Home Өгүүллэг “ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

“ТӨӨРСӨН ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
1
2,662

1955 оны зун айлууд зусан хүүхдийн дуун хангинаж, хурга ишиг майлалдан бүгд л цаанаа тогтуун сайхан. Дулмаа өдрийнхөө ажлыг дуусгачихаад хоолоо хийнгээ гэрээ цэвэрлэнэ. Тэрээр өөрийгөө

саатуулан ганцаараа тоглох охиноо харан инээмсэглээд очиж нусыг нь аван дээлийнхээ хормойд арчаад – Охин минь өдөржин ганцаараа гэртээ л тоглох юм гарч хүүхдүүдтэй тоглохгүй юмуу – Үгүй ээ

ганцаараа л гэртээ гоё – За за өөрөө мэддээ Дулмаа охин хоёр хооллон сууж байтал тэднийтэй айл зуссан Сэргэлэн өлгийтэй хүүхдээ тэврэн ороод ирэв. Дулмаа бушуухан босон сандал тавьж өгөөд – Та хоёр минь

энэ орой юу болов гайгүй юу? – Гайгүй ээ таниас нэг юм гуйх гээд – Тэг тэг охиноо тавьчих халуун хоолон дээр таарлаа хоол ид – За … Сэргэлэн нэг л дүнсгэр хоолоо яарамгүй аажуухан иднэ. Дулмаа охин

хоёр ч гайхсан шинжтэй нэгнийхээ өөдөөс асуусан харцаар хараад хоолоо идэцгээв. Сэргэлэн хоолоо идчихээд толгойны алчуурыг нэгэнтээ засаад – Дулмаа эгч минь маргааш манайх нүүлээ – Өө тиймүү

ийм эрт үү? – Харин өвгөн маргааш нүүнэ гэнээ, олон нялх хүүхэдтэй бид хоёрт бараг тэр нь ч дээр байх хэмээснээ охинлуу харан: Миний дүү гараад тоглож бай эгч нь ээжтэй нь ярих юм байна хэмээтэл охин ч годхийн гарлаа. Дулмаа гайхасхийн өөдөөс нь харвал Сэргэлэн үргэлжлүүлэн: Бага охиноо танд үлдээх гэсэн юм. Энэ охинд чинь ч ханьтай байх – Юу !!! – Тиймээ та зөв дуулсан. Охиныг минь сайн хүн болгоорой. Хоолтой хоолгүй олон нялх хүүхэдтэй бид хоёр ядаж нэг хүүхдээ ч гэсэн гайгүй амьдруулмаар байна та ойлгож байгаа биз дээ – Би юу хэлэхэв дээ. Хүнд хүн илүүдэх биш – Тандаа баярлалаа … би ч хөдлье дөө баяртай хэмээгээд охин дээрээ очин удаан гэгч нь үнэрлэж

байгаад тэднийхээс гарав. Дулмаа юу ч хэлж чадсангүй өлгийтэй охин дээр очтол охин ч гаднаас орж ирээд гайхан – Ээжээ эгч хүүхдээ мартаад явчихсан байна ш дээ гээд гарах гэтэл Дулмаа амжиж гараас нь барин инээмсэглээд – Одоо миний охины дүү болсон. Хамтдаа тоглох хөөрхөн охин дүүтэй болчихлоо шүү дээ – Хөөх тиймүү гоё доо гоё доо. Дүүгийн нэрийг хэн гэдэг юм ээжээ – Ээ харлаа нэрийг нь асуухаа мартсан байна ш дээ. Алив өлгийнд нь хавчуулсан юм болов уу … Тэрээр зөндөө хайсан ч байсангүй тул охиндоо хандан: Миний охин гүйгээд Сэргэлэн эгчийндээ ороод дүүгийнхээ нэрийг асуугаад ир хэмээтэл охин ч гүйсээр гараад төд удалгүй бас л гүйсээр амьсгаадан орж ирээд – Ээж, ээжээ …нэрийг нь Улаанаа гэдэг гэнээ – Үгүй энэ чинь

юу гэсэн үг вэ, арай нэр өгөөгүй байгаа юм биш байгаа хоёр моньд чинь – Улаанаа гэж дууддаг гэнээ Уранчимэг гэж байна – Аан тийм байлгүй дээ хэмээснээ өлгийтэй охиноо элгэндээ тэврэн: Уранчимэг охин минь, улаанаа охин минь, ээждээ, эгчдээ ирсэн охин минь гурвуулаа сайхан амьдарнаа. Уранчимэг хаа очиж нэг их уйлаад байдаггүй охин байв. Дулмаа хэмээх нас 40 гарч яваа ч насаараа хүнтэй суулгүй өдий хүрчээ. Гурван жилийн өмнөөс Дулмаа гэнэт л хүнтэй суух ч өнгөрлөө ядаж гараасаа хөтлөх үртэй болъё хэмээн шийдэж хайж явсаар бас л нэг ядруухан айлаас охиноо өргөж авч байж билээ. Дулмаа ажилтай гэж жигтэйхэн, ер зүгээр суухгүй тийм л хүн. Цаг хугацаа улиран одсоор ер өвчин хэлж байгаагүй хүн гэнэт л

босож ч чадахгүй болж хэвтэрт оров. Тэрээр хоёр охиноо хараад: Охидууд минь жаахан байна даа яадаг шүү юм байгаан. Ахад л үлдээхээс. Би ч босохоосоо өнгөрөв бололтой. Бэр эгч ааштай ч гэсэн арай ч хоёр хүүхдийг минь адлахгүй биз. Хорвоо чи намайг яалаа гэж ингэж байна вэ. Тэрээр том охиноо дуудан дэргэдээ ирүүлээд – Ээжийн том охин ухаантай охин. Ээж нь ч ер нь удахгүй та хоёрыгоо орхиод явах юм шиг байна. Миний охин дүүгээ харж хамгаалж яваарай – Ээжээ та бид хоёрыг орхиод явах гэж байгаа юмуу битгий л дээ хэмээгээд уйлахад бага охин учрыг нь ойлголгүй эгчийгээ даган уйлчихав. Дулмаа ч асгарсан нулимсаа арчиж чадахгүй дэмий л аахилан – Битгий уйл миний охин. Маргааш том ах нь ирнэ. Дүүтэйгээ

тэднийд байж байгаарай. Ээж нь тэнгэрээс та хоёрыгоо харж хамгаалж явнаа – Та үхэх гэж байгаа юмуу … иииййй Дулмаа юу ч хэлж чадалгүй өөдөөс нь хараад уйлан нус нулистайгаа хутгалдан зогсох хоёр охиноо өрөвдөн харахаас өөрийг хийж чадахгүйдээ шаналан хэвтэх аж. Гэрийнхэн бүгд хоолоо идэж сууна. Гэрийн эзэн Догсом өмнөө байгаа махыг гарынхаа салаагаар шүүсийг нь гоожуулан амтархан иднэ. Догсомынх өөрийн 3 хүүхэд дээр нь дүүгийнх нь өргөмөл хоёр охинтой нийлээд ам бүл долуулаа амьдрах аж. Уранчимэг мах идэж байгаа ахыгаа хараад өөрийнхөө тавагтай хоолруу нэг харан хажууд нь чимээгүйхэн хоолой идэх эгчийгээ нэг харан сууна. Эгч нь ч гэсэн адил махсаж буй бололтой үе үе нүднийхээ булангаар Догсомыг ширтэх аж. Тэр хоёрын энэ байдлыг Догсомын

том охин харчихаад – Та хоёрын нүд аавын идэж байгаа маханд орлоо хэмээгээд ганцаар чанга чанга инээтэл нөгөө хоёр ч санаа нь зовон бушуухан харцаа салган өмнөө байх шөлөө чимээгүйхэн оочилцгоов. Эхнэр нь хажуунаас нь энэ байдлыг өлгөж аван – Догсом минь чи ч бараг гэрийн бараа харах биш. Би өөрийн гурваа яаж гэж байна энэ хоёрыг анхаарах надад хэцүү байна. Тэгээд ч ямар өөрөөс унасан мах цусны тасархай биш. Төрсөн эцэг, эхэд нь өгчихвөл яасан юм … хэмээгээд хялмалзан нөгөө хоёрлуу харав. Гэтэл удаах хүү нь – Аав, ээждээ гологдоод айлын хоолны шавхруу идэж яваа хоёр шараа шараа хэмээн гараа эргүүлэн шоолоход Догсом хоолойгоо нэгэнтээ засаад – Би мэдэж байна. Томынх нь аавтай уулзсан ирээд авах байх. Харин Уранчимэгийн аав, ээж гэж ёстой олдохгүй юм – За ядаж нэг нь явж

байвал энэ бага нь арай сэргэлэн юм байжил байхаас. Хожмоо хүний ач санах болов уу даа – Хэн мэдэхэв. Дүү ингээд эрт явчихна гэж мэдээгүй л энэ хоёрыг авсан байх даа. Хөөрхийс минь ямарч хувь тавилантай явах байсан юм байгаан. Дүүгийн минь сүүлчийн захиас болохоор бидэнд хамаагүй ээ гээд орхичихож чадахгүй юм даа Хоёр охин тэдний ярианаас юу ч ойлгосонгүй. Хооллож дуусаад зөвхөн тэдний л ажил мэт хэнээр ч хэлүүлэлтгүй аяга тавагнуудаа угаагаад тогоо угаасан угаадасаа ханиндаа гарч хотныхоо нохойны идүүрт хийгээд жаал гадаа сууцгаав. – Эгч та сая ах, эгч хоёрын ярьсан юмыг ойлгосон уу? хэмээгээд Уранчимэг нусаа таттал – Тиймээ жаахан ойлгосон. Маргааш манай аав ирж намайг авах юм шиг байна – Юу … та бид хоёрт аав байдаг юмуу? – Бид хоёрт аав ч байгаа, ээж ч байгаа – Та худлаа ярьж байна. Ээж хэзээ ч эргэж ирэхгүйгээр бид хоёрыг

орхиод холоо явчихсан гээ биз дээ – Бид хоёрын ээж бол тиймээ. Дүү минь энэ ээж намайг ч, чамайг ч өргөж авсан юм шүү дээ. Би хальт санадаг юм. Манайтай хамт зусаж байна айлын эгч чамайг өлгийтэй байхад манай ээжид үлдээгээд явчихаар нь би эгч хүүхдээ мартчихлаа гээд гарч хэлэх гэтэл ээж: Одоо миний охин чиний дүү болсоон гэж байсныг – Тиймүү, тэгээд л Догсом ах, эгч хоёр надад дургүй байдаг юм байна л даа хэмээгээд санаа алдтал эгч нь гараас нь хөтлөөд – Би ч гэсэн адилхаан. Чи удахгүй сургуульд орно, хоёулаа заавал онц сурна шүү – За эгчээ, бушуухан том болох юмсоон – Эгчдээ амал – Юуг? – Заавал онц сураад сайн том хүн болно гэж амал – За эгчээ амлаж байна гэхдээ та … хэмээтэл Догсомын эхнэр гэр дотроос орилон – Та хоёр гадаа юу хийгээд байгаа юм. Ажлаа дууссан бол орж унтаач. Хоёр охин ч дуудангуут нь зэрэг шахуу босон гүйх зуураа өмдөндөө наалдсан шороогоо гөвөөд чимээгүйхэн гэртээ орцгоов. Маргааш нь

нар үдэлж байтал нэг хөтөлгөө морьтой хүн тэднийхийг зүглэн айсуй. Уранчимэг эгчийн хамт гадаа гартал Догсомын хүүхдүүд ч гараа салаавчилан нарнаас халхлан нөгөө хүний зүг харцгааж байна. Ирсэн хар хүн уяан дээр морио уяад том том алхан Догсомын гэрт яван орлоо. Догсом ч ирсэн зочиныг хараад – Сайн байна уу, хүрээд ирэв үү? – Сайн, сайн байна уу? тэглээ дээ. Миний охин аль нь вэ хэмээгээд гэрийн хаалганы цаанаас ирсэн хүнийг сониучирхан харах хүүхдүүдийг харан асуувал Догсом – Сугараа миний дүү ороод ир хэмээн эгчийг нь дуудав. Сугар хулгасхийн Уранчимэгийг хөтлөн гэрт яван ортол Догсомын эхнэр Уранчимэгийг – Улаанаа гадаа тогло том хүмүүс юм ярьж байна. Том хүний үг бол хууль хэдий сонирхож байсан ч асуух эрх, зориг ч байсан биш Уранчимэг эргэн эргэн харсаар дургүйхэн гэрээс гарав. Яагаад ч юм эгчийнх нь өчигдөр ярьж байсан аав нь эгчийг нь авч явахаар ирсэн бололтой. Ийнхүү бодох тусам

бяцхан зүрх нь айдаст автан ямарч аргаар хамаагүй заавал эгчтэйгээ хамт явна гэж бодон гэрээс алхам ч холдолгүй хүлээн зогсож байв. Төд удалгүй эгч нь уйлчихсан нөгөө ирсэн хүн эгчийнх нь тортой хувцасыг барьчихсан гарч ирэв. Уранчимэг Сугар дээр очин бэлхүүсээр нь тэврэн – Эгчээ та явах гэж байгаа юмуу?, Та намайг ганцааранг минь орхиод явах гэж байгаа юм уу … ииии. Ээж явсан одоо та бас явчихаар би яах юм бэ? эгчээ … хэмээн эхэр татан уйлахад Сугар ч дүүгээ тэврэн чангаар уйлан – Миний дүү … аав намайг

гэрлүүгээ авч явна гэнээ. Чамтай хамт явж болохгүй гэж байна … иии Хоёр охин биесээ тэврэн чангаар уйлалдахад хэн ч тэднийг ивий минь хэмээн өрөвдөж энхрийлсэнгүй. Харин Догсомын эхнэр хүрч ирэн Уранчимэгийн гараас хөтлөн Сугараас салгаад – Сугар миний дүү эртхэн мордож үз, аав нь чамайг хүлээгээд байна гэх нь юу юугүй мориндоо мордчихсон байсан Сугарын аав бодолоо өөрчлөөд охиноо авахгүй явчих вий хэмээн хий л санаа нь зовон хэлэх шиг. Сугар аав

дээрээ очин хөтөлж ирсэн моринд мордоод нэг гараараа цулбуураа барин нөгөө гараараа дүүгээ баяртай хэмээн нулимсаа ч арчилгүй эргэн, эргэн харсаар мордлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…