Нүүр Өгүүллэг “ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “3-р хэсэг”

“ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
1
354

Яруу бушуухан харьж хувцасаа сольж өмсөөд гарч иртэл түүнийг хүлээж байсан тул машинд суутал өнөөх залуу Ярууг дээрээс нь доош гүйлгэн харсанаа толгой сэгсэрээд цагруугаа хяламхийвэл Яруу

хариуд нь инээмсэглэн харвал залуу юу ч хэлэлгүй эрхий хуруугаа гозойлгоод машинаа асаан дахилаа. Хүлээн авалт хэмээн киногоор л үздэг сайхан бүхнээ төсөөлөн бодсоор сая хөөрөн явсаар анзаараагүй

байтал ирсэн бололтой машин зочид буудлын өмнө зогсоход Яруу машинаас буун хувцасаа янзлаад дотогш орлоо. Тэд явсаар нэгэн өрөөний хаалгийг тогшин ортол тэнд хоёр залуу мөн Ян сууж байх нь

тэр. Яруу Яныг хараад саяхан л баярлаж байсан царай нь тийм гэхийн аргагүй болж ирэхэд Ян байдлыг ойлгон – Танилц манай орчуулагч хүрээд ирлээ. / албаны чухал уулзалт шүү / хэмээн үргэлжлүүлэн

Хятадаар Ярууд хэлээд нөгөө хэдрүүгээ харан худлаа инээмсэглэн найр тавьлаа. Яруу Яны сүүлчийн хэлсэн үгийг бодон биеэ барин нөгөө хэддээ инээмсэглэн хэлсэн бүгдийг нь орчуулан ярилцсаар. Ажилаа

ярингаа нэг л мэдэхэд Яныг харчихсан сууж байлаа. Тэр тоолонд Ян нүдээрээ болохгүй хэмээсээр. Тэгтэл ч захиалсан хоол, уух зүйлс өрсөн өрөөний үйлчилгээ орж ирэхэд бүгд яриагаа дуусган амжилтын төлөө хундага тулгаж эхэллээ. Ярууг бүгд магтан өгсөөр. Яруу бие засчихаад ирье хэмээгээд гуйвлан босож өрөөнөөс гартал ард нь тэд дуугаа намсган нэгийг ярьцгаах шиг боллоо. Эхэндээ анзаарсангүй бие засаж байх хооронд орчуулга хийж байхдаа бүгдийг зөв орчуулсан эсэхээ шалган бодож байтал гэнэт түүний орчуулсан бүгд ямарч авцалдаагүй, утгагүй зүйл мэт санагдахад гэнэт түүнийг гарахад хойно нь шивнэх мэт болсоныг санахын сацуу мэдэгдэлгүй ариун цэвэрийн өрөөнөөс гаран өлмий дээрээ гишгэсээр хаалганы тэнд

очоод яриаг нь чагнахаар амьсгалаа хүртэл хураан чихээ наавал – Ян аа цаадах чинь гайгүй байгаа яасан удаж байх юм. Арай хар авчихаагүй биз дээ – Нилээн халсан харагдсан. Тийм санаа байхгүй ээ юу орчуулаад байгаагаа ч мэдэхгүй, ойлгохгүй байгаа биз дээ хахаха – За тэгвэл өнөөдөр чи авч яваад нөгөө ярьсан газраа очоод хүлээж бай. Бид гурав гадаа нь хүлээж байя – Ок тохирлоо. Нээрээ хааччихав удаж байх чинь хэмээн сандалын хөлийн чимээ бүдэг дуулдахад Яруу худлаа согтогч болон зогьсуулсаар хаалгийг мөрлөгч болон чанга дуугарагсаар орлоо. **** Сугар охиноо эвгүй зүүдэлсэний маргааш нь утасруу нь залгатал утас нь холбогдохгүй байсанд яагаад ч юм нэг л сэтгэл нь гэгэлзэн муу совин татаад болох биш. Хэдий өөртөө ямар нэгэн муу юм дуулдаагүй болохоор гайгүй биз хэмээж байсан ч болох биш. Түүний энэ байдлыг хамт ажилладаг арай л дотно байдаг Эрдэнээ харчихаад – Сугараа хөгшөөн зүгээр үү, наад царай чинь? –

Зүгээрээ, зүгээр ч гэж сүүлийн хэдэн шөнө охиноо дандаа эвгүй зүүдлээд байх боллоо – Ярьсан уу? – Үгүй ээ утас нь холбогдохгүй байна. Өрөөнийх нь охины утас ч болдоггүй – Шалгалт дээрээс нь ажил хийгээд ярьж амжихгүй байгаа байлгүй дээ хө Хүүхэд ээжийнхээ сэтгэлийг дагадаг гэсэн – Харин мэдэхгүй цаанаасаа л энэ дотор сэтгэл нэг л муу совин татаад байх боллоо – Манай Яруу сэргэлэн охин юм чинь гайгүй байлгүй дээ – Тийм л байгаасай бурхан минь – Нээрээ бурхан минь гэснээс би өнөөдөр нэг бөө дээр очино хамт явах уу? – Юун бөө вэ? Би тэрүүгээр чинь яах юм – Очиж байгаад л мэдье. Би ч бас сайн мэдэхгүй манай хамаатны нэг хүүхэн бөө болсон гэнээ тэгсэн өчигдөр тааралдсан чинь өөдөөс гэнэт хамаг юм яриад намайг өнөөдөр ирж золго заавал ирээрэй гэсэн юмаа – Тэгсэн ч яахав дээ.

Угаасаа өнөөдөр хүүг аав нь цэцэрлэгээс нь авна – Хөөх та хоёр минь эвлэрчихсэн үү болж дээ – Үгүй үгүй хүүгээ нэг өдөр авч хономоор байна гээд гуйгаад байгаа юм – Аан за тэгвэл тохирлоо шүү Сугар чимээгүй толгой дохин ажлаа хиймэр аядан сууж байтал утас нь дуугарахад харвал холын дуудлага байлаа: Байна уу … тийм би Яруугийн ээж байна … юу ууу…тэрээр утсаа барьсан чигтээ амьд уу, баталгаатай юмуу?… ойлголоо. – Сугар аа …хүүе Сугар аа яасан бэ, юу болов зүгээр биз дээ? – Яруу осолд орчихож ухаангүй комд байна гэнээ – Юу ууу … баталгаатай юмуу? – Сая надруу эмнэлэгээс ярьлаа. Эмчилгээний төлбөр хурдан хийхгүй бол тэсэхгүй гэнээ – Яанаа одоо тэгээд яах вэ, ямар баларсан юм бэ? – Би явлаа … – Тэг тэг гэхдээ чи машинаа битгий бариарай хөгшөөн болгоомжтой байгаарай, баталгаатай биш шүү. Сугар аль хэдий нь гараад явсан байлаа. Сугар ажлаасаа гараад машинаа ломбарданд тавин билет захиалаад банк

орж дансандаа байгаа бүх мөнгөө аван солиулсан ч тэдний хэлсэн мөнгө хүрсэнгүй. Гэтэл гаднаас нөхөр нь хүүг дагуулан инээлдсээр ороод ирэв. – Ээжээ аав бид хоёр ирчихлээ. Кино үзсэн бас зөндөө тоглосон – Аан за – Ээжээ та миний хэлэхийг сонсож байна уу? – Ээж нь ядраа байна өрөөндөө ор миний хүү. Аавтай нь ярих юм байна – Зүгээр үү хө юу болов наад царай чинь – Аюуш аа … тэрээр энэ удаа түрүүнээс хойш тэвчиж байсан нулимс нь гэнэт сад тавин урсах нь тэр. Аюуш сандран очиж өмнө нь зогсон тэвэрч байхдаа яагаад ч юм сэтгэл нь тавгүйтэхэд – Сугараа юу болсон юм бэ?, хэлээд өг л дөө юу болчихов оо

– Охин … охин осолд орчихсон комд байгаа гэнээ – Үгүй байлгүй дээ …. үнэн юмуу … хэн тэгж байна хэмээн орилон уйлахад чимээнээр орж ирсэн хүү аав, ээж хоёрынхоо уйлж байхыг хараад бас аавынхаа орилох дуунаас цочиж айсандаа чангаар цурхиран уйлах нь тэр.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *