Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “7-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “7-р хэсэг”

4 секунд уншина
0
0
460

Хишигээ ажилдаа гүйсээр даруй 3 сарын хугацаа өнгөрөв. Ажилтайгаа дасах гэж сурч мэдэх гэж гүйсээр яах ийхийн зуургүй өнгөрсөн 3 сарыг үнэндээ анзаарсангүй. Шинээ ч мөн орсон ажил нь байнга хөдөө явж

тэр мөртөө боломжийн их мөнгө олдог ажилд орж хүүгээ ч цэцэрлэгт өгсөн болохоор тэдний гэр бүл одоо л нэг гольдролдоо оров уу гэмээр амар жимэр байдаг болов. Хишигээ Шинээг бас л хөдөө явсан нэг өдөр

хүүг нь ээж нь аваад аавынд нь хонож байгаа болохоор харих гэж яарахгүй байсан тул ажил дээрээ дэмий шахуу сууж байтал гэнэт арван жилийнх нь найз Тунгалаг залгах нь тэр. Хүүе энэ чинь ямар

сонин хүн бэ? За сайнуу хонгороо чи завтай байна уу? Найз нь ажил дээрээ л байна Өө уулзах зав байхгүй юмуу? Найздаа зав гаргалгүй яах вэ Чи тэгвэл яг одоо хүрээд ир хэмээгээд байгаа газраа хэлбэл Хишигээ

ч удахгүй очлоо хэмээгээд гарахаар бэлдэн компьютерээ, гэрлээ унтраагаад өрөөнөс гарав. Хишигээ багын найз Тунгалагынхаа хэлсэн газрыг төвөггүй олон очвол Тунгалаг түүний орж ирэхийг хараад

гараараа даллан дуудав. Тунгалаг ганцаараа биш нэг хүнтэй сууж байлаа. Хоёр найз уулзан сурсанаараа нэг нэгнээ үнсэн мэндлээд их л баяртай харагдана. Тунгалаг танилц Хишигээ найзынх нь найз залуу Баатар аан харин энэ миний яриад байсан багын минь ганц найз Хишигээ. Хишигээ, Баатар хоёр мэнд мэдэлцэн гар барин танилцлаа. Хишигээ Баатарыг хараад дотроо” Ямар царай муутай юм бэ. Тунгалаг одоо ийм хөөрхөн хүүхэн байж очиж очиж ийм царай муутай хөгшин залуутай уулзаад байхдаа яахав дээ арай ч дээ ” хэмээн бодон суутал Баатар ам нээн Манай Тунгаагийн найз гэж ийм хүн байдаг байсан юмуу. Уулзах болгонд л чамайг ярьдаг юм. Бүр намайг танилцах хүсэл төртөл ярьсан шүү хэмээн зөөлөн хоолойгоор хэлээд тэрүүхэндээ

хүнгэнэн инээхэд Хишигээ дотроо царай муутай ч гэсэн хоолой нь дажгүй юмаа хэмээн бодоод Тунгаа намайг тэгж их ярьдаг хэрэг үү хи хи хи. Бид хоёр чинь багын найзууд байхгүй юу Тиймээ мэднэ. Тэгэхдээ та хоёр тэс өөр юмаа Мэдээж өөр байлгүй яах вэ дээ өөр аав, ээжээс гарсан юм чинь хэмээвэл Баатар мөн л хүнгэнүүлэн инээгээд Тиймээ тийм мэдээж яг тийм. Чамтай чинь яриад баймаар эмэгтэй юу би бодохдоо хүн бол эр ч бай, эм ч бай зүрх сэтгэлээ л сонсох хэрэгтэй гэж боддог. Зүрх сэтгэлээ сонсож түүнийгээ хүндэлж, хайрлаж чадсан хүн л хүнээрээ байдаг. Хүн хүнээрээ байж чадахаа больсон өнөө цагт би их харамсдаг хэмээвэл Хишигээ ч мөн бодолтой нь нийлж байсан болохоор яриаг өлгөн авч харилцан ярьж эхлэв. Тэр хүнтэй яриа нийлж байна гэдэг янзтай. Нэг мэдэхэд тэр хоёр хажуудаа Тунгалаг байгааг ч мартан мэтгэлцэн ярилцаж байтал энэ бүхэн утгагүй

санагдсан уу яасан Тунгалаг бие засаад ирье хэмээгээд бослоо. Тунгалаг ширээнээс таван алхам холдов уу үгүй юу Баатар гэнэт Хишигээ чи надад маш их таалагдаж байна. Чамтай ярилцахад үнэхээр сайхан байна Тиймээ надад ч гэсэн таны яриа маш их таалагдаж байна хэмээгээд инээвхийлэхэд Баатар гэнэт Хоёулаа маргааш дахин уулзая болох уу гэх нь тэр. Юу та сая юу гэсэн бэ? Чи надад үнэхээр их таалагдаж байна. Би чамтай Тунгалагтай хамт биш уулзмаар байна. Маргааш 14 цагт энд хүрээд ирээрэй би хүлээж байна шүү Үгүй тэгэхдээ энэ чинь та бид хоёр болохгүй шүү дээ За битгий жаахан юу ч мэдэхгүй охин шиг юм яриад байна. Тунгалаг ирж байна энэ талаар битгий хэлээрэй гуйж байна маргааш хүрээд ирээрэй. Ингэж хэлсэнээс нь хойш Баатар яагаад ч юм түүнийг хараад байгаа мэт санагдахад Хишигээд суухад хэцүү байсан тул уучлал гуйгаад

харихаар бослоо. Баяртай би явлаа хэмээтэл Тунгалаг гайхан Яасан миний найз жаахан суухгүй Зүгээрээ зөндөө суулаа их ядарч байна харьж амаръя даа Тэгвэл харьдаа сайхан амраарай гээд салах ёс хийлээ. Баатар ч мөн сайхан амраарай хэмээгээд гар барихдаа маргааш хүлээж байна шүү хэмээн Хишигээгээс өөр хэн ч анзаарамгүй шивнэлээ. Хишигээ бушуухан гараа татан авч тэндээс гараад сая нэг уртаар амьсгаа аваад: Яанаа энэ Баатар ах яасан ичдэггүй юм бэ. Царай муутай тэгээд хөгшин бас болоогүй ийм сайхан охинтой явж байж бас намайг гэдэг. Уг нь ч царай муутай ч гэсэн яриа бол сайхан юмаа хэмээн бодоод инээмсэглэн такси барихаар гараа өргөтөл утсанд нь дуудлага ирэв. Харвал Тунгалаг залгаж байна Яасан миний найз? Зүгээрээ чамайг таксинд суусан уу гээд залгаж байна Яг одоо суулаа хэмээгээд хаана очихоо хэлэх дуулдахад Тунгалаг баяртай

сайхан амраарай гээд утсаа таслаад Баатараад хандан: Цаадах чинь сая суучихлаа. Найзад минь санаа тавьсанд баярлалаа За болж дээ. Та хоёр хэр удаан үерхэж байгаа юм. Ер нь Хишигээ чинь ямар охин юм бэ дээ? Өө бид хоёр аль дунд ангиасаа эхэлж үерхэж байгаа. Намайг тэдний ангид шилжиж очсон цагаас л үерхэсэн дээ. Манай Хишигээ хөөрхөн байгаа биз. Ийм хөөрхөн охин байж нэг ч хүнтэй үерхэдэггүй байсан ш дээ. Олон хөвгүүд сайн байсан. Би найз нь болохоор надаар дамжуулж их найрдаг байлаа. Хишигээ минь хэнийг нь ч тоохгүй байсаар төгссөн дөө Аан тэгээд яасан? Тэгээд яахав их сургуульд ороод нэг их удаагүй байж ангийнхаа хөдөөний баньдтай суучихсан хөөрхөн хүүтэй Яагаад заавал хөдөөний хүнтэй суусан гэж? Яахав дээ Хишигээгийнх маань жаахан тиймхэн айл болохоор л тэгсэн байх Энэ чинь юу гэсэн үг юм? Өө та иймхэн юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Аав ээж нь цалингаас цалингийн хооронд явдаг дундажаас доогуур л

айл гэсэн үг байхгүй юу даа Аан Та яагаад Хишигээг ингэж их сонирхоод байгаа юм хэмээн Тунгалаг гайхсан, хардсан өнгөөр асуувал Баатар тоомжиргүй царайлан Үгүй яахав чиний багын найз гэхээр л сонин санагдаад сонирхохгүй юу за хоёулаа ч гэсэн ингэсгээд гарах уу даа Тэгье дээ би одоохон бие засчихаад ирье гээд утсаа ширээн дээр орхиод босоод явчихав. Үүнийг л хүлээж байсан Баатар бушуухан утсыг нь аван Хишигээгийн дугаарыг бичиж авлаа. Хишигээ гэртээ ганцаараа байсан болохоор орондоо хэвтэн зурагтын суваг солин байтал утсанд нь мессэж ирэх дуулдав. Энэ орой болсон хойно арай Шинээ хэмээн санаад бушуухан нээвэл танихгүй дугаараас < Юу хийж байна > гэсэн байхад гайхсан боловч тэртэй тэргүй өөр хийх ажилгүй байсан болохоор хариу бичлээ. < Зурагт хараад л хэвтэж байна, хэн бэ? > < Танихгүй танил чинь байна. Би бас унтах гэсэн

чиний нүд харагдаад > < Хи хи хи танихгүй танил аа? Би таахгүй л байна шүү > < Чи өөрөө унтахгүй юу хийж байгаа юм? > < Ганцаараа байгаа хүн юундаа ч яарах билээ. Ингэхэд чи хэн юм бэ? > < Баатараа байнаа > Хишигээ энэ нэрийг уншаад балмагдан хариу бичиж чадахгүй байтал Баатараа түүний утасруу залгах нь тэр. Тэр хоёр шөнөжин ярьсаар. Хишигээ өөрийн эрхгүй ярианд нь татагдан санаа нь ч нийлж байсан тул шөнөжин ярилцан хонов. Маргааш нь товлосон цаг болоход эргэлзэж тээнэгэлзэлгүй болзсон газраа очвол Баатар аль хэдийн ирчихсэн түүнийг хүлээж суух нь тэр. Урд өдөр нь шөнөжин ярьсан хоёр энэ удаа илүү нүүр хагарсан нь илт аж. Үүнээс хойш Хишигээ боломж л гарвал Баатартай уулзаж болохгүй бүхнээ ярин асуудлаа шийддэг болжээ. Нэг өдөр мөн тэд уулзахаар болов. Учир нь долоо хоногийн өмнө Шинээ ажилгүй болж тэднийх

санхүүгийн асуудалтай болоод байсан үе билээ. Хишигээ Баатарт шууд хэлж чадсангүй. Баатар тийм ч их мөнгөтэй нэгэн биш аж. Хэдий тийм боловч ямарч байсан хэрэгцээнийхээ мөнгөөр тасардаггүй нэгэн. Баатар эхнэр, дагавар охинтой гэхээс өөрийг Хишигээ үл мэднэ. Баатар ч амьдралаа хүүрнээд байхгүй Хишигээийн ярихыг сонсон зөвлөгөө өгдөг билээ. Сайнуу уулзаагүй удаж шүү хэмээн Баатар гар сунгавал Хишигээ хариу гар бариад санаа алдчих нь тэр. Яасан чи зүгээр үү? Би зүгээрээ Үгүй л байна даа. Зүгээр бишийг нүд чинь хэлээд байна Тиймээ үнэндээ би зүгээргүй байна. Таниас юугаа ч нуух билээ. Удахгүй шинэ жил болох гэж байдаг ядаж байхад би шинэ ажилтан анхныхаа шинэ жилд орох гэж байна. Гэтэл яг энэ үеэр нөхөр ажилгүй болчих юм. Улиралын ажил ямарч хэцүү юм хэмээгээд санаа алдав.

Баатар бүхнийг сонсож дуусаад хэсэг бодож байснаа Хишигээ битгий санаа зовдоо. Би чамд айхтар үнэтэйг нь авч өгч чадахгүй ч боломжийн юм бол харин чадна шүү. Маргааш хамт дэлгүүр явъя гэх нь тэр. Хишигээ сонссон зүйлдээ итгэж ядан Та үнэнээсээ ярьж байна уу? хэмээвэл Баатар Тиймээ маргааш хэдэн цагаас хаана уулзахаа чи хэлчих. Хэзээ ч битгий сэтгэлээр унаарай бүх юм болно хэмээгээд түүнд хэтэвчнээсээ тавин мянган төгрөг тоолон өгөхөд Хишигээ хоёр алгаа тосон баярлалаа гэсээр мөнгийг авч хэтэвчиндээ хийлээ. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байсныг даанч мэдсэнгүй… Хишигээ орой гэртээ харьтал нөхөр нь хоолоо ч хийгээгүй сууж байсанд гэнэт уур нь хүрч Чи ямар сонин юм бэ? Гэртээ байсан байж хоолоо хийчихгүй Харин ямар хоол хийхээ мэддэггүй ээ хэмээгээд Шинээ инээвэл Хишигээ Чи намайг хэдийдээ яаж амжуул

гээд байгаа юм. Нөгөө намайг хайрладаг их хайр чинь энэ үү тэ хэмээгээд цурхиран уйлчих нь тэр. Шинээ сандран хажууд нь суугаад энгэртээ тэврэн аргадах байдлаар Чи минь яагаад уурлаад байгаа юм бэ? Найз нь чамд олсон мөнгөө бүгдийг нь л өгдөг чи минь хадгалж чаддаг байсан бол ингээд хэсэг хугацаанд ажилгүй суухад хямралд орохгүй л байх байсан Би яаж бухимдахгүй байх юм. Удахгүй шинэ жил болно гэтэл шинэ ажилд орсон надад өмсөх хувцас ч алга. Өнөөдөр ажлынхаа хүнээс хоолны махны мөнгө зээлж ирлээ хэмээн худлаа ярин Баатараас авсан мөнгөө гаргаж өгвөл Шинээ нэг том харсанаа Битгий гуйлгачин шиг мөнгө асуугаад бай би болгоно ш дээ Тэгээд яах юм чи бид хоёр яахав гэхэд энэ жаахан үрээ би өлсгөөд байж чадахгүй. Чи арчаагүйдээ бид хоёрыг аваад явж чадахгүй байна. Ийм байхад дахиж хүүхэд нэмж төрүүлээд ч яах юм хэмээн хашгичвал

Шинээгийн тэвчээр нь алдрав бололтой Би яасан гэж чи заваарч банзалдаж явж ирчихээд надаас битгий хэрүүл нэхээд бай. Би чиний нөхөр болсон цагаасаа хойш зүгээр суугаагүй шүү. Олоод ирсэнийг айлын эзэгтэй шиг бодолтой зарцуулдаг байсан бол ингэхгүй мэдээ Чи хэнийг заваарсан гээд байгаа юм. Яадаг юм хүүгээ өлсгөхгүйн төлөө би заваарах байтугайг хийнэ. Эхнэрээ тэгж явуулж байвал чиний хохь мэдээ хэмээн хэлж дуусав уу үгүй юу Шинээгийн хүнд гар нүүрэн дундуур нь буух нь тэр. Хишигээ тэр хоёрын хэрүүлээр сэрэн айсандаа уйлах хүүгээ хувцаслан байтал Шинээ зүрх нь хөөрсөн бололтой Чи явах мөрөөрөө өөрөө яв гээд хүүг өвөр дээрээс нь булааж авав. Хишигээ тэгсэн ч яадаг юм чиний гарын шүүс болж байхаар яваад өгье гээд гарах гэтэл Шинээ хойноос нь үсдэн газар унагаад муухай орилон зодож гарав. Хишигээ уурандаа галзуурах шахаж байгаа Шинээг өнөөдөртөө ингээд яагаад ч дийлэхгүйгээ ойлгон шүдээ зуун

тэсэн өнгөрөөв. Маргааш өглөө нь босох гэтэл хамаг бие нь хөндүүр баруун шанаа хөхөрчихсөн харагдана. Харин Шинээ хаашаа ч юм гарсан бололтой харагдсангүй тул арайхийн өндийн босон гэрлүүгээ явлаа. Гэртээ харьтал хүн байсангүй. Аз болж тусдаа гарсан ч гэсэн өөрт нь байнга түлхүүр нь байдаг болохоор сая санаа нь амран гэрийнхээ дотно танил үнэрийг үнэртэхэд хамар нь цоргин цээж нь огшоод ирэхэд хамаг бүхнээ урсгах гэсэн мэт сад тавин уйллаа. Хэт их уйлсных уу, нэгэн бол зодуулсаных уу толгой нь заадсаараа салах мэт өвдөн хүнд оргино. Босон толгойны эм уугаад нэг мэдэхнээ унтчихсан байв. Хичнээн удсаныг мэдэхгүй хаалга дуугарахад нойрноосоо сэрж ядан байтал ээж нь орж ирэв бололтой хэсэг байзнаж байгаад сая л Хишигээг харав бололтой Хүүе миний охин хэзээ ирсэн юм? Ээж нь цочлоо ш дээ хэмээгээд зөөлөн инээвхийлэн очиж духан дээр нь

үнсээд бөлцийж хавдсан нүд, хөхөрсөн шанаа, нулимсандаа холцруутсан нүүрийг нь хараад: Цаадах чинь бас л чамайг зодоо юу. Хишигээ хариу юу ч хэлэлгүй эхэр татан ээжийнхээ энгэрт наалдан уйлахад Буянаа мөрөөр нь тэврэн санаа алдаад Охин минь чи минь зовж байна уу? Ээждээ хэл, хэл өөр хэндээ ч хэлэх билээ Ээжээ би салмаар байна. Даанч би Шинээд үнэхээр их хайртай. Бодол минь салгаж байгаа ч сэтгэл минь гагнаасаа тавихгүй байна. Би амьдрахын төлөө, хоолны төлөө өөрийн хийж чадах ажлаа л хийдэг. Гэтэл Шинээ тэрийг минь ойлгохгүй хардаад намайг зодоод байх юм Иш миний охин. Энэ амьдрал чинь эмэгтэй хүнээс 90% эр хүнээс үлдэн хувь нь шалтгаалдаг юм ш дээ. Эрчүүд бол мэдээж ар гэрээ хүний дор оруулахгүй авч явах үүрэгтэй, харин эмэгтэйчүүд бид чинь маш их тэсвэртэй, тэвчээртэй, ухаантай, уян хатан байж гэмээнэ айл гэр

төвшин байдаг юмаа миний охин. Чи одоо гар хүрч байна гээд салахыг урьтал болголгүй сайн бод. Хүүгээ бод, өөрийнхөө ар талыг бод. Манай Шинээ бас ч гэж яадгаа алдчихсан арчаагүй муу хүү биш шүү. Амьдралынхаа төлөө зүтгэж чаддаг л эр хүн. Тэр ээжид их учир байнаа. Яалтай нь ч билээ хэмээгээд шүүрс алдаад өрөөнөөс нь гарав. Хишигээ саяны ээжийнхээ хэлсэн бүхнийг бодон цагаа хартал хүүгээ цэцэрлэгээс нь авах цаг аль хэдий нь болчихсон харагдахад бушуухан босон гар нүүрээ угаачихаад Ээжээ би явлаа хүүг авах цаг болчихож хэмээгээд хүүе гэхийн завдалгүй гараад гүйв. Гэртээ ороход бул хар чулуу нуруун дээр нь дарчихсан байсан бол гэрээсээ гарахад хөнгөн салхи лугаа болсон байх нь юутай сайхан. Ай төрсөн гэр минь, төрүүлсэн ээж минь. Гүйхээрээ цэцэрлэг дээр нь ирвэл өөдөөс нь

Шинээ хүүтэйгээ хоёул гарч ирж байгаа харагдав. Шинээ хүзүүн дээрээ хүүгээ суулгачихсан хоёр гарыг нь алдлан бариад цовхчин шогшиход хүү нь их л баяртай буй бололтой жаргалтай инээдээр цангинуулан инээх нь үнэхээр хөөрхөн харагдана. Аав, хүү хоёр өмнөө зогсох ээжийгээ хараад худлаа цочигч болон огло харайхад хүү дахиад л жаргалтай нь аргагүй инээлээ. Үнэндээ Шинээ аль цэцэрлэгийн хаалгаар гарч ирэнгүүтээ Хишигээг харсан бөгөөд өчигдөр уураа барьж дийлэлгүй зодчихсондоо бантан байсан аж. Хишигээ нөгөө хоёрыг хараад юу ч болоогүй мэт инээмсэглэн хүүгийн гараас хөтлөн Шинээтэй юу ч дуугаралгүй явсаар сая гэртээ ирцгээлээ. Шинээ

Хишигээг аргадах аргаа олж ядан дэмий л хүүтэйгээ тоглон хүүгээрээ түрий барин байтал хүү нь Хишигээгийн утасыг авчирч өгөв. Хишигээ утсаа автал цаана нь Баатарын согтуу дуу гарахад айсандаа сандран бушуухан шиг Үгүй үгүй та дугаар андуурсан байна гээд утсаа таслаад салгалсан гараар бүр унтраахыг Шинээ ажиглахгүй байж чадсангүй. Нэг асуух гэснээ тэртээ тэргүй юу гэх нь ойлгомжтой болохоор дэмий хэрүүл хийхийн нэмэр гээд огт анзаараагүй царайлан өнгөрөөлөө. Хооллож суухад Хишигээ үл тоогч болон царайлахыг хичээсэн ч угаасаа сураагүй болохоор сандран байгаа нь мэдэгдэнэ. Шинээ чимээгүйхэн хоолоо идэж суугаад гэнэт Хишигээ чи надад ер нь хайртай юу? Чи юугаа яриад байгаа юм бэ мэдсээр байж Надаас өөр баян эр чамайг сууя нөхрөөсөө сал гэвэл чи яах вэ? Үүнийг сонсоод Хишигээ Шинээ нь бүхнийг мэдчихээд ийн асууж буй мэт санагдахад өөрийн мэдэлгүй суудал дээрээ хавчигнан Битгий балайраад бай. Өчигдөрийн зодсон чинь багадаад дахин хэрүүл өдөж зодох гээ юу

хэмээвэл харин Шинээ гайхмаар тайван дуугаар Үгүй дээ. Би тэнэг хүн бишээ Хишигээ. Чамайг би бараг чамаас илүү мэднэ. Тэглээ гээд одоо яахав дээ. Ёстой л чиний хэлсэнээр би арчаагүйдээ та хоёрыг ингэж явуулж байгаа хүн. Чи зээлээд мөнгө олж чадвал шинэ жилийн гоёлоо өөрөө зохицуул даа. Би удахгүй ажилдаа орох байх тэгэхээрээ өгчихье гээд өөр ярих юм байхгүй гэх шиг босон явлаа. Ширээн дээр ганцаараа үлдсэн Хишигээ хоолоо ч идэлгүй бодолд дарагдан сууна. Байгууллагынх нь шинэ жил болоход хоёр долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдэв. Шинээгийн ажлаас чимээ байсангүй. Хишигээгийн ажлын хүүхнүүд шинэ жилийн тухай юу өмсөх зүүхээ одооноос ярилцан бүр ч шарыг нь хөдөлгөх аж. Баатар байнга Хишигээрүү залган уулзах санал тавьдаг ч Хишигээ ямар нэг арга зохиогоод л хэлчихдэг байв. Баатар өглөө бүр яг 10.00 цагт залгана. Бүр

ажлын өдөр бүр шүү. Ажлын хүүхднүүдийнхээ яриаг сонсон Хишигээ шаналан байтал утас ч дуугарлаа. Хишигээ мэндийн зөрүүгүй Өнөөдөр уулзая гэхэд Баатар баярлаж байгаа нь илт Тэгье тэгье хаана уулзах вэ? Би шинэ жилийн хувцас авхуулмаар байна Хэд гээд уулзах вэ? Ажил 19.00 цагт тарна би орой жаахан эртхэн гарахыг бодъё хоёулаа 17.00 цагт их дэлгүүрийн урд уулзая гээд утсаа тасалсан хойноо хүчтэй цохилох зүрхээ гараараа даран үл ялиг ягааран халуу дүүгэх хацраа хоёр гараараа даран тайвширахаар амьсгаагаа ойр ойрхон гарган суулаа. Баатар Хишигээг дагуулан дэлгүүрээр явж боломжийн үнэтэй хэдэн хувцас авч өгөв. Хишигээ ч баярлалаа гэхээс өөрийг хэлэлгүй санаандаа таарсан нилээн хэдэн хувцас авхуулав. Тэд сая нэг өлссөнөө мэдэн хоолонд орон хоолоо хүлээж суухдаа Хишигээ яг л аавдаа баярлаж буй жаахан охин шиг хошуугаа цорвойлгон

духаараа харан сууна. Баатар харин ширээн дээр Хишигээгийн хоёр гарыг атган сууснаа гаран дээр нь үнэрлэн үнсээд Авсан зүйлүүд ихэд таалагджээ миний охинд Тиймээ маш их таалагдсан үнэхээр их баярлалаа. Би цалингаа буухаар юмуу нөхөр ажилд оронгуут таньд мөнгийг нь буцаагаад өгнөө Таалагдсан л бол яамай. Чамайг ийм баяртай байхыг харах надад ч бас сайхан байна. Тэр мөнгө яахав ээ чамайг хүсвэл би байр, машин гэж худлаа томрохгүй ч боломжийн бүхнийг чинь аваад өгч чадна. Одоо надад татлаа ч байхгүй болсон. Би чамд үнэхээр хайртай болжээ. Эхнэртэйгээ таарахаа байгаад

салчихсан гэх нь тэр. Юу та яаж байгаа юм бэ? Харин мэдэхгүй нэг мэдсэн л ийм болчихлоо. Би чамд азарган хайраа өгч байх шиг байна. Одоо бүр нөхрөөс чинь хүртэл харамлаад байдаг боллоо. Ядаж байхад чи заримдаа утсаа ч авахгүй юм. Намайг ямар их шаналдаг гэж бодно. Чамтай уулзахгүй ядаж ярихгүй нэг ч хонож чадахаа байж дээ би гэж хүн хэмээгээд санаа алдвал Хишигээ мөн санаа алдаад Намайг уучлаарай тэр өдөр би очиж та бид хоёр танилцаагүй бол хэн хэнд маань амар ч байх байсан юм билүү. Тунгалагтай та яагаад уулзахаа больчихсон юм бэ. Өчигдөр утсаар ярьсан чинь их л дуу муутай таныг уулзахаа байсан гэж хэлсэн Надад ганцхан чи л байхад болоо. Би чиний төлөө эхнэрээсээ ч, Тунгалагаас ч салсан. Одоо надад чамаас

өөр нэг ч эмэгтэй байхгүй. Чи минь хичнээн хөөрхөн эгдүүтэй гэж санана хэмээгээд хацрыг нь илбэл Хишигээ өөрийн мэдэлгүй гарт нь хацраа наан нялхамсана. Гэтэл ч тэдний хоол ирсэнээр цаашид даамжирах байсан сэрэлийг зогсоолоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *