Home Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
1
2,497

Догсом эмчтэй ярилцан сууна. – Эмчээ би нэг л сайн ойлгохгүй байна – Би танд зөндөө л хэллээ Догсом гуай. Уранчимэг харвачихсан байна – Яахаараа энэ чинь жаахан хүүхэд биз дээ? – Тиймээ тийм л юм

болчихлоо. Хэт их ачаалалаас болсон байх. Цаашид сургуульд сурч чадахгүй тийм болохоор би энэ бичгийг хийж өгч байна – За за ойлгоё гээд ч ухаан хүрэхгүй юм байна. Одоо тэгээд гайгүй байгаа даа – Хөдөө

агаарт хурдан тэнхэрнээ та санаа зоволтгүй – Ямартаа ч амьд байгаа нь их юм. Бид чинь хичнээн их айваа – Аргагүй аргагүй – За баярлалаа эмчээ баяртай. Догсом эмчийн өрөөнөөс гарч ирэхэд түүнийг хүлээж

байсан эхнэр нь асуусан харцаар харвал Догсом юу ч дуугаралгүй гадаа гаран гаансаа нэрэн чимээгүй суусаар л. Эхнэр нь тэвчээр нь барагдав бололтой түүний хажуунаас нудчин – Догсом оо хүүе ээ

хэлээч дээ эмч юу гэж байна? – Харвалт өгсөн байна цаашид сургуульд сурч чадахгүй гэнээ … хэмээн аажуухан сунжруулан хэлээд утаагаа гарган дахин нэг тамхи нэрвэл эхнэр нь – Тэгнээ тэгнэ бүр нэг тэгэх

гээд байсан юм. Хүнд гай болох нь л дутаж гэнэ. Одоо яадаг шүү юм байгаан. Тэр эцэг, эхийг нь олох арга алга уу? – Одоо яалтай билээ дүүгийн минь сүүлчийн захиас шүү дээ – Хнн сайн удам судрыг нь мэдэж байж авсан байгаа даа. Ингэж байгаад сэтгэцийн өвчтэй болчих юмуу, ямар нэг байдлаар хэвтэрт орж хүнд гай болох вий дээ, хичнээн айваа. Хүүхдүүд хүртэл одоо гэртээ ч тайван байж чадахаа больж – За гайгүй байлгүй дээ. Би төрсөн эцэг, эхийг нь сураглъя тэр болтол өвдчихөлгүйхэн шиг л байж байхаас – Одоо тэгэхгүй гээд яалтай билээ. Амьтан хүн эхнээсээ намайг муу хэлээд л явж байгаа сурагтай. Яалаа ч гэж юуг нь ч мэдэхгүй байж хамрын дор ангархай гэгчээр санаандаа орсондоо ярьж явдаг сайхан завтай хүмүүс байдаг юм хэмээн ганцаараа үглэн сууна. Уранчимэг удалгүй эмнэлэгээс гарч ахыгаа даган гэрлүү нь явлаа. Тэрээр дахин сургуульд сурч болохгүй

гэдгийг сонсоод гол өөд нь нэг юм зураад өөрийн эрхгүй нулимс нь асгараад болох биш. Ахдаа мэдэгдэхгүйг хичээн сэмээрхэн нулимсаа арчин ахынхаа хойноос шогшуулан санаа алдан явсаар гэрийнхээ барааг харлаа. Гэрт ортол түүнийг бүгд цаанаа л нэг жийрхсэн шинжтэй хөндий угтан авцгаав. Уранчимэг ч тэднийг анхаарах сөхөө байсангүй бушуухан өөрийн ширдэгээ дэлгэн унтахаар хэвтэв. Тэрээр хэнтэй ч үг дуугарсангүй орондоо орсон хойноо гагцхүү ЯАГААД !!! гэдэг асуултыг л өөртөө тавин нүдээ анин хэвтэнэ. “ Би сурахыг ямар их хүсэж байлаа. Гэтэл ЯАГААД болохгүй гэж, Яагаад заавал би гэж, Төрсөн аав, ээж хоёр минь ЯАГААД намайг голсон юм бол?, Хамгаас хайртай өргөж авсан ээж минь ЯАГААД ийм эрт биднийг орхиж явсан юм бол?, Эгч минь ЯАГААД одоо болтол ямарч чимээгүй байгаа юм

бол?, ЯАГАА Д … ЯАГААД … ЯАГААД ” … хэмээн хариултыг нь олохгүй түмэн бодол, гомдолд хүлэгдэн хэвтсээр унтчихсан байв. Өдөр бүр яг л нэг хэвийн амьдрал үргэлжилсээр. Харин Уранчимэгийг эгч нь өмнөх шигээ юм бүхэнд дуудан хийлгэдэг байсан нь гайгүй болов. Намар болж тэдний хүүхдүүд сургуульдаа явахад ганцаараа гэрээ сахин үлдэнэ. Уранчимэг иймэрхүү байдалтай байсаар сүүлдээ байгаа байдалдаа дасаж эхлэв. Нэг өдөр тэднийд сумын дарга гэнэт хүрээд ирэх нь тэр. Догсом эхнэрийн хамт гэнэт ирсэн зочиныг хараад сандран гэртээ урин оруулаад бушуухан гал өрдөн шинэ цай чанаж өгөхөөр тогоондоо ус хийнгээ – Дарга гэнэт хүрээд ирэх чинь одоохон хоол хийгээдхье хэмээн найр тавин хэлбэл дарга: – Өвлийн бэлтгэлийн талаар төв дээр хуралтай явж байгаад харих замдаа танайхаар

буугаад мордлоо – Өө за одоохон … Уранчимэгээ гараад аргал, илүү гэрээс мах оруулаад ир хэмээснээ үргэлжлүүлэн: Догсом минь даргад айраг идээ өг. Одоохон цай буцаллаа гэтэл дарга жолоочдоо хандан – Хуягаа чи гараад түлээг нь хамжилцаад өг. Хоёулаа энд сайхан хоол идчихээд хөдлөе Уранчимэг аргалаа дааж ядан байтал жолооч залуу хүрч ирээд ганцхан өргөөд аваад оров. Догсом эхнэрийн хамт даргаас элдэвийг асуун хоол болтол хэмээн нэрмэл архиар дайлна. Уранчимэгт гэрт хийгээд байх ажил байхгүй тул гадаа гаран суудаг газраа сууж байтал Хуягаа хүрээд ирлээ. – Ахын дүү яаж тоглож байгаа юм? – Би тоглоогүй ээ – Өө тэгээд юу хийж байгаа юм бэ? – Хичээлээ

хийж байна – Хичээл ээ, ингэхэд чи яагаад сургуульдаа яваагүй юм? – Намайг сургуульд сурч болохгүй гэсэн – Хэн тэгж байна? За, за надад ямар хамаа байхав ах нь чамд гоё тоглоом зааж өгөх үү?, ингэхэд чамайг хэн гэдэг вэ? – Уранчимэг – За байз оо энд чинь тоглож болчихмоор тоглоом юу байна гээд инээхэд нь ил гарах тэгш цагаан шүд, өргөн шанаа, хөнхөр нүдийг хараад Уранчимэг нэг л сонин мэдрэмж төрөхөд нь бушуухан ичсэндээ доош харвал Хуягаа түүнийг өхөөрдөн толгойг нь илээд: Би саяхан цэргээс халагдаж ирээд даргын жолооч болоод удаагүй байгаа юмаа. Хоёулаа чулуугаар тэмээ хийж тоглох уу? – За – Тэгэхээр энэ цагаан чулуу чиний ингэ, харин энэ миний ат шүү … Хуягаа газар тохойлдон хэвтээд ганцаараа ярин инээж байснаа гэнэт Уранчимэгийн гараас хөтлөн – Уранчимэгээ би

чамайг эхнэрээ болгож авмаар байна – Хүүе та юу яриад байнаа, болохгүй ш дээ – Яагаад болохгүй гэж, чи их хөөрхөн охин юмаа – Та нээрээ яриад байгаа юмуу? – Хоёулаа тоглож байгаа биз дээ ха ха ха итгэчихсэн юмуу хэмээгээд нулимсаа гартал инээтэл Уранчимэг энэ удаа жинхэнээсээ ичин хацар нь халуу оргин улайгаад ирэхэд хоёр гарынхаа алгаар дараар бушуухан босон гэрлүүгээ гүйлээ. Хуягаа харин араас нь харан улам чангаар инээн нулимсаа арчаад босож хувцасанд наалдсан шороогоо гөвөөд мөн л гэрт орохоор явав. Түүнийг гэрт ортол Уранчимэг бүр сандран зөрөөд гарах гэтэл эгч нь – Хүүе Улаанаа чи даргад халбага аваад өг хэмээн зандрангуй дуугарсанаа Хуягаад хандан: Миний дүү суу хоол гарч байна – За эгч ээ

… Хуягаа инээдээ арайхийн барин Уранчимэгийг харвал харц тулгарчихав. Тэр мөрт нь Уранчимэг бүр сандран хоёр салаа гэзэгээ урагшлуулан хацраа даран доош харвал бэр эгч нь түүний энэ байдлыг ажсан бололтой – Жаахан юм байж юундаа аальгүйтээд байгаа юм чи, хүмүүсийг ч хоол идүүлэхгүй маяглаад л байгаарай зүгээр – Яахнав дээ жаахан охин хүүхэд үеийн залуу хараад ичээ биз … ха ха хэмээн дарга ганцаараа инээснээ өмнөх шөлөө дуутай сорон идэв – Хнн хэн жаахан охин гэдэг юм арав хүрчихээд ажил ч мэдэхгүй хүний уур бараад хэмээн Догсомын эхнэр үглэтэл Хуягаа – Айн арван

настай юмуу, яасан … гээд чимээгүй болов – Харин тийм айлын авгай болох насанд хүрчихээд ингээд бид хоёрыг хормойдоод яваад байх юм – Сургуульд явуулаагүй юмуу? Хэмээн дарга хэрэгт дурлавал Догсом түрүүнээс хойш чимээгүй байснаа – Даргаа энэ манай бүрлээч дүүгийн өргөж авсан охин нь юмаа. Өөрөө сурмаар байна гээд нас нь болоогүй байхад захирал багш зөвшөөрөөд уг нь сургуульд суусан. Тэгсэн нэг өдөр ухаан алдаж унаад эмч сургуульд сурч чадахгүй бичиг хийж өгөөд л бид хоёртой ингээд байж байна даа – Өө харлаа тэгээ юу? – Улаанаагийн аав ээжийг хайж би зөндөө явсан ч ямарч сураг чимээ гаргаж чаддаггүй ээ – Тэгвэл та хоёрын л хүүхэд байх байж дээ … за бид

хоёр ингээд хөдлье дөө нилээн ч суучихлаа – Тэглээ алив хэмээн эхнэр нь өндийн дахин нэг тагш нэрмэл хийж барьвал Уранчимэг өөрийнх нь тухай ярьсан дэмий баахан ярианаас Хуягаагаас зовон дээш ч харж чадахгүй байсан тул бушуухан босон түрүүлэн гарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…