Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “6-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
445

Миний хайр болгоомжтой, ямарч хурдан гаргачихдаг юм бэ дээ. Цай уух уу? Ганбаа Ялгууныг түшин гэртээ орж ирээд буйдангаа налуулан ард нь дэр ивэж суудлыг нь засаж өгөв. Ялгуун дуугүй сууж байснаа

гэнэт уйлан Ганбаа би одоо чамаас салахгүй. Булганыг яахаа чи өөрөө мэд. Ямар ч байсан чамаас болж ийм болсон би одоо хэн дээр очих юм бэ Чи чинь юу яриад байнаа, ингэнэ гэж тохироогүй. Тэгээд ч наадах

чинь миний хүүхэд мөн ч юмуу. Ялгуун гэдсээ даран улам чанга уйлж Юу гэнээ … арай ч дээ Ганбаа би чамаас явъя гэж зөндөө гуйдаг байхад чи өөрөө л хайртай дуртай гээд явуулаагүй биз дээ. Чамаас хэдэн

төгрөг авсаныхаа төлөө би чиний хажууд үлдэж байсан нь үнээн. Тэгэхдээ чамаас болж, чамтай хамт байгааг мэдэгдээд би найз залуугаасаа больсон. Би энэ бүхнийг зүгээр тэр хэдэн халтар төгрөгийг

хаацайлах гэж хийсэн гэж бодож байна уу? Би чамд дассан байсан. Чиний халамж энхрийлэлд, намайг гэх эзэрхэг занд чинь би татагдсан байсан. Та хоёрыг зэрэгцүүлж байгаад би бодож, бодож чамайг гээд

үлдэж байхад чи өнөөдөр ингэж ярих ч гэж дээ За тайвшир даа хайраа … би ч гэсэн адилхан л хэцүү байна. Булган надруу нэг ч ярьсангүй, бас дээрээс нь охиндоо худлаа хэлчихсэн. Найз нь өнөөдөр охин дээрээ нэг очоод ирье удахгүй. Би өвчтэй байна Ганбаа өдөр мундсан биш заавал өнөөдөр байхдаа яадаг юм. Дөнгөж эмнэлгээс гарангуут шүү Би чамайг хагалгаанд ордог өдөр очно гэчихээд тэр чигтээ чамтай байлаа. Ээж нь хол байхад аав нь үзэгдэхгүй болохоор хадмууд ч гайхаж буруугаар бодвол яах юм. Манай хадам ээж гэж ёстой хэцүү хүн байдаг. Аягүй л бол мөрдөж байгаад энэ байрны өрийг дарах гэж охиныг нь явуулсаныг мэдвэл яавч зүгээр өнгөрөөхгүй. Татлаатай хүн ямарч хэцүү юм бэ дээ. Би ер нь ямар тэнэг хүн бэ! Чиний хайртай хамгаас илүү ганцхан чамд хайртай гэдэг үгэнд чинь итгээд … яваа яв

бушуухан тэр хэрэгтэй гэсэн лүүгээ яваад далдраад өг. Чи хэнийд ирчихээд хэнийг хөөгөөд байна. Наад шөлөө уугаарай. Охин дээрээ очихоо харин ч нэг чамаар хэзээ ч хориулахгүй шүү. Ялгуун хэт их ярьсандаа эмзэглэн суудлаа засаад дотроо: Нээрээ хэнийх нь юм бол. Хэнийх нь ч байсан одоо дүүрч анхнаасаа л Ганбаагынх гээд зүтгэсэн энүүгээрээ л дуусъя. Ганбаа гуай хайртай гээд л ул долоох нь холгүй гүйдэг байж ийм үед хаяад охинруугаа л явж байгаа байхгүй юу. Яахаараа ингээд савны гадуур нь болчихдог байнаа новш гэж. * * * Өвөө намайг харж байна уу? Нарангаравуу охин хөлөөрөө машинаа жийж өвөө дээрээ ирж гараараа даллачихаад буцаад явав. Өвөө, охин

хоёр ийнхүү салхилангаа тоглоомын газар ирж тоглож байгаа нь энэ. Аав нь ирж дагуулж явна гэснээс хойш их л дуу муутай унжгар байсан охиноо хараад эхнэр нь үглэсээр байгаад явуулав. Хөөрхий дөө нялх юм байгаан ээжийгээ санаж л яваа байх даа. Эртээд нэг уйлаад ярьсанаас хойш дахиж санаж байна гэсэнгүй шүү бэтгэрчих вий дээ ингэж байж. Зүгээр ч мөрөөрөө идэж уугаад яваад байж больчихсон хорвоо юмуу даа. Урьдын цагт сайхан байж дээ. Одоогийн залуус энэ нийгэм маань юу л болоод байна даа. Хичнээн залуус ингэж амьдралын эрхээр холдож байгаа бол. Нээрээ л Чандмаагийн хэлдэгээр би олигтойхон байгаад цагт нь сэтгэж чадсан бол эртхэн ганц бие байхад нь гадагшаа явуулдаг байсан юм. Надад бүрэн

боломж гарч байхад охин хүүхдийг хүний газар цөлөөд юүхэв болоод л байгаа юм болох л байлгүй гээд нэг их хүчлээгүй орхисон нь миний алдаа байж. Үгүй тэгээд энэ чинь эмээ, өвөөгөө баясгах гээд ийм хөөрхөн үр минт ирчихээд байхад юуных нь алдаа болов гэж. Ёох өвөө би бүр халууцчихлаа. Ёстой гоё тоглосон Болж дээ миний охин ундаа уух уу? Одоо хоёулаа хоолонд орно оо Өө ямар гоё юм бэ. Өвөө ээж маань одоо унтаж байгаадаа тиймээ. Би маргааш яриад зөндөө гоё тоглосоноо хэлнэ Тэгээрэй миний охин. Ээжийгээ зөндөө их санаад байна гэвэл ээж нь хичээлээ сайн хийж чадахгүй шүү за юу миний охин Аанхан би одоо ойлгосон. Ээжийгээ санахгүй тэгвэл ээж минь хурдан ирнэ тиймээ Тэгэлгүй яахав ийм ухаантай охин шүү. За ямар

хоол идэх вэ ухаантай охиноо? Эмээгийн хийж өгдөг том бөөрөнхий махтай, будаатай, байцааны салаттай За тэр нь ямар хоол байдаг юм бол доо, өвөө нь мэддэггүй ээ Хи хи хи өвөөд бас мэдэхгүй юм байдаг гэнээ. Өвөө хоёулаа хоолоо идчихээд хаачих вэ? Одоо харьдаг байх даа Аан өвөөгийн гэрт үү? Манай гэрт үү? Сүхэд хэлэх үг олдсонгүй. Тэгтэл ч хажуугийн ширээнд сууж байсан жаахан охин уйлахад ээж, аав нь хоёр талаас нь охиноо аргадан харагдана. Нарангарвуу тэр зүг харсанаа Өвөө энэ надаас том юм байж уйлаад байх юм тиймээ. Би лав одоо том болчихсон, ээж, аавдаа уйлахгүй Миний охин гэрээрээ ормоор байна уу? Уг нь ормоор л байна. Би ээжийн авч өгсөн жижиг барбигаа мартаад ирчихсэн байна лээ За тэгвэл хоолоо сайн идээрэй

хоёулаа ойрхон ирсэнийх гэрээр нь ороод гаръя Гоё доо …. гоё доо аав минь хараад гайхна даа тиймээ хи хи хи Зогсоо зайгүй хажууд нь шулганах охиноо хараад Ядарч байна уу? Өвөө нь үрэх үү? Зүгээрээ би ядраагүй, манай гэр одоохон боллоо юу. Өвөө хурдан явъя л даа, аав ажилдаа гараад явчихвал яах юм бэ. Сүх нэг гэрлүүгээ утасдаж хэлэх гэснээ за яршиг Чандмаа мэдээж уурлана хэмээгээд болив. Чандмаа боорцог хайрангаа өчигдөр үзэж амжаагүй Солонгос цуврал киногоо харан суутал хонх дуугарав. Үгүй энэ хоёр чинь ийм хурдан ирж байгаа юм байх даа хэмээн бодоод хаалгаа тайлтал Ганбаа зогсож байх нь тэр. Сайн байна уу та? гэсээр гэмшингүй гутлаа арчин орвол охин нь байгаа шинж алга. Охин унтаж байгаа юмуу би өнөөдөр авч явдаг юмуу гээд Хэзээ ирнэ гэчихээд хэзээ ирж байгаа юм чи. Биднийг гарч орж чадахгүй гэж бодоогүй биз. Өвөөтэйгээ тоглохоор явсан

Уучлаарай харин ….. хүлээвэл удах болов уу, хаана тоглож байгаа бол? Би яаж мэдэх юм … хэмээгээд нүүр өгөлгүй боорцогоо хайран зогсов. Ганбаа ч цайгаа уучихаад Би тэгвэл явъя даа. Ойрдоо ажил ихтэй байгаа гэтэл хариу өгсөнгүй гаргав. Тэрээр гараад Сүхрүү залгавал утас нь холбогдох боломжгүй байв. Иртэл нь хүлээж байхаар шийдээд тэр хавийн нэг кафе зүглэлээ. Сүх охинтойгоо элдэвийг ярьсаар гэрт нь ирж хонхыг нь дарвал удаж, удаж хаалганы түгжээ онгойход бүгд нэг нэгнээ гайхан ширтэж байснаа Сүх түрүүлэн Ганбаа байна уу? Чи ингэхэд манай охиныд юу хийж байдаг билээ? хэмээн ёжтой нь

аргагүй хэлснээ түүнийг чи хэн бэ? гэсэн шиг харвал Ялгуун тахиралдсан чигтээ Юу ….. нөгөө юу, охин дээрээ очоод ирье гээд гарсан. Би …. би Сүх охиноо хөтлөн цаашаа эргэлээ. Ялгуун бушуухан утсаа шүүрэн Ганбаа руу залган Байна уу? Чи хаана байгаа юм бэ? Охин дээрээ очно гээд байсан яасан, сая танай хадам аав, охин хоёр чинь ирээд явсан. Юу …….. чи яах гэж хаалга тайлж байгаа юм тэнэг юмуу чи. Тэрээр ингэж хэлээд утсаа таслан ёстой болдог үеэрээ очиж дээ. Одоо би юу гэх вэ …. Ганбаа хүү аргатай даа. Хадам аав хойно учиртай болохгүй бол ээжтэй л хуйвалдахаас. Өнөөдөр хүлээгээд дэмий боллоо, юугаа хийж очдог байна аа хэмээн үглэсээр яаран

гарав. Өвөө энэ манайх биш юмуу, яагаад өөр эгч байгаа юм бол? Миний охин ядарчихлаа, эмээдээ хэлж болохгүй шүү, хэлбэл эмээ нь уурлана алив өвөө нь тэврье Хэлбэл эмээ аавыг загнана тиймээ …. аав муухай аав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *