Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “8-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
469

Эмээ эмээ би одоо хэдэн настай билээ? Миний охин одоо 4 настай? Тэгвэл би дараа жил сургуульд орох нь ээ? Миний охин хоёр жилийн дараа сургуульд орно. Тэгж сургуульд орохыг хүсээд байна уу миний

охин? Тиймээ би бушуухан л сургуульд ормоор байна Одоо удахгүй ш дээ, миний охин бушуухан сургуульд орж эрдэм номтой хүн болж эмээ, өвөөгөө баярлуулах гэж яараад байгаа юмуу даа Үгүй ээ би

хурдан сургуульд орвол ээж минь хурдан ирнэ. Намайг сургуульд орохоор ирнэ гээ биз дээ. Чандмаа хэлэх үггүй болов. Нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс цийлэгнэхэд тэрээр бушуухан арчаад

чаддагаараа өвгөнөө дуудан охиноо саатуулж бай хоол хийе хэмээгээд гал тогооны өрөөнд ороод сая нэг уйлав. Тэрээр нулимсаа арчингаа хоолоо хийгээд бодолд дарагдана. Тэр гурав хоолоо идчихээд гангар

гунгар хийн бужигнаж байтал унтах цаг ч болов. Чандмаа энэ л мөчийг хүлээж байсан мэт Сүхийн тохойноос татахад зүүрмэглэж байсан Сүх цочин сэрээд гайхан асуусан харцаар харвал Чандмаа

өндийж суугаад Чи яаж унтаж чадаж байнаа. Булганыг авчиръя. Энэ охин санаад бүр хэцүүдлээ За яахав ээ хө. Одоо л нэг учир зүйгээ олох гэж байна гэсэн биз дээ. Ядаж л орсон сургуулиа төгсөөд юм сураад ирэг Чи ч мөн дүүрчихсэн амар хүн юмаа. Тэр сургуультай сургуульгүй болж л таарна. Би л ингэж охиноо бэтгэрүүлээд байж чадахгүй нь өр эмтрээд хэрэг алга Төдийгөөс өдий болтол болоод л ирсэн юм болноо хө. Чи минь охиндоо ээжийнх нь оронд ээж нь болж явбал барав. Одоо унтъя би маргааш ажилтай ядарч байна. Битгий охиныг ярихад нь элдэв юм хэлээд сэтгэлийг нь хямруулчихаарай даа. Тэртээ тэргүй хэцүү байгааг ойлгож байгаа биз дээ. Сүх ингэж хэлээд

өөр ярих юм байхгүй гэсэн аятай буруу хараад хэвтээд өгөв. Чандмаа амандаа үглэн ороо нужигнуулан дуугаргаж мөн буруу харан хэвтлээ. Сүх хэдий Чандмаад унтаж байгаа мэт харагдсан ч нидэр дээрээ унтсангүй бодолд дарагдан хэвтэнэ. Охин минь хүний газар мөн л хэцүү байгаа бололтой. Бидний санааг зовоочихно гээд л нуугаад байгаа болохоос. Дээр утсаар яриад хадгаламж банкны дансны дугаар өгөөд явуулсан мөнгийг Ганбаа, ээж хоёрт мэдэгдүүлэлгүй хийгээд байгаарай гэсэн. Нээрээ явах гэж байраа тавьсан нь үнэн болов уу, эсвэл өөр шалтгаанаар тавив уу. Энэ Ганбаа хүү ч ээ мэдэхгүй. Ер нь охин минь явж явж ямар хүнтэй суучихав даа. Чандмаад л мэдэгдэж

болохгүй юм шүү … хэмээн бодсоор нэг мэдэхнээ унтчихсан байв. * * * Ялгуун нэг үеэ бодвол овоо бие нь тэнхрээд ирэв. Ирэх долоо хоногоос ажилдаа явъя даа. Найруулагч ч гайхаж байгаа. Найруулагч намайг авъяастай болохоор нь сайн байгаад байна уу эсвэл өөр бодолтой надад саамшираад байна уу. Ганбаад мэдэгдчих вий дээ. Тэгвэл ч аюул боллоо шүү. Амьдрал минь, ар тал минь надад тусалж чадахгүй, арын хаалгаар дээшээ гарч чадахгүй хүн найруулагчийн аяар л байж жаахан өөрийн гэсэн байр суурьтай болоод авах юмсан. Гэтэл би өөрөө Ганбаад хир хайртай билээ. Ер нь ингэхэд надад хайртай хүн байдаггүй юм байна аа. Нэг их сайхан хайрыг мэдрээд амсаад явах

юмсан. Тэрээр хийх юмаа олж ядаад интенэтрүү оров. Байнга ордог биш болохоор олигтой ч уншчихаар юм олж харсангүй. Гэтэл утас нь дуугарахад харвал найз охин нь залгаж байв. Тэр хоёр ойр зуурын юм ярьж байтал найз охин нь нэгэн хаяг өгөөд ороод унш их дажгүй залуу байгаа хэмээв. Чи таньдаг юмуу гэтэл танихгүй ээ бичсэн юмыг нь уншаад үзэхэд их дажгүй залуу санагдаад байгаа юм чи зүгээр л өөрөө ороод үз. Ялгуун тэртээ тэргүй хийх юмгүй байсан тул өгсөн хаягруу нь орвол үнэхээр сонирхолтой бичлэгүүд байх аж. Цаг хэдий хир өнгөрсөнийг ч мэдсэнгүй утас нь дуугаран Ганбаа очлоо хэмээн

ярихад сая цагаа харвал аль хэдийн хэдэн цаг өөрийн мэдэлгүй суучихсан байх нь тэр. Тэрээр маргааш нь дахин нөгөө блогруу орвол харин бичсэн сэтгэгдэлд нь хариу өгсөн байхыг хараад баярлаж байна гэдэг тоймгүй. Ийнхүү харьцсаар нөгөө үл мэдэх хүнтэй бичилцсээр бүр илүү дотно болмоор санагдахад шууд л сэтгэгдэл дээр нь танилцмаар байгаагаа хэлээд үлдээсэн хойноо байн байн месенжэрээ шалган битүү зүйлийг хүлээдэг болов. Үүнээс хэд хоногийн дараа шинээр нэмэхийг хүссэн хүсэлт ирэхэд догдлон зөвшөөрөөд хэн бэ гэж бичих гэснээ бардам зан нь дийлэн өөрийг нь хүлээхээр шийдэв. Тэр өдөртөө ч маргааш нь ч өнөөх хүн юм бичсэнгүй. Гэтэл амралтын өдөр тэрээр хэдий нээмээр байсан ч Ганбааг байсан болохоор арайхийн тэвчин өнгөрөөв. Тэгээд ч Ганбаа байсан болохоор нэг ч их тэмүүлсэнгүй. Ганбаа нэг л бодлогширонгуй байх аж. Хайраа чи зүгээр үү, бие чинь өвдөөгүй биз? Зүгээрээ…..би яав л гэж Наад царай чинь

нэг л бишээ. Ядаж байхад би гэж хүн өвдөөд, чамд олигтой хоол ч хийгээд өгч чадахгүй уучлаарай Зүгээрээ угаасаа хоол идэх хүсэл ч алга. Тийнхүү хоёулаа дүнсийн байтал хаалга цохих нь тэр. Өөд өөдөөсөө асуусан харцаар гайхан харвал улам чанга нүдлээ. Ганбаа гараа уруул дээрээ аваачаад чимээгүй хэмээн дохиод гэтэн очиж дурангаараа харвал ээж нь зогсож байв. Нэг онгойлгох гэснээ тэр чигтээ гүрийхээр шийдэн үүдэн дээрээ явахыг нь хүлээн чагнаж байтал гар утас нь дуугарав. Тэрээр цочихдоо утасаа авч унтраах гэж байгаад газар унагачихав. Хүүе чи наанаа байгаа юм бишүү. Юугаа хийхээрээ ингэж төрсөн эхээсээ нуугдаж байдаг байна аа. Наад хаалгаа

хурдан тайл. Аргагүй байдалд орсон Ганбаа Ялгууны гутал гадуур хувцасыг шидэж өгөөд гэмгүй царайлан хаалгаа нээвэл ээж нь түрэмгий гэгч нь хашгичин орж ирсэнээ том өрөөнд нь суух үл таних бүсгүйг хараад амаа хамхин мэндлэхэд нь инээмсэглэн хариу мэндлээд суув. Ээж та юу хийж яваа юм. Энэ манай ангийн охин, бид хоёр харин тааралдаад ангийн сонин гээд бас ганц нэг хүүхэд дуудчихаад хүлээж суугаа юм л даа Аан за …. ээж нь зүгээрээ дээр чам дээр ирээд явсанаас хойш санаа зовоод болдоггүй, тэгээд л ирэх гэтэл зав болохгүй байсаар байгаад өнөөдөр ашгүй амралтын өдөр болохоор хүрээд ирлээ. Миний охин хаана юу хийдэг вэ? Би жүжигчин л дээ Хөөх тиймүү, нэг л харсан царай байх чинь олон кинонд тоглосон уу? Манай энд сайн хэлээрэй, сайн хүүхэд байна ш дээ ингээд эхнэр нь

хаяад явсан найзыгаа эргэж ирж байдаг Ээж ээ тийм биш гээд байхад даа. Ялгуун суусаар Ганбаа ээждээ цай аяглан чихэр тавьж өгөөд та одоо харина биз дээ? Тэгнээ замаараа ганц нэг юм авчихаад харина даа. За ангийхан чинь ирэх гэж байгаа бол ээж нь ингээд явъя даа. Ганбаа ээжийгээ гаргачихаад сая нэг хөлсөө арчин буйдан дээр тэрий хадан суух нь тэр. Ялгуун юу ч дуугаралгүй түүний хөдөлгөөн бүрийг ажин суутал Ганбаа гэв гэнэт юу болов гэмээр тачигнатал инээд алдан инээдээ барьж ядна. Ялгуун түүний өөдөөс асуусан харцаар харвал Ганбаа Ээжид азаартахаа дөхлөө шүү. Ээж одоо чамайг өөрөөр бодчихсон байгаа Өөрөөр юу гэж … чи яаж мэдэж байгаа юм Би чинь хүү нь шүү дээ нүдийг нь хараад л мэднэ. Чамайг их сонжоод хараад

байсныг анзаараагүй гэж үү. Чамайг миний хүүхэн гээд бодчихсоон ха ха ха Сайн юм бишүү тэгвэл. Ингэхэд би чиний хүүхэн чинь биш юмуу. Ахиад хэлье би чамаас салахгүй шүү. * * * Булган уйлж сууснаа гэнэт санаа нь зовон уучлаарай гээд өндийхөд Идэрээ юу ч дуугаралгүй босоод өрөөндөө орчихов. Надруу ямар нүүрээрээ залгаж чаддаг байна аа ичдэггүй амьтан. Намайг мэдэж үү үгүй юу гэж тандаж байгаа царай нь юм байх даа ёстой дургүй хүрчихлээ. Ингэж мэдээгүй байсан бол намайг хэдий болтол хуурах гэсэн юм бол арай ч дээ бодохоос л гомдмоор нулимс нь ч тогтохгүй юм. Ингэхэд Ганбаа надад үнэн сэтгэлээсээ байдаг байлуу? Намайг хайрладаг байлуу? …. за за болъё ингээд байвал элдэв юм бодогдоод бүр л шаналах юм байна.

Энэ өдрөөс хойш Булган ч элдэв юм бодохгүй байхыг хичээж сургууль нь ч эхэлсэн дээрээс нь ажилтай байгаа болохоор бодох зав ч бага гаргаж байв. Ганбаа дахин залгасангүй. Яагаад ч юм тэрээр жаахан л зав зай гарвал утсаа харуулдан сэмхэн санаа алдсаар. Тэрээр анх ангидаа ороод удаагүй байтал Доогий түүний ангид байх нь тэр. Доогий түүнийг хараад илт танимгайрхан өдөхөд Булган царай өгөхгүй суусаар арайхийж хичээл тарав. Булган бушуухан гарч ажилруугаа явахаар автобусны буудалруу алхтал Доогий гүйцэн ирээд За ингээд нэг ангид орчихлоо. Найз нь хүргээд өгье Өст хүн өлийн даваан дээр гэгчээр …. зүгээрээ баярлалаа хэмээн хэлээд цааш алхах гэтэл Доогий түүний гараас татан Чи одоо болтол уурлаад байгаа юмуу. За уучлаарай даа. Би тэр үед их согтсон байна лээ. Амлаж байна

дахин тийм явдал гаргахгүй, чамд хуруугаа ч хүргэхгүй гэдгээ андгайлъя гээд баруун гараа тохойгоор нь нугалан өргөөд доошоо өвдөглөн суух нь тэр. Ангийхан нь тэр хоёрыг гайхан харж жуумалзахад Булган санаа нь зовон Мангар юмуу босооч ээ хүн амьтан хараад байна. Тэгвэл миний машинд суу Тэгэхээс дээ, ядаргаатай нойтон хамуу байна даа чи харин ч нэг. Ингээд тэр өдрөөс хойш Доогий түүнтэй найзын ёсоор харьцаж туслан нэг л мэдэхэд тэр хоёр сайн найзууд болов. Доогий амалсандаа хүрч түүнд дахин нэг ч дургүйг нь хүргэх үйлдэл гаргасангүй, мөн боломжоороо туслан гүйх аж. Нэг өдөр Булган хичээлээ тарчихаад Доогийгоор гэрлүүгээ хүргүүлэхээр явж байтал утас нь дуугарахад харвал холын дуудлага. Энэ хар шөнө юу болсон юм болоо арай аав гээд яаран утасаа авбал

Ганбаа шал согтуу байх нь тэр. Гэнэт Булганы дургүй хүрч Яах гэж залгаж байгаа юм. Чи бид хоёрын … хэмээснээ хажуудаа Доогий явааг санаад амаа хамхив. Ганбаа ярьсаар л түүнийг дуудсаар л гэнэт Доогий утсыг нь шүүрэн авч Хүүе чи яах гээд хүүхэд зовоогоод байгаа юм. Хэн ч байсан чамд ямар хамаатай юм. Хуцалгүй унт … гэтэл Булган түүний гараас ууртай нь аргагүй утсаа шүүрэн аваад Хэн чамайг ярь гэсэн юм, чамд ер нь ямар хамаатай юм …. гэтэл дахиад л утас нь дуугарах нь тэр Доогий битгий аваа одоо наадах чинь юугаа ч мэдэхгүй хэмээн хэлж дуусаагүй байтал Булган утсаа аван англиар ярихад сая санаа нь амран тамхи асаав. Яриад дууссаных нь дараа сониуч зандаа дийлдэн хэн ярьсаныг асуувал Булган нэг ч үг

дуугарахгүй байсаар байгаад гэртээ буув. Булган оронгуутаа Идэрээрүү залган сая ажил олгодог газраас ярьж байна ирээд ярилцлаганд ор гэнээ яаж явах вэ? хэмээн асуутал Идэрээ одоохон би Гээгээг завтай байна уу асуугаад эргээд яръя.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *