Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “4-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
518

Өрөөнд тас харанхуй гагцхүү зураг угааж буй хэвлэгчийн гэрэл л ажиллаж байгаа нь тэнд хэн нэгэн байгааг илтгэнэ. Сондор хэвлэгдээд гарч ирж байгаа зурагнуудаа нямбайлан хавчин барьж тусгайлан

бэлдсэн ширээн дээр эгнүүлэн тавьсаар. Хэдий гэрэл асааж харахыг хүсэж байгаа ч тэрээр яарсангүй. Сүүлийн зурагаа гарахыг хүлээж байтал дор хаалгыг нь хэн нэгэн хүчтэй цохих дуулдах шиг. Гэсэн ч

хийж байгаа ажлаа орхисонгүй гарч ирэхийг нь хүлээж байгаад сая ширээн дээрээ тавиад бушуухан өмсөж байсан хормогчоо явуут дундаа тайлаад хаалгаа том онгойлголгүй өрөөнөөс гаран хурдан

алхсаар хаалган дээрээ очин амьсгаагаа гүнзгий аван гаргаад хаалгаа тайлав. – Сайн байна уу хатагтай Сонду таныг гэртээ байхгүй юм болов уу гээд явах гэж байлаа хэмээн анх түүнийг Монголд ирэхэд тосож авч

байсан залуу зогсож байлаа. – Өдрийн мэнд би унтаж байлаа – Тух алдуулсан бол өршөөгөөрэй би орж болох уу? – Тэг л дээ, тэгэхдээ ямар нэг зүйл хэрэг болоо юу? – Үгүй зүгээр л … энүүгээр явах ажилтай

болчихоод таныг яаж байгаа бол гээд л – Намайг энд байгааг мэдэж байсан хэрэг үү? суугаач хэмээн ширээнд урив – Таныг байгааг Ойдовоос мэдсэн л дээ – Аан тийм ш дээ хэмээн Сондор амандаа бувтнаад кофе аяглан өгөв. Дөл кофегоо оочингоо хэрхэн яриагаа эхлэхээ бодон ойр зуурын юм ярин сууж байснаа шийдэв бололтой түүний хөдөлгөөн бүрийг ажин суугаа Сондорын өөдөөс харан хоолойгоо нэгэнтээ засаад – Хатагтай Сонду үнэндээ би тантай нэг

зүйлийг ярилцах хэрэгтэй гэж бодоод зорин ирлээ – Сонсож байна – Би Англи хэлэндээ Ойдов шиг сайн биш тэгэхдээ боломжийн ойлгуулах хэмжээнд ярьж чадах байх гэж бодож байна. Та миний яриаг таслалгүй сонсоод дараа нь ойлгоогүй зүйл байвал асуугаарай. Сондор хариуд нь толгой дохин өөдөөс нь харан суув. Дөл үргэлжлүүлэн хаалгаруу нэг хяламхийгээд зангиагаа суллан үсээ нэгэнтээ илбээд ярьж эхлэв. Би Ойдовтой багын найз. Нэг байрны чулуугаар байлдаж явсан тийм л найзууд. Дунд ангид байхад тэр ээжтэйгээ аавынхаа

хойноос Америк явахаар болсон тэгээд л сураг тасарсан … Сондор энэ хүртэл ярьж байгаад тэвчээр нь алдрав бололтой мөрөө нэгэнтээ хавчаад нарийн тамхи нарийхан хуруун завсараа хийн асаагаад – Тэгээд энэ бүхэн надад ямар хамаатай билээ? – Эхнээс нь ярихгүй бол бүх зүйл утгагүй ойлгомжгүй болох байх гэж бодсон юм. За тэгвэл гол яриандаа оръё: Ойдов хориод жил ямарч чимээгүй байж байгаад хоёр жилийн өмнө гэнэт л нэг өдөр намайг олоод ирсэн. Үнэндээ би эхлээд таниагүй удтал ярилцсаны эцэст сая нэг таньсан. Түүний яриагаар тэндээ боловсрол эзэмшээд одоо эх орондоо суурьшина бизнесийн том

хамтрагчтай болсон Монголд тусалж таньж мэдэх хүн алга туслаач гээд. Би ч надад санал болгосон үнийн дүнг сонсоод ажлынхаа хажуугаар тогтмол биш болохоор боломжийн санагдаад хамтарахаар болсон. Бид ярилцаж байгаад жуулчны бааз байгуулахаар шийдэн дөнгөж эхлээд байгаа минь энэ. Үнэндээ бол чи манай байгууллагаар үйлчлүүлж байгаа анхны жуулчин, тэр оффис бол чамд итгэл үнэмшил төрүүлэхээр хэдхэн цаг түрээсэлж авсан байр … бас тэнд байсан хүмүүс бүгд бид хоёрын найзууд … үүнийг сонсоод Сондор – Хүлээгээрэй ингэхэд юу болоод байнаа? – Харин ийм л юм болчихлоо уучлаарай. Би ч чамайг хэд хоноод үзэх юмаа үзчихээд буцчих байх

гэж бодож байсан ч таны шаардлага болон одоо ингээд бараг сар болох гэж байгаа байдал чинь намайг энэнийг хэлэхээс өөр аргагүй болголоо – Би танд хэрхэн итгэх билээ? – Итгэх үгүй нь таны л хэрэг. Энэ байрлаж байгаа байшин чинь Ойдовын ганц хөрөнгө. Өөр тэрэнд юу ч байхгүй, одоо өөрөө зочид буудлаар амьдарч байгаа. Бас таны хүссэн бүхнийг авах чинь манайд бол багагүй хэмжээний мөнгө тэр бүхнийг ёстой яаж аргалж байгааг мэдэх юм алга. Нэг бол сурсанаара залилангаа л хийгээд явж байгаа биз – Та надаас яг юу хүсээд байгаа

юм бэ? хэмээн арга барагдсан сөөнгөдүү дуугаа мэдэгдүүлэхгүйг хичээн Сондор цөхрөн асуувал Дөл одоо л яг цаг нь хэмээн гаднаа худлаа өрөвдөж буй төв царай гаргаж байгаа ч дотроо бол инээд нь хүрэн – Би танд тусалхад бэлэн байна. Та Ойдовт хамтарч ажиллахаа болилоо гээд л хэлчих – Тэгээд … – Тэгээд үү, тэгээд хоёулаа хамтарч ажиллая – Аан тиймүү хэмээн Сондор хөмхийгөө зуун хэлээд дахин нэг тамхи асаан доогтоо харцаар тавлан ширтэн утаагаа өөдөөс нь үлээгээд – Багын найзаасаа урваж байгаа хүн надад үнэнч туслаад явж чадна гэж үү? – Та юу ярина вэ би таны хэлсэн бүхнийг гүйцэлдүүлэх бүрэн чадвар, танилууд, найз нөхөд гээд зөндөө хүрээлэл байна. Бүр нийт үнийн дүнгээ ч Ойдовоос арай хямдаар санал болгож болох юм

… Сондорын тэвчээр нь алдрав бололтой талдаа орж байсан тамхиа Дөлийн өөдөөс няслаад ЗАЙЛ … яг одоо манай гэрээс зайл хэмээн Монголоор удаан үг нэг бүрээ зөөн хэлээд нэг гараа ташаандаа аван нөгөө гараараа үүдрүү заавал ингэнэ чинээ санаагүй байсан Дөл цочин боссоноо хормын төдий биеэ цэгцлэн хүрэмээ нэгэнтээ гөвөөд суудлаасаа босон – Өө хө Монгол хэл сурсаныг бодоход манайд бүр суурьшихаар арай санаархаж байгаа юм биш биз дээ. Хойноос ирээд хот минийх Хотонд ороод хонь минийх гэх гээд байна уу … За яахав хожим хамаг байдгаа тэр хүнд алдчихсан гээд над дээр тусламж хүсээд

ирэв дээ. Би тэр үед чинь яагаад ч тусалж чадахгүй гэдгээ одоо хэлчихье хэмээгээд тэднийхээс гарав. Дөлийг гарсаны дараа Сондор тайширч чадахгүй нааш цааш холхин өрөөн дотуураа бодолд дарагдан алхана. Тэрээр амандаа Ойдов, Дөл хэмээн ээлжлэн шивнэн алхсаар сая хөл нь цуцав бололтой буйдан дээрээ суун хоёр хөлөө урагш жийн буйдангийнхаа арын дэрийг налан нүдээ анин сууж байтал гадаа нь машин ирэх дуулдав. **** Ойдов дэлгүүрт гартаа цаас барин Сондорын захьсан бүхнийг цуглуулан явахдаа түүнийг хэн нэгэн дагаад байгааг анзаарсангүй. Кассан дээр авсан бүхнээ бичүүлэн тэрэгээ түрэн машиндаа ачихаар хүртэл цочтол хэн нэгэн түүний

мөрийг алгадахад бараг л дуу алдчихсангүй эргэн харвал Дөл байлаа. – Ёоох балай юм чинь хүн айлгачих юм – Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр юундаа айсан юм. За сайн уу? Чи эхнэртэй болоо юу ганцаараа хүн гэхэд дэндүү их хүнс байх чинь хэмээгээд инээхэд Ойдов ч мөн даган инээгээд – Үгүй ээ хө, надад хүнтэй суух зав алга даа – Аа тийм байх чи худлаа нуугаад. Нээрээ нөгөө хатагтай юу болсон буцсан уу? – Тэрний л хүнсийг зөөгөөд гүйж байна – Хөөх ингэж удах байсан юмуу, ирээд бараг 3 долоо хоночихлоо – Харин тиймээ – Чи тэгээд хамтарна гээд байсан яасан? – Бидний санал болгосон газруудаар явахгүй гээд Монгол хэл сурч байгааг хэлэх үү газрын зураг харж байгаад л

явуулаад байна даа. Дээр Алтай таван богд үзэх болоод чамруу ярьтал чи өөрөө өөр ажил байна наад хүүхнээ одоо чи өөрөө мэдээ гээ биз дээ – Зөөз бүр тийм дээрээ тулсан уу … чи ч тэгвэл бурзайж байгаа юм байна даа … тэр үед би яагаад ч хойшлуулж болохгүй ажилтай байсан юмаа хэмээгээд тэрээр атаархасан өнгөөр худлаа инээгээд: Ингэхэд цаадах чинь нөгөө газраа байгаа юу? – Тиймээ тэндээ л байрлаж байгаа яасан? – Аан зүгээр шахуу. За за би явлаа дараа тухтай хуучилъя – Тэгье дээ … нээрээ Дөлөө чи миний нөгөө асуудлын талаар даргадаа танилцуулсан уу? Дөлөө цааш эргэж байснаа хормын төдий нэгийг сэтгэн – Танилцуулсаан өнөө маргаашгүй дуудаж уулзана гэж

байсан шүү утсаа биенээсээ битгий холдуулаарай даа – Тэр мэдээж би ямар их хүлээж байгаа билээ. За баярласан шүү хө. Найз нь энэ хатагтайг явахаар нэг сайхан дайлж чамд хувийг чинь өгнөө Дөлөө Ойдовоос салан машиндаа суусан ч хөдөлсөнгүй Ойдовыг ажин байтал утсаа гарган ярьсанаа толгой дохин бугуйн цагаа харсанаа бушуухан хөдөлж эхлэв. Дөлөө баттай нь дээр гээд Ойдов дээр буцан очоод – Найз нь туслах уу хөдлөх гэтэл чамайг хараад чадсангүй – Ээ ашгүй минь сайн хүн санаагаараа гэж энэ дээ. Сая надруу ярьлаа яг одоо 10 минутын дараа ирээд уулзаж амжих уу гэж нарийн бичиг нь

ярьж байна – Зөөз чи ч бүр үнэхээр аз од чинь гийжээ – Харин одоо нэг тэгэх болсон байлгүй дээ за болчихлоо би яараад байна – Ок чи амжих юмуу? – Харин ээ түгжрэл хэр байгаа бол. Уг нь ч эндээс урдуур шууд давхичихвал амжих л байх жаахан хоцроод очиж магад гэсэн л дээ – Тэг тэг бушуухан уулзаадах гэж байгаа дээр нь уулзаад ав. Манай хүн чинь олон ааштай Дөл машиндаа буцан суугаад нарийн бичигрүү залган: Миний хэлсэн хүн одоо очиж байгаа. Чи яваад очихоор нь дарга яаралтай уулзалттай болоод гараад явчихлаа. Таныг хүлээж байж чадах уу? гэсэн гээд аятайхан хэлээд наанаа байлгаж байгаарай.

Би явуулах болохоор хэлье тэр үед дарга ярьж байна өнөөдөр амжихгүй болчихлоо эргээд яръя гээд явуулчихна биз ойлгов уу. Дөл ийнхүү ярьчихаад жолоогоо эргүүлэн Сондорын буудалласан газарлуу давхилаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *