Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “11-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “11-р хэсэг”

0 секунд уншина
0
0
537

Булган компьютерийн талаар асааж унтраахаас өөр мэдлэггүй тул олон ч юм бодолгүй Гээгээрүү утасдан туслалцаа хүслээ. Гээгээ ч баяртай нь аргагүй түүнд зааж өгөв. Гээгээ ерөнхий юмыг нь хэлж

өгчихөөд блогийн тухай хэлэхэд Булган юу ч ойлгосонгүй. Гээгээ тайлбарлаж ядаад чи ерөөсөө миний блогийг унш тэгээд бусдынхыг ч унш танилц хэмээгээд өөрийн хаягаа өглөө. Ингэж л анх Булган блог

гээч юмтай танилцаж билээ. Тэрээр Гээгээгийн бичсэн зүйлийг уншаад үгүй нээрээ хаанаасаа ийм юм гардаг байнаа ингэж юм бичдэг гэж хэлэхээргүй л залуу харагдсан даа. Би ч ингэж хөтлөх нь юу л бол

хэмээн бодоод уншиж эхлэв. Ажлаа хийн хажуугаар нь блогдон мөн хичээлээ хийнэ гээд цаг хугацаа түүний хувьд харвасан сум шиг л өнгөрөх аж. Нэг өдөр эмгэнээ унтуулчихаад мөн л блогдон суутал

мессенжэрт нь Ганбаа ороод ирэв. Булган хэг ёг хийгээд нэг л олигтой ярьж чадсангүй. Тэрээр харин охиноо хараад уйлахгүйг хичээсэн ч өөрийн эрхгүй нулимс нь асгарахад дээшээ өлийн охиндоо

мэдэгдүүлэхгүйгээр арчив. – Ээжээ та ямар хөөрхөн харагдаж байнаа. Аан би одоо л ойлголоо та намайг нууц дурангаараа яг ингэж хардаг байхнээ тэ – Хэ хэ хэ баярлалаа миний охион чи ч гэсэн хөөрхөн харагдаж байна. Харин тийм чи ээждээ дурангаар яг ингэж харагддаг ш дээ. Миний охин чинь харин одоо эмээ, өвөөгөөрөө үүрүүлэхээ больчихсон байна лээ тиймүү – Хи хи хи та харсан уу тэ намайг. Би одоо том анай болчихсон юм чинь эмээ, өвөө хоёр намайг даахгүй ш дээ – Тэгэлгүй яахав. Сайн охин шүү ээж нь охиноо шагнана аа миний охин юу авмаар байна? – Нээрээ юу …. та тэгвэл надаа гоё буддаг ном өгч явуулаарай. Бас миний найз Мо. д ч бас өгч явуулаарай за ээжээ – Тэгэлгүй яахав. Мо гэдэг чинь хэн билээ? – Өө ээж мартчихдаг гэнээ. Манай ангийн миний найз нөгөө нүүрээ угаадаггүй баньд ш дээ –

Нээрээ тийм. Ээж нь мартчихаж – Та хичээлээ хийгээд бас хажуугаар нь ажил хийгээд зөндөө их юм боддог болохоор завгүй байгаа байхаа тэ? – Тэгэлгүй яахав ээж нь одоо мартахгүй ээ амлаж байна – За та амалсан шүү. Ээжээ нээрээ эмээ шараа намайг хайрын бурхан гээд тэрнээс хойш эмээ, өвөө хоёр хайрын бурхан гэж дууддаг болчихсон – Тиймүү ямар гоё нэр вэ … .тэгвэл ээж нь бас тэгж дуудаж байхгүй бол болохгүй нь дээ – Яах юм бэ … би чинь эмээ, өвөөгийн л хайрын бурхан байхгүй юу таны хайрын бурхан чинь аав ш дээ. Өвөө яръя гэнээ ээжээ сайхан амраарай та – За миний охин ч гэсэн сайхан амраарай ээж нь охиндоо зөндөө хайртай шүү үнсье зулзагаа – Та хоёр нялуураад л байна уу хэмээн аавынх нь нөмөртэй дуу гарах нь тэр.

Булган ааваасаа зөндөө юм асуумаар байсан ч санааг нь зовоочихно тэгээд ч аав тийм нарийн юм мэдэх биш хэмээн бодоод яриаг нь дагуулсхын байхад харин энэ удаа ааваас нь Ганбаагийн талаар сайн үгүүд үе үе цухалзав. Булган гэрийнхэнтэйгээ ярьчихаад унтахаар хэвтлээ. Түүний нойр нь хулжжээ. Хэсэг хэвтэж байгаад босож компьютерээ асаан Гээгээгийн зааж өгсөн блогуудаар ортол өөртөө нь ижил ажил хийдэг Алтаргана гэгч бүсгүйн блог сонирхолыг нь маш ихээр татав. Тэрээр түүний бичлэгүүдийг хойноос нь уншиж түүнийг бишрэн хүндэлсээр нуруу нь чилэхэд цаг харвал аль хэдийн 4 цаг өнгөрсөн харагдахад сая нэг унтав. Маргааш нь зориг гарган өөрөө нэг

блог нээтэл блогийн нэр гээд гараад ирэв хэсэг тээнгэлзэж байснаа гэнэт охин нь хамгийн анх түүнд уншиж өгсөн БОЛЖМОР хэмээх шүлэг санаанд нь ороход Болжмор хэмээх нэрээр авчихав. За ингээд блогтой болчихлоо харин юу бичихээ мэддэггүй. Байн байн хий л хоосон нүүрээ харан сууна. Тэрээр Монголоос авчирсан тэмдэглэлээ санан ухаж байтал сургуулиа төгсөхөд өгсөн дурсгалын дэвтэр дээрх шүлгүүд нүдэнд нь тусах нь тэр. Ингээд тэрээр латинаар өнөөх шүлгүүдээ хуулан бичлээ. Гэтэл ажлаа хийж байгаад иртэл нэг ч сэтгэгдэл алга. Алтарганыд орвол зөндөө олон сэтгэгдэл тэр нь гоё ч юм шиг хийсэн зүйлийг нь хүмүүс хүлээн авч байгаа нь нэг л сайхан.

Гэтэл ч Гээгээ залган – За юу болж байна блогтой хир танилцаж байна даа? – Би бүр шөнө халуураад 4 хүртэл уншсан ш дээ – Хэний блогийг? – Алтаргана гэнэ үү бас энд байдаг надтай адилхан ажил хийдэг бүсгүй юм байна – Аан тэр ч алдартай хүн. Тэгээд зөвхөн уншлаа гэж үү? – Харин би өнөөдөр өөртөө нэг блог нээсэн. Даанч одоо болтол нэг ч хүн алга – Чи надад хаягаа явуулчих би үзье – Ямар хөөрхөн нэр сонгоо вэ. Чи хүмүүст танигдахыг хүсвэл энэ Болжмороороо айлуудаар орж сайн сэтгэгдэл үлдээ тэгэхээр тэд нар чинь харагдахгүй хүн байхаар архагууд сонирхоод орно аан тийм бас криллээр бич тэгвэл хүмүүс унших дуртай байдаг юм. За амжилт хүсье хө би ажилтай болчихлоо. Булган Гээгээгийн зөвлөгөөг дагахаар шийдэн ортол өөр дээр нь нэг

сэтгэдэл байх нь тэр тэрийг хараад яаж баярласаныг үгээр хэлэхийн аргагүй. Шинэ блогчин юмаа даа амжилт хүсье. Сайн блогчин болоорой ….. энэ хэдхэн үгийг тэрээр дахин дахин уншлаа. Нэрнийх нь ард зочин гэчихсэн болохоор орж блогийг нь харж чадсангүй. Ингээд тэр өдөржин блогтойгоо танилцаж ёстой ажлынхаа хажуугаар блогдоод байна уу блогынхоо хажуугаар ажлаад байна уу гэмээр л болов. Банжиг нэт хаа очиж эх хэл дээрээ тэгээд ч нэг бүрчлэн ямарч хүн ойлгохоор заавартай болохоор түүнд түүртэлгүй бага багаар блогийн мэдлэгээ ахиулсаар. Орой болж орондоо орсон хойноо

маргааш юу бичих вэ хэмээн хичээлээсээ илүү санаа нь зовниж бодож хонов. Маргааш нь юу ч бичээгүй ч өөрийн эрхгүй блогтоо давхин орвол дахиад л нэг сэтгэгдэл. Шинэ блогчин байж ямар их уддаг юм бэ. Ажлаад бай ажлаад бай тэгж байж л бид чинь хөдөлмөрийн бүтээн байгуулалтыг бий болгоно …. Жанцансамбуу гэсэн байхыг хараад татаж унаталаа инээв. Харин энэ нэр нэг л содон. Мөн түүний араас хэд хэдэн хүн сэтгэгдэл бичсэн байхыг хараад бүр хөөрчихөв. Тэрээр эхнээс нь даран орж уншсаар. Жанцансамбуугийн араас Мами хэмээх блогчин байхад тэднийд орвол хөгжилтэй бичлэгтэй нэгэн аж. Түүний блогийнхоо толгой дээр тавьсан үг түүнийг бишрүүлэв. “ Амьдралын

чинжүү мэт гашуун амтыг амсч үзээгүй хүн чихэр мэт амтыг хэзээ ч мэдрэхгүй “ ямар мундаг үг вэ гайхалтай юмаа. Тэрээр үүнийг хараад бас ч гэж блогоо овоо судалсан тул мөн адил үг бичихээр шийдэв. За Болжмор юм чинь нисч л таарна, жиргэжил л таарна тэгээд би амьдралд хайртай тэгэхээр “ БИ НИСЭХ ДУРТАЙ, БИ ЖИРГЭХ ДУРТАЙ, БИ АМЬДРАХ ДУРТАЙ “ Үүнийхээ дараа тэрээр сэтгэгдэл үлдээсэн Гамп хэмээх блогчиныд оров. Тэрээр блогийг нь уншаад энэ ч нилээн том гар байхаа улсад дээгүүр л алба хашдаг байх хэмээн бодоод жийрхэж эхлэв. Энэ мэтчилэн өдөр өдрөөр блогтой танилцсаар хичээлийн даалгавараасаа илүү блог дээрээ юу бичих вэ хэмээн шаналдаг болов.

Өнөөх дурсгалын дэвтэр дуусч байдаг хүмүүс ч бага сага тэднийхээр орж гардаг болов. Нэгэн амралтын өдөр Хеленийг хооллож унтуулчихаад жаахан блогдож байтал ангийх нь нэг охин түүнлүү ярих нь тэр. Амралтын өдөр утас үнэгүй байдгийг хэлэх үү үе тэнгийн нэг ангийн хоёрыг хэлэх үү тэр хоёр өдрийн сониноос эхлээд сүүлдээ халуураад бүр хувийн амьдрал руу оров. Тэр охины ярьж өгсөн зүйл түүний сонирхлыг үнэхээр их татсан тул утсаа таслаад ажлаа дуусгаад нэг л мэдэхэд цаас бал аван суух нь тэрээ. * * * – Ялгуунаа чи яагаад байгаа юм бэ? – Би яасан гэж хайраа зүгээр л байгаа ш дээ. Юу болсон, яагаад ингэж бодоов? – Мэдэхгүй ээ чи нэг л өөр болчихож хөндий ч юм шиг. Ер нь чи бид хоёрын ингэж байгаа зөв ч юмуу даа. Булган

одоо удахгүй сургуулиа төгсөөд ирэх болчихлоо. Дээр би хадам аавд бантаад явах гэж байгаа гээд хэлчихсэн дараа нь асуухаар нь Америкийн виз чанга болохгүй байнаа гэж далимдууллаа. Бүр ацан шалаанд орчихоод байна – Тэгээд юу гэж. Би чамаас явъя гэж зөндөө л гуйдаг байхад чи өөрөө зөвшөөрөхгүй байсаар байгаад байдлыг ийм болгосон ш дээ. Энд хэн буруутай юм чи өөрөө л буруутай. Ганбаад үнэхээр хэлэх үг олдсонгүй дэмий л өрөөн дотуураа холхино. Булгантай нэг чаталж камераар харахад яагаад ч юм тэрээр нэг л өөр сайхан харагдаад сэтгэлийг нь сэвсэлзүүлээд болох биш. Анх ангийнхаа хүүд найрч өгөх гэж танилцаж билээ. Найрч байх

хугацаандаа Булганы ухаалаг дөлгөөн аашинд татагдсаар нэг л мэдэхэд хүүхэдтэй болон гэрт нь шууд хүрээд ирсэн болохоор суучихсан нь тэр. Тэрээр одоо бодоод байхнээ Булганыг хэзээ ч сэтгэл зүрхэнээсээ үнэнээсээ хайрлаж байгаагүйгээ бодов. Гэтэл Ялгуунд бас тийм хайртай юмуу гэтэл биш. Тэрээр зөвхөн өөрийнхөө зугаа цэнгэлийг хөөн явж байгаагаа бодохын сацуу хэтэрхий дураараа зандаа буруугаа чихэн өөрөөсөө зайлуулав. Ялгуун нь бас ядаж байхад түүнээс савны гадуур жирэмсэн болчихсон салахгүй эхнэрээ яахаа өөрөө мэд гээд байдаг. Яавал дээр вэ? хажууд нь хадам аавд

баригдчихсан хаа очиж хадам аав нуруутай эр хүн тулдаа түүнийг мэдсэн ч мэдээгүй царайлж өнгөрөөсөн биз. Ээж яагаад Булганд тийм сайн биш байдаг юм бол аав бол сайн зөв охин гээд бид нараас ч илүү Булганыг гэнэ шүү. Би чинь одоо жаахан хүүхэд биш нас биед хүрсэн өрх толгойлсон эцэг хүн шүү дээ. Хэзээ нэг ухаан сууна даа. Одоо л шийдвэрээ гаргая тэгэхгүй бол бүх зүйл хэтэрхий оройтохно. Ялгуун интернэтийн үл таних ч мэдэх залуутайгаа улам дотносон бүр ярьдаг болов. Түүний хүдэрхэн бөгөөд ухаалаг ярианд улам татагдсаар. Бичдэг зүйлсээсээ тэс өөр хүн байсанд багагүй гайхаж билээ. Тэрээр энэ нууцаа сайн найздаа ч хэлсэнгүй зөвхөн өөртөө үлдээв. Ярьсаар

байгаад мөн л хөдөө өссөн хөдөөний амьдрал мэдэх нэгэн байсанд олзуурхах ч шиг. Ялгуун Ганбаатай хамт амьдрах хэдий ч Жанцансамбуутай байхдаа хамаагүй жаргалтай байдаг болов. Нөгөө гэрийн бараа хардаггүй ажил ихтэй гэдэг хүн болж л өгвөл гэртээ суугаад байх болсонд Ганбаа ч өөрөөс нь салахгүй байхаар хатуу шийджээ хэмээн бодоод толгойгоо гашилган хүнд байдалд орон хэзээ хадам ээжид баригдах болоо гэхээс л байж яддаг болов. Ганбаа, Ялгуун хоёрын нөгөө сайхан хайр сэтгэл өдөр өдрөөр буурсаар. Үүний шалтгааныг хэн хэн нь мэдэх ч ам нээсэнгүй биесээ хууран амьдарсан болдог болов. * * * Булган ангийнхантайгаа нэгэн газар суун сэтгэл нь

сая нэг жаахан амран бүгдээрээ хүний газар гэлтгүй төгсөлтөө тэмдэглэнэ шүү хэмээн Доогий уриалсан болохоор ийнхүү сууцгааж байгаа нь энэ. Сүүлийн хэдэн долоо хоног амралтаа аваагүй тэрээр Хелений гэрийхэнд хэлэн ийнхүү зохицуулсан нь энэ билээ. Хелений бие улам л дордон хүн танихаа байсан ч Булганыг хүүхдүүдээсээ илүү танина. Нэг өдөр том бэр нь ирээд усанд оруулах гэтэл танихгүй хүнээр оруулахгүй хэмээгээд хөөж гаргасан аж. Булган амралтаа аваад ирэхэд Хелен хучлагаараа хуччихсан хүүхдүүд нь хажууд нь хамт байгаа ч зүгээр л танилууд шиг сууж байгаад баахан гайхан бүгдтэй мэндлэн орвол Хелен баярлан түүнийг дуудан тэвэрч аваад – Чи

намайг ийм олон танихгүй хүмүүстэй орхиод хаачаад ирж байгаа юм бэ. Юмаа сайн шалгаарай хулгайлчихсан байх вий – Хелен ээ уучлаарай би харин амрангаа охиндоо юм өгч явуулчихаад ирлээ. Бүгдийг нь шалгалаа зүгээр байнаа – Үгүй чи дутуу шалгасан байна. Ийм хурдан шалгана гэж юу байсан юм. Булган өрөөндөө жаахан байж байгаад гарч ирэн бүх зүйл зүгээр байгааг хэлэхэд Хелений санаа сая нэг амрав бололтой Булганыг дуудан чихэнд нь – Би өлсөөд байна, энэ хүмүүс надад юу ч өгөхгүй өөрсдөө л идэцгээгээд байх юм. Манай гэрт ирсэн байж надаас ч асуухгүй аймаар хүмүүс юмаа. Чи граашид байгаа миний ундааг битгий мэдэгдээрэй гэхэд хүүхдүүд нь сонсон инээмсэглэхэд тэдэнлүү нэг муухай хараад бие засмаар байна би чамайг явсанаас хойш ерөөсөө бие засаагүй энэ памперс бүр

даагдахаа байлаа. Энэ нэг өндөр залуу намайг шээлгэх гээд ичээгээд байгаа юм даа хэмээн хэлээд инээмсэглэн дунд хүүрүүгээ заана майжигнан бослоо. Булган түүнийг бие засуулах гэтэл үнэр гэж жигтэйхэн юм байсанд шууд усанд оруулав. Хелен бие засч усанд орж жаахан юм идчихээд унтаад өгөв. Түүнийг унтсаны дараа том хүү нь – Булганаа чамд маш их баярлалаа. Ээж минь төрсөн хүүхдүүдээ танихгүй байж чамайг таниад байна шүү. Бид бүр бие засуулж усанд оруулах гээд ядчихлаа. Чамд дахин баярлалаа ээжийн минь ухаан санаа улам муудаад бие нь ч сайнгүй байна чи болж өгвөл битгий амар тэгэх үү – Би нэг л өдөр амралтаа авъя харин өөр өдөр хамт байж байя аа – Тэг тэг хэзээ юм тийм чухал юм уу? – Харин сургуулиа төгсөх гээд тэр төгсөх өдөр нь л авмаар байна – Өө тэр бололгүй яахав. Бид

чиний цалинг нэмнэ. Харин чи ээжийг ямар нэг юм болбол хамгийн түрүүнд надруу яриарай. Хелений ухаан санаа заримдаа цоо эрүүл хуучин шигээ л болдог байв. Тэр үедээ хэдэн хүүхэдрүүгээ залган бүгдийг нь дуудна. Нөгөө хэд нь ч ямарч ажилтай байсан ажлаа зохицуулаад л хүрээд ирдэг аж. Нэг өдөр Булганыг оройн хоолоо хийчихээд өгөхөөр том өрөөнд хоолыг нь барьсаар орвол тэрээр утсаа барьчихсан уйлчихсан бодлогширон суугаа харагдахад Булган сандран – Хелен ээ чи зүгээр үү яасан юу болсон хүүг нь дуудах уу? – Би бага хүүгээ санаад байна. Өөр хотод байдаг тэр ажлаа зохицуулж ирэх гэсээр байтал би үхчих байхаа даа тэр хүүтэйгээ л уулзчихвал өөр

надаа хоргодоод байх юм алга даа – Хүү нь ирнэ ээ битгий та өөрийгөө ингэж зовоо болохгүй ш дээ – Би зовоогүй ээ харин хүүгээ санаад хэцүү байна хэмээн эхэр татан уйлхад Булган ч охиноо санан өөрийн эрхгүй уйлчихав. Хоёулаа уйлан суутал гэнэт том хүү нь ороод ирэх нь тэр. – Та хоёр чинь юу болоо вэ. Ээж та зүгээр үү? Булганаа чи ч гэсэн – Зүгээрээ эмээ бага хүүгээ санаад байна гээд уйлхаар нь би ч бас охиноо санаад тэсэхгүй уйлчихлаа – Чи охинруугаа хэзээ явах юм? – Сургуулиа ч төгсөх гэж байна Хеленийг харзнаж байгаад харина даа. Би ч бас бараг шахуу 4 жил хамт амьдарсан болохоор их дасчихжээ. Яг л ээж шиг минь байдаг болохоор Хелен минь их сайн хүн юм шүү дээ – Тиймээ миний ээж сайн хүн, сайхан ч эмэгтэй. Бүх зүйл зүгээрээ чи бид нарт ийм их тус болж байгаа болохоор бид ч мөн чамд ач санаж

явах болно. Хэзээ нэгэн цагт эргэж ирвэл заавал охинтойгоо ирж манайхаар зочлоорой – Тэр тэгэлгүй яах вэ. Би үнэхээр азтай хүлээж, хүлээж ирсэн айл минь ийм сайхан айл байдаг би ч мөн та нарт үргэлж баярлаж явна аа..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *