Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “3-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
415

Нэг өдөр Хишигээ гэнэт жимс ч юмуу исгэлэн юм идмээр санагдаад болох биш. Амралтын өдөр байсан болохоор бүгд гэртээ байсанд Хишигээ Шинээд хандан Шинээ би исгэлэн юм идмээр байна. Чи

дэлгүүр гараад ирээч Мөнгө байхгүй ээ Чи мөнгөө яачихсан юм? Автобус унаа, өдрийн хоол, тамхи гээд л дуусчихгүй юу Хүн чинь ажил хийгээд нэмэртэй болдог байтал чи ямарч нэмэр байхгүй шүү.

Авсан цалингаа өөртөө л зарцуулдаг болж, тэгэхэд би яаж байна боломжоороо л чамайг хүртэл хувцаслаад явж байна Тэгээд би хүн биш юмуу. Би хүнд ажил хийдэг өлсөж ядарч байна Тэгээд чи авсан

мөнгөө өөртөө л зарцуулаад байгаа биз дээ. Манай аав, ээж хоёр хүүхэд бид хоёрыг чамаас илүү бодож байна тэгэхэд танай ээж хаана байна. Нэг ирээд танилцсан тэгээд л хамт байгаа биш өөрсдөө мэд

гэсэн аятай таг чиг л болчихсон. Ямар нэг удаа миний биеийг яаж байна гэж асуусан биш Чи миний ээжийг элдэвээр хэлэх болоогүй шүү хэмээн хашгирвал Хишигээ бүр уур нь хүрч Чи манай аав, ээж хоёрыг

яаж дээрэлхэх гээд байгаа юм. Өнөөдөр амралтын өдөр гэртээ ганц амрах гэж байхад нь хэрүүл хийгээд хашгираад болил доо хэмээн нүдэнд нь өөрийн эрхгүй мэлмэрээд ирсэн нулимсаа тогтоож дийлсэнгүй. Шинээ ч хар цагаан дуугүй гадуур хувцасаа өмсөн гадагшаа гарчихав. Хишигээ юу гэхээ мэдэхгүй: Арай ч дээ Шинээ чи өнөөдөр яасан гэж надад уурлаад хаалгаа саваад гарч байгаа юм. Би чамд хичнээн хайртай билээ. Ганцхан чамайг л би аав ээжээсээ ч илүү

хайрладаг. Нөгөөдөр хичээл орох гэж байхад миний байж байгаа царайг. Энэ одоо хаашаа гарч байгаа юм. Тамхи татаж байгаа бол ороод ирэх хугацаа боллоо…хэмээн байтал ээж нь дуудах дуулдав. Бушуухан нулимсаа арчин одоохон хэмээгээд бие засан нүүрээ угаачихаад том өрөөндөө орвол ээж нь: За юу л болоод би чи дээ хүрээд байна даа та хоёр чинь? Харин жимс идмээр санагдаад хэлсэн чинь өөдөөс мөнгө байхгүй гэж уурлаад Мөнгөө яачихдаг юм тэр бид хоёр? Мэдэхгүй ээ харин мөнгөө яасан гээд л асуучихсан чинь буруудчих шиг боллоо гэтэл Сүх нүдний шилээ аван Болно бүтнэ гээд

амьдрал зохиосон ухаантай юм бол тэр амьдралаа болгохын төлөө өөрсдөө зүтгэ. Битгий авах ч биш хаях ч биш үгээ хов болгоод зөөгөөд гүйгээд бай чи. Чи ч гэсэн эх шүү нь ухаантай юм бол охинтой нийлж хүн муулж байхаар аядуухан учрыг нь олоод болгох талаас нь хэлж чадахгүй байна уу. Шинээ тийм муу хүүхэд бишээ. Яахав оюутан хүн удахгүй хүүхэдтэй болох гээд мөнгөө хадгалж ч байгаа юм билүү. Угаасаа чи их үрэлгэн биз дээ. Мөнгөний бараа харахаараа л дуусашгүй юм олчихсон юм шиг л хэрэгтэй хэрэггүй юманд үрээд

дуусгачихдаг хүн. Хүргэн тэрийг чинь мэдээд хадгалж байгаа биз. Битгий та хоёр эх нь эх гэхгүй охин нь охин гэхгүй байхгүй хооронд нь хүн муулаад байж үз. Хэлэх үг байвал дэргэд нь хэлцгээ хэмээн чангахан дуугарах нь тэр. Хишигээ яах ч учраа олохгүй дэмий л цай аяглан өрөөрүүгээ явбал ээж нь ард нь хоолойгоо засан зурагтын суваг сольж буй бололтой чимээгүй болчихов. Хишигээ өрөөндөө орон хэд хэд уулзан багагүй дотноссон Сүхрүү залгах үгүйгээ шийдэж ядан утсаа дэлгэцийг нь нэг дэлгэн нэг хаан орон дээрээ гиюүрэн хэвтэж байтал утсанд нь мессэж ирэв. “ Би архи ууж байна. Чиний намайг хайрлаж байгаа чинь энэ юмуу тиймээ. Орой бүр хийдэг мөнгөний

хэрүүлээс чинь залхаж байна. Амьдрал гэдэг зөвхөн мөнгө биш биз дээ сайн бодоорой. Өнөө шөнө би харихгүй ” “ Чи мөнгөгүй гэчихээд юугаараа архи уугаад байгаа юм. Чамд мөнгө байгаа л байхгүй юу. Би жирэмсэн ойлгож байна уу. Харин ч чамайг ойлгоод тэр бүр хүссэнээ нэхэж чадахгүй байгаа шүү. Өөрөө мэддээ ” “ Чамайг ивээн тэтгэдэг хүн байгаа биз дээ. Чи тэрнээсээ мөнгө аваач. Хамаатан садан ч гэх шиг. Нэг бол ангийн охин нүүрээ будуулаад, хувцасаа сонгуулаад өгсөн ч гэх шиг. Би тэнэг хүн биш шүү Хишигээ ” “ Тэгээд олж ирсэн мөнгийг чи юу ч хэлэлгүй авч хэрэглэж одоо чамайг хэн ч харсан

хөдөөний залуу гэхээргүй гангалчихаад сүүлд нь ингээд байхдаа яахав дээ арай ч дээ. Чамайг ийм муу санаатай дотуур тамиртай гэж мэдсэнгүй ” “ Харамсаж байна уу? Тиймээ би ийм л хүн байсаар ч ирсэн байсаар ч байгаа байх ч болно. Одоо бүх юм оройтоогүй байна бодолоо өөрчлөхөд чинь ” “ Шинээ чи яагаад ингээд байгаа юм бэ? Чамд хайртайг минь чи мэдэхийн дээдээр мэдэж байж яагаад намайг ингээд зовоогоод байгаа юм. Хүрээд ир л дээ тэгэх үү би чамайг санаад байна. Хайрыгаа уучлаарай БИ ЧАМД ХАЙРТАЙ ”. Шинээгээс дахиж мессэж ирсэнгүй. Хишигээ цонхоороо харан өөрийн эрхгүй асгараад ирсэн нулимсаа арчин хичнээн ч удаа цонхон дээр зогссон юм хаалга

нь зөөлөн онгойн ээж нь намуухан дуугаар Миний охин одоо унтаач дээ. Цаадах чинь хэдэн ч цагт ирэх юм билээ За ээжээ одоо унтлаа. Сая мессэж бичсэн ингэсгээд очлоо гэж байна билээ Буянаа нэг юм хэлэх гэснээ нөхрийнх нь хэлсэн бодогдон хоолойгоо засаад ариун цэврийн өрөө оров. Хишигээ ороо засан өрөөнийхөө гэрлийг унтраан бүхлээрээ хэвтэж байгаад нэг мэдэхнээ зүүрмэглэчихсэн байв. Түүний утас хар шөнөөр дуугарахад Хишигээ бушуухан утсаа авахдаа зүрх нь хурдан, хурдан хүчтэй цохилон амаар нь гарчих нь уу гэмээр булгилан гар нь салгалж бушуухан Байна уу хэмээн шивнэвэл Шинээгийн хоолой шал

согтуу Хишигээ намайг уучлаарай. Би гэртээ орж болох уу? хэмээн дульдрайтан хэлэхэд Хишигээ өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодрон Мангартаад байгаач хаана байгаа юм чи? Гэрийн үүдэнд байна. Чамруу залгах гэснээ айгаад цаг гаран болж байна хэмээн хэлж дуусаагүй байтал хаалганы түгжээ мултран Хишигээ гараас нь хөтлөн өрөөндөө орцгоов. Хишигээ Шинээгийн хувцасыг тайлан Шинээ зогсиулан сууж ч чадахгүй гуйвлан байснаа Хишигээгийн бэлхүүсээр тэврэн Хишигээ намайг уучлаарай би…би арчаагүй эр хүн тиймээ Үгүй дээ чи минь хамгийн сайн залуу. Жаахан аажуухан аав, ээж хоёр сэрчихнэ Би анх удаагаа хадмындаа шал согтуу орж ирж байна.

Маргааш яаж нүүрийг нь харнаа Чи чанга ярьж сэрээхгүй бол тэр хоёр мэдэхгүй ээ. Харин чи жаахан аяархан л даа Хишигээ БИ ЧАМД ХАЙРТАЙ Тиймээ хайр нь ч гэсэн чамдаа үнэхээр их хайртай Хайраа намайг уучлаарай. Би нь архи уучихсан шүү Одоо яахав дээ за унтацгаая хэмээгээд гэрлээ унтраан хажуугаар нь орон мөрийг нь дэрлэн хэвтэв. Шинээ Хишигээгээ тэврэн байснаа уруул дээр нь зөөлөн үнсээд Чамайгаа ямар их санав аа. Ер иймээ тиймээ хүүхэн байгаагүй шүү. Байранд очиж нөгөө хэдтэй хоёр гурван юм уучихаад л ирлээ. Намайг таргалаад өнгө орчихож гэнээ ха ха ха. Чамайг асуухаар нь би одоо жирэмсэн гэсэн чинь хурдан байна шүү та хоёр гээд жаал цаашлуулав Хэ хэ тэд нараар өөр юу байна даа Өө бүгд л амралтийнхаа сонинг жаал ярьцгаах шив. Тэр яахав ээ би чамайгаа

санаад галзуурах шахлаа хэмээн хэлээд халуун баланд умбан шумбалаа. **** Хишгээг зургаан сар гарантаа байх нэг орой Шинээгийн утас дуугарав. Шинээ дугаарыг нь харчихаад 9911-тэй дугаараас залгаж байна. Энэ орой надруу ийм дугаараас хэн залгадаг билээ хэмээн аван ярьж байснаа: Болно болно одоо амралт эхэлчихсэн байгаа гэж хэлээд утсаа таслаад Хишгээд хандан Менежер ярьж байна. Одоо машин очоод авна хөдөө яваад ирж амжихуу тэндээс хэдэн мал авчирна. Чамайг хөдөөний залуу болохоор нүдтэй байх гээд явуулж байгаа юм гэнээ. Бодвол ууцандаа л явуулж байгаа биз. Одоо явдаг байх даа Юу яахаараа ингээд гэнэт хэлдэг юм хэмээн дургүйцэнгүй

дуугарахад Би хариуцаж мөнгө санхүүг нь барьж явах юм байна. Хэлсэн үнээс нь гайгүйхэн авч чадвал унагасан мөнгөө өөрөө ав гэнээ Тэгвэл ч одоо яаая гэхэв Найз нь болбол гэрт ганц хоньтой ирэхийг бодно. Чамд шинэ хонины шөл хэрэгтэй бас аав ээж хоёр хавар болоод ядраад байх шиг байна гээд хувцаслаж эхлэв. Хишигээ ч Шинээгээ даарч хөрөхвий гэсэндээ аль л зузаан гэсэн өмд цамцыг нь зэхэн гүйнэ. Гучаад минутын дараа утасруу нь залгахад Шинээ баяртай гээд гараад явав. Шинээг гэнэт орой болж байхад хөдөө явлаа хэмээгээд гараад явахад Амар, Буянаа хоёр гайхсан хэдий ч юм хэлсэнгүй. Хишигээ өрөөндөө ганцаараа гиюүрч байхаар гээд ээжтэйгээ хамт

зурагтаар гарах олон ангит Монгол киног үзэн суутал түүний утас өмсөж байгаа халаасных нь хармаанд гэнэт дуугарахад зочин авбал Сүх залгаж байх нь тэр. Хишигээ утсаа аван өрөөндөө ороод Байна уу, сайн байна уу та? Сайн чи сайн уу? Би сайн ямар хэрэг гараа вэ? Чи гараад ир дээрийн уулзсан газраа хүрээд ир Юу одоо юу? Тиймээ нөхөр чинь байхгүй байгаа биз дээ Тийм л дээ тэгэхдээ аав, ээж хоёр нөхрөө явуулангуут гарч яваад гээд юу гэж бодох юм За яахав өөрөө л мэд. Манай нэг найз чамайг их сонирхож байна билээ. Тэр ч надийг бодвол мөнгөтэй хүн хаялага нь өөр л байна байх даа Тэгэхдээ би жирэмсэн

шүү дээ Сүх ахаа Тэр ямар хамаатай юм ямар унтаж хэвтэх гэж байгаа биш. Тэгээд ч би чамайг өнөөдөр найзуудтайгаа танилцуулах гээд хамгийн гол нь манай найз чамтай танилцах гээд зориуд нөхрийг чинь өөрийнхөө жолоочтой хөдөө явуулж байхад дуугаа л хүрээд ир мэдээ За за би ямар нэгэн юм хэлээд л гарахаас Такси бариад ирээрэй хэмээгээд хариу хүлээлгүй утсаа тасалчихав. Хишигээ хэсэгхэн бодож байгаад гарахаар шийдэн хувцаслан нүүрээ будаж байтал ээж нь орж ирээд Чи хаачих гэж байгаа юм? Харин гарах ажилтай болчихлоо Шинээ дуудаа юу? Үгүй үгүй Шинээ хөдөө явчихсан. Зүгээр л гарах ажилтай болчихлоо Тэгээд л жирэмсэн юм байж эр нөхрөө хөдөө

явуулангуут нь гарч гүйгээд байгаарай чи Харин манай арван жилийн найз охидууд гэдсийг чинь бүр томрохоос өмнө нэг уулзацгаая хүлээж байна хүрээд ир гээд байна хэмээн худлаа залбал Буянаа илтэд уурлан Тэгээд хэдэн жарвагнасан аальгүй юмнууд нийлчихээд хүүхэд уруу татаад байдаг юм очихгүй гэхэд яадаг юм За л даа ээжээ ямар байнга гарч байгаа биш. Би л ганцаараа жирэмсэн болж нөхөрт гарч байгаа юм шиг байж болохгүй биз дээ Одоо л тэгдэг болж гэнэ. Хэзээ л ер нь айлын эхнэр ганцаараа орой үдшийн цагаар гарч байсан юм хэмээтэл Хишигээгийн утас нь дуугарахад Хишигээ ашгүй минь гэсэн байртай аваад За одоо гарч байна одоохон яваад

очъё хэмээснээ: Тээр ээжээ манай найз охины төрсөн өдөр нь юмаа намайг хүлээгээд байна гэнэ Яасан ч их найзуудав ямарч барагддаггүй төрсөн өдөрөв хэмээгээд өөрөө мэддээ гэх шиг өрөөнөөс нь гарав. Хишигээ хэлсэн газар нь яваад орвол Сүхээс гадна хоёр залуу покер тоглож байгаа бололтой хөзөр дэлгэн ширээ тойрон суугаа харагдав. Хишигээ ороод өнөөх ялдам инээмсэглэлээрээ мишээн бүгдтэй мэндэлбэл Сүх наашаа суу хэмээн дуудаад За манай найз охин ороод ирлээ одоо ч миний аз гийх байхаа хэмээгээд чангаар инээвэл нөгөө хоёрын нэг тэдэн дундаа царайлаг нь Чиний аз гийхүү минийх гийх

нь үү үзнэ дээ алив сайхан бүсгүй минь нүд хайрлаарай хэмээгээд модоо нүднийх нь урдуур нэгэнтээ гүйлгээд захалж эхлэв. Болж байна алив дахиад хэмээх нь нэгэн бодлын инээд хүрмээр ч юм шиг харагдахад Хишигээ аальгүйтэн инээвэл өнөөх залуу: Баярлалаа хэмээгээд тэгнэ чинээ санаагүй байсан Хишигээгийн хацар дээр нь үнсээд авах нь тэр. Хишигээ Сүхээс санаа зовон арагш болоод Та чинь яаж байнаа хэмээгээд хацраа арчихад Хишигээгийн энэ үйлдлийг тэдний хэн нь ч анзаарсангүй тоглоомондоо улайран ширтэцгээв. Хишигээ хэдий удаан суусныг мэдэхгүй. Нэгэн бол огтоос ийм тоглоом

мэдэхгүй, сонирходоггүй түүнд нэг л утгагүй мэт санагдахад нүдээрээ өнөөх хоёрыг ээлжлэн ажив. Эсрэг талд өмнөөс нь харан сууж байгаа даруухан байрын жижиг залуу тэрүүхэндээ хаяа нэг инээмсэглэн хаяа нэг хөмсөгөө зангидан чимээгүйхэн сууна. Харин царайлаг нүүрэмгий залуу элдэв марзан үг ярин нөгөө хоёрыгоо инээлгэн их л хөгжилтэй суух аж. Гэтэл ч дуусав бололтой өнөөх залуу хожчихов. За тэр Сүх жанжин би хэлээгүй юу хэнийх нь аз гийж вэ гэж? Чи түрүүнээс хойш хожихгүй байсан хүүхэн хараад л онгод чинь орчих шиг боллоо ха ха ха Тэр мэдээж хүүхнүүд шиг сайхан бүтээл хаана байна. Тэр тусмаа ийм сайхан амьтан ороод ирсэн байхад од нь гийхгүй эр хүн бол ёстой

та.йган гэхээс өөр юу гэхэв хэмээтэл нөгөө хоёр ч даган инээлдэв. Чамд их баярлалаа чи ирээд миний одыг гийлээ. Юу вэ энэ чинь сайхан дагинадаа юу ч авч өгөөгүй суулгачихсан байна. Алив Жавхлаан хонх дардаа хэмээснээ үргэлжлүүлэн танилцаж болохсон болов уу? хэмээгээд Хишигээгийн өөдөөс гараа сунган Манлай хэмээвэл Хишигээ яг л ааваасаа болох үгүйг нь асууж байгаа хүүхэд шиг Сүхийн өөдөөс харсанаа Хишигээ хэмээвэл нөгөө жижиг залуу Жавхлан хэмээн гараа сунгалаа. Одоо тоглоомоо больцгоох уу эхний зочин маань ч хүрээд ирлээ. Удахгүй нөгөө хэд ч ороод ирэх биз хэмээн хэлж

дуусаагүй байтал гаднаас харваас хөнгөн байрын хоёр охин ороод ирэв. Хоёул бүгдтэй мэндлээд нэг нь шууд очин Жавхлангийн уруул дээр нь үнсэн дэргэд нь суучихав. Нөгөө нь Сүх, Манлай, Хишигээ гуравыг чиглэн ирэхэд дунд сууж байсан Хишигээ Манлайгийн найз охин байна хэмээн санан Сүхрүү ойртон суухаар босох агшинд Манлай түүний гараас барин нүдээрээ хэрэггүй хэмээн дохив. Өнөөх эмэгтэй Сүхийн цаад талд нь суувал Сүх За бүгдээрээ цугласан болохоор доошоо бааранд орцгоох уу? хэмээвэл бүгд зөвшөөрөн суудлаасаа босоцгоов. Хишигээ юу болоод байгааг ухаарч ядан дэмий л яагаад ч юм Сүхийг харамлах ч шиг бодолд автан даган алхсаар

хамгийн сүүлд орон сул зай нь Манлайгийн хажууд байсан тул тэнд нь суув. Ирсэн хоёр эмэгтэй эд нартай хэзээний танилууд бололтой яг л амраг хосууд уулзаж буй мэт эрээгүй загнацгаана. Харин Хишигээ яах ч учраа олохгүй урдах шар айрагнаасаа ганц нэг балган Сүхийн нөгөө эмэгтэйн чихэнд хэлж байгаа үгсийг дуулчих санаатай сууж байтал Сүхийн хажууд сууж байсан эмэгтэй гэнэт түүнийг хоёр гараа атган сулхан цохиж гарав. Гэтэл ч Сүх Уучлаарай даа хонгороо ойрдоо үнэхээр их ажилтай байлаа Битгий худлаа яриад бай чамайг нэг хүүхэнтэй Шангрилад хоёр ч удаа хоолонд орсон тухай би мэдсэн Чи нээрээ хаанаасаа юу олоод мэдчихдэг байнаа. Манай эхнэрээс илүү намайг хардах юмаа ха ха ха Чамд эхнэрээс чинь гадна ганцхан би

байгаа биз дээ? Тиймээ тэгэлгүй яахав дээ. Надад чамаас өөр хэн ч байхгүй. Үүнийг сонсоод Хишигээ хахаж цацах нь тэр. Хишигээгийн хахах дуунаар бүгд харвал Манлай түүний нуруун дээр зөөлхөн цохин Жаахан багаар уу л даа. Найзуудаа ингээд дор бүрнээ хувийн яриа хийх байсан юм бол бүгдээрээ буудалд орцгоовол яасан юм Үгүй ээ үгүй бид хоёр орохгүй. Арайхийж нэг олдоцгоочихоод тэгээд л унтаж хэвтэхээ л бодох юм. Жаахан уумаар байна тэгж байгаад болъё хэмээн Сүхийн хажууд сууж байгаа нь хэлэхэд бүгд зөвшөөрцгөөн уулзсаны төлөө хэмээн тулган ууцгаалаа. Хишигээ нөгөө хоёртой нэг их юм ярьсангүй. Үнэндээ тэр хоёр Хишигээтэй ярих нь бүү хэл танилцахыг хүсэхгүй байгаа нь илт байв. Сүх өнөөх хүүхэнтэйгээ хэл амаа ололцов

бололтой бэлхүүсээр нь тэврэн өөртөө наалдуулав. Жавхлан ч анх уулзсан цагаасаа л хошуу салгаагүй эмэгтэйтэйгээ хэлхэлдэн суух аж. Манлай, Хишигээ хоёр анх уулзаж байгаа болохоор арай ч тэр дөрөв шиг сууж чадсангүй. Хишигээ чи гайхаад хэрэггүй дээ. Сүхийг ардаа гэр бүлтэйг чи бас мэдэж байсан биз дээ? Тиймээ би ч гэсэн нөхөртэй Аан тийм үү. Нээрээ нөхөр чинь Сүхийн доор ажилладаг гэсэн тэ хэмээх нь илтэд илүүрхэх мэт сонсогдов. Хишигээд хэлэх үг олдсонгүй гэтэл Манлай Үнэндээ би ч бас эхнэртэй. Яахав ямар яг ийм үед эхнэрүүдээ дагуулаад явалтай нь биш. Зүйд нийцэхгүй биз дээ Тэгээд та нарын эхнэрээ ингэж араар нь тавьж байгаа нь зүйд нийцэж

байгаа хэрэг үү? Бид эхнэрүүддээ хайрлаад тэдэндээ гаргаж чаддаггүй юмаа бусдад гаргадаг гэхүү дээ Тэр чинь юу гэсэн үг вэ, би ойлгосонгүй? Ойлгоогүй бол ойлгох гээд хэрэггүй дээ. Зүгээр л энгийн хэлэхэд эхнэрүүдээ ууж идэх болгондоо дагуулж яваад байвал наад зах нь хэрэв тэргүүн хатагтай гээд ерөнхийлөгчийн эхнэр болчихоод зурагтаар гарвал манай эхнэрт нүд унаж байсан хэн нэг нь харчихаад би энэнтэй тэгж ууж идэж байсан гээд л ярина. Яаж ийж байгаад хэдэн төгрөг салгахын тулд юу ч гэж хэлж болноо доо Мэдэхгүй, мэдэхгүй би угаасаа олон юм бодох дургүй ойлгох ч үгүй юм байна За тэгдээ ха ха ха чи чинь харин овоо шударга гаруу надад таалагдаж байнаа Би бие

засчихаад ирье гээд Хишигээ боссоны дараа Сүхийн найз хүүхэн Манлайд хандан Манлай чиний найз хүүхэн чинь үү? Өө харин тийм хөөрхөн байна уу? Гайгүй л юм тэгэхдээ ямар их зантай юм бэ Тийм байна уу шинээр уулзаж байгаа болохоор жаахан шинэдээд байгаа биз Чамд үнэхээр хайртай бололтой аль эсвэл энэ хүүхэд нь чинийх юмуу хи хи хи Юу юун хүүхэд вэ? За чи л болоод мэдэхгүй байв гэж. Харваас жирэмсэн байхад Би яаж мэддэг юм хэмээгээд Сүхийн өөдөөс харвал Сүх хэлсэн биз дээ гэх шиг өөдөөс нь тоомжиргүй хараад өмнөхөө аван нөгөө хоёртойгоо тулган нүдээ ирмээд Өнөөдөрийг сайхан

өнгөрүүлцгээе ямар дандаа ингэж гардаг биш сайхан наргицгаая хэмээгээд өөрийнхийгөө уухад нөгөө хэд ч зөвшөөрөн өмнөхөө хөнтөрцгөөв. Ингээд тэд нарын эрх чөлөөний найр хэмээн нэрийдсэн завхаарал, задгайралт эхлэх нь тэр. Хишигээ бие засчихаад ороод иртэл тэд дахиад нэг шил архи авсан харагдав. Нөгөө дөрөв элдэвлэн харин Манлай өмнөх хундагатайгаа ширтэн сууснаа Хишигээг ороод ирэхэд хүлээж байсан мэт нөгөө дөрөвт хандан За сайхан бүсгүйчүүдийнхээ төлөө хундага тогтооцгооё хэмээхэд бүгд нэгэн дуугаар зөвшөөрөн ууцгаав. Хишигээ уруул хүргээд Сүхийг л харан явдаг ч юм билүү хэмээж байтал Манлай түүнд хандан Хишигээ чи

жирэмсэн юмуу? Та … та яаж мэдэв? хэмээн сандран асуувал Манлай өөдөөс нь нэг л сонин инээмсэглээд Харваас андашгүй байхад юуг нь нуусан юм хэмээн худал хэлээд. Би чамайг ийм болохоор чинь л оролдож чадахгүй байсан юм шүү дээ. Тэгэхдээ чи үнэхээр сайхан охин болохоор би чамайг ингээд шууд явуулчихаж чадахгүй нь. Сүх хэлэхдээ сайхан хүүхэнтэй найзыгаа танилцуулъя гээд байсан аргагүй л сайхан хүүхэн юмаа чи. Ингэхэд та хоёр унтсан уу? Хэнтэй Сүхээ ахтай юу үгүй үгүй ёстой тийм юм байхгүй хэмээн бушуухан хэлтэл Манлай түүний мөрөөр нь тэврээд Тэгээд чи яагаад түүний үгнээс

гардаггүй юм бэ? Би таньд юу гэж хэлэх ёстой юм бол. Энэ тийм чухал гэж үү? Хэрэв чи хүсэхгүй бол хэлэхгүй байсан ч болно л доо. Нөхөр чинь бас оюутан гэлүү? Тиймээ бид хоёр нэг ангийн хоёр Аан тэгвэл ойлгомжтой. Би хааяа хааяа жаахан сэтгэл санааны хүнд байдалд орж маш ихээр ядардаг. Тийм үедээ чамтай уулзаж сэтгэлээ онгойлгож байж болох уу? Би сайн ойлгодоггүй ээ Үгүй яахав чамайг зүгээр л хараад суухад өөрийн эрхгүй сэтгэл тайвшираад сайхан болж байна. Мэдээж чамд мөнгө хэрэгтэй тийм үү? Яахав тэгж уулзсан үедээ би чамд унааны мөнгө өгч байя Тэгэхдээ ахаа би жирэмсэн болохоор яах бол доо Тэр тусмаа чамд мөнгө хэрэгтэй тийм биз дээ. Ямар унтаж

хэвтэх гэж байгаа биш зүгээр сайхан ярилцаад суухад болохгүй гэж үү Үнэндээ би таньд яг юу гэхээ мэдэхээ байчихлаа. Бас их ядарч байна яг одоо Тэгвэл хоёулаа гаръя угаасаа энэ дөрөв өнөөдөр ойлгомжтой гээд нөгөө дөрөвт хандан Би тооцоог нь хийчихээд бид хоёр явлаа баяртай бүгдээрээ Өө чи ийм хурдан явах гэж байгаа юмуу? хэмээн нэг нь хэлэхэд Манлай инээмсэглэн урдах хундагатайгаа дахин нэг хөнтрөөд Угаасаа энд бид хоёрын хэрэг байхгүй юм шиг байна. Тэгээд ч Хишигээ маань давхар биетэй болохоор ядарч байгаа гээд түрүүлэн гарахад Хишигээ нөгөө хэдийг баяртай гээд араас нь гарлаа. Гадаа тогтуухан сайхан байлаа. Хэсэг алхаж байгаад Манлай Хишигээгийн гарыг

атгаад хэсэг алхаж байснаа Хишигээ уучлаарай би тэсэхгүй нь зүгээр л ганц үнсэж болох уу? Хишигээ хариу хэлэлгүй өөрөө түрүүлэн уруул дээр нь үнсвэл Манлай ч хариу үнсэлдэн тас тэврэн авав. Тэр хоёр хэдий удаан үнсэлдсэнийг мэдэхгүй хэн хэнд нь үнэхээр таалагдаж буй бололтой салж чадахгүй байлаа. Чи ямар гоё үнсэлддэг юм бэ Хишигээ. Би чамд ганцхан эхнэртэйгээ л үнсэлдэж үзсэн гэж худлаа ярихгүй тэгэхдээ чам шиг ийм гоё үнсэлддэг хүүхэнтэй таарч байсангүй. Чи намайг яг галзууруулах нь ээ. Хоёулаа уулзаж байя тэгэх үү? Тэгэхдээ би нөхөртэй бас жирэмсэн шүү дээ Тиймээ би чиний үнсэлтийг санаад байвал яах юм хэмээгээд хоёр гараараа хацрыг нь барин дахиад л уруул дээр нь үнсэв. Хишигээ ч бэлхүүсээр нь тэврэн

хариу үнсэлдэн дахин хэсэг зогсоцгоолоо. Хишигээ чи нээрээ намайг солиоруулах нь ээ. Чи хөөрхөн дээрээс нь ийм гоё үнсэлддэг юм чинь…танай нөхөр азтай залуу юм даа Манай нөхөр биш би л азтай байх хэмээн өнөөх л эгдүү хүрэм инээдээр инээвэл Манлай бүр байж ядаж буй бололтой Хишигээг тас тэврээд Чиний бүх юм надад үнэхээр их таалагдаж байна. Би чамд дурлачих шиг боллоо Та надад дурлаж болохгүй ээ Тиймээ мэдэж байна. Би эхнэртээ хайртай. Харин чамд дурлачихлаа. Хүн хэд ч дурлаж болно харин нэг л хайрладаг гэдэг биз дээ Аанхан тэгэхдээ та миний гэдсийг шахаад байна Өө тийм л дээ уучлаарай. За чи минь даарчихлаа би такси бариад жолоочийг нь

хараад машиных нь дугаарыг харчихъя. Чи гэртээ хариад ирчихлээ гэж мессэж бичээрэй нэг бол би чамайг хүргэж өгөх үү? Ерөөсөө тэгье цаг хэцүү болчихсон энэ үед сайхан бүсгүйг юу бодож ганцааранг нь явуулах билээ. Ингээд тэд удалгүй такси хөлөглөн Хишигээгийн хаягийг зааж өгөөд арын суудал дээр хошуу салгалгүй үнсэлдэн сууцгаав. Гэтэл ч жолооч ирэх газраа ирсэнийг хэлэхэд тэд салж ядан байснаа Хишигээ Манлайг өөрөөсөө холдуулан уруул дээр нь үнсээд За би орлоо баяртай Хишигээ энэ миний нэрийн хуудас хэрэгтэй үедээ хэдэн ч цагт хамаагүй залгаарай. Би хүлээж байх болно шүү За тэгнээ би ярих болно Хүлээж байгаарай хэмээгээд хэтэвчээ уудлан мөнгө тоолж байснаа хорин мянгатын хуйлаатай дэвсгэрт өгөөд сайхан

амраарай хэмээн дахин шуналтайяа нэг үнсээд сая Хишигээг явуулав. Хишигээ орцондоо ороод тэсч чадалгүй мөнгийг нь тоолон үзвэл хоёр зуун мянган төгрөг өгсөн байх нь тэр. Тэр шөнөдөө Хишигээгийн нойр хүрсэнгүй. Манлай хэмээх нүдэнд дулаахан тэр залуу Сүхээс нь хамаагүй дээр байгаад тогтохгүй бас мөнгөтэй. Тэрээр дахин өнөөх мөнгөө гарган үзсэнээ инээд алдан: Сайхан төрүүлсэн ээждээ баярлалаа. Намайг хөвгүүд хөөрхөн гэхэд худлаа хэмээн тэдэнтэй нийлэн тоглоом болгоод өнгөрөөдөг байж билээ. Дараа нь Сүх ахыг хэлэхэд жаахан болохоор тэгж байна гэж бодсон гэтэл өнөөдөр

Манлай ах бүр ч батлаад өглөө. Шинээ би чамайг хуураагүй шүү. Би нөхөртэй, жирэмсэн гэдгээ бүгдийг нь хэлсэн. Бас унтаж хэвтэж сэтгэлээ өгөөгүй. Бид хоёрт одоохондоо мөнгө үнэхээр их хэрэгтэй байна. Бидний аав, ээжүүд өөрсдийгөө л арай чамай авч явдаг хүмүүс юун бид хоёрыг гэх. Хайр нь одоо хүүхдээ гаргатал ер нь дахиж өөр эр хүнтэй уулзахгүй ээ. Чамдаа үнэнч байна. Бидний амьдрал боломжийн байсан бол үгүй ядаж чи минь ажил хийдэг байсан бол би өнөөдөр биеэ худалдаагүй ч царайгаа худалдаад явахгүй л байсан. Чамдаа ямар их хайртайг минь чи минь мэддэг ч болоосой. Энэ мөнгийг хэнд ч хэлэхгүй хадгалчихъя. Тэгэхгүй бол юун мөнгө

хаанаас олов гээд гайхна. Маргааш Голомт банк орж данс нээлгэе тэгээд тэрийгээ хэнд ч хэлэхгүй олсон мөнгөө хадгалж байгаад хэрэгтэй үед нь гаргаж ирж байя хэмээн элдэвийг бодсоор нэг мэдэхнээ унтчихсан байв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *