Home Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “6-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “6-р хэсэг”

2 second read
0
1
1,679

Шинээ маргааш төрсөн өдөр чинь миний хань яаж тэмдэглэмээр байна? Мэдэхгүй нөгөө хэдтэйгээ биллъяардангаа ганц нэг юм уудаг ч юмуу Тэг тэг өнөөдөр эртхэн ирж амраарай маргааш ядрана За тэгнээ

би энэ хүнийг буулгачихаад очлоо. Налайхруу явж байгаа баяртай хэмээн утсаа таслав. Мөнгөөнөө саяны яриаг сонсоод Маргааш чиний төрсөн өдөр юмуу хайраа? Аанхан Чи яагаад хэлээгүй юм муухай гэдэг

нь хэмээн эрхлэн мөрийг нь дэрлэвэл Шинээ Ямар жаахан хүүхэд биш юуг нь хэлэхэв дээ Тэгэхдээ л маргааш чи хэдэн цагт над дээр ирж чадах вэ? Мэдэхгүй найзуудтайгаа явах болохоор Хишигээ явахгүй тэд

нартай сууж байгаад тарах болохоор чамруу залгая. Тэр хоёр ийнхүү ярилцан гадуур Мөнгөөнөөгийн ажлыг амжуулж байгаад гэрт нь буулгаад өөрөө ч эртхэн харихаар явлаа. Миний найз сайхан

баярлаарай. Оройтох болохоор одоо төрсөн өдрийнхөө буузыг идчих гээд Хишигээ Шинээгийн өмнө бууз тавин цай аяглаж өгвөл Амар Буянаа хоёр ч хүргэндээ төрсөн өдрийн мэнд хүргэн 10000 төгрөг өгөв.

Тэр дөрөв ширээ тойрон хооллож суутал Шинээгийн утас дуугаран хэн нэг нь ярьсаны дараа Шинээ удалгүй гэрээс гарав. Хишигээ шөнө унтаа сэрүүн хоёрын хооронд сэрвэлзэн байтал шөнийн 04 цагийн орчим утас нь дуугарав. Байна уу хаана байна хө? Би шал согтуу байна. Чи намайг загнах уу? Үгүй юу гэж дээ хаана байгаан хө найз нь очоод авъя Гэрийн үүдэнд. Хишигээ хаалгаа онгойлгон хана налан зогсох Шинээг түшин гэртээ арайхийн оруулаад хувцасыг нь тайлах аж. Шинээ өөрийн ухаан мэдрэлгүй хурхираад эхлэх нь тэр. Хишигээ арайхийн гуталыг нь тайлаад дийлэхгүй байсан болохоор тэгээд орхив. Гэтэл утас нь дуугарах нь тэр. Гайхан утсыг нь авбал дуугарахгүй байснаа тасалчихав. Ямар сонин юм бэ хэмээн амандаа үглээд гэрлээ унтраахаар босохдоо яагаад ч юм Шинээгийн утсыг үзмээр санагдахад утсыг нь аван ариун цэврийн өрөө орон ирсэн мессэжийг нь уншихаар нээлээ. Тэрээр эхний мессэжийг уншаад л нүдийг нь нулимс бүрхээд ирэв. < Хайраа чи хэзээ ирэх юм бэ. Яагаад

худлаа яриад алга болчихов. Хайр нь чамд чиний дуртай цуйванг хийчихсэн хүлээгээд л байна. Чамайгаа санаад байнаа. Төрсөн өдрийн мэнд ХАЙРАА > Хишигээ мессэжийг нь унших тусам нүдийг нь нулимс бүрхэн цээжин дээр нь хүнд юмаар дарах мэт хөндүүрлэхэд өөрийн эрхгүй чичрэх аж. Тэрээр дугаарыг нь тэмдэглэж аваад хэсэгтээ харзнахаар шийдэн сая нэг унтахаар хэвтэв. Мөнгөөнөө маргааш өглөө нь унтаж байтал Шинээгээс дуудлага ирэхэд утсаа авсангүй. Шинээ хэд хэд залгасаны дараа сая утсаа автал Уучлаарай хө би өчигдөр тасарчихаж Би чамайг зөндөө хүлээсэн. Тэгээд тэрийгээ хэлчихэж болдоггүй юмуу? Харин мэдэхгүй ээ гэртээ яаж харьсанаа ч мэдэхгүй байна Утсаа шалгасан уу? Өчигдөр чи арайхийж утсаа авчихаад дуугарахгүй байсан Тиймүү тэгвэл би харьчихсан байсан байх. За уучлаарай даа Уучлаарай гэж хэлээд л болоо юм биз дээ би хүлээгээд л байна Харин найз нь хөдөө гэрлүүгээ явах яаралтай ажил гарчихлаа. Охин дүүг бэр гуйна гэнээ Тээр ингэдэг байхгүй юу та гээд

хоолой нь чичрэн өөрийн эрхгүй уйлахад Шинээ аргадаж байснаа утас нь сүлжээгүй болсон уу нэг бол цэнэг нь дууссан уу тасарчихав. Мөнгөөнөө хөнгөн гунигт автан өдрийг арайхийн өнгөрөөж байтал түүний утас дуугарахад харвал танихгүй энгийн дугаараас залгаж байсанд олон ч юм бодолгүй утсаа авлаа Байна уу хэнтэй ярих вэ? Байна уу, байна уу Чамтай уулзмаар байна яг одоо Юу яахаараа би чамтай уулздаг билээ? Уулзаж байгаад мэд. Би Шинээгийн эхнэр байна. 18 цагт 10 дугаар хорооллын “ Хас ” караокед уулзая гээд утсаа тасалчихав. Мөнгөөнөө утсаа гартаа барьсан чигтээ яагаад ч юм сандран өрөөн дотуураа нааш цааш холхин < Сонин юм яагаад мэдчих вэ? Шинээтэй хамт яваагүй юм байх даа. Би одоо яах вэ? Намайг мэдээж хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоно. Яахав тэр бүхнийг дуугүй гэмшсэн царай гаргаж байгаад өнгөрөөж болох байх. Харин үсдэж аваад элдэв аяг гаргавал өөрөөр ярьж болох байлгүй >

Мөнгөөнөө товлосон цагаасаа ялимгүй хоцрон хэлсэн газар нь ирээд залгавал Хишигээ түүнийг үүдэнд хүлээж суув. Тэд нэг өрөө аван орцгоов. Хишигээ юу ч дуугаралгүй Мөнгөөнөөг нэвт ширтэн суух нь нэн хэцүү. Мөнгөөнөө гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр доош харан дэмий л суутал үйлчлэгч захиалсан зүйлсийг авчирч өгөөд дэлгэц асаах гэтэл Хишигээ Хэрэггүй ээ бид энд дуулах гэж ирээгүй. Үйлчлэгч гайхсан харцаар хараад өрөөнөөс гарав. Хишигээ дахин юу ч ярилгүй шар айрагнаасаа том балган ууснаа ширээн дээр тавин Мөнгөөнөөгийн өөдөөс харвал нүдэнд нь нулимс хурсан харагдах нь тэр. Намайг уучлаарай. Би … би Шинээд үнэхээр их хайртай. Чи намайг яасан ч болно би бүгдийг тэвчинэ. Харин… Хишигээ хариу юу ч дуугаралгүй дахин шар айрагнаасаа хэд балгаад өмнөөс нь харвал Мөнгөөнөө яг л буруу зүйл хийчихээд ээждээ зэмлүүлж буй охин шиг эхэр татан уйлан доош харан сууж байснаа Би чамаас ганц л зүйлийг асууя. Чи

Шинээг эхнэр хүүхэдтэйг мэдэж байсан уу? Тиймээ Шинээ байнга хүүгээ ярьдаг Тэгвэл чи тэгж их хайрладаг хүүгийнх нь зовлонгоор жаргал хийж чадах юм бол Шинээг авдаа хэмээгээд явахаар босов. Тэрээр өөр юу ч хэлсэнгүй ард нь Мөнгөөнөө уйлан байснаа Намайг үнэхээр их уучлаарай. Тэгэхдээ би зүрх муутай олон насгүй хүн. Амьдралд гутран явсан тийм л өдрүүдийн нэгэнд би Шинээтэй танилцаж өөрөө эргүүлсээр байгаад найзууд болж уулздаг ч болсон. Бүгд надаас болсон юм шүү. Шинээг минь битгий буруутгаарай. Сүүлийн хэлсэн Шинээг минь гэдэг үгийг сонсоод Хишигээгийн бие арзасхийн гараа атгаад алхвал Мөнгөөнөө ард нь арчаагүй сул дуугаар Би тооцоог нь хийчихье гэх бүдэгхэн дуулдахад Хишигээ бүр ч зэвүү нь хүрч Би одоохондоо өөрөө уусан юмныхаа тооцоог хийчих чадалтай байна гээд ганцааранг нь орхин тэндээс гарав. Гараад Хишигээ ёстой дэлбэрэх шахаж байсан тул тайвширахаар шийдэн

алхлаа. Явсаар гэртээ ядарч, туйлдсан хүн ирвэл Шинээ түүнийг муухай харан угтан авах нь тэр. Үгүй чи яваагүй юмуу? Явж байсан машин эвдрээд буцаад хүрээд ирлээ. Намайг явчихлаа гээд нууцтайгаа уулзаад ирж байгаа юмуу ? Чиний амрагтай уулзчихаад ирж байна Юу чи юугаа дэмийрээд байгаа юм бэ? Энэ дугаарыг мэдэх үү хэмээгээд Мөнгөөнөөгийн утасны дугаарыг үзүүлбэл Шинээ царай нь хүрэнтэн хэсэг балмагдан байснаа Чи яах гэж энэ ядаргаатай хүүхний үгэнд итгэж уулзаж байгаа юм. Юу гэж солиорч байна балай хүүхэн Чи намайг бас энэ хүүхэндээ балай хүүхэн гэж хэлдэг үү ичдэггүй амьтан гээд өрөөнөөсөө гаран том өрөөнд орон суувал Шинээ гарах агшинд Амартай таарчихав. Шинээ хүү хөдөө яваагүй байсан юмуу? хэмээн гайхан асуувал Шинээ бантан Харин замд машин эвдрээд маргааш гарахаар болсон Аан одоо гарах нь уу? Жаахан явж байгаад ирье гээд шурхийн зөрөн гарлаа. Амар гайхсан харцаар нөгөө хоёроо харвал Хишигээ мөн бодлогширонгуй өрөөндөө орчих нь тэр. Амар угаасаа нэг их юм шалгаагаад байдаггүй хүн гэрийнхээ шаахайг углаад гараа угаахаар ариун цэвэрийн өрөө орлоо. Хишигээ өрөөнийхөө гэрлийг ч асаасангүй Мөнгөөнөөгийн тухай бодон хэвтэнэ. < Шинээ тэр эмэгтэйн юунд нь болсон юм бол. Их мөнгөтэй юм болов уу?, үгүй бол

Шинээгийн өмнө бөхөлздөг юм болов уу?. Би одоо яавал дээр вэ? Уучилж чадах болов уу? Хүүгийнхээ төлөө хайрынхаа төлөө бүхнийг уучлах л болдог байх даа. Би үнэхээр Шинээ чамд зүрх сэтгэлээсээ хайртайг чи минь мэддэг ч болоосой > хэмээн бодохын сацуу хоёр хацрыг нь даган урсах нулимс зогсохыг хүссэнгүй. Тэрээр бүхлээрээ ийнхүү бодолд дарагдан хэвтэж байснаа өнөөдрийн болсон дэндүү их зүйлд ядарсан уу нэг мэдэхнээ унтчихсан утасныхаа дуугаар л сэрэв. Тэрээр Шинээг залгаж байна гээд авахгүй гүрийсээр. Тэгэвч дахин дахин залгаж авахаас өөр аргагүйд хүргэхэд ууртай гэгч нь аван Яасан хэмээвэл цаанаас нь баргил хоолойтой эрэгтэй хүн Энэ Шинээгийн эхнэрийн утас мөн үү? хэмээхэд гайхасхийн Тиймээ би эхнэр нь байна ингэхэд өөрөө хэн бэ? Та яг одоо гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир. Шинэбаяр машинтайгаа осолд орсон хэмээх нь тэр. Хишигээ ухаан нь самууран бушуухан такси хөлөглөн гэмтлийн эмнэлэгийн үүдэнд буунгуутаа хамаг хурдаараа гүйн ортол хүлээн авах дээр Шинээ нь сууж байгаа харагдахад бушуухан очин Чи минь зүгээр үү юу

болчихов оо? хэмээн уйлан дуугаран асуутал Шинээ юу ч хэлж чадалгүй доош харлаа. Харин цагдаа Хөнгөн гэмтсэн. Бид үзлэгт оруулан шаардлагатай эмчилгээ хийлгэсэн байгаа. Машин гэмтсэнээс өөр хохиролгүй болохоор батлан даагчаар нөхрөө аваад явдаа. Харин надад иргээд холбогдох утасны дугаар, гэрийн хаягаа үлдээгээрэй Хишигээ Шинээг зүгээр байгаад юу юунаас илүү баярлан тэнгэр бурхандаа талархан явна. Шинээ гэнэтийн болсон зүйлтэйгээ эвлэрч ядан буй бололтой толгойгоо доош унжуулан юу ч хэлэлгүй явсаар гэрийн гадаа ирлээ гэхэд сая толгойгоо өргөлөө. Гэрт ороод хэнтэй ч юу ч дуугаралгүй хоолоо ч идсэнгүй шууд өрөөндөө ороод хаалгаа хаачихав. Амар, Буянаа хоёр охиноосоо сонсоод Буянаа уулга алдан Завхарсан юм. Яачихсан бүтэлгүй нөхөр гэхээрээ ийм байдаг байна. Болж бүтэж байгаа юм нэг ч алга яасан үйлс нь хазайчихсан юм …

хэмээн амандаа үглэн шогшироход Хишигээ өөрөө л хэрэг хийчихсэн хүүхэд аятай яахаа мэдэхгүй мэгдэн бүлтэгнэнэ. Харин Амар Одоо яахав дээ гарах юм нь гараа юм байлгүй хө. Хүн хар мөргөж дайрчихаагүй, өөрөө мэнд байгаа нь л их юм. Мөнгөний учир олдоно одоо тайвшир. Хишигээ аавынхаа энэ үгийг сонсоод аавдаа хязгааргүй их баярлан нүдээрээ тэр бүхнээ илэрхийлээд өрөөнөөс гарав. Өрөөндөө орон гэрэлээ асаагаад Ханиа энэ хоолыг идчих л дээ. Аав гарах юм гараа биз ямар өөрөө ч өрөөлийг ч гэмтээсэн биш учир нь олдоно гэж байна Хишигээ би яагаад ийм бүтэлгүй юм бэ. Архи уугаагүй, алцагнаж заваарч яваагүй тэнэг хүүхнээс болж дэмий юм бодож байгаад гэнэт өөдөөс ирж явсан тод гэрэлтэй машины гэрэлд цочин сандрахдаа дарчихсан чинь ийм болчихлоо. Одоо компаний такси засах мөнгө, өдрийн орлогын мөнгө, хажууд нь аав ээжийн банкны

мөнгө, тэгээд сургалтын төлбөр гээд галзуурах нь ээ новш гэж. Зүгээрээ учир нь олдоно гээд байхад. Би ажил олж хийе дээ. Энэ өдрөөс хойш Хишигээ ажил идэвхитэй хайсан ч яг боломжийн тохирсон ажил олдохгүй л байлаа. Шинээгийн өрийг даралцах гэж биеэ үнэлэхээс л наагуур юм хийж олсон бүх мөнгөө өрөнд нь өгнө. Шинээ ч мөн өрөө хурдан дарах гэж олдсон бүх л ажлыг сайн муу гэж гололгүй хийсээр сая нэг өрнөөс арайхийн салцгаалаа. Компанидаа машины гэмтлийн мөнгө гэж багагүй мөнгө өгөх байсан тул Амар энэ удаад байрныхаа гэрчилгээг банкинд тавин тэрийг нь дараад Шинээ, Хишигээ хоёр олсон мөнгөөрөө банкны өрийг дарсаар сая нэг дуусаж байгаа нь энэ билээ. Харин энэ мөнгөнөөс Шинээгийн ээж нэг төгрөг ч даралцсангүй. Үүнээс болж Хишигээ, Шинээ хоёр үе үе хэрэлдэн бүр

зарим нэг өдөр Шинээ Хишигээг барьж аваад зодчихдог ч болов. Амар, Буянаа хоёрын тэвчээр нь үнэхээр барагдаж байлаа. Тэд өрнөөс гартал нь юу ч хэлэхгүй хэмээн тохиролцсон байсан тул ёстой л нэг гараа нөгөөгөөрөө барин суусаар өнөөдөр байрныхаа гэрчилгээг гар дээрээ аваад Хишигээ, Шинээ хоёрт хэлэхээр шийдсэн нь энэ аж. Эхэндээ Амар, Буянаа хоёр юу ч болоогүй мэт яг л урьдынх шигээ охин минь, хүү минь хэмээн байцгаасан болохоор нөгөө хоёр ч хатуухан үг ирэхийг үнэндээ бодсонгүй. Хоолоо идэж дуусаад Амар босон шүүгээнээсээ нэг шил архи гарган задлаад хангай дэлхийдээ өргөөд дөрвөн хундаганд хийсэн ч гарт нь өгсөнгүй өмнө нь тавиад духаараа харан хаанаас эхлэхээ бодон сууна. Харин Хишигээ, Шинээ хоёр гэрчилгээгээ авчихсан тэгээд ч өр нь дууссан болохоор жаргалтай хайрын нүдээр биесээ ширтэлцэн суух аж. Хишигээ инээдээ барьж ядан Хөөх аавыг ингээд надад хүртэл архи хундаглаж байхыг анх удаагаа харж байна сонин юм бэ гэтэл Амар хоолойгоо нэгэнтээ засаад

Би дөрвөн хундаганд архи хундагаладаг нь та хоёрыг том хүн болсон одоо бие дааж амьдрах болсоныг чинь хэлж байгаа юм, харин гарт чинь барьж өгөөгүй нь энэ гашуун ундааг битгий хүртэж байгаарай гэж хэлж байна. Өнөө орой ширээ тойрон бүгдээрээ сууж хооллосон минь: Хүнд хамгийн чухал хэзээ ч ямар ч үед чамайг түшин чиний хажууд байх нь ганцхан гэр бүл юм шүү гэдгийг ойлгуулахыг хүслээ. Маргааш худ хүүг аваад ирнэ. Ирээд та гуравыг тусад нь гаргана. Би хэлсэн байгаа Юу ааваа та юу яриад байнаа … Дуу чи эцэг чинь юм ярьж байна. Хишигээ чи алийн болгон бид хоёрын өвөрт шигдэж амьдрах гэв. Айл гэрийн эзэгтэй, эхнэр хүн ямар байдгийг өөрөө үз, мэдэр, ээжээсээ сур. Шинээ би уг нь чамайг их ойлгохыг хичээдэг. Харин чи удаа дараа миний, миний ч гэж бидний итгэлийг алдлаа. Охиндоо бид ч гар хүрч үзээгүй. Хэдий манайх элбэг дэлбэг баян айл

биш ч гэлээ та хоёрыг юухан хээхэнд хүргэлгүй л хажуудаа хоёр жил гаран авч явлаа. Жаргал чинь дэндэж байна. Чи бид хоёрыг юман чинээнд бодохгүй охиныг минь бид хоёрын дэргэд зодоход тийм таатай байдаг гэж бодоогүй биз. Хэдий Хишигээгийн буруу байсан ч зодохгүйгээр ойлголцож яагаад болдоггүй юм. Бид амьдралыг чинь үрэхгүй гэсэндээ л орж охиноо аван чамайг хөөчихөлгүй өдий хүрсэн юм шүү. Харуй бүрийгээр хүртэл хэрүүл хийн гарч яваад осол эндэлд орон өрөнд ороход чинь ч бид өөрсдийн хэзээ ч барьцаанд тавьж үзээгүй байраа банкинд тавин чиний өрийг хугацаанд нь дарсан. Энэ удаа бид хоёрт өөр чадал алга, хүсэл ч алга. Маргааш худ ирж та гуравт байр авч өгнө үү, хашаа гэр авч өгнө үү тэнд нь тусдаа гарцгаа хэмээн чангахан дуугарахад саяхан хөгжилтэй нь аргагүй инээж байсан хоёр доош толгойгоо унжуулан сууцгааж байгаа харагдав. Буянаа нэгэнт нь хань нь хэлчихсэн болохоор өөр нэмж юм ярьсангүй

харин арай зөөлөн хоолойгоор Өрөөндөө очиж өөрсдийн юмаа боож бэлд гэхэд Хишигээ, Шинээ хоёр ч бушуухан босон чимээгүй явсаар сая өрөөндөө орон хаалгаа хаагаад уртаар амьсгаа авцгаалаа. Маргааш нь Шинээгийн ээж тэр гуравт 100 айлын тэнд хашаа байшин авч өглөө. Тэгээд хүүг үлдээгээд явахдаа Шинээ минь чи хүн шиг байж үз. Саяхан охин дүү чинь хадмууддаа гологдоод хүрээд ирлээ. Одоо чи хүртэл салбал би тэсэхгүй шүү. Намар хичээл эхлэхээр хоёр дүүг чинь танайд байлгана. Залуу хүүхдүүд хот газраа бараадаг. Хишигээ чи бас битгий юм л бол жаахан хүүхэд шиг хов зөөгөөд гүйгээд бай зүгээр. Эр, эм байтугай эрүү өвдөг салдаг юм. Буруу юм хийсэн юм бол ганц нэг гар хүрэхэд яадаг юм. Би хүүгээ мэднэ тэгж ч нэг зүгээр байгаа хүнийг

гарынхаа чилээг гаргах гэж зодоод байдаг хүүхэд биш. Хөдөөний юм гээд миний хүүг багахан дээрэлхээрэй. Би ч бас хүүгээ хадмынд байгаа хэцүү байгаа байх тусад нь гаргая гэж бодоод байсан харин сайн юм боллоо хэмээгээд ач хүүгээ үнсэж аваад буцахаар тэднийхээс гарлаа. Хишигээ, Шинээ хоёр ээжийгээ гаргаж өгчихөөд гэртээ буцаж орон гэрээ нэгэнтээ тойруулан хараад Шинээ За ингээд нэг өөрийн гэсэн овоохойтой болдог юм байж ээ. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг аргагүй л үнэн үг юм даа тиймээ Харин тиймээ хө. Одоо гурвуулаа амьдраад байж дээ. Миний хүү ямар том болоо вэ. Аав, ээжийгээ санасан уу хэмээн хүүгээ эрхлүүлэн үсийг нь сөөсөгнүүлэн энгэртээ тэврэн үнэрийг нь үнэрлэнгээ хацараа хацарт нь наан нааш цааш ганхан хөдлөн сууна. **** Шинээ, Хишигээ хоёр сургиулиа

төгсөцгөөлөө. Ангийхан нь ангиас гарсан ганц хос хэмээн Шинээ, Хишигээ хоёрын тухай ярьцгаан оюутан цагийн дурсамжаа хүүрнэлдсээр тус тусын замыг хөөн салан одоцгоов. Шинээ сургуулиа төгсөөд мэргэжилээрээ ажилласангүй харин хөөцөлдсөөр нэгэн компанид механикаар ажилд орохоор болов. Тэр нь ч боломжийн өндөр цалинтай аж. Дэлгэр хүү цэцэрлэгтээ яван зундаа эмээдээ очин амарсаар. Хишигээ ч мөн мэргэжилээрээ ажилласангүй. Төгсчихөөд ажил хайж явсан нэг өдөр санаандгүй Манлайтай тааралдчих нь тэр. Хүүе энэ чинь ямар сонин хүн бэ, завтай байна уу нэг газар жаахан сууж хөөрөлдье уулзаагүй удсан байна. Хишигээ ч мөн Манлайг харан сэтгэл нь яагаад ч юм догдлон байсан тул зөвшөөрөн даган явлаа. Чи сайн биз дээ, уулзаагүй хичнээн ч жил болчихов доо. Монголыг жаахан л гэдэг тааралдахгүй хүнтэй тааралдалгүй олон жил болчихдог юм байна гээд инээхэд Хишигээ Би сайн сургуулиа

төгсчихсөн ажил хайгаад л гадуур явдаг ажилтай болчихоод байна Тиймүү за баяр хүргье. Хөөрхөнөөд яагаад ажил олдохгүй байдаг билээ Мэдэхгүй ээ анкет бүртгэж аваад эргээд холбогдъё гэчихээд л таг болчих юм. Танилгүй болохоор явахгүй байх шиг байна Чиний дугаар хэд билээ. Би ганц нэг хүнээс асууж өгье. Тэгэхдээ битгий найдаарай би зүгээр л асууж үзье. Хишигээ нэг их юм бодолгүй дугаараа хэлж өгөн ойр зуурын юм ярьсан болон сууна. Яагаад ч юм түүнээс үг гарсангүй. Хишигээ чи яагаад сонин байгаа юм бэ? Мэдэхгүй ээ үг яриа эвлэхгүй л байна Би чамайг үнэхээр их санасан. Уулзахыг зөндөө их хүсдэг байсан ч хясаж байгаа юм шиг тааралдахгүй байсаар өдий хүрлээ. Би хориод хоноод Америк явлаа. Тэнд эхнэр хүүхэдтэйгээ

амьдрах болсон. Тэгэхдээ би явахаасаа өмнө ямарч байсан чамайг ажилтай болгохыг бодно. Энэ магад миний чамд үзүүлж чадах сүүлчийн тус байх хэмээгээд гарыг нь атгавал Хишигээ юу ч дуугарсангүй, гараа ч авсангүй. Манлай хоёр гарыг нь атган сууснаа үнэрлээд хажууд нь суун мөрөөр нь тэврээд чихэнд нь < Хишигээ би чамайг хүсээд галзуурах нь. Хоёулаа гаръя тэгэх үү. Энэ бол зүгээр л хүслийн сэтгэл минь юм шүү өөр ямарч бодол санаа байхгүй > Хишигээ ч мөн яг л энэ мөчид Манлайг асар ихээр хүсэж, бас их санасан байсан тул нэг л мэдэхэд энгэрт нь наалдан эхэр татан уйлах нь тэр ээ. Манлай Хишигээгийн мөрийг тэврэн юу гэхээ мэдэхгүй сууна. Хишигээ ийнхүү хэсэг сууж байснаа овоо тайвширав бололтой нэгэнтээ санаа алдаад Мэдэхгүй юм даа би ч гэсэн чамайг зөндөө санасан байснаа сая уулзаад л мэдлээ. Тиймээ бид хэзээ ч учирах

тавилангүй хайртууд бололтой. Би чамайг хэзээ ч мартахгүй. Тэгэхдээ чамайг дахин бодож сэтгэлээ хуурахгүй ээ. Чи сайхан амьдраарай. Чамтай байсан хором мөч бүхэн сайхан байсан шүү Тиймээ би ч гэсэн чамайг хэзээ ч мартахгүй. Чи бол миний амьдралдаа учирсан үнэн хайр минь байсан юм шүү. Би эхнэртээ хайргүй гэхгүй ээ. Эхнэрийг хайрласан хайр, чамайг гэх хайр хоёр өөр юм шүү. Чамаас ганц л зүйлийг хүсье: Чи жаргалтай л амьдраарай. Намайг харамстал жаргалтай амьдрана шүү хэмээгээд толгойг нь дээш өргөөд нүдэн дээр нь зөөлөн удаан гэгч нь үнсэж байгаад халуун амьсгалаараа төөнөн уруул салгалгүй үнссээр уруулыг нь мөн л зөөлөн үнслээ. Манлайгийн энэ үнсэлттэй зэрэгцэн Хишигээгийн гашуун нулимс урсах аж. Тэр хоёр хэдий болтол ингэж суусаныг мэдсэнгүй Манлайгийн утас дуугарахад сая салж ядан утсаа авбал цаана нь эхнэр нь уурлаж буй бололтой хашгичих дуулдахад Манлай удахгүй очлоо хэмээгээд

Хишигээд хандан За чи амалсан шүү намайг харамстал жаргалтай амьдрана гэж амалсан биз. Найз нь одоо ингээд явлаа эхнэр маань жирэмсэн юм л даа. Би энэ эхнэрээ өрөвдөөд өөрөө ч нөхөр нь болно гэж бодоогүй явсаар нэг л мэдэхэд суучихсан. Хадам аав, манай аав хоёр багын найзууд тэгээд л эхнэр бид хоёр багаасаа нэгнээ мэддэг болохоор тэр. Эхнэр минь надад хайртай болж надаас болж амиа хүртэл хорлох гэж билээ. Аав, ээж нь ирж манайхантай уулзаад тэгээд л би нэг л мэдэхэд суусан даа. Миний эхнэр муу хүн бишээ. Тэгэхдээ чамтай учирах хүртэл муу байгаагүй. Харин би чамтай учираад хайрыг мэдрээд яагаад ч юм нэг л өөр хүн болчихсон. Манай хүн юу ч хийж, яаж ч явж мэдэх хүн. Энд байгаад чамайг минь олоод мэдчихвэл чамд л гай болно. Тиймээс би чинийхээ төлөө бүхнийг орхиод цаг хугацааны шалгуурыг даван туулахаар гадагшаа явж

байгаа минь энэ юм шүү. Чи минь сайхан амьдраарай хэмээгээд ахин хэзээ ч үнсэхгүй уруулаа шуналтай гэгч нь хүслээрээ үнсэн таалаад дахин утас нь дуугарахад л салж ядан хоргодсоор салцгааж билээ. Хишигээ харих замдаа таксины арын суудлын түшлэгийг налан асгарсан нулимсаа ч арчих тэнхэлгүй мэлмэрэн явна. Манлайгийн зүүж өгсөн хүзүүний зүүлт одоог хүртэл түүнийг тэврэн буй мэт санагдахад гараараа зүүлтийг илбэн “ БАЯРТАЙ ” хэмээн ганцхан үгийг өөртөө хэлсээр… Үүнээс гурван хоногийн дараа Хишигээг Манлай дуудав. Хишигээд ажил олсон гэхээр нь аль гайгүй гэсэн хувцасаа өмсөөд яван очвол Манлайгаас гадна нэг хүн сууж байлаа. Манлай түрүүлэн ам нээн За танилцацгаа энэ миний чамд хэлж байсан эмэгтэй хэмээвэл өнөөх залуу олон юм ярьсангүй Хишигээгээс хэдэн асуулт асуугаад Чи ямарч ажил байсан сайн хийж чадна биз?

Тиймээ би Манлай ахын нэрийг хөөдөхгүй ээ Манлайгийн нэр ч яахав. Би чамайг туслах нарийн бичигээрээ авъя . Чиний аз болоход яг одоо нэг орон тоо гарч байгаа Нээрээ юу маш их баярлалаа хэмээн Хишигээ өөрийн мэдэлгүй баярласандаа орилон хэлбэл Тиймээ Манлай надаас хичээнгүйлэн гуйсан болохоор найзынхаа хуурай дүүг авахаар болсон. Гэр бүлтэй билүү? Тиймээ би нөхөр, хүүхэдтэй Аан за болж. Нөхөртөө сайн ойлгуулаарай. Манайх ажил ихтэй үед уртасгасан цагаар ажилладаг гэхдээ илүү цагийн мөнгө гэж өгдөг Тэгнээ би бүгдийг хэлнэ. Манай нөхөр ойлгоноо Сайн байна нэг дэх өдрөөс ажилдаа ороорой. Ингээд тэдний яриа дуусав бололтой нөгөө хоёр хоорондоо ярилцах аж. Хишигээ хэсэг сууж байгаад явахаар өндийтөл Манлай түүнийг хориглосон харцаар харахад бие засаад

ирье хэмээгээд гарав. Хишигээ ариун цэвэрийн өрөөнд нилээн байж байгаад орвол нөгөө захирал харагдсангүй харин Манлай ганцаараа сууж байв. Хишигээ ширээний ард очин суугаад өмнөх ундаанаасаа нэгэнтээ балгатал Манлай тэссэнгүй түүний гараас атган Ямарч байсан хөөрхөнөөгөө явахаасаа өмнө ажилтай болгож авлаа. Тиймээ танд маш их баярлалаа Чи сайхан зантай үедээ та гээд муухай зантай үедээ чи гээд байхгүй шүү хэмээгээд инээвэл Хишигээ Юу гэж дээ аманд орсоноороо л хэлчихдэг юм уучлаарай гээд доош харлаа. Яг энэ үед Манлай бүр ч ихээр эгдүү нь хүрэн За за тоглосон юмаа алив нааш ир л дээ Үгүй болох юмуу ах бишээ захирал ороод ирвэл Ирэхгүй ээ

явчихсан бас нэг уулзалттай гэж байхад нь би түрүүлээд уулзсан юм. Одоо чи бид хоёрт саад болох хэн ч байхгүй. Би чамайг миний холын хамаатан гээд хэлчихсэн шүү ам зөрөв хэмээгээд Хишигээг бэлхүүсээр нь тэврэн шуналтай гэгч нь үнсэж байснаа давхацсан амьсгалаа арай ядан дараад: Хоёулаа эндээс гаръя хэмээн шивнэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…