Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “10-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
467

Ганбаа арай эртхэн тарсан болохоор охин дээрээ очихоор явав. Яг үүдэнд нь ирчихээд орох үгүйгээ шийдэж ядан тамхи баагиулан зогсож байтал …. ААВАА …. гэсээр охин нь гэнэт хаанаас ч юм гүйгээд

гараад ирэх нь тэр. Хүүе миний охин гэнэт хаанаас гарч ирээд аавыгаа цочоочихов оо гэхэд Нарангарвуу ход ход инээн Өө та намайг хараагүй юмуу, би таныг хаа холоос харчихаад байхад уу даа …. хи хи

хи Аав нь харин хардаггүй мангар байхаа тэ. Сайн байна уу аав, та хэд сайн уу? Сайн сайн, за хаа хүрч явна? Өө энэ зуур охиноо санаад тэгээд цаг харсан ирэх цаг нь дөхөж байхаар нь хүлээж байсан юм л даа

Гэрээр ороогүй юу? Ээж нь алга уу Ороогүй ээ. Гурвуулаа хоолонд орох уу? Хөөх хоолонд оо ямар гоё юм бэ …. тэгье л дээ өвөө тэгэх үү … хэмээн өвөөгөө зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оруулав.

Ойролцоох ресторанд орон хоолоо сонгоцгоох болсонд Нарангаравуу Өвөө би эртээд таны авч өгдөг эмээгийн хийдэг гоё бөөрөнхий махтай будаатай хоол авна шүү. Гэхдээ жаахааныг За тэг миний охин өвөө нь

тэр хоолыг нь захиалчихна. Ундаа уух уу, ямар ундаа уух вэ? Ааваа би зүгээр үзэмний шүүс л авъя. Ундаа чинь их үнэтэй таны мөнгө хүрэхгүй ш дээ Хэ хэ хэ миний охин их тооцоотой том болжээ. Зүгээрээ аав нь аваад өгье. Гоё ундаа уух уу? Аан таны цалин буусан юмуу тэ, эсвэл бүдүүн эмээ мөнгө өгсөн юмуу? Хоол ирэх хооронд Нарангаравуу охин аавтайгаа зогсоо зайгүй шулганан элдвийг ярин өвөр дээр нь эрхлэнэ. Ганбаа хоолоо ч идэлгүй охиноо эрхлүүлэн зогсоо зайгүй үнсэн хоолыг нь халбагадаж өгөх аж. Сүх охиноо хичнээн их бэтгэрсэн байхыг хараад нэгэнтээ санаа алдсанаа босоход Ганбаа гайхсан харцаар харвал Аав нь зүгээр салхинд зогсонгоо тамхи татаадхая. Та

хоёр ярьж л бай гэсээр гарав. Сүх тамхиа татчихаад жаахан зогсож байгаад ороод иртэл Нарангаравуу Ганбаагийн өвөр дээр унтчихсан харагдана. Ааваа та ганц хүйтэн пиво уух уу? Зүгээрээ, зөндөө л идлээ зай ч алга Зүгээрээ ааваа, би цалингаа авсан. Нийслэлээ авах уу. Сүх духаараа харан бодлогширон сууна Ганбаа ч гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр яахаа мэдэхгүй дэмий л унтаж байгаа охиноо үнсэн суутал Сүх гэнэт За Ганбаа минь насанд хүрсэн эр улс шиг яръя. Чи миний хүргэн миний охинтой суусан хүн. Гэтэл эртээд юу болж байгаа нь тэр вэ айн. Би чамд ер нь хатуу үг хэлж байгаагүй байх тэр хүүхэн чинь юун хүүхэн юм … хэмээн гэнэт палхийтэл асуухад Ганбаагийн хөлс нь чийхран өмнөх ундаанаасаа балгаад худлаа мэдэн будилан Юун хүүхэн хаана вэ ааваа? Битгий худлаа мэдэн будилаад бай чи. Танай гэрт байсан эвхрэлдсэн хүүхэн Аан тэр үү … .хэмээгээд худлаа инээмэр

аядан тэр чинь манай ангийн охин юмаа. Манай ангийнхан урд өдөр нь манайд уулзацгаагаад тэгээд тэр охины бие нь өвдөөд босч ч чадахгүй үлдсэн бас нэг охин уг нь хамт байсан даа тэр эмэнд нь гарчихсан байсан юм байх даа өвчтэй найзаараа хаалга тайлуулахыг бодоход. Ааваа надад тийм илүү дутуу хүүхэн байхгүй ээ би Булгандаа хайртай. Хойноос нь явах гээд хөөцөлдөж байгаа. Та элдвийн юм бодож өөрийгөө зовоогоод юүхэв дээ. Ээжид учрыг нь тайлбарлахгүй бол намайг буруугаар ойлгочих вий дээ Аан тийм үү? Би эхлээд чамаас өөрөөс чинь асууя бас ч гэж бодсон оносон байна шүү. Ээж, Булган хоёрт чинь хэлээгүй нь онож. Ганбаа үүнийг сонсоод сая уужран ямартаа ч хадам аавыгаа аргалсандаа дотор нь уужран

тэндээс гурвуулаа гарлаа. * * * Булган ажилдаа дарагдаад Гээгээг өдөржин бодсонгүй. Арайхийж амсхийсэн хойноо л сая нэг санаад инээд нь ч хүрэх шиг. Өнөөдөр амралтынх нь өдөр гараад хаачихаа мэдэхгүй болохоор нэг ч их гарахыг хүссэнгүй. Гэнэт Гээгээгийн хэлсэн үг нь бодогдон нээрээ нэг компьютер авдаг юм билүү. Ганаа интернэтээ холбуулсан болов уу. Тэгсэн бол охиноо ч нэг харья байз хэмээн шийдээд гарахаар болов. Усанд ороод гараад иртэл Идэрээ залгасан байх нь тэр. Буцаж залгатал хэд дуудуулж байснаа утсандаа хариу өгөв. Сайн уу яагаад утсаа авахгүй байсан юм, өнөөдөр гарна биз дээ Харин гарах гээд усанд орж байсан юм Аан би одоо чамайг авахаар очиж байна. Бурмаа эгч чамайг аваад ир гэж зарлиг буулгаад Өө тиймүү, нээрээ өнөөдөр чинь Бурмаа эгч уулзана гэж байсан ш дээ

би бүр мартчихаж бүр гарахаа больдог юмуу гэж байсныг яана Амрах үедээ амарч байх хэрэгтэй. Хүн харах чинь битүү ядардаг юм шүү За гараад хаачих ч юм билээ би. Харин нэг гарсаных компьютер авдаг юмуу Чи чинь нээрээ одоо болтол компьютергүй билүү? Уг нь ч нэг их хэрэглээд байдаггүй юм л даа. Гэхдээ охиноо ядаж камераар ч болов хардаг юмуу гээд л Тэгээ тэг хүн хардаг чам шиг хүнд жинхэнэ хань болох эд. Өнөөдөр Бурмаа эгчтэй уулзчихаад маргааш би хамт яваад аваад өгье Өө за баярлалаа. За би гялс бэлтгэлээ хийгээдхье. Булган утсаа тавьчихаад дор нь бэлтгэлээ базаан хүлээж байтал төд удалгүй Идэрээ ч хүрээд ирэв. Бурмаа нөхөр хүүгээ дагуулчихсан нүд нь очтон гэрэлтэн цаанаа л нэг жаргалтай тэр хоёрыг угтан авав. За миний дүү

ажил нь сайн уу. Энэ танай гэрээс авчирсан юмс. Булган талархсанаа хэлээд уутыг задлан охиныхоо оймсыг гарган шуналтай гэгч нь удаан үнэрлэхэд өөрийн эрхгүй цээж нь огшин уйлчихав. Бурмаа түүний дал мөрөөр тэврэн зөөлөн алгадана. Булган хэсэг уйлж байгаад захиаг задлан уншиж байхдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан доголон нулимсаа арчих аж. Нөгөө дөрөв Булганыг ажиглан дуугаа хураан сууна. Харин хүү нь ирээд удаагүй болохоор энэ тэрийг сониучирхан хараа билчээн хөгжингүй суугаа харагдав. Булган захиагаа уншиж дуусаад Энийг хараа миний охин надаа зураг зурж явуулсан байна. Бас өвөө нь тайлбар биччихжээ хэхэ Ямар хөөрхөн юм бэ одоо хэдтэй билээ? Одоо тавтай. Сургуульд ормоор байна л гэдэг хүүхэд дээ. Өвөө нь сургууль асуугаад үзье таван настай хүүхэд авна гэвэл өгчихдөг

юмуу юу гэж бодож байна гэнээ. Орой утсаар ярихдаа олдвол тэг тэг гэе дээ Эвий дээ жаахан юм байна ш дээ дийлэх л байгаа даа Харин ээ, юу ч болсон явуулаад л үзье дийлэхгүй бол гаргаад дараа жил л оруулахаас Мундаг охин юмаа ийм багаасаа сурна гээд тэмүүлээд байдаг Би охиндоо сургуульд орохоор нь ирнэ гэчихсэн юмаа. Тэгээд л сургуульд орохыг яараад байгаа байхаа даа Тэгвэл ч аргагүй ээ. Танай жаахан ч чамайг л хүлээж байгаа. Манай дэнхгэрүүд бол ярихаар өөдөөс тийм ч юм аваад өг, ийм ч юм авах гэсэн юм гээд мөн ч хэцүү шүү хэ хэ хэ Тэр тав хооллонгоо Монголын сонин сонсон сууна. Цаг ч дороо өнгөрч нэг л мэдэхэд явах болчихов. Идэрээ амалснаараа маргааш нь дэлгүүр явж Булганд нөүтбүүк авч өгөөд хүргэж өгөв. Очингуутаа гэрлүүгээ ярин Сайн уу аав, баярлалаа надад миний захьсан юмыг бүгдийг нь явуулсанд Өө авчихсан уу, ээж нь л бэлдсэн.

Тэр охины зурсан зургийг харав уу мундаг гоё зурсан байгаа биз Харин тиймээ ёстой хөөрхөн зурсан байна. Таны хэлсэн санаа чинь үнэхээр зөв санаа байна. Авах сургууль харин олдох болов уу? Харин ээ хайна даа, болохгүй бол захирал найз дээрээ л очоод тулгахаас Ааваа би энэ удаа мөнгө явуулж чадахгүй нь би өөртөө нэг компьютер авчихлаа Зүгээр зүгээр өөртөө хэрэгтэй юмандаа л зарцуул өлсөж, өвдөж л болохгүй шүү аав нь тэрийг л хүсье. Бид гурав ямар чиний мөнгөрүү орж байгаа биш нөгөө хэлсэн дансанд чинь хийгээд байгаа, ингэхэд Ганбаа чамруу явахаар хөөцөлдөж байгаа гэлүү, тэгэхээр та хоёрт мөнгө хэрэгтэй. Ганбааг оччихвол чи охин дээрээ хүрээд ирдээ сургуулиа төгсгөчихөөд Тиймүү Ганбаа ирэхээр хөөцөлдөж байгаа юмуу? Юу чи мэдээгүй хэрэг үү өчигдөр манайд ирээд охин бид хоёрыг хоолонд оруулахдаа л тэгж байсан ш дээ. Уг нь чамд л эхэлж хэлмээр юм Би харин ойрдоо ярих боломж гарахгүй яриагүй юмаа ааваа.

Тэгвэл өнөөдөр надруу ярих байх. Та юу ч болсон Ганбааг интернэтээ холбуулсан уу үгүй бол холбуул намайг орж болохоор болсон гээд хэлчихээрэй. Охин ингэхэд юу хийгээд байнаа ээжтэйгээ ярих юм болов уу? Хажууд ирчихсэн харин хүлээгээд байна. За миний охин ээжтэйгээ ярь. Мундаг гоё зураг зурдаг том охинтойгоо ээж нь яръя гэнээ Сайн уу ээжээ, та миний зургийг авсан юмуу таньд таалагдсан уу? Ээжид нь зөндөө их таалагдсан, миний охин зураач болох байхаа. Өчигдөр өвөө, аав хоёртойгоо хоолонд ороо юу? Хөөх та яаж мэдэж байгаан. Аав минь ирээд өвөө бид хоёрыг хоолонд оруулсан Ээж нь дурангаараа хараад. Ээж нь охиноо зав л гарвал дурангаараа хардаг ш дээ. Чи хааяа хааяа эмээгийнхээ мөөмийг бас заримдаа өвөөгийнхөө мөөмийг хүртэл иддэг юм билээ Яанаа та яг харчихжээ …. хэ хэ хэ. Өөр

би яаж байна Өөр үү … өглөө босоод бие засахдаа эмээгээрээ тэврүүлнэ, тэгээд бас уйлагнаад унтаагаараа хувцсаа өмсөнө, цэцэрлэгтээ явахаар гэрээс гарахдаа унтаагаараа өвөөдөө тэврүүлээд л гардаг даа Та нээрэнгээсээ хардаг юм байна ш дээ би яг тэгдэг ш дээ … хэхэхэ. Ээжээ би таньд нэг юм хэлж болох уу? Тэг тэг тэгэлгүй яахав. Миний охин ээждээ юу хэлэх гэсэн юм Би энэ жил сургуульд оръё тэгэх үү? Харин сая ээж, өвөө хоёр нь наадхыг чинь ярьлаа. Өвөө нь сургуулиудтай уулзаад миний охиныг авна гэвэл бололгүй яахав Яагаад намайг авахгүй гэж унтанхай болохоор уу? Үгүй дээ миний охин чинь сургуульд орох нас нь болоогүй байхгүй юу Өө шээт дахиад л цэцэрлэгт үү тэгээд Хэ хэ хэ ….. юу гэнээ миний охин хэн чамд наад

үгийг чинь зааж өгсөн юм Манай ангийн Мо тэгдэг юмаа Аан за миний охион ээжийнх нь карт дуусч байна. Тэгж байгаад яръя баяртай хайртай шүү Би ч гэсэн таньд хайртай Нарангарвуу утсаа тавиад эмээ дээрээ очин гараараа амаа даран инээж байснаа Эмээ яанаа шараа юмаа Яасан миний охин юу нь шараа болчихов? Ээж минь намайг дурангаар хардаг юм байна ш дээ. Миний хийдэг бүх юмыг хэлж байна лээ. Тэр дуран нь хаана байдаг юм болоо та мэдэж байсан уу? Чандмаа охиноо хараад өөрийн эрхгүй инээд нь хүрсэн ч амаа жимийн: Тийм үү сонин юм бэ тэ. Эмээ нь ёстой мэдээгүй юм байна. Тэгвэл биднийг бүгдийг нь хардаг болж байна уу энэ чинь Эмээ тэгэлгүй яадаг юм бэ. Та өдий том болчихоод иймхэн юмыг мэддэггүй гэнээ. Тэр дуран нь хаана байгаа юм бол хэмээн амандаа үглэн

өрөөнүүдээр хайж хайж байгаад коридорт очин хэсэг зогсож байснаа эмээ хэмээн хамаг чадлаараа орилон эмээгээ дуудан Эмээ би дуран олчихсон. Энэ байна та харж байна уу. Энэ л яг дуран мөн дөө хэмээн хонхруу заахад Чандмаа өөрийн эрхгүй писхийтэл инээд алдан нулимсаа арчин Миний охин ямар мундаг юм бэ, эмээ өвөө хоёр нь ийм том юмыг харахгүй ёстой нээрээ гэтэл цаанаас Сүх гарч ирэн Дуран хаана байна миний охин, өвөө нь ч бас мэдээд авъя гэтэл Нарангаравуу өнөөх хонхоо заан гараа даллан хөдөлгөөд: Ээжээ та одоо намайг харж байгаа тиймээ, бид гурав хөөрхөн харагдаж байна уу хэмээгээд дороо дэвхцэв. Нөгөө хоёр инээдээ барьж ядан нулимсаа

арчин зогсоход Нарангаравуу та хоёр ээжтэй мэндлээчээ яг над шиг ингээд гараа хөдөлгө гэхэд нөгөө хоёр дуурайв. Энэ өдрөөс хойш Нарангаравуу охин ээжийгээ тэр дурангаар харж байгаа гэдэгт бат итгэн өглөөд тэврүүлэхээ байж байнга л нөгөө газар очин гараа даллан хэсэг зогсдог болов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *