Home Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “7-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “7-р хэсэг”

0 second read
0
0
1,720

Идэрээ тохирсон ёсоороо Булганыг сургуульд нь оруулан мөн хими цэвэрлэгээнд хүлээн авагчаар ажилд оруулж өгөв. Эхэндээ бүх зүйл түүнд хэцүү байлаа. Ганбаагийн хэлсэн үг, Доогийгийн гаргасан авир,

дээрээс нь хичээлээ сайн ойлгохгүй, хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтохгүй зовоох аж. Энэ хооронд Ганбаа түүнрүү нэг ч удаа залгасангүй. Охин нь ээжээ хурдан ир л дээ санаад байна гээд уйлахад

өөрийн эрхгүй даган уйлж нулимсаа нууж билээ. Эр хүнийг үзэн ядаж байна, амьдралд чинь үнэн юм гэж байдаггүй гэж үү … би ямар тэнэг юм бэ. Өнөөдрийг хүртэл Ганбаагийн хэлсэн үг бүхэнд итгэж ирсэн.

Арай ч дээ яаж байна гээд таван үг биччихэж чадахгүй байхдаа яахав дээ. Дугаар мэдэхгүй гэнэ биз хүсвэл гэрээс утасдаад л авах юмыг, үгүйдээ гэхэд найзынхаа утсыг мэдэж л байгаа шүү дээ. Гомдмоор юм.

Тэгтэл хаа хамаагүй найз гэх Идэрээ адилхан л эр хүн намайг найзынхаа эхнэр гээд ингээд тусалж байдаг. Булган утсанд нь мессеж ирэхэд цагаа харвал аль хэдийн шөнө дунд болсон харагдана. Хэнээс

ирж байгааг нь төвөггүй ойлгоод өмнөх таагүй бодлуудаасаа сая салан нэгэнтээ суниагаад дэвтэрээ хураан ороо заслаа. Хүний амьдрал гэж нээрээ таашгүй сонин юм. Хэзээ би дахин эр хүнд итгэдэг болох бол. Охин дээрээ л бушуухан очих юмсан. Ганбаа багтарч унах шахав. Тэрээр яагаад ч юм гэртээ харих нэг л дургүй байсан ч өөр хаачих билээ хэмээн тамхи баагиулан яаж зохицуулах талаар бодсоор нэг мэдэхнээ гэрийнхээ гадаа хүрээд ирчихсэн байв. Мөнгөө төлөөд орох гэтэл орцныхоо үүдэнд байрныхаа залуутай таарах нь тэр. Юу байна хөгшөөн, ойрд харагдсангүй юу болов. Эхнэрээ явуулчихаад ар хударгаар нь амжуулаад байна уу? Дээр нэг харсан тун дажгүй хүүхэн байна лээ шүү ха ха ха … хэмээгээд архи сэнгэнүүлсэн амаар чанга

чанга инээнгээ дал мөрийг нь алгадахад Харин хадам аавд азаартчихсан яахаа мэдэхгүй багтраад явна Тэр чинь муу даа. Ганц нэг юм унагах уу? Өнөөдөр найз нь эхнэртэйгээ муудалцчихаад гараад ирсэн. Хүүхнүүдийг эрхлүүлээд аяар нь байх тусам давраад дургүй хүргээд байх юм. Тэр хоёр хажуугийн орцны дэлгүүр орон нэг шил “ Хараа” архи даруулах ундаатай аваад хажуугийн цэцэрлэг оров. Эр хүн яадаг юм. Чи эхнэрээ чамд үнэнч царайлаад зүгээр явж байгаа гэж бодож байна уу. Үгүй л байхгүй юу. Тэр тусмаа гадаадад байгаа Монголчууд чинь бүгд хоорондоо явалддаг гэх чинь билээ. Бид ч гэсэн адилхан хүмүүс нөгөө юу гэдэг билээ аан тийм физиологийн шаардлага энээ тэрээ гэж хуцацгаагаад маниусаасаа илүү явцгааж

байгаа. Чи энд эмзэглээд яадаг юм. Алив явуулаач наадхаа, юундаа уруу царайлсан юм. Эр хүн шиг байна шүү хө. Халхын хүүхнүүд мундсан биш энэ чинь сайхан л хүүхэн байх чинь билээ хэмээн сургааль айлдан олон юм ярих аж. Түрүүнээс хойш яах учраа олохгүй байсан Ганбаа уусан архи нь нөлөөлсөн үү, найзынх нь яриа нөлөөлсөн үү Нээрээ үхсэн гай л байна тиймээ, дургүй бол болино л биз. Чамд баярласан шүү хө овоо ч дотор онгойчихлоо. Тэр хоёр бие биеэ өмөөрөн зөвтгөн уусаар овоо ч халаад ирлээ. Ганбаагийн утас нь дуугарахад харвал Ялгуун залгаж байв. Нэг авах гэснээ тэр чигтээ гүрийж байтал мессеж ирлээ. “ Та ирэхгүй юмуу тэ? Яалаа гэж намайг

ингэж байгаа юм? Би өвдөөд байна ойлгож байна уу…хурдан ир л дээ хайраа гуйж байна” За юм ч дуусчихлаа найз нь явъя даа Өө чи хоёрын хооронд хорхой гозолзуулчихлаа. За за би ч гэсэн тэгвэл орлоо. Ааштай ч эхнэр дээрээ орох минь. Чиний намайг хайрладаг байсан сэтгэл чинь хааччихсан юм бэ? Би чинь эмэгтэй хүн. Миний дотор ямар байгааг чи мэдэж байна уу? За уучлаарай хайраа орох гэж байгаад байрны залуутай таараад ганц юм уучихаад л ороод ирлээ. Хоол хийгээд тавьчихсан байхад идэхгүй, надад ч гэсэн хэцүү байна. Би одоо дараа яаж хадмуудын нүүрийг харах юм бэ Харин ч нэг бодлын амар болчихож байгаа юм биш үү? Юу ….. чи юу гэх гээд байна? Битгий худлаа мэдэн будилаад бай. Нэгэнт хадам аав чинь

нүдээрээ харсан, эхнэр чинь ч ярихгүй байна. Одоо бид хоёрт нуугдаад байх шаардлага байна уу? Чи бүр надтай сууна гэдэгтээ итгэлтэй байх шив дээ? Тиймээ би чамаас салахгүй. Чи өөрөө л энэ бүхнийг хүсээгүй гэж үү? Намайг яаж гуйж явдаг байлаа. Одоо хүсэл чинь биелж байгаа биз дээ. Би ядраад байна маргааш өглөө дүүргийн эмнэлэг орно чи хамт яваарай. Ганбаад хэлэх үг олдсонгүй. Дөнгөж саяхан л бүх юм амархан мэт байсан бол одоо ямархуу эргүүлэгт хутгалдчихаад яаж эндээс гарахаа ч мэдэхгүй хий толгойгоо салаавчлан бодолд дарагдан хэвтэх ч хүний урманд нэмэр болчих хариулт олсонгүй. Эцэс сүүлд нь надад Булган уу, Ялгуун уу? хэмээн бодон байтал нэг мэдэхнээ унтчихсан байв. *** Сүх нэг л дуу муутай дүнсгэр бодолд дарагдана. Чи

чинь юу болчихоо вэ? Арай охиныг ганц өдөр авч гарлаа гээд ядраад байгаа юм биш биз. Та хоёр сайхан байсан уу? яасан их оройтоов одоохон хоол боллоо. Нээрээ Ганбаа ирээд явсан. Одоо л охинтойгоо гэнэт санаж гэнэ. Чамруу залгаагүй юу? Гэрийн ажил барагдахгүй юм. Та хоёрыг гарсан дээр жаал жуул юм амжуулаад авъя гэсэн барагддаггүй шүү. Би ч ширүүхэн байсаар гаргасан. Гөлөгнөөд дуугарч чадахгүй л байна лээ …. хэмээн өөрөө өөртэйгээ ярин байтал Сүх таг чимээгүй сууснаа гэнэт Хөгшөөн охин ойрдоо ярьсан уу, хичээл ном сайн гэнэ үү? Ойрд чимээгүй л байна одоо уг нь нэг ярих болсон доо. Ямартаа ч сургуульдаа яваад хажуугаар нь ажил хийж байгаа одоохондоо та хоёртоо тус дэм болж чадахгүй нь гэж байна лээ. Би ч

бид гурав дажгүй болоод л байна хүний нутагт байгаа миний охин өөрийгөө л бод гэсэн. Аан Ганбаатай ярьж байгаа юм болов уу, юм хэлсэн үү? Хаана байгаа вэ гэж асууж байхыг бодоход яриагүй юм болов уу. Би гэж хүн яриандаа халаад анзаараагүй өнгөрчихсөн байна. Одоо ярихаар нь нэг асууя байз. Арай тэр байр цахилгааны мөнгөө тэндээс төлж байдаг юм биш байгаа. Ингэхэд чи яагаад гэнэт ийм юм яриад унав? Зүгээр дээ. Тэрээр зурагтаа асааж үдшийн мэдээ үзэнгээ бодолд дарагдан ер нь нэг шалгуулах нь зөв байхаа хэмээн шийдээд тэрийгээ Чандмаад хэлсэнгүй өөртөө үлдээв. Миний охин сэрээрэй ээж нь ярьж байна. Хөөрхөн охинтойгоо яръя гэнээ. Эмээ би жаахан

унтмаар байна ш дээ Ээжтэйгээ ярихгүй юмуу? Охин нь өчигдөр өвөөтэйгээ явж тоглоод ядарсан бололтой сэрэхгүй байна. Өө тэгээ юу …… Ганбаа авч явахгүй дээ, аав ядарчих вий дээ Хээ цэс …. танай нөхөр ер нь охинтой гэдгээ мэддэг ч юмуу доо, энүүгээр үзэгдэх ч үгүй юм. Ингэхэд чи арай тэр байрных нь мөнгийг наанаасаа төлөөд байдаг юм биш биз? Хаанаас даа, юун тэрний байрны мөнгийг төлөх, өөрөө энд өрөнд орчихоод явж байхад. Тэгэхдээ надад санаа зоволтгүй шүү ээжээ. Харин ч сайн хүмүүс таарсан За болж дээ. Ер нь тэр Ганбаа хий байрны мөнгө төлж байхаар хөлслүүлээд энд байж чаддаггүй юм бол төрсөн гэртээ очиж баймаар юм. Нэмэрт нэмэр ш дээ За бид өөрсдөө

зохицуулчихъяа ээжээ, та санаа зовоод юу хийхэв. Аав байна уу? Чамтай яръя гэнэ хөгшөөн Сайн уу ааваа, бие сайн уу? Охиныг авч явж тоглуулсанд баярлалаа За миний охин сайн. Аав нь сайн сайн. Юу гэсэн үг вэ охиноо тоглуулалгүй яахав Ааваа таньтай нэг шивнээ байна ээжид битгий мэдэгдээрэй За одоо хэлэх юмуу? Маргааш би таны гар утасруу залгая. Охин сэрэхгүй л байна уу? Охиноо энд эмээгийнхээ өвөр дээр мөөмийг нь идээд нойрмоглоод сууж байна. Миний охион ээж нь яръя гээд байна ярихгүй юмуу За аав сэрэхгүй бол яахав. Би дараа яръя. Тэгээд ч энд надад тусалдаг эгч байдаг тэр ороод ирлээ. Аан за хүний газар биеэ бодож дотроо бодолтой, дороо суудалтай яваарай миний охин. Маргааш яръя баяртай Өө Бурмаа эгч

сайн уу? яасан орой явж байх юм. Цай уух уу, жүүс уух уу? Зүгээр л ус, Идэрээ ирээгүй юу ….. эгч нь жаахан уумаар санагдаад наашаа хүрээд ирлээ. Тэгээд ч хэн нэгэнтэй сайхан сэтгэлээ онгойтол ярьдаг юмуу гээд Аан бололгүй яахав. Бурмаа авчирсан виногоо гаргаж ирэхэд Булган хоёр жүнз, жимс тэргүүтэн авчиран хажууд нь суугаад хоёул тулган эрүүл энхийн төлөө хундага өргөв. Бурмаа нэг сайн балгаад нэгэнтээ санаа алдан Булганаа чи намайг жаргалтай байдаг гэж боддог уу? хүний амьдралаа гэж тэр тусмаа эх хүн болно гэдэг үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослох юу ч биш болдог юм байна. Харийн хүний эхнэр болох ч …. хэмээснээ үгээ татан за дахиад нэг нэг тулгачихъя тэгээд эгч нь чамд өөрийнхөө амьдралыг ярьж энэ дотроо нэг сайхан онгойлгоё болох уу? хэмээгээд гуниг хурсан нулимстай

нүдээр өөдөөс нь хараад инээмсэглэв. Бурмаа хэсэг уйлан бодлогширон сууснаа: Эгч нь үнэндээ энэ нөхөртөө хайртай суугаагүй ээ. Эгч нь 2 хүүхэдтэй хүн шүү дээ. Том хүү маань энэ жил арван жилээ төгсөнө. Би чинь Монголд нөхөртэй байсан хүн хэмээгээд инээснээ эгч нь хүүхдүүдийнхээ төлөө тэдний сайн сайхан ирээдүйн төлөө Америк хүнтэй гэрлэсэн. Америк нөхөр маань эмнэлгийн жолооч л доо. Том хүү минь зүрхний хүнд өвчин тусаад түрүүлээд энд ирсэн юм. Тэгэхэд энэ нөхөр маань машинаа барих ээлж нь таараад таньж мэдэх харж хандах хүнгүй хүүг минь өрөвдсөн бололтой их тусалдаг байсан гэсэн. Би чинь тэнд галзуурах гэж байгаа юм чинь. Наашаа гарах бүх боломжийг судалсан. Ашгүй шагийн үнээр овог нэрээ сольж байж

арайхийж гарч ирсэн ч хүүтэйгээ уулзаж чадалгүй холоос хараад л нутаг буцаасан даа. Энэ нөхөр минь надад их тус хань болсон. Явдаг өдөр хүү минь намайг нисэх онгоцны буудал дээр нуугдчихсан нулимстай нүдээр харж байхыг харчихаад тэсэлгүй уйлчихаж билээ. Гэтэл Майкл учрыг асуухад нь хүүхэд л юм болохоор намайг заагаад өгчихөж. Хүүг ниссэний дараа өнөөх залуу намайг тосон уулзаад бид танилцсан даа. Чи миний Монгол нөхрийг яасан юм бол гэж бодож байгаа тиймээ. Тэрээр ийн хэлээд инээмсэглэн за дахин нэг нэг тулгачих уу дотор ч овоо онгойгоод сайхан болж байна. Манай Монгол нөхөр надаас түрүүлж энд ирсэн. Бүр хүүг өвдөхөөс ч өмнө. Одоо бараг арван хэдэн жил болж байна. Хааяа бидэнтэй утсаар холбогдон ажил, хэл гээд есөн бусын зовлон тоочиж болохгүйг л урдаа

барьдаг байж билээ. Хүүгээ хагалгаанд орохыг мэдэж байсан. Тэр бүү хэл эмнэлгийг нь хүртэл мэдэж байсан ч орж уулзаагүй гэсэн. Би энд ирсэний дараа сураг тавьтал эндээ хүнтэй суусан гэсэн. Намайг ирсэн сурагаар яана гэж бодсон юм нөгөө эхнэрээ дагуулаад өөр хотруу нүүчихсэн хүн дээ. Тийм үү. Та Майклдаа одоо хайртай юу? Майкл надаа халамжтай мөн өөрийн гэсэн бие хүн. Бид хэдий эхнэр, нөхөр ч нэг нэгнийхээ дотоод асуудалруу ордоггүй. Хэдий нөхөр минь гэлээ ч Монголчууд шиг минь хамаа намаагүй бишээ. Хэлмээр санагдсан үгээ бүрэн дүүрэн ойлгуулж хэлж чадахгүй ийм л байдаг юм даа. Эгч нь одоо үнэндээ эх орон, үр хүүхдүүдрүүгээ явмаар байна. Энд хэдий сайхан бэлэн зэлэн амины орон сууцанд түлээ нүүрс, ус гэж санаа зовохгүй жаргалтай мэт байгаа боловч дөрвөн ханатай атгахан

гэрийн минь хаана нь ч хүрэхгүй юм даа. Хүүгээ төгсөхөөр нь энд нэг коллежид авчирчихаад буцах талаараа бодно доо Та яагаад хүүтэйгээ хамт буцчихаж болоогүй юм тэр үед? Буцаж уу …. яг тэгээд л хүүгээ тэврээд буцахыг эгч нь хүсэлгүй яахав дээ. Даанч очлоо гээд бөөн өр намайг угтах байсан. Бас хүү минь ч юу болоо билээ эх газраа бараадаад байж байвал учиртай юмуу л гэж бодсон юм Аан уучлаарай, өөрт хамаагүй юманд хошуу дүрсэнд. Тэгэхдээ та Америк хүнтэй суусан юм чинь ногоон карттай болчихдоггүй юмуу? Ногоон карт уу? Тэр мэдээж тэгэлгүй яахав. Тэгэхдээ энэ хүн маань надад хэтэрхий сайн бас зовж явахад минь маш их тус хүргэсэн болохоор эгчийнх нь хүн чанар зулгаагаад хаяад явчихаж чадахгүй байнаа дүү

минь. Тэгэхдээ нэг л өдөр эх орондоо харина даа. Хүүхдүүд минь ч учир зүйгээ олоодхог. Том хүүгээ энд эхний ээлжинд төгсөхөөр нь аваад байр суурьтай болгочихвол миний хүү чинь дүүгээ аваад явчихна л даа. Гэтэл хаалганы түгжээ онгойн Идэрээ орж ирсэнээр тэр хоёрын яриа зогсов. Та хоёр сууж байгаа юмуу. Болж дээ Бурмаа эгчээ Булган маань жаахан ганцаардаад байх шиг байгаа юм За яршиг даа ганцаардаад байхдаа яадаг юм адилхан залуу улс байж хэн хэндээ аштай юу та хоёр. Би ч бас чамайг хажуудаа ийм түшигтэй эмэгтэй хүнтэй болсон болохоор сэтгэл амар байна зүгээр …. хэмээгээд инээхэд Би гэрийн бараа харах биш, тэгээд л хүний нутагт танил тал, найз нөхөд ч үгүй таниас өөр таньж мэдэх хүнгүй жаахан хэцүүдэж байна уу даа Би зүгээрээ. Ямар энд наргиж цэнгэх гэж ирсэн биш. Тодорхой зорилготой ирсэн хүн бушуухан хийх юмаа хийчихээд охин дээрээ л очмоор байна Чиний зорилго чинь юу вэ? …. гэтэл Идэрээ эгчрүүгээ

дургүйцэнгүй хараад Таньд ямар хамаатай юм бэ. Энэ чинь хувийн асуудал. Та заримдаа хэтэрхий хүний дотоод хэрэгт орох юм. Булган юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг мэгдэн сууснаа уртаар санаа алдаад юу ч дуугаралгүй хоёр мөрөө хавчив. Бурмаа хэсэг сууж байснаа харихаар гарлаа. Булган Бурмааг гарсны дараа юу ч хэлэлгүй хөдлөлгүй сууна. Идэрээ угийн дуугай хүн болохоор яав ийв гэж асуусангүй хажууд нь суун кино үзэв. Гэтэл энэ нам гүнийг эвдэн утасны хонх дуугарахад хоёул цочин гайхсан харц солилцоход Идэрээ Булганы утсыг авч өгөөд усанд орохоор явлаа. Булган гайхан дугаараа харвал холын дуудлага байсанд олон ч юм бодолгүй охиноо ярьж байна хэмээн санан утсаа автал харин охин нь биш Ганбаа байх нь тэр. Сайн уу …. чи сайн уу?

Яагаад ойрдоо таг чиг болчихвоо. Би бүр санаа зовоод. Байна уу …. байна уу? Булган түүний дууг сонсоод өөрийн эрхгүй уйлахад мэдэгдүүлэхгүйг хичээн дуугарч ч чадсангүй. Хүүе байна уу? Булганаа чи намайг сонсож байна уу? Байна байна хэмээн арайхийн дуугарвал Ашгүй дээ. За сайн уу чамаар минь юу байна даа. Бие нь сайн уу? Би зүгээрээ саяхан нэг найруулагчтай яриад дүр авсан. Тэрний зураг авалт эхлэх гээд …. чи мэдэхгүй биш дээ жаахан ажил ихтэй л байна. Чи ажил хийж байгаа юу? нөгөө юу …. гээд чимээгүй болоход Булган зад хэлчихмээр байсан ч хоолойгоор нь юу ч давсангүй гэсэн ч тэрээр утсаа тасалчихаж чадалгүй дууг нь сонсмоор. Ганбаа элдэв юм зогсоо зайгүй ярин түүнийг дуудсаар Булган сүүлдээ тэсэхээ болиод ирэхийн цагт утсаа таслан тэр чигтээ уйлан суусаар. Идэрээ уснаас гараад ирэхэд Булган суусан чигтээ гартаа утсаа тас атгасаар уйлж байв. Идэрээ юу ч хэлэлгүй хүйтэн шар айраг задалж өгөөд хажууд нь мөн өөрөө нэгийг аван зэрэгцэн суулаа. Ганбаа бүр байж ядав. Булган юу ч дуугаралгүй байсаар байгаад утсаа тасалсан нь бүр эгдүүг нь хүргэн дотрыг нь маажина. Тэрээр өөрийнхөө яг яах гээд байгаагаа ч мэдэхээ

байлаа. Ялгуун өөрөөс нь яаж ч байсан салахгүй гээд байдаг гэтэл Булган түүнд хичнээн хэрэгтэй билээ. Ганбаа шиг хүнд Булган шиг л хүн тохирно. Ганбаа хүү мэдээж насаараа ингэж залуу халуун явахгүй шүү дээ. Тэгээд яавал дээр вэ? Би яг яах ёстой юм бол! Булган бачууран уйлна. Тэрээр уйлж байгаад өөрийн эрхгүй Идэрээгийн мөрийг дэрлэн бүр ихээр эхэр татан уйлах нь тэр.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…