Нүүр Uncategorized “ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“ЭЭЖЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
639

Өвөө, өвөө сар Америк хоёрын аль нь хол байдаг вэ? Сар нь хол байдаг юмаа миний охин Тэгвэл би яагаад сарыг харж байж ээжийгээ харахгүй байгаа юм бэ? Сар өндөрт байдаг болохоор миний охин харж

чадаж байгаа юм, харин Америк холоо газар байдаг болохоор чадахгүй байхгүй юу Аан тэгвэл ээж яагаад тэнгэрээр нисээд явсан юм? Тэгж явахгүй бол болдоггүй юм аа миний охин Өвөө би ээжтэйгээ

адилхан тиймээ? Тэгэлгүй яахав, миний охин ээжтэйгээ жигтэйхэн адилхан * * * Булган охинтойгоо хөтлөлцөн их л жаргалтай мөхөөлдөс долоон алхаж явав. Жаахан охин нь шулганан элдвийг ярина. Тэрээр

өөрийгөө ийм жаргалтай байхыг хэзээ хамгийн сүүлд мэдэрлээ. Охиноо харах тусам хайр нь хүрч тэврээд үнсэх гэтэл хаанаас ч юм их дуун гаран зогсоо зайгүй чихэн дээр нь дүнгэнэхэд сая тэрээр огло

харайн боссоноо амтат зүүднээс нь сэрээсэнд уур нь хүрч сэрүүлгээ даран унтраагаад: Цагаа олж дуугарахгүй, яг охиноо үнсэх гэж байхад хэмээн үглэсээр нэгэнтээ суниагаад бослоо. Дахиад л бороо, хэзээ нэг

энэ тэнгэр нь онгойх юм бол, гадаа ч бүүдгэр, дотор ч бүүдгэр. За яахав борооны дараа нар заавал гардаг. Би ч гэсэн нэг л өдөр сэтгэлдээ нартай охиноо хөтөлж алхах болно. Тун удахгүй……Өдөр бүр яг л нэг хэвийн. Өглөө босоод ажлаа хийнэ. Хийдэг юм нь ч тодорхой. Тэрээр өглөөнийхөө ажлыг хийчихээд хэсэг амарч байхдаа шөнийн зүүдээ санан зургийн цомгоо гарган үзэж байснаа бодолд дарагдлаа. Уг нь Булган хэзээ ч гадагшаа явна гэж бодож байсангүй. Би зөвхөн Монголдоо л байна. Явах нэг нь явна биз, би лав тэр нь биш хэмээн ам

дүүрэн хэлээд тас тас инээдэг байж билээ. Охиноо би өөрийнхөөрөө өсгөнө, ээж, аав хоёртоо дараа болохгүй, тэр ч бүү хэл нөхрөөрөө өсгүүлэхгүй гэж байнга хэлдэг байсансан. Ай даа амьдралд ам гарч болдоггүй гэж юутай үнэн үг вэ. Тэрээр нисэхийнхээ өмнөх өглөө унтаж буй охиноо удаан гэгч нь харж билээ. Уйлахгүйг хичээж ээж нь ердөө хэдхэн жил миний охион хэдхэн жил………..хэмээн шивнээд өхөөрдөм бяцхан хөлийг нь үнсэж цэв хүйтэн болсон онжогийг нь илж байтал охин нь сэрчихэв. Миний охион ээж нь яваад ирье ээждээ

юу захих вэ? хэмээн арай ядан хэлээд тэвэрлээ. Гурван нас дөнгөж хүрээд байсан бяцхан охин нь ээжийгээ өглөө нь ажилдаа яваад орой нь ирдэгээр нь бодон: Би уйлахгүй та надад харин Америкаас зөндөө гоё тоглоом бас дууны CD авчирч өгөөрэй за хэмээн хүзүүдэн хэлэхэд Булган өөрийн эрхгүй охиноо энгэртээ чанга тэврэн мөрөө дэрлүүлээд мэдэгдүүлэхгүйг хичээн чимээгүйхэн мэгшлээ. Нөхөр нь хий л үүдэн дээр бүрсгэр царайлан зогсоно. Сүх үүдэн дээр ирж харчихаад нулимсаа арчин Чандмаа чи очоод тайвшруулаадхаач, би чадахгүй нь

хэмээн эхнэртээ хэлэхэд ээж нь болох 50 эргэм насны авгай хоёр охин дээрээ очин За миний охин цаг нь боллоо хоцорчихвий, юмаа бүгдийг нь шалгасан уу? Чи ямар танихгүй хүнд орхиод явж байгаа биш, эмээ, охин, өвөө гурав алзахгүй ээ, хэзээ хол явах гэж байгаа хүн чинь уйлж байсан юм. Алив миний охин эмээдээ ир даарчихлаа. Булган цайгаа арайхийн ууж бараад охиноо дахин нэг шуналтай гэгч нь үнсээд гарлаа. Би охинтойгоо хамт байхад юу нь болохгүй байна. Би чинь аав нь шүү дээ Үгүй чи аав нь ч гэлээ эр хүн, би чамтай үлдээчихээд яаж

тайван байх юм Чи надтай яагаад ингэж яриад байгаа юм бэ? Би тэртээ тэргүй хэцүү байна. Чи өөрөө дурандаа бид хоёрыг орхиод явж байна шүү. Хэн ч албадаагүй Юу гэнээ…………..дурандаа юу!!! Чи ингэж бодож байгаа юмуу? Наад машинаа зогсоо За тайвшир л даа. Харин очоод бүх боломжийг ашиглаад намайг татаарай хоёулаа байхад учиртай. Машинаа зогсоо дурандаа гэнэ шүү. Очоод танай ангийн залуугаас өөр таних мэдэх хүн нэг ч байхгүй намайг яана гэж бодохын оронд дурандаа гэнэ шүү…….тэртээ тэргүй асгарах гэж байсан нулимс нь өөрийн эрхгүй гарч тэрээр цонхоор харан хажуугаараа өнгөрөх танил гудамж, зам барилгууд, нүүр царайнуудыг ширтэн нулимсаа

залгин явна. Ганбаа түүнийг хараад гараас нь атган: За уучлаарай даа би ч гэсэн чамайг ингээд яваад өгөхөөр тэр чигтээ явж байгаа юм шиг санагдаад хэцүү байна ойлго л доо. Тиймээ би дурандаа чамайг, охиноо, аав ээжээ, найз нөхдөө, ажлаа хаяад харийн нутгийг зорьж байна. Хэн ч намайг албадаагүй. Тэрээр тайвширч чадахгүй байтал Ганбаа: Одоо битгий уйлал даа. Гэрийнхэн, найз нөхөд чинь юу гэж бодох юм билээ. Найзыгаа уучлаарай гээд хөтөлсөн гараараа гаран дээр нь үнсээд урдах замаа ширтэн мөн л бодолд дарагдан явна. Сүх охиноо үнсээд: Миний охин ямарч үед өөрийн бодолтой, зорилготой,

зоригтой байгаарай. Нэгэнт л зориод өөрөө шийдсэн болохоор аав, ээжийгээ танагтай байгаа дээр газар үзэж их юм сураад ирээрэй, бүр боломгүй санагдвал гэртээ гүйгээд л ирнэ биз … гээд духан дээр нь удаан үнсэв. Ээж нь: Охиндоо санаа зовох юм ер байхгүй. Аав нь байна, эмээ, өвөө нь байна. Хүний газар биеэ бодож яваарай хэмээгээд зүүн хацар дээр нь үнслээ. Би Идэрээд хэлсэн байгаа тэр чамд туслана. Та хоёр бушуухан намайг авах талаар бодоорой. Тэгээд таг чиг алга болчихов. Би цаадхыг чинь мэднэ. Арай ч найзынхаа эхнэрийг оролдох хүн биш болохоор би итгэж явуулж байгаа юм. Чамд энэнээс өөр хэлэх үг олдсонгүй юу? Би ер нь чиний итгэлийг алдаж байсан уу…. Чи яагаад цухалдаад байгаа юм бэ …. за удахгүй уулзъя хэмээгээд

уруул дээр нь үнсээд тэврэхэд хэдхэн сарын өмнө харсан зүйл нь бодогдож дургүй нь хүрч бушуухан гараас нь мултраад бүгдийг нэг гүйлгэн харж санаа алдан баяртай Улаанбаатар минь, өсөж төрсөн нутаг минь, хайртай охин минь, ээж, аав минь ……….. түр баяртай.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *