
Улаан хивс дэвссэн нарийн коридороор хөнгөн хөлийн алхаа зөөлөн жигд алхсаар нэгэн хаалганы өмнө очин зөөлөн тогшвол цаанаас нь зөвшөөрөл өгөхөд дотогш орон өндөр сандал дээр цааш харан суугаа
хүнд хандан Эрхэмээ онгоц удахгүй газардах гэж байна. Та хамгаалалтын суудалдаа сууна уу … цааш харан суугаа хүн гараа дохиход гарлаа. Сондор босон нэгэнтээ суниан биеийнхээ чилээг
гаргаад өрөөнөөс гаран суудалдаа суун хамгаалалтын бүсээ хийн арагш гэдийн нүдээ анин бодолд автав. “Эх орон минь сайн байна уу? Хэзээ нэгэн цагт ингээд эргээд ирнэ гэж мөрөөдөж л явлаа. Хүний
тавилан гэж. Гучаад жилийн тэртээ асрамжийн газраас гадаад хүнд өргөгдөн яг ингээд нисэж байсан тэр үе бодохоос ч аймшигтай. Би л миний эх орон гэж бодож явдагаас надад одоо Монгол хүн гэж хэлэх
юу ч үлдсэнгүй дээ хөөрхий минь. Эх хэлээ ч мэдэхгүй гэр бүл битгий хэл, найз нөхөд үгүйдээ ядаж танил ч байхгүй. Би ч гадны хүн шиг л болж дээ … “ Онгоц газардахад сая суудлаасаа босон хувцасаа янзлаад

нүдний шилээ зүүн хаалга онгойлгож өгөхөд ихэмсэглэн шатнаас буун түүнийг хүлээж байсан машинд суун хөдлөв. Хамгийн ихээр хүсэж байсан агаараа амталмаар санагдан машиныхаа цонхыг бага зэрэг онгойвол жижиг зайнаар бүгд орохоор дайрах мэт сэрүү татан сэрвэлзэх нь өмнө нь хэзээ ч амталж байгаагүй тэр мэдрэмжийг түүнд төрүүлэв. Нүдний шилээ аван цонхоо дахиад жаахан доошлуулбал жолоочийн хажууд сууж байсан залуу – Эрхэмээ та ингэж болохгүй салхи авчихна – Уучлаарай би ойлгосонгүй – Гадаа сэрүүхэн байна та ханиад хүрчихвэл … хэмээтэл Сондор түүний ярихыг сонсоогүй мэт хариу дуугарсангүй цонхоо улам доошлуулав. Тэд явсаар нэгэн томоохон зочид буудлын гадаа ирвэл Сондор – Би зочид буудалд буудаллах юмуу? – Тиймээ энэ манай хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал – Би хэлсэн санагдах юм зочид буудалд байрлахгүй гэж –
Тиймээ эрхэмээ тэгэхдээ таныг бид ганцааранг чинь хаусанд байлгах гэхээр аюулгүй байдлаас эхлээд … – Би нэг юмаа олон давтах дургүй. Маргааш гэхэд байр бэлэн болгоорой – Тэгэхдээ … та хэмээвэл Сондор өөр ярих юмгүй гэх шиг машинаасаа буун алхахад хойноос нь жолоочтойгоо хамт тээшийг нь буулган араас нь дагав. Сондор буудлынхаа хамгийн дээд давхарт орсон тул хотын гудамжийг ажин зогсоно. Хэдий шөнө дунд болсон ч хотын хөдөлгөөн татрах яагаа ч үгүй мэт. Машинууд зогсоо зайгүй хөлхөлдөн дуут дохиогоо үе үе хангинуулна. Залуус жаахан халамцсан бололтой чанга, чанга ярихад охид ч чангаар инээлдэн хөгжилдөнө. Сондор тэднийг харж чадахгүй
ч бүдэг дуулдах тэдний инээдийг сонсон өөрийнхөө хүүхэд насыг бодон гунигтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан гартаа барьсан улаан дарснаас нэгэнтээ балгаад онгорхой цонхны дор даарсан бололтой холдон өргөн цагаан орон дээрээ хөнжилөө нөмрөн суугаад санаа алдан тамхи асаагаад өөртөө хандан: За Сондор минь ингээд хүрээд ирлээ дээ. Хэдий интернэтээс овоо судалгаа хийсэн ч яг ингээд дотор нь ороод ирэхээр тэр бүхэн хэр хэрэг болох юм болдоо хөөрхий минь. Эхний ээлжинд Монгол хэлээ л сайн сурах минь. Тэгэхдээ аз болж бараг бүгд англи хэл мэддэг юм бишүү. Наашаа орж ирэхэд л
үүдний угтагчаас эхлээд бүгд л англиар яриад байна, тийм болохоор хэлний бэрхшээл бол гарахгүй л юм байна. Тэгэхдээ л би зорьж ирсэн хэрэгээ гүйцэлдүүлэхийн тулд заавал Монгол хэл сурах хэрэгтэй. Намайг эд нар Монгол хүн гэдгийг минь мэдвэл яах болоо хи хи хи. За тэр дэмий бодол ч яахав, нэг л сонин гэгэлзээд догдлоод байх чинь. Яг энэ мэдрэмжийг хэзээ хамгийн сүүлд мэдэрсэн юм болдоо гэж. Унасан газар минь … Маргааш өөрийн байртай болчихоод л тухтайхан сайхан амьдрах минь. Энд намайг хэн гэдгийг хэн ч мэдэхгүй тийм болохоор би сэтгэл амар сайхан байж болох нь. Тэгэхдээ … арай үгүй байлгүй дээ … тэд яалаа гэж намайг эндээс хайх бодол төрөх гэж … тэд
Монгол гэж улс дэлхийд байдагийг ч мэдэхгүй тэнэгүүд. Би та нарт газрын гаваар орсон мэт л байгаа. Сүүлийн хэдэн сар юу юу ч болчихов … маш их ядарч байна. Ийм сайхан амар амгаланг мэдрэлгүй хэдэн ч жил болов доо. “ Үнэгэн гүйдэл ” бүлгэмээ гэж. **** Сондор хэдий хүртэл унтсаныг мэдэхгүй хаалга тогших чимээнээр арайхийн сэрэн халадаа нөмрөөд хаалгаа тайлбал түүнийг угтаж авсан залуу зогсож байлаа. – Өглөөний мэнд сайхан амарсан уу та? – Өглөөний мэнд цаг хэд болж байна? – Аль хэдий нь 10 цаг өнгөрч байна – Юу ??? хэмээн тэрүүхэндээ дуу алдсанаа бушуухан биеэ
эзэмдэн: Цагийн зөрүүнээс болж байх шиг … би одоохон – Зүгээрээ би таныг хүлээж байя, та өглөөний цайгаа өрөөндөө уух уу дор ресторанд уух уу? – Өрөөндөө – Ок … та сайхан хооллоод яарамгүй буугаад ирээрэй хэмээгээд явахаар гарах гэтэл Сондор – Хүлээгээрэй хэмээтэл өнөөх залуу эргэж хараад инээмсэглэн юу гэхийг нь хүлээн зогсов. Сондор үргэлжлүүлэн: Өнөөдрийн хөтөлбөр юу билээ? – Энэ байна эрхэмээ. Эхлээд таны буудаллах байрыг үзүүлнэ тэгээд танд аялалын чиглэл газрын зурагтай өгнө. Та үзэж танилцаад хаанаас эхэлж үзэхээ хэлж манайд албан ёсоор баталгаажуулж гэрээ байгуулна – Болж байна Ингээд Сондор шүршүүрт орон кофегоо уунгаа өөрийгөө бэлдээд өрөөнөөс гарав. Түүнийг буугаад иртэл хүлээлгийн танхимд хөтлөгч
залуу сэтгүүл үзэн хүлээж байснаа босон хаалга онгойлгож өгөөд үүдэнд байх машиндаа суулган хөдөллөө. Сондор хоттой танилцан сониучирхан явсаар хотоос гарч буй бололтой байшингууд цөөрөн урд өмнө хэзээ ч харж байгаагүй зөвхөн интернэтээс харж байсан гэр гэх зүйлийг сониучирхан эргэн эргэн харан явсаар нэгэн уулын энгэрт байх ганц сондгой хоёр давхар модон хашаагаар хүрээлэгдсэн амины орон сууцны гадаа ирэхэд яг л түүний бодож байсан нь тул тэнд буудалхаар болов. – За энэ ямар байна эрхэмээ? – Сайхан байгальтай юмаа … бас энэ агаар хэлэх ч юм биш хэмээн амандаа шивнээд дотогш орлоо. Нэг давхартаа үүдээр оронгуут хананд байрлуулсан ил зууханд гал дүрэлзэнэ. Хүн байгаагүй удсан бололтой чийг ч юмуу нэг бол модны давирхай ч юмуу содон үнэр үнэртэнэ. Гал тогоо нь тусдаа
баруун буланд байх бөгөөд цахилгаан зуух мөн зуух харагдана. Хоёр давхар нь харин санасаныг бодвол саруулхан том аж. Унтлагын өрөөнөөс гадна юунд ч ашиглаж болох гурван сул тохижуулаагүй саруулхан өрөөнүүд байв. Цааш яван ариун цэвэрийн өрөөг үзвэл босоо шүршүүрийн хажууд тусдаа саунтай мөн өргөн том баннтай яг л гэртээ байгаа мэт бүх зүйл байгаад дотроо ихэд баярлан түүнийгээ ил гаргасангүй тоомжиргүй мэт царайлан явсаар сая нэг бүх өрөөгөөр орж дуусав бололтой бууж ирээд залууд хандан – Болж байна гэрээгээ хийе – Би гэрээний нэг хувийг аваад ирсэн та уншиж танилцаад гарын үсэгээ зурахад л болно. Харин хугацаа хэдий хэр байх билээ? –
Хугацаагүй … – Уучлаарай … хэмээн залуу гайхан харвал Сондор сая нүдний шилээ аван инээмсэглэн өдөөс нь хараад – Тиймээ хугацаагаа би өөрөө ч мэдэхгүй байна. 7 хоног уу нэг сар уу бүр нилээн хэдэн жил ч болж магад – Тэгвэл энэ миний мэдлээс давсан юм байна. Та төвөгшөөхгүй бол надтай хамт оффис дээр очиж гэрээгээ шинэчилэн байгуулахыг хүсэж байна – Болж байна надад бас суудлын машин хэрэгтэй тэгэхдээ туулах чадвар сайтай – Энэ гэхдээ нилээдгүй үнэтэй байх даа … – Тэр надад хамаагүй танд ч бас – Тиймээ тийм. Өөр танд хүсэх юм байна уу? – Өнөөдөртөө би эндээ амарна, маргааш чи ирж аваад очиж гэрээгээ байгуулж урьдчилгаагаа өгье – За ойлголоо. Энэ газрын зураг, Монгол улсын танилцуулга. Та сонирхоод хаа очиж үзэхийг хүсэж байгаагаа тэмдэглээрэй. Өмнө нь ийм жуулчин ирж

байгаагүй болохоор бид хэрэндээ л таны шаардсан бүгдийг бэлдсэн байгаа – Ок тохирлоо, маргааш эртхэн ирээрэй Ингээд Сондор хөтлөгчийг явсаны дараа өөрийн ачаагаа задлан нэг хэсэгтээ л амьдрах болсон гэртээ товхинож эхлэв.