Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “3-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
447

Сондор энэ өглөө эртлэн босов. Ойгоор алхаж байгаад сэтгэл нь ч толгой нь ч овоо сэргэсэн тэрээр харихаар алхаж явтал гэрийнх нь гадаа мэдэхгүй нэг саарал RAV4 ирсэн байхыг хараад гайхан бушуухан

алхан очвол гал тогооны гэрэл асаатай харагдана. Түүнийг орохтоо зэрэгцэн Ойдов гал тогооны өрөөнөөс инээмсэглэн угтан ирээд – Өглөөний мэнд, гадаа нилээн хүлээгээд ирэхгүй болохоор чинь

алхахаар явж гээд дур мэдээд хаалга чинь онгорхой байхаар нь ороод ирчихлээ уучлаарай – Онгорхой байлаа ч гэсэн эзэнгүй айлд дур мэдэн орж болдог хэрэг үү? – Уучлаарай би харин даараад. Уг нь чамайг авч

хот явахаар эрт гарсан юм л даа. Чамд өгсөн утасруу залгатал дуудаад авдаггүй – Ямар хэргээр явна? – Халуун кофе чаначихлаа. Өчигдөр жолоочид кофе чанагч эхний ээлжинд хэрэгтэй байна гэснийг дуулаад

өөрт байсныг аваад ирлээ – Би хүний юм хэрэглэдэггүй. Гадагшаа гарна гэсэн үү? – Тэгсэн хатагтай Сонду. Би таны хэлсэн компьютерийн иж бүрэн хэрэглэл бүгдийг аваад ирсэн тэгээд … – Тэгээд юу гэж? –

Тэгээд харин таны хүнсийг авч өгөх гэтэл юу идэж хэрэглэдэгийг мэддэггүй. Ирээд хоёр ч хоночихлоо хоолгүй хэцүүдэж байгаа байх гээд л … таныг ази хүн болохоор сонголт ихтэй байх гээд Имарт дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний танилцуулгыг аваад ирлээ – Сайн байна ажлын минь багажийг аваад иржээ. Алив хэмээн гараа сунган дэлгүүрийн танилцуулгыг харан өөрийн идэж болох юмсаа тодруулагчаар тэмдэглэн Ойдовт өгөөд – Эд нарыг авчихад болноо баярлалаа – Өө за энэ нөгөө наад электрон барааны чинь үнийн дүн … хэмээн тамгатай падаан зөрүүлэн өгвөл Сондор хүний урманд гүйлгэж харсан ч үгүй аваад – Тооцоогоо бичээд яваад байгаарай би авах юмсаа бүгдийг нь авсаны дараа нэг мөр тооцоо хийе – Болж

байна гэхдээ энэ нэмэлт үйлчилгээ болохоор анх та бидний тохирсон үнийн дүнд хамаарахгүйг мэднэ биз дээ – Тиймээ би мэдэж байгаа, одоо та явж болно – За баяртай хэрэг болбол хэзээ ч хамаагүй утасдаарай энэ миний нэрийн хуудас Ойдов нэрийн хуудсаа өгөөд Сондортой салах ёс хийн гарахаар гутлаа өмсөж байснаа гэнэт нэгийг санан – Өө нээрээ … хэмээтэл Сондор ч мөн ингэхэд хэмээн зэрэг хэлэхэд хоёул инээлдэн өөд өөдөөсөө хараад – Монгол хэл сурах … хэмээн зэрэг хэлсэнээ дахиад л ихээр инээлдэцгээв. Ойдов Сондорын инээхийг хараад түүний Сондорын тухай бодол хормын төдий өөрчилөгдөх нь тэр. Жижиг нүдэндээ нарийн давхраа хийлгэсэн нь

түүний өндөр биш хамартай зохицсон аж. Өргөн шанаа жирэмгэр уруул нь тийм сайхан хүүхэн бишийг илтгэх ч донжтой хувцаслалт, өргөн тэгш мөр, гуалиг бие, нарийн бэлхүүс нь тачаангуй харагдуулахыг мэдрэв. Ойдов хормын төдий биеэ цэх болгоод – Хатагтай Сонду би бодлоо танд олон хүн танилцуулж төвөг удаад юу хийхэв. Би өөрөө л танд үйлчилье. Монгол хэлээ ч заая, жолооч, хөтөчөө ч хийе та юу гэж бодож байна? Сондор түүний яриаг хэсэг бодолхийлж байснаа – За яахав болж байна. Би ч гэсэн энд амрах гэж ирсэн болохоор олон хүнтэй танилцаж тааралдмааргүй байна – Ок

тохирлоо, би явчихаад ирье. Аан тийм хаалгаа түгжиж гарч байгаарай Ойдовын машин хөдлөн хөдөлтөл Сондор цонхноос холдсонгүй. Тэрээр машин нь бараа нь харагдахгүй холдсоны дараа өөртөө кофегоо чанан дээшээ гарч үсээ ардаа боон бэлтгэлийн өмд, цамц өмсөөд ажилдаа орлоо. Хэдий удаан болсоныг мэдэхгүй бүх зүйлсээ угсаран байрлуулаад сандал дээрээ суун дэлгэцээ асах хооронд үлдсэн кофегоо уун нэг тамхи асаагаад сандалынхаа түшлэгийг налан инээдээ барьж ядан бодолд автан суух аж. Ойдов гэлүү залуу минь сайн дураараа надад туслах гээд байгаа санаа чинь юу юм бол? Миний залуу сайхан ганц бие гадаад эмэгтэй юу, нэгэн бол мөнгөтэй гэнэн хүүхэн үү? хэ хэ хэ … аль нь ч байлаа гэсэн болж байнаа болж байна. Ингэхэд интернэт яагаад болохгүй байнаа. Тэрээр гэнэт Ойдовын

өгсөн утсыг санан нэрийн хуудсийг нь барин залгавал олон ч дуудуулалгүй Ойдов авч байна. – Юу болсон хатагтай? – Миний интернэт болохгүй байна – Тиймээ би аваад очиж байна одоохон – Аан энэ байшинд чинь байдаггүй юмуу? – Үгүй ээ наана чинь тогтмол хүн амьдардаггүй болохоор хэрэг болдоггүй юм. Би … гэтэл утсаа таслав бололтой унтарчихав. Ойдов машинаа жолоодонгоо : “ Сонду гэж ямар хатагтай хаанаас гэрэл гийгүүлээд гэнэт гараад ирэв ээ. Ямар азаар би анх сонирхож интернэтээр орж ирэхэд нь тавьсан бүх шаардлагыг нь хүлээн зөвшөөрөв өө. Жаахан байж байгаад чамайг тэр ядаргаатай хатагтай гэдгийг чинь болиулнаа. Хэлж сураагүй хүнд ямар төвөгтэй юм. Өчигдөр ямар азаар найз дээрээ очиж ахиухан үнээр бичүүлэх

санаа төрөв. Нэгэнт үнийн дүнг нь харахгүйг мэдсэн бол өшөө ч жаахан нэмж бичсэн болох л байж. Угаасаа харлаа ч эд нар манай мөнгөн дүнгээр бичсэн долларын ханш хажууд нь хүүхдийн хоолных нь ч үнэ хүрэхгүй хямд харагдах юм чинь. Дараагийн удаад л тэгэх минь. Тэгэхдээ ийм мөнгөтэй болтолоо бас ч гэж багахан ч гэсэн санаа зэргийн юм байгаа байх хэтэрхий шунаж байж алдав Ойдов минь. Сонду минь чи ч овоохон ихэмсэг хямсгар хүүхэн бололтой за яахав тэгж л бай алгуур алгуурхан атгаад авахаа мэдье ээ би … ха ха ха ” Ойдов тэдний гадаа ирэхэд Сондор хүний урманд хүн ирэх нь бүү хэл

нохой хуцаж байгаа чинээнд тоосонгүй. Ойдов машинаасаа хүнсээ ганцаараа зөөн оруулахад ч тусалсангүй. Ойдов дотроо монгол эмэгтэй байсан бол худлаа үнэн ч гэсэн алив гээд ядаж л хаалга барьж өгнө дөө. За яахав ганц удаа, энэ бүхнийхээ хариуг хэд дахин нөхөн төлүүлж чамаас авнаа гайгүй. Сая авчирсан бүхнээ оруулж дуусаад нэг жижиг ус задлан нэг амьсгаагаар хөнтөрөөд амьсгаадан Сондорт баримтаа өгвөл Сондор мөн л аван цааш тавиад – Хэзээ эхлэх вэ? – Юу билээ? – Монгол хэл заахаа – Аан тийн ш дээ хэмээн амандаа бувтнаад хэзээ ч яахав хэмээн үргэлжлүүлэн хэлбэл Сондор хэзээдээ бэлдсэн юм дэвтэр бал гаргаж ирэн – Одоо эхэлье – Яг одоо ингээд үү? – Тийм –

Тэгэхдээ би жаахан амьсгаагаа даръя чи авчирсан хүнсээ тулгаад далд хийчих – Яг одоо эхэл үгүй бол би интернэтээр багш хайж болох юм – Ёооё за за тэгэхээс дээ хэмээн монголоор хэлээд гадуур хүрмээ тайлан дахин нэг жижиг савтай ус барин хажууд нь суулаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *