Нүүр Өгүүллэг “ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “5-р хэсэг”

“ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
381

Ширээ тойрон оройн хоолоо идэх элэг бүтэн, аз жаргалтай гэр бүл юутай сайхан. Аюушийнх гэдэг айл ингээд хэдэн жилийн дараа дахин бүгдээрээ цуглаж зөвхөн халуун ам бүлээрээ хооллон сонин хачинаа

ярилцан сууна. Энэ дунд хамгийн баяртай, жаргалтай харагдаж байгаа нь хүү л байв. – Ашгүй та хоёр минь ингээд хүрээд ирдэг ямар сайхан байна вэ хө – Харин тиймээ би чамд ямарч байсан охиноо

босгоод аваад ирнэ гэж хэлсэн биз дээ хэмээн Сугар хэлээд жаргалтай инээд алдахад Аюуш тэртээ олон жилийн өмнөх нөгөө л хайр булаам хэрсүү жаахан охин буцаж ирсэн мэт санагдахад өөрийн эрхгүй

сурсанаараа хацарнаас нь зөөлөн чимхээд автал ингэнэ чинээ санаагүй байсан Сугар бондгосхийтэл цочихдоо өмнөө байсан усаа асгачихав. Тэр хоёрыг хүү нь харан шоолон – Ээ ичиг ичиг аав ээжийг

эрхлүүлээд хи хи хи – Яахав дээ аав нь ээжийг нь зөндөө санасан байхгүй юу? – Би ч гэсэн ээж, эгч хоёрыг зөндөө санасан хэмээгээд Сугар, Яруу хоёрыг тэврэх гэтэл гар нь хүрээгүй тул ээжийгээ тэврээд

дараа нь эгчийгээ хүзүүдэн өвөр дээр нь суух гэв – Болохгүй миний хүү эгч нь даахгүй – Зүгээрээ ээжээ аниагийн мундаг дүү ямар том болоо вэ – Ээж таньлуу яваад ашгүй аав ирж надтай хамт байсан – Айн аав хаанаас ирсэн гэж? – Та мартчихсан юмуу, нэг бол надаар тоглоод байгаа юмуу аав бид гураваас явчихсан … гэтэл Сугар хүүгээ дуудан – Миний хүү аав нь хөдөө ажилтай байж байгаад ээж нь эгч рүү нь явах болчихоод ажлаас нь дуудаад авчируулсан юмаа. Одоо ингээд удахгүй ажилруугаа явна – Өө аав дахиад л бид гуравыг орхиод явах юмуу? Хэмээгээд урвайгаад ирэхэд Яруу гайхсан харцаар аав, ээж хоёроо

ээлжлэн харвал Аюуш сандран бушуухан – Үгүй ээ миний хүү аав нь одоо хаашаа ч явахгүй та гуравтайгаа хамт байна болно биз дээ хө – Юу нөгөө юу… хэмээн Сугар гацсанаа за хооллож дууссан бол босоорой би гал тогоогоо цэвэрлэе – Хөгшин нь тусалъя. Миний охин ядарчихлаа өрөөндөө орж амар гээд охиноо духан дээр нь үнэрлээд хүүгээ өхөөрдөн бөгсөн дээр нь зөөлөн алгадаад явж тогло хэмээгээд гаргав. Тэрээр ширээн дээрхийг хураан хулмалзан байснаа: Охин их ядруу харагдаж байна шүү, чи минь ч гэсэн ядарсан байлгүй. Яг юу болсон юм бэ хө? – Би гайгүй ээ. Охин өмнөх юмаа гүйцэд сайн санахгүй байгаа – Даанч тийм байхаа бид хоёрыг мэдэхгүй байх шиг

байсан – Харин тиймээ, багынх нь юмыг сайн хэлж өгч ой санамжийг нь сэргээгээрэй гэсэн. Нэг Хятад залуутай явж байгаад осолд орсон юм билээ. Тэр нь газар дээрээ өнгөрөөд охин минь ёстой бурханы авралаар амьд гарсан. Шүүх хурал болоод охин жолоо бариагүй нь нотлогдож хохирогч болох нь батлагдсан болохоор ямарч ял авалгүй ирлээ дээ. Тэр залуу эрэн сурвалжлагдаж байсан хүний наймааны нууц сүлжээний нэг нь байсан юм билээ – Хөөх тэгвэл тэр охиныг минь яаж ч мэдэх байж шүү – Харин тиймээ ёстой л цаанаасаа л аз таарлаа. Оюунаа бид хоёрт их тус боллоо. Байраа зарж мөнгийг нь хурдан өгөхгүй бол хүний газар байгаа хүн чинь хэцүү – Би зар

өгчихсөн байгаа. Уг нь нэг залуу хос авах гэтэл чи байхгүй болохоор болдоггүй. Байраа зарчихвал дөрвүүлээ гэр хороолол гэхгүй бол манайд очиж хамтдаа амьдаръя – За тэр үед нь л болъё, болохгүй ч юм алга охинд гарч ороход нь амар биз. Өнөөдөр бид хоёр гаднаас орж ирэх гэж яаваа цахилгаан шат гацаад шатаар өгсөх гэж охин их зовсон – Тэгнэ ш дээ, ерөөсөө би маргааш хариад байшингаа сайхан янзалж охинд зориулж дотор бие засах өрөө гаргая Ингээд удалгүй байрыг нь авахаар болж тэд нүүцгээлээ. Яруугийн нөгөө сэргэлэн хөөрхөн нүд гуниглаж гэрээсээ ч гарахаа байв. Сугар ажил дээрээ улам илүү хичээж байсан ч өмнөх шигээ байж чадахгүй байгаад бухимдан суутал хамт суудаг Эрдэнээ түүнд цай авчирч өгөөд – Сугараа зүгээр

үү? – Зүгээр ээ – Үгүй л байна даа би чамд нэг юм хэлэх хэрэгтэй байдаг гэтэл ер боломж гарахгүй байсаар өнөөдрийг хүрлээ – Юу юм бол? – Чи ч мартсан байх л даа дээр би чамд хамаатныхаа хүүхнийг бөө болсон очино гэж байсныг – За ёстой санадаггүй ээ уучлаарай – Аргагүй аргагүй. Би ч эхлээд итгэдэггүй байлаа тэгсэн яалт ч үгүй байдаг юм байна – Юу байдаг гэж? – Юу ч гэмээр юм онгод, сахиус гэдэг нь байдаг юм байнаа – Аан би нь ямар тэр талаар мэдэх биш – Мянга сонсохоор нэг үз гэдэг байхаа. Чи ирээд азаар л охин минь амьд гарлаа гэж байсан аз бүхний ард учир шалтгаан байдаг юм байна – Би чамайг юу яриад байгааг ерөөсөө ойлгохгүй байна хэмээн төвөгшөөсөн аястай

хэлтэл Эрдэнээ үргэлжлүүлэн – Чи охинлуугаа явсаны дараа би анх очлоо. Тэгтэл би юу ч хэлээгүй байхад өөдөөс шууд тэр заларсан сахиус нь: Чи нэг юманд шаналаад байна гэхдээ чамтай холбоотой биш гэж шууд хэлээд би та хоёртоо үнэхээр санаа зовж байсан болохоор тиймээ гээд л сонсоод байсан. Тэгсэн тэр чиний нэрийг хэлүүлээд миний гараас барьж байснаа би босгоод аваад ирвэл надад итгэх үү гэхээр нь би хамаатныхаа хүүхнийг худлаа мэдэж байж намайг шалгаад байгаа юм байх хэмээн бодоод тэгнээ л гэлээ. Тэгсэн ирсэн хойно нь над дээр авчираарай гээд баахан юм хийгээд л байсан. Анх ороход надад үнэхээр итгэл төрөөгүй харин аажим аажимаар

миний зөвхөн өөрөө л мэдэх юмнуудыг хүртэл хэлээд байхаар нь юу билээ гэж бодох болсон хө. Маргааш хоёулаа хамт явъя тэгэх үү? Уг нь би чамайг ирэнгүүт нь хамт очих ёстой байсан юм л даа – Гарзтай юм биш тэгсэн ч яахав дээ чамд би биш миний унаа л хэрэг болсон байхаа даа хэмээгээд инээвэл Эрдэнээ дуун дээр нь өлгөн аваад – Аль аль нь хө за тохирлоо шүү маргааш хамтдаа явна болбол Ярууг бас аваад очвол – За тэрийг дараа болъё … тэрээр яриагаа дуусгахыг хүсэж байсан болохоор Эрдэнээгээс салахын мөн болж тайлангаа аван өрөөнөөс гарлаа.Сугар гэртээ иртэл Аюуш нулимсаа арчин түүнийг угтлаа. Сугар гайхан асуусан харцаар өөдөөс нь харвал Аюуш юу ч хэлэлгүй ширээрүү заавал Сугар сая учрыг нь ойлгов. – Сугар аа чи яагаад

надаас хүртэл нуусан юм бэ? – Чи яагаад хүний юмыг дураараа олоод авчихав – Би аав нь шүү дээ, яагаад охиноо тэнд хоригдож байсныг хэлээгүй нуусан юм бэ??? – Хэлээд яана гэж чи энд хүүгээ орхиод бид хоёр дээр очих байсан гэж үү. Үнэнийг одоо чи мэдлээ. Тиймээ охин тэндээ хоригдож байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлж байсан, ухаан санаагаа сэргээх хэрэгтэй байсан болохоор би тэг гэж зөвлөсөн. Би Оюунаагийн цайны газарт ажилладаг байсан. Охины эмчилгээ дуусаагүй байсан болохоор бид болоод байсан юм – Та хоёр минь ямар их зовлон туулаа вэ, гэтэл би юу ч мэдэхгүй үнэхээр хэлэх ч үг алга өөртөө уур хүрч байна хэмээгээд үсээ үгтээтэл Сугар гарыг нь барин

болиулаад – Бид хоёр зовоогүй ээ хө яахав амьдралдаа туулах ёстой нэг бэрхшээлээ даваад л туулаад гараад ирлээ. Хэрэв охин минь биднээс явчихсан байсан бол өнөөдөр хоёулаа яах байсан юм тэр л жинхэнэ зовлон байх байлаа – Тиймээ тийм шүү ямартаа ч баярлалаа хэмээгээд тэврэн үнсээд уншиж байснаа үргэлжлүүлэхээр ширээний ард сууж Сугар ч бушуухан хувцасаа солиод хоол хийх ажилдаа орлоо **** Өнөөдөр байдаг л нэг өдөр өнгөрлөө. Ээж санаа нь зовж хүлээж байгаа байх даа. Төлбөргүй гээд утас нь болохгүй юм. 2 өдөр тэсчихвэл ээжийгээ харлаа даа. Өнгөрсөн 7 хоногт уулзаагүй ямар их санаж байнаа. За яахав энэ бүхэн нэг л өдөр дуусна. Тэр болтол би эрүүл болох л хэрэгтэй байна. **** Ашгүй өнөөдөр л нэг ээжтэй ярьлаа шүү, ямар их санав аа. Ээж минь ч гэсэн саначихаж хөөрхөн ш дээ. Саяны

хэдэн минут ямар хурдан өнгөрөвөө. Ийм сайхан ээжтэй би үнэхээр азтай хөөн. Яаж ийж байгаад хөл дээрээ л бушуухан босох хэрэгтэй байна. За яахав амьд байхад нэг л өдөр учир нь олдож энэ бүхэн дуусна. Тэр Ян гэж хэн юм бол?, би яагаад Хятад залуутай хамт явж байсан юм бол? Үнэхээр санах мэдэх юм юу ч алга, ер нь би хэзээ яах гэж Хятадад ирээд тэгээд бүр ийм байдалд орчихов доо бушуухан л эндээс гарах юмсан **** За дахиад шинэ өдөр, шинэ долоо хоног эхэлж байна. Орны даавуу хөлний тэр хавьд цус болчихсон байх юм сонин юм даа. Өнөөдөр усанд ордог өдөр тэгээд үсийг минь сүлжиж өгсөн хүүхэн суллагдахаар болсон гээд бөөн баяр. Би ч гэсэн тун удахгүй гарнаа итгэлтэй байна … **** Өнөөдөр бие ямар их өвдөж байнаа.

Эмийг минь хасчихаж. Өрөөнд ирсэн шинэ хүүхэн 30 настай гэнээ тэгсэн нөхөр нь 60 настай. Амьдрал хайраа гэж … унтийдаа **** Өнөөдөр эмнэлэгтээ очоод ирлээ одоо айх айдасгүй болсон гэнээ. Ухаан ороод хөл гараа тайруулсан байхыг харсан бол жинхэнэ шоконд орох байсан байхаа. Баярлалаа тэнгэр бурхандаа энэ зэрэгтэй үлдээж өгсөнд **** Өнөөдөр 5 дахь өдөр. Байдаг л өдөр. Дөхөх тусам өдөр хоног өнгөрөхгүй юм. Бурхан минь надаа туслаач дээ **** Өнөөдөр шүүх хуралтай. Цаг ч овоо дөхөж байна даа. Өглөө, өдрийн хоолоо өрөөндөө идлээ. Чанга хуяг гарч байна. Бурхан минь таниасаа мөргөн гуйя туслаач дээ би эндээс гармаар байна гуйж байна … – Аюуш аа надад чамтай ярих юм байна – Юу юм бол? – Манай өрөөний Эрдэнээ маргааш нэг бөө дээр хамт очье охиноо аваад явчих гээд байна яах вэ –

Өөрөө мэдэхгүй юу даа хө – Харин мэдэхгүй болчихоод асууж байхад. За за маргаашдаа би өөрөө л очье ямарч юм байдаг юм харж байж болъё. **** Сугар охинтойгоо хоёул Эрдэнээг хүлээн сууна. Сугар явах тухайгаа Ярууд хэлэхэд нэг их хэлүүлж гуйлгуулсангүй хамт явахаар болж ийнхүү ээжтэй хамт ирээд хүлээж суугаа нь энэ. Удаж, удаж өмнөх хүмүүсийн юм нь болсон бололтой гарахад Эрдэнээ Сугарыг дуудан Яруу тэр хоёр дотогш орлоо. Тэр хоёр хэнэггүйхэн яван ортол идэр насны залуухан эмэгтэй ядарсан бололтой сууж байснаа инээмсэглэн босож ирээд гараа сунган – За сайн байцгаана уу, удаан хүлээсэн үү? – Сайн сайн байна уу зүгээрээ – Миний охин сайн уу бие нь сайн биз дээ – Би сайн – Ингэхэд та хоёр минь хүрээд ирдэг яах гэж ирж байгаагаа мэдэж байгаа юу? Хэмээн асуухад Яруу асуусан харцаар

ээжийнхээ өөдөөс хартал Сугар сандран – Үнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй л байна. Эрдэнээ хэлэхдээ охиныг хөл дээрээ босож наашаа ирэхэд чамайг их тус болсон заавал хамт очиж золгох билүү яах билээ хэрэгтэй байна гээд тэгээд л энд зогсож байна – Аан за анхандаа бүгд тэгдэг юм битгий санаа зов. Алив нааш ир хэмээн Ярууг дуудан өөдөөс нь харж байснаа: За би сахиусаа буулгана тэгэхээр та хоёр бүгдийг нь ойлгоноо – Ойлголоо би энэ авчирсан юмаа яах билээ? – Юу юм бол би тийм ийм юм бэлд гэж хэлээгүй юмсан гэтэл Эрдэнээ та хэлээгүй ээ харин сахиус дараа босоод хүрээд ирвэл талархасан сэтгэл болгож нэг цэн алт, амьны оронд явуулах нэг төлөг гэсэн бас таны энэ бүгдийн хөлс юм л даа – Аан за эхлээд юу ч болсон гурвуулаа сахиустай уулзая тэгээд юу гэхийг нь сонссоны дараа болъё хэмээгээд өмсгөлөө өмсөөд

хэнгэрэгээ дэлдэн онгод сахиусаа дуудаж хуурдаж эхэллээ. Сугар бүгдийг сониучирхан харж байтал Яруу гэнэт дотор нь бачимдан байж ядуулахад босож гарах гэтэл Сугар гараас нь татан суулгаж харин түшээ гэх залуу өнөөх улаачийг тойрон бөндөгнөн гүйх нь инээдтэй харагдахад Яруу тэсгэлгүй инээд алдчихав. Түүний инээхтэй зэрэгцэн цочтол нь их дуун гарахад Эрдэнээ эрхий хуруугаа аман дээрээ аваачин чимээгүй хэмээн дохиход Сугар ч үүнтэй зэрэгцэн түүнийг нудраад авлаа. Сахиус хэмээн орж ирсэн хүн нь ойлгогдохгүй хэлээр ярьж түүнийг нь түшээ гэж хажууд нь суух хүн нөгөө хэдэд хэлж өгнө. Ярууд энэ бүхэн нэг л утгагүй мэт санагдан дээрээс нь удаан газар сууснаас бие нь чилж өвдөнө. Өнөө хүн Ярууг дуудуулахад түшээ хэрхэн яаж заларч суухыг нь хэлж өгөөд ёсоор болгов. Заларсан сахиус Ярууг залархад ярилцаж байгаад ээжийг нь дуудуулав. Сугар

охинтойгоо зэрэгцэн газар өвдөглөн суугаад юу хэлэхийг нь бичиж авахаар өгсөн цаас бал барин хүлээнэ. Ямар удаан хүлээлгэдэг хүмүүс вэ? Дээр онгод сахиус чинь уйлаад хүлээгээд байна. Заавал нэг үнэтэй юмаа алдаж байж ойлгох гээд байгаа юмуу. Энэ бүсгүй улаач нь … хэмээгээд мордчихов.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *