Нүүр Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “10-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
908

Балбар итгэж чадахгүй байлаа. Үгүй биз дээ, Уранчимэг минь чи тэнэг хүн биш зүгээр л надаар тоглож байгаа тиймээ. Гэхдээ энэ юу болоод байнаа. Хэдий удаан суусныг мэдэхгүй гадаа нь машин ирж зогсоход

хэсэг эргэлзэж байгаад гүйсээр гарвал эхнэр нь хоёр охинтойгоо бууж ирж харагдахад өмнө нь хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлан гэрийнхээ үүдэнд маасайтал инээн угтан авлаа. – Та гурав минь

хаачаад ирэв хэмээн хэнээс нь асууж байгаа нь мэдэгдэхгүй асуувал Уранчимэг юу ч хэлж чадалгүй нүүр буруулан гэртээ оров. Балбар том охиноо үнсэн бага охиноо тэврээд араас нь гэртээ орлоо. Балбар

захианы талаар нэг ч үг дуугарсангүй. Хоёр охин л ээлжлэн аавдаа аймгийн төв дээр үзсэнээ сонин болгон ярина. Уранчимэг харин ирсэнээсээ хойш нэг ч үг дуугаралгүй хоолоо хийчихээд унтахаар

охидуудаа өвөртөлөн энэ удаа Балбараас тусдаа хэвтэв. Балбар түүний хөдөлгөөн бүрийг харан бодлогширон сууна. Охидуудаа унтсан хойно тэсэхээ болин Уранчимэгийг дуудан сэрээгээд захиаг нь барин асуусан

харцаар харвал Уранчимэг түүнийг харж чадахгүй доош харж байснаа – Харанхуй шөнө хэрүүл хийгээд яахав дээ би маргааш өглөө чамд бүх учрыг нь хэлье – Энэ худлаа биз дээ Уранчимэг ээ !!! Чи зүгээр л тоглож байгаа тэ – Намайг уучлаарай маргааш болъё гээд өөр ярих юм байхгүй гэсэн мэт орондоо орон буруу харан охиноо тэврээд хэвтэв. Балбар иймэрхүү байдалтай ойлголцож чадахгүйгээ мэдэн гэрэлээ унтраагаад мөн орондоо орлоо. Балбар хөрвөөсөөр унтаж чадахгүй байсаар үүр хаяарахын алдад өөрийн эрхгүй унтчихсан байв. Гэнэт гадаа нь машины дуу гарахад нойрноосоо сэрэн дээлээ нөмрөөд гартал шар 469 машинтай тэднийг хотоос нүүлгэж ирж байсан залуу харагдахад танимгайрхан мэнд мэдтэл Хуягаа дальдчин

халааснаасаа нусны алчуураа гарган хөлсөө арчаад Уранчимэгийн өөдөөс асуусан харцаар харав. Уранчимэг гэрээс өмнө нь бэлдсэн байсан юмаа аваад том охиноо салж ядан үнсээд бага охиноо хөтлөн Балбарт юу ч хэлэлгүй машинд орон суучихав. Балбар энэхэн хоромд юу болоод байгааг ухаарч амжаагүй байтал 469 машин ч тоос татуулан эхнэр, бага охин хоёрыг нь аваад явчихав. Том охин аавынхаа гараас татан – Ааваа … хүүе ааваа ээж, дүү хоёр явчихлаа ш дээ – Айн … яасан гэнээ – Ээж дүүг аваад ахыг дагаад явчихлаа – Хаашаа явчихаж байгаа юм бол хэмээн 9 настай охиноосоо асуувал охин ч

мөрөө хавчин мэдэхгүй гээд гэрлүүгээ оров. Балбар бараа нь харагдахаа байсан машины зүг харан: Чи үнэхээр явчихлаа гэж үү … яагаад, юу нь болохгүй болчиховоо. Хуягаа гэх энэ залуу хотоос ирсэнээсээ хойш байх байхгүйд эхнэрийн минь толгойг эргүүлчихлээ гэж үү. Төдийгөөс өдий хүртэл босгосон амьдралаа ингээд нэг л өдөр машины тоосоор нураалаа гэж үү арай ч дээ. Үнэндээ түүнд цааш олон юм бодох тэнхэл байсангүй. **** Жимсээ охин юу болоод байгааг мэдсэнгүй. Машинд суун ээжтэйгээ хамт явж байгаа нь л сайхан

байлаа. Хуягаа урдах замаа харан бодол болон явж байснаа Уранчимэгийн өөдөөс харан – Зүгээр үү хө? – Мэдэхгүй – Чи минь хайрынхаа төлөө үнэхээр зоригтой алхам хийлээ. Би чамаар дутаж амьдарнаа. Надад итгээрэй хэзээ ч … хэнд ч чамайгаа өгөхгүй чамтайгаа насан эцэстэлээ хамтдаа байж чинийхээ гар дээр сэтгэл амар нүд аних болно – Мөн ч хүлээсэн дээ энэ мөчийг. Би итгэж чадахгүй байна хэмээгээд Уранчимэг инээмсэглэн өөдөөс нь харвал – Намайг мартаагүйд баярлалаа, зүүдэнд ч оромгүй явдалыг амьдрал болгосонд баярлалаа. Чинийхээ энэ их хайрын өмнө би сөгдөж

амьдрах болно. Эхнэр явахдаа дунд хоёр хүүг минь аваад явсан. Одоо хоёр том охин, бага хүү над дээр байгаа. Чи минь ч гэсэн санаад байвал аав дээр нь үлдээсэн охиноо аваад ир. Чинийхээ энэ их хайрын өмнө би нэг л зүйлийг чамдаа амлая: Чамайгаа хайраар дутаахгүй ээ … бүгдээрээ сайхан амьдарнаа – Хүмүүс юу гэх болдоо, амтай бүхэн л элдэвээр хэлэх байх даа – Хэлж л байг, тэр байтугай юмнаас айгаагүй байж иймхэн юманд хулчийхгүй шүү хө. Харин ч хоёулаа тэдгээр

олон юм ярьсан хүмүүсийг амаа хамхитал нь хамтдаа олон олон жил байх юм шүү. Би чамаас олон насаар ах ч гэлээ чамтай л хамт байхдаа нялхамсаад яг л залуу жаахан хархүү шиг болчихоод байх боллоо – Тиймээ хамтдаа бүгдийг даван туулъя … Уранчимэг хэдий ингэж хэлж байгаа ч тэр бүхнийг даван туулж чадна гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Тэр гурав явсаар оройхон хирд Хуягаагийнд ирцгээв. Гэрт орвол хоёр том охин Уранчимэг, охин хоёрыг тийм ч таатай угтаж авсангүй. Энэ дунд нэг л хүн баяртай байв тэр хүн бол Хуягаа. Уранчимэг охинтойгоо хоёул баруун орон дээр зэрэгцэн бишүүрхэн

сууна. Том охин нь хоолоо гаргаад аягалахдаа тэр хоёрт хийж өгсөнгүй. Хуягаа гаднаас орж ирээд ширээ тойрон суун хоолоо идэх гурван хүүхдээ нэг харан орон дээр хөдөлгөөнгүй цомцойн суух Уранчимэг, охин хоёрыг нэг хараад уурлан том охиндоо хандан – Энэ хоёрын хоол хаана байгаа юм? – Тогоон дотор – Чи … чи яаж байгаа чинь энэ вэ. Та гурав сайн сонс би дахиж хэлэхгүй мэдээ. Өнөөдрөөс

эхлээд энэ хүн миний эхнэр та гуравын ээж – Бидний ээж амьд байгаа, бидэнд өөр ээж хэрэггүй хэмээгээд ширээнээс босвол хоёр дүү нь ч гэсэн эгчийгээ дуурайн хоолоо идэлгүй ширээний араас босов. Уранчимэг санаа нь зовон – Хүүхдүүдийг хоолыг нь идүүлэхгүй загнаад босгочих юм. Бид хоёр хүүхдүүдийн дараа чамайг орж ирэхээр л хамтдаа идэх гэж байсан ш дээ хэмээтэл охин нь – Ээжээ би өлсөөд байна надад хоол өгөөч Уранчимэг босон өөртөө болон охиндоо хоол аягалаад Хуягаагийн хоолыг ойртуулан – Хоолоо идэцгээе хө.

Маргаашаас хүүхдүүдийг хэнийг нь ч тогоо шанагатай зууралдуулахгүй ээ – Өөрөө мэддээ хө. Том болсон хүүхдүүд ч хэцүү юмаа даа. Тэгэхдээ одоо яаая гэхэв болно доо … ийнхүү хэлээд санаа алдсанаа цайнаасаа хэд сайн балгаад хоолоо идлээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *