Home Өгүүллэг “ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “4-р хэсэг”

“ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “4-р хэсэг”

0 second read
0
0
1,286

Сугар хэсэг уйлж байснаа тайвширав бололтой уртаар санаа алдаад шөнөжингөө ярилцан шийдвэрээ гаргалаа. Аюуш Сугарыг гаргаж өгөхөөр тэр хоёроос өөр хүн байсангүй. Сугар суухаасаа өмнө

шийдэмгий дуугаар – Аюуш аа би ямарч байсан охиноо авчирна. Миний хэлсэнээр болохгүй бол байраа зараарай. Хүүд элдэв юм хэлээд хэрэггүй шүү жаахан ч гэлээ бүгдийг ойлгоно – Тэгнээ хө бид хоёрт

санаа зоволтгүй чи минь бас биеэ бодож яваарай, байнга холбоотой байгаарай – Би яахав тэнд надад туслах найзууд байгаа, чи харин хүүг минь зутраав бас нэг санаа зовох гэж – Би аав нь шүү дээ – За, за тэр

яахав баяртай **** Сугар найздаа хэлсэн байсан болохоор буугаад шууд эмнэлэг явав. – Оюунаа охины төлбөрийг хийж өгсөнд баярлалаа, найз нь удахгүй өгнө – Зүгээр дээ хө, чи минь харин биеэ

бариарай – Юу !!! Охин минь амьд биз дээ? Тэрээр хоолой нь чичрэн гар нь салгалаад ирэхэд Оюунаа сандран – Амьд амьд гэхдээ сэхээнд байгаа ухаан ороогүй – Амьд л байвал болоо, би охиноо босгож чадна

Хэдий тэрээр ингэж хэлж байгаа ч дотороо үнэндээ байдал ямар байгаа, үнэхээр охин нь мөн үү? гэдэгт одоог хүртэл итгэж чадахгүй байгаа билээ. Сугар охиноо хараад нүдэндээ итгэсэнгүй. Эмнэлэгийн орон дээр битүү гипстэй, амандаа амьсгалын аппарат зүүсэн ухаангүй хэвтэх охиноо хараад эгээтэй л ухаан алдаад уначихсангүй. Тэрээр гуйвлан Оюунааг түшин автал эмч нь үзлэг хийхээр ирэв. Сугар нулимсаа арчаад – Эмч ээ би охин дээрээ ганцхан удаа оръё тэгэх үү гуйж байна … эмч ээ би ээж нь байна охиндоо ирсэн гэдгээ л хэлчихээд гараад ирье тэрээр ямарч хүний зүрх зүсэм хагацалын өмнө л гарах тийм зөөлөн бөгөөд шийдэмгий нүдээр эмчийн өөдөөс харан гуйвал эмч хэсэг тээнэглэзэж байгаад оруулав. Сугар ухаангүй хэвтэх охиныхоо зулаа дээр үнэрлээд: Ээжийн охион ээж нь хүрээд ирлээ, миний охион ээж нь дэргэд чинь байна … чи минь ямар дайчин

эрэмгий охин билээ босоод ир ээждээ … ээж нь дэргэд нь байна … миний охин мундаг ш дээ ээждээ хүрээд ир… Энэ өдөрөөс хойш Сугар ухаангүй хэвтэх охинтойгоо ярин хөхөөрөө далласаар. Санаа дагаад тэгсэн үү бие нь бүлээсээд ч байх шиг, хаяа охин нь яриаг нь сонсоод жуумалзаад байгаа ч юм шиг санагдана. Ээж нь одоо гуниглахгүй, хүүхэд ээжийнхээ сэтгэлийг дагадаг гэсэн тэгэхээр миний охин удахгүй нүдээ нээгээд ээжтэйгээ гэртээ харина. Аав нь дүүтэй нь хамт бид хоёрыг хүлээж байгаа … энэ үед хаалганы цаанаас Оюунаа эргэж ирсэн ч орж чадалгүй санаашран зогстол эмч үзлэгээ хийх гээд ирэв. – Эмч ээ манай хоёр юу болж байна? – Одоо ч ухаан орчихвол ч … их зүрх сайтай охин байна – Ээж нь ингэж байгаад галзуурчих вий дээ гайгүй байгаа? – Ээж нь харин ч их сайн ажиллаж байгаа зүгээрээ – Баярлалаа эмчээ – Эмч дотогш орон үзлэг хийж эхэлтэл Яруугийн

долоовор хуруу хөдлөх нь тэр. Эмч Сугарт хандан: Өвчтөн ухаан орж байна, сайн нэрээр нь дуудаж сэргээгээрэй. Үүнийг сонсоод Сугар охиныхоо хажууд өвдөглөн суугаад – Яруу ээжийн яруухан охион сэрээрэй ээж нь энд байна. Яруу миний охион Яруу … Яруу … аав, дүү хоёр нь хүлээж байна ээжийн охион … хэмээн орилсоор Хэзээдээ ороод ирсэн юм эмч нар Сугарыг гарган эмчилгээндээ орлоо. Үүдэнд Сугар, Оюунаа хоёр догдлон шилэн хаалганы цаанаас залбиран хүлээцгээж байтал сая эмч Яруугийн нүдийг нээн гэрэлээ тусган үзлэг хийхэд хоёул баярлалдан биенээ тэврэн эхэр татан уйлцгаах нь тэр. Сугар тэргэнцэр дээр суусан охиноо түрэн эмнэлэгийн хашаанд салхилангаа Яруугийн бага насны дурсамжуудыг ярьж өгсөөр. Яруу хэдий ухаан орсон ч ой санамж нь юуг ч санахгүй яг л анх орчлон ертөнцтэй танилцаж байгаа хүүхэд шиг л цагаан байв. Тэднийг ийнхүү салхилж

байтал Яруутай уулзахаар цагдаа ирсэнийг хэлэхэд Сугар гайхан охиноо түрсээр хэлсэн өрөөнд очвол түүнийг оруулсангүй. – Бие нь яаж байна? – Гайгүй дээ – Нэр чинь хэн билээ санаж байна уу? – Яруу – Чи хаанаас ирсэн бэ? – Монголоос – Энд ямар зорилгоор ирэв? – Оюутан байхаа – Ямар сургуульд сурч байв? – Уучлаарай би яг сайн санадаггүй – Тэгвэл энэ хүнийг таних уу? хэмээгээд зураг үзүүлэв. Яруу гайхан харж байснаа – Мэдэхгүй хараагүй хүн байна – Итгэлтэй байна уу? – Би сайн мэдэхгүй байна , нэг харахаар таньдаг ч юм шиг нэг бол үгүй ч юм шиг – Тэгвэл чи наад залуутайгаа хамт явж байгаад осолд орж наад залуу чинь газар дээрээ үхсэн – Айн …. нээрээ юмуу, би хүн алчихсан юмуу? – Ал.сан үгүйг шалг.аж байгаа – Би дахиад харж болох уу? Яруу зургийг дахиж хараад ч үнэндээ хэн гэдгийг нь таньсангүй. Ингээд байца.алт дуусаж тэд өрөөндөө орлоо. – Ээжээ юу болсон юм бол, би хүн алчи.хсан гэж байна би юу ч санахгүй байна ш дээ … тэрээр арга нь барагдаж буй бололтой цээжээ уран уйлахад Сугар энгэртээ тэврээд

Миний охин алаа.гүй ээ, та хоёр хамт явж байгаад осо.лд орсон. Чи минь азаар амьд үлдсэн. Одоо тэрийг санах гэж өөрийгөө зовоогоод юу хийхэв, хүн амь эрсэдсэн болохоор хуулийн байгууллага үүргийнхээ дагуу ажиллаж байгаа гэсэн. Битгий ингэж өөрийгөө зовоо ээжийн сайхан охин бидэндээ ирсэнд чамдаа баярлалаа. Яруу үнэндээ яг юу болсоныг бүү хэл өөрөө Хятадад байгаагаа ч гүйцэд ухаарахгүй байв. Сугар уйгагүй охинтойгоо хоёул тэмцэж зүтгэсээр хагас жилийн дараа эмнэлэгээс гарав. Энэ бүх хугацаанд Оюунаа л тэр хоёрт хань болж тусалж дэмжиж байлаа. – Оюунаа минь чамдаа мааш их баярлалаа, охин бид хоёрт чи минь л тус боллоо – Ашгүй ингээд та хоёр минь харих гэж байдаг. Яруу миний дүү мундаг шүү биеэ бодож яваарай, бас чиний ээж бол агуу хүн шүү би охиноо босгоод аваад явна л гэдэг

байсан ингээд нэг л өдөр үнэхээр босгоод аваад харьж байдаг та хоёроороо бахархаж байна – Баярлалаа Оюунаа эгчээ ойлголоо – Баяртай хө, Монголд очихоороо заавал холбоо бариарай – Тэгнээ баяртай сайн яваад хариарай Ингээд тэр гурав салах ёс хийж Сугар, Яруу хоёр гэртээ харина гэхээс цаг зогсчихсон аятай санагдан бушуухан орж суудлаа эзлэн сууцгаалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…