
Шинээгээс ямарч сураггүй 2 хонов. Хишигээ аргаа барж байлаа. Энэ тухайгаа аав, ээждээ ч хэлж чадсангүй. Тэртээ тэргүй зөндөө зовоосон байж өөрсдийн асуудлыг хэлж бас зовоогоод юу хийхэв гээд. Тэгээд ч
Шинээг бас бодож байлаа. Аав нь Шинээд хичнээн итгэдэг сайн байдаг билээ. Гэтэл одоо ингээд хэлбэл аав нь хүртэл тоохоо больчих мэт санагдан ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон мэт
санагдана. Гэтэл ч Шинээгээс дуудлага ирэхэд баярлахын дээд болов. Сайн уу хайраа яасан бэ зүгээр үү? хэмээн асууж байхдаа өөрийн эрхгүй хоолой нь зангираад ирэхэд түүнийгээ нууж чадсангүй. Би
зүгээрээ хө. Зун явж байтал машины урдуур гэрэлгүй мотоциклтэй хоёр согтуу залуу гэнэт орж ирээд мөргүүлсэн юм. Аз бол нэг их хурдтай явж байгаагүй. Тэд нар өөрсдөө согтуу байсан болохоор
битгий цагдаад хэлээрэй бид зүгээр гээд явсан байж өчнөөн олон сарын дараа гэнэт хөл нь хугархад цагдаад аль зуны юм хэлсэн байгаа юм даа. Гипстэй хөл нь долоо ч хоноогүй гэж байгаа. Энэ цагдаа бас

тэрнийг нь ч мэдэхгүй байж хэрэг үүсгэчихсэн Ямар заваан хүмүүс вэ, чи минь таньж мэдэх хүнгүй хэцүүдэж байна уу? Харин тэр жаахан асуудал болоод байна. Би энд буудалд байрлаж байгаа. Хоногийн 40 мянга гэнээ. Чи хадгаламжаас байгаа мөнгийг нь аваад надруу явуулчих. Энд хэсэгтээ байх юм шиг байна За тэгье дээ. Шинээ үнэндээ….гээд хэлж чадалгүй гацтал Үнэндээ юу гэж. Арай чи тэр мөнгийг аваад үрчихсэн юм биш биз дээ гээд дуугаа чангаруулбал Хишигээ айхдаа ажилгүй болсоноо хэлж чадалгүй Үгүй, үгүй найз нь одоо гараад картанд чинь хийчихье. Тэрээр бушуухан гарч байгаа цөөхөн хэдэн төгрөгийг нь авч шилжүүлчихээд хэлтэл Шинээ утасдан Хишигээ нэмж хоёр зуун мянган төгрөг олох хэрэгтэй байна. Чи
ажлынханаасаа зээлчих. Энэ цагдаа хахууль хараад байна Юу би яаж зээлэх юм бэ? Чи өөрөө юм авах болохоороо тэр байтугайг л зохицуулдаг биз дээ. Би үнэхээр хэцүү байдалд орчихоод байна. Ээжид хэлж гурван зууг нь зохицуулахаар болсон. Үгүй бол чи намайг таньж мэдэх ганц ч хүнгүй энэ хөдөө газар шоронд оруулж цөлөх гээ юу? За юу гэж дээ. Найз нь нэг арга бодьё. Аль болох хурдлахыг бодноо гэтэл ч Шинээгийн утас тасрав. Хишигээ бодолд дарагдана: Яах вэ одоо? Хэн дээр очиж мөнгө асуух болж байна. Ядаж яг ийм үед намайг ойлгох хүн нэг ч алга. Ямар ичих нүүрээ барсан мэт Манлайгаас асуултай биш. Тэгээд ч гадаадад байгаа хүнийг би яаж олох вэ дээ. Одоо яах вэ? Тэрээр бодолд дарагдан ийнхүү явж байгаад гэнэт машин хүчтэй тоормослон сигналдах дуунаар цочин харвал гудамжных нь эсрэг
талаас гарч ирсэн бололтой нэг машинтай бараг халз тулчихсан байх нь тэр. Уг нь энэ булан тойроод л түүний гэр аж. Гэтэл машинаас бууж ирсэн нас тогтсон ах сандран Миний дүү зүгээр биз? Алив суу би чамайг хүргээд өгье хэмээн илт сандран асуув. Хишигээ Шинээгийн хэлсэн дээрээс саяны болсон гэнэтийн явдалд цочирдсон байсан тул юу ч хэлэлгүй машинд нь түшүүлэн суугаад гөлрөн байтал өнөөх залуу Хүүе чи зүгээр үү? Алив наашаа хардаа ямар нэг юм хэлэлдээ гээд бүр ч их сандран гар, хацрыг нь ээлжлэн алгаараа үрэв. Цаанаа л нэг дулаахан зөөлөн тэр гарыг мэдрээд Хишигээ өөрийн эрхгүй эхэр татан уйлчих нь тэр. Равсал түүний мөрөөр тэврэн тайвшируулах
санаатай Дүү минь сайхан уйлаад ав даа. Хүний амьдралд янз бүрийн л юм тохиолддог. Тэр бүхнээс шантрах бүр залхах үе бишгүйдээ л нэг байдаг. Ах нь чамайг яасныг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна. Зүгээр л зовлон шаналал бүхнээ хэсэг зуурч гэлээ умартан сэтгэлээ онгойтол сайхан уйлаад авдаа Ахаа үнэндээ би маш хэцүү байдалд орчихлоо. Нэг заваан залуугаас болж намайг гэсэн бүхнээс салж, нөхөртөө баригдсанаас хойш нөхөр маань ч намайг хүн гэж тоож харахаа байсан. Гэтэл нөхөрт маань ямарч хамааралгүй аль эртний хэргийг үүрүүлэх гэж хөдөө таньж мэдэх нэг ч хүнгүй газар баривчлаад явчихлаа. Гэтэл сая нөхөр маань надаас баахан мөнгө нэхээд заавал ол гээд байдаг. Би ажлаасаа халагдсанаа хэлж чадсангүй. Одоо яаж хаанаас тэр мөнгийг нь олох юм бэ. Хэрэв
олохгүй бол тэр хүн гарч ирээд намайг зодно. Би яаж болгох юм бэ ахаа … гээд бүр чангаар цурхиран уйлбал Равсал нилээн дуугүй сууснаа Чамд тусалж дэмжих ах дүү байдаггүй юмуу? хэмээн зөөлнөөр асуувал Хишигээ толгой сэгсрээд Би айлын ганц охин. Аав, ээж минь надад боломжоороо л тусалдаг. Гэвч цалин нь өөрсдөд нь арай чамай хүрдэг хүмүүсийг би яалтай билээ. Хадам ээж эрхбиш хүү нь юм болохоор тал мөнгийг нь өгнө гэсэн гэнэ Танай нөхөр чинь чиний энэ байдлыг мэднэ биз дээ? Тиймээ манай аав, ээж хоёрыг мэднэ. Урд нь ажилгүй орлогогүй байхад нь би яаж ийж байгаад мөнгө зохицуулчихдаг байсан юм. Үнэндээ өөр хүнтэй явалдаж бараг биеэ
үнэлж байж мөнгө олчихдог. Тэгээд болгочихдог болохоор нөхөр минь намайг мэдэж уур нь хүрдэг ч юм хэлж чаддаггүй байсан. Гэтэл одоо ингэж байдаг. Дахиад л өнөөх нам гүм байдал хэсэг үргэлжилсэнээ Равсал шийдэв бололтой өврөө ухаж ухаж даавуунд нямбайлан боосон мөнгө гаргаж ирээд Ах нь чамд энийг өгье дээ. Чи боломжтой болохоороо мартахгүй бол тэр үедээ эргүүлээд өгчих гээд түүнд өгвөл Хишигээ нүдэндээ ч итгэж чадалгүй өөдөөс нь гайхсан, асуусан харцаар харвал Юу ч бодоод хэрэггүй ээ. Наад мөнгө чинь яг одоогоор ахад нь тулсан хэрэг болсон юм алга. Тэгээд ч хэн нэгэнд буян болбол эргээд надад буян заяа нь ирэх биз Та нээрээ яриад байна уу би итгэж чадахгүй байна … тэгэхдээ яагаад? Ахынх нь худлаа ярьдаг нас өнгөрсөөн. Мэдэхгүй юм даа зүгээр л чамд тусалмаар санагдаад Танд маш их баярлалаа. Би заавал яаж ийж байгаад хурдхан өгнө гээд өгсөн мөнгийг нь авахдаа догдлон хэлбэл Зүгээр дээ санаж явахад л болно.
Харин энэ мөнгийг өгөх гэж дахин бие үнэлж хэрэггүй шүү Тэгнээ ахаа би угаасаа тийм бодолтой байгаа. Тэгээд ч зугаагаа гаргаж биеэ үнэлж биш амьдралын төлөө л хийдэг байсан Амьдрах олон арга байхад заавал ийм хөнгөн хуумгайг нь сонгоод юу хийнэ. Наад сайхан царай, хөөрхөн биеэ хайрлаж яваарай. Харин чи надад утасныхаа дугаарыг өгчих болох уу? Юу ярина вэ та хэмээн дугаараа өгөөд: Хэзээ ч хамаагүй хүссэн үедээ залгаж байгаарай. Та их сайхан нөмөртэй бараг л аав шиг минь түшигтэй хүн юм. Таньд амлаж байна би дахиж мөнгө олох хөнгөн хуумгай юм бодохгүй ээ таньд дахин, дахин баярлалаа. Ингэхэд таны нэр хэн билээ? Равсал хэмээн гар бариад. За ах нь гэрт нь хүргээд өгье гээд машинаа түлхүүрдэн асаавал Хишигээ Хишигээ хэмээн мөн гар барид манайх энэ гудамж эргээд л байгаа би харин сая
бодолд дарагдан явж байгаад булангаас гарч ирсэн таныг анзаарсангүй уучлаарай За тэгвэл баяртай наад хөөрхөн нүдээ үргэлж гэрэлтүүлж яваарай гээд тэндээс явав. Хишигээ одоог хүртэл гартаа байгаа мөнгөө хараад итгэж чадахгүй л байв. Саяны гэнэтийн болсон бүхнийг эргэн санан тэр бүрийд нүүрэнд нь инээмсэглэл тодрон Шинээд хэлэх гэснээ уурлан хашгичаж байсан нь бодогдоход дахиад л ийм хурдан хаанаас мөнгө олов, чамд байсаар байтал миний зовлонгоор даажигналаа чи гээд бөөн юм болно тэгээд ч хүү цэцэрлэгээсээ тарах цаг болчихож. Тэрээр хүүгээ авахаар гэрээсээ энэ удаа их л баяртай гарлаа. Цэцэрлэг нь ойрхон болохоор алхаж байтал утсанд нь танихгүй дугаараас дуудлага ирэхэд нь автал Равсал залгаж байв. Ингээд Хишигээ Равсалтай байнга ярьдаг болж тэр бүрийд нь
Равсал түүнд амьдралын тухай хүүрнэн ихийг зааж өгдөг боллоо. Хэдий байнга утсаар ярьдаг ч дахиж уулзсангүй. Шинээ мөнгө өгсөний дараа хэсэг байж байгаад залган дахиад л мөнгө нэхэв. Энэ удаа Хишигээ Шинээ би ажилгүй болсон. Надад одоо үнэхээр өгөх чадал алга Ажилгүй болсоон. Яагаад арай чи даргатайгаа… За үгүйдээ яахаараа юм л бол тийм муухайгаар боддог юм Тэгээд яахаараа зүв зүгээр байсан бол ямарч шалтгаангүй ажлаас халдаг юм. Хишигээ найз нь одоо нэг зуун мянгийг л өгчихвөл дуусах гээд байна. Чи нэг арга бод л доо тэгэх үү. Ээжид хэлсэн чинь охин дүү өөр хүнтэй сууж байгаа тэрнийх нь цайллага гээд хамаг мөнгөө өгчихсөн байхгүй гээд байна. Би гуйж байна ш дээ. Одоо энийг л аргалчихвал дахиж мөнгө гэхгүй ээ хэмээн арчаагүй сул дуугарав. Хишигээ юу ч хэлэлгүй утсаа
тасалаад дахин бодлогширон байтал Равсал залгаж таарав. Тэрээр илэн далангүй байдаг болохоор бүх үнэнээ хэлбэл Равсал: Хашааныхаа үүдэнд гараад ир гэхээс өөрийг хэлэлгүй утсаа таслав. Ингээд л Равсал дахиад түүнд нэг зуун мянган төгрөг өгөв. Хишигээ маш их ичиж байсан ч авахаас өөр аргагүй байсан болохоор мөнгийг аваад Та дандаа надад хэрэгтэй үед тус болох юм. Та ороод хоол идчихээд яваач дээ гээд Равсалыг дагуулан гэртээ орлоо. Хишигээ Равсалд аягахан гурилтай шөл хийж өгтөл Равсал түүнийг идээд хамаг биенийх нь хөлс гарах нь тэр. Хишигээ гайхан Равсал ахаа та хэнтэйгээ амьдардаг юм бэ? Ах нь уу ах нь … хэмээн бодлогширон сууж байснаа нэгэнтээ санаа алдаад: Цагтаа ах нь амьдралтай ч, ажилтай ч, найз нөхөдтэй ч
нэгэн байлаа. Мөнгөтэй өнгөтэй явахад найзаас их хүн байхгүй ч мөнгөгүй бол найз нөхөд бүү хэл эхнэр хүүхэд ч хаяад явдаг юм байна даа хэмээгээд хэнгэнэтэл санаа алдаад. Би чинь хоёр найздаа залилуулчихсан хүн дээ. Бид гурав хамтарч юм хийхээр боллоо. Би ч тэр үед их мөнгөтэй байсныг хэлэх үү. Гэтэл нэг өдөр ажил овоо нааштай хариу харилцагч талаас ирэхэд бид гурав амжилтын төлөө хундага юм тогтооцгоосон. Харин нэг сэртэл би эмнэлэгийн орон дээр ухаан орсон доо. Дараа нь цагдаа гудамжинд согтуу унтаж байхад хүн хэлсэнээр очиж авсан гэнэ лээ. Өвлийн хүйтэн ид тачигнаж байсан шөнө болохоор өглөө хүн харж хэлэх хүртэл хир удсан байх уу ах нь хөл гарынхаа хурууг хөлдөөсөн байсан. Хэвтэж байхад эхнэр маань
намайг нэг ч удаа эргэж ирээгүй бүр утсаар хүртэл яриагүй шүү. Нөгөө хамтарч ажиллах хоёр найз ч таг чиг. Ахных нь аав, ээж хөдөө байдаг айлын ганц хүү болохоор өөр дуудах хэлэх хүн байгаагүй. Эмнэлэгээс гараад гэртээ очтол эхнэр хүүг минь аваад намайг орхиод явчихсан байсан. Би арай хийж хүүгээ л өөр дээрээ авч чадсан. Одоо миний хүү чинь өвөө, эмээтэйгээ хөдөө байдаг юм. Эхнэр явахдаа өнгөтэй өөдтэй гэсэн бүх юмыг минь хамаад явсан байсан даа. Харин би эхнэртээ хэлэлгүй нууц хадгаламжтай байж тэрийгээ банкинд дэвтэрээ хадгалдаг байсны ачаар хэд гурван төгрөгтэй үлдсэн. Үнэнийг хэлэхэд одоо тэр мөнгө маань ч дууссан. Байсан нэг зуун мянгийг чамд авч өгөөд хаалгачихлаа ах нь Тиймүү ямар муухай хүмүүс вэ? Та одоо тэгээд цаашид яаж амьдрах болж байнаа? Яах юу байх вэ сураагүй биш машиндаа унтаад л явна даа. Уг нь мөнгөтэй байхдаа хүйтэнд
хаяа саунд хоночихдог байлаа одоо ч тэр бүхэн өнгөрч байх шиг байнаа гээд инээвхийлбэл Хишигээ өөрийн гэсэн хамгийн сүүлчийн мөнгөө өөрт нь өгсөн тэр хүний агуу сэтгэлд бишрэхийн хажуугаар маш их өрөвдөн Би таньд юу хэлэхээ үнэндээ мэдэхгүй байна. Та манай нөхрийг хүрч иртэл манайд ирж хоол идэж байгаарай. Уучлаарай би таныг гэртээ байлгаж чадахгүй нь ойлгоорой хэмээгээд доош харвал Равсал өнөөх л аядуу тайван дуугаар Ойлголгүй яах вэ баярлалаа. Үнэндээ дампуураад хоосорсон намайг анх удаагаа хүн шиг хандаж байгаа нь Хишигээ чи л байна. Ахынх нь ганц хөрөнгө энэ машин л үлдэж дээ. Аав, ээж хоёрт ч хэлээгүй. Ингэж сайхан гэрийн хоол идэлгүй их уджээ гэх нь дахиад идье гэх шиг болоход Хишигээ өөрийн эрхгүй гараад ирсэн нулимсаа арчаад босон үлдсэн хоолыг
бүгдийг нь хийж өгвөл Равсал хөлсөө арчин, арчин ихэд амтархан бүгдийг нь идэж дуусаад тэднийхээс гарав. Равсалыг гарсаны дараа Хишигээ өөрийн эрхгүй бодолд автав: Равсал ахаа таныг гаднаас чинь хараад хэн ч тэгж хэлэхгүй, бас бодохгүй. Та ямар мундаг сэтгэлтэй юм бэ, өөрөө хоосон шахам байж найз нь бүү хэл танил ч биш надад ингэж хамаг бүхнээ зориулж тусалчихаад эргээд надаас юу ч нэхэхгүй байдаг. Сая таныг гэрт оруулхад бодож байсан бодлоосоо үнэхээр их ичиж байна. Би ажил хийгээд боломжтой болохоороо таны мөнгийг заавал бүр хүүтэй нь буцааж өгнө. Та ч гэсэн миний амьдралд тааралдсан сайхан хүмүүсийн нэг нь юм даа. Хүний сайхан гаднаа биш дотроо байдаг гэж хэлдэг аав таныхаа үгний утгыг одоо л би мэдэж авлаа. Ийм сайхан сэтгэлтэй хүн надаас хөгшин ч гэсэн, орон
гэргүй гэдгээ хэлсэн ч гэсэн миний сэтгэлд ийм ойр дулаан байх юм гэж хэн мэдэх билээ. Ай Равсал ах минь **** Хишигээ Равсалтай ярих бүрд тэр хүнээс асар их амьдралын ухаан суралцсаар. Гэтэл ч нэг өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ ирэн байтал хаалга нь дуугарах дуулдав. Гайхасхийн цонхоороо харвал Шинээ ирж байх нь тэр. Хишигээ нүдэндээ итгэж ядан гэрийнхээ үүдээр ороод ирэнгүүт хэсэг балмагдан зогссоноо тэвэрч аваад уйлж гарав. Шинээ ч Хишигээгээ тэврэн Чиний ачаар би нь дуусгачихаад гэртээ хүрээд ирлээ Одоо ингээд дууссан биз дээ? Тиймээ дууссан та хоёрыгоо ямар их санав аа. Хишигээ сая нэг Шинээгээс холдон бушуухан хоол цай хийхээр зэхэж эхлэв. Шинээ нь тураад, харлаад их ядарсан байсан тул
гарынхаа хоолыг хийхээр яаравчилна. Хишигээ, Шинээ хоёр бие биеэсээ бишүүрхсэн үү нэгэн бөгөөс юу ярихаа мэдэхгүй байсан уу нэг л танихгүй хүмүүс шиг ганц нэг үгээр ярилцан цаанаа л нэг хөндий мэт байцгаах аж. Шинээ хооллож дуусаад хөлсөө арчаад Хишигээ хамт гарч халуун усанд орох уу? Тэгье тэгье найз нь одоохон бэлдээдэхье гээд усанд орох юмс бэлдээд хоёул гэрээс сугадалцан гарав. Хишигээ хайртынхаа цээжинд наалдан шороотой, хиртэй ч гэсэн хөлсийг нь үнэрлэн явахдаа хичнээн санасанаа сая л мэдэв. Харин ингэж яваад буланд зогссон Равсалыг харсангүй. Равсал хараад бүхнийг ойлгоод мөн тэндээс явлаа. Халуун ус биеийг нь даган урсах нь хайртынх нь гар илж буй мэт нэн таатай. Нүүрэндээ тодорсон инээмсэглэлээ нууж ядан жаргалтайгаар усаар наадан байтал хугацаа нь дуусав бололтой
ус нь багасаад ирэхэд бушуухан амжиж угаагаад гарвал Шинээ түүнийг хүлээж зогсов. Хоёул энэ удаа хүлээс нь алдуурав бололтой илүү дотноор тэврэлдсээр гэртээ оров уу үгүй юу хоёр биеэ идчих шахан үнсэлдсээр хамаг бүхнийг умартан оршихуйн жаргалд цэнгэлээ. Равсал тэр өдрөөс хойш Хишигээрүү залгасангүй. Хишигээ ч үнэндээ хайртыгаа хараад хосгүй жаргалтай байсан болохоор нэг их үгүйлсэнгүй. Шинээ ажилдаа эргэж орон нэгэн хэвийн амьдрал үргэлжилэн байв. Шинээ цалингаа аван Хишигээд мөнгө өгсөн болохоор өглөө нь зах гарч хүнсээ цуглуулан орой нь сайхан бууз хийж нөхөр, хүү хоёроо тарахыг нь хүлээн амандаа дуу аяланхан байтал утсанд нь дуудлага ирэв. Харвал Равсал байсанд хэсэг тээнэглэзэж байгаад авахгүй байхаар шийдлээ. Гэтэл мессэж ирэх
дуулдав. Равсал << Сайн байна уу Хишигээ. Чамайг жаргалтай байхыг харах сайхан байна. Хэцүү үедээ хэдийд ч хамаагүй надруу залгаарай. Ах нь чиний жаргалд саад болохгүй ээ >> …. Хишигээ гүйлгэж уншаад санаа алдаад хариу бичлээ << Сайн байна уу? Равсал ахаа. Удаан чимээгүй болсоныг ойлгосонд баярлалаа. Тиймээ дүү нь одоо амар тайван сайхан жаргалтай байна. Жирэмсэн болсон болохоор дахиад хэсэгтээ ажил хийж чадахгүй болсон. Хэдий тийм ч би заавал санаж явах болно. Таньд баярлалаа >>. Тэрээр инээмсэглэн мессэжүүдээ устгаад хийж байснаа үргэлжлүүлэнгээ гэдэсээ илээд: Үр минь хоёулаа аав, ах хоёртоо сайхан бууз хийж өгнөө. Орой нь Шинээгийн гэрт инээд цалгин цаанаа л нэг баяр жаргал бялхан суутал хашааных нь
хаалга нүдэх дуулдав. Шинээ гарч хаалгаа онгойлгосоноо өнөөх зүс мэдэх байцаагчийн хамт ороод ирэхэд Хишигээ учрыг олж ядан яагаад ч юм дотор нь чичрээд ирэхэд нэг гараа нөгөөгөөрөө чанга атган юу гэхийг нь хүлээн суутал цагдаа чанга дуугаар: Иргэн Шинэбаяр таныг хэрэг хаагдаагүй байхад хэргийн газар дээрээс оргон зайлсан хэргээр баривчилж байна гээд гарт нь гав зүүгээд хамт орж ирсэн цагдаагийн хамт сугадан аваад гарав. Хүүе энэ юу болоод байгаа юм бэ? Бүх юм дууссан гээ биз дээ хэмээн Хишигээ гэнэт ухаан орсон мэт хойноос нь цурхиран гүйвэл хэн ч түүнд юу ч хэлсэнгүй тоос татуулан холдон холдсоор. Хишигээ хойноос нь даган гүйж явсанаа бүдрэн уналаа.
Түүний тэнхээ барагдан босч ч чадахгүй газар дэрлэн уйлж байтал хэн нэгэн түүний мөрөөр тэврэн дээш өргөхөд нь харвал Равсал байлаа. Хишигээ Равсалд яг л аавдаа эрхэлж буй хүүхэд мэт энгэрт нь наалдан цурхиран уйлаад: Равсал ахаа нөхрийг минь дахиад бариад явчихлаа. Баахан мөнгө авчихаад хэрэг хаагдаагүй байхад оргон зайлсан гээд аваад явчихлаа ш дээ одоо яах вэ Тиймүү хэрэв тэгж эрүү үүсгэж байгаа бол их хүндрэх байх даа Юу хүндрэнээ тэр чинь юу гэж байгаа юм хэмээн орилон асуувал Равсал шанхыг нь даган сул ороод ирсэн үсийг нь илбээд Ах нь хууль мэдэхгүй л дээ. Тэгэхдээ хэрэг дуусаагүй байхад явсан бол бүр илүү чанга болдог юм Одоо яанаа би ганцаараа ингээд байж чадахгүй. Миний утас, утас хаана байнаа. Хадам ээжид
энэ бүхнийг хэлэх хэрэгтэй. Ээж намайг бодвол танилтай хүн нэг арга олно гээд босох гэтэл доош базлан ихээр өвдөхөд өөрийн эрхгүй эвхрэлдэн суугаад Равсал ахаа би явж чадахгүй нь миний хүүхэд ахаа өвдөөд байнаа гээд орилох дуунаар хажууд нь байсан хүү нь ч бүр чангаар даган ориллоо. Равсал Хишигээг өргөн машиндаа суулгаад хүүтэй нь орж гэрийг нь түгжээд гурвуул эмнэлэг явлаа. **** Шинээ яваад дахиад л хүлээлт. Хишигээ үнэхээр цөхрөнгөө барж байлаа. Энэ бүх хугацаанд хажууд нь байж анхаарал тавих хүн түүнд Равсалаас өөр байсангүй. Сүүлд Шинээд зодуулаад очиход аав нь: Чи ааштай дураараа хүн өөрөөсөө л болоо биз. Манай Шинээ яавчиг муу хүн биш. Чамайг зүв зүгээр байхад чинь гар хүрнэ гэж байхгүй. Урьд нь мөн
зодоод гэртээ байхад чинь аргадаж ирж байхдаа юунаас болоод гар хүрчихдэгээ хэлсэн. Чи амьдралынхаа төлөө үнэнч шударга зүтгэсэн байхад чинь зодсон бол би нэг өөр юм хэлнэ гээд халгаагаагүй билээ. Нэг өдөр ийнхүү уйтгарлан суутал утсанд нь мессэж ирэн << Завтай бол гараад ирээч >> хэмээн бичсэн Равсалын бичгийг уншаад гаран очвол тэрээр машиныхаа хаалгийг налан зогсож байв. Сайн уу юу болов наад царай чинь? Бодох юм их байнаа Равсал ах минь. Нөхрийн хэрэг одоог болтол шийдэгддэггүй. Дээрээс нь хүүг хадам ээж өнөөдөр ирээд аваад явчихлаа. Аавынд очиж цагаан сарынх нь буузнаас хийлцэж байгаад сая л ирлээ Уг нь намайг гайгүй явахад миний найз нэг прокурор байсан. Бид уулзаагүй удаж дээ. Маргааш би нэг уулзаад
үзье дээ. Чи харин нөхрийнхөө овог нэр, байгаа аймгийг нь хэлчих Тиймүү та ч намайг мөн их баярлуулах юм даа. Энэ их ачыг чинь хэзээ хариулж барна даа Зүгээрээ би өөрөө хүссэн болоод л чамд тусалж байгаа минь энэ. Энэ өдрөөс хойш Равсал Хишигээтэй ярих ч онцын юм ярьсангүй. Энэ яриа болсоноос хэд хоногийн дараа битүүний өдөр гэнэт Шинээ хүрээд ирэв. Хүүе чи…хэмээн Хишигээ юу хэлэхээ мэдэхгүй гайхан асуувал Шинээ нүд нь эргэлдэн юунд ч юм уурлан дүрлэгнэн байснаа Чи цагаан сарын юм бэлдээгүй юмуу? Намайг золголтоо хийчихээд шинийн 3.нд ир гээд явуулж байхад чиний байгаа царайг хар Би яаж бэлдэх юм бэ? Юу яаж гэж би одоохондоо амьд байна. Бас энэ гэрийн эзэн шүү ухаантай. Айлын том хүүхэд гэдгийг минь мартаа юу !!! Би юугаараа яаж бэлдэх юм бэ? Чи
бодоод үз л дээ. Ажил хийдэггүй би байгаа мөнгөө зохицуулах гэж ядарч байна. Чамд мөнгө явуулна, ядаж байхад зулбаад эмчилгээ хийлгэх хэрэгтэй гээд баахан эм тариа авлаа. Тэгээд бид хоёр идэж ууна Тэгсэн ч гэсэн үндэсний өвлөж ирсэн баяр цагаан сар болж байна Тэгээд намайг яаж хүргэ гэж байгаа юм хэмээн чангахан дуугарвал Шинээгийн уур нь асан Чи муу янхан намайг мэхлэх гэсний хэрэггүй шүү. Би чамайг хааш нь ч гаргаахгүй гэж мэд хэмээгээд үсдэж аваад зодож гарав. Ёстой л хаа таарсан газраа хайр найргүй балбан хашгичина. Үснээс нь зулгаахад түүний толгойноос туг үс тасдаад авах шиг хачин ихээр өвдөхөд хамаг тэнхээгээрээ орилов. Шинээ харин түүнийг нь тоож байгаа ч шинж алга урд урдахаасаа улам илүү зодон сая нэг өөрийнх нь гар цуцав бололтой болив. Хишигээ
хөдөлхөд ч хүнд байсан ч арайхийн өндийн суулаа. Шинээ дахин түүнтэй нэг ч үг дуугарсангүй. Хишигээ орондоо хэвтэн бодолд дарагдана. “ Би ер нь юу буруу хийчихсэн юм бэ? Хамаг бүхнээ Шинээд зориулж түүний л төлөө биеэ үнэлэгч шиг явдаг байсан минь буруу гэж үү?, Үгүй дээ хүн жаргах гэж хүн болж төрдөг биз дээ. Хэдий хайртай байгаад ингэж сэтгэлийн тамтай амьдрах энэ амьдрал хайр биш биз дээ? Тиймээ би шийдсэн одоо хэрэг чинь гайгүй шийдэгдвэл би чамаас шууд сална. Харин буруу эргэх юм бол … үлдэх л болох байх даа. Энэ сэтгэл минь чамд даанч дэндүү хайртай юм. Хэзээ хийсэн

үйлийн үрээр чамтай би учирав даа ” хэмээн халаглан бодохын сацуу зүрх сэтгэл нь хүчтэй өвдөн базалж үүнтэй нь зэрэгцэн саяхан зодуулсан бие нь хөндүүрлэн шархирна. Гэтэл утас нь дуугарахад харвал гэрээс нь залгаж байсанд нулимсаа арчин хоолойгоо нэгэнтээ засаад хирэндээ цоглог дуугаар авбал ээж нь залгаж байна.