Home Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг төгсгөлийн “13-р хэсэг”

0 second read
0
0
1,696

Өвөө өвөө би одоо зөндөө том болсон байхаа тэ. Ээж минь намайг хараад таних болов уу … хи хи хи – Ээж нь хараад танихгүй ээ миний жаахан охин хаана байна гээд хайгаад унанаа одоо яанаа – Өө ээж

минь намайг танихгүй гэж үү намайг дурангаараа хараад том болсныг минь мэдсэн ч гэсэн үү яасан муухай юм бэ … .хэмээн нүдэнд нь нулимс цийлэгнэхэд Чандмаа Сүхийг нудран хүүхэдтэй тоглож

байж хэмээн үглээд – Алив миний сайн охин эмээдээ ир. Ээж нь танилгүй яадаг юм. Чамайг дурангаараа харахгүй байсан ч гэсэн танина ш дээ. Эх хүн гэдэг чинь хүүхдээ хэзээ ч ямарч үед таньдаг

байхгүй юу. Өвөө нь л чамаар тоглож байхгүй юу даа – Нээрээ юу эмээ …. .тэгвэл ээж минь намайг мартаагүй байх нь ээ тиймээ? – Юу боллоо гэж ийм хөөрхөн охиныг мартах юм бэ. Ээж нь ч гэсэн охин дээрээ

бушуухан ирэх гээд нойр нь хүрэхгүй байгаа – Ямар гоё вэ ….. гоё доо ээж минь удахгүй ирлээ дээ … гоё доо Хеленийг хөдөөлүүлчихээд буцан иртэл том хүү нь Булганыг дуудан – Чи үнэхээр сайн ажиллаа.

Бид бүгдээрээ чамд маш их баярлалаа. Чи яахав дараагийн ажил олтолоо эндээ байж болно шүү – Баярлалаа зүгээр ээ би одоо ажил хийхгүй гэртээ харьлаа Монгол руугаа охин дээрээ очлоо – Өө тиймүү болж дээ охин чинь ч чамайг хүлээж байгаа даа тиймүү? – Тэгэлгүй яах вэ. Өчигдөр би гэрийхэнтэй яриад билет захиулчихсан – За тэгвэл чи явталаа энд байж болно. Чи чинь манай гэрийн нэг хүн шүү дээ. Охиноо томорхоор хамтдаа бидэн дээр айлчлан ирээрэй. Тэгээд холбоотой байгаарай утас мэдэхгүй биш. Чамд бид ээжийг минь сайн асарсанд талархан үүнийг бэлэглэж байна. Маргааш манай эхнэр чамтай хамт яваад охинд чинь бэлэг авч өгнө. Битгий санаа зовоорой. Булган өгсөн зүйлийг өрөөндөө оруулж тавьчихаад задалсангүй. Ядарсан байсан тул унтчихсан байв. Ам нь цанган нэг сэрвэл шөнө

дунд болжээ. Тэрээр хүйтэн ус авчирах хооронд нэг л эвгүй байсан тул бушуухан өрөөндөө орж хаалгаа түгжээд блогруугаа оров. Уншиж байх хооронд нь өгсөн зүйлийг нь үзвэл хүүхдээ тэвэрсэн ээжийн зурагтай ил захидал байхад баярлан нээвэл дотор нь доллар байхад бүр ч ихээр гайхан тоолж үзвэл мянган доллар зуутаар хийн бидний талархсан сэтгэл шүү энэ мөнгөөр зардалаа хийгээрэй гээд бүгд гарын үсэгээ зурсан байхыг хараад өөрийн эрхгүй баярласандаа уйлчихав. Тэрээр унтаж чадахгүй байсан тул блогруугаа орон өнөөх бичиж эхэлж байсан өгүүллэгээ бичлээ. Өглөө нь босоод хартал урд нь хэзээ ч өөрт нь байж байгаагүй олон сэтгэгдэл байсанд бүгдийг нь уншаад өөр хийх ажил ч байхгүй байсан тул дор нь үргэлжлүүлэн бичлээ. Тэрээр гарч тэр хавиарх дэлгүүрүүдээр орон их ядарсан байсан тул нэг юм

идчихээд унтаад өгөв. Дахиад л шөнө сэрэн бие засчихаад компьютерээ асаан сууж байтал сайн уу хө гэсээр Ганбаа ороод ирэх нь тэр – Сайн чи сайн уу. Юу байна даа? – Чамайгаа хүлээгээд л удахгүй ирэх гэж байгаа гэлүү аав надад өнөөдөр хэллээ. Сарын дараах билет авсан гэсэн тэ – Өө сарын дараах гэнэ үү. За яахав тэр болтол эндэх ажлуудаа цэгцэлж л байхаас – Ямар ажил найз залуугаасаа салж ядаад байна уу даа энэ чинь хэ хэ хэ. За тоглосон шүү битгий тэгээд уурлачихаарай даа миний эмзэг том охин минь ээ – Юуных нь найз залуу байхав дээ. Би харин ч чамд үнэнч байсан шүү чамайг л бодвол – Би яасан гэж би ч гэсэн үнэнч л байсан ш дээ. За удахгүй уулзая. Найз нь чамайг угтаж авах ажилдаа оръё доо баяртай хайртай шүү. Булган Ганбаагийн бичсэн зүйлсийг хэд дахин уншив. Хамгийн сүүлд бичсэн

ХАЙРТАЙ шүү гэдэг үгийг харан санаа алдсаар. Гэтэл – Хөөх унтаагүй юмуу гэсээр Гээгээ ч ороод ирэх нь тэр. – Харин өдөржин унтчихсан чинь нойр хүрдэггүй юмаа үргэлжлүүлэх санаатай л – Уншсан их дажгүй болж байна лээ бичээд л байдаг юм шүү – Харин хүмүүс зөндөө сэтгэгдэл үлдээсэн байна тэрийг хараад л хөөрөөд бичээд байна даа – Чи ч удахгүй маниасаа илүү танилтай од болох байхаа даа – За миний од болох гэж юу байсан юм. Гээгээ би сарын дараа явлаа – Ийм хурдан уу бүр шийдчихсэн үү? – Аанхан сарын дараа билет захиалсан гэнээ. Сая Ганбаа орж ирээд тэгж хэллээ – Зөөз би ч тэгвэл ….. чи тэгээд наанаа ганцаараа юу хийгээд байгаа юм бэ найз нь очоод авах уу? – Одоо юу? …. танайх хол ш дээ – Юу байсан юм эзгүй гэрт ганцаараа

эвгүй биш байна уу? – Харин тийм нь ч тийм л байна л даа – За тэгвэл би одоо гарлаа. Булган хамаг гэрлээ асааж байгаад усанд орон бэлтгэлээ базаав. Гал тогооны өрөөнд орж жаахан юм бэлдэж байтал утас нь дуугарахад тэрээр цочсондоо зүрх нь амаар нь гарчих шахан хурдан, хурдан оволзтол цохилход салгалсан гараар арайхийн утсаа авбал Гээгээ гадаа ирснээ хэлэхэд ороод ирээ хэмээснээ хаалгаа тайлсан ч тайвширч чадахгүй зэвхий царайлан зогсоно. Гээгээ асуусан харцаар харвал – Ёооё чамайг залгахад утаснаасаа цочоод одоо болтол тайвширч чадахгүй нь ээ – Ха ха ха өвчтэй ш дээ мэдсээр байж юундаа цочдог юм бэ. Энэ том хаусанд ганцаараа эвгүй биш

байна уу? – Харин орой болохоор л эвгүй юм. Өдөр ч нэг их анзаарахгүй юмаа. Юу уух вэ? – Кола. Эртээд тэгээд ирсэн чинь эмээ нь өнгөрчихсөн байна уу? – Үгүй ээ арай өнгөрөөгүй байна лээ гэхдээ эмнэлэгт хэвтчихсэн би ёстой амжиж уулзлаа. Нээрээ чи Монгол руу юм өгч явуулбал явуулаарай – Би ч хэндээ ч өгч явуулах вэ дээ. Аав ээжид өгч явуулбал чамайг буруугаар ойлгочихно биз хөгшин настай улс. Булганаа одоо чи бид хоёрыг очсоор байтал үүр цайгаад ажилдаа явах болчихно. Хоёулаа ерөөсөө эндээ хоночих уу? – За тэгье дээ. Маргааш л чамтай хамт төврүү орж жаал юм авъя даа – Миний найзад мөнгө байгаа юу надаас зээлбэл зээлээрэй – Зүгээрээ баярлалаа харж байсан айлынхан маань мөнгө өгсөн – Сайн айл юмаа. За унтацгаах уу.

Тэр хоёр Булганы нарийхан орон дээр хэвтэцгээсэн ч хэн нь ч унтаж чадсангүй. Гээгээ гараа цамцан доогуур нь оруулан хөхийг нь барьвал удаан эр хүний гар хүргээгүй байсан Булган ч сэрэл нь хөдлөн наалдав. Гээгээ өөрлүүгээ харуулан эргүүлээд нүднээс нь эхлэн зөөлөн үнссээр. Маргааш нь хоёулаа утас дуугарахад л сая нэг сэрэв. Булган Гээгээг утсаар ярих хооронд бушуухан хувцсаа өмсөж байтал хүүгийнх нь машин ирж яваа харагдахад өрөөндөө гүйж орон Гээгээг хаалгаа хаагаад нуугдаж бай битгий чимээ гаргаарай хүү нь ирж байна гээд өөрөө бушуухан гүйн очвол том хүү нь бууж ирсэнээ мэнд мэдээд – Уучлаарай Булганаа бид уг нь чамайг энд байлгая гэж бодсон чинь зар өгтөл хүмүүс ирж үзнэ гэнээ чи явах болчихлоо дахин

уучлаарай – Зүгээрээ би харин өнөөдөр явдаг юмуу гээд найзыгаа дуудчихсан л даа харин чамруу яръя гэтэл чи өөрөө хүрээд ирлээ – Аан тиймүү энэ гадаа байгаа машин мөн үү? – Аанхан за юмаа бэлдэж дуусгаатхъя. Тэрээр өрөөндөө ортол Гээгээ аль хэдийн хувцсаа өмсчихсөн түүнийг хүлээж байсанд сая хүүтэй нь ярьсан зүйлээ хэлэн эхнээс нь өгч гаргуулав. Булган хаачихаа мэдсэнгүй Идэрээрүү ярьвал зөвшөөрсөн тул тэднийд хүргүүлэв. Идэрээ Гээгээ хүргэж ирж байгааг хараад багагүй гайхтал Гээгээ ч удалгүй ажилтай гээд яваад өгөв. * * * Ганбаа гэртээ нэг л бодлогширонгуй байсанд Ялгуун гайхан түүнээс хэрүүл өдөхөд өөдөөс нь юу ч хариулалгүй дүрлэгнэн сууна. – Чи чинь юу болчихоод байгаа юм бэ. Яагаад дүрлэгнээд байж ядаад байгаагаа хэлчээч дээ – Би яасан юм зүгээр л байдгаараа байна даг – Худлаа яриад бай чи нэг л өөр байна – Ялгуунаа надаас юу ч битгий асуу тэгэх үү тиймээ би хэцүү байна. Намайг зүгээр л тайван орхиод өгөөч гуйж

байна – За за юу сайхан дур сайхан. Би саад болохоо болъё доо тэгвэл Ганбаа унтлагынхаа өрөөнд орон хаалгаа хаачихсан тул Ялгуунд хийх юм олдсонгүй хэсэг сууж байгаад компьютерээ асаав. Гэтэл ч Жанцансамбуу ороод ирэв. Ялгуун олон юм бодолгүй шууд л сайн уу ч байхгүй – Би чам дээр очлоо чи хүлээж авах уу? – Нээрээ юмуу хүрээд л ир. Хэзээ ирэхээр болсон? – Мэдэхгүй зүгээр энд ингэж эргүүтэж байхаар наана чинь очвол ядаж чи байна туслаад өгөх юм байгаа биз дээ – Тэгэлгүй яах вэ юмаа хөөцөлдөж байгаа юмуу? – Харин сая л гэнэт ингэж шийдлээ. Яаж хөөцөлдвөл дээр вэ? – Олон л арга байгаа ш дээ. Үнэхээр чи гарчихвал хүрээд л ир би чамайг хүлээгээд авъя. Ялгуун

маргаашнаас нь Америк явахаар хөөцөлдөж хүнтэй ч уулзахаар болов. Тэрээр хамгийн түрүүнд найруулагчтайгаа ярьтал удахгүй тийшээ тоглолт хийх баг явна тэрэнд оруулахыг бодъё харин чи шагналтай юм байгаа биз дээ гэхэд нь дуун дээр нь – Мэдээж гарчихвал тэгэлгүй яахав. Ингээд Ялгуун энэ тухайгаа Ганбаад ч хэлэлгүй юмаа бэлдэж эхлэв. Хоног өдөр өнгөрсөөр Булганы ирэх хугацаа ч ойртоод ирэв. Ганбаа нэг өдөр халамцуу орж ирснээ Ялгууныг тэврэн авч уйлж гарав. Ялгуун учрыг олж ядан чимээгүй л харан сууна. Ганбаа уйлж уйлж толгойгоо өргөн – Ялгуунаа би яах вэ? Булган одоо хэдхэн хоноод ирлээ. Би яах ёстой юм бэ? – Намайг тэгэхээр яв гэсэн үг үү тэ? – Харин би яахаа мэдэхгүй байна – За яахав ингэх гээд байсан юм аа. Харин ч чамаас хүүхэдтэй болчихоогүй нь их юм. Зүгээр ээ битгий санаа зов би яваад өгнө чамаас. Харин хэзээ ч

намайг битгий дахин хоргоогоорой – Надад чамаас салахад ч хэцүү байна намайг үнэхээр их уучлаарай хонгороо – Би юу гэхэв дээ. Чамаас, эндээс л бүр холдоод өгвөл болоо юм бишүү. Дараа долоо хоногт би Америк явчих байх. Уг нь явахаасаа өмнө хэлэхгүй гэж бодож байсан ч байдал нэгэнт ийм болсон болохоор одоо яая гэхэв – Нээрээ юу чи тэгээд бүр шийдчихсэн үү. Тэгэхээр би чамайг дахин харахгүй нь ээ – Харах шаардлага байгаа юм уу. Харин дахиж битгий тэр сайн эмэгтэйг гомдоогоорой – Амлаж байна. Намайгаа уучлаарай алив нааш ир – Үгүй дээ Ганбаа одоо хангалттай. Би маргааш гэрийг чинь сайхан цэвэрлэж өгчихөөд явъя даа. Бараг тэгээд явтлаа уулзахгүй байх тэр нь ч дээр биз дээ. Аз жаргал хүсье сайхан амьдраарай. Ганбаа Ялгууныг үнсэх гэтэл тэрээр түлхээд өөртөө

ойртуулсангүй. Төгсгөл Нисэх онгоцны буудал дээр Булганыг гаргаж өгөхөөр Идэрээ, Гээгээ, Доогий, Бурмаа, Одмаа нар ирсэн харагдана. Булган: – Ингээд би гэртээ харьлаа гэж үү хэмээн итгэж ядан баярласан хөөрсөн нүдээр тэднийг ажихад Гээгээ түүний чихэнд – Чамтай байсан цаг мөч бүхэн жаргалтай сайхан байсан шүү. Болж өгвөл блогоо хөтлөхөө битгий болиороо бас “ Ээжээ хурдан ирээрэй “ – гээ хурдан дуусгаарай …. баяртай хэмээгээд хацар дээр нь үнсвэл Булган юу ч хэлж чадсангүй нулимстай нүдээр түүнийг ширтэн – Чамд ч гэсэн аз жаргал хүсье. Богинохон ч гэсэн надад амьдралын амтыг мэдрүүлсэнд баярлалаа. Би байнга блогдоод байж чадахгүй ч орж холбоотой байж

байнаа. Бас өгүүллэгээ ч дуусгана амлаж байна. Ингээд зорчигчид сууж эхэлсэн болохоор Булган ч тэдэнтэй салах ёс хийхэд Одмаа түүнийг хүзүүдэн тэврээд – Чамдаа баярлаж явдаг шүү заяаны ханьтай минь учруулсанд. Би одоо жирэмсэн хэмээн жаргалтай инээхэд Булган уулга алдан хамтдаа орилж гарав. Онгоцонд суусан хойноо ч Булган итгэж ядан: Энэ үнэхээр үнэн гэж үү …. би ингээд гэртээ, охин дээрээ очиж байгаа гэж үү …. нээрээ би нисэх гээд суучихсан байна гэж үү арай би зүүдлээд байгаа юм биш биз дээ хэмээн бодоод өөрийгөө аяархан чимхвэл өвчин мэдрэгдэж байсанд учиргүй баясан жаргалтай нь аргагүй инээд тодруулан сууна. Тэрээр дамжихаар хүлээж байх хооронд цаг зогсчихсон мэт санагдан байж ядуулав. Ингээд буун буутлаа нэг ч цурам хийсэнгүй Монголынхоо нутгийг хараад

баярласандаа тогтож ядан гэгэлзэнэ. * * * – Миний охион сэрээрэй одоо ээж нь ирлээ. Аав нь ч хүрээд ирлээ босоорой – Гоё доо, гоё доо би бурхнаас зөндөө гуйж эмээтэйгээ долоон бурхандаа сүүгээ өргөсөөр ээж минь одоо ирж байна даа ямар гоё вэ. Тэд замаараа амьд цэцгийн баглаа аван нисэх онгоцны буудал дээр хүлээн суув. Улаанбаатар – Сөүлийн чиглэлийн онгоц газардах болсныг дуулгахад бүгд босон дэлгэцрүү хараа билчээнэ. Хүмүүс ч эхнээсээ бууж байгаа харагдахад Сүх хамгийн түрүүнд чанга дуугаар Охин минь байна …. миний охин мөн байна хэмээн бүх хүнийг хартал орилон нүдэндээ нулимс

мэлтэгнүүлэв. Ганбаа охиноо хөтлөн хамгийн урд зогсон ээжийгээ хүлээнэ. Булган зүрх нь хүчтэй булгилан дугаарлаж зогссоор гараад иртэл Нарангарав уу …. ЭЭЖЭЭ … хэмээн хамаг тэнхээгээрээ орилсоор түүний өөдөөс цэцгээ барин гүйлээ.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…