Home Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “3-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
0
1,671

Эмээ өнөөдөр манай ангийн Анужин аягүй гоё палажтай ирсэн. Тэгээд манай ээж Солонгосоос явуулсан гээд бид нарт гайхуулаад байгаа юм даа. Ээж надаа Америкаас тийм гоё палаж авчирч өгөх болов уу?

Өгөлгүй яах вэ миний охин. Чи эмээ, өвөөгийнхөө үгэнд сайн ороод хоолоо сайн идээд байвал ээж нь ажлаа сайн хийгээд зөндөө мөнгөтэй болоод охиндоо зөндөө гоё юм явуулна ш дээ Тийм үү ямар гоё юм

бэ….би тэгвэл дандаа үгэнд орно оо. Зогсоо зайгүй шулагнан хажууд нь явах бяцхан охиных нь гар гадаа хүйтэн ч халуу дүүгэн сэтгэлийг нь дулаацуулна. Эмээ ээж минь хэзээ ирэх бол? Миний охиныг үгэнд

сайн ороод байвал сургуульд орохоор нь ирнэ дээ Би хэзээ сургуульд орох юм бэ? Миний охин гурван жилийн дараа орно Бушуухан сургуульд орох юмсан. Тэгвэл ээж минь хурдан ирнэ дээ. Чандмаа

охиноо санаа алдахыг мэдээд тэврэн авч хоёулаа булагнах уу? Эмээгийнх нь цалин буусан охиндоо дуртай юмыг нь авч өгье Ямар гоё вэ тэгвэл та хажуугийн ТҮЦ-ээс надаа үлээдэг бохь бас шаар авч

өгөөрэй За тэгье * * * Ганбаа энэ охин чинь чамайг санаад байх шиг байна. Чи эцэг нь юм бол өдөртөө нэг ирчихэж байгаач………хм…………нэг л их зураг авалттай хүн. За за боль цаашаа. Чандмаа утсаа ууртай шидээд энэ бид хоёрын кинонд тоглож од болох ч гэж дээ. Эх нь хол байхад хүүхэд дээрээ өнжихгүй ирчихэж чадахгүй ийм хүн байдаг юм уу? Нөгөөх гэр нь юу болж байгаа бол. Чи маргааш нэг эргэчихээд ирээч. За яршиг нас биед хүрсэн гэр орондоо байгаа хүн яав л гэж Тэгэхдээ л тэр чинь ганц эгчийн минь байр юм шүү. Нааш цааш нь болгочих вий. Манай Ганбаа ч хөнгөн шүү. Хөөрхий минь насаараа ганцаараа яваад өнгөрөхөөсөө өмнө охинд минь хуримын бэлэг гээд өгсөн. Тэрнээс илүү яаж харж үзэх билээ. Нэг өвчин хэлж байгаагүй

хүн гэнэт ингээд явчихна гэж хэн санахав. Цаагуураа мэдээд байсан юм байх даа. За одоо тийм юм яриад яах вэ хө. Өнөө орой нэг сайхан адууны мах чанаж идэх үү? Манай ажил дээр зарахаар нь би жаахан юм аваад ирсэн. * * * Хонгор минь өнөө орой манайд очих уу? Чамайгаа ямар их санав аа Эхнэр, хүүхдээ яачихаад ингээд дураараа дургиад байна даа. Арай төрхөмнд нь буцаачихсан юм биш биз хэ хэ хэ Чи ч Ганбаа хүүг дутуу үнэлж байна даа. Охин хадмынд, эхнэр харьд, харин би хайрыг хүсээд ганцаараа За за тэгвэл ч яахав Би чамд бэлэгтэй ирсэн шүү. Өөр хүн амьтантай алцагнаагүй биз Арай намайг хардах нь уу? Би чамд хамаагүй шүү. Анх сургуульд ороод анхны минь хайр байсан болохоор өдий хүртэл хамт байгаа тэрнээс……….. Одоо ийм юм яриад яахав. Би тэр үед харалган явж байгаад чамайгаа анзаараагүй. Тэгээд ч чи 3 дугаар курсээсээ төрөл арилжчихсан.

Хөдөөний нэг даруухан охин нэг киноны туслах дүрд тоглоод тэгж өөрчлөгдөнө гэж хэн санах билээ. Одоо ч манийгаа дагуулахгүй од болоход тун ойрхон ирээдүй нь гэрэлтсэн бүсгүй болжээ. Ганбаа нууц амраг Ялгуунаа эрхлүүлэн тэвэрсээр гэртээ орлоо. Чи нээрээ намайг санасан уу? Тэгэлгүй яах вэ дээ хоног тоолон хүлээж байлаа Танай эхнэр нээрээ амгалан хүн шүү. Би ч заримдаа адилхан эм юм болохоор өрөвдөөд байх юм. Тэрээр хананд өлгөөтэй тэр хоёрын зургийг ширтэж байснаа санаа алдав. Намайг хэзээ ч хардаж байгаагүй. Эртээд чамайг гаргаж өгч байгаад бааранд үнсэлдээд муухай баригдсан шүү. Тэгэхдээ Ганбаа хүү араа даадагаа харуулсан Ганбаа хайраа уучлаарай би мөнгийг чинь удаахгүй гэж бодсон ч үнэхээр боломж гардаггүй За тэр яахав ээ. Эхнэр гарсан эхний ээлжинд тэрийг төлөхөө мэдэж байгаа. Алив нааш ир л дээ Ялгуун Ганбаагийн өвөр дээр өөдөөс нь

харан эрхлэнгүй суугаад нүдэн дээр нь зөөлөн үнсэн хөхөөрөө цээжинд нь налан уруул, хүзүү, чих гээд улам доошилсоор цамцных нь товчийг нэг нэгээр нь яаралгүй тайлав. Ганбаа ч хариу илбэн тэд нэгнийгээ тасчих мэт улайран дайрсаар сая л нэг юм амсхийв. Ялгуун Ганбаагийн хөлсийг урт нарийхан хуруугаараа арчин байснаа ширээн дээрээс тамхи аван асаагаад утааг нь аажуухан гаргангаа Ганбаа хоёулаа энэ байдлаа цэглэх үү? Юу!!! Тэрээр түүний дээрээс тонгойн хоёр гараараа тулаад нүүрээ эгц наалдуулан “ҮГҮЙ” хэмээн ганцхан үг хэлээд босон явчихав. Ганбаа богино өмдтэйгээ галын өрөөнд нааш цааш холхин их л ууртай байх аж. Ялгуун хойноос нь тэврэн Ганбаа чи ойлго л доо. Надад ингэж байх үнэхээр хэцүү байна. Би………би найз залуутай болсон, түүндээ маш их хайртай. Хуураад байж чадахгүй нь

Би тэгвэл энэ олон жил чамайг гэж явсаныг яах гээв. Чиний өрийг дарах гэж Булганд хүртэл худал хэлж энэ байраа хадмуудад мэдэгдэхгүй барьцаалсан. Тэдэнд мэдэгдэхгүй гэж эхнэр минь чиний өрийг дарахаар хүүхдээ орхиж явсан. Тиймээ би тэнэг байж болно. Одоо чи өөрийгөө аваад явчих болсон болохоор би чамд хэрэггүй болсон уу тэ? Битгий уурлал даа. Би чамд заавал өрөө төлнө Тийм байсан бол чи явахаас нь өмнө хэлэхгүй яасан юм Чи надад юу ч хэлээгүй шүү дээ. За миний хонгор битгий уурла тэгэх үү? Нэг бол маргаашийн дотор байрны мөнгө, хүү, авсан зардал, машины мөнгө гээд 35 сая төгрөг олж ир, чадахгүй бол дуугай миний үгээр бай. Ганбаа чи битгий ийм хатуу бай л даа. Би хаанаасаа тэр их мөнгийг чинь олох юм бэ. Ганбаа юу ч хэлэлгүй биеэ татан авч сандал дээр суун хөргөгч онгойлгон хүйтэн шар айраг гаргаж нэг амьсгаагаар залгилав. Ялгуун хэсэг харж зогссоноо өвөр дээр нь ирж суун үсийг нь илбээд За за тайвшир хайраа. Би чамайг надад хир хайртайг л мэдэх гэсэн юм. Уучлаарай даа хэмээгээд хамар дээр нь үнсвэл Ингэж хүнийг

шалгадаг юмуу? Бүр хамаг юм хөдөлгөчихлөө. За хайрдаа ир. Би юу гэж чамайгаа алдахыг хүсэх билээ дээ. Тэгээд ч байхад нь нууцаар яваад болоод байсан байж одоо бүр ч чөлөөтэй болж байхад гээд уруулыг нь озон үг дуугарах аргагүй болголоо. Ганбаа ч дороо тайвширан Ялгууныг өөдөөсөө харуулан суулгаад хариу үнсэн тэврээд өрөөнд оров. * * * Булгаан чамд Америк таалагдаж байна уу? Америк чиний бодож байсан шиг биш байгаа биз? Мэдэхгүй үнэндээ би ирэхээсээ өмнө ийм тийм гэж бодож байгаагүй л дээ. Харин ирчихээд нөгөө кинон дээр гардаг шиг байх гэсэн өөр байхаар нь жаахан гайхаад. Тэр чинь том газраа л тийм. Тэгэхдээ манай энд ч сайхан шүү. Хотын төвд нуурын эрэг дээр оройдоо ямар сайхан гээч Тиймүү,

сайхан сонсогдож байна шүү Дараа Идэрээг амрахаар манай хүнтэй дөрвүүлээ явна аа. Булган нэг л бодлогширонгуй байх аж. Тэрээр нээрээ юу бодож энд ирсэн юм бол. Эгчийнхээ өгсөн байрыг Ганбаа найзтайгаа хамтран юм хийх гэж байгаа гэхээр нь барьцаанд тавьчихсан нөгөөх нь ч бүтэлгүй болж хүү нь өсч одоо юу юугүй хураагдах болчихоод аргагүйн эрхэнд Ганбаагийн ятгалгаар ийнхүү гадагшаа гарахаар хөөцөлдтөл дороо бүтчихсэн нь энэ. Тэгээд л хайртай охин, хань ижил, эцэг эхээсээ хол харийн газар хүрээд ирчихсэн учраа олохгүй дасч өгөхгүй байв. Харин хаа очиж их сайхан зантай улс юм … хэмээн дотроо битүүхэн баярлах аж. Булган, Бурмааг

утсаар ярих хооронд ийнхүү бодлогширон зогсоно. Эхлээд хоёулаа утасны газраар оръё. Чамд утас аваад өг гэнэ. Гангар гунгар хийн явсаар Бурмаа бүгдийг нь зохицуулан гар утас авч өгөөд хоолонд орж байтал Идэрээ ч ажил нь дуусан түүнийг авахаар ирэв. За эгч нь явлаа. Одоо өнөөхийн чинь ажил нь тарах болчихлоо, дараа тухтай уулзъя … Баяртай хэмээн ганцаараа чанга, чанга ярьсаар гараад явчихав. Идэрээ би бушуухан л ажил олж хиймээр байна. Ямар ч ажил байсан хамаагүй. Тэгээд эхний ээлжинд Ганбааг наашаа авчирах талаар хөөцөлдмөөр байна. Ажил ч олдох нь олдох байх. Тэгэхдээ хир удахыг би мэдэхгүй байна. Өө эгчээс хэдэн утасны дугаар авдаг байж. За яахав нөгөөдөр ажил дээрээ очихоор нь л авахаас. Гэрлүүгээ ярьмаар байна уу? Булган утсыг нь аван Ганбааруу залгатал ашгүй утсаа авав. Сайн …. сайн чи сайн уу? Идэрээ, Бурмаа эгч хоёр надад

тусалж байгаа. Чи санаа зоволтгүй. Охин сайн уу? ….. аан за болж дээ. Би дөнгөж ирээд байна шүү дээ ….. саяхан Идэрээтэй наад асуудлаар чинь ярьсан. Эхлээд бичиг баримтаа харлуулахгүй байх талаар хөөцөлдсөн нь дээр гэнээ. За …. ойлгож байгаа ш дээ. Биеэ бодоорой миний хань. Булган утсаа таслаад нэгэнтээ санаа алдсанаа охинруугаа залгав. Байна уу? …….. ээжийн охин сайн уу? ….. гэтэл нойрмог дуутай охин нь уйлагнан Ээжээ та хэзээ ирэх юм бэ? Ээж нь ажил ихтэй байна, бас сургуульдаа явна. Тийм удаан уу? … би таныг санаад байна …. аав бас ирэхгүй байгаа. Таньтай хамт байгаа юмуу? Аав нь уу? … тэрээр хэсэг түгдчиснээ аав нь бас ажил ихтэй. Тэгээд гэрээ харж байгаа Аа …. тэгвэл би та хоёрын хүүхэд биш эмээ, өвөөгийн хүүхэд боллоо мэд үү Ээжийгээ тэгдэг юмуу? миний охин ээжийгээ бага санаарай за. Ээж нь удахгүй охиндоо зөндөө гоё юм явуулна аа Нээрээ

юу … та надад тэгвэл гоё палааж явуулаарай. Манай ангийн охин гайхуулаад байсан юм. Тэгнээ …. за баяртай ээж нь унтлаа Унтлаа …. танай наана чинь шөнө болж байгаа юмуу? Манай энд өглөө болж байхад уу даа? …. хэ хэ хэ сонин юмаа тэ Аанхан эмээгийнхээ мөөмийг идээгүй биз? Жаахан л идэж байгаа За баяртай миний охион ээж нь хайртай шүү. Булган утасаа тавиад зөндөө уйллаа. Ирээд долоо ч хоноогүй байж ингэж санаж байгаа хүн яана даа хэмээн тэрээр санаа алдаад усанд орохоор бэлдэв. Булган ирээд сар гаран болсон ч ажлын сураг гарсангүй. Сургууль нь ч олигтой бүтэж өгөхгүй яагаад ч юм бачуурах аж. Ганбаа ярьж байрны мөнгө хэмээн түүнийг загнахад хажууд нь байсан Идэрээ түүнийг сонссон бололтой Манай Ганбаа ч яг зангаараа байна шүү. Үүнийг хүүгүй зээлдээ. Цалинтай болохоороо буцааж өгнө биз … хэмээхэд Булган баярласандаа уйлчихав. Тэрээр

Бурмаагийн өгсөн ажил олгодог газрын утаснууд руу залгаж хэлэх ёстой үгнүүд асуултуудыг нь бүгдийг нь цээжилчихээд давтан хэлэх боловч эргээд утасдана гэхээс өөр хариулт сонссонгүй. Авч гарсан хэдэн доллар нь аль хэдийн дуусаад гарч орох унааны мөнгө Идэрээс авсаар сүүлдээ санаа нь зовж эхлэв. Тэрээр хэрэг гарвал ярина гэж байсан картаараа Ганбаа руу залгатал тэрээр нилээн дуудуулж байгаад авахдаа согтуу дуугаар Байна уу? …… гэхэд цаана нь хөгжмийн нүсэр дуун хагинах аж. Байнаа би байна ….. наад чимээнээсээ гараадах аа. Хэн бэ? Дугаараа яагаад нуугаад байгаа юм.

Миний хайр уу? Булган түүнийг нь сонсоод өөрийг нь ингэж хэлж байлуу хэмээн хэсэгхэн бодсоноо … Тиймээ би байна …. чи хариагүй юу хийж байгаа юм бэ? Хурдан наанаасаа гараадах даа. Аан хайр нь энд найруулагчийг найраад ууж сууна. Миний хайр сайхан хоолоо хийгээд хүлээж бай! Би удахгүй, нэг их уугаагүй байгаа шүү. Гэрийн утас дуугарвал битгий аваарай цаад Булган чинь залгаж магад Юу !!! Булган юу ч хэлж чадалгүй саяны сонссон зүйлдээ итгэж ядан арай ч дээ гэхээс өөрийн эрхгүй хоолой нь зангиран хоёр нүдийг нь нулимс бүрхлээ. Ганбаа Байна уу …. байна уу хэмээн хэд орилсоноо чамдаа хайртай шүү, удахгүй очноо үнсье … хэмээн тултрайтан хэлсэнээ

утасаа тасалчихлаа. Түүний дотор бачууран хөдлөх нь бүү хэл амьсгалахад ч хэцүү болон утсаа шалан дээр алдан суусан чигээрээ хөшөө шиг хөшин нүдийг нь бүрхэх нулимсаа ч арчиж чадалгүй тэр чигтээ суусаар …….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…