Home Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “6-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
1,645

“Тайланд Бангкок Патаяа арал” Үүр цайхад далай тогтуун гагцхүү энд тэнд далайн давалгаа боргилох чимээнээс өөр ямарч чимээгүй тогтуун тийм нэг өглөө далайн дунд ганцхан хөлөг онгоц зогсон

харагдана. Нэгэн залууг хоёр булиа эр заамдан далайруу хаяхад бэлэн хашлага налуулан гэдийлгэн зогсоо харагдана. Өнөөх залуу ч өвдөг нь чичрэн тэднээс аврал эрэн – Амь авар амь авар би үнэхээр мэдэхгүй

байна. Саяхан надруу ярьсан одоог хүртэл олоогүй одоо ганцхан газар үлдсэн тийшээ өнөөдөр явна гэж байсан хэмээтэл тэдний өөдөөс харан түшлэгтэй сандал дээр нэг хөлөө ачин суугаад гартаа бүдүүн тамхи

ороосон харваас бийлэгжүү байрын хижээл насны эр босон өнөөх залуу дээр ирэн – Миний тэвчээрийг шалгах гээд байгаа юмуу? хэмээн хөмхий зуун шүдэн завсараараа исгэрэн асуувал барьж байсан хоёр

булиа залуу хоолойг нь боон дээш нь өргөхөд баригдсан залуу – Амь өршөө, амь өршөө … үгүй, үгүй би ч гэсэн энд гайхаад хүлээгээд л байна. Тэгэхдээ ямартаа ч өнөөдөр нэг хэл өгөх байх – Намайг тэнэг

хүн гэж арай бодоогүй биз гөлөг минь. Өчигдөр чи яг наад үгээ хэлсэн. Би итгээд гэрт чинь хүн үлдээсэн гэтэл яриагүй. Холбоо барих дугаарыг нь өг нэг бол имэйл хаяг юмуу фээсбүүк хаягийг нь өгөөдөх чамайг ингээд хаяж байгаа зургийг нь явуулъя – Би … би алийг нь ч мэдэхгүй нээрээ шүү. Босс оо ойлго л доо … хатагтай надруу өөрөө л ярьдаг – Аа тийм байх чи хэмээснээ бүх уураа гаргах гэсэн мэт элгэдтэл цаанаас нэг нь гартаа утас барьсаар гүйж ирээд – Бос оо энэ холын дуудлага ирж байна гэх нь тэр. Барьцаалагдсан залуу эвхэрч унасан чигтээ наадах чинь хатагтай байна та өөрөө ярь Босс олон ч

дуудуулалгүй утсыг нь аван чихэн дээрээ барьтал цаанаас нь: “ Үнэг гүйж эхэллээ, төлөвлөгөөний дагуу ажилдаа ор. Миний явуулсан юмыг хурдан бэлэн болгоод ярьсанаараа өгч явуулаарай …” гээд хариу сонсолгүй утсаа тасалчихав. Босс атирч байсан хөмсөг нь хормын төдий талбин инээмсэглээд Харьцгаая, наадхаа эрэг дээр буулгаад орхичих хэмээснээ ерөөсөө хараанаасаа салгаж болохгүй юм байна. Та хоёр хамт гэрт нь байж хийж байгаа бүрийг нь хянаж надад илтгэж бай хэмээн тушаал буулгаад жиндсэн бололтой тавцан дээрээс дотогш орохоор алхлаа. **** Сондор өглөө эртлэн босоод кофегоо чанаж

байтал Ойдов ч сэрэв. Ойдов бушуухан босон санаа нь зовж буй бололтой нөмөрч унтсан дэвсгэрээ хураан гадагшаа гаран машинаа бэлдэж эхлэв. Энэ хооронд хэн хэн нь юм дуугарсангүй. Сондор аялалд явахдаа байнга үүрч явдаг үүргэвчээ үүрэн хувцаслаад буугаад ирвэл Ойдов цайгаа ууж байснаа – Сайхан амарсан уу хатагтай Сонду хэмээтэл хариу өгсөнгүйд бушуухан ууж байснаа цэвэрлээд гэрээс гарав. Тэд замаасаа банкаа дүүргэж байх хооронд Сондор гартаа газрын зураг барин харж байснаа – Хамрын хийд гэх энэ газар ортол

хэд явах вэ? – За байз хэмээн хэсэг бодолхийлж байснаа 500 гаран л явах байхаа – Очоод үзэх юм ихтэй юу би интернэтээс хартал сүм хашаанууд л байгаад байх шиг – Хамгийн гол нь энергийн төв. Өөр ч бидний үзсэн шиг үзвэрүүд нь музейд нь л байдаг байх – Гэхдээ тэр чинь лам нар байсан гээ биз дээ – Аанхан … / Ойдов үнэндээ анх удаагаа явж байгаа болохоор тодорхой хариулт хэлж чадсангүй / Сондор гэрэл зургийн аппаратаа гарган зураг даран явсаар. Гэтэл Сондор бие засах тухайгаа хэлэн тэд замаас гаран нилээн холдов. Буцаад замдаа орох гэтэл Ойдов хөдөөний зам сайн мэдэхгүй тул хэсэг будилж байгаад бүр төөрчихлөө. Төөрсөнөө Сондорт мэдэгдэхгүйг

хичээн ийш тийшээ харж явтал ашгүй нэг айл харагдахад баярлан Сондорт хандан – Хатагтай Сонду одоохон би энэ айлаас ороод зам асуугаадахъя – Юу … чи төөрчихсөн юмуу? – Харин яг аль нь гэдгийг ялгаж чаддаггүй уучлаарай хэмээн хурдаа нэмэн давхиж байтал гэнэт пис хийн дуугарахад хоёул цочин өөд өөдөөсөө харвал Ойдов амандаа хараал урсган бууж харсанаа – Өө новш гэж дугуй хагарчихлаа. Айлын бараа харагдсан нь яамай. Би таныг хүргэж өгөөд өөр туслалцчих эр хүн байвал авчирахаас. Баньд өвгөн сураа элдээд сууж байтал гадаа нь нохой хорио гэх дуулдав. Гараад хартал залуухан хотын байрын хүүхэн залуу хоёр зогсож байлаа. – Сайн байна уу та? – Сайн сайн байцгаана уу – Өвөө уучлаарай бид хоёр төөрчихлөө. Тэгээд танайхыг

хараад замаа асуухаар ирж байтал тэнд дугуй хагарчихлаа – Өө харлаа алив орцгоо – Энэ маань гадаад хүүхэн би Хамрын хийд үзүүлэх санаатай яваа ухаантай. Ингэхэд бид хаана байнаа? – Дундговийн Дэрэн суманд л явна даа – Аанхан … таниас өөр хүн байна уу надад элбэлцээд өгчих – Байхгүй ээ би ганцаараа л байна – За за би өөрөө л учраа олохоос та манай жуулчиныг гэртээ байлгаж байхуу хэмээгээд Сондорт хандан – Хатагтай Сонду уучлаарай та энэ өвгөнийд хүлээж байхуу? – Үгүй би яахаараа танихгүй айлд ганцаараа … хэмээн дургүйцэн өөдөөс нь харвал өвгөн Баньд – Би чамд тус болъё оо хүү минь. Охин минь чи манайд хүлээж бай гэр онгорхой. Ойдов ч

Сондорт өвгөний хэлсэнийг хэлээд түрүүлэн яваа өвгөний араас гүйсээр очив. Сондор нэг тэдний араас дагах гэснээ гэр гэдэг энэ дугуй цагаан байшинд орж үзмээр санагдаад болох биш. Гаднаас нь гэрийн зургийг холдуулж нэг ойртуулж нэг урдаас нь, хажуунаас нь, ардаас нь гээд авч байгаад хүн байхгүйг нь мэдсээр байж хаалгийг нь тогшоод татан гэрт орвол нэг л сонин үнэр юун түрүүнд угтан авлаа. Үүдэн дээр зогссон чигтээ гэр доторхийг тойруулан харсанаа хойморь байх тахил дээр нүд нь гэрэлтэн тогтчихно тэр. Бушуухан цүнхээ уудлан нямбайлан боосон хоёр зураг гаргаж ирээд нэгийг нь барин

бурхан тахилын өмнө очин зурагтайгаа зэрэгцүүлэн харж байснаа зургийн аппаратаа гаргалаа. Ойдов ч өвгөнтэй элбэлцэн дугуйгаа сольж тавьчихаад машинаа асаан гэрт ороод хоёул мэл гайхан үүдэн дээрээ хөшиж орхих нь тэр

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…