Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “4-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
370

Маргааш нь өдөрхөн тийшээ бодсончилон Голомт банк орохоор гарав. Тэрээр банк орох хооронд Сандэй зах харагдахад халаасанд нь байгаа мөнгө түүнийг тийш нь хөтлөх нь тэр. Угаасаа мөнгө хараад хадгалж

сураагүй хүн зах дотор ороод энэ тэрийг үзэж байгаад: Яах вэ уг нь мөнгөө хадгалбал дараа нь хэрэгтэй юмсан. Гэтэл энэ ямар хөөрхөн цамц вэ. За яадаг юм угаасаа энэ мөнгөгүй байсан гээд л бодчихъё

хэмээн шийдээд нүдэнд тусаад байсан цамцаа өмсөж үзвэл яг л түүнд захиалан хийлгэсэн мэт зохиж байна гэдэг янзтай. Жирэмсэн болоод хувцаснууд эхнээсээ орохоо байсан ганц нэг хувцас авч өмсөе гэж

бодож байсныг хэлэх үү. Нээрээ Шинээд нэг юм авахгүй бол ганцаараа хувцаслачихсан байхыг хараад бас бөөн хэрүүл. Ямар ч тийм их мөнгө биш ганц нэг өмд цамц аваад л дуусчих биз хэмээн бодоод Шинээдээ

жинсэн өмд аван өөртөө бас нэг цамц өмдтэй авбал мөнгө нь бараг дуусав. Үлдсэн мөнгөндөө Миний дэлгүүр орон гэртээ жаал идэх юм аван байтал утсанд нь дуудлага ирлээ. Байна уу хэн бэ? Манлай байна

сайхан амарсан уу чи хаана байна? Сайхан амарсан би Миний дэлгүүрт байна Аль миний дэлгүүр? Зүүн дөрвөн замын тэндэх миний дэлгүүрт Юу хийж байгаа юм бэ? Аан эндээс жаахан юм аваад Уулзмаар байна санаад байна Хи хи хи та хэдхэн цагийн өмнө л салсан биз дээ Тийм л дээ тэгэхдээ л санаад байна наанаа хүлээж байгаарай би яваад очье гээд утсаа тасалчихав. Хишигээ нэг утсаа харан инээмсэглээд: За машинтай хүргэж өгөх биз тэгвэл жаахан юм нэмээд авчихдаг хэрэг гээд буцан орлоо. Тэрээр кассанд дугаарлан байтал Манлай залган ирчихлээ гэсэн тул авсан зүйлсээ бичүүлэн гурван тортой юмаа дааж ядан гараад иртэл Манлай түүнийг угтан

ирж тортойг нь аваад Чи чинь дэлгүүр нүүлгэчихээ юу унаатай явж байгаа юмуу? Үгүй ээ таныг ирнэ гэхээр нь унаатай ирээд хүргээд өгөх байх гээд баахан юм нэмээд авчихлаа. Өчигдөр мөнгө өгсөнд баярлалаа Аан тэгсэн юмуу зүгээр дээ. Би ч чамайг Миний дэлгүүрийг хоослоод гараад ирлээ л гэж бодлоо ха ха ха. Хишигээ Манлайгийн хажууд сууж Манлай хаалгаа хаан машинаа асаангуутаа Хишигээгийн гарыг хөтлөн гаран дээр нь үнсээд хөдөлгөөнд оров. Манлай Хишигээг шууд гэрт нь хүргэж өгсөнгүй Амгалангийн гүүрний доор очин сая нэг зогсов. Машинаа зогсоонгуутаа Манлай Хишигээгийн сандалыг арагшлуулан хэвтүүлээд мөн өөрийнхөө

сандалыг налуулаад өөдөөс нь харан хэвтэхдээ гарынхаа хуруугаар Хишигээгийн нүүрлүү орсон туг үсийг илбэн байснаа зөөлөн үнсээд Чи хэдэн сартай жирэмсэн юм? Зургаан сар хагастай Овоо дөхчихсөн л юм байна ашгүй дээ Юу ашгүй дээ гэж Аан юу ч бишээ. Би өнөөдөр ажил дээр жаахан стресдээд тэгээд л чамайгаа харж тайвширах санаатай Надад ч сайн юм боллоо. Яг дэлгүүрт явж байхад залгаж таарлаа Мэдрэмж гэж тэрийг хэлдэг юм ха ха ха. Чамтай би арай эртхэн учрахгүй яав даа гэж Тэр үед би сурагч байсан шүү дээ Тиймээ

чамайг сурагч байхад олж харсан бол гээд инээхэд Хишигээ ч мөн инээгээд мөрийг нь дэрлэн хэвтвэл Манлай үүнийг л хүлээж байсан мэт Хишигээг үнсэн таалж, хөхийг нь барин хий л займчин хөдлөхөөс хэтэрсэнгүй. Гэтэл ч Хишигээгийн утас дуугарахад хоёул цочин холдсоноо Манлай наадхаа унтраачихгүй хэмээн дургүйцэнгүй хэлэхэд Хишигээ тэгье гээд унтраах гэтэл нөхөр нь залгаж байх нь тэр. Нөхөр залгаж байна одоохон гээд амьсгаагаа дараад бушуухан утсаа аван: Сайн уу хайраа сайн явж байна уу? Ямар удаан утсаа авдаг юм хаана байгаа болоод утсаа авахгүй байна та3 Би дэлгүүрээс чамайгаа ирнэ гээд жаал юм хум авч байгаад сонссонгүй Аан за мах битгий аваарай би авч очиж байгаа Хэзээ ирэх юм хө? Удахгүй одоохон хотруу

орлоо Аан за найз нь ч гэсэн харьж байна удахгүй уулзъя баяртай хэмээгээд утсаа таслан: Манлай ахаа явахгүй бол манай нөхөр ирж байна гэнээ За тэгье дээ угаасаа үүнээс цашилж чадахгүйгээс хойш хэмээн урам муутайхан хэлээд суудлаа дээшлүүлэн машинаа асаав. Тэд явсаар Хишигээгийн байрны гадаа ирэн Манлай салж ядан гараас нь татан үнсэлдэж байтал хаа нэгтээ машин сигналдах нь тэр. Хишигээ за би буулаа одоо ирж байгаа баяртай гээд санаандгүй арагш харвал нөхөр нь зогсож байх нь тэр. Хишигээ Шинээг харангуутаа доош нугдайн суугаад Бушуухан хөдлөөрэй Яасан бэ? Хурдан

хөдлөлдөө нөхөр ирчихлээ Аль энэ ард зогсож байгаа юу? гэснээ машинаа асаан урагш хөдөллөө. Байрнаас холдон холдтол Хишигээ дээш боссонгүй. Яанаа арай харчихаагүй байгаа баларсан юм бэ Анзаараагүй байх сая л ирэх шиг болсон Та яаж мэдэж байгаа юм бэ? Саяны сигналдсан машинаас л буух шиг болсон Тиймүү тэгвэл ч учиртай гэж хэлж дуусав уу үгүй юу утас нь дуугарав. Бушуухан утсаа авбал Шинээ ярьж байна Чи хаана байгаа юм бэ? Хайр нь яг одоо байрны гадаа очих гэж байна. Чи ирчихсэн үү? Ааль хотруу орлоо гэж байхад л харьлаа гэж байсан хэмээн ууртай хэлээд утсаа тасалчихав.

Манлай ч бүхнийг ойлгон түүнийг орцных нь гадаа буулгаад баяртай гээд үнсэх гэтэл энэ удаа Хишигээ үнсэлдсэнгүй бушуухан баяртай хэмээгээд тортой юмсдаа тээглэж ядан буугаад эргэж ч харалгүй орцруугаа оров. Түүнийг давхартаа гараад ирэхэд Шинээ тэнд тамхи татаж байх нь тэр. Сайн явж ирсэн үү хайраа? Ямар их юм аваа вэ мөнгөтэй болоо юу? Харин тийм өчигдөр ажилдаа яваад. Нөгөө найз охин минь хүлээн авалтанд орох гэсэн юм гээд иж бүрэн үйлчилгээ хийлгээд овоо хэдэн төгрөг өглөө Заваараагүй биз? хэмээн их л нухацтай асуух нь түүнийг мэдчихсэн мэт санагдахад Хишигээ би.еэ эзэмдэж сурсан тулдаа худлаа уурлагч болон Чи надад итгэдэггүй

юмуу арай ч дээ. Тэгээд ч жирэмсэн намайг хэнтэй алцаганан гэж бодоо вэ гээд гэрийнхээ хаалга руу алхвал Шинээ татаж байсан тамхиа хаяад түүний араас тэврэн Чамайгаа ямар их санаа вэ хэмээгээд уруул дээр нь үнслээ. Хишигээгийн ч уур нь дороо гарч хайртынхаа энгэрт наалдан санаа алдаад хөнгөн нулимс унаган Би ч гэсэн чамайг зөндөө их санасан. Хань минь амьдралынхаа төлөө хөдөө даарч хөрч, ядарч яваад ирэхэд нь зүгээр байхаар гээд жирэмсэнээ ч тоолгүй дэлгүүрээр явж явж ирж байхад За юунд нь уйлдаг юм тэрэнд чинь. Эрхлээд байгаа юмуу гээд нулимсыг нь арчиж өгөөд тортойг нь аван гэртээ орцгоолоо. Орой нь бүгд хонины гэдэс чанаж шөлөн дээр нь будаа үйн

хооллоцгоов. Шинээ босон яваад жижиг савтай нэрмэл архи авч ирэн хадам аавдаа өгөв. Ааваа би таньд нэрмэл архи авчирлаа. Оройд багахааныг шар тостой халаагаад уухад ядаргаанд янзын сайн шүү дээ Өө за баярлалаа Ээж та ч гэсэн ууж болно шүү Ээж нь яахав аав нь ууг. Одоо хавар болохоор их ядарна. Хүүгийнхээ буянаар ууцтайгаа ч болж сайхан хонины шөл ч ууж байна Өөрөө мэддээ. За би амарлаа үнэхээр их ядарлаа. Бид хоёр хурдан ирэх гээд бараг л амралтгүй явсаар ирлээ Тэг тэг хүү минь Хишигээ очиж Шинээгийн орыг засаж өгчихөөд гарах гэтэл Шинээ Чи унтахгүй юмуу? Одоохон хө аяга тавагаа угаачихаад

ирье чи минь сайхан амарч бай гээд өрөөнөөс гарав. Ээж нь аль хэдий нь ширээн дээрхээ цэвэрлээд аягаа угааж байгаа харагдахад Хишигээ хажууд нь очин Ээжээ өнөөдөр манай хөргөгч цадаад баярлаж байгаа байх даа тиймээ Харин тиймээ. Миний охин амрахгүй яагаа вэ Одоо өрөөндөө орлоо. Гал тогоо цэвэрлэх гээд орж ирж байна Ээж нь хийгээд дуусчихлаа. Ядах юу байх вэ. Ингэхэд чи хаанаас мөнгө олсон арай эртээд орой Ээж чимээгүй ээ Шинээ мэдэх ёсгүй гээд эргэн харвал Буянаа ч байдлыг ойлгон зэмлэнгүй харцаар загнавал Хишигээ нүүр бууруулан Таны бодож байгаа шиг бишээ. Би нөгөө ажилаа хийгээд л найз охинтой хамт хүлээн авалтанд орж үзлээ гэж хэлсэн биз дээ гэчихээд бушуухан хөргөгчнөөс хоёр шилэн аяганд усан үзмийн

шүүсээ хийгээд өрөөндөө орлоо. Хайраа чи унтаж байна уу? Шүүс уух уу Үгүй ээ чамайг хүлээгээд л хэвтэж байлаа. Би сая нэг их мөнгө унагаж чадсангүй угаасаа менежер үнийг нь бараг мэдэж байсан бололтой олигтой юм илүү гарсангүй шүү За яахав тэгэхдээ махтай ирлээ. Хайр нь чамд нээрээ өмд авсан таарах нь уу хэмээгээд авсан өмдөө өгтөл бараг л таарч байлаа. Чи хаанаас мөнгө олоод байнаа? Би чамд хэлсэн биз дээ Тэр охин чинь тийм юугаа ч мэдэхгүй охин юмуу. Үнэхээр л чиний найз юм бол яагаад чам дээр нэг ч удаа ирдэггүй юм Нөхөр нь их хартай. Аавынд нь ч бараг очуулдаггүй юм чинь. Тэгээд ч миний хайрыг хараад надаас булаачихвал бид хоёр яана За хаанаас

даа. Үнэн л болтугай Чи бодоод үз л дээ. Хэрэв би чиний бодож байгаа шиг явдаг бол жирэмсэн намайг хэн тоох юм Ойлголоо ойлголоо. Нээрээ чи найзаасаа хэдэн төгрөг зээлээд өгч чадах уу? Яах гэсэн юм? Би сая олсон мөнгөөрөө хувцас авах гээд. Гэтэл ээж ажил хийж байгаа гэсэн чинь цагаан сар боллоо мөнгө өг гээд байнаа Хэдэн төгрөг хэрэгтэй юм? Уг нь ч нэг их биш л дээ. Ядаж гурван зууг л олчихмоор байна За би асуугаад үзье дээ Тэгээрэй миний найз ямарч байсан болгочихдог болохоор найз нь чамдаа найдлаа шүү. Ингэхэд чи өөртөө юу авсан бэ? Би энэ цамцыг л авлаа. Гэдэс томорчихсон чинь хувцаснууд таарахаа байлаа Хөөрхөн цамц байна ш дээ. Угаасаа

миний найз өөрөө хөөрхөн болохоор хувцас чамайг биш чи хувцасыг чимчих юм. Шинээгийн хэлсэн энэ л үг Хишигээд хангалттай байлаа. Шинээ хэтэвчээ уудлан гучин мянган төгрөг гаргаад нэг Хишигээгээр өгүүлэх гэснээ өөрөө аван өрөөнөөсөө гаран Ээжээ та унтаж байна уу? Үгүй ээ яасан миний хүү Аан сая явсан нэг өдрийн цалин гэж хэдэн төгрөг өгөөд дээжийг нь та хоёртоо өгөх гээд л Иш яахнав дээ гэсэн хэдээ ч мөнгийг нь авав. Шинээ инээмсэглээд унтлаа хэмээгээд өрөөнөөс гарав. Шинээг гарсан хойно Амар, Буянаа хоёр хүргэнээ магтан ярьцгаана. Амар түрүүлэн: Манай хүргэн харин ч хаа очиж эвдрээгүй зөв хүүхэд шиг байгаа юм Харин тиймээ би ч дутуу л

үнэлээд яваад байсан бололтой. Гэрээ гэсэн сэтгэлтэй л хүү юм. Манай охин их цамаан шүү олсон хэдэн юмыг нь хямгадахаа мэдэх байгаа Тэгж байгаад сурах байлгүй дээ. Угаасаа амьдрал нас нь заагаад өгнө гайгүй Энэ хоёр минь л эв түнжинтэй сайн сайхан явбал бусад нь болж л таарна Хоёр хүүхдээ тусад нь гаргачих юмсан. Тэгвэл бүр л хоёр биенийхээ төлөө, амьдралынхаа төлөө зүтгэнэ дээ Харин тиймээ бид хоёрын байгаа царай бас худууд ч тусад нь гаргачих бэл муутай улс байдаг За яахав би гэр ч болов асууж сураад л яваа тэгж байгаад болох байлгүй. Алив чи хөгшиндөө нөгөө авчирсан нэрмэл халаагаад өгөөч. Буянаа юу ч хэлэлгүй босов. Хишигээ чиний уруул нэг л сонин болчихож Яачихсан байна? Гөлийгөөд, мөлчийгөөд нэг л өөр Яасан

гэж? Мэдэхгүй юм даа үнсүүлж үнгүүлчихсэн аятай л мөлчигнөөд байна За чи худлаа битгий хүнээс үг алдуулах гээд өө эрээд бай хэмээгээд буруу харан хэвтээд сэмээрхэн шиг хурууныхаа үзүүрээр уруулаа илбэл нээрээ л гөлгөр байх нь тэр. Шинээ араас нь тэврээд Яасан бэ алив л дээ наашаа хар. Хөдөөний би жирэмсэн болохоор ингэдэг ч юмуу юугаа мэдэх билээ хэмээн худал хэлсэн нь тэртээ тэргүй Хишигээ нь яаж ийж байгаад мөнгө олчихдог болохоор одоо ээжийнх нь нэхсэн мөнгийг олуулахын тулд бууж өгөхөөс өөр аргагүйг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Тэрээр дотроо: За яахав Хишигээ чи ингээд явж л бай. Би өөрөө чадалтай болохоороо нэг л

өдөр барьж дэлбэ авна даа. Жирэмсэн юм чинь арай ч унтаж хэвтчихгүй биз. Хэн юм бол. Арай менежер гуай биш биз? Үгүй байхаа нэг өдөр нэг л их будмал хүүхэн ирсэн байхыг хараад манай хэд менежерийн явалддаг хүүхэн гэцгээгээд байсан. Их хүүхэмсэг гэж байгаа…хэмээн бодолд дарагдан байснаа аргагүй ядарсан тул тэгсгээд унтаад өгөв. Хишигээ Шинээг ирсэнээс хойш Манлайтай дахин уулзаж ярьсан ч үгүй. Манлайгийн дуудлага хоёр удаа ирэхэд нь зориуд аваагүй билээ. Үүнээс тав хоногийн дараа Шинээ нэг орой халамцуухан их л ууртай орж ирээд хадмууддаа мэдэгдчихгүйхэн шиг арайхийн өрөөндөө оров. Хишигээ түүнд цай аягалан авч орвол Шинээ аягалж өгсөн цайг нь авах гэж байгаад унагачихав. Алив унт

хаана ингэтлээ уудаг байнаа Зүгээр ээ … би … зүв зүгээр хэмээн үгээ зөөж ядан хэлээд Хишигээ хэмээн дуудан гараас нь татан хажуудаа суулгаад: Чи найзтайгаа уулзаж мөнгө асуув уу? Үгүй ээ амжаагүй л байна Чи ямар сэтгэлгүй юм бэ. Асуугаад өгчихөд тийм хэцүү байна уу? Өнөө маргаашгүй цагаан сар болох гээд ээж тэнд хэцүүдээд байна За чи одоо унтаа би маргааш асуугаад үзье. Ойрд завгүй байгаа гэсэн хэмээн мартсанаа нуун худал хэлбэл Шинээ уйлан Яах вэ дээ би арчаагүй хүн. Эхнэрээрээ мөнгө олуулж байдаг би арчаагүй эр хүн.

Тэгэхдээ энэ бүхэн удаан ийм байхгүй ээ…чиний наад хүүхэнд чинь би итгэдэггүй. Тийм хүүхэн байдаггүй л байхгүй юу…яахав чи надад баригдахгүй наад бөгсөө доор нь дэвсэхгүй бол одоо яаая гэхэв…чи…чи…чиний хохь ийм арчаагүй өөртэйгээ адилхан шалдан оюутанг нөхрөө болгосон чиний хохь хэмээн чангахан дуугарав. Том өрөөнд зурагт харж байсан Амар, Буянаа хоёр анх удаа хүргэн нь согтуу том дуугарахад хоёр биений өөдөөс гайхан хараад Буянаа босох гэтэл Амар хориглон Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж мэдэх үү. Яах гэж

байгаа юм. Айл гэрт ам мурийх үе бишгүй л байдаг биз дээ. Битгий охинхоо амьдралд ор хаалгаа хаачих хэмээн хориглов. Буянаа ч нээрээ л тийм дээ хэмээн бодоод нөхрийнхөө үгэнд орон тэр чигт нь орхив.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *