Нүүр Өгүүллэг “ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “2-р хэсэг”

“ҮНЭГЭН ГҮЙДЭЛ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
405

Өндөр шилэн барилга хотын төв дунд өнгө чимэн сүндэрлэнэ. 13 давхарын нэг өрөөнд уулзалт болж буй бололтой ширээ тойрон 4 хүн суусан байх аж. – Тавтай морил эрхэм хатагтай, та товхинож амжиж

байна уу? хэмээн захирал бололтой залуу эелдэглэн инээмсэглээд өөдөөс нь харан суух залуухан эмэгтэйг сонжсон харцаар харах аж. Сондор өмнөө байгаа кофендоо уруул хүрсэн болоод үл тоомсорлон –

Тиймээ – Тэгэхээр та гэрээгээ шинэчилж байгуулна гэсэн үү? – Тиймээ – Тэгэхээр хуульд заасан дүрэм болон байгууллагын дотоод журмын заалт энд бүгд байгаа – Танай бүх нөхцөлийг биелүүлнэ, бас би хүсэх

юмаа хүснэ – Бололгүй яах вэ хуулиас гажууд зүйл биш л бол бид бүгдийг гүйцэлдүүлнэ – Ок тохирлоо – Гэхдээ үнэ хөлсөө тохирох хэрэгтэй … – Надад мөнгөн дүн хэд байх нь хамаагүй ганцхан бүгд

баримттай л байхад болно – Болж байна тэгвэл тохирлоо гэж үзэж болох уу? – Хаана гарын үсэг зурах вэ? хэмээгээд англи хэл дээр бичсэн гэрээг гүйлгэн уншаад гарын үсгээ зурсанаар тэдний ажил дуусав.

Захирал залуу мөн адил уншаад овоо хэдэн төгрөг орж ирж байгаад баярлан мөн гарын үсгээ зуран гар барихаар сунгавал Сондор түүнд хандан Одоо би таниас хүсэх зүйлсээ хэлье: 1. Би Монгол хэл сурмаар байна надад багш хэрэгтэй 2.Туулах чадвар сайтай машин хэрэгтэй 3. Компьютерийн иж бүрэн тоног төхөөрөмж, интернэт 4. Би буддын шашинтай иймд түүх соёлын дурсгалт өвийн талаар танилцуулга, мөн музейнүүдийн байршил ажиллах цагийн хуваарь. За эхний ээлжинд эд нар байхад болно – Тэгэхдээ бидний хөтөлбөрийн дагуу зайлшгүй очиж үзэх газруудаар хэзээ явах билээ? – Би энд

жуулчлалаар ирсэн мөнгөө ч төлсөн. Би өөрийн үзэхийг хүссэнээ л үзнэ өөр яриа байхгүй – Ойлголоо хатагтай Сонду – Аан тийм би та нартай хүссэн үедээ холбоо барьж тодруулах зүйлсээ асууж баймаар байна. Иймд надад үүрэн телефон хэрэгтэй – Тийм шүү та үүнийг ав энэ дугаар нь – Ок одоо би харьмаар байна. Надад Улаанбаатар хотынхоо танилцуулга мөн англи хэл дээр бичигдсэн түүхэн болон түүхийн дурсгалт өвийн талаар танилцуулга ном байвал олж өгч тус болоорой … хэмээгээд суудлаасаа босон өрөөнөөс түрүүлэн гарав.

Сондорыг явсаны дараа захирал Ойдов сая нэг уртаар амьсгаа аван ширээнийхээ ард сандал дээрээ суун өгсөн мөнгийг дахин нэг тоолоод уртаар амьсгаа аван өмнөх уснаасаа нэг сайн балгаад бодолд дарагдав. “ Ямар сонин жуулчин хүрээд ирэв ээ. Мөнгөө үрж ядсан хөгшин баяны залуухан эхнэр бололтой. Мөнгөн дүн сонирхохгүй зөвхөн баримт байхад л болно гэж байна. Ийм боломж тэр бүр гарч ирээд байх биш юун төлөө эх орондоо байгаа билээ чамайг нэг сайхан чангаахаа би мэдье ээ. Тэгэхдээ ер нүдний шилнээсээ салахгүй юм

түрүүн хальт авахад нь харвал нүд нь яалт ч үгүй монгол нүд байсан даа. Ямар зорилготой ирсэн юм бол? Тэгээд үзэсгэлэнт газруудаар явахгүй өөрөө явж үзэх газраа сонгоно гэх юм. Хөгшин эрээс уйдсандаа юу нэгэн бөгөөс хариугаа авах гэсэндээ хэний ч мэдэхгүй газар ирж тааваараа жиргэх гэсэн бялзуухай юм болов уу? ха ха ха. Аль нь чиг байлаа гэсэн маньд ямар хамаа байх билээ. Ерөөсөө би

өөрөө хөтчийг нь хийхээр боллоо гэж хэлье байз. Баян, халуухан хүүхэнтэй хэд хоног тансаглаад боломж олдвол дотно харьцаатай болчих ч юм билүү. Тэгвэл ингэж улиралын чанартай зовж, зовж аргадаж гуйх нь холгүй бөхөлзөн зарим нэгэнд нь бүр доромжлуулан, доромжлуулан таван цаас олох гэж зүтгэдэг бүхэн минь цэг тавигдах ч юм билүү. Халх монголын хүү би хэн бэ гэдгээ харийн танхил бялзуухай чамд харуулнаа. Амьдрал гэж юу байдгийг үзүүлнээ …

сайхаан сайхан ” хэмээгээд өөрийн гэх юмсаа хаман гар цүнхэндээ хийгээд юм үлдээсэн эсэхийг дахин нягтлан шалгаад маасайтал инээсээр өрөөнөөс гарав.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *