Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “5-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
1
553

Сондор яарамгүй босон эргэлзэж байснаа цонхоор Ойдовын машин байхыг хараад хаалгаа тайллаа. Ойдов гартаа тор дүүрэн юм барьчихсан – Хүнд байна шүү хэмээн ганцаараа ярьсаар гутлаа хам

хум тайлан шидээд авчирсан зүйлсээ дааж ядан гал тогооны тавиур дээр тавиад сая нэг сандал дээр суун тусан өөртөө хүйтэн ус ширээн дээрээс аягалан уув. Сондор түүнийг анх удаа харж байгаа мэт

чимээгүй ажиглан суусаар. Ойдов харин энэ бүхнийг анзаарсангүй. Сондор ийнхүү сууж байснаа гэнэт Ойдовоо хэмээн Монголоор дуудвал Ойдов гайхан том харсанаа маасайтал инээн – Хөөх чи сая яг

Монгол хүн шиг цэвэрхэн дуудлаа би бүр юу билээ гэж цочлоо. Яаая би ч овоо багш юмаа хэмээн дахиад л ганцаараа инээд алдвал Сондор үргэлжлүүлэн – Ойдовоо чи Англи хэлийг хаана ингэж төгс сурсан юм

бэ? – Яасан гэнэт надтай барьцаад байна уу та гэснээ дахиад л ганцаараа инээд алдан: Үнэндээ би Америкт багаасаа амьдарсан л даа тэгээд л энэ – Аан … чи гэр бүлгүй байхаа тэ? – Гэр бүлтэй болох завгүй

л явна. Яасан яагаад гэнэт энэ бүхнийг асуугаад эхлэв – Зүгээр л надад хэтэрхий их цаг зарцуулаад байхаар чинь тэгж бодсон. Маргааш хоёулаа үлдсэн нэг газарлуугаа явна тэгэхээр өнөөдөр сайхан амарцгаая даа – Болж л байна би таны мэдэлд байгаа. Би маргааш хэдэн цагт ирэх вэ? – Чи яваад маргаашийнхаа хувцасыг аваад хүрээд ир. Хоёулаа нэг сайхан ууя. Би ч маргааш очиж үзээд тэгээд л удахгүй буцах байх – Хүүе ээ бүр тийм болчихсон уу? Би ч харих юу байхав машины ард бүгд яваа – Ок тэгвэл би дээр ажлаа дуусгаад буугаад ирье. Чи уух юманд яваад ир, тэгээд надад нэг сайхан Монгол хоол хийгээд

өг – Ёстой догь – Аан тийм надад битгий саад болоорой би өөрөө ажлаа дуусгачихаад буугаад ирэх болохоор гэтэл Ойдов инээмсэглэн баруун гарынхаа эрхий хуруу долоовор хуруу хоёрыг дугараг хэлбэртэй болгон ок хэмээн толгой дохиод үлдэв. Сондор дээр гаран зураг угааж байсан өрөөндөө орон хаалгаа дотроосоо түгжин сая нэг гэрэлээ асаав. Ширээн дээгүүр дэлгэж тавьсан зурагнуудаа эхнээс нь нэг бүрчилэн няхуур үзэн сууна. Байгалийн үзэсгэлэнт содон газрын зурагнуудаа нэг ялган өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй түүхийн олдвор музейн

зурагнуудаа нэг ялган бурхадын зурагнуудыг нь бас тусад нь ялган ангилж байв. Ялгаж дуусаад доошоо өөртөө кофе чанаж уухаар буутал Ойдов харагдсангүй. Авчирсан хүнсээ бүгдийг нь ялган байдаг газруудад нь хийгээд тэр хавиа сайхан цэвэрлэсэн байхыг хараад сэтгэл хангалуун инээмсэглэн кофе нь ч буцалсан тул аягандаа хийгээд дээш гарав. Тэрээр ажлынхаа шүүгээнээс томруулдаг шил гарган бурхадын зургийг нэг бүрчлэн нарийвчилан үзэж өөртөө байгаа бурхадын танилцуулгатай номоо дэлгэн тулган уншиж судлан

өмнөө дэлгээд тавьсан дэвтэр дээрээ нэгийг бичин тэмдэглэж авсанаа номон дээрээ тодруулагчаар тодотгон ялган сууна. Хаалгийг нь зөөлөн тогшиход сая толгой өргөн нүдний шилээ аван биеийнхээ чилээг гарган суниагаад хананд байрлуулсан сейфээ онгойлгон дэвтэр тэмдэглэлээ далд хийн цоожлоод очиж тайлбал Ойдов гартаа цар түүн дээр кофе жигнэмэг тавьчихсан инээмсэглэн – Хатагтай та кофегоо уу, тийм их ажилтай байгаа юмуу би туслах уу ? – Баярлалаа хэрэгггүй дээ би угаасан зурагнуудаа үзэж сонирхосоор. Ингэхэд би чамайг битгий саад болоорой гэсэн байхаа – Уг нь тэгсэн л дээ, тэгэхдээ өнөөдөр

хоёулаа сайхан амаръя гэж хэлчихээд дэлгүүр явж ирээд хоол хийлээ, гэрээ цэвэрлэлээ бараг л 4,5 цаг болчихоод байхад таныг чинь ямарч чимээгүй байгаад байхаар санаа зовоод, бас хоол гарах болчихлоо … – Аанхан тэгж удсан хэрэг үү, би гэрлүү холбогдоод бас хөөрхөн удчихлаа – Өө за … тэгвэл би дор хүлээж байя – Дуусгачихлаа сая чамайг хаалга тогшихоор чинь за бууцгаая Сондор, Ойдов хоёр энэ удаа яг л нэг гэрийн хоёр шиг хоолны ширээний хоёр талд суун хооллож байв. Ойдов энэ удаад үнэхээр сэтгэл гаргасан нь харагдаж байлаа. Хоолны ширээг магад өмнө нь энэ ширээ хэзээ ч ингэж засагдаж үзээгүй байх. Ширээний голд амьд цэцэгийн баглаа алаглан

түүний хажууд ROYAL виски, мөс, кола, ундаа, ус зэргийг зэрэгцүүлэн тавьж мөн гүзээлзгэнэ, усан үзэм тус бүрдээ жижиг тавганд таваглаж ширээний хоёр талд таваг сэрээ тавьсан нь харагдана. Сондор энэ бүхнийг харан өөрийн эрхгүй дуу алдан – Хөөх ямар гоё юм бэ – Таалагдаж байна уу? – Мэдээж тэгэлгүй яахав – Болж дээ их бодсон шүү. Чи дөнгөж сая яг жаахан охин шиг байлаа. Энэ Сонду чиний үнэн төрх биз дээ?. Үүнийг сонсоод Сондор балмагдан – Ингэнэ гэж бодоогүй, энэ нөхцөлд ийм гэнэтийн юм хараад баярлахгүй эмэгтэй байна гэж үү … хэмээгээд царайгаа төв болгон ширээний ард очин суух гэтэл Ойдов инээмсэглэн суудлыг нь холдуулан түүнийг суулгаад цааш эргэн хоолоо гарган уур савсуулсаар таваглан барьж ирэн ширээн дээрээ

тавиад – За манай үндэсний хоол БУУЗ гэдэг юм. Уурыг нь жаахан дарагдахаар нь идээрэй. Энэ цуу, кетчуп, кемчи өөр ямар хольж идэх юм авахаа үнэндээ мэдсэнгүй уучлаарай Сондор хариу дуугарсангүй буузнаас нэг ширхэгийг аван өмнөө байгаа тавган дээрээ тавиад нэг гартаа хутга, нөгөө гартаа сэрээ барин зүсэх гэтэл Ойдов – Сонду хатагтай буузыг ингэж иддэг юм хэмээгээд гараараа барин нэг хазан шүүсийг нь сорон уугаад бүтнээр нь амандаа хийв. Сондор түүнийг хараад ярвайн хутгаараа буузаа зүсвэл шүүс нь тавгаар нь цацархад сальфетк аван цэвэрлээд багахааныг аван амандаа хийн амталж үзэв.

Ойдов харин түүний энэ байдлыг хараад – Сонду чи Монгол хоол идэж үзмээр байна гээ биз дээ. Хоол олон төрөл байдаг шиг идэхэд бас өөр өөрийн учиртай байдаг. Энэ хоолыг чи ингэж хутгаар зүсэж мах гурилыг нь ялгаж идээд амтыг нь мэдрэхгүй ээ. Нэг удаа ч гэсэн хэзээ ч хийж үзэж байгаагаа юмаа хий л дээ. Миний хажууд хоолыг гараараа барьж идлээ гээд чи бүдээлэг юмуу дорд эмэгтэй болчихгүй. Алив ээ үз л дээ тэгж байж л чи жинхэнэ амтыг нь мэдрэнэ Сондор хэсэг тээнэглэзэж байгаад Ойдовын хэлсэнээр гартаа барин хазвал хурууг нь даган шөл нь урсахад урд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг мэдрэх нь тэр. Ойдов ч алгаа ташин өөрөө мөн нэгийг аван үмхээд вискигээ задлан бэлдээд тавьсан жүнзэнд мөснөөсөө

ахиухан хийн хундаглан бариад – За төлөө хэмээн инээсэн чигтээ өргөвөл Сондор ч амаа арчин инээмсэглээд – Төлөө хэмээн мөн өргөлөө Орой болж нилээн халамцсан хоёр зочны өрөөнийхөө буйданг налан зэрэгцэн суун ярилцсаар. Ойдов вискинээсээ хийн Сондорт бариад – Сонду ингэхэд чи хэн юм бэ? – Сонду – Нэрийг чинь хэн асуусан юм, чи яг яах гэж Монголд ирсэн юм бэ? – Аялах гэж – Бишээ яг ямар зорилгоор ирээд ингээд удаад байгаа юм бэ гээд байхад. Бас яагаад заавал Монгол хэл сурах гээд байгаа юм?, Бас яагаад мөнгөө дэмий шахуу зүйлд үрээд байгаа юм?, Чиний ер нь зорилго чинь юу юм?, Чи ер нь яг хэн юм бэ??? Нэг бол чи хөгшин баян нөхөртэй түүнээсээ уйдаад юмуу, хашраах гээд мөнгөөр нь туйлж яваа хэрэг үү?. Чи ийм

их хөрөнгө хураах хэмжээний насны хүн биш, өвлөж авсан байлаа гэхэд чиний байгаа байдал чинь удах тусам чамаас Монгол төрх ажиглагдаад байх юм.Үүнийг сонсоод Сондор виск.инээсээ шимэн там.хи асаагаад – Чиний гайхах чинь зөвөө. Би өв залгамжлагч биш, хөгшин баян нөхрийнхөө хөрөнгөөр туйлж яваа ч нэгэн биш. Би нутагтаа боломжийн ажил хийдэг. Өөрийгөө амрааж яваа минь энэ. Монгол хэл сурах, монгол төрхийн хувьд бол би нарийндаа бол Монгол цустай. Манай ээж залуудаа танай оронд яагаад ч юм ирэх болж тэгж байхдаа нэг залуутай дотно харьцаатай болсон гэсэн харин явахдаа намайг олсон гэсэн. Үнэндээ би төрсөн аавыгаа бас хайж байгаа юм л даа – Тэгж л таарна заавал нэг учир байх ёстой би бүр гайхаад байсан юмаа – За амарцгаая даа маргааш хөдөө явна – Тэгье би энд ингээд л унтчихна санаа зоволтгүй Сондор босон дээш гараад хэсэг байзнаж байгаад өрөөнөөс нэгийг аван Ойдовыг хучих хучлаг

барин чимээ гаргахгүйг хичээн буув. Ойдов тасарсан бололтой сууж байсан газраа дээш харан хоёр гараа алдлаад чангаар хурхиран унтана. Сондор дээрээ нь хучлага хучихад сэрсэнгүй, гараас нь атгасан ч сэрсэнгүй. Сондор харин энэ хооронд амжуулан хуруу нэг бүрийнх нь хээг авчирсан төхөөрөмжиндөө даран уншуулж амжив.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *