
10 Пак Бо Ён
1990 оны Хоёрдугаар сарын 12-ны өдөр төрсөн. Тэрбээр “Scandal Makers”, “Strong Woman Do Bong-Soon” , “Werewolf Boy” зэрэг кинонд гол дүр бүтээж байжээ. Пак Бо Ён драмын нэг ангид 25000$-оор тоглодог байна.

9 Шин Мин А
1984 оны Дөрөвдүгээр сарын 5- ны өдөр төрсөн. Тэрбээр бидний сайн мэдэх “My Girlfriend is a Nine-Tailed Fox”, “Oh My Venus” кинонуудад тоглосон ба драмын нэг ангид 25000$-oор тоглодог байна.

8 Гон Хю Жин
1980 оны дөрөвдүгээрс сарын 4-нд төрсөн. Хамгийн сүүлд “The Producers”, “Don’t Dare to Dream” зэрэг олон ангит кинонд тоглосон бөгөөд драмын нэг ангид 33400$-oор тоглодог.

7 Ким Та Хи
1980 оны Гуравдугаар сарын 29-нд төрсөн. Тэрбээр “My Princess”, “Yong-Pal”, “Iris” зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээж байсан арвин туршлагатай. Олон ангит киноны нэг ангид 33400$-oор тоглодог.

6 Чой Жи Вү
1975 оны зургаадугаар сарын 11-нд төрсөн. “Winter sonata”, “Temptation”, “Woman with a Suitcase” зэрэг кинонд тоглож байсан. Нэг ангид 41800$-oор дүр бүтээдэг байна.

5 Сон Хю Кё
1981 оны арван нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Бид бүхний сэтгэлд хоногшсон “All in”, “Full House” тоглосон ба “Descendants of the Sun”, “Encounter”, “Boy Friend” кинонуудад гол дүр бүтээсэн билээ. Тэрээр драмын нэг ангид 41800$-oор тоглодог.

4 Ха Жи Вүн
1978 оны зургаадугаар сарын 28-нд төрсөн. Сүүлд “Empress Ki”, “The King 2 Hearts”, “Hospital Ship” кинонуудад тоглосон. Тэрбээр драмын нэг ангид 42000$-oор тоглодог.

3 Бай Сүзи
1994 оны Аравдугаар сарын 10-нд төрсөн. “Miss A” хамтлагын гишүүн байсан. Анх тэрбээр “Dream High1,2” драмад тоглосон байдаг. Тэрбээр драмын нэг ангид 74000$-oор тоглодог.
2 Ли Юн Ай
1971 оны Нэгдүгээр сарын 31-нд төрсөн. “Dae Jang Geum” драмаар Солонгостоо төдийгүй Монголд ихээхэн танигдсан билээ. Тэрбээр хамгийн сүүлд “My ID Is Gangnam Beauty” кинонд дүр бүтээсэн юм. Нэг ангид 83500$-oор тоглодог.

1 Жүн Жи Хюн
1981 оны аравдугаар сарын 30-нд төрсөн. Анх 1998 оноос кинонд дүр бүтээж эхэлсэн тэрбээр хамгийн сүүлд “The Legend of the Blue Sea” кинонд дүр бүтээсэн байдаг. Тэрбээр олон ангит киноны нэг ангид 85000$-oор дүр бүтээдэг хамгийн эрэлт ихтэй жүжигчдийн нэг юм.

Эх сурвалж: Солонгос кино сонирхогчдын групп