Home Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

1 second read
0
0
1,670

Сайн уу миний охин. Та хоёр ирж битүүрэхгүй юмуу? Үгүй юу л даа … хэмээн хэсэг түгдрэн байснаа: Бид хоёр хадамынх уруу хөдөө явж байна Өө түрүү жил бас шинийн нэгэнд золгоогүй энэ жил золгоно

гээд Шинээ хүү уг нь хэлээд байсан юмсан хэмээн цаанаа л нэг гомдсон шинжтэй ярихад Хишигээ эгээтэй л уйлчихсангүй дахин хоолойгоо засаад За ээж би бэр нь бас Шинээ айлын том хүү ш дээ

Одоо тэгдэг л байх даа. Гуравны дотор ирж золгох юм байгаа биз дээ гээд хариу сонсолгүй утсаа тасалчихав. Хишигээ утсаа гартаа барьсан чигтээ бүр ихээр эхэр татан уйлж байтал Шинээ ч гаднаас ороод ирэв.

Шинээ харин юу ч болоогүй мэт Маргааш ээжийнхрүү хөдөө явна хэмээгээд өөртөө цай аяглан уугаад зурагт асаагаад суучихав. Хишигээ хэвтсээр л нэг мэдэхнээ унтчихсан байв. Хэдий хэр удаан унтсаныг

мэдэхгүй мөрнөөс нь хэн нэгэн татахад сая сэрвэл Шинээ аягатай хоол барьчихсан Хоолоо ид гээд хавдсан нүүр, хөхөрсөн нүдийг нь харахаар гараа явуултал Хишигээ өөрийн эрхгүй айн арагш болоод

Шинээ би чамаас айж байна. Нээрээ шүү би үнэхээр их айж байна Уучлаарай хө. Би маш их өлсөж, ядарч ирсэн. Гэтэл гэрт юу ч байхгүй байхаар нь гэнэт уур хүрээд тэнэг юм шиг чамайгаа зодчихлоо. Найзыгаа уучлаарай гээд хацарыг нь зөөлөн илбэл Хишигээ сая л хамаг гомдол нь урсах мэт гарт нь хацараа наагаад хэнгэтэл уйлж гарав. Маргааш нь хөдөө хадмындаа очтол хадам ээж нь түүнийг хүний урманд санаа тавьж анхаараагүйгээр барахгүй хүүдээ юу ч хэлсэнгүй. Тэр оройдоо золгуут хийж хоноод маргааш нь Шинээ золголт хийх гээд ганцаараа яван Хишигээ хадам ээжтэйгээ хоёулханаа үлдэн хэн, хэн нь онцын юм ярилгүй байснаа Хишигээ

гэнэт уйлан Ээжээ та намайг хайрлахгүй юмаа гэхэд ядаж эмэгтэй хүн байна гээд нэг удаа анхаараач дээ би гуйж байна Би чамайг анхаарагүйдээ яачихаа вэ? Та намайг хараад хэн хүнээс илүү мэдэж байгаа. Шинээ намайг юм л бол зоддог. Тэгээд дараа нь миний буруу уучлаарай гээд ямар нэгэн юм олоод л хэлчихдэг. Та ээж нь байна хүүдээ нэг удаа хэлээд өг тэгэх үү хэмээн аргаа баран асуутал Хэ цэс миний хүү хүнийг зүв зүгээр байхад нь барьж аваад зодчих хүүхэд биш. Чи л хүүг хөдөөнийх гээд элэг барьдаг биз. Тэгээд л эр хүн юм болохоороо тэсдэггүй юм байлгүй Юу гэнээ ээжээ та арай ч дээ … гээд юу хэлэхээ мэдэхгүй өөрийн эрхгүй асгараад ирсэн нулимсаа тогтоож

дийлэхгүй суутал Цагаан сараар усан нүдлээд яасан муу ёр шүглэчихсэн хүүхэн гэхээрээ ийм байдаг байна. Таарч тохирохгүй бол салаад л явна биз, эр эм байтугай эрүү өвдөг салдаг юмаа гээд гараад явчихав. Хишигээ үнэхээр хэлэх үггүй боллоо. Уг нь тэрээр Шинээдээ хичнээн хайртай билээ. Хадам ээжээрээ нэг сайн хэлүүлж байгаад уучлаад үзье гэж бодож байсан нь ч оргүй арилав. Гэтэл хүү нь гаднаас орж ирэн ээжийнхээ нулимстай нүдийг хараад дэргэд нь очин нулимсыг нь жижигхэн гараараа арчин байхад Хишигээ бүр ч ихээр уйлан: Иш миний муу хүү л ээжийгээ гэх юм даа. Ээжийгээ уучлаарай. Хэзээ нэгэн цагт миний хүү ойлгоноо учир нь чи миний хүү шүү дээ гээд энгэртээ тэврэн хайр татам үнэрийг нь үнэрлэн байтал гаднаас

хадам нь орж ирээд Чи яасан муу ёртой бузартай юм бэ. Сар шинэ гарч байхад юу зөгнөөд худлаа уйлаад байгаа юм. Хол очиж уйл миний гэрт л биш. Үүнийг сонсоод Хишигээгийн тэвчээр алдарчээ. Хүүгээ хөтлөн гэрээс гараад нулимсаа тогтоож дийлэхгүй ээжийнхээ цүнхийг аваад ир гэвэл хүү нь юу ч мэдэхгүй болохоор гүйхээрээ цүнхийг нь авчирч өгөөд өөдөөс нь инээмсэглэн харвал цаас бал гарган Шинээд захиа бичин түүнийгээ хүүдээ өгөөд аавыгаа ирэхээр өгөөрэй гээд хүүдээ хоргодон, хоргодон тэднийхээс явлаа. Шинээ орой болсон хойно хөл дээрээ зогсож чадахгүй шахам согтуу хүн гэртээ ирвэл Хишигээ байсангүй. Гайхан ээжээсээ асуувал Хэн мэддэг юм.

Хачин муухай хүүхэн сар шинээр гэрт ирчихээд усан нүдлээд байхаар нь хол очиж уйл гээд гаргасан ирээгүй л байна Хэзээ, хаашаа гаргасан гэж хэмээн хашгичвал хүү нь цочин сэрээд уйлав. Битгий нэг сэгсийсэн юмнаас болоод орилоод бай хүүхэд айлгачихлаа. Алив эмээдээ ир гээд дэргэд нь суун энгэртээ тэврээд хоёр тийш найган бүүвэйн дуу аялан хүүг арайхийж тайвшируулав. Шинээ галзуурах нь холгүй хайхаар гэрээсээ мөн гарлаа. Харин маргааш нь хүү нь түүнд ээж өгүүлсэн хэмээн хуудас цаас өгөхөд бушуухан аван уншвал: “ Шинээ намайг уучлаарай. Би явлаа. Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай байсан юм шүү. Гэвч би чамтай амьдрахаас айж байна. Ингэж айдастай амьдарч хүүгээ ч гэсэн байнгын айдастай нүдтэй болгомооргүй байна. Хүү сая ээжтэй чинь хэд хоноход хичнээн

хөөрхөн нүд нь сэргэсэн байсныг хараад би ингэж шийдлээ. Тэгээд ч ээж намайг хүн гэж бодохгүй юм. Би юу хэлэхэв дээ. Сайхан амьдраарай. Намайг битгий хайгаарай. Би гэртээ харихгүй болохоор аав ээжийн санаа зовчихно. Би тэгж байгаад өөрөө ярина. Чамаас би ганц л юм гуйя. Дахиж хүнтэй суувал хэзээ ч битгий гар хүрээрэй бас хүүхдүүдээ битгий айдасаар өсгөөрэй. Хайрын зул бөхдөггүй гэж чи надад хэлж байсан байхаа. Тиймээ би энэ сайхан хайрынхаа зулыг бөхөөхгүйн тулд чамаас хайртай хүүгээ чамд орхиод явлаа. Миний хүү айлын ууган ач хүү учраас би хүүгээ чамд үлдээж байгаа юм шүү. Тэгээд ч би одоо бүхнийг шинээр эхлэх болохоор миний хүү юу, юу ч үгүй намайг дагаад яах вэ дээ. БАЯРТАЙ ”. Шинээ эхнээс нь хэд дахин уншин гунихран толгойгоо шаан газар суугаад “ Би ч гэсэн чамдаа маш их хайртай. Сайхан эхнэрээрээ мөнгө олуулаад дараа нь хардаж, харамлаад зоддог байсан хүн одоо ингээд тархиа шаагаад үлдэх чинь

энэ хохь нь” хэмээн өөртэйгээ ярин үсээ зулгаан суух аж. **** Хишигээ хадмынхаасаа гараад хүүдээ бичиг үлдээгээд эргээд харвал бодол нь өөрчлөгдөх гээд байсан учир бодлоо дарж ядан чигээрээ алхсаар нэг мэдэхнээ зам дээр хүрээд ирэв. Гадаа гэгээтэй байсан болохоор зам даган алхан байтал утас нь дуугарахад харвал Равсал залгаж байна. Хишигээ бушуухан утсаа аван уйлж байснаа Равсалаа би нөхрөөөсөө салчихлаа. Одоо зам дээр ганцаараа явж байна Юу хаана явж байна гэж? Мэдэхгүй хөдөө хадмынхаас гараад хаашаа явж байгаагаа мэдэхгүй алхаж байна Чи замын гуанзанд ороод хаана байгаагаа мэдчих би одоо гарлаа. Ингээд Хишигээ удаан алхсаар сая гуанз гэсэн дүнзэн байшин харагдахад очин ундаа аваад Равсалтай яриулан байгаа газраа хэлүүлэв. Хишигээг ширээгээ дэрлэн унтаа сэрүүн хоёрын хооронд хэвтэж байтал удаж, удаж сая нэг Равсал ирэн бөлцийж хавдсан нүд, хөхөрсөн толбо нь арилаагүй нүдийг хараад

өрөвдөн энгэртээ тэврээд Чи минь их ядарчээ алив сайхан хоол идчихээд хоёулаа хөдлөе. Тэд хоолоо хүлээж байх хооронд хэн, хэн нь юм дуугарахгүй байснаа Хишигээ түрүүлэн ам нээн Равсалаа би шийдсэн. Одоо би дахиж уулзахгүй. Гэртээ харьвал бас л ямар нэг юм хэлээд уучлал гуйгаад очно. Би ч тэсэлгүй буцна. Тэгээд л бүх юм хэвээрээ. Харин чамаас сүүлийн удаа тэр хүний төлөө ганц юм гуйя. Чи танилтай хүн хөөцөлдөөд хэргийг нь гайгүй шийдүүлээд өгөөч тэгэх үү. Хэрэв тэгэхгүй бол би хүүдээ санаа зовоод салж чадахгүй юм шиг байна … хэмээн ар араас нь урсгавал Равсал дуугүй чагнаж сууснаа За би маргааш нэг хүнтэй уулзаад үзье. Чи харин яах гэж байна. Гэртээ харихгүй, аавындаа ч очихгүй гэх юм. Тэгээд хаана очиж байх гэж. Чамд өөр очих газар байгаа юу? Мэдэхгүй ээ харин хаана ч

очдог юм билээ. Надад өөр очих газар алга гээд санаа алдвал Равсал Манай аав, ээж хоёр хөдөө аймгийн төвд амьдардаг юм. Чи хөдөө гэхгүй бол аав, ээж хоёртой амьдарвал яаж байна. Хэрэв чи надтай гэрлэбэл би дахиж хэзээ ч архи тэр бүү хэл архины төрлийн юм амсахгүй чамд амлаж байна. Хишигээд үнэндээ өөр сонголт байсангүй бодож, бодож Равсалын аавынд амьдрахаар болов. Равсалын аав, ээж гэж уриалагхан сайхан хүмүүс баяртай угтан авч охин минь хэмээн Хишигээд илүү анхаарал тавин гүйх аж. Хишигээ хоёр хөгшнийг хараад дотроо: “ Шинээ чи намайг зоддог байлаа гэхэд ээж чинь энэ хоёр хөгшин шиг надад ханддаг байсан бол би чамаас зоддог ч гэсэн салахгүй байх байсан. Одоо нэгэнт шийдчихлээ. Сэтгэл амар сайхан байна ” хэмээн өөртөө шивнэн инээмсэглэл бэлэглээд унтахаар

хэвтлээ. **** Хишигээ тансаг буйдан дээрээ тухлан өнгөрсөн бүхнээ эргэж санан урсаад ирсэн нулимсаа тогтоож дийлэхгүй суутал гэдэс нь хүчтэй базлахад тэрээр инээмсэглэн: “ Үр минь гарах гэж яарч байна уу? Одоохон чамайгаа бид өлгийдөн авна. Ах нарынхаа оймсыг угааж өгөх охин минь. Чамайг минь төөрч учирсан ах нар нь бүхнээс хамгаалах болно ” хэмээн өөртэйгээ ярин гэдсээ илэн байтал Равсалын хүү хүрч ирээд Ээж та ямар удаан сууваа нуруу чинь хөшчихлөө. Аав надад ээжийгээ ядартал нь битгий суулгаарай гээд захиад явсан Ээж нь зүгээрээ. Харин нэг сайхан цай уучихдаг юм билүү За би хийгээд ирье. Нээрээ таны хүүтэй танилцуулна гэсэн хэзээ юм бол? Ээж нь төрчихөөд хоёр хүүгээ танилцуулнаа. Угаасаа тэр үед оюутан болоод хотод байх юм гэтэл ч түүний утас дуугарахад харвал Шинээгийн ээж залгаж байна. Сайн байна уу ээжээ? Сайн чи сайн уу, хэзээ амаржих билээ? Арай болоогүй байгаа гэхдээ дөхчихсөн Сүүлд ярихад уг нь чи

надад хэлж байсан би энэ хүүхдүүдээс болж их мунгинуу болж байнаа. Нөгөөх чинь дахиад хоёр дахь нөхрөөсөө салчихлаа Яагаад вэ? Тэр нэг юм нь хүүхэд гаргаж өгөхгүй байна гээд миний охиныг нүүр амыг нь хүн харахын аргагүй болтол нь зодчихсон байна. Би чамд ингэж хэлэх эрхгүйгээ мэдэж байна л даа. Гэвч надад одоо чамаас өөр ярьж хэлчих ч хүн алга. Охин минь чамайг уйлаад Шинээ зодчихлоо гэхэд эр, эм байтугай эрүү өвдөг салдаг юм гээд хүүгээ өмөөрч байснаа бодохоор л хэлэх ч үггүй болох юм хэмээн хоолой нь сааралтаад ирвэл Хишигээ Тэр өнгөрсөн юм яах вэ ээжээ. Та одоо өөрийгөө бод. Шинээ хүнтэй суусан гэлүү? Хнн тэр бид хоёрын олж ирсэн эхнэр ч гэж. Хатан хаан шиг л хөл гараа ачаад сууна. Сая хүү ажил дээрээ жижиг осол болж эмнэлэгт хэвтэхэд сахиж чадахгүй гээд сахиагүй. Би хөдөөнөөс очиж сахьсан. Гэтэл хадмууд нь ёсыг бодож нэг эргэж ирсэн ухаантай. Тэгээд хүүг эмнэлэгээс гараад иртэл охиноо салгаад аваад гадагшаа явчихсан.

Бас болоогүй явахынхаа өмнө надруу яриад: Танай хүүг эмнэлэгт байхад хоол аваачиж өгдөг байсан гээд мөнгө нэхээд. Ээж нь байсан хэдээ хамж шимээд өгөөд явуулчихаад л сууна Ямар муухай хүмүүс вэ? Би таньд маргааш хэдэн төгрөг шилжүүлье Баярлалаа охин минь. Хүнд ичих нүүр гэж байдаг бол би … гээд уйлах дуулдахад Хишигээ Ээжээ одоо ингээд яах вэ дээ. Хүү энд сургуульд ирэхэд нь би юмыг нь бэлдээд өгчих болохоор та наад мөнгөө өөртөө л зарцуулаарай. За баяртай ээжээ миний гэдэс тулаад байна Аргагүй, аргагүй охин минь. Аав, ээждээ мэнд хүргээрэй За тэгнээ манай хоёр ч ажил гээд утсаар ч ярих завгүй л хүмүүс байдаг гээд инээхэд цаана нь мөн инээх дуулдан Хоёр хөгшин хаана ажилаад байгаа юм? хэмээн хэрэгт дурлавал Хишигээ Манай нөхөр барилгын компани байгуулсан юм. Тэнд л ойр зуурын бичиг цаасных нь ажлыг хийдэг юм шиг билээ би ч сайн

мэдэхгүй л дээ Болж байна ш дээ. Танайх ч янзын орд харш шиг л юм билээ. Чамайг тийм сайхан амьдарч байгааг хараад ээж нь их баярласан, тэгээд ийм сайн охиноо танилгүй явуулсандаа маш ихээр харамссан. Үнэндээ чи л надад одоо хоолны мөнгө илүүчилж байна шүү дээ гээд дахин уйлхад Хишигээ Ээжээ зүгээр дээ. Миний гэдэс тулаад байна За за баяртай гээд утсаа таслав. Хишигээ харин суудлаа засан буйдангаа налан гэрээ нэгэнтээ тойруулж хараад Ай амьдралаа гэж. Шинээ минь чамайгаа би одоог хүртэл мартаж чадахгүй юм.

Хэдий би одоо дутагдаж гачигдах зүйлгүй, сэтгэл амар сайхан амьдарч байгаа ч гэсэн чи миний сэтгэлд үргэлж байдаг шүү. Хаяа би зоддог ч гэсэн Шинээтэйгээ амьдарч байх минь яалаа гэж ч бодох юм. Ёстой л чиний хэлдэгээр << ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ >> юм байна.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…