Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “8-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “8-р хэсэг”

1 секунд уншина
0
0
589

Энэ өдрөөс хойш Хишигээ, Баатар хоёр байнга уулздаг болов. Баатар уулзах бүртээ Хишигээд нэг бол хувцас авч өгнө үгүй бол мөнгө өгдөг аж. Баатараагийн өгсөн мөнгөөр л Хишигээгийнх амьдарч байгаа

гэхэд болохоор. Хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр ч боллоо. Хишигээ баяртаа бэлдээд Баатарааруу ярьж үнэхээр амжсангүй. Баатараагаас дуудлага ирэх тэр үед ажилтай гүйж байсан болохоор хариу өгч ч

чадсангүй. Харин Шинээ өглөө нь сайхан баярлаарай хэмээн үнсээд гаргасанаас хойш яриагүй аж. Хишигээ шинэхэн ажилтан тул эхнээс нь дуустал нь баярлан шөнө орой болсон хойно л сая нэг гэртээ ирэв.

Миний хөгшин сайхан баярласан уу? Тиймээ үнэхээр гоё баярлалаа За болж дээ. Өнөөдөр ажлаас ярьсан нэг дэхээс ажилдаа ор ажил гарсан гэнээ Ашгүй дээ сайхан мэдээ байна. Найз нь яг ядарч уналаа.

Ажлынхан бүгдээрээ согтоод би зохицуулсаар байгаад таарлаа ш дээ гээд инээхэд Шинээ ч тэгдээ хэмээгээд тэд унтацгаав. Маргааш нь ажил дээрээ иртэл нөгөө урд шөнө согтуу байсан хүмүүс юу ч болоогүй

мэт инээмсэглэн сууцгааж байв. Бараг бүгд л Хишигээд баярласанаа хэлэн Хишигээ ч сэтгэл өндөр ажилаа хийж байтал жижүүр дор хүн дуудаж байна гэхэд нэг их юм бодолгүй буугаад очтол Баатар хөмсөгөө зангидчихсан духаараа муухай хараад гараа халаасандаа хийн бөгтийн зогсож байх нь тэр. Хишигээ гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хажууд нь очин гайхсан үүдэнд байсан хэсэг ажилчидынхаа дэргэд зориуд чанга дуугаар Хүүе ахаа та хэзээ ирсэн юм бэ? Өчигдөр чи яагаад ярьсангүй вэ? Би…би харин шинэ жилийн баяраа тэмдэглээд завгүй байлаа л даа Чи энд ямар ажил хийдэг юм хэмээн чангахан

асуувал Хишигээ яагаад ч юм мэдэхгүй айж эхлэв. Нарийн бичиг хэмээн сулхан дуугарвал Баатар түүнийг гэнэт алгадан Заваан янханы ажил хийдэг юм байна ш дээ чи. Заваарч яваад миний утсыг ч авах завгүй байна уу гэх нь тэр. Ингэнэ чинээ санаагүй байсан Хишигээ сандран Та юу яриад байгаа юм бэ. Алив гаръя хэмээгээд түүнийг сугадан гарахаар алхтал жижүүр Хишигээ чамайг дарга сураад байна гэхэд Баатар амандаа хараал урсган үглэх гэтэл Хишигээ бүр ч ихээр сандран буцах гэтэл аз болж өмнө нь нарийн бичиг байсан эгчтэй тааралдав. Уянга эгч ээ та миний оронд түр сууж бай тэгэх үү манай хамаатны ах хөдөөнөөс ирчихэж би унаанд суулгаж өгчихөөд ирье Тэг тэг харин хурдлаарай Ингээд Хишигээ Баатартай гаран булан тойроод

сугадаж байсан гараа аваад Та яаж байгаа юм бэ? Одоо ажлынхан намайг юу гэж бодох юм хэмээн уйлан дуугарвал Баатар уурандаа цээж нь төвхөлзөн тамхи гарган асаагаад Юу ч гэж бодсон яадаг юм. Чи наад ажлаа соль үгүй бол би нөхөрт чинь чи бид хоёрын харилцааг бүгдийг нь хэлнэ. Танай нөхрийн утас надад байгаа Та боль л доо тэгэх үү. Би яагаа ч үгүй ш дээ Яагаа ч үгүй юм бол юундаа ингээд сандраад байгаа юм Хэн сандарсан гэж. Баатар ахаа гуйж байна. Шинээ та бид хоёрын харьцааг мэдэх ёсгүй. Ер нь ч хоёулаа болъё. Би таньд хэлье гэж бодож байсан Болих л үгүй юу. Тэгвэл надаас авсан мөнгө, авхуулсан хувцасаа бүгдийг нь өгөөд болиорой. Хэрэв тэгэхгүй бол нөхөр чинь бүгдийг нь мэдэх болно. Нэгэнт чи

минийх болж чадахгүй юм бол нөхрөөс чинь ч бас салгачихаа мэдье ээ хэмээн тоглосон шинжгүй хэлэхэд Хишигээ байдал бишдэж байгааг ухааран Баатараа ахаа дүү нь тоглож л байхад даа. Би юу боллоо гэж таниас салах юм. Надад миний нөхрөөс гадна ганц эр хүн нь та байна Амал Амлаж байнаа. Одоо тайвшир за. Өчигдөр яриагүйд үнэхээр их уучлаарай хэмээгээд уруул дээр нь үнсвэл Баатарын уур гарав бололтой хариу үнсээд сая нэг явав. Хишигээ бушуухан гүйсээр орвол Уянга Чи ямар уддаг юм бэ? Дарга энийг хурдан шивээдэх гэсэн шүү. Маргааш нь Хишигээ ажил дээрээ байтал үдийн цайны өмнөхөн нэг залуу дуудаж байна гэхэд сандран бушуухан бууж очвол Баатар гартаа нэг ууттай юм барьчихсан инээмсэглэн зогсож байхыг хараад хэсэг уужран мэндлэн очвол Өдрийн хоолны цаг болж байгаа биз дээ.

Хонгор нь чамд хоол авчирлаа хэмээгээд ууттайгаа сарвайв. Хишигээ ч бушуухан явуулахын мөн болон баярлалаа гээд орох гэтэл харин Баатар Яаралгүй идчихээд гараад ирээрэй би энд хүлээж байя гэх нь тэр. Иймэрхүү байдалтай Баатар өдөр бүр Хишигээд хоол авчирч өгдөг болов. Ажлынхан нь эхлээд ямар халамжтай сайн ах вэ хэмээцгээж байснаа сүүлдээ нууц амраг нь бололтой хэмээх яриа дороо тараадахлаа. Энэ бүхнийг эцэслэхийг Хишигээ туйлаас хүсч байсан тул Шинээ ажлаар хөдөө явсан нэг өдөр Баатартай уулзаж байснаа зориг гарган хэлбэл Баатар уурлан Чи тэр даргатайгаа явалддаг болсон болохоор одоо би хэрэггүй болсон уу тиймээ. Тийм дээ чам шиг бэлэн хүүхэн бол хэн нь гайгүйхэн мөнгө өгнө түүнийг л дагна Та арай ч дээ хэлэх ч үг алга Чи юугаа хэлдэг юм. Тэртэй тэргүй бүх зүйл ил байхад. Маргааш би нөхөрлүү чинь ярина чамд авч өгсөн хувцаснаас гадна чамд өгсөн мөнгө 4000$.оо нэхэмжилнэ. Өгөхгүй гэвэл шүүхэд

өгч нөхрийг чинь шоронд хийнэ гээд гараад явчихав. Хишигээ үнэндээ уйлахаас өөр юуг ч хийж чадсангүй. << Би ямар тэнэг юм бэ. Яаж яваад ийм хүнтэй учирчихав аа. Баатараагийн мөнгөөр бид амьдарч байсан нь үнэн. Тэгэхдээ би ч гэсэн яг л янхан шиг түүнээс хоолны мөнгө авахын тулд өвөрт нь хүртэл ордог байсан. Энэ амьдрал гэж үү? Юун дээр алдаа гаргачихав даа. Одоо Шинээ мэдвэл яана. Мэдэхгүй гээд ингээд Баатарт доромжуулаад дөнгөлүүлээд явах уу. Урд нь бас яалаа яг ингээд хамаг авч өгсөн хувцасыг нь өгөөд байгаа мөнгөө өгтөл ичихгүй маргааш нь уучлаарай чамайг нөхрөөс чинь хүртэл харамлаад байдаг болчихож гэж байгаа юм даа. Нээрээ би одоо яах вэ???, Шинээ чи надад хайртай чинь үнэн л бол намайг ойлгох ёстой. Юуны тулд ингэж явсаныг минь ойлгох ёстой. Тиймээ би эр нөхөр чамдаа л хэлж энэ бүх шавар намагаас эртхэн гарах минь.

Намайг уучлаарай хэдий ийм ч би ганцхан чамдаа л хайртай >> хэмээн өөртэйгээ яриад зоримог гэрээдээ явлаа. Энэ өдрөөс хойш Хишигээ Баатартай уулзсангүй. Баатар ажил дээр нь ирэн бусдаас ичиж зовох ч үгүй Хишигээтэй яг л хань ижил шиг нь бараг түүнээс ч илүү хардаж зовоох аж. Хэрэв Хишигээ уулзахгүй бол гарч иртэл нь үүдэнд хүлээж хэрэгт дуртай хэн нэгнийг юу ч гэж асуусан бүхнээ хэлчихээр шийдсэн бодолтой суудаг тул Хишигээ уулзахаас өөр аргагүй болдог байв. Бараг нэг сар хиртэй ийнхүү сууж Хишигээг ч ажил хийлгэхгүй зовооно. Хэдий уулзсан ч Хишигээг ажлаа тараад гараад ирэхэд түүнийг хүлээж байх аж. Хишигээ элдэв шалтаг тоочин явах гэхэд түүнийг нэг бол аргадан үгүй бол дарамтлан хэдэн цаг хамт байж байгаад таксинд суулган гэрийнх нь хаягийг хэлж өгөн явуулна.

Иймэрхүү байдалтай нилээн удав. Хишигээ үнэхээр цөхрөнгөө барж байлаа. Дарга нь нэг өдөр дуудан Хишигээ чи ажилдаа нэг л хайнга болчихож. Би Манлайг хичээнгүйлэн захьсан болохоор л тэвчээд байна. Чи бол миний нарийн бичиг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл чи миний ажил дээрхи миний ээж гэсэн үг. Миний ажил урагштай сайн явах чамаас зуун хувь биш ч тодорхой хэмжээгээр хамаарна. Нэг бол ажилаа хий үгүй бол би найзынхаа итгэлийг алдахаас өөр арга алга хэмээвэл Хишигээ юу ч хэлж чадалгүй уйлчихав. Тэрээр захиралынхаа өрөөнөөс гараад ширээнийхээ ард суутал дахиад л гайтай мессэж. Хишигээ: “ Баатараа гуйж байна. Чи надад хайртай чинь үнэн юм бол битгий надад ингэж дарамт, гай бол тэгэх үү. Би өнөөдөр даргаасаа банга хүртлээ. Намайг жаахан тайван орхичих л доо гуйж байна. Чамайг ингээд байвал би чамайг үзэн ядаж магадгүй байна шүү “. Энэ өдрөөс хойш Баатар ажил дээр нь ирсэнгүй. Харин ажлаасаа тарахад

түүнийг хүлээж зогсдог хэвээрээ. Тэгээд байнга Хишигээг аргадан түүний үгээр байдаг болов. Хишигээд ч нэг үеэ бодвол амар болсон тул амьдрал нь хэцүү байхад тэжээлгэж байсан болохоор бас ч гэж шууд Батаараас нүүр бууруулчихаж чадалгүй явсаар л. Наадмын дараахан тэдний ажлынхан бөөндөө ээж хадруу явах болов. Хишигээ энэ тухайгаа Шинээд ч, Баатарт ч хэлэв. Шинээ нэг их юм болоогүй байтал харин Баатар худлаа ярьж өөр тийшээ явах гэлээ хэмээн уурлахад Хишигээ арайхийн аргадан утсаа таслаад явцгаах гэтэл дарга нь түүнийг дуудав. За Хишигээ уучлаарай. Энэ удаа чамайг үлдээхээс өөр аргагүй болчихлоо. Би Германы талтай хамтран нэг ажил хийх гэж байгааг чи мэднэ. Өнөөдөр тэндээс хариу нь ирэх юм. Тэгэхээр чи миний нарийн бичиг болохоор тэрийг хүлээж ажил дээрээ үлдэх нь За

захиралаа Чи факсыг авангуутаа надруу яриарай. Би чамд ингэж итгэж байна итгэлийг минь алдав аа Үгүй ээ захиралаа та сайхан амраад ир. Угаасаа би гэрийхэндээ ээж хад явна гэчихсэн болохоор эндээ хүлээгээд л сууж байя За сайн байна найдлаа шүү хэмээгээд шүүгээнийхээ түлхүүрийг өгөөд тэд явцгаав. Хишигээ факс хүлээхээс өөр ажилгүй байсан тул жижүүртээ хэлэн гарч хоол идчихээд хэсэг байж байгаад ирвэл жижүүр өвгөн Охин минь чи хаачаад ирж байгаа юм. Нөгөө хар юм чинь ирээд. Эхлээд ирж чамайг асуухаар нь ах нь мэдэлгүй хоолонд орохоор явсан гэсэн хэд, хэд орж ирлээ Тиймүү ямар баларсан юм яагаад мэдчихвээ хэмээн үглэсээр өрөөндөө орсон хойноо залгавал Баатар их л ууртай утсаа аваад Чи муу янхан худлаа яриад ажлынхантайгаа Ээж хад явна гээд байсан чинь хаана байна? Би харин чухал ажил гарчихаад үлдсэн юмаа Чи угаасаа худалч дандаа

надад худлаа ярьдаг би юмыг яаж мэдэх вэ гээд очиж асуусан минь ч болж гээд утсаа тасалчихав. Хишигээгийн зүрх маш ихээр айн хүчтэй цохилох нь яг л хурдаа авсан галт тэрэгний дуу мэт тодхон сонсогдоно. Тэрээр тайвширахын тулд компьютэрээ асаан тоглож суутал хаалгийг нь хүчтэй түлхэн онгойлгоогоод Баатар ороод ирэх нь тэр. Баатар нүд нь эргэлдэн хөмхийгөө зуун ямар ч хүн харсан айхаар муухай царай гаргачихсан амьсгаадан зогсоно. Хишигээ айсан, гайхсан, асуусан харцаар өөдөөс нь харвал Баатар ихэд уурлан Чи муу ян.хан хаагуур явж байгаад ирж байгаа юм? Юу … чи арай ч дээ. Би хоолонд орчихоод ирлээ Надад худлаа ажлынхантайгаа Ээж хад явна

гэж хэлээд даргатайгаа хоолонд ороод сайхан байна уу чи гээд алг.адан зод.ож эхлэв. Хишигээ юу ч хэлж чадалгүй уйлан Баатараа битгий л дээ тэгэх үү. Надад хэн ч байхгүй явах гэсэн боловч яаралтай ажил гараад үлдэхээс өөр аргагүй болсон Тэгвэл чи энэ хөгшин өвгөнтэй зава.арах гэж албаар үлдсэн үү хэмээн жижүүр өвгөнтэй хардан хайр гамгүй зодож гарав. Хишигээ хамаг байдгаарай орилон жижүүрийг дуудна. Баатар зодсоор л гэтэл ч нам гүм байгууллагад Хишигээгийн орилох дуу тодхон сонсогдоход жижүүр гүйсээр ирэн хаалга онгойлгоход Баатар хүүе гэхийн завдалгүй хажуугаар нь гаран зугатан гүйв. Жижүүр юун түүний хойноос хөөх газар эвхрэлдэн уйлан хэвтэх Хишигээ дээр очин түшин босгох гэтэл Хишигээ гар хүрсэн газар бүрт нь өвдөж байсан ч арайхийн өндийн газар ширээгээ

налан суугаад жижүүрт хандан Ахаа та миний утсыг аваад өгөөч Иш охин минь ямар заваан зэрлэг залуу вэ. Нөхөртэй байж ингэж ч нэг хар юманд дээрэлхүүлэх гэж Тиймээ би нөхрийгөө дуудъя даа хэмээгээд залгалаа. Шинээ намайг хүн зодчихлоо чи ирээд аваач Юу хаана, хэн, хэзээ хэмээн сандран асуувал Би ажил дээр байна. Чи юу ч битгий асуу. Би жаахан тайвширч байгаад чамд бүгдийг нь хэлье гээд утсаа таслав. Жижүүр түүнд ус хийж өгөөд өрөөнөөс нь гарав. Гэтэл ч төд удалгүй Шинээ хүрч ирэн нүд нь бөлцийн хавдаж, үс нь сэгсийн цамцных нь энгэр урагдсан эхнэрээ хараад юу ч хэлэлгүй үүрэн тэндээс гарлаа. Зам зуур хэн нь ч юу ч ярьсангүй. Шинээгийн асуусан харцнаас дальдчин хэрхэн яаж хэлэх талаараа хэсэг бодов. “ Тэртэй

тэргүй дүүрч. Үүнийг сонсоод Шинээ мэдээж зүгээр байхгүй намайг зодно. Яаж тэр зодуурыг нь тэснээ. Баатар ямар эрхтэй гэж намайг зодож байгаа юм. Би энэ талаар эр нөхөртөө л хэлэхгүй бол өөр хэндээ ч хэлэх билээ. Яасанчиг дүүрч ” хэмээн шийдээд Шинээ хэмээн сулхан дуудвал Шинээ хажууд нь ирэн суугаад хучлагыг нь засаад юу гэхийг нь хүлээлээ. Шинээ хэмээн дахин дуудаад өөдөөс нь харахад харж чадалгүй нүүр бууруулаад: Намайг уучлаарай Шинээ. Би чамд одоо бүгдийг нь хэлье өөр хэндээ ч хэлэх билээ хэмээн санаа алдаад. Би их мангар юмаа Шинээ минь. Үнэндээ би чамайг хуурсан. Би нууц амрагтаа зодуулчихлаа. Ээж хад явна гэдгээ би чамд ч түүнд ч хэлсэн. Гэтэл ажил дээр зайлшгүй шаардлага гараад даргын нарийн бичиг болохоор би үлдэхээс өөр аргагүй болсон юм. Гэтэл тэр манай ажил дээр ирээд намайг худлаа ярьлаа гээд зодсон гээд өөрийн эрхгүй

уйлчихав. Шинээ юу ч хэлэлгүй суусаар л. Хишигээ үргэлжлүүлэн чамайг ажилгүй байхад миний олдог байсан бүх мөнгийг тэр өгдөг байсан, бас хувцас ч авч өгдөг байсан. Чамайг ажилтай болоод харьцаагаа тасалъя гэхэд минь дарамталж нөхөрт чинь хэлнэ. Чамд өгсөн мөнгө 4000$ болсон. Түүнийгээ нэхэмжилж шүүхэд өгнө гэдэг байсан. Би айхын эрхэнд дарамтан дор уулздаг байсан. Надад өдөр бүр өдрийн хоол авчирч өгнө, бас ажил тарахад таксинд суулган таксины мөнгийг нь жолоочид нь өгчихдөг байсан. Шинээ намайг үнэхээр их уучлаарай. Хэдий тийм байлаа ч би ганцхан чамдаа л хайртай. Та хоёрыгоо өлсгөчихгүй гэж л би ингэж явсан. Намайг ойлгохыг хичээгээрэй гуйж байна гээд уйлсан чигтээ доош харвал Шинээ юу ч дуугаралгүй бараг 10 минут хиртэй сууснаа гайхмаар тайван дуугаар Хөгийн новш вэ? Чи маргааш шүүхэд өг. Тэгээд авч өгсөн хувцасыг нь

бүгдийг нь өг. Мөнгөө нэхвэл зодуулсан бас гомдолтой гээд өргөдөл гаргачих. Тэгээд одоо битгий дахиж харьц бас битгий ай гэхэд ингэнэ чинээ санаагүй байсан Хишигээ сая нэг дотор нь онгойн Шинээтэй хамжилцан цагдаад өгөх өргөдөлөө бичээд унтав. Маргааш нь өглөө эрт цагдаагийн хэлтэст очин өргөдөлөө өгөөд хөхөрсөн шанаа, хавдсан нүд зэрэгээ баримтжуулаад Баатарыг 21 хоног баривчуулах тушаал гаргуулав. Хэдий зодуулан хамаг бие нь хөндүүр байгаа ч Баатараас салж нөхөртөө бүх үнэнээ хэлсэн түүний дотор өд шиг л хөнгөн байх аж. Энэ 21 хоног шиг жаргалтай амар тайван өдрүүдийг урд амсаагүй мэт түүнд санагдан бүх зүйл жаргалтай сайхан байлаа. Тэрээр ажлынхаа ганц хоёр хүнтэй өдрийн хоолонд орчихоод иртэл хүлээлгийн танхимд Баатар сууж байх нь тэр. Хишигээ яагаад ч юм салгалан хажуугаар нь огт танихгүй хүн мэт өнгөрөх агшинд Баатар тэрүүгээр нэг орилон Муу янхан минь чи хаагуур явж биеэ үнэлж байгаад ирэв. Бас хэнийг сэгсрэх гээд бодоод явж байгаа бол. Чи надаас

хэрэгтэй үедээ мөнгө, хувцас авхуулчихаад бүр сүүлдээ хориулж байгаа юмуу тэ. Та нар бүгдээрээ сонсоод ав энэ биеэ үнэлэгч хүүхэнд ичих нүүр, сэтгэл гэж байдаггүй юм. Хишигээ цааш сонсож тэвчсэнгүй гэсэн хэдий ч Баатар дээр очилгүй дээш өрөөрүүгээ гарав. Тэрээр ажил тарахад эмээсхийн ажлынхаа залууг хань татан гараад иртэл аз болж байсангүй. Маргааш нь өдрийн цайны цагаар мөн л ирчихсэн өнөөхөө ярин бүр Хишигээг муулах бүх л муу үгсийг цуглуулан орилж байв. Энэ удаа Хишигээ очин уулзая гээд гарахад Баатар араас нь гарч очоод тэвэрч авах гэв. Хишигээ түүнийг түлхээд Чиний бах чинь ханаж байна уу? Ажлынханы дэргэд миний нэрийг шалан дээр навс унагаад бах чинь ханаж байна уу? Үнэхээр надад хайртай чинь үнэн л юм бол битгий дахиж ир. Би маргааш танайд очиж уулзая. Битгий надад дахиж төвөг болоорой гээд хариу сонсолгүй гүйгээд явчихав. Хишигээ

хэлсэн ёсоороо маргааш нь үдээс хойших ажил тарах 2 цагт нь чөлөө аваад Баатараагийн авч өгсөн хувцаснуудыг аван тэднийд очлоо. Орвол Баатар малийтал инээчихсэн түүнийг их л найр тавин угтан авав. Хишигээ үүдэнд нь зогсон тортой хувцасаа шидээд Май энэ авч өгсөн хувцаснууд чинь. Мөнгийг чинь увуулж цувуулаад өгчих болохоор битгий санаа зов. Энэ хоёр зуун мянгийг эхний ээлжинд авч бай хэмээн мөн шидчихээд эргэж ч харалгүй хаалгийг нь хамаг хүчээрээ хаагаад тэднийхээс гарав. Ингээд Хишигээ Баатарын мөнгийг олж өгөх давхар ажилтай боллоо. Тэр өдрөөс хойш Баатар ч ажил дээр нь дахин ирсэнгүй. Хэдий ажил дээр нь ирэхээ байсан ч өдрийн хэд залган үгүй бол мессэж бичин мөнгөө нэхэн Хишигээг дарамтална. Хишигээ мөнгө олох бүх л нүх сүвийг хайж эхлэв. Ямарч байсан Шинээгээс л авахгүй зохицуулах юм шүү. Хэрэв Шинээгээс авчихвал тэртэй тэргүй бараг дуугарахаа ч байж гэртээ ч ховор үзэгдэн ууртай

байх болсон түүнд зодуулах шалтаг л болно. Тийм болохоор өөрөө зохицуулахаас өөр арга алга хэмээн мухардан бодон хүмүүсээс зээлэн бага багаар өгсөөр 2500$ үлдэв. Одоо түүнд мөнгө зээлдүүлэх хүн ч байхгүй болов. Хажууд нь Баатар мөнгөө нэхэн өгөхгүй бол дахиж ажил дээр чинь очиж мөнгөө нэхээд сууна гэнэ. Гайхаш тасарсан тэр л өдрүүдийн нэгэнд даргийнх нь найз Бадрал ороод ирэв. Хишигээ толгой дохин мэндлээд Сайн байна уу та. Дарга хөдөө явчихсан байгаа. Та юм хэлүүлэх үү? Өө тиймүү хэзээ ирэх бол. Би зүгээр шахуу явж байна. Чи ирэхээр нь хэлчихээрэй. Хэрэгтэй бол хэлсэн мөнгөө авбал ав боломжтой болсон гээд За тэгье Бадралыг гарсаны дараа түүний хэлсэн боломжтой болсон мөнгө авбал ав гэсэн үг нь зогсоо зайгүй бодогдоод салах биш. Гэтэл ч утсанд нь мессэж ирэх дуулдахад харвал Баатар 2500 энэ долоо хоногт өгөхгүй бол чамайг сүйрүүлнэ гэсэн мессэж байв. Дүүрч яадаг ч байсан дүүрч надад өөр арга алга

хэмээн бодоод даргынхаа гарын үсэгтэй албан бичиг дээр 2500$ яаралтай зээлдүүлээч. Чухал хэрэг болчихлоо хэмээн бичээд Бадралруу факсдав. Төд удалгүй хариу ирэн яаж авах вэ дансаар уу ирж авах юмуу гэхэд өөрийнхөө дансны дугаарыг бичиж явуулаад энэ талаар хэнд ч хэлэхгүй байхыг мөн хүсэн бичээд явуулсан хойноо хүчтэй цохилох зүрхээ намжаах гэж ядан хүйтэн усыг хахаж цацан нэг амьсгаагаар уув. Маргааш нь мөнгө орсон байсан тул Баатарт уулзах цаг товлоод түүнд өгөхдөө Одоо ингээд чи бид хоёрын бүх асуудал шийдэгдлээ. Дахиж надруу залгах юм бол би шууд цагдаад хандах болно Хишигээ битгий л дээ. Би чамаар зүгээр л тоглож байсан ш дээ. Чамайг харахгүй нэг өдөр, дууг чинь сонсохгүй нэг өдөр байж чадахгүй болчихоод үүгээр далимдуулан үзэн ядуулсан ч гэсэн хардаг байсан Чи их сайхан юм тиймээ. Өөрийнхөө хүслийг гүйцээхийн тулд

хэнийг ч бодолгүй өрөвдөлгүй байж чаддаг та үнэхээр мундаг юм. Тиймээ би таны мөнгийг гүйцээж өгч чамаас хурдхан салахын тулд залилан хүртэл хийлээ. Энэ бүхэн надад тийм амар сайхан байсан гэж бодож байна уу? Хэдий тийм ч миний хань намайг ойлгосон. Бид хоёр урд урдахаасаа илүү гайхалтай сайхан байгаа гээд түүнд муугаа үзүүлэхгүй гэсэндээ худлаа ярин тэднийхээс гарав. Замдаа шинэ дугаар аван хуучин дугаараа хаясан хойноо л сая нэг уртаар амьсгаа авахад хацрыг нь даган нулимс хорсгон урсахад хамаг тамир нь барагдан өөрийн эрхгүй өвдөг нь суун туслаа. **** Хишигээ тэр өдрөөс хойш Баатартай уулзсангүй үнэхээр сэтгэл амар байлаа. Хэдий тийм ч Шинээ хуучин шигээ харьцахаа нэгэнт больжээ. Гэртээ байвал нэг бол хэрүүл хийнэ үгүй бол хүүтэйгээ л ярин Хишигээг хүний урманд тоож ч хардаггүй байв. Энэ бүхнээс залхан дээрээс нь ажлаасаа хүртэл даргынхаа нэрийг барьж залилан хийсэн булхай нь илэрсэн болохоор

халагдсан хэцүүхэн өдрүүдийн нэгэнд Хишигээ тэсэж чадалгүй зориг гарган Шинээ чи яагаад байгаа юм бэ? Би үнэхээр буруу юм хийснээ ойлгож бас маш их гэмшиж байна. Гэтэл чи бас ингэхээр би яах болж байна гээд нулимс унагавал Шинээ түүний өөдөөс хариулах нь бүү хэл харсан ч үгүй. Хишигээ дахин хүүе Шинээ хэмээн дуудан гараас нь татвал Шинээ гараа угз татан аваад Чи надад битгий дахиж гар хүр. Чамтай ярих нь бүү хэл харахаас ч ой гутаж, уур хүрч байна. Би хүүгээ л бодож бас дэндүү сайхан танай аав, ээжийг бодсондоо тэвчиж байна шүү. Олон дургүй хүргэх юм бол хохь нь болно гэж мэдээрэй. Тэртэй тэргүй чамайг харахаас ч дургүй хүрч байгаа надад ингээд гараад явахад ядаад байх юм алга хэмээн ширүүхэн дуугарвал саяхан л аавтайгаа тоглон инээж байсан хүү нь бүлтэгнэн яахаа мэдэхгүй

гөлөгнөн суутал Хишигээгийн хамаг тэвчээр нь алдагдаж Тэгээ тэг чамд л бөөн шалтаг болоо биз. Угаасаа ийм амьдралаар ч яах юм. Би чамд хайртайдаа өнөөдөр ингээд тэнэгтээд сууж байгаа минь энэ. Яв, яв хорих юм алга. Тэгээд ч хүүгээ ийм их айдас дунд хүн болгомооргүй байна. Энэ хүүгийн нүдийг хар. Хэзээ хүүхдийн нүд ийм байдаг байсан юм. Чи намайг хүн гэж тооохоо байж бүр зодох бүрт чинь миний буруу юм чинь гээд би тэсээд өнгөрөөдөг. Би хайртай залуутайгаа сайхан л амьдармаар байна. Одоо надад өөр юу ч хэрэггүй. Үгүй юм байна надад хамгийн их хэрэгтэй байгаа зүйлээ би хэлэхээ мартаж. Би гэртээ амар тайван амьдармаар байна. Өдөр бүр залхмаар хэрүүл, айдас хүрэм зодуур, түүнээс ч хэцүү намайг үл тоож

дуугарах ч үгүй хүнтэй хамт амьдрахаас би үнэхээр залхаж байна …. хэмээн хашгирч гарав. Шинээ ч мөн дүрэлзэн уурлаад гараад явчихав. Тэр хоёрын хэрүүлээс айсан бяцхан хүү өрөөнөөс гаран гүйв. Тэрээр хаалга савагдах дуунаар цурхиран уйлан байснаа гэнэт хүүгээ санан дуудвал хариу дуугарсангүй. Сандран босон хайвал гал тогооныхоо ширээн дор өвдгөө тэврээд хоёр чихээ гараараа даран уйлчихсан сууж байв. Тэрээр хүүгээ элгэндээ тэврэн: Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ. Манлай ах найзаасаа даргынхаа нэрийг барьж худлаа ярин залилан хийсэн гэдгийг дуулаад яах бол. Би ер нь яаж амьдраад байнаа. Одоо хэндээ хэлэх билээ. Надад найз гэх хүн алга. Ганц найзынхаа итгэлийг заваан Баатараас болж алдсан. Надад итгээд явсан Манлайгийн итгэлийг бас л Баатараас болж алдлаа, гэтэл одоо нөхрийнхөө итгэлийг ч тэр муу Баатараас болж алдчихсан байдаг. Ямар гайгаар би

тэр хүнтэй учирав аа. Яах гэж амар амьдрал хайж хөнгөн хандав аа. Энэ бүхэн ганц миний ч буруу биш Шинээ чиний ч гэсэн буруу байгаа. Хэрэв чи эр хүн шиг амьдралаа аваад явчих чадалтай байсан бол би өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Бид хоёр суугаад таван жил ч хүрэхгүй хугацаа өнгөрч байхад ингээд амьдрал минь талаар болох гэж. Би анхнаасаа яах гэж хүнтэй суух гэж тэгтлээ яарсан юм бол. Аав юу гэлээ “ Нэгэнт өөрөө шийдээд амьдрах нас, цаг нь болсон гэж бодож байгаа бол тэрүүгээрээ явдаа. Харин сүүлд бид хоёрт амьдралынхаа талаар нэг ч гомдоллож болохгүй. Энэ чиний л сонгосон зам. Чамд бид хэлээгүй биш хэлэхээрээ нэг боллоо. Одоо яахаа өөрөө мэд гээд дараа нь дэргэд нь зодож байхад намайг хамгаалаагүй бас тусдаа гарчихаад зодуулаад очиход ч хүлээж аваагүй. Хөөрхий ээж минь хэдий намайгаа өмөөрлөө гээд яах юм билээ. Цаашид би яаж амьдрах юм бэ? Одоо ингээд ажилгүй болсоныг мэдвэл Шинээ намайг бүр ч нохойноос дор үзэх болно. Тиймээ би хангалттай одоо гараад явсан бол нөгөө

царай муутай шар авгайтаагаа л ууж байгаа биз. Надаас ч айж эмээхгүй хачин царай муутай шар юм сугадчихсан ирж байгаа юм даа. Юм хэллээ гээд би яах юм мэдээж бөөн шалтаг болж зодуулна. Ерөөсөө шийдлээ салъя харин хүүгээ яах вэ? ” хэмээн бодон суутал хашааных нь хаалгийг тогших дуулдав. Гайхасхийн бушуухан нулимсаа арчаад Хэн бэ? гэсээр хаалгаа нээвэл цагдаагийн дүрэмт хувцастай залуу Амрыг эрье энд хэмээснээ өмнөх бичигээ гүйлгэж хараад энд Шинэбаяр гэж залуу амьдардаг уу? Тиймээ тэгэхдээ юу болов ахаа хэмээн өөдөөс нь харвал яг энэ үеэр Шинээ ч гаднаас орж ирж таарав. Хишигээ Шинээ хайраа энэ цагдаа чамайг асууж байна

Амрыг эрье өөрөө Шинэбаяр уу? Тиймээ би байна Та 6 сарын 15.ний өдөр хаана, хэнтэй байсан бэ? Би хөдөө байсан тэгэхдээ яагаад ингэдэг билээ хэмээн мөн л гайхан асуувал цагдаа гав гаргаж ирэн зүүгээд Таныг хү.н да.йрч гэмт.ээчихээд хэрги.йн газ.раас орг.он за.йлсан хэрг.ээр баривч.илж байна. Хэсэг дээр очиж байгаад тодорхой бай.цаалт авна гээд аваад гарах гэв. Хишигээ бүр ч ихээр сандран Үгүй ахаа энэ эндүүрэл болж. Манай нөхөр тийм юм хийх хүн биш … би нөхрөө хэнээс ч илүү мэднэ гэтэл цагдаа хариу дуугаралгүй машиндаа суулгах мөчид Хишигээ арга нь барагдан Тэгвэл ядаж хаашаа авч явж байгаагаа хэлчих л дээ? Өвөрхангай аймгийн зам.ын цагд.аагийн

хэлт.эст гээд хаалгаа хаах агшинд машин ч тоос татуулан хөдөллөө. Машины тоосонд түүний хүндэрсэн сэтгэл бүр ч даагдахгүй болж амьсгалахад хүртэл хэцүү болоод ирэх шиг.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *