Нүүр Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “7-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,035

Төрөх эмнэлэгийн үүдэнд хоёр хүү дундаа охин дүүгээ суулган ийш тийш харан нэгийг ярин хөгжилдөнө. Гэтэл ч төд удалгүй Балбар Сугартай хамт гартаа тортой хувцас барьчихсан хөлсөө арчин гүйж

ирээд нөгөө хүүхдүүдэд хандан – Миний хүүхдүүд зүгээр биз дээ? Хэмээн амьсгаадан асуувал том хүү нь – Тиймээ ааваа ээж, дүү хоёр гарч ирээгүй л байна – Одоохон гарч ирнээ аав нь ээжийнх нь

хувцасыг аваад ирлээ хэмээтэл бага охин нь – Ааваа би дүүтэй болсон тиймээ – Тиймээ миний охин хөөрхөн охин дүүтэй болсон – Гоё доо, гоё доо дүүтэйгээ тоглоно гоё доо – Тэгээрэй за аав нь орлоо та хэд минь …

одоохон хэмээгээд дотогшоо оров. Балбар, Уранчимэг хоёр анхныхаа хүүг өлгийдөн авсанаас хойш ийнхүү дөрөв дэх хүүхдээ эмнэлэгээс гаргаж байгаа нь энэ. Сугар тэр өдрөөс хойш Уранчимэгийн бүх л үед

хамт байдаг болов. Сугар хүүхдүүдийг харан цүнхнээсээ чихэр гарган өгөөд – Миний хүүхдүүд чихэр ид. Аав нь одоохон ээж, дүү хоёрыг нь аваад гараад ирнэ – Баярлалаа эгч ээ – Та нар минь яасан ч хөөрхөн юм

бэ дээ. Ай цаг хугацаа гэж аль хэдий нь арван хэдэн жил өнгөрчихсөн байдаг **** Уранчимэг том хүүгээ төрүүлчихээд гурван сар гэртээ сууж байсан өдрүүдийн нэгэнд нь Сугар нөхрийн хамт тэднийхээр ирэв. Уранчимэг ч эгчийгээ хүрээд ирсэнд тоймгүй баярлан хөргөгчнөөс мах гарган хөлдүү махыг зороод дор нь сайхан гурилтай шөл хийгээдэхэв. Тэр дөрөв хооллож сууснаа Сугар Уранчимэгт хандан – Миний дүү ажил хиймээр байна уу? – Тэгмээр л байна эгч минь. Даанч манай хүн хөдлөхгүй юмаа – Яагаад? Хэмээтэл Балбар өмнөө байгаа цайнаасаа нэг балгаад – Үгүй … харин хүү арай нялх биш үү? – За яршиг даа. 45 хоноод л ажилд орчихдог гэтэл танай хоёр бараг 4 сар

болох гэж байна юу нь нялх байдаг юм – Тиймүү тийм эрт ордог гэж үү? – Тэгэлгүй яадаг юм. Ерөөсөө би маргааш мастерт хэлээд үзье. Болбол чи манай үйлдвэрт орчих сайхан ш дээ – Тэгье л дээ … гэхдээ эгч ээ би ажил хийж үзээгүй чадах болов уу? – Чи өөрөө ийм гав шав хийсэн ажилтай хүн, тэгээд ч манайх оёдолын үйлдвэр болохоор чадаж ядаад байх юмгүй өөрөө л хичээвэл сурчихна амархан – Болох л юм бол тэгье ээ эгч ээ. Хүүгээ ч манайтай ойр ясли байна лээ тэнд өгчихье – Тэр нь дээр … ай хамт олонтой бужигнаж байх сайхан шүү дээ дүү минь Энэ яриа болсоноос хойш удалгүй Уранчимэг Сугар эгчийгээ даган оёдолын үйлдвэрт нь эсгүүрчингээр оров. Эхэндээ бүх зүйл түүнд хэцүү байлаа. Гар нь эвлэж өгөхгүй, учраа олж ядаж

байтал төлөвлөгөө гээд байнга түүнийг шахна. Хэдий тийм ч гэлээ ихэнхи нь залуусаас бүрдсэн хамт олон дунд ороод ёстой л нүд нь нээгдэж чих нь онгойно гэгч болж өөрийн мэдэлгүй бие хүн болж билээ. **** Уранчимэг охиныхоо өлгийг нимгэлэн хойд орон дээрээ тавин гурван том хүүхдээ ээлжлэн үнсээд – Ээжийн хүүхдүүд гэрээ сайн харсан байна том болж дээ – Тийм байгаа биз … энэ дүү ямар жаахан юм бэ хэмээн дунд хүү нь хэлээд дүүгийнхээ дээрээс тонгойн харсаар – Миний хүү чинь ингээд хоёр охин дүүтэй боллоо – Аанхан би мундаг том ах юм чинь дүү нараа хамгаална аа хэмээн хоёр гараа атган тохойгоор нь дээш нугалан: Ээж та миний булчинг хардаа би ийм мундаг булчинтай болсон хэмээхэд томчууд бүгд өхөөрдөн инээлдэж байснаа Балбар хүүгээ дээр өргөн – Тиймээ аавын бөх хүү

дүү нараа хамгаалаад үзүүлээд өгөөрэй – За ааваа Балбар хүүгээ зулай дээр нь үнэрлэн буулгаад хүүхдүүддээ хандан – Миний хүүхдүүд гадаа гарч тогло … хэмээтэл үүнийг л хүлээж байсан мэт гурван хүүхэд нь гүйлдэн орилсоор гэрээс гарлаа. Миний хөгшин сайхан амраад ав би одоохон хоол хийгээд орхье – Манай ах ч мундаг халамжтай шүү. Та хоёр минь өнөр өтгөн сайхан л амьдарч байна … сайхан шүү дээ – Тиймээ дүү минь ах нь энэ хүнийг л хүлээж хүнтэй суулгүй яваад байсан бололтой хэмээн өнөөх л дулаахан инээдээрээ инээгээд: Ингээд манайх дахин нэг охинтой боллоо. Үүнийг л аз жаргал гэхгүй юм бол

өөр юуг аз жаргал гэх билээ … Уранчимэг инээмсэглээд – Багаасаа гэр бүлийн халуун дулаан амьдрал, хайр үзээгүй өссөн миний хувьд бол ханьтайгаа таарсанаа их хувь заяа Дулмаа ээж минь л явуулж гэж боддог доо эгч минь … гэтэл Сугар инээвхийлэн – Тэгэлгүй дээ дүү минь. Эгч нь ч гэсэн гэртээ хариад сайхан л байлаа. Ингэхэд та хоёр эхнэр, нөхөр байж би нөхрийг чинь ахаа гээд чамайг миний дүү гээд яваад байдаг амьтан хүн сонсвол гайхах байх даа … гурвуул дахиад л инээлдэн – Нээрээ тийм байна шүү урд нь ерөөсөө анзаарч байгаагүй юм байна – Зарим нэг нь сонсчихоод өөрсдийгөө буруу дуулсан байх

гээд буруутгаад явдаг байх даа баларсан ч юм бол доо хи хи хи … хэсэг сууж байгаад Сугар – За үг олдож үхэр холдох нь би явъя даа, одоо албаны хэд ирэх болж байна хоолоо хийхээс – Тэгдээ баярлалаа эгч ээ баяртай. Маргааш ажил дээр уулзая – Хүүе чи ийм хурдан орох гэж байгаа юмуу? – Үгүй ээ очих ажил байна – Аан за за баяртай хэмээгээд тэднийхээс гарав. **** Өдөр бүр нэгэн хэвийн мэт боловч цаг хугацаа харвасан сум шиг л хурдан өнгөрсөөр. Уранчимэг бага охиноо 45 хоносоны маргааш нь л ажилдаа орлоо. Үйлдвэрийн танил үнэр, их дуу чимээг хичнээн санасанаа тэрээр мэдэн оёдолын машиныхаа ард суун мастерийн өгсөн ажил үүргийг сонсоод ажилдаа дуртай нь

аргагүй орлоо. Нэг өдөр ажил нь бага байсан тул хөхөө саахаар цехээс гарав. Гадаа саравчинд амрангаа халуунд нозоорон сууж байтал түүнийг чиглэн хэн нэг нь ирж байх шиг. Хэн юм бол хэмээн гараараа саравчилан байтал өнөөх залуу хүрч ирээд – Сайн байна уу, та энд ажилладаг уу? – Сайн, сайн байна уу тиймээ … хэмээн гайхан сониучирхан харвал өнөөх залуу – Би таниас сурвалжлага авах гэсэн юм – Яанаа юуны тухай юм бол? – Жирийн ажилтаны өдөр тутмын ажлын тухай энгийн л жаахан яриа байхад болно – Би чадах болов уу? – Амархаан би асуугаад та миний асуусанд хариулахад л болно Уранчимэг сандран сурвалжлагчийн өөдөөс харан сууна. Сурвалжлагч залуу ч үүрч яваа цүнхнээсээ бал цаас гарган зэрэгцэн суулаа. Өөдөөс нь харан юм асуух сурвалжлагч залууг хараад

Уранчимэг нэг л мэддэг хүн шиг санагдаад болох биш. Тэрээр бодол нь батлагдаад байх тусам улам сандран нэг л сайн хариулж чадахгүй гацаад эхлэв. Сурвалжлагч хүрэмнийхээ халааснаас нусны алчуураа гарган хөлсөө нэг арчаад Уранчимэгийн өөдөөс харан – Та битгий сандар дахиад эхэлье уг нь их аятайхан болох гээд байна – Уучлаарай би таниас нэг юм асууж болох уу? хэмээн Уранчимэг зориг гарган зөрүүлэн асуувал сурвалжлагч залуу хариу инээмсэглэн – Болно, болно та асуу – Та нэг хүнтэй их адилхан санагдаад болох биш. Би бүр мөн үү, биш үү гээд таньж ядаад байна л даа – Би ч их түгээмэл төрхтэй дээ … хэ хэ хэ ямар хүн юм бол? – Та Өмнөговь аймагт байсан уу? – Үгүй би унаган хотынх – Аан тиймүү тэгвэл биш байх нь хэмээн урамгүйхэн дуугарвал сурвалжлагч залуу гэнэт – Байз, байз чиний нүд бас гэнэт

нэг хүүхэдтэй төстэй санагдаад явчих чинь. Би цэргээс халагдаад удаагүй ажилд ороогүй байхдаа Өмнөговь аймагт хэсэг нэгдэлийн даргын жолооч хийж байсан юм байна … үүнийг сонсоод Уранчимэгийн нүд сэргэн газраас нэг чулуу аван өргөөд: – Тэгэхээр энэ цагаан чулуу чиний ингэ, харин энэ миний ат шүү … Хуягаа ахаа та мөн байна тиймээ? Хуягаа юу билээ хэмээн хэсэг бодож байгаад санав бололтой – Хүүе нээрээ тэр хөөрхөн охины нүд байна ш дээ. Чи ч аргагүй гярхай байнаа энэ олон жилийн дараа – Таныг мартахгүйгээр цоожилчихсон байсан болоод л тэр – Хэн хаана цоожилсон гэж. За тэр яахав ингэхэд чи нээрээ … би бүр юу хэлэхээ мэдэх ээ байчихлаа

хүлээж байгаарай хэмээгээд алчуураа гарган хөлсөө арчин сандрана. Харин Уранчимэг өөдөөс нь намбалаг гэгч нь харан нүүрэнд нь тодроод ирсэн тэртээх насан багын анхны хайртай болсон ахыгаа санамсаргүй гэнэт олсондоо итгэж ядан юу ч дуугаралгүй зөөлөн инээмсэглэн тайвширахыг нь хүлээн сууна.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *