Home Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “5-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “5-р хэсэг”

0 second read
0
0
1,556

Хишигээ Манлайтай уулздаг газраа уулзан хооллож сууна. Миний хөөрхөн Хишигээг хэн уйлуулаа вэ нүд нь хавдчихаж Нойр муутай хоноод хэмээн инээмсэглэх аядвал Манлай түүний гарыг атган Үгүй л

байна даа. Ах нь чамайг бодвол арай хэдэн оймс илүү элээсэн гэсэндээ мэднээ. Нөхөр чинь харчихаж уу? Үгүй анзаараагүй юм шиг билээ. Би…би таниас нэг юм гуйх гээд. Та хэрэгтэй үедээ хэдийд ч хамаагүй

залгаж байгаарай гэсэн болохоор чинь л хэмээн сулхан дуугарвал Манлай хэсэг чимээгүй сууж байснаа Хэд хэрэгтэй юм? Зээлэх гэсэн юм. Гэхдээ хүүгүй зээлэх гээд Хэдийг зээлэх хэрэг гарав? Хэд ч яахав …

доод тал нь гурван зуун мянгыг Чи тэр мөнгөөр яах гэж байгаа юм, өөртөө хэрэглэх нь үү нөхөртөө юу? хэмээн ширүүхэн асуувал Хишигээ нүдэндээ хуурамч нулимсаа мэлтэлзүүлэн Цагаан сараар

хүний гар дээр тавих юмаа авч амжаагүй. Аав, ээжийн цалин бусдыг нь бэлдээд л таарлаа Цагаан сар ч хаа сайгүй халаас сэгсэрч байна даа. Уг нь удам угсаагаараа уулздаг ганц сайхан баяр минь юм ш дээ.

Хүний гар дээр заавал юм тавина гэж Эрээний хужаануудын хэтэвчийг зузаатгаж өөрсдөө өр зээл тавьж баярлаад утга нь алдагдчихсан болохоос. Одоо тэгээд жишиг болчихсон юм доо хөөрхий. Хөөрхөнөө битгий уйлаа. Би чамд зээлдүүлнэ гэж юу байхав. Зүгээр ав даа гээд мөнгө гарган тоолон өгтөл Хишигээ ингэнэ чинээ санаагүй байсан тул балмагдах нь тэр. Чи хүүхдээ төрсөн хойно надаас гэнэт нүүр бууруулав аа хэмээн тоглоом үнэн аль нь болох нь мэдэгдэхгүй хэлэхэд Хишигээ нулимс нь хатаагүй нүдэндээ инээмсэглэл тодруулан Та өөрөө л надаас явахгүй бол би юу боллоо гэж явах билээ Тиймээ тийм шүү. Алив нааш ир хэмээн дээрэнгүй дуудан өвөр дээрээ суулгаад үнсэлтийг чинь их саналаа халуун охин минь гээд яг одоо чи зөвхөн минийх гэх шиг шуналтайяа үн.сэн

хөхи.йг нь гарган илбэн байтал тэдний сууж байсан өрөөний хаалга хүчтэй хаагдах дуунаар хоёул харвал өндөр ганган хүүхэн хөмхийгөө зуун зогсож байх нь тэр. Манлай сандран Хишигээг бушуухан өвөр дээрээсээ босговол өнөөх хүүхэн шууд хүрч ирэн Хишигээг харах ч үгүй Манлайг алгадан зайлаарай чи тэр чигтээ гээд эргэхдээ Хишигээг сая дээрээс нь доош нь харан: Хнн чааваас даа гэдсээ чирчихээд байж байгааг нь өмхий үнэртэж байна гээд цүнхнээсээ сүрчиг гарган цацаад эргэж ч харалгүй алхан гарвал Манлай хойноос нь гарахдаа Хишигээ рүү харан Би тооцоог нь хийчихье. Ярьтал битгий яриарай гээд бушуухан гарав. Хишигээ ганцаараа үлдсэн хойноо өмнөх уснаасаа нэг балгаад сая нэг тайвширан: Ах минь эхнэртээ

гардуулчихлаа гайгүй л байгаасай хэмээн шивнээд мөн өрөөнөөс гарав. Орой нь Шинээг ирэхийг хүлээж ядна. Тэрээр хэлсэн мөнгийг нь олсоноо хэлсэнгүй. Яагаад ч юм шууд нүдийг нь харж байгаад хэлж магтуулмаар санагдаад болох биш. Гэтэл ч хаалганы хонх дуугарч Шинээ ирэв бололтой байсанд тэрээр унтагч болон нөмгөн хэвтэн хүлээв. Шинээ юу ч дуугаралгүй чимээгүйхэн бодолд дарагдан хоолоо ч идэлгүй шууд хажууд нь бүхлээрээ хэвтчихэв. Хишигээ хэсэг чимээгүй байснаа тэсгэл алдан Чи ажилгүй байж ямар их оройтдог юм бэ? Шинээ хариу дуугарсангүй. Хишигээ дахин асуусан боловч Шинээ юу ч дуугарсангүй харин гараа тохойгоор нь нугалан нүдээ дарна. Хишигээ аль хэдийн бэлдсэн байсан мөнгөө орныхоо

хажуугийн жижиг шүүгээнээс аван Надад олдсон нь энэ. Үүнийг сонсоод Шинээ нүдээ дарсан гараа алгуурхан буулган нүднийхээ булангаар эхлээд харсанаа өндийн Хишигээг тэврэн Чамдаа маш их баярлалаа. Хаанаас олсон гэж асуухгүй ээ тэртэй тэргүй би арчаагүйдээ жирэмсэн эхнэрээрээ мөнгө олуулж байгаа. Хэзээ буцааж өгөх юм, хүү нь хэд юм? хэмээн ар араас нь цувуулан асуувал Хишигээ Шинээгээ дуу орсонд баярлан Яаралгүй өгч болно хүүг нь ч гэсэн боломжоороо өгчих. Харин дахиж ингэж өгч чадахгүй гэсэн Тиймүү за яахав найз нь нэг арга бодно. Өнөөдөр юу болов гэмээр хар өдөр байлаа. Миний хайр тэр хар өдрийг гэрэлтүүлж өглөө Юу болсон юм? Намайг захирал дуудаад одоо дахин ирэхгүй байж болно гэнээ Тэр чинь юу гэсэн үг юм? Намайг халчихлаа, би ажилгүй болчихлоо.

Тэгэхдээ би удахгүй ямартаа ч та хоёрыгоо хүний дор оруулахгүй амьдрах болно Тиймүү нээрээ л өнөөдөр бараан өдөр байна даа хэмээн хэлэхдээ дотроо Манлайгийн эхнэртээ баригдаад явсан байдлыг бодон санаа алдан өгүүлэв. **** Шинээ гэртээ хүүхдийнхээ даавууг угаан их л жаргалтай суугаа харагдана. Тэр өдрөөс хойш Хишигээ бараг гэрээс гарахаа байж нэг л өдөр түүний хүслэн болсон хүүг нь төрүүлж өгч билээ. Хишигээ харин ч хаа очиж хөнгөн амаржив. Хүүтэйгээ гэртээ иртэл аав, ээж хоёр нь бяцхан зээгээ өхөөрдөн Иш ийм муухай амьтан ирчих гэж. Үгүй тэр нүд амыг нь хараад байгаарай хэмээн ээж нь өхөөрдөхөд аав нь мөн л Ёстой өвөө, эмээгээ баясгах гээд тэнгэрээс буугаад ирсэн баатар эр байхгүй юу миний хүү чинь гэтэл Буянаа Хөөш чи аяар гэм л дээ. Пар пар хийж дуугарч байж хүүхэд айлгах

нь…хэмээн шивнэх шахам хэлэхэд Амар толгой дохиод тонгойн өлгийнийх нь гаднаас үнэрлэнэ. Харин Хишигээ, Шинээ хоёр өрөөндөө бие биедээ эрхлэн Шинээ Хишигээдээ цай хийж өгөн үсийг нь арагш илбээд Миний найз ээж болчихсон чинь бүр илүү хөөрхөн болчихсон юмуу. Ядарч байгаа одоо сайхан амраад ав Тэгье дээ үнэхээр төрнө гэдэг ёооё хүсэх ч юм биш. Тэгэхдээ төрөхөд үнэхээр аймаар байсан ч төрөнгүүтээ уйлсан хүүгийн минь дуу бүх өвчнийг минь аваад явчих шиг л болсон. Тэгээд одоо хүүгээ харахгүй таван минут л болох юм бол санаад байх юм Харин тиймээ би ямар одоо аав, ээж хоёртой булаацалдаад байлтай нь биш. Ажилдаа явахаар нь л хүүгээ нэг сайн эрхлүүлье. **** Хүүгээ гарсанаас хойш мөнгө бүр ч их хэрэгтэй болов. Хишигээ дэмий л Шинээд уурлан үргэлж л гомдол нэхэн хэрүүл өднө.

Шинээ хариу юу ч дуугаралгүй бодолд дарагдан дүнсийн суудаг болов. Тэдний амьрал иймэрхүү нэг л утгагүй ч юм шиг санагдаад ирсэн нэг өдөр Шинээ гэнэт: Хишигээ хоёулаа ингэж амьдарна гэж юу байхав. Хүүг ээжид хүргэж өгөөд өөрсдөө ажил хийе. Бодоод байсан өөр боломж байхгүй юм байна Би нялх биетэй яаж ажил хийж чадах юм. Тэгээд ч би хүүгээ өгч явуулж чадахгүй ээ Чи бодоод үз л дээ өөрсдийн амьдралаа. Хүүгээ өгч явуулахыг би ч гэсэн хүсэхгүй байна. Гэвч аав ээжийн цалин бидэнд хүрэлцэхгүй байна. Ядаж байхад юмны үнэ өсөөд бүр ч хэцүү болоод байна. Хажууд нь хоёулаа оюутан. Одоо хүү маань борог хоолонд орчихлоо. Ээж биднээс илүү юу гэхээс дутуу харахгүй. Чи минь нялх биетэй болохоор нөгөө найзтайгаа яриад хаяа нэг ажиллаад байж болно. Харин би такси компанид ордог юм билүү Мэдэхгүй мэдэхгүй хааяа яах гэж өөрийгөө ч олж чадаагүй байж яаран хүүхэдтэй болов гэж ч бодох юм хэмээтэл Шинээ Хишигээгийн мөрөөр

нь тэврэн Иймхэн юманд сөхрөхгүй шүү хө. Найз нь маргааш очиж уулзанаа ерөөсөө. Харин чи хүүг явуулах талаар аав ээжид хэлээд бэлдээрэй. Нөгөөдөр амралтын өдөр хүргэж өгье. Хишигээ юу ч хэлэлгүй хүүгийнхээ хажуугаар хэвтээд өгөв. Шинээ ч Хишигээг мэдэх болохоор өөр юм дахин ярьсангүй тамхи татахаар өрөөнөөс гарлаа. Хишигээ шөнөжин бодож хоноод маргааш нь Шинээг гарсаны дараа аав ээжийгээ ажилдаа гарахаас нь өмнө хамт цайлж сууснаа гэнэт Хүүг хадам ээжийнд маргааш аваачиж өгөөд бид хоёр ажил хийлээ. Юу тэгээд тэнд амьдрах юмуу? хэмээн Буянаа яаран асуувал Үгүй ээ хүүг хүргэж өгчихөөд ирнэ. Энд ажил хийхгүй бол хөдөө юугаа хийх билээ. Амар үүнийг сонсоод юу ч дуугаралгүй цайгаа яаралгүй оочилж байснаа сая нэг Өөрсдөө ингэж шийдсэн бол бид юу хэлэх вэ.

Энэ чинь та нарын л амьдрал хэмээгээд өөр юу ч дуугаралгүй гэрээс гарлаа. Хишигээ аав, ээжийгээ гарсаны дараа хүүгийн хувцас, угж гээд нэгийг ч орхигдуулахгүй санаатай бэлдэж байтал утас нь дуугарахад дугаарыг нь ч харж амжилгүй авбал: САЙН УУ? хэмээн танил ч юм шиг дуу гарахад гайхан хэн билээ хэмээн хэсэг бодож байснаа сая Манлайгийн дууг таниад яагаад ч юм догдлох нь тэр. Хөөх энэ чинь ямар сонин хүн гэнэт гараад ирэв ээ? Харин тиймээ уучлаарай Юунд уучлаарай гэж? Үгүй … ха ха ха нэг мэдсэн нөгөөх чинь юу ярихаа мэдэхээ больчихдог байна ш дээ хэмээгээд чангаар инээвэл Хишигээ ч мөн даган инээгээд Гайгүй юу хэмээн эхнэрийнх нь талаар асуувал Манлай санаа алдсанаа Зүгээрээ яав л гэж. Чамайг ямар их санав аа. Ярьмаар санагддаг ч зориг хүрэхгүй зөндөө буцааж дугаарыг чинь арилгалаа Тэгээд өнөөдөр яагаад гэнэт зориг орчихов хэмээн инээн

асуувал Өнөөдөр үү…өнөөдөр эхнэрээ гэснээ яриагаа өөрчлөн урд шөнө чамайг зүүдлээд жаахан хөвгүүн биш гээд залгачихлаа. Нээрээ чи ямар хүүхэдтэй болсон бэ, одоо хэд хүрч байна? Би хүүтэй болсон ой гарантай л болж байна даа Хөөх хурдан юмаа. Хишигээ хоёулаа уулзая тэгэх үү би чамайг санаад галзуурах нь ээ. Хишигээ үүнийг сонсоод нэг шууд татгалзах гэснээ өөрөө ч мөн дууг нь сонсоод уулзмаар санагдаад дээрээс нь яг мөнгө хэрэгтэй үед залгасан болохоор шууд татгалзаж чадалгүй Мэдэхгүй яг үнэндээ би тулгамдаад юу гэхээ мэдэхгүй байна баяртай гээд утсаа тасалчихав. Яагаад одоо гарч ирж байгаа юм бэ. Тэгээд яг ямар нэгэн асуудалтай үед мэдсэн юм шиг гарч ирээд бардам занг минь байхгүй болгочих

юм. Би одоо яах вэ. Хишигээ бодож бодож энэ чигтээ уулзахгүй байхаар шийдэв. Хэдий шийдсэн боловч сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй юунд ч юм догдлон хэн нэгнийг харуулдаад байгаа ч юм шиг гэгэлзэн яг юу хийгээд байгаагаа ч бүрэн ойлгохгүй байтал дахин утас нь дуугарав. Тэрээр салгалсан гараар утсаа аван харвал Шинээ залгаж байна. Та хоёр минь юу хийж байна даа? Өө хүү унтаад би юмыг нь бэлдээд л сууж байна Аав, ээждээ хэлсэн үү? Хэлсэн шууд хориогүй ч дуртай биш л байна билээ. Өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө мэд гэнээ За ойлголоо тэгвэл би одоо ээжтэй яриадахъя баяртай хэмээгээд утсаа таслав. Хишигээ дахиад Манлайг залгах болов уу хэмээн харуулдан байсан ч ахин дуудлага ирсэнгүй. Гэтэл ч гэрийхэн эхнээсээ ирцгээв. Амар, Буянаа хоёр юу ч асуугаагүй ч Хишигээгийн байгаа байдлыг

хараад бүхнийг ойлгож билээ. Тэр мөртөө хүүг булаалдах шахам ээлжлэн эрхлүүлэн байгаа нь тодхон дуулдана. Орой нь хоолоо идчихээд Хишигээ аяга тавгаа угаан эмээ, өвөө хоёр хүүтэй тоглон Шинээ Хишигээгийн хажууд халуун хар цай оочлон сууснаа босон том өрөөнд орон буйдангийн салангад сандал дээр нь суун Амар, Буянаа хоёртой зэрэгцэн хүүг дуудан хамтдаа тоглож байгаад сая нэг ам нээн Ааваа би нэг бодолтой байна. Одоо сургуулиа төгслөө гэхэд би танилгүй хүн мэргэжилээрээ гайгүйхэн ажил хийх өдий юм шиг байна. Харин нэг унаа авч таксинд явдаг юм билүү? Боломж л байвал амьдралын төлөө юу ч хийсэн яахав миний хүү Харин тиймээ. Тэгээд бодож, бодож нэг такси компанид орж халтуур хийдэг юмуу. Тэгээд ч хэдүүлээ нэг унаатай болчихно Ээ юун сайн юм хэмээн Хишигээ дуу алдахад Шинээ хэсэг чимээгүй сууж байснаа Албан ёсны компанийн

такси одоо найдвартай гээд хүмүүс их суудаг болсон байна. Би багагүй хугацаанд бодож судаллаа. Нэг найз минь бас такси компанид ажилладаг юм л даа. Тэр яахав барьцааны мөнгөө өгчихвөл гайгүйхэн тэргийг нь өгүүлэх талаар ярьж өгнө гэнээ. Тэгээд? Тэгээд … тэгээд үү хэмээснээ цайнаасаа нэг балгаад: Тэгээд та хоёроос барьцааны мөнгө зээлэх гэсэн юм Иш бид хоёрт юу байхав хэмээн Буянаа түрүүлэн хэлээд. Танайх харин хөдөө байдаг биднийгээ бодвол малтай боломжийн биз дээ Ээжид мал гэх юм байхгүй болсоон. Тэгээд ч аймгийн төв дээр байдаг хүн хүүг минь л өлсгөж дааруулчихгүйхэн явах минь хэмээгээд миний амыг тагласан. Надад өөр таньж мэдэх хүн алга Тэгээд бид хоёрыг яаа гэж байгаа юм энэ чинь Аав одоо иймхэн юм ойлгохгүй байна уу. Та хоёр байраа барьцаалаад зээл авчих гээд тойруу замаар хэлээд байгаа юм бишүү хэмээн Хишигээ

гэнэт ярианд хажуунаас нь оролцвол Амар, Буянаа хоёр гайхан өөд өөдөөсөө нэг том харвол Шинээ бушуухан Үгүй юу л даа би өдөр бүр орлогоосоо таксиндаа өгөөд бас та хоёрт бага багаар нь өгч байя. Гэтэл ч тэд хариу өгөлгүй суусаар гэнэт Амар: Чамайг зуун хувь зүрх сэтгэлээрээ манай хүн болсон гэхэд би хэрхэн итгэх юм? гэх нь тэр Ааваа би юу гэж хэлбэл та надад итгэх юм. Би охинтой чинь суугаад хөөрхөн хүүтэй хүртэл боллоо. Амьдралынхаа төлөө би чадахаасаа чадахгүйгээ хүртэл явахаар шийдсэн. Энэ хоёрынхоо сайн сайхны төлөө, бүхнийг энэ хоёрынхоо төлөө л боддог. Бас та нарыгаа ч гэсэн би л авч явах ёстой гэж боддог. Үнэндээ яг өөр юу хэлэх ёстой юм бол Олон үг хэрэггүй дээ. Ганцхан амьдралаа л хайрлаж яваарай. Энэ яриа болсоноос гурван хоногийн дараа аав нь Шинээд мөнгө өгөхдөө “ ИТГЭЛИЙГ МИНЬ ДААГААРАЙ ” гэхээс өөр нэг ч үг хэлээгүй билээ. Шинээ маргааш нь найзтайгаа уулзана гээд гарч яваад орой болтол

ирсэнгүй. Утасдсан ч хариу өгсөнгүй. Хишигээ бүр гайхан сандран байтал орой 21 цагийн үед Шинээ залган гараад ир хэмээн түүнийг дуудахад бушуухан гараад очвол нэгэн мөнгөлөг саарал өнгийн машинаас түүнийг дуудахад яван очвол Шинээ инээмсэглэн За найз нь машинаа авчихлаа ямар байна хэмээгээд жолоогоо алгадахад Хишигээ хажуугийн суудал дээр нь суугаад нүүрэнд нь тодрох инээмсэглэлээ нууж чадалгүй Энэ үнэхээр биднийх гэж үү? Ямар сайхан юм бэ, би итгэж чадахгүй байна Тиймээ биднийх. Найз нь машинаа авчихаад гэрлүүгээ явж байтал хоёр эмэгтэй гар өргөөд. Тэгээд л жаахан явчихлаа. Ер нь тун дажгүй шүү. Гараа сайн бол бариа сайн гэдэг байхаа. Хоёулаа дэлгүүр орж аав, ээж хоёрт бас гэртээ жаахан юм авъя. Маргаашаас эхлээд найз нь ингээд завгүй болох нь

байна ш дээ хэмээгээд машинаа асаан тэндээс хөдлөв. **** Шинээ эхэн үедээ ээжид нь өдөр бүр 10000 төгрөг өгдөг байснаа сүүлийн үеэс юм л бол оройтон өдөр бүр өгдөг мөнгөө ч заримдаа өгч чадахгүйд хүрдэг болов. Эхэндээ аав, ээж нь юм хэлсэнгүй. Угаасаа Амар гэрийн санхүүд оролцоод байдаггүй дээрээс нь охиноо зовоохын нэмэр гээд нэг ч их юм хэлдэггүй нэгэн билээ. Харин Буянаад хандан Шинээгийн өгч байгаа мөнгө хэд орчим болж байна дөхөж байна уу? Уг нь овоо өгөөд байсан сүүлийн үед өгдөг нь багасаад заримдаа ч бүр юу ч өгөхгүй юм Улиралын чанартай байдаг байлгүй дээ тэгээд ч өөрөө оюутан болохоор болдоггүй л биз. Чи охинд байраа тавиагүй охинд хадгалж байсан хадгаламжаас авсаныг хэлээгүй биз? Үгүй, үгүй юу гэж хэлэхэв. Угаасаа хэлэхгүй байхаар тохирсон бусуу Шинээгийн өгч байгаа мөнгийг хэнд нь ч хэлэлгүй охины хадгаламжинд хийгээд л байгаарай. Хэзээ нэгэн цагт охинд минь зайлашгүй хэрэг болно Тиймээ би ойлгож байгаа. Хоёулаа яаж хоёулаа ч гэж чи минь л алсыг

хардаг тулдаа нэгдүгээр ангид ороход нь данс нээлгэсэн юм. Амар орондоо ороход нь Буянаа босож ариун цэврийн өрөө орчихоод охиныхоо өрөөг харвал гэрэлтэй байсан болохоор яван орлоо. Миний охин унтахгүй юм уу, цаадах чинь ирээгүй л байна уу? Одоо ингэсгээд унтлаа. Ойрдоо хүн тааруу байна жаахан явахгүй бол өдрийнхөө мөнгийг ч хийж амжихгүй боллоо гэж байсан. Аав унтчихав уу? Өө тэглээ аав нь унтчихлаа. Бид хоёрын мөнгө ч яахав эрхбиш учир нь олдох биз машин барьж байгаа хүн болгоомжтой бай гээрэй. Өдөр бүр оройтоод дээрээс нь оюутан хүн нойр дутуу явж байж иймээ тиймээ болчих вий За гайгүй биз дээ ээж. Та дандаа л юмыг муу талаас нь харна шүү гээд инээхэд Иш хэзээ том хүн болно доо охин минь гээд гарахдаа одоо унт унт хэзээ ирнэ гэж хүлээдэг юм. Түлхүүртэй юм

чинь Тэгнээ удахгүй энэ нэг зургийг дуусгачихаад унтлаа. Шинээ ажилтай болохоор би зургийг нь зурж өгч байгаа Чи ч гэсэн бүрэн тэнхрээгүй л байгаа ядарчихав хэмээснээ өрөөнөөс нь гарав. Хишигээ ээжийгээ гаргаад Шинээрүү залгатал утсаа авсангүй. Олон ч юм бодолгүй зургийг нь дуусгахаар гортиг шугамаа аваад ширээндээ суулаа. **** Шинээ дэмий л нааш цааш холхин Цэцэг төвөөр хойшоо эргээд явж байтал нэг хүн гар өргөж харагдахад бушуухан өөр хүн авчих вий хэмээх шиг хурдаа нэмэсхийн урд нь очин зогслоо. Зорчигч машинд суугаад Сайн байна уу? Таван шар оръё гээд утсаа гарган хэн нэгэнтэй мессэж бичиж байснаа Шинээгийн өөдөөс харан: Уучлаарай чи такси байсан тиймээ Тийм тийм Тэгвэл би өнөө шөнө чамайг хөлсөллөө болно биз дээ? Айн? Гайхаад хэрэггүй ээ найдвартай гээд бас ч нүдэнд дулаахан үеийн залуу болохоор чинь би чамайг өнөө орой хөлслөх гэсэн юм Аан асуудалгүй мөнгөө өгвөл бололгүй яахав.

Ингэж Шинээ Мөнгөөнөөтэй танилцаж билээ. Мөнгөөнөө хэмээн өөрийнхөө нэрийг хэлсэн дунд зэрэгийн нуруутай жижиг боловч даруухан нүдтэй жижгэвтэр уруултай их л албархуу байрын эмэгтэй байв. Мөнгөөнөө найзуудтайгаа уулзахаар орохдоо би болохоороо чамруу яръя утасныхаа дугаарыг өгчих. Харин чи ирэхгүй алга болчихов оо Би ирнэ харин чи өөрөө бултаад алга болчихов хэмээгээд дугаараа хэлээд мөнгөө аваад түүнийг буулгав. Шинээ хоёр цаг гаран гадуур явж байгаад утасдахгүй болохоор нь буулгасан газраа ирэн зогсож байтал нэг залуу гэрийнх нь ойролцоо явах таарсан тул залууг буулгачихаад машинаа тавиад орцоороо ортол утсанд нь дуудлага ирэв. Тэрээр танихгүй дугаарыг Мөнгөөнөө байна хэмээн төвөггүй таагаад утсаа автал Мөнгөөнөө нилээн халамцуу Одоо гарлаа чи хүрээд ир Би чамайг ярихгүй болохоор чинь харьчихаж гээд гэртээ бараг орж байна ш дээ Чи надад амалсан биз дээ. Би чамд илүү мөнгө

хүртэл өгчихөөд байхад Машинаа тавьчихсаан. Чи өөр арга бодчих. Би маргааш чамруу яриад байгаа газар чинь мөнгийг чинь буцаагаад өгье Хэрэггүй дээ наад мөнгөө өөрөө ав. Би хэлсэндээ хүрдэггүй эр хүнд дургүй. Чамайг уг нь үеийн залуу байна арай ч худлаа яриад явчихгүй биз хэмээн хичнээн итгэж байлаа. Өнөөдөр чинь яачихсан өдөр гэхээрээ ийм байдаг байнаа. Би найзууддаа манай найз ирж авна гээд баахан худлаа томорчихсоныг хэлэх үү одоо юу гэнээ. Чи буцаад хүрээд ир би чамд мөнгөн дээрээ нэмээд дуудлагын мөнгө өгье Мөнгөөнөө үгүй юу л даа би чадахгүй болчихлоо чи нэг арга олдоо гээд утсаа таслав. Тэрээр гэртээ ортол утсанд нь дахиад дуудлага ирэхэд харсанаа бушуухан таслаад утсаа унтраачихав. Маргааш нь утсаа асаавал Мөнгөөнөөгөөс баахан мессэж ирсэн байх нь тэр. Шинээ Хишигээг мэдчих вий хэмээн сандрахдаа цайгаа хальт уусан болоод

амралтын өдөр хэдий ч эрт гэгч нь гэрээс гарав. Машиндаа суун байрнаасаа хөдлөн холдон зогсоод сая нэг санаа нь амран ирсэн бүх мессэжийг эхнээс нь уншин байтал утсанд нь дуудлага ирэхэд авбал өөдөөс нь нэг л танил хоолой Чи шөнө яагаад утсаа хүртэл салгачихсан юм бэ хульх залуу минь Уучлаарай би яг одоо мөнгийг чинь байгаа газар чинь аваачаад өгье Яг одоо юу хэмээснээ хэсэг түгдчин байснаа хаягаа зааж өгөөд өөрөө босон усанд орлоо. Уснаас гарч ирэв үү үгүй юу утсанд нь ирчихлээ гараад ир хэмээн мессэж ирэхэд өөрийг нь шөнөжин хүлээлгэж байсан бодогдоод хариугаа авмаар санагдахад онцын ажилгүй байсан ч хүлээж байгаарай гээд

хориод минут болоод гараад очвол Шинээ түүнийг даллан дуудав. Өчигдөр ёстой муухай юм болсон уучлаарай Харин яадаг юм билээ. Өчигдөр хульхдаж алга болсон ч өнөөдөр хэлсэндээ хүрээд ирсэн хүнийг бодолцож болох л юм хэмээгээд аальгүйтэн инээв. Шинээ ч хариу инээмсэглээд машиныхаа урд бэлдсэн байсан мөнгийг нь буцааж өгөх гэтэл Мөнгөөнөө Наад мөнгөөрөө хоол аваад өгчих. Би босоод юм идээгүй тэгээд ч өчигдөр зөндөө уучихсан чинь дотор нэг л сонин. Тэр хоёр гэрийнх нь ойролцоох хоолны газар орон хооллож дуусаад гарцгаав. Мөнгөөнөө олон таван үггүй нүдэнд дулаахан залууг анх хараад л дурлаж билээ. Хэдий тийм ч эрхбиш эмэгтэй юм болохоор эхэлж өдөж чадсангүй. Гэтэл өнөөх залуу түүнийг сонирхож байгаа шинж огтхон ч мэдэгдэхгүй байсанд яахаа дотроо бодож бодож гэрийнхээ үүдэнд ирээд: Шинээ би заримдаа оройтсон үедээ чамайг дуудчихаж байя болох уу? Гадуур элдэв юм сонсогдоод айлгаад байна

Болно болно надад ч амар. Тэгэхдээ би өдрийн цагаар бол амжихгүй Яагаад? Би оюутан юм л даа Тиймүү тэгвэл чи өнөөдөр завтай л байгаа юм байна. Тэгэхээр … хэмээн нэгийг хэлэх гэснээ арай эрт байна гэж бодоод тэгэхээр өнөөдөр өдөржин гадуур явна гэсэн үг үү? Одоо тэгнэ дээ за баяртай уур чинь гарсан биз дээ? Гарсан, гарсан баяртай Шинээ Мөнгөөнөөг буулгачихаад хэсэг гадуур явтал нойр нь хүрээд байсан тул гэртээ харьж унтаж байгаад оройхон гаръя хэмээгээд гэртээ иртэл Хишигээ байсангүй. Тэрээр утасдвал хэд хэд дуудуулж байгаад утсаа авахдаа амьсгаа нь давхцан байх нь бүдэг дуулдахад өөрийн эрхгүй уур нь хүрч Чи хаана байгаа юм яагаад утсаа авахгүй удаад байгаа юм, бас яагаад амьсгаадаад байна хэмээн том өрөөндөө хадмуудаа байгааг ч анхаарах сөхөөгүй хашгирвал Хишигээ сандран Би би … хайр нь найз охиныдоо байнаа. Харин утсаа нөгөө өрөөнд нь орхиод том

өрөөнд буу халж байгаад сонссонгүй. Сая бие засахдаа сонсоод гүйчихсэн чинь жаахан амьсгаадчихлаа Битгий худлаа яриад бай чи, энэ чигтээ байгаарай чи. Намайг бас чадахгүй гэж бодоо юу битгий миний хойноос утасдаарай хэмээн хашгираад гэрээс хаалгаа саваад гарав. Манлай саяны бүх яриаг сонссон тул Хишигээг тайвшируулах санаатай мөрөөр нь тэврэн энгэртээ наавал Хишигээ яг л аавдаа эрхэлж буй жаахан охин шиг эхэр татан уйллаа. Одоо тайвшираа Хишигээ юундаа уйлдаг юм. Ямар чи бид хоёр унтаж хэвтсэн биш Тэгэхдээ л та сая сонссон биз дээ би утсыг нь хэрэггүй л авдаг байж За одоо яахав нэгэнт өнгөрсөн май энийг уучих хэмээгээд шар айргийг нь дөхүүлж өгвөл Хишигээ нэг амьсгаагаар уугаад За би харьлаа одоо хэсэгтээ уулзаж чадахгүй байх Тэгдээ тэгж байтал манай эхнэр ч

гадаадаас ирж таарах байхаа даа. Чамтай байхад үнэхээр сайхан байсан би ч амьдралаа бодъё, чи ч амьдралаа боддоо. Энэ миний чамд өгсөн талархасан сэтгэл хэмээгээд цүнхээ уудлан боодол арван мянгатын дэвсгэртээс тоолон таван зуун мянгыг өгөөд баяртай хэзээ ч мартахгүй ээ чамайг сайхан амьдраарай хэмээгээд шуналтай нь аргагүй шимтэн үнслээ. Энэ удаа их мөнгийг хараад Хишигээ урьдынх шигээ хөөрч догдолсонгүй зөвхөн баярлалаа, баяртай гээд буух гэтэл Манлай Чи хаачих нь вэ? Би чамайг хүргээд өгье Зүгээрдээ ойрхон юм чинь жаахан алхаж байгаад харьлаа. Сэтгэл ч нэг л сонин болчихлоо хэмээгээд гунигтай инээмсэглээд цааш явав. Манлай түүний араас далд орон ортол нь харж байснаа нэгэнтээ санаа алдаад тиймээ БАЯРТАЙ хэмээн амандаа шивнээд машинаа асаан мөн тэндээсээ хөдөллөө. Хишигээ уйлахгүйг хичээсэн ч яагаад ч юм нүдийг нь

нулимс бүрхэн бөнжигнөнө. Гэртээ хоол хүнсний юм авах гэснээ Шинээ бүр ч их уурлах байх гэж санаад хулгасхийн орвол аав, ээж нь түүнийг зэмлэсэн харцаар угтан авав. Гутлаа тайлчихаад өрөөндөө ортол Шинээ бүхлээрээ хэвтэж байснаа өндийн босож Хаагуур банзалдаж яваад ирэв. Чи намайг багахан доромжлоорой би их удаан тэвчлээ хэмээн чангахан дуугарахад Хишигээ яагаад ч юм салгалан Чи юу яриад байгаа юм. Би гарч найз нартайгаа ч уулзах эрхгүй болоо юм биз дээ Битгий худал хэл хэмээн хашгираад түүний гараас угзчин татаж хэвтүүлээд дээрээс нь нэг гараараа даран нүд нь эргэлдэн байснаа наад уруулаа хар мөлчийж гөлийгөөд хэмээснээ нөгөө гараараа өмдийг нь шувтлан дотоож нь дотор нь гараа оруулан үнэрлэж үзээд: Зүгээр байсан юм бол энэ юу үнэртээд байгаа юм гээд

Хишигээд үнэртүүлээд үгийн сөлөөгүй алгадан авах нь тэр. Ингэнэ чинээ санаагүй байсан Хишигээ доор нь хамаг байдгаараа тийчигнэн аав ээждээ мэдэгдүүлэхгүйг хичээн чимээгүйхэн мэгшин уйлахад Шинээ дахин түүнийг хамаг хүчээрээ алгадан үснээс нь зулгааж хэлэх хэлэхгүй үгээр доромжлон зодож гарав. Буянаа нөгөө өрөөнд хэрэлдэж байсан хоёр гэнэт пид падхийн охин нь чимээгүйхэн ёолон мэгших дуулдахад орохоор бостол Амар гараас нь бариад Битгий оролц өөрсдөө учраа олог. Өөрийн сонгосон зам нь ийм юм бол энүүгээрээ л яваг. Яг ийм үед бид хоёр оролцвол байдлыг бүр хурцадгахын нэмэр. Хэрэггүй хө. Шинээ яагаад ч Хишигээг зүгээр байхад нь зодохгүй аргаа бараад л ингэж байх шиг байна гээд өөрийг хэлэлгүй Буянааг тас хорин өрөөнийхөө хаалгийг хаахад Буянаа Чи юу яриад байгаа юм бэ. Цаана чинь охиныг чинь бидний дэргэд зодоод байна ш дээ Алчихгүй л байлгүй орхи зүгээр өөрсдөө учраа олог гэсэн хэдий ч чих тавин

чагнан сууж байтал хаалга саван хэн нэг нь гарах дуулдахад Буянаа бушуухан охиныхоо өрөөнд орвол Хишигээ газар үс нь сэгсийчихсэн, өмсөж явсан цамц нь урагдчихсан доош харан уйлж байгаа харагдахад энэ байдлыг хараад өөрийн эрхгүй сэтгэл нь шимшрэн юу ч хэлэлгүй өрөөнөөс гаран гал тогооны өрөөнд очин хүйтэн уух юм хийгээд буцаж орон хажууд нь тавиад мөн л чимээгүй өрөөнөөс нь гарав. Шинээ гэрээс гараад салгалсан гараар тамхи асаан ойролцоох уушийн газар орон хүйтэн шар айраг захиалан нэг амьсгаагаар уусан ч дарагдахгүй байсан тул нэг шил архи захиалан ганцаараа уун бухимдан сууж байтал түүний утсанд дуудлага ирэв. Уур нь хүрсэн хэдий ч гаргаж харвал харин Мөнгөөнөө залгаж байсанд бушуухан утсаа аван Архи уухуу? Би ганцаараа ууж байна хүрээд ир Чи хаана байгаа юм? Шинээ байгаа газраа хэлээд Мөнгөөнөөг хүлээх хооронд

ар.хи бараг дуусаж байсан тул дахин нэг ши.лийг захиал.аад та.мхи баагиулан суутал Мөнгөөнөө ч ороод ирэв. Чи хүрээд ирэв үү? Хэцүү үедээ дуудах найзтай байх сайхан л юм Зүгээр үү наад царай чинь Би зүгээрээ над шиг хадмын хаяа түшин амьдарч байгаа хөдөөний гар дээрэлхүүлж байхдаа таарна хэмээн утга авцалдаагүй үг хойно урд нь оруулан хэлэхэд Мөнгөөнөө түүний гараас атган Чамайг юу ч гэж хэлсэн би ойлгоноо чи санаа зоволтгүй ярихыг хүссэн бүхнээ ярь Мөнгөөнөө яагаад би гэж би чинь хөдөөний нэг муу гар шүү дээ Хөдөөний хүн муу, бүдүүлэг байдаг гэж юу байсан юм. Зүгээр нэг хийх хэлэхээ олж ядсан хүмүүсийн хор шарандаа гаргасан л үг. Чи бол надад хотын ямар ч ганган баян эрээс илүү санагддаг, таалагддаг. Мэдэхгүй би өөрөө ч сайн мэдэхгүй байна нэг л мэдсэн чамд сайн

болчихлоо Би эхнэрээсээ салаад ирвэл чи надтай суух юмуу? Чи салж чадах юмуу? Чадвал хүрээд л ир Би хүүгээ тэгж хойд эхийн царай харуулж чадахгүй намайг уучлаарай Тиймээ чамайг чадахгүйг би мэднэ алив хамт ууя гэж дуудчихаад хийгээд өгөөч гэж их л ууртай хэлэхэд Шинээ ч зөөгчийг дуудан дахин нэг хундага бас ус захиалаад Мөнгөөнөө би өнөөдөр харихгүй. Ямарч байсан өнөөдөртөө харихгүй чи надтай хамт байхуу? Мөнгөөнөө хариу хэлсэнгүй хийж өгсөн архийг нь уугаад өөдөөс нь чимээгүйхэн харан сууж байснаа гэнэт ярианы сэдэв өөрчлөв. Шинээ нилээн мууджээ. Тэр хоёр гараад хажуугийн зочид буудалд орохдоо шар айраг аваад өрөөндөө орцгоолоо. Өрөөнд ороод хэсэг ярилцан нэг, нэг шар айраг задлан чипсээр даруулан ууж байтал Шинээ гэнэт Хишигээгийн уруул, дотоожноос нь үнэртсэн нялуун ч гэмээр үнэр бодогдоход олон ч юм

бодолгүй хариугаа авахаар согтууран бодоод Мөнгөөнөөгийн нурууг илж байснаа гараа цамцан дотуур нь оруулан хөхөвчийг нь тайлан жижгэвтэр боловч хэлбэртэй хөхийг нь илэн байснаа урагш тонгойн уруул дээр нь зөөлөн үнслээ. Шинээ үнэхээр тэр шөнөдөө ирсэнгүй. Хишигээ нэг утасдах гэснээ зодуулснаас хамаг бие нь шархиран өвдөж дээрээс нь айж байсан тул ярьсангүй. Ээж нь хоолоо ид гэж ч дуудсангүй. Хэдий өлсөж байсан ч түүнд юм идэх ямарч хүсэл төрөхгүй байсан тул ороо засан гэрлээ унтраагаад тас харанхуйд бүхнийг эхнээс нь бодон хэвтсээр нэг мэдэхнээ унтчихсан байлаа. Маргааш нь оройхон хирд өрвийсөн царайтай Шинээ орж ирээд хоолоо идчихээд мөн л орондоо эрт оров. Хишигээ ярихыг оролдон бүр хэрүүл өдсөн боловч Шинээ нэг ч үг дуугарахгүй байсаар. Чи яагаад юу ч дуугарахгүй байгаа юм? Чамтай ярихыг хүсэхгүй болоод л тэр Би яагаа ч үгүй харин чи өөрөө бөөн далим болгоод бүр хонон өнжин

явдаг болоо шив, бас намайг аав, ээжийн минь дэргэд зодоод Тэгээд салчихаач ийм хүнээр яадаг юм чи Юу гэнээ би чамтай сална гэж суугаагүй. Хичнээн их хайртайг минь чи мэдэхгүй ш дээ Тэгээд одоо хайр нь бөхөөд араар тавьдаг болоо юу. Тиймээ би хөдөөний хүн надад хотод найз нөхөд, ах дүү байхгүй тийм хүн өөр хаачдаг юм гээд дээрэлхээд байгаа юмуу чи Шинээ болил доо аав, ээж байна гээд аргадах санаатай дэргэд нь тэврэн хэвтэв. Шинээ эсэргүүцсэнгүй бас тэвэрсэнгүй. Хишигээгийн нулимс гарыг нь даган урсах мэдэгдэхэд Шинээ нүдээ нээн харвал Хишигээгийн шанаа тушаа газар хөхөрсөн харагдахад өөрийгөө буруутгаад хажуу тийш эргэн Найзыгаа уучлаарай үнэхээр тэссэнгүй хардаж байгаа ухаан нь юм байх даа өвдсөн үү? Тиймээ маш их өвдсөн гээд бүр ч их уйлбал Шинээ босон угаалгын өрөөнөөс хүйтэн алчуур авчран жин тавьж өгөөд

хадмууудынхаа нүүрийг харж чадахгүй байсан тул буцан өрөөндөө оров. Энэ өдрөөс хойш дахин хэрүүл зодоон хийсэнгүй. Шинээ өдрийнхөө орлогийг хийж чадахгүй байна хэмээн өдөр болгон шөнө дөлөөр ирэх болов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…