Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “12-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “12-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,616

Хүүе Булганаа яасан бэ яагаад бодолд дарагдчихав аа хэмээн түүнийг дуудахад сая сэхээ аван өмнөх шар айрагнаасаа нэг сайн балгалаа. Бүгдээрээ өнөөдөр диско баар орох уу? – Тэгье л дээ Доогий ажилдаа

ороорой. Тэр орой Доогий нилээн халамцав. Тамхилхаар гараад иртэл Булган гадаа утсаар ярин зогсож харагдана. – Хэн ярьж байгаа юм бэ Монголоос нөгөө нэг хар юм чинь үү? – Үгүй дээ миний харж байгаа

эмээ их муу байгаа би санаа зовоод биеийг нь яаж байна асуусан юм – Хардаг хүнээ юу, ёстой л Монгол чанар байх даа. Чи ч өөр хүн дээр очоогүй болохоор аргагүй дээ энд чинь удчихсан хүмүүс нэгийг

үхүүлээд, хоёрыг үхүүлээд л гэж ярина шүү дээ гээд инээхэд Булган гараа өмднийхөө халаасанд хийн мөрөө хавчаад – Тиймүү би лав энэ харж байгаа эмээдээ их хайртай хүүхдүүдээ танихгүй байж намайг

таниад байдаг юм – Чи ч ямарч хүний хайрыг булааж чадах нууц увидастай охин юмаа. Ингэхэд хоёулаа одоо сайхан найзууд болсон юм чинь найз нь чамд нэг нууцаа дэлгэчих үү. Битгий тэгээд бас

үүнийг сонсчихоод алгадчихаарай даа ….. хэмээгээд хацраа илэн инээхэд Булган ч инээмсэглэн өөдөөс нь асуусан харцаар харлаа. Доогий дахин нэг тамхи асаан доошоо харж байснаа түүний өөдөөс цоо ширтэн ийн өгүүлэв. – Би уг нь өөр сургуульд сурдаг байсан юм. Тэгээд чамайг энэ сургуульд орсныг мэдээд танай ангид орохоор шийдсэн дээ. Яагаадыг мэдэх үү ….. яагаад гэвэл чи надад таалагддаг, анх хараад л чи таалагдсан нээрээ шүү, чамд хүнээс онцгойроод байх юм байхгүй ч зүгээр л чиний байгаа байдал чинь таалагдсан. Магадгүй анх би чамтай жаахан ёс бус уулзсан болохоор чи одоо

надад итгэхгүй байх л даа. Тэгэхдээ би эр хүн шүү. Ямар ч байсан за бол ёогүй л эр хүн. Чи харсан биз дээ би чамд амалсан, амалсанаасаа хойш хуруугаа ч чамд хүргээгүй. Ганц би ч биш манай найзууд болох Идэрээ, Гээгээ хоёр хүртэл чамд талтай. Гээгээ бүр чамд унадаг юм билээ – За юу гэж дээ. Чи яаж мэдэж байгаа юм тэгээд ч би Монголд нөхөр хүүхэдтэй хүн шүү – Доогий хүү мэдэхгүй бол хэн мэдэх билээ дээ. Чам дээр шалтаг хэлээд очдог биз дээ. Ямарч тэнэг хүн үүнийг хараад л мэднэ – Гээгээ сайн залуу, Идэрээ ч, чи ч би та нартай найзууд байгаадаа үнэхээр их баярладаг шүү – Тийм дээ чи ч гэсэн Гээгээд талтай өөрийгөө хүчлээд бариад л байгаа болохоос. Хэрвээ Гээгээ та

хоёр учраа ололцоод чи хамт нутаг буцъя гэвэл Гээгээ үгүй гэхгүй ээ. Ойрноос нас ч явж байна хүнтэй сууцгаая аа гээд байдаг болсон байна лээ. Манай Идэрээ харин ёстой хаа очиж жинхэнэ эр хүн дээ. Би яахав ээ ингээд л байж байдаг нэгэн – Хэ хэ хэ юу гэж өөрийгөө ингэж байдаг юм бэ. Чи ч гэсэн эр хүн шиг эр хүн хэлсэндээ хүрдэг сайн эр хүн. За орох уу даарч байна тэгээд ч нөгөө хэд буруугаар бодчихвол яах юм бэ – Тээр хараа …. чи нээрээ бас тэгж байгаад санаатай … ха ха ха за оръё доо хатагтай гээд хаалгыг нь онгойлгож өгөв. Тэр хоёрыг ортол ангийнхан нь ид бүжиглэж жаахан халамцсан харагдана. Булганыг Одмаа хэмээх ангийнх нь хүүхэн дуудан хажуудаа суулгаад – Булганаа

надад чамтай ярих нэг шивнээ байнаа – Ямар шивнээ Одмаа эгчээ – За яршиг даа эгч байхдаа яадаг юм би чамаас тийм ч их эгч биш ш дээ гэтэл чи дандаа л эгч гэж ичээх юм …. за энэ яахав ээ. Танай найз нөгөө Идэрээ гээд залуу байдаг даа тэр эхнэр авсан уу? – Үгүй саяхан уулзахад л аваагүй байсан тэгэхдээ мэдэхгүй дээ ямар хамт байгаа биш найз охинтой ч юм билүү. Яасан та? – Харин надад их таалагдаад байгаа юмаа. Хүнд түшиг болчихмоор залуу харагддаг юм. Чи намайг танилцуулаад өг тэгэх үү? – Хүүе ээ би хэзээ яаж танилцуулах юм бэ? – Хэзээ ч яадаг юм нэг өдөр оффоо тааруулж байгаад л танилцуулчих л

даа – Би одоо мөд амрахгүй байхаа. Миний харж байгаа эмээ маань их муу байгаа хүүхдүүдээ ч танихгүй надаас өөр хүнийг ойртуулахгүй байгаа юм – Тэгвэл одоо дуудчих – Юу би яаж дуудах юм бэ эвгүй ш дээ. Тэгээд ч манай нөхрийн ангийн хүү юу гэж бодох юм – Өө тиймүү, тэгвэл аргагүй л юм байна. Би ч анх мэдэхгүй чамайг Идэрээгийн найз охин гэж боддог байлаа – Үгүй үгүй ёстой тийм юм байхгүй – За та хоёр чинь юу болоод хүзүү сээр холбочихсон сууж байдаг билээ би сууя л даа хэмээсээр Доогий хүрээд ирэхэд Одмаа нүдээ ирмээд Доогийруу нэг дохьсоноо бие засчихаад ирье хэмээн шалтаглаад босов. – Энэ Одмаа юу гээд байгаа юм бэ. Бас ардаас дохиостой айн гээд инээхэд Идэрээг

дуудаад өг танилцмаар байна гэнээ хэмээхэд Доогий жоготой нь аргагүй нүдээ онийлгон инээгээд нээрээ санадаг санаа том машинаа унаад хүрээд ир гэе ангийнханаа ч хүргэж өгье хэмээгээд гарч ярихаар босоод явчихав. Булган бүжиглэж байтал Одмаа ирэн түүнийг татаад баярласан шүү хө Идэрээ хүрээд ирж гэхэд заасан зүгрүү нь харвал Идэрээ, Гээгээ хоёр ирчихсэн байх нь тэр. Булган ч Гээгээг харан жаахан халамцсан байсныг ч хэлэх үү сандраад нэг л биш. Төд удалгүй баар хаасан тул тэд нарыг Идэрээ гэртээ урьлаа. Зарим нь явчихсан хэдхэн хүүхэд байсан тул олон ч гуйлгалгүй Идэрээгийн машинд суун машинаа тэнд нь үлдээгээд үргэлжлүүлэхээр явцгаав.

Доогий за байз одоо уух юм зарах дэлгүүр байхгүй Идэрээ хөгшөөн юм байхгүй биз уг нь ч миний найз хоосонгүй дээ – Байх нь ч байгаа харин та хэдэд хүрэх болов уу? – Зүгээрээ болгочихно. Тэгээд ч удахгүй үүр цайлаа. Тэд Идэрээгийнд орон хэсэг сууцгааж байгаад эхнээсээ тасраад унав. Гээгээ Булганыг харах тоолонд өөдөөс нь харчихсан сууна. Булган улам ч улайн харахгүй байхыг бодовч нэг л мэдэхэд өөрийн эрхгүй харвал харц тулгараад байв. Одмаа Идэрээгийн хажууд биеэ барин цэмцийн сууна. Доогий энд илүү байгаагаа мэдээд шалтаглан унтахаар унтаж буй хэдрүүгээ явахдаа хоёр найзруугаа нүдээ ирмээд Гээгээгийн чихэнд нэг юм шивнэчихээд дал мөрийг нь

алгадаад яваад өгөв. – Ямартаа ч албан ёсоор баяр хүргэе. Одоо тэгээд яах бодолтой байна даа? – Харж байгаа хүнээ харзнаж байгаад харина даа – Ийм хурдан уу? Булганаа хоёулаа гадаа жаахан гарах уу хэмээснээ чихэнд нь наад хоёр чинь учиртай болоод байна хэмээн шивнэхэд Булган Идэрээ, Одмаа хоёрыг харвал аль хэдийн гараа барилцчихсан Одмаа ч налан сууж Идэрээ чихэн дээр нь шивнэн ярьж байгаа үнсэж байгаа аль нь мэдэгдэхгүй тонгойн тэр хоёрыг анхаарах ч сөхөөгүй суухад инээмсэглээд толгой дохив. Гээгээ, Булган хоёр гадаа гарвал тогтуун сайхан байсанд хоёул хажуугийн цэцэрлэгт очин суулаа – Гээгээ чи нээрээ байгаагаасаа шал өөр бичдэг юм билээ ш дээ. Би бүр уншаад гайхсан – Тийм байна уу. Тэр чинь миний дотоод

ертөнц гэснээ инээгээд яасан тийм өөр байна уу тэртээ тэргүй хэн ч намайг мэдэхгүй, танихгүй юм чинь гээд би дураараа байдаг юм. Харин чи юу болж байна тэр шүлгүүд бүгд чиний зохиосон шүлгүүд үү? – Чи манайхаар ордог юмуу. Тэгээд яагаад нэр чинь байдаггүй юм. Миний зохиосон бишээ дурсгалын дэвтрээсээ хуулсан юм. Харин нэг өдөр ангийнхаа охинтой ярьж байгаад гэнэт нэг хуудас өгүүллэг бичиж үздэг юмуу гээд эхэлчихсэн байгаа – Тиймүү чи ч тэгвэл мундаг юмаа. Би танайхаар байнга ордог ш дээ юу гэж чамайг мэдсээр байж блог дээрх нэрээрээ сэтгэгдэл бичих вэ дээ. Өгүүллэгийг чинь уншъя л даа. Юу гэсэн нэртэй ямар өгүүллэг юм бэ – Би уншуулахаасаа ичээд байнаа. Тэгээд ч мэргэжилийнх биш ядаж л толгой сүүл холбох биш –

Юундаа ичдэг юм бэ. Чи өөрөөсөө ичээд байвал хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй. Маргааш блог дээрээ нийтэлчихээрэй уншъя. Ямар нэр өгсөн – Нээрээ тэгдэг ч юмуу намайг ч гэсэн хүмүүс мэдэхгүй юм чинь тэ. “ Ээжээ хурдан ирээрэй “ гээд нэрлэчихсэн – Нэр нь л лав мундаг юм байна. Оройн сэрүүн гэсэндээ жиндүүлж байна шүү чи даарахгүй байна уу? Булган хариу хэлсэнгүй доошоо харан дуугай зогсоход Гээгээ ажвал даарсан янзтай мөр нь үл ялиг чичирч буй нь мэдрэгдэв. Тэрээр олон ч юм бодолгүй гараас нь татан өөртөө наан тэвэрвэл Булган эсэргүүцэл үзүүлсэнгүй. Хэн хэн нь юу ч дуугарахгүй нэгнийхээ амьсгалыг мэдрэн хэсэг зогсож байтал Гээгээ гэнэт түүний хүзүүн дээр үнсэхэд Булган эсэргүүцээгүйгээр үл барам улам наалдахад тэрээр

аажуухан ахиулсаар. Хэсэг үнсэлдэж байгаад Гээгээ Булганыг тэврэн энгэртээ наагаад – Уучлаарай Булганаа би чамайг гомдоомооргүй байна. Тэгээд ч би бусад шиг далимдуулдаг нэгэн бишээ. Тиймээ чи надад таалагддаг үнэн. Би ч гэсэн чамд таалагддаг тиймээ. Хоёулаа үүнээс цааш лавшруулаад хэрэггүй байхаа. Би эхнэр болох хүнээ хайж байгаа гэтэл чи нөхөртэй тэгээд ч надад бүхнээ орхиод ирэхээр хайртай биш болохоор бидэнд хугацаа хэрэгтэй юм шиг байна. Үүнийг сонсоод Булган санаа алдсанаа – Тиймээ чиний зөв. Чи надад таалагддаг үнэн тэгэхдээ би гэр бүлдээ илүү хайртай юм шиг байна. Намайг хайрласанд баярлалаа. Маргааш нь ажил дээрээ очвол Хелен бүр муудаад эмнэлэгт хэвтчихсэн байв. Булган дунд хүүтэй нь хамт эмнэлэг дээр очвол Хелен хурдан, хурдан амьсгаадан нүдээрээ хэн нэгнийг хайх шиг. Булган хажууд нь очин гараас нь баривал инээснээ “ Би чамд хайртай чи сайн охин шүү. Нэгэнт сонгосон хүнээ хайраар

битгий дутаагаарай. Эр хүн чинь хайраар дутаж явдаг ч тэрийгээ бидэн шиг ил хэлдэггүй сонин хүмүүс шүү. Чамтай хамт байх энэ хугацаанд би чамайг шалгасан тэгээд бахархасан. Чи нөхөртөө үнэхээр хайртай бас үнэнч юм билээ. Энэ их хайр чинь чамайг үргэлж ивээж явах болтугай. Бурхан чамайг ивээг” Булган арай ядан хэлэх Хелений энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй уйлчихав. Нулимсаа мэдэгдүүлэхгүйг хичээн гарах гэтэл нөгөө хүлээж байсан бага хүү нь зөрөн орж ирэх нь тэр. Хелен бага хүүгээ хараад хосгүй хайр гэрэлтсэн нүдээр ширтээд инээмсэглэх тэр агшинд аппарат нь жингэнэхэд гаднаас эмч сувилагч гүйлдэн орж ирсэн болохоор тэндээс гарч үүдэнд

хүлээв. Нэг их удсангүй өрөөнөөс хүүхдүүд нь уйлан гарч ирээд том хүү нь Булганыг дуудаад – Ээж минь өнгөрчихлөө орж салах ёс хий дээ. Хэрвээ чи хүсэхгүй байвал хийхгүй байсан ч болно гэхэд Булган юу ч хэлсэнгүй өрөөнд орвол Хелен яг түрүүний гарахад инээмсэглэж байсан чигтээ өнгөрсөн харагдахад өөрийн эрхгүй хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ. Хелений ажил явдлыг дуустал Булган тэнд яг л өөрийн хүн шиг хамаг зүйлийг нь хийлцэв. Гаргах өдөр нь очин ач хүүгийнх нь хүүг тэврэн сүмд сууж байтал нэг эмгэн ирсэнээ – Эмгэнэл илэрхийлье. Чи ямар үндэстэн бэ. Хүү юу? Охин уу? их хөөрхөн хүүхэд

юмаа чамтай ч бас төстэй юм гэхэд Булган сандран бушуухан – Уучлаарай би Хелений асрагч нь л даа. Энэ ач хүүгийнх нь хүүхэд гэхэд өнөөх эмгэн нэг жуумагнасаа яваад өгөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *