөд явуулсаныг дуулаад ухаан алдаж унаад сэргэхгүй байсаар өнгөрсөн. Ханхай гэрт ганцаараа зулын өмнө үлдсэн хойноо л сая нэг ухаарч харамсаад ч барахгүй ухаангүй үйлдэлдээ өөрийгөө адлаад үхье гэж зөндөө бодсон ч хүн чинь цагаа тулахаар үхэж чаддаггүй юм билээ. Арай тайвширсан хойноо энэ бурханаас бусдыг бүгдийг нь буцааж булаад

дээр нь би суврага босгосоон. Одоо бол толгойгоо шаагаад суухаас өөрийг хийж чадахгүй нэг ийм л өвгөн болж дээ. Ойдов үүнийг сонсоод – Ай амьдралаа гэж та тэгээд тэрнээс хойш хүнтэй суугаагүй хэрэг үү? – Би ямар нүүрээрээ хүнтэй суух билээ. Хань ижилтэй болох нь бүү хэл хүний нүүр ч харах хэцүү болсон хүн дээ би. Сондор харин энэ бүхнийг сонсоод цүнхээ уудлан зураг гаргаж ирэн – Та энэ хүнийг мэдэхгүй биз хэмээн өөрийнх нь багын зураг гээд аав чинь Монгол хүн би тэнд байхдаа дотно харьцаатай байсан хэмээн ээжийнх нь хэлж өгсөн зургийг итгэлтэй биш үзүүлбэл Баньд өвгөн аван бүдэг гэрэлд ойртуулж нэг холдуулж нэг харж байснаа ширээнийхээ нүднээс лаа асаан бүр тодотгон дахин дахин хараад – Энэ зураг

яахаараа чамд? Хэмээн Сондорын өөдөөс итгэл муутай нулимс цийлэгнэсэн нүдээр харвал Сондор нулимсаа барьж дийлэлгүй – Энэ зурган дээрх охин бол би – Юу!!! Тэнгэр минь … охин минь Сондор минь … чи минь мөн гэж үү? аавын охион ….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *