Нүүр Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,105

Гадаа гараад сая нэг уртаар амьсгаа аван яагаад ч юм халуу оргих хацраа гараараа даран байтал гэр дотроос эгч нь дуудах дуулдав. Нэг шууд орох гэснээ юу ч гэж бодох юм билээ хэмээн бодоод хэсэг азнаж

байгаад яван орвол эгч нь ханиан байснаа – Чи нэрмэлээ хийж өгөөч ээ хэтэрхий халчихлаа – За … хэмээн сулхан дуугаран өвөөгөөс нь хойш арх.и хундаг.лаагүй тагшинд хийн барьж байхдаа з.үрх нь

ам.аараа га.рах шахан оволзож гар нь өөрийн мэдэлгүй чичрэхдээ цалгиулчихав. – Яанаа уучлаарай би … – Зүгээр дээ хэмээн өгсөн нэрмэл арх.ийг нэг том балга.санаа: Чанга эд байна шүү – Миний охин

ч сайн нэр.дэг дээ – Тийм байна алив ажаад хэмээгээд Уранчимэгийн өөдөөс инээмсэглэн харвал тэрхэн мөчид олон жилийн өмнө зүрхэнд нь нэвт шингэн үлдсэн нэгдэлийн даргын жолоочийн харцтай адил

харагдахад зүрхний угт нуугдсан гэнэн хайрын зул сэвэлзэх нь тэр. Эгчтэй нь ярилцан хаяа нэг тэрүүхэндээ инээх тэр л залууг хараад л баймаар. Уранчимэг дахин тогоо нэрэн гал өрдөнө. Гэрт халуу

дүүгэхэд залуу гаднах хүрэмээ тайлан хөлсөө арчаад – Овоохон халуун байна шүү. Би ёстой санамсаргүй явж байгаад сайхан айлд орж ирээд ингээд дайлуулаад сууж байдаг та хоёртоо маш их баярлалаа – Бид чинь Монгол хүмүүс биз дээ хүүгийн нэр хэн билээ? – Намайг Балбар гэдэг – Улаанаа үнээгээ саах болоогүй юу? – Одоо гарлаа ажаа, та хэсэг азнаж байгаад аргал нэмчихээрэй – Тэгье тэгье. Уранчимэгийг гарахыг

харж байгаад эгч нь ийн өгүүлэв. – Балбар минь үнэндээ энэ охин миний охин биш. Манай нөхрийн дүү хүүхэн өргөж аваад удаагүй өнгөрчихсөн. Уг нь их цовоо охин байлаа даанч нэг өдөр ухаан алдаж унаад сумын эмч бие нь дийлэхгүй гээд сурахыг нь зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш надад ганц хань болж байгаа нь энэ байна даа. Би хэдий наслаа билээ чамайг харваас зөв хүү харагдаад байна энэ охиныг

минь надаас хойш хаая хүүе гэх хүн байх биш чи хань бараа болно уу даа – Ажаа минь … би нэг л сайн ойлгосонгүй Уранчимэг гэрт орох гэтэл дотор эгчийнх нь яриа тод дуулдахад чагнан нүүрэндээ баярын мишээл айдастай тодруулан зогссоор. Гадаа одод түгсэн намуухан сайхан шөнө байлаа. Уранчимэг гэртээ орж чадалгүй ичингүйрэн сууна. Гэрт нь чанга хурхирах тэр л дууг сонсоод л суугаад баймаар. Яагаад ч юм гэртээ орж унтана гэхээс л чадахгүй жиндэн сууна. Гэтэл

гэрийнх нь хаалга онгойн Балбар гараад ирэв. Балбар гэрээс гараад нэгэнтээ суниан биеийнхээ чилээг гаргаад гэнэт Уранчимэгийг хараад цочсоноо – Хүүе Уранчимэг үү? – Тиймээ айлгачихсан уу – Харин … үгүй ээ юундаа айхав. Гадаа сайхан байна шүү, өнөөдөр ямар азаар айлаа олохгүй танайд ирэв хувь тавилан л гэж энэ байх даа – Аан – Балбар хэмээгээд гараа сунгавал – Уранчимэг хэмээгээд сулхан дуугаран доош харлаа – Ажаа надад бүгдийг хэлсэн – Аан – Би дараа

заавал чамайг авах гэж ирнэ – Аанхан – Чи надтай хамт хотруу явах уу? – Мэдэхгүй – Ажаа надад чамайг аваад яваарай гэсэн – Би яаж ганцааранг нь үлдээх билээ дээ – Тэгээд л би дараа заавал ирж авна гэж байнаа хө – За хэмээгээд Уранчимэг гэрлүүгээ гүйгээд орчихов. Балбар хойноос нь инээмсэглэн хараад: Тиймээ би амлаж байна. Удахгүй чамайгаа ирж аваад эхнэрээ болгоно. Заяаны хань зам дээр гэдэг байхаа магад бид хоёрыг учруулах гээд зам наашаа хазайсан ч

юм билүү хэмээн баяртайгаар бодоод мөн унтахаар гэрт орлоо. Өглөө Уранчимэг эртлэн босоод цай чанангаа Балбарыг ажина. Өргөн дух, жижиг хамар нь зохьсон ч юм шиг. Өчигдөрийн хэлсэн үгийг бодох төдийд л ингээд энэ хүний эхнэр болчихсон эр нөхөртөө цайг нь чанаж байгаа мэт санагдахад нэг л сонин мэдрэмж төрөх аж. Гэтэл ч эгч нь сэрж буй бололтой хөхүүлэн ханиан ор нь нужигнан дуугарахад хэдий нь дасал болсон чимээ түүнийг сайхан бодлоос нь

салгалаа. Уранчимэг эгчдээ эмийг нь өгтөл тэрээр амьсгаадан ууснаа – Улаанаа эгч нь ер нь л мөдхөн өвгөнийхөө хойноос явах нь шиг байна. Энэ хүүд хэлсэн байгаа тийм болохоор ямарч байсан чамайг ганцааранг чинь орхихгүй байхаа – Та байна шүү дээ эгч минь. Хэдий та надад хатуу байдаг байсан ч намайг өдий зэрэгтээ өсгөж өгсөн – Тиймээ би чамд хатуу байдаг байсан. Яагаад гэвэл чамайг амьдралд бэлдэж байсан минь тэр юм шүү дээ. Чи бол өнчин хүүхэд чамайг

минь элэг барьж дээрэлхэх хүмүүс зөндөө бий. Тэр бүхэнд хат сууж амьдралыг сөрж хэн гэдгээ харуулж яваасай л гэсэндээ эгч нь тэгдэг байсан ухаантай … хэмээгээд дахиад л бөгшүүлэн ханиаж эхлэв. Балбар ч сэрэн бушуухан босон хувцасаа өмсөөд Уранчимэгийн хажууд ирэн – Ажаа яаж байна гайгүй юу? – Ингэж байгаад гайгүй болчихдог юм – Удаж байна уу? – Ммм…. хэмээн хэсэг бодсоноо за бараг л 3,4 жил ингэж байгаа байхаа – Чи тэгээд ганцаараа айхгүй байна уу?

– Юунаас айх гэж, би бараг энэ чимээнд нь дасчихсан – Гэхдээ л … хэмээтэл эгч нь нүдээ нээн Уранчимэгийн гараас атгаад Балбарын өөдөөс харвал Балбар гарыг нь барин – Ажаа минь зүгээр үү? – Би шөнө өвгөнтэйгээ уулзаад ирлээ. Чамд охиноо өгч байна гээд Уранчимэгийн гарыг атгасан чигтээ Балбарын өөдөөс харвал Балбар тулгамдан тэр хоёрын гар дээр өөрийн гараа тавиад – Ойлголоо ажаа – Улаанаа миний охин энэ хүүг дагаад яваарай ямарч байсан чи минь алзахгүй ээ – Эгч ээ та юу яриад байнаа … цай уу – За тэгье сайхан цай ууя

Уранчимэг аягатай цайг нь хөргөн аманд нь ойртуулбал хэд балгаад буцан хэвтлээ. Балбар ч хийж өгсөн цайнд өрөм өшиглөн уунгаа нөгөө хоёрыг харна. Харваас өнөө маргаашгүй болсон хүнтэй өөрөөс нь өөр хэн ч байхгүй бүсгүй хүнийг ганцааранг нь орхиод явах зүрх үнэндээ хүрсэнгүй. Цайгаа уучихаад гарч тамхиа татангаа орчиноо тойруулан харав. Харваас эр хүнгүй удсан нь илт. Хэдий цэвэрхэн ч энд тэнд эрэг боолт нь салан унасан хашаа саравч сэлтийг хараад олон ч юм бодолгүй ханцуйгаа шамлан эргүүлээд бүгдийг эхнээс засаж янзалж

эхлэв. Уранчимэг гэрийнхээ онгойрхой хаалгаар Балбарыг харан догдолсон сэтгэлээ дарж ядан байх аж. Яагаад ч юм дуулмаар ч юм шиг нэгэн бол орилмоор ч юм шиг. Өөрийн эрхгүй цаанаас нь баярын сэтгэл оволзон, зүрх нь амаар нь гарах нь уу гэлтэй хүчтэй цохилох аж. Тэрээр урд өмнө хэзээ ч ингэж байгаагүй ч нэг л мэдэхэд өөрийн шүүгээгээ уудлан олон жилийн өмнө хэрэглэж байсан дэвтэр балаа аваад ийнхүү бичлээ. Төрөх үхэх нь л үнэн энэ хорвоод Төөрөг

тавиландаа хөтлөгдөн би бэдрэхдээ Тавилангаар учирсан чамайгаа харан догдлон суух нь Тоост орчлонгийн жам биш гэж үү … – Хөөх … чи зохиочихож байгаа юмуу? гэх дуунаар цочсоноо бушуухан дэвтэрээ хаагаад – Үгүй ээ … анх удаагаа л өөрийн эрхгүй хэмээн сулхан дуугараад доош харвал Балбар – Алив цаашаа бич л дээ – Одоо чадахгүй байхаа, үсэгээ мартахгүй гэж хаяа өөртөө л үг зохиож мөр холбож бичдэг – Энэ мөрт чинь надад зориулсан байсан тэ – Мэдэхгүй – Тийм л байна алив би уншъя. Тэр хоёр уншина уншуулахгүй гэж

байтал эгч нь дахин ханиаж эхлэв. Эмээ уугаад ч ханиалга нь намдсангүй бүр цустай цэр гарч эхэлхэд Балбар байдал бишдэж байгааг ойлгон – Уранчимэгээ би яваад эмч аваад ирье, ганцаараа битгий айгаарай – За … эгч ээ эмээ уу. Эгчээ … ЭГЧ ЭЭ …

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *