
Балбарынх нутагтаа ирээд хэдий нь гурав дахь зунтайгаа золгов. Уранчимэг хоёрт том хүү нь хөдөө мал дээр гарсан тул хоёр охинтойгоо гэртээ өнжинө. Гадаа нь машины дуу гарахад тэрээр гаран
харвал мэнд мэдсээр зүс мэдэх хүнийг хараад өөрийн эрхгүй нүүрэнд нь баярын мишээл тодрон угтан авлаа. – Сайн байна уу та сайн явж байна уу? – Сайн хүүхээ сайхан зуншиж байна уу? – Хуягаа дахиад л
таниаруу юм өгч явууллаа. Танай хүн байхгүй байна уу? – Өө тэгээ юу … манай хүн малдаа явсан. Та цай уу Жолооч цайгаа уучихаад – Сайхан цай уучихлаа хөдлье дөө. Баярлалаа баяртай … хэмээгээд
баадантай зүйлийг Уранчимэгт өгөөд явав. Өдрийн ажлаа дуусаад охидуудаа унтуулан сая ганцаараа үлдсэн хойноо тухтайхан авдараа уудлан гараа тэвтчин явуулсаар алчуурандаа боосон захидалуудыг
гаргаж ирэн сая ирсэн захиагаа нэмж хийхдээ бүгдийг эхнээс нь уншив. “ Сайн байна уу Уранчимэг минь. Чамдаа энэ захиа очих өдрийн мэндийг хүргье. Танайруу хүн явах бүр захиа зөөлгөсөөр нэг л

мэдэхэд гурван жил өнгөрч дээ. Чамтай уулзсанаас хойш чи бодогдоод салахаа байлаа. Чамайгаа бодох бүрт л өхөөрдөм инээд чинь, намбалаг төрх чинь, энгийн даруу байдал чинь, хөөрхөн нүд чинь намайг тайван байлгахаа байлаа. Олон жилийн дараа би дахин дурлаж байх шиг байна. Сэтгэлээ барьж дийлэхээ болиод байна. Чиний намайг хайрласан сэтгэл хэвээрээ байгаа бол хамтдаа амьдаръя. Миний сэтгэлийг ойлгож намайг хөглөж байдагт чинь би улам л дасаад байх шиг. Чамаас минь өөр нэг ч эмэгтэй миний сэтгэлийг хөглөж хариу өгч байгаагүй юм шүү. Би эхнэрээсээ салчихсан хэрэв чи шийдэж чадвал хүрээд ир хүлээж байя хүрээд л
ир.” Найман зовхист оддын дайд Алмаз эрдэнийн шигтгээ нь бай Найраг зохист орон зайд Алтан эрдэнийн шилтгээн нь бай Буруудах эрхгүй гоо бүсгүйн Амраг хайрын шивнээ нь бай Уруудах эрхгүй хүн бүрийн Авралын гэгээн шившээ нь бай *** Чи – хөх цэнхэр яргуйгаар харц булааж хэлхсэн эрхи Чи – хөөрхөн энхэр аашаараа хар буцааж түлхсэн эрх Чи – хүний газарт ч хүслээрээ жим татуулсан алтан зөрөг Чи – хүжийн гал ч зүсээрээ өнгө дагуулсан амин цэцэг ээ … **** Цагаан сарны туяа нь хос хүрээтэй байлаа Цантаж хоносон будан нь хөх өнгөтэй байлаа Уярам дөлгөөн харц нь зүүдэнд ордог байлаа Учирлаж хэлсэн үгс нь зүрхэнд харвадаг байлаа Учирах л гэж учирсан чамдаа
би хайртай Учирлаж хэлсэн үг бүхэнд чинь би хайртай **** Чиний дээгүүр дайран өнгөрсөн Тааламжит салхи нь би байсан Чихэнд минь харин уянгалаад хоногшсон Сонсголонт аялгуу нь чи байсан … Уранчимэг дахин, дахин уншаад инээмсэглэн цаас бал аван босоод унтаж байгаа охидынхоо хучлагыг засаад ширээний ард суулаа. **** Хүлээлт … итгэл хайрыг чинь зөндөө хүлээсэн чи ирээгүй Хүнийх болсон хойно хошуу дэвсээд яахав дээ Хайрыг мэдэрч байхдаа л дэндүү жаргалтай Хэтэрхий хожимдсон хойно нэхэж ухаараад ч дэмий дээ
залуу минь … **** Тавилан юмуу төөрөг юмуу чамтай л би учирсансан Тэртээх алсын алсаас чамайгаа л би хайрласансан Тэнгэрлэг хайраараа жигүүрлэн итгэл тээсээр тэмүүлсэнсэн Тэргэл сартай намуухан шөнө чамайгаа санаад гансрана гунигтайаяа … **** Үүлэн чөлөөний завсарт Үзэгдээд өнгөрөх наран чөлөөнөөр Үзэсгэлэнт бүсгүй би алсыг ширтэн гуниглахдаа Үйлээр учирсан амраг чамдаа дуугаа хүргэхээр цээжиндээ мэгшинэ Хээрийн нугадаа би цэцгийн мандал туучихдаа Хэрмэл анхилуун үнэрт нь мансуурч согтон бялуурсан Хорвоо гээч тавилангийн тоост шороог үргээж явахдаа Хонгор минь чамайгаа би зөнгөөрөө удаан эрлээ дээ … **** Гадаа бороо орсоор зогсоо зайгүй Зүрхэнд нулимс хурсаар өдөр өнжин Сэтгэлд төрх чинь буусаар мөч бүхэнд Алсын алсаас чамдаа очих сэтгэл минь
тэмүүлсээр … Чамайг бодох үеүд жаргалтай болоод зовлонтой Чамайг гэсэн сэтгэл буруугүй мөртөө ялтай Чамд яарсан хоромууд хязгааргүй бөгөөд хяслантай Чамтай учрах мөчүүд тэнгэрлэг боловч хугацаатай … Уранчимэг унтаж байгаа охидоо харан санаа алдан дэвтэрийн хуудсан дээр хичээнгүйлэн бичлээ. “ Балбар аа би яг яаж хэлэхээ мэдэхгүй байна уучлаарай. Үнэндээ цааш би тэсэхгүй нь. Чи намайг юугаар ч дутаагаагүй ээ өөрийгөө битгий буруутгаарай. Харин би
сэтгэлээ үнэхээр барьж чадахаа байлаа. Намайг дахин уучлаарай. Охидуудаа аваад би явлаа. Намайг битгий хайгаарай. Чамтай уулзаж амаараа хэлж зүрх минь хүрэхгүй болохоор бичиж байна. ” Уранчимэг Балбарт бичсэн захиагаа нүдэнд харагдахаар орныхоо толгой дээрх унинд хавчуулаад нэгэтээ санаа алдан юмаа бэлдэж эхэллээ. Балбар сая нэг гэртээ иртэл хүн байсангүй. Тэрээр цай уух гэтэл байсангүй: Ямар сонин юм бэ, гэрт хэд хоног хүн байсан шинжгүй байх чинь. Манай гурав хаачсан юм бол. Арай хүүхдүүдийн нэг нь өвдчихөөгүй байгаа даа. Маш их ядарлаа хэмээгээд орлуугаа явав. Тэрээр гутлаа

тайлан нөмгөн орон дээрээ хэвтэн эвшээгээд суниахад нь нүдэнд нь толгойн тушаа том цаасан дээр “БАЛБАРТ” гэсэн байхыг хараад гараа сунган захиаг аван сониучирхан уншлаа. Балбар орон дээрээ босон суугаад чичирсэн гараар цаасыг барин юу болоод байгааг ойлгохыг хичээн харсаар.