Нүүр Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
914

Ингээд Уранчимэг Догсомын гэрт ганцаар үлдлээ. **** Уранчимэг сургуульд ороод эгчтэйгээ тааралдана гэхээс л өдөр хоногууд өнгөрч өгөхгүй зовоох аж. Тэрээр оройны хоол хийхэд туслаад зуны

даалгавараа хийж буй Догсомын охины дэргэд чимээгүйхэн суун газар хуруугаараа нэгэнтээг хичээнгүйлэн бичнэ. Догсом түүний энэ байдлыг хараад охиндоо хандан – Миний охин чамд илүү харандаа

цаас байвал Уранчимэгт өгчих – Яах гэж одоо хичээл орлоо та надад авч өгөөгүй би түрүү жилийн үлдээсэн жаахан харандаа л байна – Тиймүү за за хэмээтэл эхнэр нь тэндээс Уранчимэгт хандан – Чи

наанаа юу хийгээд байгаа юм. Хүүхэд зунжин зав гарсангүй даалгавараа ч хийж амжаагүй байх. Битгий саад болоод бай хэмээтэл Уранчимэг дуугүйхэн босон явлаа. Ийнхүү Уранчимэг сургуульд

орохоосоо өмнө ямарч байсан үсэгнүүдээ мэддэг зөв буруу мэдэхгүй холбоод үсэглэн уншчихдаг болсон байв. Догсом хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр өглөө эртлэн бүгд мордоцгоох гэтэл Уранчимэг ганц

дээлээ өмсөн дэргэд нь хүрээд ирэв. Гэтэл том охин нь шоолон – Хүүе навсгараа чи арай бид нартай хамт явж сургуульд орох гэж байгаа юм биш биз дээ хи хи хи. Уранчимэг харин түүний хэлэхийг тоосонгүй шууд Догсомд хандан хулгасхийн – Догсом ахаа намайг аваад яваач тэгэх үү? – Хүүе яаж болдог юм чиний нас чинь болоогүй – Гэхдээ би үсгээ мэднэ сургуульд сурмаар байна – Чи болоогүй ээ дараа жил орно гэтэл эхнэр нь тэндээс – Догсомоо аваад яваа. Захиралд өөрөө хүсээд байхаар нь аваад ирлээ болох уу гээд асуугаад үз – Ээ мэдэхгүй за тэгдээ Уранчимэг анх удаагаа өөрийг нь дэмжиж хүсэн хүлээсэн сургуульд явахад нь тусалсан эгчдээ харцаараа баярласанаа хэлээд Догсомын дунд хүүтэй сундлан мордлоо. Догсом аймгийн төв орон хүүхдүүдээ бүртгүүлээд Уранчимэгийг хөтлөн захирал гэсэн өрөөний хаалгийг тогшин зөвшөөрөл аван оров. – Сайн байна уу захирал багшаа, сайхан намаржиж байна уу? – Сайн сайн байна уу, за Догсом ах хүүхдүүдээ

хүргэж ирэв үү? – Тэглээ тэглээ. Захирал багшаас нэг асуух юм гараад – За юу байдаг билээ? – Энэ манай бүрлээчийн бага охин. Уг нь нас нь дараа жил сургуульд орно тэгсэн өөрөө дагасаар байгаад хамт хүрээд ирлээ. Сургуульд орох юм байхаа би ч болоогүй гэсэн л дээ тэгсэн эхнэр л өөрөө хүсээд байгаа юм чинь захиралаас асуугаад ир гээд л явуулчихлаа – Өө за сурах хүсэл сонирхолтой сайн охин байна. Миний дүүгийн нэр хэн билээ? Уранчимэг Догсомын өөдөөс нэг хараад захирал багшийг нэг хараад зориг оров бололтой – Намайг Дулмаагийн Уранчимэг гэдэг – Их цовоо охин байна, тэгээд сургуульд сурмаар байна уу? – Тийм – Гэрээ санахгүй биз дээ? – Үгүй – Миний дүү нас чинь бол дараа жил юм байна тэгэхээр удахгүй … Уранчимэг үүнийг сонсоод юу ч хэлж чадалгүй нүдэнд нь нулимс цийлэгнээд

доош харан сул дуугаар – Би бүх үсгээ цээжилчихсэн бас … үүнийг сонсоод захирал инээмсэглэн Уранчимэгийн толгойг илбээд Догсомд хандан – Догсом ахаа охин өөрөө их дуртай юм байна та үлдээгээд яв даа – Нээрээ болох юмуу?, Тэгвэл эгчтэй нь хамт оруулчих уу? – Тэгдээ Уранчимэг захиралын өрөөнөөс гарахдаа хэмжээлшгүй баярлан нүдээрээ өөрийн эгчээ хайсаар явна. Догсом хүүхдүүдээ үлдээгээд охиндоо Уранчимэгийг захин үлдээгээд буцлаа. **** Уранчимэг хаа очиж юмыг их хурдан сурдаг, хичээлдээ тооны хичээлд бүр илүү сонирхолтой охин тул удалгүй сургуулийн шилдэг сурагчдын нэг болов. Тооны багш нь ч Уранчимэгт сайн нэмэлт давтлаг өгөн

бэлдүүлэх аж. Уранчимэг анх Догсомыг даган захиралаас гуйж орж байсан бол одоо аль хэдий нь дөрөвдүгээр ангийн сурагч хэдий ч 6 дугаар ангийн хүүхдийн тооны хичээлийг багшаараа заалган сурсан байлаа. Нэг өдөр ангиа цэвэрлэж байтал тооны багш нь орж ирээд – Ашгүй чи энд байна. За Уранчимэг минь 6 дугаар ангийн хүүхдийн олимпиад болох юм байна орох уу? – За багш аа – Сайн байна өнөөдрөөс хоёулаа бэлдэнэ цэвэрлэгээгээ дуусгачихаад хүрээд ирээрэй – Ойлголоо багшаа Багшийг гарсаны дараа хамт цэвэрлэгээ хийж байсан ангийнх нь охин хажууд нь ирэн – Уранчимэгээ багш сая юу гэсэн бэ? – Намайг 6 дугаар ангийн хүүхдийн тооны олимпиадад ор

гэнээ – Юу вэ … үзээгүй байж яаж орох гэж? – Би давтлага хичээлдээ үзээд одоо бараг дуусах гэж байгаа – Хөөх чи тэгэхээр бүр зургаа дугаар анги хүртэл үзчихсэн гэсэн үг үү? – Аанхан – Мундаг юм бэ? Уранчимэг багш хоёр бэлдсээр товлосон өдөр ч болов. Уранчимэг зургаа дугаар ангийн хүүхдүүдтэй хамт суухад хүүхдүүд түүнийг гайхан хоорондоо ярилцан байтал багш ч цаг явсаныг хэлэн анги чимээгүй боллоо. Уранчимэг хамгийн түрүүнд ажиллаж дуусаад чимээ гаргалгүй дахин эхнээс нь бүгдийг харан хянан сууна. Шалгалт дуусаад багштайгаа уулзан бүгдийг цээжилчихсэн байсан болохоор хэрхэн яаж бодсоноо багшдаа дахин бодож үзүүлтэл багш нь нилээн харж байснаа – Уг нь бүгдийг яг зөв л хийсэн байна. Хэрэв чиний санаж байгаа чинь зөв бол – Тиймээ багшаа би түрүүлж хийж дуусчихаад дахин нягталж

байхдаа бүх бодлогыг цээжилсэн – Сайн байна, одоо хариугаа хүлээе дээ. **** Зуны амралт эхэлж Догсомынх хүүхдүүд нь ирчихсэн дор бүрнээ завгүй гүйцгээнэ. Уранчимэг анх орсон олимпиаддаа нэгдүгээр байранд орж бүгдийг гайхшируулан бүр захирал нь бүх сурагчдын өмнө баяр хүргэсэнээс хойш сургуулийн хүүхдүүд Уранчимэгийг хүндлэн харьцдаг болсон болохоор Догсомын хүүхдүүд ч тэднийг даган Уранчимэгийг элдэвээр шоглон гоочлохоо болив. Анх сургуульд орохдоо эгчтэйгээ уулзахын тулд л сургуульд сурна гэж хүсэж байсан бол эгчийнх нь өөр аймагруу нүүсэн сураг хальт гарсанаас хойш сурахаас өөр зүйлд сэтгэлээ зориулахаа больсон билээ. Тэр нэг өдөр Уранчимэгийн толгой нь өвдөн нэг л сонин. Гэрийнхээ сүүдрийг бараадан сууж байтал Догсомын эхнэр түүнийг гэрээс дуудах дуулдав. Босох гэтэл нэг л сонин газар дайвалзаад ч байгаа юм шиг санагдан

өөрийн эрхгүй гэрийн бүслүүрээс барин хэсэг зогстол арай гайгүй болов. Догсомын эхнэр дахиад л гэрээс улам чанга дуудах дуулдана – Хөөе Уранчимэг чамайг хүн дуудаад байгаа юм бишүү. Яасан чихгүй том толгой болчихсон юм чи. Уранчимэг гэрийн бүслүүрээс барин явсаар гэрт орвол нэгэнтээ хяламхийн хараад – Би чамайг дуудаад байгаа юм бишүү аль энийг дуусгаадах хэмээн оёж байсан ширдэгээ түүнд өгтөл Уранчимэг – Эгчээ миний толгой өвдөөд газар сонин хөдлөөд байх шиг байна – За хүүхэд юм байж худлаа баашлах гэж. Онц сурлаа гээд гэрийн ажил хийхгүй хаагуур явах гээв чи – За эгч ээ … тэрээр хэдий хэцүү байсан ч суун ширдэгээ оёж эхлэв. Хэдэн ч цаг

суусан юм мэдэхгүй арайхийж дуусаад сүүлчийн учигаа ороон шүдээрээ таслаад зүүнээс нь утсаа салган тавиад харвал гэрийнхэн нь унтацгаачихсан байв. Толгой нь дүүрэн хүнд оргин дотор нь муухай оргиход хүйтэн цай залгилаад унтахаар хэвтлээ. Өглөө болж бүгд боссон ч Уранчимэг унтсаар л байв. Догсомын эхнэр – Хүүе Улаанаа та босохгүй юмуу? Ямар ч хариу алга гайхан охиндоо хандан алив дуудаадах даа хэмээтэл охин нойрмоглон Уранчимэгийн хөнжилийг угзчин – Улаанаа босооч ээ үнээгээ саая – Энэ яасан том толгойтой

болчихсон юм. Анх ямар л юм ирж байлаа ингэдэг байхгүй юу хэмээн Догсомын эхнэр амандаа үглэн очин хөнжилийг нь хуу татсанаа муухай орилон – Догсомоо эмч дуудаарай Уранчимэг үхчихсэн бололтой … яанаа

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *