Нүүр Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “8-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
762

Чи үнэхээр мөн гэж үү, намайг мэдэж байгаа юмуу? хэмээн Хуягаа дахин хөлсөө арчин асуувал Уранчимэг инээмсэглэн ичингүйрэн доош хараад – Би таныг өнөөдрийг хүртэл өдөр бүхэн биш ч гэлээ

үргэлж санаж явдаг байсаан – Тиймүү намайг гээд нэгэн бүсгүйн зүрх цохилж байсан гэж бодохоор сайхан ч юм шиг Үүрийн гэгээ нь итгэл даган гийлээ Үүлтэй тэнгэр нь сэтгэл даган цэлмэлээ Үзэмжит наран

нь хайр даган мэлтийлээ Үнэнчхэн амраг минь найр тавин мишээлээ … хэ хэ уучлаарай чиний намайг мартаагүй сэтгэлийг чинь сонсоод өөрийн эрхгүй ингээд ороод ирлээ хэмээтэл Уранчимэг баярлан хоёр

гараа атган урдаа аваад – Хөөх та ёстой мундаг ямар гоё юм бэ – Үгүй яахав би чинь сэтгүүлч хүн юм болохоор жаахан сонирходог төдий л – Аан … за ярилцлага дууссан бол би ажилдаа орлоо – Дууссаан …

үнэхээр сонин бас сайхан боллоо чамд маш их баярлалаа – Баяртай хэмээгээд Уранчимэг гараа сунгавал Хуягаа ч баяртай хэмээн гар барьсанаа тавилгүй – Уранчимэгээ ажил чинь хэдээс тарах юм бэ?

Чамтай … үнэндээ би аймагтаа одоо хүртэл байгаа. Энд томилолтоор ирээд ганц нэг бичлэг бичээд явах санаатай. Танайх энд үү?, Чи хүнтэй суусан уу?, Би бүр догдлоод сонин болчихлоо хэмээгээд дахиад л алчуураа гарган хөлсөө арчвал Уранчимэг өөдөөс нь инээмсэглэн – Ямар олон юм асуудаг юм бэ, би алийг нь эхэлж хариулах болж байнаа гэснээ: Ажил цагийн дараа тарна, та бид хоёрт ярих юм байгаа гэж үү?, Тиймээ би 4 хүүхэдтэй – За за сайхан таарлаа тэгвэл баяртай дүү минь. Одоохон хэмээснээ дэвтэрээ дэлгэн нэгэнтээг бичин өгөөд: Хэзээ нэгэн цагт бодол чинь өөрчлөгдөөд надтай холбоо барихыг

хүсвэл энэ миний хаяг захиа бичээрэй хүлээж байя Хөдөө нутгийнхаа салхинд чамтайгаа нэг болзохсон Хөхөмдөг униарт нь хоргодог хөлбөрч нэг эрхэлэхсэн Алсын зэрэглээнд нь аялгуу нэмж саатаж нэг өнжихсөн Аниргүйн дунд автаж жаргалаа нэг эдлэхсээн … хэзээ ч хамаагүй боломжтой үедээ холбоо бариарай би хүлээж байя баяртай Уранчимэг Хуягааг араас нь инээмсэглэн нүүрэндээ баясал төрүүлэн үдлээ. Орой нь Уранчимэг гэртээ оройтосхийн их л баяртай орж ирсэн тэрээр Балбар нэг л дуу муутай байгааг анзаарсангүй. Балбар эхнэрээ

харан хэлэх эсэхээ шийдэж ядан суух аж. Уранчимэг гэнэт Балбарыг харвал тэрээр хүрлийн нэг л дуу муутай байгааг сая л анзаарав. – Хөгшөөн зүгээр үү? хэмээн асуувал Балбар бодлогширон зурагт харж сууснаа анзаарсангүй. Уранчимэг цай аяглан бариад асуусан харцаар харвал Балбар цайгаа чимээгүй оочин уусаар – Танай ажлаар сонин юу байна? Хэмээн гэнэт асуухад нь Уранчимэг өдөр Хуягаатай уулзаж байсныг нь мэдчихсэн юм шиг санагдахад сандран – Нам тайван юу болов хө? – Аан … Уранаа надад чамтай зөвлөх юм байна? Үүнийг сонсоод Уранчимэг багахаан тайвширан өөдөөс нь харан суувал

Балбар үргэлжлүүлэн: Энэ улс орны байдал нэг л өөр болчихлоо. Хэдүүлээ нутагтаа мал дээрээ гардаг юмуу? – Юу гэсэн үг юм бол би сайн ойлгохгүй байна … наанаа ингэж байгаа ч дотроо бол “ Хэрэв нутагтаа оччихвол Хуягаатай хэдий нэг сум биш ч гэлээ зэргэлдээ сум болохоор юмыг яаж мэдэх билээ “ хэмээн бодоод бодлоо мэдэгдчихвий гэсэндээ харцаа буруулав – Өнөөдөр би ажлаасаа халагдчихлаа. Орон тооны цомхотгол хийж байгаа гэнээ. Хүүхдүүд минь ч том болж байна мал дагавал ам тосдоно гэдэг биз дээ – Та л мэддэг шүү дээ. Таныг явна гээд шийдвэл би юу боллоо гэж үгүйсгэх билээ – Би их удаан бодлоо хө. Бодож, бодож энэ л хамгийн зөв шийдвэр бололтой. Ингээд Балбарынх

нүүхээр болж гэрээ ачиж явах унаа хайн дээрээс нь Уранчимэг ажлаа хүлээлгэж өгөх гээд тэрүүхэндээ л завгүй гэнэт хөл хөдөлгөөн болж ирэв. Уранчимэг хамт олонтойгоо салах ёс хийн Сугар эгчтэйгээ хамт гэрлүүгээ явахаар гараад иртэл хашааных нь гадаа Хуягаа зогсож байх нь тэр. Уранчимэг Сугартай хамт явж байсан болохоор харсан ч хараагүй царайлаад явтал Хуягаа түүнийг нэрээр нь дуудав. Сугар зогтусан Уранчимэгийн тохойноос барин – Уранаа миний дүү чамайг дуудаад байх шиг байна – Айн хэн … үгүй байлгүй дээ хэмээн мэдэж байсан ч мэдэн будилан асуун эргэж харвал Хуягаа тэднийг чиглэн ирэв. Хуягаа Уранчимэгийн царай сонин болохыг хараад өөрийн

царайгаа ч төв болгон – Сайн байцгаана уу? Чи манай нутгийн Догсом гуайн дүү охин Уранчимэг мөн үү, сая гэнэт адилхан харагдахаар нь л – Сайн сайн байна уу? т …тиймээ мөн байна өөрөө хэн билээ – Ашгүй дээ би буруу таниагүй л юм байна, чи энд ажилладаг юмуу? Би дээхин танай нэгдэлийн даргын жолооч хийж байхдаа очиж байсан хүн байнаа гэтэл Сугар дуу алдан – Хүүе ээ … тийм эртний хүнээ шууд хараад таньлаа гэж үү? Хуяг, Уранчимэг хоёр Сугарын энэ гэнэтийн асуултанд балмагдан юу гэхээ мэдэхгүй хэсэг байснаа Уранчимэг – Юу билээ, сайн санахгүй байна уучлаарай. Тэгээд ч одоо манайх нүүх гээд завгүй явна баяртай гээд эргэлээ. Дотроо ямарч байсан Хуягаад нутагтаа очиж байгаагаа хэлж амжсандаа баярлан явах уу хэмээн

Сугарыг сугадан эргэтэл Хуягаа – Нүүх гэж байгаа хаашаа тэр вэ? хэрэв нутагтаа очих гэж байгаа бол би ганцаараа том машинтай хэд хоногоос гарна хамт явж яагаад болохгүй гэж … хэмээтэл Сугар нүд нь сэргэн – Ээ ашгүй дээ энэ хоёр минь харин нутагтаа очих гээд гэрээ нүүлгэх унаа хайгаад байсан ашгүй минь гэж сайн хүн санаагаараа гэж юутай үнэн үг вэ … Уранчимэг баахан зовин – Үгүй юу л даа … манай хүн унаа олчихсон байгаа байхаа хэмээтэл Сугар

Уранчимэгийн тохойноос дахиад л татан – Чи юу яриад байгаа юм ах олохгүй л байгаа биз дээ. Тэг тэг дүү минь манай энэ жаахан нэрэлхүү тэгээд л өөрт чинь төвөг удчихна гээд санаа нь зовоод байх шиг – Санаа зовох юу байнаа надад ч гэсэн холын замд ханьдаа аштай юу Ингээд тохирон Сугар тэдний өмнөөс бөөн баяр болон бушуухан гэрт нь очиж ахдаа хэлж санааг нь амраахаар хамтдаа сугадалцан алхлаа.

Товлосон өдөр ч болж Балбарынх хашаандаа Сугарынхыг буулгаад Хуягаагийн машинд гэр ачаагаа бүгдийг ачин хамтдаа нутгийн зүг хөлгийн жолоо залан хөдөллөө.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *