Нүүр Өгүүллэг “ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “1-р хэсэг”

“ҮНЭ ЦЭНЭ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
552

Ээжээ ҮНЭ ЦЭНЭ гэж юу вэ ? Харин л дээ юуг хэлэх юм бол !!! **** Тэнгэр цэлмэг гадаа тогтуухан нэгэн сайхан өглөө нисэх онгоцны буудал дээр хүмүүс холхилдоно. Сугар охиноо үнсээд: – Миний охин

хүний газар биеэ, нэрээ бодож яваарай. Өлсөж, даарч болохгүй шүү. Бас чи их дураараа шүү. Байнга холбоотой байгаарай. Ээж нь ойрхон юм чинь очиж байнаа – За ээж сүртэй ш дээ. Та намайг хэзээ том хүн

болгох гээд байгаа юм бэ. Хүмүүс хараад байна ш дээ ичмээр юм бэ. Баяртай ээжээ хайртай шүү. Намайг ирэхэд аавтай учираа олчихсон байгаарай. Дүү удахгүй сургуульд орлоо. Танд намайг бодох зав гарах

болов уу даа хи хи хи – За байтлаа ээжийгээ цаашлуулаад. Тэр яахав ээ болно. Нутагтаа байгаа бид ямарч байсан учраа олно. Харин хүний газар чи минь л өөрийгөө хичээ. Ингээд Яруу ээждээ үнсүүлээд дүүгээ

үнсээд харийн оронд суралцахаар ерөөл бүхний дээдийг сонсоод дотогшоо орлоо. Яруу бол сэргэлэн дүрлэгэр хар нүдэнд нь зохьсон өтгөн хар хөмсөгтэй, өндөр хамарынх нь дор цэцгийн дэлбээ мэт

хэлбэр сайтай уруултай хэн ч харсан хөөрхөн охин. Олон хөвгүүдээс хайрын үг сонсож байсан ч нэгэнтэй нь ч дотно үерхэж нөхөрлөлгүй байсаар арван жилээ төгссөн билээ. Царайлаг төдийгүй сурлагадаа ч сайн тэрээр дээд сургуульд орж хоёр дугаар курсээ төгсөөд Хятад улсад үргэлжлүүлэн суралцахаар явж байгаа нь энэ. Тэрээр сургуулийнхаа дотуур байранд байрлахаар болж өрөөндөө орвол аз болж бас нэг Монгол охин байж байх нь тэр. Яруу илт баярлан – Хөөх за сайн байна уу? Ашгүй Монгол хүн байна гэж ёстой зүүдэлсэнгүй – Сайн сайн байна уу? Сайн явж ирсэн үү тавтай морил. Ингээд үеийн хоёр охин дороо танилцан найзаллаа. Мэндээ Яруугаас жилийн өмнө ирсэн болоод ч тэрүү бүх зүйл дээр тусалдаг байлаа. Мэндээ нүдний шил зүүж байнга үсээ ардаа боодог үг дуу цөөнтэй сэвхтэй бор нүүрэнд нь

зохьсон жижиг хонин бор нүдтэй охин. Яруу найзынхаа буянаар дороо орчинтойгоо танилцан өөрөө ч найрсаг болохоор олон найзтай болоодхов. Өдөр хоногууд өнгөрсөөр. Нэг өдөр Мэндээ Ярууд хандан: – Яруу маргааш амралтын өдөр хоёулаа хамт нэг газар очоод ирье тэгэх үү? – Тэгье тэгье асуудал алга. Харин хаашаа явах гэж? – Манай ангийн хүүгийн төрсөн өдөр юмаа. Тэр намайг уриад чамайг хамт хүрээд ирээрэй гэсэн – Тиймүү хэнийх нь төрсөн өдөр гэж. Тэгээд хаана тэмдэглэх гэж байгаа юм бол? За за хэн ч байсан, хаана ч байсан яахав ээ … хэмээн нүд нь илт сэргээд ирлээ. Яруу өмсөж явах хувцасаа сонгож байснаа Мэндээд хандан – Мэндээ миний найз өөрийгөө өөрчлөөд үзэхийг хүсэж байна уу? – Юу гэсэн үг вэ, яаж өөрчлөнө гэж? хэмээн Мэндээ нүдний шилээ авч арчингаа өөдөөс нь гайхан харвал Яруу инээмсэглээд одоохон найз нь чамайг танигдахгүй болгоод өгье нааш ир хэмээгээд гараас нь татан өрөөлүүгээ орлоо. Хөгжмийн аяанд

бүжиглэх олны дунд Яруу илт онцгойрон харагдана. Мэндээ өмссөн даашинзныхаа хормойг байнга доошлуулан юунаас ч юм айх шиг ийш тийшээ харан сандарсан нь илт зогсож байгаа харагдана. Гэтэл хэн нэг нь түүнийг дуудан мөрөнд нь зөөлөн хүрвэл Мэндээ сандрахдаа гартаа байсан стакантай шүүсээ унагачихав. Бүр ч сандран хагалсан стаканаа түүхээр доош суутал өнөөх дуудсан залуу гараас нь барин хэрэггүй ээ гээд ширээн дээрээс сальфитк авав. Мэндээ түүний хөдөлгөөн бүрийг ажин байхдаа анх удаагаа эрэгтэй хүнийг тэр тусмаа Хятад эрэгтэй хүнийг сайтар ажлаа. Урд нь яагаад ч юм Хятад хүн л гэхээр орсгой шар шүдтэй, онийсон нүдтэй намхан майжиг төрх буудаг байсан бол энэ удаа түүний өмнө байх залуу царайлаг шөвгөр царайд нь зохисон жижиг нүд хацарных нь үл ялим хонхорхой хүртэл бүгд л аятайхан харагдаад эхлэв. Өөрийгөө Ян хэмээн танилцуулаад: – Зүгээр үү хэмээн Мэндээгийн өөдөөс харах

залууг хараад Мэндээ яг л зөөлөн тогонд цохиулах шиг бүх биеэр нь гүйдэл гүйхэд өөрийн эрхгүй биеэ займчаад сандран – Зүгээр, зүгээр зүг .. хэмээн ар араас нь хурдан хурдан хэлэв. Ян инээмсэглээд – Би чамайг цочоочих шиг боллоо. Юм асуух гээд дуудсан юм. Чи энэ голд бүжиглэж байгаа охины найз гэлүү? Мэндээ Ярууг асууж байгааг мэдэн урам нь хугарсан ч гэсэн биеэ барин – Аль чи Ярууг хэлж байна уу, тэр ягаан даашинзтай – Аанхан Яруу гэдэг юмуу. Би та хоёртой сайхан танилцмаар байна. Та хоёр хаанаас ирсэн бэ? – Бид хоёр Монгол хүмүүс. Би Ярууг ирэхээр нь асууя – Чи яагаад бүжиглэхгүй байгаа юм бэ? хэмээн Ян Мэндээгийн чихэнд нь чанга хэлэн өөдөөс нь харвал Мэндээ хүчтэй цохилох зүрхээ мэдэгдчихвий гэсэн мэт болоход – Би чаддаггүй юм гээд түүнээс холдоход. Ян харин араас нь зальжин нүдээ улам онийлгон даган явлаа. Тэнгэр бүрсийн бороо орох гэж

байгаа ч юм шиг. Тэгсэн хир нь бөгчим хаа хол сэтгэл дагаад ч тэр үү Хөх мөрний тэнгисийн сэрүү татах мэт мэдрэмж үе, үе төрөх аж. Яруу цэцэрлэгт хүрээлэнд суун ном уншингаа хажуудаа байх савтай уснаас балгана. Урт нарийхан сандал дээр хоёр хөлөө зэрэгцүүлэн өвдөгөөр нь нугалаад уншиж буй номноосоо нэгэнтээг хажуудаа байх дэвтэр дээрээ бушуухан бичээд балаа үсээ боосон боолтондоо хавчуулан бэлтгэлийн нимгэн цамцтай суух тэрээр энгийн бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Хэн нэг нь түүнийг холоос дурандаж байгааг тэр даанч мэдсэнгүй. Нилээн сууж байгаад сая дуусав бололтой босож хоёр гараа тэнийлгэн суниагаад толгойгоо хоёр тийш хөдөлгөн биеийнхээ чилээг гаргаад ном дэвтэрээ сугавчилан эргэтэл түүнийг чиглэн хараваас чинээлэг байрын залуу айсуу. Яруу өөдөөс нь ирэх залууг хараад сандран бушуухан үснийхээ боолтыг аван гараараа үсээ

хөвсийлгөн тэр сацуу хувцасаа янзлаад инээмсэглэн хүлээв. Ян хүрч ирэн – Завгүй эмэгтэй бас л хичээлээ хийж байна уу? – Харин тиймээ шалгалт өгөх дөхчихсөн чинь чанга байна шүү – Тийм дээ. Ах нь ч бас оюутан байхдаа бараг л унтах ч завгүй байдаг байлаа. Тэгж байж л бид чинь ялгарч гарч хүн шиг амьдарч чадна. Тийм болохоор надад алдах эрх байдаггүй – Энэ олон хүнээс тэгэх байх даа. Би ямар азаар Монгол хүн болж төрсөн юм гээд хэн ч харсан өхөөрдөм хөөрхөн инээдээрээ инээхэд Ян гарт нь байсан ном дэвтэрийг нь болох уу хэмээн аваад даган инээгээд зэрэгцэн алхацгаалаа. Ян хэсэг алхаж байснаа Яруугийн өмнөөс нь харан замыг нь хөндөлсөн зогсоод: – Яруу чи миний саналыг юу гэж бодож байна? Би хүлээсээр л байгаа – Ян би чамд хариугаа тодорхой хэлсэн. Бүгдийг цаг хугацаа харуулна – Тиймээ чи хэлсэн. Тэгэхдээ яагаад тэр цаг хугацааг хүлээх гэж. Бид өөрсдөө цаг хугацааг чинь бүтээгчид биз дээ. Эргээд өөрсдийнхөө

бүтээсэн цаг хугацааг дурсан санахыг дурсамж гэдэг биш билүү – Тийм ч байх. Тэгэхдээ тэр бүтээсэн дурсамжаа яаж дурсах нь чухал биз дээ. Нэгэнт өнгөрсөн бүхнийг эргүүлж болохгүй тийм болохоор эргээд дурсамжиндаа харамсал, нулимстай үлдэхгүйн тулд сайн бодох хэрэгтэй гэж би боддог – Ха ха ха чи хэдэн настай билээ. Эмэгтэй хүнээс тэгээд бүр чамаас ийм бодол ухаан гарна гэхээр сонин байнаа – Би яасан гэж. Эмэгтэй хүн хүн бишүү, нэг бол би Монгол хүн болохоор инээд чинь хүрээд байна уу? Тэрээр яагаад ч юм үргэлж өөрийг нь аль

нэг байдлаар дандаа доош нь хийх Янд дахиад л уур нь хүрэн гараас нь ном дэвтэрээ аван урд нь орон хурдан хурдан алхаллаа. Ян араас нь гүйцэн ирж тохойноос нь татан – Яасан дахиад л уурлачихсан уу. Би зүгээр л гайхаад тэгээд тоглож байхад. Чи сүүлийн үед юм л бол уурлаад байдаг болж. Анх ямар сайхан байлаа … – Хэдий удсан болоод анх гээд байнаа та. Би ядарч байна. Ойрдоо шалгалт эхлэх гээд маш их завгүй байна баяртай – За уучларай даа. Би нэг мөр шалгалтыг чинь дуусахаар холбогдъё амжилт баяртай. Аан тийм Мэндээд мэнд

хүргээрэй гэснээс чи надад дугаарыг нь өгөөч би нэг юм асуух гэсэн юм. Яруу олон ч юм бодолгүй бушуухан дугаарыг нь хэлээд эргэж ч харалгүй дотуур байрандаа дотогш орлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *