Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “9-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
506

Булган шалгуулсан айлдаа тэнцэн үлдэхээр болоход Идэрээгээр хойноос нь хувцасыг чинь явуулах уу гэтэл нэг за гэх гэснээ гэнэт санаа нь зовон нөгөө айлдаа учирлаж хэлээд буцаж ирэхээр тохиров.

Ингэж л Булган Хеленийд асрагчаар оров. Хеленийх хаа очиж их зан сайтай улс аж. Булган хийх ёстой ажлаа сайн хийж Хеленийг төрсөн эх шигээ санан асрана. Анхнаасаа хичээлд явдагаа хэлчихсэн байсан

тул тохирсон ёсоор явчихаад л ирнэ. Харин энэ бүхэнд Доогий тус болж түүнийг байнга хүргэж өгдөг байв. Булган ч Доогийд хуучин шигээ хатуурхахаа байж харин ч сайн найзууд болцгоох нь тэр. Тэрээр

нэг өглөө хичээлдээ явахаар гараад иртэл гадаа нь Гээгээ ирчихсэн түүнийг дуудаж байв. Хүүе ямар сонин хүн бэ, ийм эрт үүгээр ажилтай явж байгаа юмуу? Өө харин тийн, тэгээд чамайг хичээлтэйг санаад

хүргэж өгөхөөр ирлээ, нэг удаа ч гэсэн тиймээ гээд нөгөө л ухаалаг нүдээрээ инээмсэглэх нь тэр. Тэр хоёр замын турш ажлын тухай, Америкийн тухай ярьцгаав. Булган Гээгээгийн ухаалаг бөгөөд

нухацтай, буурьтай ярианд нь автан явтал нэг л мэдэхэд сургуулийнх нь гадаа хүрээд ирэв. Баярласанаа хэлээд буутал хаанаас гараад ирснийг нь мэдэхгүй Доогий тэр хоёр дээр хүрээд ирэв. За сайн байцгаана уу, энэ чинь би юу харчихав аа. Та хоёр хамт байсан юмуу? гэтэл Булган сандран Үгүй ээ Гээгээ харин тэрүүгээр ажилтай явж байгаад намайг хичээлтэйг санаад аваад ирлээ. За орцгоох уу. Доогий Гээгээрүү нэг муухай харснаа шүлсээ нулимаад Булганы араас ангидаа орохоор явав. Гээгээ харин дотроо: Яаж дээр хүргэж өгсөн юм, хэрэв Доогийгоос асуусан бол хэлэхгүй байсан байна шүү. Энэ үнэхээр л дурлачихсан юм байх даа, эсвэл санасандаа хүрэх гээд ингээд байна

уу? за энэ Доогий ч яахав би харин юу болоод байнаа. Ийнхүү бодсоор гэртээ ирэн юм идчихээд асаалттай компьютерийнхээ ард суутал өнөөх шинэ танилаас нь нэг ч үг алга байсанд инээгээд энэ харин овоо хүүхэн үү дээ хэмээгээд хөргөгчнөөсөө нэг хүйтэн шар айраг авчраад өөрөө танилцъя гэсэн байхаа гэтэл хариу өгсөнгүй. Дахиж бичих гэснээ хэсэг хүлээж байхаар шийдэн блог дээрээ бичлэг оруулав. Тэрээр бичлэгтээ өнөөдрийн чимээгүйхэн харж явдаг хүний хүн Булганыхаа тухай бичээд дуустал өнөөхөөс хариу ирсэнгүй. Чи ч овоо шийртэй хүүхэн юмаа, за яахав надад таалагдаж байна. Тэгээд хүсвэл юм бичээрэй дээ …. ингэж биччихээд хэсэг хартал бас байхгүй байсан

тул блогоороо жаахан тэнэж байгаад унтахаар хэвтлээ. * * * Эмээ эмээ би таньд нэг нууц хэлье та битгий хүнд хэлээрэй за. Ээжид бүр болохгүй шүү, өвөөд бас За амлаж байна, ямар нууц шивнээ эмээтэйгээ байна даа тэгээд Эмээ би нөхөртэй болчихсон …. хи хи хи Өө тийм үү, хэн гэдэг ямар хүү вэ? Манай ангийн Мо гээд баньд байгаа. Хөөрхөн л дөө. Даанч тэр ерөөсөө нүүр гараа угаадаггүй болохоор халтар хар байдаг юм Ямар сонин юм бэ, чи яаж мэдэж байгаа юм? Мэдэлгүй яадаг юм эмээ мангар юмуу, эхнэр чинь нөхрөө мэддэг биз дээ. Гэтэл ч өвөө нь ороод ирэв. Өө миний охин сэрчихсэн үү. Өнөөдөр аргагүй л амарч байгаа хүүхэд шиг байх чинь вэ Охин чинь … гэтэл Нарангаравуу эмээ гэж орилсоноо жижиг өрөөлүү

гүйгээд явчихав. Чандмаа Сүхийн өөдөөс нүдээ ирмээд дараа хэлье хэмээгээд охиныхоо араас очин тэвэрч аваад За миний охин битгий уйл, эмээ нь хэлээгүй ш дээ. Чи л өөрөө өвөөдөө яасан ч яахуу гэхээр нь л эмээ нь хэлэх гэж байсан байхгүй юу Та муухай эмээ ингэж хүний нууц хадгалдаг юмуу, хэлэхгүй гэж хэлчихээд Уучлаарай миний охион. Эмээ нь хэлээгүй ш дээ. За гаръя өвөө нь дуудаж байна. Тэр хоёрыг доголон нулимстай ороход Сүх гараа сунган алив өвөөдөө ир энэ эмээ яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм хэмээн өвөр дээрээ суулган өхөөрдөн үнсэн аргадана. Нарангаравуу ч дороо мартан шулганан гүйсээр. За эмээтэйгээ хоёулаа усанд оръё маргааш

албандаа явна шүү дээ. * * * Ялгуун нэг дэхэд ажилдаа очно гэж байсан ч явсангүй. Тэрээр өглөө босч Ганбааг явуулчихаад усанд орж гарч ирээд компьютерээ асаатал өнөөх нууц залуугаас нь юм ирсэн байх нь тэр. Баярласандаа өөрийн мэдэлгүй ганцаараа орилон инээтэл оёдол нь таталдан өвдөхөд ярвайсан хэдий ч бушуухан хариу бичлээ. Тэгтэл ч өнөөх залуу ороод ирэв. Ийнхүү ярилцсаар ажилдаа ч явсангүй. Үл таних залуу унтлаа гэхэд сая нэг босч цайгаа уулаа. Ялгуун үл таних залуугийн блогийг унштал сэтгэлийг нь булаасан эзэнтэй эмэгтэйн

тухай бичлэг байсанд яагаад ч юм тэр бичлэг өөрт нь зориулсан мэт санагдахад хацар нь халуу дүүгэн нүүрэнд нь мишээл тодорно. Хэд чаталсаны дараа цагаа ч мэдэлцээд авав. Өглөө л түүнд хамгийн боломжтой үе нь. Ганбаа ажилдаа явчихна, Жанцансамбуу ч ажил нь тараад тэгж таардаг байв. Түүний ухаалаг бөгөөд хөгжилтэй яриа Ялгууныг татсаар. Нэг л мэдэхэд тэрээр өөрийн эрхгүй үл таних залууг хүлээдэг болов. Нэг удаа царайг чинь харъя гэтэл нөгөөх нь чаддаггүй чи харин зургаа өгчих гэхэд нь хамгийн сайхнаараа зургаа авхуулж найзаараа заалган компьютердээ хуулаад явуулан юу гэхийг нь хүлээж байхдаа сэтгэл нь булгилан догдолно. Цаг хугацаа урсан

одсоор Булган нэгэнт шийдсэн тул хичээлдээ шамдан ажлаа хийсээр цаг хугацааг ч үл анзааран өнгөрөөх аж. Ганбаа тэр өдрөөс хойш дахин ярьсангүй. Харин охин дээрээ байнга очиж байгааг нь сонсоод арай гайгүй тайвширах аж. Доогий амалсандаа хүрч түүнийг дахин чангаасангүй. Нэг өдөр тэрээр ажил дээрээ хичээлээ харан сууж байтал утас нь дуугаран Бурмаа эгч нь залгаж байна. Сайн байна уу Бурмаа эгчээ, ойрдоо таньтай ярьж чадсангүй уучлаарай Зүгээрээ миний дүү сайн биз дээ. Эгч нь харин нэг ажил хөөцөлдөөд нөгөөх маань бүтчихсэн бөөн баяр болоод сууж байна Өө за ямар сайхан мэдээ дуулгах гэж байна даа Булганаа эгч нь энэ мөчийг ямар удаан хүлээсэн гэж санана аа, чи хэзээ оффтой билээ Би маргааш амарна За

ашгүй баяраа тэмдэглэж амжих юм байна. Эгчийнх нь сайхан мэдээ хүү маань ирэхээр болсон Хөөх тиймүү, ямар гоё юм бэ. Тэгвэл та аргагүй аргагүй. Тэгээд хэзээ ирэх гэж байна даа Нөгөөдөр Монголоос гарна. Миний дүү гэрээсээ захих юм байгаа юу? Байлгүй яах вэ маргааш уулзахаараа би бичээд өгье таньд За тэгээрэй маргааш чамайг Идэрээ очиж авна биз дээ Тэгэх байхаа, амжихгүй бол дүү нь өөрөө яваад оччихно Юу гэсэн үг вэ, би Идэрээг аваад ир гэж хэлье маргааш дөрвүүлээ хоолонд оръё Тэгж хүндрэл учруулаад яахав дээ За за чи зүгээр л өөрөө хүрээд ир эгч нь зохицуулчихая Нээрээ Бурмаа эгчээ би ойрхон гарч чадахгүй тэгэхээр хүүг нь ирэхээр нэг мөр уулзацгаая болох уу? Би харин захих юмаа мессэжээр тань руу

явуулчихъя За тэгдээ бололгүй яахав. Тэгвэл эгч нь баяраа ганцаараа л тэмдэглэхээс хэмээн жаргалтай нь аргагүй инээгээд утсаа тасаллаа. Булган утсаа тавиад инээмсэглэн ашгүй дээ ингэж нэг хүүгээ авах гэж. Мөн ч их хүлээсэн дээ энэ мөчийг аргагүй. Би ч гэсэн охин дээрээ бушуухан очих юмсан. Үр минь бас л ингээд намайг харуулдаад сууж байгаа даа. Анх энд ирэхэд элэг бүтэн сайхан амьдралтай байж билээ. Гэтэл одоо …. хэмээн бодон санаа алдан агаар амьсгалахаар гарав. Гаднаас ороод иртэл Хелен түүнийг дуудан алимны торт идмээр байна гэхэд хийж өгвөл дээрээс нь зайрмаг тавин амтархан идсэнээ Булганыг идээч хэмээхэд дургүй байсан ч урамыг нь бодон хэсгийг

аван хажууд нь суулаа. Хелен өөрийн байнга үздэг цуврал киногоо харж байгаад реклам гарахаар нь Булганд хандан өнөөх сайхан сэтгэл татам инээмсэглэлээрээ инээмсэглэн Чи зүгээр үү? Би зүгээрээ баярлалаа Чи зүгээр биш л байна даа. Булганаа би чамд хайртай учир нь чи их сайн охин. Чамд найз залуу байхгүй юмуу? Баярлалаа би ч бас таньд хайртай. Би чинь нөхөртэй ш дээ Тэр нөхөр чинь энд хамт байхгүй байгаа биз дээ. Чи залуу хүн найз залуутай болох хэрэгтэй Эмээ бид нөхөртөө үнэнч байдаг Тэр ямар хамаатай юм. Ямар чамайг мэдэж байгаа биш. Чи өөрийгөө хар ийм сайхан залуу охин байж ингээд хөгшин миний хажууд уйтгартай байгаа биз дээ Үгүй дээ эмээ,

би ер уйддаггүй, тэгээд ч би харин ч таньтай хамт хөгжилтэй сайхан байдаг. Та надад ээж шиг минь л байдаг болохоор би таньтай хамт байхдаа ер хэцүү байдаггүй шүү дээ За тэр яах вэ. Эмээ нь чамд найз залуу олоод өгөх үү. Энэ шууданч залууг танилцуулаад өгөх үү? Хэ хэ хэ зүгээрээ эмээ би хүсэхгүй байна. Та кофе уух уу? За тэгье дээ тэгэхдээ сайн бодоорой. Хэрвээ чамд найз залуу байдаг бол энд аваад ир би хүүхдүүддээ хэлэхгүй за За эмээ би хэлнээ харин та одоо жаахан амраач дээ өдөржин л зурагт харчих юм. Эсвэл хоёулаа тоглох уу? Тэгье л дээ миний хүүхэлдэйнүүдийг аваад ир. Би өнөөдөр Ланчийг авна шүү. Чи томыг нь ав. Ингээд хоёулаа хүүхэлдэйгээ тэргэнд нь

хийгээд гэрийнхээ ар талын цэцэрлэгт гаран түшлэгтэй сандал дээр тухлан хоёул эрчүүдийн талаар хуучилж гарав. Булган гэнэт Хеленд Ганбаагийн тухай өөрийн нөхөр гэдгээ хэлэхгүйгээр хэлэхэд Хелен ч толгойгоо хаялан Яршиг л байна, чи түүнд арай хайртай юм биш биз дээ. Чи сайхан залуу бүсгүй өөрөө адилхан байхгүй юу Тэр манай найзын нөхөр л дөө. Би харин тэгж чадах болов уу. Хүсэхгүй байгаа болохоор яах бол Ээ мэдэхгүй чи ямар намайг сонсох биш би бол хэдэн ч хүүхэдтэй байсан тоохгүй. Хэрвээ намайг тэгж нэг л удаа хуурсан нь баригдвал би шууд л өөр залуустай сээтэгнэнэ. Адилхан л хүн ш дээ. Тэгээд ч би эмэгтэй хүн гэдэг давуу эрхээ эдлэх л болно Та ч сайхан эмэгтэй, бас бүжигчин байсан юм чинь аргагүй л дээ, харин би тийм биш Битгий өөрийгөө гол хонгор минь. Чи ч гэсэн сайхан хүүхэн, чамд

өөрийн гэсэн бусдыг атаархуулахаар сайхан шинж байгаа тэрийгээ л олох хэрэгтэй. Тэгээд юун төлөө чи эмэгтэй хүн билээ өөрийгөө гайхуулж амьдар л даа Надаас тэс өөр юм байна даа наадах чинь. Би чадах болов уу? Чиний саяны хэлсэн найзын чинь нөхөр яагаад өөр хүүхэнтэй хир нь эхнэрээсээ салж чадахгүй байна гэж чи бодож байна Яагаад!!! Яагаад гэвэл тэр найз охинд чинь бас нөхрөө татах нэг нууц увидас байгаа байхгүй юу. Магадгүй тэр хүүхэн зүгээр л зугаагаа гаргагч байх. За энэ яахав хүүхдүүд өлсчихлөө. Чи яваад сүүг нь найруулаад ирэх үү. Булган Хеленийг саатуулж тоглосон ч өөрийн гэсэн үнэлэмжтэй болох хэрэгтэй гэсэн бодолд хүрэв. Нээрээ Хелений хэлдэгээр Ганбаа үнэхээр надаас салах бодолтой бол надруу ярина гэж үү. Яахав залуу эр хүн тэгээд ч Ганбаа шиг дураараа ганцаараа байгаа хүн өөр хүнтэй хамт байхад нь би залгаж таарсан биз. Үгүй үгүй миний санаанд яагаад ч буухгүй байна. Би тийм юм мэдэхгүй өссөн.

Хелений орчин амьдрал, миний орчин амьдрал хоёр тэс өөр. Булган чи тэгж чадахгүй. Хүсэх ч үгүй харин дараа нь Ганбааг ярихад яаж ярих вэ. Юу ч болсон эхлээд өөрийг нь сонссон нь дээр юм байна. Хэрвээ ингээд тэр чигтээ таг болбол харин жинхэн өөрийгөө бодъё доо. Ингээд юу ч шийдэгдээгүй болоогүй байхад л нулимс гарах гээд байх юм. Би үнэхээр хайртай юмаа. Тийм дээ би Ганбаадаа хайртай. Тэрээр сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй хямраад хэцүү байсан болохоор гэрийнхээ хажуугийн дэлгүүр орж нэг шил улаан вино аваад орой болохыг хүлээн уухаа азнав. Орой нь өрөөндөө виногоо задлах гэтэл чадсангүй. Урд нь ямар онгойлгож байсан биш яагаад ч болохгүй болохоор нь хойш тавиад унтахаар хэвттэл утсанд нь мессеж ирэх нь тэр. Энэ хар шөнөөр арай Ганбаа биш байгаа хэмээн бодохын сацуу зүрх нь хүчтэй булгилан оволзоно. Гэтэл Ганбаа биш харин танихгүй дугаараас Шөнийн мэнд. Унтаж байна уу. Зүгээр л чамайг унтаагүй

бол жаахан буу халдаг юмуу гээд. Миий нойр хүрдэггүй. Унтаагүй бол залгаарай унтаж байвал сайхан амраарай. Хэн бэ? хэмээн хариу бичтэл харин өнөөх дугаараас залгах нь тэр. Хелен унтаж байгаа болохоор ярьж болдоггүй. Одоохон гэж шивнээд үүдэндээ гаран сая нэг амьсгаа аван Байна уу хэн бэ? Гээгээ байнаа. Унтаж байсан юмуу? Унтах гээд л. Яасан юу болсон? Зүгээрээ миний харин нойр хүрдэггүй тэгээд л дэмий шахуу даа Аан би бас нойр хүрэхгүй хэвтэж байсан юм Чи интернэтэд ордоггүй юмуу? Манай энэ айлд компьютер байдаггүй юмаа Өө чамд өөрт чинь байхгүй юу? Би харин авч амжаагүй л байна. Тэгээд ч надад тэгж суух зав байх биш Завгүй ч гэсэн интернэтээр эх орныхоо тухай мэдээллийг үргэлж авч байх хэрэгтэй ш дээ. Чамаас өөр ингэж удаж байж нэтгүй байгаа хүн байхгүй дээ Надад нэг их

шаардлага байдаггүй юмаа За тэр яахав чамаар юу байна даа. Нээрээ намайг залгасан гэж цаад хоёртоо хэлээд хэрэггүй биз дээ хө Яагаад …. гэснээ гэнэт санаа нь зовон жаахан хүүхэд шиг асуулт асуусандаа ичин за хэлэхгүй ээ. Чи согтуу байгаа юмуу? Аан жаахан пиво уугаад л сууна. Тэгээд ч согтуу болохоороо л чамруу зориг гаргаж залгаж байхгүй юу. Найз нь чамд дуу дуулаад өгөх үү. Гээгээ ингэж хэлээд хариу хүлээлгүй гитар даран Жавхлангийн “ Амьдрал ” дууг дуулав. Булган чив чимээгүй дуулахыг нь дуустал нь чагнаад дуусангуут нь баяр хүргэтэл Гээгээ дахин нэг дуу эхэллээ. Тэр хоёр хичнээн удаан

ярьсаныг мэдэхгүй Булган жиндэхэд утсаа үүдэндээ үлдээгээд өрөөндөө орж гадуураа цамц нөмрөөд гарч иртэл Гээгээ утсаа тасалчихсан байв. Тэрээр инээгээд буцаж гэртээ орон унтахаар хэвтлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *