Нүүр Өгүүллэг “ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “2-р хэсэг”

“ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “2-р хэсэг”

2 секунд уншина
0
0
381

Мэндээ гэнэт л төрөл арилжсан мэт өөр болов. Үг дуу цөөтэй нүдний шилнээс салдаггүй байсан охин нүдэндээ линз хийн шилээ зүүхээ больж үсээ ч бараг боохоо болин өнгө орж байгаа нь илт. Юм л бол

инээд алдан амандаа үл мэдэх Хятад дууг аялан Яруутай ч ховор таарах болов. Яруу түүний энэ байдлыг нилээн удаан ажиглаж байснаа асуумаар байвч нэгд өөрөө шалгалт нь болох гээд завгүй,

хоёрт Мэндээтэй тухтайхан ярилцахаар таарах нь ховор болсон тул амжихгүй л байлаа. Ян тэр өдрөөс хойш дахин Яруу дээр ирсэнгүй бүр утсаар ч ярьсангүй. Яруу эхэндээ анзаарахгүй байсан ч долоо хоног

ямарч чимээгүй болохоор нь яагаад ч юм сэм харуулдаад байгаагаа мэдээд өөрөөсөө айх шиг болов. “ Яруу минь чи яагаад байнаа ухаантай байж үз. Ян хэдий аятайхан залуу ч гэлээ тэр чинь Хятад

хүн. Чи нэг Хя.тад за.лууг харуулдан суух гэж үү арайч дээ … гэтэл дотроос нь өөр нэг Яруу: Яагаад болохгүй гэж Хят.ад ч бай гадаад ч бай сэтгэл ямар буру.утай юм. Эмэгтэй хүн өөрийг нь гэх хүн гэнэт алга

болчихоор хэн чиг л ингэнэ. Өөрийгөө битгий буруутгаа хонгор минь сэтгэл ямар жолоодогдох биш ” хэмээн шивнэнэ. Яруу сая л нэг бүх шалгалтынхаа ард гараад хийх юмаа олж ядаж байхдаа ийнхүү бодолд дарагдан өмнөө дэлгэн тавьсан номоо хий эргүүлэн сууж байтал Мэндээ түүний энэ байдлыг харан нэгэнтээ санаа алдаад: – Яруу найз минь яасан бэ? – Зүгээр ээ … зүгээр ч гэж яахаа шийдэж ядаад л сууна. Үүнийг сонсоод Мэндээ цочин суудал дээрээ хавчигнаснаа үүнийгээ нуух гэсэн мэт хоолойгоо нэгэнтээ засаад – Юу … юуг шийдэж ядаад байна гэж? – Юуг байхав ээ хө. Хичээл ч амарчихлаа. Хариад ирдэг юмуу, нэг бол эндээ ажил хийдэг юмуу гээд л гайхаад шийдэж ядан сууна. Мэндээ үүнийг сонсоод сая тайвширан чимээгүйхэн мэдэгдэлгүй санаа алдаад – Аан би чамайг юу юм бол гэж гайхлаа. Нээрээ би нэг газар цагийн ажил хийж байгаа чи хамт явж уулзах юмуу манай босстой – Нээрээ Мэндээ би бүр чамтай ярьмаар санагдаад ер зав боломж гарахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Чи гэнэт л ажил хийдэг болсоноосоо хойш өөр болсон. Чамд хэн нөлөөлөөд

байнаа?, Тэр чинь юу хийдэг ажил юм бэ? – Тиймээ би өөр болсон. Өөрөө ч мэдэлгүй өөрийнхөө хүсдэг байсан Мэндээг олж авсан. Хэн нөлөөлөх юу байхав мөнгө л нөлөөллөө найз минь хи хи хи. Би орчуулагч хийдэг. Азтай ч гэмээр намайг Ян энэ ажилд зуучилж өгөөд тэгээд босс намайг анх хараад манай компанийн нүүр царай болох хүн ийм байж болохгүй гээд намайг дагуулж яваад л өөрчилсөн. Би анх толинд хараад л өөртөө дурласан – Нээрээ Ян сүүлд уулзахдаа чамаас юм асууя гээд дугаарыг чинь авч байсан ийм учиртай юм байжээ. Гэвч Ян яаж мэддэг юм бол? Нээрээ тэр хүн хаана юу хийж яваа бол? – Ян уу чи мэддэггүй юмуу. Ян бас тэнд ажилладаг. Бид хоёр их сайхан дотно найзууд болсон. Чамайг … гээд ярих гэснээ болин: За тэр яахав хоёулаа хамт явъя. Чи бас Англи хэлэндээ сайн юм чинь чамайг бараг авчих байх босс над шиг цагийн ажилтан орчуулга хийчих оюутан байвал сайн гэж байсан. Яруу Яныг бас тэнд ажилладаг гэдгийг сонсоод нүд нь сэргэн одоохон хэмээн хэлээд

явахдаа бэлдлээ. Яруу Мэндээг даган их л хөөртэй өндөр байшингийн хаалгаар оров. Тэрээр Яныг энд ажилладаг гэдгийг мэдсэн болоод тэрүү нэг бол ажил хийх болсондоо тэрүү аль нь ч байлаа гэсэн цаанаа л баяртай байна. Анх Мэндээг даган ирж босс гэх насаар 50 орчим хэдий ч хурдан хөдөлгөөнтэй, зальжин нүдээрээ инээд алдсан хүнтэй уулзаж ажилдаа тэнцэн ийнхүү товлосон хугацаанд ирж байгаа нь энэ. Тэрээр өмнө хоёр удаа ирсэн ч Янтай тааралдсангүй. Ян түүнээс санаатай санаандгүй аль нь мэдэгдэхгүй зугатаад байгаа мэт санагдахад бүр ч эгдүүцэн уур нь ч хүрэх шиг. Яруугийн бас нэг гайхшируулсан зүйл нь Мэндээгийн түүнд хандах хандлага байлаа. Мэндээ тэнд яг л тэргүүн хатагтай мэт аяглан ажилчид нь ч түүнээс дөлж буй нь хараваас илт. Мэндээ тусдаа нэг өрөөнд ганцаараа суух бөгөөд Яруу хамт сууна гэж бодож байсан ч бусдын адил зааланд зай гарган ширээ сандал оруулж ирж тавьж өгөв. Эхний өдөр болоод ч тэр үү Ярууд ажилтайгаа танилц гэсэн болохоор хийгээд байх юм олдсонгүй хий л өмнөх компьютерийнхээ дэлгэцийг ширтэн сууж

байтал хаалга онгойн танил хоолой бусадтайгаа мэндлэх нь тэр. Яруу яагаад ч юм сандран дэлгэцнийхээ араар нуугдах гэсэн мэт доош нугдайн нүднийхээ булангаар Яныг сэм харвал Ян анзаараагүй бололтой дотогш Мэндээгийн өрөөлүү орчихов. Яруу сая амьсгаа аван дээш болсоноо гэнэт Мэндээгийн өрөөнд ормоор санагдахад олон ч юм бодолгүй суудлаасаа бослоо. Сугар хүүгээ цэцэрлэгээс нь аван хоёул их л баяртай юуг ч юм хөөрөлдөн явна. – Миний хүү өнөөдөр юу хийсэн бэ? – Өглөө ирээд цайгаа уусан тэгээд хийдгээ л хийлээ дээ … хэмээн хүү хэвлүүлхэн хариулбал Сугар инээдээ барьж ядан – Хийдгээ хийлээ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? хи хи хи – Юу байхав дээ ээж минь. Та өдөр бүр л асуух юм, би өдөр бүр л хариулах юм. Та намайг өнөөдөр яасан орой авдаг юм бэ – Харин ээжид нь гэнэт ажил гараад. Эгчид нь жаал юм өгч явуулах гээд бэлдээд – Эгч хэзээ ирэх юм бол? – Эгч нь харин ирэх гэснээ ажил хийхээр болчихлоо гэсэн. Хоёулаа тэгж байгаад нэг эгч дээрээ очье доо – Өө ямар гоё юм бэ ээжээ. Би гадаад явах нь хэзээ явах вэ ээжээ? – Сайн мэдэхгүй байнаа тэгж байгаад ээж нь энэ ажилаа дуусгачихвал хэдэн өдрийн амралт аваад яваад ирдэг юмуу – Та намайг эгчид хэлж байгаа биз? – Юуг билээ миний хүү? – Эгч явахдаа намайг ээжийнхээ үгэнд сайн ороорой. Удахгүй сургуульд ороод том залуу болох гэж байгаа хүн эгчийгээ байхгүйд чи ээжийг, гэрээ хамгаалаад сахиад үлдэх нь байна чадна биз дээ гэсэн – Аан

тэгэлгүй яах вэ ээж нь эгчтэй нь утсаар ярих бүртээ байнга чамайг хэлдэг бүр ороо өөрөө хурааж аягаа ч угаадаг болсоныг хэлсэн. Үүнийг сонсоод хүү баярлан ээжийнхээ гараас хөтлөн элдэвийг шулганан явна. Сугар хүүгийнхээ яриаг сонсоод инээхдээ инээж толгой дохихдоо дохин тэр хоёр шаагилдсаар гэртээ ирлээ. Сугар нэг өдөр унтаж байгаад охиноо маш эвгүй зүүдлэн сэрчихэв. Сэрээд зүүд байснаа мэдэж санаа нь амарсан ч яагаад ч юм сэтгэл нь тогтож өгөхгүй зовооно. << Нээрээ охин минь яагаад утсаар ярихгүй чимээгүй болчихов. Амралтаараа ирж амар гээд байхад ажил хийхээр болсон гээд зөрүүдлээд байсан. Яахаараа ингээд аавынхаа зөрүүдийг дуурайдаг байнаа. Ямар ажил хийх юм гэхэд орчуулагч гэсэн тэгэхээр гайгүй л баймаар юм. Миний охин ээждээ нэг удаа худлаа хэлж байгаагүй юм чинь үнэхээр тийм байлгүй дээ. Өрөөнийх нь охин уг нь гайгүй л юм шиг байсан. За за Сугар минь зүгээр зүүд шүү дээ, маргааш охинтойгоо яриад л болох юмыг >> хэмээн өөртэйгээ ярин

босож аяга ус уучихаад буцаж унтахаар хэвтлээ Яруу олон юм бодолгүй Мэндээгийн өрөөний хаалгийг татан орвол Ян, Мэндээ хоёр сандран зэрэгцэн сууж байснаа зэрэг босох нь тэр. Яруу энэ байдлыг хараад – Арай та хоёр … үгүй биз дээ … Мэндээ чи… гээд хариулт сонсохыг хүсэлгүй өрөөнөөс нь гүйн гарлаа. Яруу буцаж ширээндээ ч суусангүй гүйхээрээ гарч явахдаа үүдэнд нэг хүнтэй мөргөлдчихөв. Уучлал эрэн сул асгарсан нулимсаа ч арчилгүй гүйсээр гадаа гараад байгууллагынхаа хажуугийн сүүдрэвчинд суун уйлж гарав. <<Та хоёр ийм учиртай байсан юмуу тэ арай ч дээ. Яагаад заавал Ян гэж. Мэндээ чи бид хоёрыг мэдэж байгаа. Би ямар тэнэг юм бэ Яны тухай ярихад чамайг сандарч байсныг би одоо л мэдэж байх гэж новш юм даа. Ингэхэд би яагаад байнаа. Ян ямар миний суусан нөхөр ч биш. Тэгээд ч тэрний төлөө гаргаж байдаг илүүдээ гарсан нулимс байгаадаа ёстой яршиг л байна. Хүн ийм зан гаргаж байвал өт хүртэл хүрэхэд

арвагнадаг биз дээ … >> хэмээгээд тайвширан үсээ илэн нүүрнийхээ будагийг шилэн хаалгандаа хальт хараад буцан орлоо. Цахилгаан шат ирэхэд нь суух гэтэл өмнөөс нь Ян гарч ирж таарахад бушуухан харцаа өргөн ихэмсэглээд бусадтай зэрэгцэн бушуухан дотогш оров. Өрөөндөө ортол өрөөнийх нь хэд бүгд гайхсан харцаар харж байвч хэн ч юм асуусангүй. Угаасаа бусдын явдал хамаагүй болохоор бүгд дор бүрнийхээ ажилыг хийцгээнэ. Яруу ширээндээ суун бушуухан толио гарган нүүрээ янзалж байтал дотуур утсаар босс нь өрөөндөө дуудав. Яруу гайхасхийн боссынхоо өрөөнд орвол түрүүний үүдэнд мөргөлддөг залуу сууж байх нь тэр. Яруу дахин уучлал гуйтал босс

маасайтал инээн Ярууд найр тавин – Танилц Яруу манай түншлэгч байгууллагын менежер чамтай үүдэнд тааралдаад чи их таалагдсан болохоор чамайг орчуулагчаараа авч явахаар боллоо хэмээхэд Яруу гайхан – Босс оо би ойлгосонгүй хаашаа авч явна гэж? хэмээн асуувал өнөөх залуу инээмсэглэн: – Өө уучлаарай би одоохон хэлье. Өнөөдөр орой бид бяцхан хүлээн авалттай. Тэнд Америкаас ирсэн хүмүүст орчуулга хийх хүн хэрэгтэй болоод Зин Ли боссоос тусламж хүсэж яваа минь энэ. – Аан за тэгвэл бололгүй яах вэ. Би хэдэн цагт хаана байж байх вэ? – Хаяг, утасны дугаараа өгчих би очоод авъя – Ок болж

байна … – За орой уулзая баяртай, З.ин Ли ерөөсөө бүсгүйд чөлөө өгөхгүй биз, өөрийгөө бэлдэг би дөхүүлээд өгье – Асуудалгүй амжилт Яруу явдаа Яруу гэнэт болсон бүхэнд баярлан ажил дээрээ байх хүсэлгүй байсан тул бушуухан хувцасаа өмсөн хамтдаа гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *