Home Өгүүллэг “ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХАЙРЫН ЗУЛ БӨХДӨГГҮЙ” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
0
1,718

Хишигээ саяхан оюутан болсон нэгэн билээ. Багаасаа хөвгүүдтэй найзалсаар сонирхол нь ч тэднийгээ даган ТИС-ын барилгын инженерийн ангид элсэн орж билээ. Айлын ганц охин болохоор

бүхнийг өөрөө бие даан шийднэ. Аав, ээж нь жирийн нэг албан хаагчид болохоор ёстой л бусдын хэлдэгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй айл. Хэдий тийм ч Хишигээ өөртөө тохирсон дунд зэргийн

хар нүдэн дээрээ зохицсон хөөрхөн хамартай, цагаан царайтай, шингэвтэр хэдий ч шулуун урт хар үс нь гоолиг биеийг нь чимсэн царайлаг, хөөрхөн жигд биетэй охин билээ. Хөвгүүд түүнд сайн байдаг

ч Хишигээ заавал дээд боловсролтой болно гэж зүтгэсээр хэнтэй ч үерхэлгүй гагцхүү сайхан найзалсаар арван жилээ төгсөж билээ. Оюутан болсон анхны өдөр дундыг барин чимээгүйхэн байсан ч

нэгэнт хөвгүүдтэй найзалж өссөн болохоор тэр дор нь ангийнхаа охидуудаасаа түрүүлэн бүгдтэй нь танилцаж байсан нь саяхан. Хишгээгийн яг урд суудаг Өвөрхангай аймгаас ирсэн бор баньд тэр бүр

үг дуугараад байхгүй ч хаяа нэг ярихаараа эрхгүй түүний сэтгэлийг татаад байгааг анзаарч билээ. Тэгтэл ч сургуулийнх нь танилцах үдэшлэг болов. Хишигээ хонхны баяраараа авхуулсан бариу хар брюкэн өмдөн дээрээ шар гурвалжин энгэртэй цамцаа өмсөөд үсээ задгай тавин өндөр өсгийттэй орвол бүгд түүнийг хараад ч байх шиг. Хөөх Хишигээ чи ёстой хөөрхөн харагдаж байна … ямар гоё үстэй юм бэ хэмээн охидууд ам амандаа нэгийг хэлэх нь түүний бодлыг батлах гэсэн мэт байлаа. Хишигээ харин тэдний өөдөөс инээмсэглэн Та нар ч гэсэн бүгдээрээ хөөрхөн харагдаж байна. Ангийн хөвгүүд яасан? Мэдэхгүй тэд бөөндөө гараад явсан бодвол зоригоо чангалж ууж байгаа биз хэмээн нэг нь хэлэхэд бусад охидууд инээлдэв. Хишигээгийн анги охид тийм ч олон биш арав хүрэхгүй л охинтой

анги болоод ч тэрүү хоорондоо ямарч байсан одоохондоо их эвсэг аж. Гэтэл ч үдэшлэг ч эхэлж төд удалгүй ангийнх нь хөвгүүд бөөндөө орж ирэхийг нь харвал хацар нь үл ялиг ягааран нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нь уусныг нь гэрчлээд өгөв. Хишигээ тэдэн дээр очин Та нар яасан муухай хүүхдүүд вэ? Дөнгөж нэгдүгээр курс байж архи ууж танилцах үдэшлэгтээ ороод байхдаа яадаг байна хэмээн хэлтэл түүний урд суудаг багаасаа морь малтай ноцолдсон болоод ч тэрүү цээж өргөн хөрслөг бор хүү Тэгэхгүй бол хөдөөний мань мэт нь ичээд орж чадахгүй юм байна За яршиг даа юунаасаа ичдэг юм угаасаа бүгд нэг нэгнээ гүйцэд танихгүй байж ёстой илүү зан байгаа даа хэмээгээд

цааш явчихав. Ангийн хөвгүүд ч охидууд дээрээ очин ойр зуурыг ярьцгааж харин хэн нь ч гарч бүжиглэсэнгүй. Гэтэл ч нилээн удаж байгаад уянгын ая явав. Хишигээ угын нүүрэмгий охин тул юу ч бодолгүй өнөөх хөвгүүнийг урихад Шинээ гарч бүжиглэсэнгүй. Гэтэл ч хөвгүүд хажуунаас нь Шинээ чи юундаа маяглаад байгаа юм бэ эмэгтэй хүн урьж байхад Би бүжиглэж чаддаггүй юмаа үзээ ч үгүй хэмээтэл Хишигээ түүний гараас атган татаад Би чамд заагаад өгье амархан ш дээ уянгын бүжиг чинь гээд хэнэг ч үгүй хөтлөн чирэх нь холгүй хөвгүүдээс холдуулан хүүе гэхийн завдалгүй хоёр мөрөн дээр нь гараа тавин биед нь ойртоход Шинээ ч түүний нарийн бэлхүүсээр

тэврэн аясаар нь найгасхийн хөдөлж эхлэв. Тээр амархан гэж би чамд хэлээгүй юу чи чаддаг л юм байна ш дээ худлаа маяглаад л Хишигээ чи ямар нүүрэмгий юм бэ? Би ёстой ийм охин урд нь харж байгаагүй Хи хи хи би багаасаа хөвгүүдтэй найзалсаар байгаад нүүр хагарчихгүй юу Чи тийм олон хөвгүүнтэй үерхэсэн юмуу? Үгүй ээ зүгээр л сайхан найзууд. Найз баньд харин нэг ч байгаагүй одоо л харин чамайг найз залуугаа болгодог юм билүү гээд тачигнатал инээтэл Шинээ мөн хариу инээгээд Надад аймагт намайг хүлээж байгаа охин байвал чи яах вэ? Нэг гэртээ орж эхнэр, нөхөр болоогүй л бол би хэнийг ч байсан тоохгүй ээ Чи үнэхээр шударга юмаа гэтэл ч ая дуусав. Тэр хоёр

бүжиглэж дуусаад ангийхан дээрээ иртэл охидууд алгаа ташин хөвгүүд шүгэлдэн Шинээгийн дал мөрийг алгадан угтаж авлаа. Маргааш нь хичээл дээр Шинээ яагаад ч юм Хишигээгийн өөдөөс харж чадахгүй худлаа л хичээлээ хийгч болон тэрүүхэндээ түнтэгнэн сууна. Харин Хишигээ өөр бодолтой байв. Өчигдөр бүжиглэж байхад Шинээгийн хүзүү, мөр нь эр хүний хүч чадлыг илтгэх мэт бахим бөгөөд түүний гэнэн ч гэмээр эр хүн байж ичингүйрэн байсан нь бодогдоход өөрийн эрхгүй инээд нь хүрнэ. Хишигээ хэд хэдэн удаа яриа өдөхийг оролдсон боловч Шинээ ганц хоёр үгээр хариулаад өнгөрнө. Тэгэх тусам нь Хишгээгийн хор шарыг бүр ихээр хөдөлгөх аж.

Тэрээр Шинээг эхэндээ сонирхож байсан ч түүнийг өөртөө татахаар хийх оролдлого бүрийнхээ дараа хайртай болж байгаагаа мэдэв. Одоо бол Шинээ түүний өдрийн бодол шөнийн зүүд болж хичээлдээ ирээгүй өдөр яагаад ч юм хөнгөн гунигт автан, харин түүнтэй ярихад нь тэр өдөржингөө аз жаргалдаа умбан сайхан байдаг байлаа. Иймэрхүү байдалтай байсаар нэгдүгээр курсээ төгсөв. Зуны гурван сар ёстой өнгөрч өгөхгүй зовоосоор ачлалт намартай арайхийж золголоо. Нэгэн амралтын өдөр ангийнхаа оюутны байранд байдаг охидууд дээр очив. Үнэн хэрэгтээ Шинээ ч мөн тэр байранд байдаг болохоор харахаар бүтэн сайн өдөр тэсгэлгүй очсон нь энэ. Хөөх Хишигээ юу хийж яваа юм хэмээн Цацрал түүнийг хараад гайхсан нь илт асуугаад

орон дээрээ суулгав. Өө би харин энүүгээр ажилтай явж байгаад зүгээр шахуу ороод ирлээ. Нөгөө хоёр хаачаа вэ? Тэр хоёр өнөөдөр амралтын өдөр зах гарч идэх юм олж ирнэ гээд л гарцгаасан Аан ашгүй чи байж Харин тиймээ би өрөөгөө цэвэрлэх ээлжтэй тэгээд үлдсэн. Цай уу хэмээгээд хар цай аяглан өгөв. Хишигээ яагаад ч юм байн байн үүдрүү харан дотроо Шинээг ороод ирээсэй хэмээн залбирах нь холгүй сууж байтал түүний бодлыг таасан мэт Шинээ элсэн чихэр асуусаар ороод ирэв. Шинээ Хишигээг хараад мөн гайхан Сайн уу амралтын өдөр амрахгүй гадуур тэнээд л гээд инээхэд Хишигээ хариу инээмсэглээд Оюутан бид хэд амралтынхаа хоёр өдөр л гэрийнхэндээ туслах зав

гарах юм байна. Сая энүүхэнд хүнтэй уулзчихаад ам цангаад байхаар нь тэсэлгүй ороод ирлээ хэмээн хэнэггүй залав. Шинээд Цацрал элсэн чихэр байгаа нь энэ гээд жижиг ууттайг өгтөл Шинээ ч баярласанаа хэлээд Хишигээг баяртай хэмээн зөөлөн инээмсэглэн хэлээд өрөөнөөс гарав. Шинээг гарахад Хишигээ өөрийн мэдэлгүй санаа алдчихсаныг Цацрал анзаарахгүй байж чадсангүй. Хишигээ чи Шинээд нээрээ сайн юмуу? Мэдэхгүй ээ тийм л юм шиг байна Манай хэд харин тэгээд л яриад байсан. Би ч хотын хөөрхөн охин юу боллоо гэж хөдөөний харыг тоох юм гээд тийм биз дээ гээд ганцаараа инээд алдвал Хишигээ яагаад ч юм нэрээ бодсон уу яасан Харин тийм тэгээд ч Шинээ тэндээ хүлээж байгаа охинтой гэж байна лээ Хөөх та хоёр бүр тийм юмаа

хүртэл ярилцаад амжуулчихсан айн Нэгдүгээр курсын танилцах үдэшлэг дээр бүжиглэж байхдаа л тэгээд байсан гайхуулаад байгаа юмуу хаашаа юм, нэг бол намайг буруугаар бодоод байгаа юмуу Хи хи хи яг тэгж чамайг өөрийг нь уриад бүжиглэхээр өөртөө сайн болоод бүжиглэж байна гээд бодчихож. Хэрэвээ чи сайн л байсан юм бол юу боллоо гэж ийм удаан зүгээр байв гэж тиймээ Харин тийм за за би явлаа. Амны цангаа ч гарчихлаа баяртай гэсээр Хишигээ дотуур байрнаас хөлөө зөөж ядан аяархан алхсаар гарахаар явна. Тэрээр Шинээг харуулдсан ч Шинээ хүний урманд түүнтэй таарсангүй. Урам муутайхан сая гадаа гараад уртаар амьсгаа аван толгойгоо гэдийлгэн өөдөө харвал тэнгэрт бороо орох гэж буй бололтой үүлс хуралдсан харагдана . Бороо орох нь дээ бушуухан явахгүй бол. Хэдий ингэж

бодсон ч тэрээр яагаад ч юм явахыг нэг их яарсангүй зогссоор л. Гэтэл ч ганц нэг бороо дусалж байснаа аажим аажимаар хурдассаар төд удалгүй шаагиж эхлэв. Хишигээ буцаж орж шүхэр авахаар орох гэтэл өөдөөс нь Шинээ гартаа шүхэр барьсаар гараад ирлээ. Хишигээ Шинээг хараад сэтгэл нь их хөдөлсөн тул энгэрт нь наалдан чичирхэд Шинээ ч түүнийг тэврэн дулаацуулах гэсэн мэт биедээ улам ойртуулав. Хишигээ Шинээд тэврүүлэн зогсож байгаад тэсгэлгүй уйлчихав. Шинээ Хишгээг даарсандаа чичирч байна гэж бодон бүр илүү чанга тэврэн Даарч байна уу би ороод цамц аваад ирье Үгүй дээ Шинээ чи үнэхээр ойлгохгүй байгаа юм уу нэг бол ойлгоогүй царайлаад байгаа юмуу? Юуг тэр билээ? Би даараагүй харин нулимс

гарч байна, яагаад гээч? Өө чи уйлаад байсан юм уу би чамайг даарчихаж гэж бодоод хэмээн хэнэг ч үгүй залахад Хишигээ бүр ч их байж ядан Чи мангар юм уу. Чи сая намайг гарч байхыг хараад гарч ирсэн тиймээ? Үгүй би гарах ажил гараад Ёооё чи яагаад ингээд байгаа юм бэ, яасан гэж энэ вэ хэмээн турьхан гараараа цохин бүр ч ихээр ихэр татан уйлахад Шинээ бүр ч чангаар тэврэн ганцаараа чангаар инээгээд Чи ингээд уурлахаараа ёстой хөөрхөн эгдүүтэй болдог шүү. Тиймээ би чамайг явахыг чинь хүлээж байгаад хойноос чинь гарч ирсэн. Уг нь байрны буланд хүрэхээр гүйцээд очъё гэж бодож байсан чинь чи энд зогсож байлаа Тиймээ би харих гэж яараагүй Тэгвэл хоёулаа энүүхэн энд байх кафед жаахан суувал зав байгаа гэсэн үг үү

тиймээ? Хишигээ үүнийг л хүлээж байсан билээ. Тэд Шинээгийн шүхэр дор хамтдаа алхан хэзээний дурлалт хосууд шиг Шинээ Хишгээгийн мөрөөр тэврэн Хишигээ гараас нь сугадан борооноос хоргодон наалдан их л жаргалтай алхаж байв. Хоёул ортол нэг их хүн байсангүй булангийн ширээнд очин халуун цай захиалаад өөд өөдөөсөө харан хэн нь ч үг дуугаралгүй ширтэлцэн сууцгаах аж. Шинээ эр хүн гэсэндээ Хишигээ чи надад нээрээ сайн юмуу? хэмээн асуувал Хишигээ инээмсэглэн толгой дохив. Шинээ гараас нь атгаад Яагаад би гэж би чинь … хэмээн гацтал Хишигээ Яагаад чи болохгүй гэж. Би анх чамтай бүжиглээд л чамд татагдсан яагаад гэж битгий асуу хайрлахад заавал шалтаг шалтгаан хэрэгтэй гэж үү? Тийм л дээ тэгэхдээ би итгэж өгөхгүй байна. Яагаад ч юм зүгээр л намайг

цаашлуулж зугаацаж байгаа юм шиг санагдаад Үгүй дээ тийм бодол ерөөсөө байхгүй. Чи надад үнэхээр их таалагддаг. Би ч гэсэн чамд таалагддаг биз дээ? Тийм л дээ чи таалагдахаар барах уу, дэндүү сайхан охин болохоор чинь л би харин гайхаад ингээд байна Би хөвгүүдийг мэднэ. Хөвгүүдтэй найзалдаг байсан гэж хэлж байсныг санаж байна уу? Надад ганган дэгжин, их зантай, мөнгөтэй царайлаг аль нь ч байлаа гэсэн хуурамч дүр эсгэсэн нь хэрэггүй ээ. Надад зүгээр л байгаагаараа эр хүн таалагддаг. Чи минь тийм шүү дээ Би юу гэхээ үнэндээ мэдэхгүй байна. Тэгэхдээ намайг хайрласанд баярлалаа би хичээнээ гээд хоёр гарыг нь атган хошуугаа наан үнэрлэлээ. Маргааш нь хичээлтэй байсан тул хоёул удалгүй тэндээс гарав. Шинээ Хишигээг хүргэж өгөхөөр явна. Ширүүн бороо татарсан ч гадаа салхитай хүйтэн

байх аж. Гэсэн ч хайрын зулаа асаагаад явж байгаа хоёрт даарах хүйтэн алга аж. Тэр орой Хишигээ үнэхээр жаргалтай байлаа. Гэртээ ороод иртэл ээж нь Охин минь ашгүй бороонд норсонгүй юу? Гэнэт л бороо орчихлоо. Цаг агаараар уг нь бороотой гэж байсан ч тэнгэр цэлмэг болохоор нэг их тоосонгүй Ээжээ би нороо ч үгүй даараа ч үгүй. Харин ч сайхан байна гээд нүд нь уярал хайрыг хослуулан очтон гийн инээмсэглэх охиноо хараад сая бүгдийг ойлгов. Аан за миний охин усанд орчихоод хоолоо идэх юмуу, хоолоо идчихээд усанд орох уу? Би хоол идчихсэн ээжээ усанд ороод эртхэн амарлаа гээд ээжийнхээ энгэрт тэврүүлээд усанд орохоор явав. Туяа хойноос нь

инээмсэглэн том өрөөндөө орвол нөхөр нь сонин гарчиглан сууна. Туяа ч удирдлага аван суваг сольж байснаа Хөгшөөн цалин чинь буух сураг байна уу? Хоолны махгүй болж байгаа Харин л дээ уг нь өгөх хугацаа нь болчихсон өнөө маргаашгүй өгөх л юм дуулдсан За ашгүй дээ. Тэгвэл маргааш ээмэгээ ломбарданд тавьж жаахан идэх юм авахаас Тэг тэг ар гэрийн асуудлыг миний хөгшин л зохицуулдаг шүү дээ. Охины төлбөрийг өгөх гэж авсан цалингийн зээл чинь дөхөж байгаа юу? Юу гэж дээ хө саяхан авсан биз дээ. Одоо чиний л цалингаар гурвуулаа хэсэгтээ амьдрах нь За яахав болно доо. Ямар ч

байсан ганц охиноо дээд боловсролтой болгох юм шүү Тиймээ хө. Охин минь найз хүүтэй болсон бололтой Яаж байна? Нүд нь гэрэлтээд их л баяртай байгаа харагдсан нас нь юм даа гайгүйхэн хүнтэй л учираасай билээ. Маньтайгаа адилхан бол ч Чи юу ярина вэ. Охиноо тэгэхээр юмтай айлд бэр оруулж хадмын хараат болгох гээ юу. Зүрх сэтгэлээ л дагана биз. Анх чи бид хоёр нийлэхдээ дундаа нэг чемодан хувцастай л нийлсэн байх шүү Тийм л дээ тэгэхдээ тэр үед өөр байж одоо үед өөр болчихож Биеийг нь төрүүлээд нас биед хүргээд мэдлэг боловсрол эзэмшүүлээд өглөө. Цаашаа хэнийг дагаж яаж амьдрахаа өөрөө мэднэ биз. Нэгэнт л хайртай болчихвол чи бид хоёр юу ч гээд хүлээж авахгүй ээ Тийм л байх даа за мэдэхгүй, мэдэхгүй төрөөгүй

хүүхдэд төмөр өлгий гэгчээр дэмий юмнаас болж хөгшинийгөө хямраачихлаа гээд дуугүй болов. Харин аав ээжийнхээ энэ яриаг Хишигээ мэдэлгүй амандаа дуу аялан шүршүүрт жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан Шинээг бодон тэвэрч байсан мөрийг нь гараараа илбэн зогсоно. **** Маргааш нь Хишигээ хичээлдээ иртэл түүний хажууд суудаг хүү урд нь Шинээгийн байранд сууж харагдав. Угаасаа л оюутнууд арван жил шиг яг тогтсон ширээ суудал гэж байхгүй болохоор Хишигээ ч нэг их юм бодсонгүй. Тэрээр нүдээрээ Шинээг хайтал харагдахгүй болохоор нь ирээгүй юм байна хэмээн бодохын сацуу сэтгэл нь гонсойн яагаад ч юм дуугаа хураан

чимээгүйхэн сууж байтал Шинээ нь гаднаас орж ирээд шууд Хишигээгийн хажууд суучих нь тэр. Хишигээ баярлахын ихээр баярлан нүүрэндээ инээмсэглэл тодруулан угтаж авлаа. За сайхан амарсан уу? Сайхан гайхалтай сайхан амарлаа Би энд суухаар болчихсон болно биз дээ хэмээгээд инээмсэглэвэл Хишигээ хариу инээмсэглээд толгой дохив. Гэтэл Шинээ гаран дээр нь гараа тавин хариу инээмсэглэх агшинд тэдний ангийн ихэд хөдөлгөөнтэй хүү болох Хөлөгөө харчихав. Өө за, за мань хоёр бүжиглээд байсан бүр иймдээ тулсан юм биз дээ ха ха Юу нь болохгүй гэж хэмээн Хишигээ сөргүүлэн асуувал Болохгүй юм ч байхгүй л дээ. Хөөрхий Шинээ

ингээд хотын хөөрхөн охины занганд орчих гэж Тэр чинь юу гэсэн үг вэ? Та мэдээд дэмий биз дээ хатагтай тайван, тайван гээд сандалдаа очин суучихав. Хишигээ уур нь хүрэн босох гэтэл Шинээ түүний гараас атгаад нүдээрээ хэрэггүй хэмээн дохилоо. Хишигээ Хөлөгөө рүү муухай харчихаад буцан суудалдаа суувал Шинээ инээмсэглээд гараа аван цүнхнээсээ дэвтэрээ гаргаж ирэв. Хишигээ үнэхээр тайвширч чадахгүй байлаа. Угийн шартай юм болохоороо бүр тэгэхээс тэгэх гэж Шинэбаярын мөрийг дэрлэн багшийгаа хүлээн сууна. Ангийнх нь хүүхдүүд тэднийг харсан ч дахин өөр хэн ч юу ч ярьсангүй. Энэ өдрөөс хойш Шинэбаяр, Хишигжаргал хоёр үерхэж эхлэв. Шинээ хичээлээ

тараад Хишигээг гэрт нь хүргэж өгөөд аав ээжийг нь ирэхийг дөхүүлж байгаад явна. Хишигээ нэг өдөр түүндээ хандан Шинээ чи надад хайртай юу? Тиймээ хө яасан? Чи надтай гэрлэсэндээ хэзээ ч харамсахгүй байж чадах уу? Тэгэлгүй яахав дээ хө. Яагаад гэнэт ийм юм асуугаад эхлэв хэмээгээд өнөөх л зөөлөн инээмсэглэлээрээ инээмсэглэвэл Хишигээ санаа алдаад Би шийдсэн. Тиймээ би чиний эхнэр болохоор шийдсэн. Өдрийн ихэнхи цагийг хамтдаа өнгөрөөдөг ч би чамайг явчихаар маргааш уулзах хүртлээ санаад байна ойлгож байна уу? хэмээгээд нүдэнд нь хөнгөн уйтгар төрөн, нулимс цийлэлзээд ирэв. Шинээ түүнийхээ нулимсыг арчин биедээ наан тэврээд Тиймээ би ч гэсэн чамайгаа маш ихээр санадаг. Хэдий тийм ч

би чамд халдаж чадахгүй хэвээрээ л байна. Надад ямар бусад шиг сайхан үг хэлчих авъяас байгаа биш. Тэгэхдээ би үг үйлдэл бүрээрээ чамд хайртайгаа харуулахыг, ойлгуулахыг хичээдэг Би тэрийг чинь мэдэрдэг болохоороо ингэж шийдлээ гээд нулимс цийлэгнэсэн ч жаргалтай нүдээр өөдөөс нь харан инээмсэглэвэл Шинээ хайртынхаа хошуун дээр халуун янагаар үнсээд чихэнд нь шивнэх шахам “ Хишигээ надтай гэрлээч” хэмээвэл Хишигээ итгэж ядан өөдөөс нь хараад Чи сая юу гэсэн бэ? Чиний сонссоныг л хэллээ гэтэл Хишигээ гэнэт чангаар тас тас хийтэл инээж байснаа нулимсаа арчаад Би юу гэж боддог байсан гээч: Хэн нэг нь надад гэрлэх саналаа их гоё өвөрмөцөөр тавиасай. Тэгж ч юмуу ингэж ч юмуу гэж их боддог

байлаа. Гэтэл яг цаг нь ирээд хэлэх хүн нь хэлэхдээ орон дотор зүгээр л ярьж байснаа хэлчихдэг байна ш дээ гээд дахиад л хөхөрч гарав. Шинээ өндийн суугаад Би чамд угаасаа ийм зүйлд маруухан гэдгээ хэлдэг л байсан ш дээ. Тэгээд яасан сэтгэлд чинь нийцээгүй болохоор би дахиад сайн бодож байгаад хэлэх юмуу Үгүй дээ юу гэж дээ. Энэ чинь харин их өвөрмөц гэрлэх санал байлаа. За битгий уурла тэгэх үү би чамайг биш өөрийгөө шоолсон юмаа гээд арайхийн инээдээ барьж ядан хэлтэл Шинээ хоёр гар дээрээ өргөөд Яасан их хүнээр тоглодог юм айн чи гээд толгойг нь уруу харуулан хоёр хөлнөөс нь тэвэрвэл Хишигээ байдгаараа орилон инээд алдан турьхан гараараа Шинээгийн үсэрхэг хөлийг цохих аж. За энэ чинь юу болж байна гэх

дуунаар хоёул сандран харвал аав, ээж хоёр нь зогсож байх нь тэр. Шинээ сандран бушуухан Хишигээг буулган өмдөө өмсөж эхэлтэл Хишигээ ч мөн сандран Та хоёр хэзээ ороод ирсэн юм бэ? Түр гарч бай тэгэх үү бид хоёр одоохон. Амар түрүүлэн цааш эргэн эхнэртээ гарцгаая хэмээн нүдээрээ дохин хаалгыг нь хаан өрөөнөөс гарав. Яанаа баларсан юм бэ одоо яанаа Зүгээрээ манай аав, ээж хоёр юм хэлэхгүй Тэглээ ч гэсэн ядаж урд нь мэддэг бол өөр ш дээ. Би одоо яаж эндээс гарах юм бэ? Тэгвэл наанаа хоночихгүй юу гэж хэлээд Хишигээ өрөөнөөс гарав. Тэрээр мөн л хэрэг хийсэн аятай хулган байж том өрөөндөө орвол Амар юу ч хэлэлгүй авчирсан сонингоо уншин сууж байтал ээж нь Охин минь найз залуу чинь үү? Тиймээ ээжээ бид хоёр гэрлэх гэж байгаа Өө за бүр тийм дээрээ тулчихсан уу? Тэгээд аав, ээжтэй нь танилцдаггүй ээ Харин та хоёроос зовоод байна гэнээ гэснээ Шинээ хэмээн дуудав. Шинээ гарч ирсэнгүй Хишигээ дахин дуудах

гэснээ мэдэх болохоороо инээмсэглэн өрөөндөө очоод хөтлөн дагуулж гарч ирэв. За хүү ямартаа ч сайн байна уу? Сайн сайн байна уу та, сайн байна уу ахаа хэмээн сандрахдаа хөлсөө арчин хурдан хэлбэл Хишигээ тэсгэлгүй инээд алдчихав. Амар Хишигээгийн өөдөөс зэмлэнгүй хараад Хүүд цай аягалж өг Хишигээ хэмээгээд нүднийхээ шилийг аван өөдөөс нь ухаалаг тогтуун нүдээр харан өөр юу ч үл дуугарах аж. Амарын энэ л харц Шинээг загнуулж зодуулан хөөгдөөд гаргасанаас илүү дотрыг нь сийчэн хацрыг нь халуу оргиулна. Амар Шинээтэй танилцан яриа өрнүүлэн суухдаа харц нь ер өөрчлөгдсөнгүй. Харин Хишигээ, Буянаа хоёр л сэм тэднийг ажиглан тус тусдаа өөр өөр байдал нүдэндээ тодруулан босон суун байх аж. Хишигээ хайртай залуу нь аавтай нь овоо нүүр хагаран ярилцаж

хамгийн гол нь оройны хоолоо хамт идэхээр сууж байгаа нь бүхнээс сайхан жаргалтай санагдаж нүдэндээ жаргалын оч гэрэлтүүлэн байхад Буянаа охин үрээ харамлах ээжийн сэтгэлээр яагаад ч юм харамлах ч шиг нэг л сонин сэтгэл нь гэгэлзэн хөнгөн гунигт автсан нүдээр ажиглан харах аж. Хооллож дуусаад Амар хэсэг чимээгүй сууснаа гэнэт: За хүү минь манай охинтой нэг гэртээ орохоор шийдсэн гэв үү та хоёр минь хэмээвэл Шинээ доош харан толгой дохьлоо. Одоо нэгэнт шийдсэн бол бид хоёр юугаа ярих билээ. Чи дотуур байрнаасаа гарч манайд амьдар даа гээд тамхиа аваад ариун цэврийн өрөө оров. Буянаа ч нэгэнт л нөхөр нь зөвшөөрсөн тул насаараа эр нөхрийнхөө амыг харж үгийг сонсож явсан болохоор өөр юм хэлэлгүй мөн л аяга

тавагаа хураан гал тогооны өрөө рүү явчихав. Шинээ энэ бүхнийг хараад итгэж ядан Хишигээгийн өөдөөс харвал Хишигээ сонссон бүхэндээ итгэж ядан түүнийхээ гараас хөтлөн гаръя хэмээн шивнээд хоёул гэрээс гарав. Тэднийг гарсаны дараа Буянаа сая ам нээн Хөгшөөн чи ямар хурдан зөвшөөрчихөв өө? Ийм юм хэзээ нэгэн цагт болох л байсан шүү дээ хө Тийм л дээ тэгэхдээ л арай эрт юм биш үү? Охин дөнгөж хоёрдугаар курс Тиймээ том хүүхэн болоогүй ч жаахан хүүхэд биш ээ хө. Хэрэв би сая зөвшөөрөөгүй бол охин их шартай болохоороо хаашаа ч эргэж магад. Хөдөөний эвдрээгүй хүү бололтой охиныг минь

аваад явчих тэнхээтэй хүү шиг санагдлаа Мэдэхгүй юм даа. Ингээд охин минь хүний хүн болчих гэж гээд хөнгөн шүүрс алдвал Амар Жам нь юм даа хө. Тэгээд ч охиноо хажуудаа байлгаж байвал ядаж сэтгэл амар. Тэгэхгүй бол хоолтой байгаа болов уу, ядарч, даарч хөрч байгаа болов уу гэж санаа зовоод гэр ч ханхайгаад эвгүй биз дээ Тийм л байх даа. Би чамайг дагаад дандаа чиний зөв байдаг болохоор юу ч хэлэлгүй чинийхээ амыг харж явсаар өдий насыг насалж байна даа.

Охинд минь бид хоёроос хойш хань болчих эгч дүү байгаа биш сайн л хүнтэй суувал болоо Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Алив хө чи нэг сайхан аарц буцалгаатхаач сая цалин буухад авсан биз дээ Тэгье тэгье одоохон гээд босон явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…