Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “4-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
569

Би ер нь ингэхэд Ганбаагийн юунд нь болсон юм бол. Миний хувьд бүх талаараа анхных минь байсан болохоор би чамд дэндүү хайртай, үнэнч байсан. Тэгэхэд чи …. Тэрээр хэсэг сууж байснаа шийдэмгий гэгч

нь өрөөнөөс гарвал Идэрээ зочны өрөөнд кино үзэж суув. Идэрээ уумаар байна. Надаас юу ч битгий асуугаарай зүгээр л уумаар байна. Ойр хавьд дэлгүүр байгаа юу? Идэрээ дуугүй зангаараа олон ч юм

ярилгүй Юу уух вэ? би яваад ирье. Хамтдаа гаръя. Жаахан агаар амьсгалахгүй бол давчдаад үхэх нь. Тэр хоёр хэдэн шил шар айраг аваад яаралгүй алхсаар буцаж гэртээ ирэв. Энэ хооронд хэн хэн нь үг

дуугарсангүй. Идэрээ нэгийг задлан Булганд өгвөл тэрээр нэг амьсгаагаар нилээн ихийг залгилж байснаа өөрийн эрхгүй уйлчихав. Уучлаарай хэмээгээд хэсэг уйлсных уу, шар айраг уусных уу дотор нь

бүр овоо онгойгоод ирэв. Идэрээ …… Ганбааг авахаа түр азная. Би байрны өрөө эхний ээлжинд дарах хэрэгтэй байна. Тийм болохоор ажил л хийе … .чи юу гэж бодож байна? Уг нь хоёулаа байвал илүү

боломжтой л доо. Тэгэхдээ бас виз гэдэг чинь эрсдэлтэй шүү дээ. Би бодохдоо чамайг харлаад хэрэггүй гэж бодож байна. Алсдаа яагаа ч билээ Тэгээд? Надад үнэндээ мэдэх юм юу ч алга. Чи ингэвэл яаж байна. Визээ хадгалангаа давхар ажил хийх боломж байдаг юм. Ингэхийн тулд эхлээд ирсэн сургуульдаа заавал нэг семестр суух хэрэгтэй. Дараа нь 60 хоногийн дотор сургуулиа шилжүүлж болдог юм. Чи нэгэнт л Иллинойс-ын их сургуульд гараад хүрээд ирсэн болохоор яаж ийж байгаад суусан нь дээр Хир удах бол? За байз нэг семестр нь 4 сар байдаг юм. Өглөө оройдоо ажил хийгээд байж болно. Хэл чинь хир билээ ингэхэд? Гайгүй болов уу гэж бодож байна.

Монголд хувийн сургуулийн Англи хэлний багш орчуулагчийн анги төгссөн Аан тэгвэл бүр ч сайн. Би Бурмаа эгчтэй яриад үзье. Цаадах чинь танил ихтэй. Уг нь өглөөдөө хими цэвэрлэгээнд орчихвол дээр юмсан. Чи энэ семестрээ дуустал мөнгөний талаар бодох ч хэрэггүй. Дараа нь тэгээд хаашаа шилжвэл дээр вэ? Тэрийг судлана даа. Миний мэдэхийн Солекс байна. Тэднийх виз арай хямд хадгалдаг юм. Энэ нь чи хоёр өдөр хичээлдээ яваад бусад үед нь ажиллаад байж болно гэсэн үг. Тэгээд сургуульдаа орлоо гэхэд хичнээн доллар эхний ээлжинд төлөх бол? За тэрийг би ёстой мэдэхгүй. Гэхдээ 3000 орчим доллар болох байхаа. Дөрвөн өдөр нь хичээл ордог байх би тэгж бодож байна. Тийм үү …. би ч тэгвэл Тэр яахав болно доо. Болохгүй бол чи өөрийгөө

барьцаалж мөнгө зээлэхгүй юу? Юу …. ёстой би тийм юм хийхгүй, яасан ч хийхгүй шүү Хэ хэ хэ чи юу гэж ойлгоод ингээд сандраад байна аа. За энэ яахав нилээн уучихлаа одоо ингээд амарцгаах уу? Нөгөөдрөөс сургуулийн чинь асуудлыг хөөцөлдье. Тэгэхдээ чи эхлээд цаадахтайгаа сайн ярихгүй юу. Яаж ч бодсон харлаж л хэрэггүй шүү ….. хэмээгээд суларсан шилнүүдийг хураахад Булган бодолд дарагдан яахаа мэдэхгүй өмнөхөөсөө ганц нэг балгаснаа арагш гэдийн буйдангаа налан нэгэнтээ уртаар санаа алдав. Төд удалгүй үүд тогшиход нь гайхан Хэн бэ? Идэрээ байна уу? гэх дуулдахад санаанд ч

оролгүй хаалгаа тайлбал өндөр биерхүү цэвэрхэн царайлаг залуу өөр нэг залуугийн хамт мэнд мэдэн зөрөн орж ирэх нь тэр. За сайн байна уу? Идэрээ байна уу? Орой явж байгаад уучлаарай, зүгээр биз дээ хөгшөөн гээд цаад өрөөнөөс гарч ирж байсан Идэрээд хандан хэлбэл Зүгээр ээ, юу хийж яваа юм? Хөөх өнөөх чинь хүүхэн хараад зангаа хувиргаад байна уу. Хэзээ танайд асууж ажил болгож ирдэг байлаа. Найз нартайгаа ингэхгүй шүү ха ха ха. Маргааш амралтын өдөр биз дээ. Бид хоёр хэдэн хүмүүстэй цохиж байгаад салаад ойрхоноор нь танайхруу зүглэчихлээ. Аан тийм байх. Юу сонсчихоод ирж байгаа бол, чамайг мэдэхгүй биш. Гэтэл Доогий инээснээ За за найзыгаа

тэгдэг юмуу. Энэ бас дуугүй байж байгаад айн ха ха ха. Тэр яахав ээ шинэ хүнтэйгээ танилцуулахгүй юмуу. Идэрээ хэлээгүй юу гэсэн шиг мушгинан инээгээд Булган манай багын найзын эхнэр дээ. Тэгтэл ч орж ирсэнээсээ хойш ам хуурайгүй байсан арай хөдөлгөөнтэй байрын жижигхэн бор залуу Дуудах нэр минь Доогий Дуулах дуу минь эр бор харцага Харъя гэвэл царай байна Тэврье гэвэл бие байна Наргих ёстой газраа наргисан шиг наргичихдаг Намайг гэсэн бүсгүйг хайрласан шиг хайрлачихна аа … гээд чанга чанга инээхэд нөгөө хэд ч зэрэгцэн инээвэл өнөөх царайлаг залуу түрүүнээс хойш дуугай байснаа Гээгээ гээд гараа сунгав. Тэр оройг Доогий ёстой хөгжөөх шиг болов. Булганы дотор ч овоо онгойн түрүүнээс хойш бодолд дарагдан байсан нь ор тас мартагдав. Нилээн ч халж цаг ч орой болсон байх аж. Доогий

өмнөхөөсөө хэд балгаснаа Булганы өөдөөс харан нүдээ ирмээд Харих гэсэн чинь энэ зүгээс Монголын үнэр үнэртээд аргагүй л ирээд удаагүй байсан юм байна. Монголынхоо салхийг санаж байна шүү. Нэг амтлуулчихгүй биз гэхэд Булган яриаг нь ойлгохгүй сүүмийсэн нүдээр инээмсэглэн харвал Идэрээ За Доогий үг чинь хэт олшироод байна шүү. Манай найзын эхнэр гэж хэлсэн байхаа Нөхөр нь хамт байхгүй байгаа гээ биз дээ. Тэгэхээр ямар хамаа байна. Булгаан чамд л гэж хэлэхэд бушуухан над шиг сайн залуутай дотносоод авсан нь дээр шүү … хэмээн үгээ зөөн дулдрайтан мөрөөр нь тэврэн авахад сая учрыг ойлгож үргэсэн туулай адил ухасхийн босоод түүнийг алгадан Чи намайг хэн гэж бодоов айн арчаагүй амьтан …. гээд нөгөө хоёроос

уучлал гуйгаад унтахаар өрөөлүүгээ явав. Гээгээ , Идэрээ хоёр инээдээ барьж ядаж буй бололтой. Ээ хайрхаан ааштай дамшиг ирж, бүр ч хорхой гозолзуулчихлаа. Доогий хүүгийн хараанд орсон хүүхэн тийм ч амар мултардаггүй юм даа хэмээгээд нөгөө хоёрыг даган худлаа инээн алив нэг ууцгаая гээд асган цутган хундагалав. За та хоёр жаахан суувал суу. Би маргааш ажилтай унтлаа. Сураагүй биш наанаасаа юм аргалчихаарай. Хүүе Гээгээ энэ охин ямархуу байна. Дажгүй байгаа биз. Эсвэл би согтуу нүдээр гайгүй болгож хараад байна уу? За унтаа унт. Юу гэж бодож байгаа бол, чи одоо жаахан тавьтиртай согтоход яадаг юм. Юу ч гэж бодсон яадаг юм. Тэгэхдээ таалагдаад байгаа нь үнэн юм чинь. Гээгээ Доогийгийн яриаг сонсож байснаа унтаад өгөв. Харин Доогий хэсэг ганцаараа сууж ярьж байснаа гэрлээ унтраагаад хэвттэл Булган өрөөнөөсөө гаран бие засахаар ариун цэврийн өрөө орж байгаа нь харагдав. * * * Чандмаа

угаалга цэвэрлэгээ хоол унд гэсээр охиноо нэг харвал Нарангаравуу гунигтай нүдээр хэн нэгнийг хайх мэт хэвтэнэ. Өө эмээгийн охин сэрчихээ юу? Өлсөж байгаа биз дээ. Алив нааш эмээдээ ир. Охин толгой сэгсрээд хөдөлсөнгүй. Чандмаа дуртай чихрийг нь өгөөд уур нь хүрч Ганбаа руу залгавал хэд хэд дуудуулсаны эцэст сая нэг утсаа авав. Чи чинь одоо эрүүл юмуу, өвчтэй юмуу? өдөржин хүүхэд харуулдуулаад ….. юу хаана гэнээ. Тэгээд утсаа аваад хэлчихэд яадаг юм. Үгүй тэгээд танай найзын эхнэр хагалгаанд орох чи охиндоо худлаа яриад өдөржин хүлээлгэхээс чухал юмуу. Дүүрчихсэн тэнэг толгой тэр чигтээ яваарай чи …. Чандмаа утсаа тавьсан ч тайвширсангүй. Юу, юу гэнээ … хэзээдээ хажууд нь хүрээд ирсэн юм

Нарангаравуу эмээгийнхээ хормойноос зүүгдэн Эмээ аав юу гэж байна. Аав минь хэзээ ирнэ гэж байна? Мэдэхгүй ээ, мэдэхгүй ирэх ч юмуу үгүй ч юмуу … ер нь чамайг гэж тоож байгаа нь хаана байна. Эмээгээ гэнэт уурлахад айсан уу эсвэл аавыгаа ирэхгүй гэхэд гомдсон уу охин чимээгүйхэн мэгшиж эхлэв. Чандмаа сая охиндоо уураа гаргаснаа анзаараад Алив миний охин эмээдээ ир, энэ нэг тэнэг залуугаас болж охиноо айлгачихлаа хэмээн аргадахад Нарангаравуу охин улам чангаар эхэр татан уйлах нь тэр. Эмээ би ээжийгээ санаад байна аа. Мөөмөөгөө санаад байна, мөөмөө хэзээ ирэх юм бэ. Миний ээж хэзээ ирэхийг асуугаад өг л дөө. Би ээжийгээ ирвэл дахиж уйлахгүй бас үгэнд нь зөндөө сайн орно. Мөөмөө …… мөөмөө Миний охин тэгдэггүй

юм. Ээж нь удахгүй нисээд л ирнэ. За алив эмээдээ ир. Үгүй чи надад туслаад өгдөг болоосой. Чамайг хэн том дуугарч хүүхэд айлга гэсэн юм. Алив миний шар охин өвөөдөө ир. Ийм хөөрхөн том охин чинь хэзээ уйлж байлаа даа. Өвөө нь морь болъё. Яадаг хүмүүс вэ охиныг минь уйлуулаад гээд хөтлөн нулимсыг нь арчаад нуруун дээрээ суулган дөрвөн хөллөн мөлхөхөд саяхан ээжийгээ нэхэн уйлж байсан охин нүдэн дэх доголон нулимс нь арилаагүй байж хөгжин өвөөгийнхөө хүзүүнээс тас зууран жү жү хэмээн ход ход хөхрөх аж. Охин ер нь яагаад гэнэт явах болчихов. Тэгээд их л дургүй явж байгаа харагдсан. Арай энэ хоёр салж сарнисан юм биш байгаа даа Үгүй байлгүй дээ хө. Залуу хүн сурч боловсрох хэрэгтэй. Хүргэн охиныг хэл устай болохоор нь хөөцөлдөж байгаа гэж хэлж байсныг санаж байгаа биз дээ Чи нээрээ дүүрчихсэн амгалан хүн шүү. Одоо байхгүй хооронд

нь байр савыг нь янз бүр болгочих вий. Надад нэг хар буугаад байх боллоо Охины нэр дээр байгаа юмыг хэн яав л гэж. Тэгээд чи бид хоёр байна. Эгч нь ч байна. Битгий ингэж юм болгоныг хар буруугаар санаж бай гэж би чамд мөн олон хэлэх юм даа Хнн чи гэгээн цагаанаар бодоод гийгүүлсэн юм чинь юу байна. Насаараа л нягтлан хийлээ. Чамаас олигтой юм байсан бол өдийд арай ч ингэж явахгүй байх. Чи л ганцаараа ариун үнэнч хүн. Чамаас бусад нь бүгд идэж ууж байна. Үнэнч явлаа гээд хэдэн хоосон шагналын хуудаснаас өөр юу чамд байна Чандмаа минь ингэж ярьж болохгүй ээ. Чи бид хоёр охидоо зээ нараа сайн сайхан явуулъя гэвэл мөрөө бүтэн байлгах ёстой шүү. Тэгж ч буяндаа бузар хийгээд үр хойчынхоо амьдралыг хар нүхэнд унагаад юу хийхэв. Хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байгаа биз дээ хө Хэ цэс танай лам ах та хоёр л ингэж гийгүүлж байгаа байх. Бусад нь сонсвол хөх инээд нь хүрэх биз одоо цагт Чи минь хэзээдээ ийм болчихоо вэ … уг нь гайгүй юмсан Хэзээсээд байх юм

байхгүй ээ. Охиноо харахаар өр эмтрээд байх юм. Эх үр хоёрыг салгаад, хоёр талд хуурай бэтгэрээд ямар л олиг байв гэж. Хэлэх ч үг олдохгүй юм хэмээн нүүрээ дарвал За тайвшир даа хөгшөөн. Ямар ганцхан манай хүүхэд явж, ганцхан энэ хоёр минь холдож байгаа биш. Тэгээд ч тэр Америкт гарч сурах боломж хүн бүхэнд гараад байдаггүй, үхэл зовлон тохиолдсон биш муу ёр байгаа хө. Алив унтъя.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *