Нүүр Өгүүллэг “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “2-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
531

Миний охин босоорой цэцэрлэгтээ явах болчихлоо. Нарангарвуу нойрмоглон уйлагнангаа нэг гараараа мөөмөө хайхад Чандмаа бушуухан хоосон мөөмөө аманд нь хийлээ. Ээжийгээ ниссэн тэр

өдрийн орой овоо хөөрхөн байж байснаа харанхуй болонгуут сэм сэм хаалга харах охиноо өрөвдөв. Нарангаравуу миний охин эмээдээ ир. Эмээ нь үлгэр уншиж өгье. Тэрээр дуртай үлгэрийг нь уншин өвөр

дээрээ хэвтүүлбэл охин нь энгэрт нь наалдан цамцных нь цаанаас мөө.мөө санаж буй бололтой бумбагар жижигхэн алгаараа даран нөгөө хө.хөнд нь хацраа наан сууж байгаад нэг мэдэхнээ унтаад өгөв.

Чандмаа охиноо үнсээд Сүхийн хажуугаар сэмхэн тавь.тал охин яраг.лан нойрон дундаа мө.өмөө хайн тэмтэчив. Тэрээр бушуухан хажууд нь хоосон хө.хөө гарган аманд нь хийвэл охин нойрон дундаа

шуналтай нь аргагүй бувар бувар хө.хөх аж. Чандмаа бага хүүхдээ гаргаснаас хойш хэдийн хорин хэдэн жил өнгөрчээ. Тэгтэл одоо зээ охиноо хөхүүлээд хэвтэж байхдаа яагаад ч юм сэтгэл нь дагаад

нялхраад ирэхийг мэдрэв. Сүү гарахгүй болохоор нь улам ховдоглон хүчтэй угз.чин хө.хтөл яагаад ч юм гижиг нь хүрэн гараараа Сүхийн гарыг базтал нөхөр нь гайхан өөдөөс нь харж: Чи чинь яагаад байнаа, өвдө.өд байгаа юм бол авчихаач Үгүй хө чи хар л даа, тэр амыг нь хардаа…..хэмээн жаргалтай нүдээр инээвхийлэв. Сүх эхнэрээ хараад өөрийн эрхгүй санаа алдав. Гучаад жилийн тэртээ тас хар урт үсээ хоёр салаа сүлжсэн нүдэнд дулаахан, ухаалаг түүндээ өөрийн эрхгүй татагдаж анхны үрийн зулайгаа үнэрлэн хөхүүлж суухдаа харж байсан тэр баярын нүд өнөөдөр дахин үзэгдэх нь тэр. Гэнэт эхнэр нь өвдсөндөө доод уруулаа зуун хөхөө суга татан авлаа. Нарангарвуу охин сүү гарахгүй байсанд ийнхүү эмээгийнхээ хөхийг хазчихсан нь

тэр аж. Байж ядтал өвдөн гараараа хөхөө дарсан ч тэрээр жаргалтай хэвээрээ. Охин уйлахад Сүх тэврэн амандаа эв хавгүй бүүвэйн дуу бөг бөг хэмээн аялан өрөөн дотроо нааш цааш холхин байж унтуулав. Тэр өдрөөс хойш эмээ, охин, өвөө гурав овоо учраа олон дасаж эхлэв. Охин нойрмоглон уйлахад Сүх: За миний охин өвөөдөө босоод ир, ийм мундаг цэцэрлэгийн охин хэзээ уйлж байлаа….гэтэл жаахан охин нүдээ нухлан ээжээ…мөөмөө хэмээн уйлагнан дуртай дургүй өвөөгөө хүзүүдэн авлаа. Хувцаслаж байх хооронд нойрноосоо сэрж ядан буй охиноо эмээ, өвөө хоёр нь өхөөрдөн нэг нь тэвэрч, нөгөөх нь хувцасласаар ямартаа ч бэлэн болох нь тэр. Босоогоороо ороо налан унтах охиноо хараад хоёул өхөөрдөн инээлдээд Сүх тэврэн Чандмаа тортой хувцсыг нь аван гурвуулаа урд хойноо ороод гарав. Цэцэрлэг дээр нь очин хувцсыг нь сольж байтал Ганбаа амьсгаадсаар хойноос

нь ороод ирэв. Нарангарвуу урвайн байсан хүүхэд аавыгаа харангуутаа нойр нь сэргэн ааваа…чи хаачаад ирсэн юм бэ? Мөөмөө дахиад ирээгүй гээд хошуугаа унжуулбал Ганбаа: Аав нь гэрээ харж хоноод, өглөө охин дээрээ гүйгээд ирсэн чинь миний мундаг охин цэцэрлэгтээ явчихсан байна хэмээгээд халаасаа ухан мамбо чихэр гарган өгөхөд охин баярлан аваад тэр хэдийг баяртай гэсээр ангидаа гүйн орлоо. Та хэд болмоор байна уу? Би охиноо авах уу… Дажгүй ээ миний охин харин ч сайн охин. Мөөмөө эрээд жаахан хэцүүдэж байх шиг байна Тэгнэ ээ яг…шөнөжин хөхөө хөхөөд хоночихдог юм Чи ер нь манайд ирж охинтойгоо хамт байвал яасан юм. Хоёул хоёулаа байхгүй болохоор….. Гэрээ яах билээ, байдлаасаа болъё. Ээж, аав хоёр бас охиноо аваад энд хүрээд ир гээд байгаа Бид хоёр өгч явуулж чадахгүй ээ….хэмээгээд Чандмаа дуугаа хураачихав. Сүх хоолойгоо

нэгэнтээ зассанаа орж цай уугаад явахгүй юу? Би ч ажилдаа явна замдаа буучихъя. За тэгье. Булган яриагүй юу өдийд оччихсон баймаар юм. Би найзруугаа ярьсан утсаа авдаггүй Өчигдөр сайн явж ирлээ хүний утсаар ярьж байна гээд хальт ярьсан. Өө тиймүү, яагаад надруу ярьдаггүй байна аа. Энд өр зээл тавиад явсанаа мэддэг л байгаа даа. Удахгүй хүү нь нэхэгдэнэ…… За тэрийгээ мэдэхтэйгээ байлгүй. Хүний газар очсон даруйдаа ажил төрөл олдохгүй хэцүү л байгаа биз хэмээгээд Чандмаа тас намжирдав. Сүх түүний тохойноос чимээгүй хэмээн нудчина. * * * Булган дамжин явсаар Чикаго хотод газардав. Ганбаагийн найз гэх дуугүй бор залуу түүнийг тосон авч олон машин сүлжсэн замаар нилээн хол давхин явсаар сая гэртээ ирлээ. Тэрээр нутгаас авч гарсан Хар Чингис архи, хорхой ааруулаа өгөөд Монгол жигнэмэгээ эхнэрийг нь ирэхээр болъё гээд түрдээ азнав. Идэрээ За

Америк ямар байна даа. Тэр өрөөнд ороод төвхнөж бай би одоохон хоол бэлдээдхье хэмээн хэлээд шаламгайлан хөдөлж хормогч углаад галын өрөө ороод явчихав. Цагийн зөрүү гараагүй бас ч гэж явна гээд сүүлийн хэд хоног найзуудтайгаа дарвин бэлтгэл ажил гэсээр ихэд ядарсан байсан тул шууд л унаад өгмөөр байсан ч бас ч гэж санаа нь зовон за гэсээр хэлсэн өрөөнд орвол хүн байгаагүй удсан бололтой чийг үнэртэх хэдий ч цэвэрхэн байв. За ингээд ямартаа ч хүрээд ирлээ одоо бушуухан ажил олж Ганбааг авчиран өрөө дарчих юмсан. Нэг л их сайхан газар бодоод ирсэн одоохондоо ч мэдэгдэх юм алга шив дээ. Бушуухан л ажил олдоосой. Охин минь яаж байгаа бол, мээмээ санаад

эмээгээ жаахан сандаргаж байгаа байх даа. Охиноо санах төдий хөх нь саамширан зангирч бушуухан цүнхнээсээ цэвэр даавуу гарган саалаа. Тэрээр бэлтгэлийн хувцас өмсөн усанд орохоор банны өрөөнд орсоноо душийг нь яаж ажлуулахаа мэдэхгүй хэсэг оролдож байгаад сая нэг учрыг нь олон нээв. Хүйтэн бүлээн усанд зогсоход хамаг бие нь сэргэн зогсоод л баймаар. Хурдан гарахгүй бол гэрийн эзэгтэй ирээд юу гэх юм билээ. Ажилтай байгаа юм байх даа. Сайн л залуу юм эхнэрээ харахгүй ингээд хоол унд гээд гүйгээд. Манай хүн бол юун ингээд хоол хийх худалч хүнд аяга цай хийгээд өгөх хүн биш шүү. Тэрээр охин, нөхөр хоёроо бодон инээмсэглэн хичнээн зориг гарган ирснээ бодон заавал зорьсондоо хүрнэ, хүний чадаж байгаа юмыг би яагаад чаддаггүй юм. Нэгэнт л энэ хүртэл яваад ирсэн болохоор тэднийгээ бодож шаналаад яахав. Амьд хүмүүс аргатай хойно болцгооно биз. “

Сайхан хооллоорой “ ойрдоо монгол хоол хийгээгүй давс хужир нь ямар болж мэдэхгүй хэмээгээд нүдээрээ инээмсэглэхэд Зүгээрээ сайхан шөл байна. Ганбаа чамд хэлсэн үү? Аан дарга тушаагаад л байсан. Хэцүү шүү дээ. Эхний ээлжинд чиний визийг хадгалж үлдэхээ бодно доо. Чи сургуульдаа явна биз дээ? Манайхаас жаахан зайтай. Би чамд автобусаар яаж явахыг нь заагаад өгнө. За ажил … ажил харин хэцүү гэхдээ болно доо. Багынхаа ганц найзын эхнэрт туслах нь миний үүрэг шүү дээ. За хоолоо халуун дээр нь ид. Булган хооллонгоо гэр доторхийг тойруулан харвал их цэвэрхэн, бүх зүйл нь нямбай, цэгцтэй байх аж. Ажилтай л эхнэртэй юм. Яасан орой ирдэг юм бэ. Ингэж ажиллаад гэрээ хажуугаар нь ийм сайхан авч явдаг. Өөрөөсөө иччихлээ байна. Оройд орж ирээд өдөржин бухимдсан бухимдал ч гараагүй, заримдаа төвөгшөөх нь холгүй хоолоо хийнэ. Гэрээ ч янзалж амжихгүй ядарсанаа гайхаад унтаад өгдөгсөн. Идэр авчирсан юмыг нь задлах

гэтэл Булган хориглов. За тэгвэл вино задалъя. Холоос ирсэн хүн байна даа улаан уу, цагаан уу? Хамаагүй ээ ….. ингэж хэлснээ гэнэт дахин санаа зовон улаан хэмээн араас нь хурдхан хэлэв. Би ч Ганбаа шигээ уран цэцэн үгтэй биш төлөө л гэчих үү дээ хэмээгээд үсээ илэхэд Булган инээмсэглэснээ төлөө гээд хоёул тулган уув. Тэд Монголын тухай, Ганбаа тэр хоёрын тухай, охиных нь тухай ярьсаар цаг ч нилээн орой болов. Ядарсан дээрээ шөл ууж бас дээрээс нь жаахан вино уусан Булган өөрийн эрхгүй хоёр нүд нь анилдан сүүлдээ ганц нэг үгээр асуусанд нь хариулан байн байн хаалга руу хяламхийн суух аж. Ядраа биз унт даа сайхан амраарай. Би маргааш жаахан ажилтай. Чи гэртээ өнжөөд сайхан амраад ав. Нөгөөдөр амралтын өдөр чамд

хотоо үзүүлнэ ээ. Өө нээрээ гэрлүүгээ ярьж сайн явж ирсэнээ хэлэх үү? хэмээн гар утсаа гарган дугаарыг нь асуугаад залгаж өгөв. Булган Ганбаагийн гар утас руу залгатал холбогдох боломжгүй байсан тул аавынх руугаа ярьж сайн явж ирсэнээ хэлээд бушуухан өрөөгөө зүглэв. Хэдий болтол унтсаныг мэдэхгүй нүүрэн дээр нь нар хурцаар төөнөхөд сая арайхийн сэрлээ. Сэрсэн даруйдаа босчихож чадахгүй нозоорон хэвтэж байгаад цагаа харвал аль хэдийн 12 цаг өнгөрсөн харагдана. Яанаа ямар их унтчихаа вэ? хэмээн огло харайн босч өрөөнөөс гарвал гэрт түүнээс өөр хүн байгаа шинж алга. Жаахан санаа нь амран амаа цэвэрлэчихээд юм идэхээр галын өрөөнд орвол өглөөний цай бэлдээд хажууд нь зурвас үлдээсэн харагдана. “ Сайхан амарсан уу? Би өөрийнхөө иддэгийг бэлдчихлээ. Айлд байгаа гэж бодолгүй хөргөгч онгойлгоод дуртайгаа идээрэй санаа зоволтгүй ”

Ямар халамжтай юм бэ. Айлын нөхрөөр ингэж халамжлуулах нэг л эвгүй юм аа. Ганбаа эхнэртэй л гээд байсан даа. Тэр нь хонож ажилладаг юм болов уу. Тэгвэл одоо мөд ороод ирэх биз. Хэдий хамаагүй гэж хэлсэн ч нэг л эвгүй санагдан бэлдсэн зүйлийг нь идчихээд өрөөндөө орж бодолд дарагдан хэвтэв. Төд удалгүй хаалганы түгжээ торхийн мултарах дуулдаж босон очвол нэгэн бүсгүй цочин дуун алдсанаа түүний өөдөөс гайхан харах нь тэр. Булган сандран бушуухан нэг амьсгаагаар Сайн байна уу намайг Булган гэдэг. Өчигдөр Монголоос ирсэн юм. Идэрийн найзынх нь эхнэр хэмээтэл өнөөх бүсгүй инээмсэглэн гараа сунгаад Сайн явж ирсэн үү? намайг Бурмаа гэдэг Идэрийн эгч нь, гэнэт нэг хүүхэн гараад ирэхээр гайхаад хэмээгээд мөн инээмсэглэв Бурмаа 40 гаран настай гэх хэдий ч

наснаасаа хамаагүй залуу харагдах эргэлдсэн алаг нүдтэй, яриа хөөрөөтэй нэгэн байв. Тэр хоёр дотно танилцан Булган олон ч юм бодолгүй авчирсан бүржмэлээ өгөхөд яг л жаахан хүүхэд шиг баярлан тэр дор нь задлан амандаа хийгээд: Чи намайг энд дуртайг яаж мэдэв ээ? Монголд байхдаа хаяа нэг авч иднэ юм ховор байсан болоод ч тэр үү одоог хүртэл амт нь санаанд хадгалагдан үлджээ…..гээд амтлах гэсэн мэт нүдээ анин хэсэг байзнаснаа Эгч нь чамд чадлынхаа хирээр тусална, чи нүдэнд дулаахан зөв хүүхэд байна. Манай энэ одоог хүртэл эхнэр аваагүй. Жаахан мэдрэмжгүй байж магад Өө тийм үү

манай хүн Идэрээг эхнэртэй гээд байсан тэгэхээр нь таныг эхнэр нь юм болов уу гэж бодоод Хнн эхнэр ч гэж дээ. Уг нь нэг охинтой амьдарч байсан юм. Их сайхан охин. Эр хүн битий хэл эм хүн хараад сайхныг нь хэлдэг. Өөрөө ч тэрийгээ мэднэ, түүндээ эрддэг. Манай энэ хамаг л байдгаа зориулсан даа. Би ч энэндээ юу ч хэлдэггүй байлаа. За за надтай адилхан бүсгүй хүн хүний газар хэцүү гээд. Сүүлдээ ч ёстой тэвчээр алдсан. Идэрээ тэр үед трак гэдэг ачааны машин барьж хэд хоногоор явдаг байсан юм. Их хүнд хариуцлагатай ажил. Гэхдээ ганц бие эр хүнд боломжийн. Нэг удаа өөр хотод байхдаа надруу залгаад Сувдаа утсаа авахгүй юм та нэг гэр эргээд ирээч намайг гарахад бие нь муу байсан гэхээр нь дургүй байсан ч ажлаа тараад очтол нэг шар залуутай орондоо унтаж байдаг байгаа. Надад эдний илүү түлхүүр

байдаг юм тэгээд л би хөөсөн. Маргааш явъя гээд байхаар нь үлдээчихсэн чинь явахдаа аль өнгөтэй өөдтэйг нь хамж аваад явчихсан байгаа юм даа. Салсны дараа нь л хачин явдалтай хүүхэн гэдгийг нь мэдсэн. Хүн гэдэг чинь тэгж байгаад их сонин юмаа. Хамт байхад ерөөсөө тийм яриа сонсогддоггүй байснаа салсаных нь дараа бараг худалч хүнд толгойтой бүхэнтэй унтаж байсан нь дуулдаад. Манай дүү хүний төлөө төрчихсөн юм шиг байдаг болохоор түүнийг эргэн тойрныхон нь их хүндэлдэг сайн байдаг юм. Тийм болоод л дүүг минь бодоод чимээгүй байдаг байсан биз. Өө тэгээд Идэрээ чинь хэсэгтээ ууж байгаад тэрнээс чинь болж ажлаасаа хүртэл халагдсан. Ёстой залуусын хэлдэгээр шалдаа бууна гээч нь болсон доо. За тэгээд

бодолтой л байхгүй бол болохгүй. Одоо удахгүй чамайг шинээр ирсэн талаар дорхоноо тарчихна. Эрчүүдэд чиний нөхөртэй байна уу, үгүй юу огтоос хамаа байхгүй. Бас сайхан загнаж байгаад сайн найзаа гээд хамаг юмыг чинь тоочуулаад араас чинь олон юм ярих хүн ч мундахгүй бий вий. Илүү үглэсэн бол уучлаарай. Гэвч харамсалтай нь тийм. За энэ яриа яахав дараа үргэлжлүүлье. Одоо чи юу ч хэлээд ойлгохгүй. Хоёулаа ойрхон гарах уу? Эгч нь өнөөдөр амарч байгаа юм. Булган бараг өөрөө өөртэйгээ ярих тэр хүүхнийг хараад инээмсэглэн толгой дохиод бэлдэхээр өрөөндөө орлоо. Уг нь гаднаас нь харахад

ямар сайхан эгч вэ гэж бодож байсан чинь бас их яриа айн хэмээн тэрүүхэндээ шоолонгуй бодоод бушуухан хувцаслан өрөөнөөс гарвал Би Идэрээтэй ярьчихлаа. Цаадах чинь оройноос наашгүй гэнэ. Орой байгаа газар очоод чамайг авчихъя гэж байна. За гарах уу гээд өндийв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *