
Жимсээ охин гэрт ганцаараа тоглох ч хүн байхгүй хэдий өлсөж байсан ч шүүгээнээс дураараа юм авч идэж чадахгүй дэмий л ээжийнхээ өгсөн эрээчсээр байгаад бараг зайгүй болсон дэвтэр дээр
харандаагаараа юуг ч юм эрээчин сууна. Үе үе онгорхой гэрийн хаалгаар ээж нь тун чиг завгүй байгаа бололтой гадаах ажлаа амжуулан хурдан, хурдан алхан явах нь харагдана. Жимсээ охин хоёр
шанаагаа тулан ээжийгээ хараад нүдэндээ нулимс цийлэлзүүлэн аман дотроо “ Ааваа … ах нар минь … эгч ээ та нар хаана байгаа юм бэ, би санаад бас уйдаад байна. Ээж надтай хамт байх завгүй зөндөө
ажилтай болсон. Бичиг үсэг мэддэг бол та нартаа ядаж захиа бичих юмсан. Би уйдаад бас айгаад байна ” хэмээн бодоод хэнгэнэтэл санаа алдаад нулимсаа барьж дийлэлгүй доош тонгойн уйлж суутал хэн нэг
нь түүнийг татан – Охиноо … хүүе охиноо сэрээч ээ. Бүгд ажилтай гүйгээд завгүй байхад битгий худлаа усан нүдлээд ээжийгээ дуудаад бай хэмээн Хуягаагийн том охин чанга дуугаар хэлбэл Жимсээ айн за

хэмээн амандаа бувтнаад нусаа нэгэнтээ татаад нулимсаа арчин өндийгөөд – Эгч ээ би юу хийх вэ? – Хэ цэс чи бид хоёрын хийж чаддаг юм гэж юу байсан юм. Ээжийнхээ нүдэнд л иймэрхүү уйлж унжсанаа харуулахгүйхэн байж үз мэдээ – За эгчээ би одоо уйлахгүй ээ Уранчимэг нэг гэрийннхээ хажуугаар явахдаа харвал Хуягаагийн том охин охиныг нь загнаж байгаа мэт харагдахад нэг гэртээ орохоор ухасхийснээ алхаа нь аажим аажим удаашран бодлоо: “ Уранаа минь чи одоо ороод яана гэж. Ийм юм болж магадгүйг чи мэдэж л байсан. Ингээд орлоо гээд байдал улам л хэцүү болно. Байх байхгүйд охиныг минь эд яачих ч юм билээ. Нэгэнт л хайрынхаа төлөө бүхнийг орхиод зориглоод, шийдээд гэрээсээ гараад өдий хүрсэн байж тэвчихээс өөр яалтай билээ. Хуягаа минь наддаа итгэж хайртай байхад л болно.
Хүний хүнийг хайрлаж байж өөрийн хүнийг хайрлуул гэдэг байхаа. Чи минь ч гэсэн надад хэлэхгүйг ч чамд минь ямар хэцүү байгааг би л ойлгох ёстой. Зарим юмыг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт байж өнгөрөөх ёстой гэж тэр нэг өдөр чи минь надад учирлах гуйхын хооронд хэлсэнсэн. Тиймээ нэг л өдөр цаг нь болохоор хүүхдүүд бүгд өөрийн өөрийн замыг хөөгөөд явна. Одоо нутаг нугаар нэг чамайг биш намайг л муу хэлж, хүн бүхэн амандаа орсоноо ярьж байна. Хэрэв би хүүхдээ нэг л өмөөрч байдалыг хүндрүүлбэл тэр хүмүүсийн бах тавыг хангах байх. Яалтай ч билээ. Энэ бүхнийг зохицуулж зөөлөн нь хатуугаа зөөллөхийг харуулах юмсан. Цаг хугацаа л бүхнийг харуулах байх даа. Хувь заяатайгаа өөрийнхөө
сонгосон амьдралтайгаа эвлэрч амьдаръя даа. Тэгж ч нэг нэр хоёр хоч зүүгээд яахав. Балбар минь намайг уучлаарай, чи минь хоёр сайхан хүү бас том охинтойгоо байгаа болохоор алзахгүй ээ. Жимсээ минь та нарыгаа санаад л байх шиг. Ерөөсөө одоо удахгүй хичээл цуглалаа Хуягаатай ярьж том охиноо ч гэсэн өөр дээрээ авдаг юмуу. Хоёр охин минь ханиндаа байвал ядаж л ганцаардахгүй. Ганцаардахын зовлон гадуурхалын зовлонг ээж нь үзсэн болохоор та нарыгаа ч бас тэр бүхнийг амсуулмааргүй байна. Ээжийгээ уучлаарай миний хүүхдүүд ээ ” ийнхүү бодоод шууд зүг буруулан нөгөө тийш явлаа. Хуягаагийн
охин ч нүднийхээ булангаар Уранчимэгийг ирж байснаа гэнэт өөр тийшээ явахыг хараад Жимсээд хандан – Жимсээ минь, Жимсээ минь яана даа яаж хорвоог барна. Ээж чинь хүртэл чамайг тоохоо байж хохь нь ээ хохь нь заяа чинь энэ – Үгүй миний ээж намайг хэзээ ч тооно – Хүмүүжилгүй гэдэг нь чамтай чамаас эгч би юм ярьж байхад чи дуугарч болохгүй ойлгосон уу хэлээд ойлгохгүй бол маханд чинь ойлгуулж байхаас гээд Жимсээг ингэнэ чинээ бодоогүй байтал гарыг нь хүчтэй базан өөдөөс нь зэвүүцсэн харцаар харвал Жимсээ тэнхээгээрээ орилов. Жимсээг орилох чимээнээр гэрээс холгүйхэн явсан Уранчимэг яаран орж иртэл том охин жаахан охиных нь гараас
чанга атгачихсан охин нь доголон нулимстай уйлж байв. Уранчимэгийг орж ирэх чимээнээр том охин ч эргэж харсанаа гараа тавиад зөрөн гэрээс гарлаа. Жимсээ ээжийгээ хараад бүр ихээр эхэр татан – Ээжээ гэртээ харъя л даа би айгаад байна – Битгий ай миний охин удахгүй эд бүгдээрээ бид хоёрт Хуягаа ах шиг нь л хайртай болно – Би аавыгаа, ах нарыгаа, бас эгчийгээ санаад байна – За … унт миний охин ээж нь гадаа ажилтай байна гээд Уранчимэг өөрөө ч тэсэхгүй уйлчих гээд байсан тул охиноо орон дээр хэвтүүлээд бушуухан гэрээс гарлаа. Өдөржин ажилтай байсан хэд орой нь ядарсан байсан тул
хүүхдүүд эхнээс унтацгааж эхлэв. Хуягаа өдрийн ажилдаа анзаараагүй байсан ч орой нь эхнэр нь нэг л сонин байгаад байгааг анзааран орондоо орсон хойноо Уранчимэг ээ хэмээн аажуухан дуудвал Уранчимэг ч өөв гэсээр зэрэгцэн суулаа. – Чи зүгээр үү ? – Зүгээр дээ яасан хө? – Мэдэхгүй чи өнөөдөр нэг л өөр байна – Үгүй дээ би нь байдгаараа л байгаа юмсан – Хүүхдүүд арай? – Үгүй үгүй хүүхдүүд бүгд л завгүй байлаа шүү дээ – Аан, чамайг бас эд нарын ээж шиг нэг л өдөр биднийг намайг орхиод хуучинлуугаа явахаар шийдэж ядаад байна уу гэж бодоод – Яанаа чи ямар муухай бодоогүй юм бодож, санаагүй
санааг хэлдэг юм бэ. Хэрэв тэгэх байсан бол юу боллоо гэж чам дээр ирэх билээ – Би эхнэрээ намайг хаяад явахад ойлгодоггүй байлаа дараа нь чамтай учирсан, чи бас нөхөр хүүхдүүдээ орхиод над дээр ирсэн эмэгтэй хүн нэг шийдээд хаана хэнтэй байхыг хүснэ, хайрлана тэрнийхээ төлөө ямарч золиос гаргаж чаддаг гэдгийг биеэрээ амслаа – Тэгээд? – Тэгээд үү … тэгээд … тэгээд л тэр. За унтацгаая хө – Хуягаа тиймээ би чамайг гээд хайртай бүхнээ орхиод ирсэн. Би нөхөртөө хайртай байгаагүй гэж хэлэхгүй ээ. Манай хүүхдүүдийн аав үнэхээр сайн хүн юм шүү дээ. Намайг ямар явахад өдий зэрэгт хүргэлээ тэр хүнийг би ах шигээ, аав шигээ л санаж хүндэлж байх болно. Харин
үнэнч хайр минь чи юм шүү. Чиний надад бичиж өгдөг байсан шүлэгнүүдэд, тэр сайхан үгнүүдэд би уламч илүү татагдсан бас итгэсэн. Чи минь л зангаа хувиргахгүй бол би чамайгаа насан туршдаа хайрлаж явах болноо – Учирах ёстой хүмүүс л учирдаг гэдэг юутай үнэн. Миний сэтгэлийн илрэлийг чи минь л бас ойлгож дэмждэг байсан. Чамдаа би өдөр ирэх бүр л дасаад татагдаад байна хө. Хүүхдүүд яахав чи ойлгоно биз том болж байгаа охин хүүхдүүд шүү дээ … гээд цааш ярих гэтэл Уранчимэг гараас нь атгаад – Хуягаа би багаасаа айлын өргөмөл охин байж байгаад ахындаа ганцаардан гадуурхагдан хүн болсон. Жимсээг би тэр бүхнийг битгий туулаасай
гэж хүсэж байна. Том охиноо бас өөр дээрээ авч болох уу? хоёр охин минь ханиндаа байвал … – Уранчимэг минь, Уранчимэг минь болох уу байхдаа яахав дээ. Энэ чинь одоо чиний ч бас гэр. Асуух юу байнаа. Хоёулаа миний 3, танай 2.той өнөр өтгөн сайхан л амьдарцгаая – Баярлалаа чамдаа … би бүр аль дээрээс хойш хэлэх гээд л чадахгүй яваад байсан. Анх хоёр охиноо авч гэрээс гараад чамд захиа явуулчихаад төв дээр байж байснаа хоёрын хоёр хүүхэдтэй ирэх зориг хүрэлгүй том охиноо аав дээр нь хоргодон, хоргодон үлдээж билээ – Тэгээд хэзээ авчирах вэ? – Харин … хэмээн хэсэг бодолхийлж байснаа: Намар хичээл цуглахаар авчирдаг юмуу. Үнэндээ би Балбарын нүүрийг харж чадахгүй байх. Тэгэхээр дотуур байранд байх үед нь охинтойгоо уулзаад амрахаар нь ах нарт нь хэлээд аваад ирдэг юмуу –

Өөрөө л мэддээ хө. За унтлаа маш их ядарч байна – Тэгдээ баярлалаа чамдаа. Үнэндээ чиний бичиж өгдөг байсан мөртүүдээр дутаж байсан ч саяын гаргасан шийдвэрт чинь сэтгэл минь гийгээд л явчихлаа баярлалаа …. Уранчимэг шивнэх шахам эдгээр үгсийг хэлж дуусаагүй шахуу байтал Хуягаагийн хурхирах дуун сонсогдоход инээвхийлээд өөрөө ч мөн нүдээ анин нүүрэндээ инээмсэглэн тодруулан хэвтэнэ.