Нүүр Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
875

Уранчимэг Догсомынд ийнхүү нэргүй зарц хийн амьдарсаар 18 нас хүрлээ. Догсом их хөгширч хүүхдүүд нь бүгд хот суурин газар бараадаж Уранчимэг л тэр хоёрт хань болж байлаа. Тэрээр өглөө босон

үнээгээ саачихаад орж гал өрдөн цайгаа тавиад нөгөө хоёрыгоо сэрээчих вий хэмээн аль болох чимээ гаргахгүйг хичээн байтал эгч нь сэрж буй бололтой ёолон ор нь дуугарахад Уранчимэг цайгаа уудалж

байв. – Эгч ээ цай буцалж байна, өнөөдөр гадаа их сайхан өдөр болох нь ээ – Энэ хүүхдүүд нэг хүрээд ирэхгүй юмаа, чи байхгүй байсан бол бид хоёрыг яана гэж боддог юм бол доо – Та харин шөнө бага ёоллоо

хөл нь өвдөх нь гайгүй шүү байна уу? – Тэглээ охин минь. Би чамд мөн ч их хатуурхадаг байжээ гэтэл одоо чи л бид хоёрт хань болж байна. Энэ хүүхдүүд хэний хүчинд өдий зэрэгтэй яваагаа мэддэг ч юмуу даа –

Мэдэж байгаа эгч минь, та тэрэнд чилээрхээд яахав даралт чинь ихэсчихнэ – Энэ өвгөн босоогүй л байна уу? – Ядарсан юм байлгүй өдийд уг нь сэрчихсэн байдагсан – Энэ хүүхдүүд аавынх нь бие муу

байна гээд хэл өгүүлээд байхад хүрээд ирэхгүй тийм л их завгүй байдаг юм байх даа хэмээн гомдсон ч өмөөрөнгүй амандаа бувтнаад майжигнан гэрээс гарлаа. Уранчимэг цайгаа уудалчихаад Догсомын эм уух цаг нь болсон тул эмнүүдийг нь бэлдэн өгөхөөр очвол цаашаа хараад унтаж байв. Тэрээр аажуухан дуудан – Догсом ахаа эмээ уух цаг нь болчихлоо … ямарч хариу алга тэгэхээр нь мөрөнд нь хүрэн арай чанга дуугаар дахин дуудвал бас л хариу алга. Эмч эмийг нь тогтмол цагт нь өгч байгаарай хэмээн захьсан болохоор Уранчимэг дахиад л дуудан гарыг нь барьвал хүйтэн байх нь тэр. Гэнэт түүний бие нь арзасхийн арай хэмээн бодохын сацуу хуруугаа хамаранд нь аваачвал ямарч амьсгал мэдэгдсэнгүй. Уранчимэг эмч дуудахаар хувцаслан гарах гэтэл эгч нь зөрөн орж ирээд – Хөгшөөн яасан их унтаж байнаа,

даралт чинь гайгүй байгаа. Хүүе чи хаачих нь вэ? – Би … би хэмээн Уранчимэг хэсэг ээрч байснаа баталгаатай биш юмыг хэлж настай хүнийг хямруулаад юүхэв хэмээн бодоод: Би одоохон эгчээ. Сая ахад эмийг нь өгчихлөө толгойгоо даахгүй байна жаахан унтая гэнээ. Би яваад эмч аваад ирье. Танд цай аяглаад орных нь өмнө тавьчихсан шүү – Ээ тэгж л таараа яг даралт нь ихсэж, тэгдээ хурдхан яваад ир. Би ч бас тавгүй байна өнөөдрийн агаарын даралт хүнд байгаа юм байх даа … хэмээгээд майжигнан орон дээрээ суун цайгаа оочлонгоо гэрээ тойруулан харан сууна. **** Догсомыг хөдөөлүүлэхэд олон ч хүн ирсэнгүй. Хүүхдүүд нь ээжийгээ авч хотруу явъя хэмээн хэн ч гуйгаад зөвшөөрсөнгүй. – Өнөө маргаашгүй болсон би эндээс явахгүй ээ. Хань минь хэдий хамт байхгүй байгаа ч ижил дасал болсон газраасаа холдмооргүй байна. Аавыг нь ганцааранг нь үлдээчих юм шиг

санагдаад хэцүү байна хүүхдүүд минь – Ээж та яахаараа ингэж зөрж байдаг юм бэ. Энд одоо ганцаараа юундаа хоргодоод байдаг юм. Бид бүгд хотод ажил, амьдралтай болсон та минь бидэнтэйгээ амар сайхан бай л даа ээж минь – Уранчимэг байна шүү дээ, энэ охин л бид хоёрт хань болж байна – За за өөрөө мэддээ, угаасаа та ямар бидний шийдвэрийг сонсох биш. Та хоёр тэгээд дажгүй юмуу? – Юу гэсэн үг вэ. Энэ олон жил болоод л ирсэн болох л байлгүй та нар санаа зоволтгүй – Улаанаа ээжийг сайн харж байгаарай их ядруу харагдаж байна – За … та нарыг л их харах юм – Бид бүгд дор бүрнээ ажилтай, амьдралтай амжихгүй байна шүү дээ. Чи өдий хүртэл өсгүүлсэнийх ээж шигээ санаад хамт байхад хэцүү байна уу? – Үгүй ээ … Уранчимэг дахин цааш юм ярьж чадсангүй босон сул аяга тавагаа цэвэрлэхээр гал дээр ус тавьлаа. Хүүхдүүдээ явсанаас хойш эгчийнх нь бие улам доройтох

шиг орноосоо бие засахаас бусдаар босохоо ч байлаа. Нэг орой Уранчимэг оройнхоо хоолыг хийж байтал гадаа нь нохой хорио гэх эрэгтэй хүний дуу гарах нь тэр. Эгч нь ч энэ дууг сонсон өндийн – Алив хурдан гараарай Улаанаа минь хүн ирж байна, хүү юм болов уу? хэмээгээд өөрөө өндийх гээд аахилан байтал тэдний хаалгийг онгойлгон нүдэнд дулаахан залуу мэнд мэдсээр орж ирэв. – Сайн байцгаана уу? – Сайн сайн байна уу … хэмээгээд зэлгээн цай аяглан барьтал өнөөх залуу – Би хотоос яваа юмаа, тэгээд айлаа олдоггүй – Хэнийхийг хайж явна хүүхээ хэмээн эгч нь өндөлзөн асуувал өнөөх залуу цайг нэг амьсгаагаар уугаад – Балдангийнх эхнэр нь Сэргэлэн гэсэн байхаа хүн юм өгч явуулсан чинь мэдэх хүн байдаггүй – Балдангийнх аа … хэмээн эгч нь хэсэг бодлогширон байснаа: Ёстой дуулаагүй юм байна, сүүлд л ирээгүй бол байхгүй дээ хүү минь – Ямар

баларсан юм бэ? – Тийм чухал юм уу? хэмээн эгч нь хэрэгт дурлан бүр өндийгөөд ирэв – Наашаа гарлаа гэхэд л манай найз бүр хэрэг болгож захиад байсан юм. Одоо олдохгүй юм чинь болихоос Уранчимэг нүдэнд дулаахан өөрөөс нь олон ах биш залууг хараад чимээгүйхэн хоол аяглан эгчдээ өгөөд залууд өгвөл өнөөх залуу ч баярлан – Би ч морьтой яваа юм байна – Тийм байна, ингэхэд чи хотоос яваа гэлүү? – Тэгсэн ажаа – Чи миний хүүхдүүдийг мэдэх үү хэмээн нэрүүдийг нь хэлбэл өнөөх залуу зөөлөн инээвхийлсэн ээ – Ажаа минь хот гэдэг

чинь их том шүү дээ – Тэгээд миний хүүхдүүдийн нэгийг нь ч танихгүй юу? – Сайн мэдэхгүй байна, ижил нэртэй хүмүүс хэдэн мянгаараа байгаа – Пээ яадаг билээ, тэгээд яаж нэгнээ олдог хэрэг вэ? – Найз нөхөд, ажлын газар гээд хүрээгээрээ л нэгнээ мэднэ – Удахгүй нар буулаа хоноод явах уу хүүхээ. Чамаас жаал сонин сонсоё – Тэгдэг ч юмуу нээрээ, харанхуй шөнө би мэдэхгүй газар төөрч будилж байхаар – Улаанаа хүүд нэрмэл халаагаад өг. Манай охины нэрмэл уг нь овоо дориун гардаг юмсан … хэмээгээд ханиалгаж гарав. Уранчимэг босон

эгчдээ эмийг нь өгөөд орны хөндийгөөс нэрмэл архи гарган зуухан дээрээ тавьж байхдаа нөгөө залууруу сэм харвал өнөөх залуу ч түүнийг харж байгаатай таарахад ичсэндээ бушуухан харцаа буруулаад гэрээс гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *