Нүүр Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг төгсгөлийн “12-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг төгсгөлийн “12-р хэсэг”

0 секунд уншина
0
0
797

Сугар ээж, дүү хоёртойгоо амьдрах болсондоо хамгаас илүү баярлан тэднийд ирж билээ. Гэтэл түүний бодож байсан шиг сайхан байсангүй. Дүүтэйгээ шивнэн ярьж, хойд аавыгаа байхгүйд ээждээ

эрхэлцгээх аж. Хуягаагийн том охин хүнтэй сууж дунд охин нь хотод их сургуульд орсон болохоор бага хүү нь хамт байдаг байлаа. Одоо бол энэ гэрийн ар талын бүх ажлыг авч яваа нь Сугар. Хойд аав, ээж хоёр

нь бусдын жишгийг даган Хятадруу наймаанд явдаг болов. Нэг яваад ирэхдээ ээж нь наадмаар хэрэглэнэ хэмээн ховор чихэр, хатаасан жимс, нархамби, цагаан самар гэх мэт зөндөө амттан авчиран хүүд

атга дүүрэн өгөөд хоёр охиндоо хоёр хоёр ширхэгийг л өгөхөд анх удаагаа ээждээ гомдож билээ. Сугар, Жимсээ хоёр үнээгээ саачихаад хоёул саравчиндаа суун өглөө ээжийнхээ өгсөн жаахан амттанг

амтархан идэж байхдаа санаа алдацгаан чимээгүйхэн нулимсаа залгин сууцгаана. Уранчимэг – Эгчээ ээж ахад атга дүүрэн амттан өгчихөөд та бид хоёрт хоёрхон ширхэгийг өгдөг нь яаж байгаа юм бол

– Мэдэхгүй юм даа. Юм бүхэн дээр дандаа л ингэдэг ш дээ – Тэгэхдээ л би ч гэсэн өмнө нь идэж үзэж байгаагүй ийм гоё амттай юмыг зөндөө л идмээр байна хэмээгээд эхэр татвал эгч нь мөрөөр нь тэврэн өвөр дээрээ хэвтүүлээд – Ээжийг гайхаад байх юм яагаад тийм сайн ааваас минь салаад ийм хүйтэн хөндий ахтай хамт амьдарч байгаа юм бол, яагаад бид хоёрыг ингэж хүн бүхнээс айсан, нуугдсан, бүхний дараа байдагаар амьдруулж байгаа юм бол – Хэрэв би урд айлын Даваа эгчийн охин байсан бол сайхнаа хэмээгээд Уранчимэг санаа алдвал

Сугар ч санаа алдан – Харин тиймээ ядаж л хажуу айлын хүүхэд байсан бол хичнээн сайхан ээжийг үзэн ядаж байна – Дандаа л хамгийн гоёыг ахад өгнө. Ахад даалимбаар дээл хийвэл бид хоёрт эрээн даавуугаар хийнэ, яваад ирэхдээ ахад л хувцас авчирч өгнө. Тэр муу ах хойд аав, ээж хоёрыг байхгүй та бид хоёрыг яаж дээрлэхдэг билээ тэрийг ч мэдэхгүй байж муухай ээж би аавыгаа санаад байна … хэмээгээд чангаар уйлбал Сугар сандран бушуухан дүүгийнхээ амыг гараараа дараад – Чишш миний дүү чимээгүй жаахан аяархан л даа.

Хэрэв хойд аав сонсчихвол дахиад л ээжид уурлана. Ээж тэгээд дүүгээ харж чадсангүй гээд намайг л зодно ш дээ чимээгүй – За …а эгч ээ гэхдээ би аав дээрээ очмоор байна, та одоо том болсон ш дээ хоёулаа аав, ах нар дээрээ очье тэгэх үү? – Тэгнээ хоёулаа нэг л өдөр явна. Биднийг явчихаар ээж минь ганцаараа энэ айлд яах бол – Яадаг юм Хуягаа ах байгаа юм чинь … гэтэл гэрээс ээж нь тэднийг дуудахад хоёул яриагаа дуусгаад гэрт орлоо. Хуягаа, Уранчимэг хоёрын наймаа ч овоо урагштай байлаа. Хоёул шөнөжин сууж тооцоогоо хийчихээд

сая нэг унтахаар хэвтэцгээв. Хуягаа дээш харан хэвтэж байгаад – Урнаа минь би ямар азаар чамайгаа олов оо – Учирах ёстой хүмүүс л учирдаг гэж өөрөө хэлж байсан байхаа – Тиймээ тэгсэн. Надаа итгэж, намайгаа хайрлаж бүхнээ хаяад ирсэнд баярлалаа чамдаа – Олон жил чамайг бодож, хүсэж явсан юм шүү дээ гэтэл Хуягаа өөдөөс нь инээмсэглэн хараад: Үүрийн гэгээ нь итгэл даган гийлээ Үүлтэй тэнгэр нь сэтгэл даган цэлмэлээ Үзэмжит наран нь хайр даган мэлтийлээ Үнэнчхэн амраг минь найр тавин мишээлээ Хөдөө нутгийнхаа салхинд

чамтайгаа нэг болзохсон Хөхөмдөг униарт нь хоргодон хөлбөрч нэг эрхэлэхсэн Алсын зэрэглээнд нь аялгуу нэмж саатаж нэг өнжихсөн Аниргүйн дунд автаж жаргалаа нэг эдлэхсээн … – Хөөх чиний ингэж уянгалахыг сонсоогүй яасан ч их удаав дээ – Харин тиймээ хө би ч гэсэн мартаж. Гэхдээ сая чамайгаа хараад өөрийн эрхгүй ингээд ороод ирлээ – Чамдаа баярлалаа – Насан туршдаа хамтдаа байнаа хоёулаа **** Наадам болох гээд хүн бүхэн л дор бүрнээ бэлдэцгээж эхлэв.

Уранчимэг ч охидтойгоо хамт гэр хороогоо сайхан цэвэрлэчихээд Хуягаа хүү хоёрыг ирэхээс өмнө гээд хуушуур хийж байтал Хуягаа ч хүүтэйгээ хамт ирэв. Уранчимэг сандран – Энэ хоёр минь яасан эрт хүрээд ирэв ээ. Алив Сугараа ширээгээ засъя сайхан цэвэрлээдэх гээд өөрөө авдараа уудлан наадмаар хэрэглэнэ хэмээн авчирч байсан амттанаа гаргахаар авдараа уудалтал байсангүй. Гайхан бүх юмаа гаргаж үзсэн ч байсангүй гэтэл ч нөгөө хоёр ч ороод ирэв. Хуягаа – Та нар чинь одоо болтол ширээгээ ч засаж хоолоо ч хийгээгүй юу

хийцгээж байдаг хүмүүс вэ? хэмээн хоолойгоо шахан асуувал хоёр охин бүлтэгнэн бүр ч хурдан хөдлөв. – Сонин юмаа энэ авдарт байсан бид хоёрын авчирсан амттан бүгд байхгүй болчихож хэмээн Уранчимэг өөдөөс нь харан хэлбэл Хуягаа гурван хүүхэдруу хашгичин – Хэн авсан, хэн дураараа авдар уудалж чихэр, жимс авсан бэ хэмээгээд өмднийхөө суран тэлээг тайлав. Гэтэл хүү – Ааваа би биш … энэ Сугар л нэг өдөр энэ хавийн бүх хүүхдүүдэд миний төрсөн өдөр гээд тараасан байсан. Би гэрт байхгүй байсан би мэдэхгүй – Айн юу гэнээ … хэмээн Уранчимэг Хуягаагийн урдуур орон Сугарыг алгадан гурил элдэж

байсан ганжинг аван зодож гарав: Чи яасан том толгойтой юм чи. Юу дутлаа гэж чи хүний авдар дураараа уудалж байгаа юм … май чи ингээд хулгай хий хэмээн цохьсоор. Жимсээ уйлан – Эгч биш ш дээ … энэ ах … гээд арайхийн шивнэн уйлан хэлбэл Уранчимэг бүр ихээр уурлан Жимсээрүү гар далайн – Чи бас хуйвалдсан уу тэ, та хоёр яасан их юм сурч байна гэнээ гээд цохих гэтэл Сугар дүүгээ өвөртөө нуун юу ч дуугарсангүй. Уранчимэг хэд цохиод гар нь цуцав бололтой суухад Хуягаа тамхиа татаж байснаа: Одоо авдараас чихэр хулгайлж байна хожмоо юу ч авах юм билээ гэр орондоо ч тайван байж болохоо

байхнээ хэмээгээд гараад явчихав. Хүү ч аавынхаа араас гарахдаа Сугарлуу харан маадайн хэлээ гаргаад гарахыг Уранчимэг ажаадхав. Хэсэг сууж байгаад Хуягаа, хүү хоёр мордоод явангуут нь Уранчимэг Сугар дээр ирэн – Миний охин ээжийгээ уучлаарай, Хуягаа ах нь зодсон бол бүр илүү чанга зодох байсан гайгүй юу гээд тэврэх гэтэл Сугар босон – Тань шиг ийм ээжтэй байсанд орвол ээжгүй гээд явж байсан нь дээр гээд гэрээс гараад явчихав. Жимсээ ч эгчийнхээ араас гарахаар бостол Уранчимэг – Ээж нь үнэхээр та хоёрыг идчихлээ гэж бодсон тэгсэн үгүй юм байна – Тэгээд та мэдсээр байж эгчийг зоддог

муухай ээж – Охин минь чи ээжийнхээ насан дээр ирээд ээжийгээ ойлгоноо. Гэрээс гараад л аавруугаа явна гэж байсан Сугар холоо очин уйлан сууж байтал дүү нь гүйсээр хойноос нь ирэв. – Эгчээ та зүгээр үү? – Өвдөж байна – Хаана нь өвдөж байна би үлээгээд өгье – Бүх газар би аавруу явлаа чи хамт явах уу? – Тэгье тэгэхдээ ээж ганцаараа үлдсэн хойно ах бид хоёрыг дээрэлхэдэг шиг Хуягаа ах ээжийг дээрэлхээд зодоод унах болов уу гээд Жимсээ санаа алдаад нусаа татвал Сугар өвдөж буй газраа гарынхаа алгаар зөөлөн даран ярвайж байснаа – За яахав удахгүй энэ хүү нь их сургуульд орж эгчрүүгээ явна гэсэн.

Хоёулаа л ээждээ, нэг нэгэндээ хань болохгүй бол болохгүй нь – Та бас Хуягаа ахын хүүхдүүд шиг хотруу сургуульд явах уу? – Тэгнээ, тэгээд эгч нь чамайг сургуулиа төгсөхөөр заавал өөр дээрээ авна – Надад та л байна эгч ээ **** Хуягаа дуугаа хураан юу ч дуугаралгүй сууна. Уранчимэг өөдөөс нь харан асуултынхаа хариултыг хүлээн суусаар. Тэгж тэгж Хуягаа сая нэг ам нээв. – Хүүг хотод их сургуульд сурч байгаа болохоор барьцаж байгаа юмуу. Хоёр хүүхдийн сургалтын төлбөр гэдэг чанга байна Уранчимэг минь – Тэгээд миний охид сурах маш их сонирхолтой. Одоо хоёулаа бас ч гэж боломжийн мөнгөтэй болчихлоо,

хоёр хүүхдийнхээ төлбөрийг өгөөд яваад байж болох байлгүй дээ хө – Яг одоо биш, хүүг сургуулиа төгсөхөөр тэр үед нь нэг охиноо их сургуульд сурга л даа – За, за таныхаар болъё доо хэмээгээд санаа алдан Сугарт яаж хэлэхээ мэдэхгүй тэрүүхэндээ галаа хутган сууж байтал охидууд ч үнээгээ саан билчээрт нь явуулчихаад ороод ирэв. Хуяг чи өөрөө хэл гэх шиг гэрт тэр гуравыг үлдээгээд гарчихав. Сугар инээвхийлэн ээжийнхээ өөдөөс хараад – Ээжээ та Хуягаа ахтай ярив уу? – Тэглээ дөнгөж сая ярьлаа – Тэгээд хэмээгээд өөдөөс нь горьдлого тээсэн харцаар харвал Уранчимэг дальдчин – Ээжийн охин ахыгаа

төгсөхөөр сурчих. Тэгэмгүй бол хоёр хүүхдийн төлбөр одоохондоо чанга байна – Ээжээ … би таниас юу ч гуйж байгаагүй ганцхан их сургуульд л сурмаар байна ш дээ – Тиймээ ээж нь ойлгож байна, Балбар аав чинь жаахан ч гэсэн нэмэртэй бол болохгүй юм алга. Тэгэхдээ Хуягаа ах бид хоёр чинь одоо л нэг учир зүйгээ олох гээд байна шүү дээ. Хоёрхон жилийн дараа миний … – Хангалттай ээжээ, би хангалттай олон жил тэвчиж хүлээж явлаа. Энэ бол таны төлөө биш дүүгийнхээ төлөө л байсан юм шүү. Баяртай би явлаа танай энэ гэрээс. Харин намайг сургах мөнгөөрөө миний дүүг заавал сургаарай гэж

хүсэх байна. Дүү минь ямар мундаг билээ. Энэ мундаг онц сурдаг охин дүүг минь л дэмжээд их сургуульд сургаад өгөөрэй дээ ээж минь. Сугар үнэхээр уурлажээ. Тэрээр өөрийн гэсэн юмнуудаа бэлдэж эхлэв. Уранчимэг хэдий хориглосон ч Сугар цүнхэндээ өөрийн гэсэн юмнуудаа хийгээд баяртай хэмээгээд эргэж ч харалгүй гэрээс гарав. Ингэнэ чинээ бодоогүй байсан Жимсээ эгчийнхээ араас гүйж гаран тохойноос нь бариад – Эгчээ та үнэхээр намайг ганцааранг минь орхиод явах гэж байгаа юмуу? – Тиймээ миний дүү чи одоо жаахан охин биш болохоор эгч нь санаа зовох юм алга – Тэгэхдээ та хаачина гэж, аав дээр очих уу? – Тэгэх л байх даа. Одоо аавыгаа асаръя даа. Одоо

болтол хүнтэй суухгүй нэг л өдөр ээжийг минь ирнэ гэж харсаар насыг барж байна шүү дээ. Саяхан эгч нь бага ахтай тааралдсан ойрд даралт нь ихсээд бие нь жаахан барагтай байгаа гэнээ – Өө тиймүү? За тэгдээ би ээжтэй ханиндаа байж байя даа. Тэнэг ч гэсэн бидний л ээж шүү дээ – Тиймээ за баяртай дүү минь. Эгч нь ганц л юм захъя ямарч байсан хотод их сургуульд сурч дээд боловсрол эзэмшинэ шүү – За эгчээ баяртай сайн яваад хариарай. Аавд минь миний мэндийг дамжуулаарай … ингээд эгч дүү хоёр тэврэлдэн салж ядсаар Сугар мориндоо мордон явахдаа сүүлийн удаа гэрлүүгээ харвал ээж нь

үүдэндээ цацалтай сүү барьчихсан зогсож байгааг хараад эгээтэй л уйлчихсангүй чүү хэмээн мориндоо ташуур өгөөд дүүгээ баяртай хэмээн далласаар явлаа. 33 жилийн дараа Хот газрын ажлын нэгэн өдрийн өглөө. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгааг ч хэлэх үү гадаа хөдөлгөөн ид бужигнан хаа сайгүй түгжирч бухимдсан хүмүүс яаравчилах аж. Нэгэн үзмэн ягаан тэрлэгтэй бүсгүй ийш тийш харан явсаар нэгэн өндөр барилгын үүдээр орохдоо нэрийг нь гартаа атгасан захиатай нэгэнтээ гүйлгэн хараад өврөөсөө гар утсаа гарган өгсөн дугаарлуу залгалаа. Төд удалгүй нэгэн хүүхэн инээмсэглэн түүнийг угтан хүрч ирээд – Сайн байна уу та сая даргын ярьсан хүн мөн үү? – Тиймээ … дарга аа – Та сайн явж ирэв үү намайг дагаад явна уу Даган

явсаар дагуулж яваа охин нэг өрөөний хаалгийг тогшин онгойлгоод та ийшээ хэмээн заав. Сугар сандран үүдээр орвол Жимсээ түүнийг угтан авч – Эгч минь ээ та минь сайн явж ирэв үү? Ямар удаан уулзсангүй вэ алив наашаа хэмээн тохойноос нь хөтлөн зөөлөн сандал дээр суулгаад нарийн бичигээ дуудан цай захиалан одоог хүртэл гайхан өөдөөс нь харах эгчийнхээ өөдөөс инээмсэглэн харвал Сугар сая гэнэтийн байдлаасаа гаран – Энэ үнэхээр чи гэж үү дүү минь. Би итгэж чадахгүй нь чи минь ийм том дарга болчихсон байдаг би бүр гайхаад – Уучлаарай эгчээ өмнө нь хэлээгүйд. Тиймээ ээж Хуягаа ах хоёр намайг дээд сургуульд сургасаныг та мэдэж байгаа. Тэгээд л дүү

нь завгүй ажилсаар байгаад энэ – Чамайг харин чимээгүй болчихоор чинь гайхаж байлаа хүүхдүүд нь том болж байна уу?, ээж сайн биз дээ – Би тандаа гэнэтийн бэлэг барих гээд. Бас өөрөө эхлээд амжилтанд хүрчихээд та нартаа дуулгах гээд л. Аав болон ах нар сайн биз дээ? – Тиймээ аав манай хашаанд буусан. Өтөлсөн хойноо бэрийн гар харахгүй ээ, охиндоо ч дараа болохгүй гэж олон жил өөрийнхөөрөө зөрүүдлээд чамайг ирээд явсаны дараа чиний үгэнд ороод манай хажууд буусан л даа – За болж дээ. Нээрээ эгчээ ээж бас манайд ирчихсэн байгаа ш дээ. Хоёулаа гаръя Сугар, Жимсээ хоёр харин харьталаа сонин хачинаа хуучилсаар сая Жимсээгийнд ирцгээв. Жимсээ хаалганыхаа нууц кодыг хийн яван орвол ээж нь хэн нэгэнтэй

утсаар ярьж буй бололтой чанга, чанга орилно. Сугар, Жимсээ хоёр өөд өөдөөсөө нүд ирмэлцэн дотогшоо орлоо. Уранчимэг зочины өрөөний буйдан дээр арагш налан суугаад: Чи минь хоолоо идэж байгаа биз дээ … тиймээ эмчилгээ удахгүй дуусна … яах гэсэн юм бэ би удахгүй харьлаа ш дээ … тэгээд л төмөрөө нүдээд өөрийгөө ядраачихав хө … юу !!! нээрээ юмуу … тэгээд л хөгширчихөөд хүнээр тоглоод … хаалга дуугарч байна охин ирж байх шиг … Уранчимэг ингэж хэлээд харвал хоёр охин нь хоёулаа зогсож байх нь тэр. Уранчимэг гартаа байсан утсаа доош алдан – Сугараа миний охион … ээжийн охин

хүрээд ирлээ гэж үү … тэрээр ороо тулан арайхийн босоод хоёр алгаа дэлгэвэл Сугар ч ЭЭЖЭЭ намайг уучлаарай хэмээн өөдөөс нь гүйсээр очвол хаалга чанга тогших дуулдав. Жимсээ ээж, эгч хоёрыгоо хараад нулимсаа барьж дийлэлгүй очин хаалгаа тайлбал Хуягаа гутлаа арчин орж ирээд – Ээж нь намайг ирсэн гэж итгэхгүй юм золигийн хөгшин шүү. Аав нь танай гэрийг мэддэгггүй харин хүү андахгүй байна гэсээр дотогш ороод Уранчимэг, Сугар хоёрыг хараад хөшиж орхив. Уранчимэг ч Хуягааг хараад инээмсэглэн – Хөгшөөн том охин минь хүрээд ирлээ – Тийм байна … хэмээтэл Сугар инээмсэглэн Хуягаагийн өөдөөс очин золгон үнсүүлээд – Та хоёр минь сайхан харагдаж байна

шүү – Хэ цэс энэ ээж чинь намайг тоохгүй хаяад явдаг болсон. Тэгээд л өвгөн би майжигнаад араас нь явдалыг нь гүйцэхгүй ингээд л элдээд явна даа охин минь хэмээтэл бүгд инээлдэхэд гэр дүүрэн сэтгэл хангалуун жаргалтай инээд хангиналаа. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *