Home Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “13-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “13-р хэсэг”

1 second read
0
0
3,018

… Насанжаргалын дотор харанхуйлж айсандаа золтой л ухаан алдчихсангуй. Кто надо тебя …. кто надо тебя …. хэмээн орилсоор байлаа. Хөлийн чимээ аажмаар түүнээс холдож эхлэв. Нүдээ тас

анисан Насанжаргал аажмаар ганхан ойчив. Нэг мэдэхэд түүнийг хүмүүс өргөн гүйж явааг бүүр, түүрхэн мэдрээд ухаан алдав. Хэдий хугацаа өнгөрснийг ч мэдэх сөхөө байсангүй. Ухаан орж нүдээ

аажмаар зовиуртайгаар нээв. Би хаана байнаа. Хүмүүс харь хэлээр дэргэд нь зөөлөн шивнэлдэнэ. Бэрээ яаж байна. Зүгээр үү. Анисагийн зөолхөн дуу сонсдон хөөрхөн царай харагдахад Насанжаргалын хоср

хацрыг даган нулимс сад тавин урсав. Насанжаргал голдоо ортол айсан байлаа. Бэрээ тайвшир. Одоо ингээд Рахман ирнэ. Битгий ай. Бид бол өдөртөө хэдэн удаа ингэж зугатдаг юм шүү дээ. Тэр хүмүүс бүр

намайг тойроод тулаад ирсэн шүү дээ. Харин тэд чамд муу юм хийгээгүй нь аз. Чи тэд нар уруу юу гэж хашгичаад байсан бэ? гээд оросоор хашгираад байсан. Тийм болоод тэд чамайг орхиж явсан байна. Чамайг хазар охин гэж бодохгүй юу. өөр хэлээр ярихаар чинь орхиод явж байгаа нь тэр. Чамд аз дайрч. Цаг төр харьцангуйгаар тайвширсан ч манай хазарчууд өдөр болгон ийм дайралтанд өртдөг юм шүү дээ. Оройхон тийшээ Рахман ирж үг дуугүй Насанжаргалыг тэврэн авав. Түүний зүрх маш хүчтэйгээр түг түгхийн цохилон байлаа. – Хайрт минь чи минь зүгээр үү. Их айсан уу? – Их зэрлэг балмад хүмүүс байсан. – Хазар хүмүүс аз жаргалтай цаг эрх биш ирэх биззэ. Насанжаргал дахиад Герат уул уруу явна гэхээс айж байсан ч

Рахманы барьж ирсэн машинд орж суув. Элсэн уул уруу салах замд ороод очин очитлоо Рахман гэрлээ унтрааж явлаа. Машины гэрлийг харсан Талбичууд ирж магадгүй гэж болгоомжилжээ. Тэнд Рахман, Насанжаргал хоёр дахиад гурав хоноод замд гарахаар шийдэв. – Та хоёр минь энхжингийн оронд амар амгалан амьдар. Ээждээ зовох юм байхгүй. Байнгын айдас түгшүүрийн дунд айж, түгшин амьдардаг гэлээ ч энэ Герат уулаа ээж нь орхихгүй. Энд миний өвөг дээдэс хэдэн зууны турш амьдарсаар ирсэн юм. Хазар хүмүүс өнөө цагт доройтовч тэнгэр заяатхүмүүс. Их хааны хүү Тулуй ноёны харъяат иргэд гэдэг юм. Манай аймаг улсыг олон морьтон баатар эргэж ирж аваагүй ч олон зуун жил бид энд амьдарсаар ирсэн. Би монгол бэртэй болсондоо

их баяртай байна, Харин бэрдээ огөх бэлэг алга. Хямд төсорч гэлээ үндэснийхээ хувцасыг оёсон юм гээд Насанжаргалд ууттай зүйл өгсөн хадам эхийнх нь зовлон хуралдсан нүднээс нулимс тасралтгүй асгарсаар байлаа. – Баярлалаа ээжээ. Насанжаргалын хоолой бас зангирч ирэв. – Рахман. Охин дүүгээ алс нь өөртөө аваарай. Анисаг чам УРУУ явуулах гэж хоёр жилийн өмнөөс би олсон афганиа хадгалаад байгаа. Охин минь жаргаг. – Ээж та ч гэсэн явах хэрэгтэй. Улаанбаатарт очоод Аниеатайгаа амьдрах хэрэгтэй. Би Герат уулаа, хэдэн ямаагаа бас илжгээ орхихгүй ээ. Бас хоёр хүү минь байна. Бага ах чинь ноднин баривчлагдаж нуруугаа хуга цохиулсан. Цаашид тийм юм тохиолдоход би энд байж ээж хүнийхээ үүргийг биелүүлэх

хэрэгтэй. Рахман ээжийгээ өровдөж, хоргодож байсан ч явахаар гарч машинд суув. Ээж нь нулимсаа цааш нь сорчихов уу гэлтэй шимж залгиад “ хүүгээ явж байхад уйлж, нулимсаар үдэж болохгүй. Хүү минь дээд хаадын нутагт жаргаг. Харин сүү өргөх хэрэгтэй !” гэж бодсон эх арьсан хувинтай сүүнээс хүүдээ амсуулж араас нь өргөхөд бэлтгэв. – Ээж ах дүү нараа сайн сууж байгаарай! Амьд байх нь чухал шүү. Рахман нулимсаа цааш нь хүчлэн залгиад солонгореон хоолойгоор хэлэв. – Ач жаргал хүсье! Хүүхдүүд минь … Эх хоолойгоо зангируулан хэлээд бушуухан цааш эргэв. Эх нулимсаа нуухын зулд буруу харжээ. Модон тэрэгний дугуй аятай хүнд хэцүү амьдрал эхийн өснө тэнхлэгээ даган эргэлдэн байлаа. “Ээ хөх тэнгэр минь. Нэг хүүг минь ч гэсэн ершөөн хайрла. Холын Монголын тэнгэр хүүгийн минь

дээр тунгалаг байг”. Эх чин сэтгэлээсээ хөх тэнгэрт сүсэглэн залбирав. – Ээжээ. Хүү нь явлаа. Хүүгээ гэврэхгүй юм уу. Рахман ихэд аргадангуй дуугарав. – Яв даа үр минь. Хайртай хүү минь. Чамайг их дэлхий тэвэрч яваг. Рахман эхийгээ хүлээн зогссоор байхад ах нь гүүний гараас хөтлөн машинд оров. – Сайн яваарай дүү. Бэрийг айлгачихвий. Болгоомжтой яв. Ээж чамтай салах ёс хийхэд хэцүү байх шиг байиа. Ах нь дүүгээ явуулах дургүй бололтой шивнэх шахам дуугарав. Рахман машин асаан хөдлөв. Герат хэмээх элсэн уул ард хоцорч, хазар хэмээх зовж хавчигдсан ард түмэн энд, тэндгүй нүцгэн хөлөөрөө газар алгадаж, нурруун дээрээ хүнд ачаа тавин төгсгөлгүй амьдрал өөд ихэд ядрангуй мацан зүтгэх нь харагдана. Тэр ард түмний нэг хэсэг энэ амьдралынх нь тулах цэг болж дэргэд нь бодлгошронгуй жолоогоо залан явааг Насанжаргал мэдрэв. Рахман үе, үе бодолд өртөн сэтгэлээр

унадагийг Насанжаргал эргэн бодов. “Амьдрал гээч ямар их үнэтэй байдаг юм бэ?” хэмээн Насанжаргал анх удаа өөртөө дуу алдав. – Рахман би чамд хайртай. – Би ч гэсэн чамд хайртай. Хос залуус биесээ харан гунигтайхан инээмсэглэцгээв. Тэдний өмнө Ертөнцийн нэгэн тоост хязгаарын шаргал зам зурайж улаан тоос манарна .. Өдийд Ертөнцийн нөгөө хязгаар дахь Монгол орон цэцгийн гурван сардаа дуниартан мөн ч сайхан байгаа даа . Өсөхөөс сурсан Монгол хэлтэн ертөнцийн нөгөө хязгаарт тун ч зовлонтой амьдарч буйг Насанжаргал өөрийн нүдээр харжээ … … Өдрөөс өдөрт Чимгээгийн гэдэс томорсоор байлаа. Найман наснаас өдийг хүртэл хамт үерхэж нөхөрлөж ирсэн Оюумаа ядаж ганц удаа ч ярихаа больж ганц дүү Чимэд нь хүртэл түүнийг орхисон мэт үл үзэгдэж хадам аавынх нь бяцхан охин ирснээс хойш нөхөр нь дуугүй дүмбийсэн хүн болж хувирсан нь бас түүний сэтгэлийг зовооно. Ээжийг нь хөнөөсөн алуурчин усанд хаясан чулуу шиг алга болж, удам дамжиж ирсэн шүтээн эргэж олдохоосоо нэгэнт өнгөрчээ. Ангийнх нь Нанзаа сэжиглэгдэн баахан хоригдоод суллагдсаныг нөхөр нь мэдэж иржээ.

Амьдрал гээч ихэд утгагүй хоосон юм шиг санагдан сэтгэл нь цалгина. Тэрээр нөхөртөө хоол хийж тавьчихаад өөрөө идсэн ч үгүй унтлагынхаа өрөонд орж буруу харан хэвтэнэ. Тэр хэн иэгэнд асар их гомдох аж. Дахин, дахин буяны ном уншуулсан болохоор ээжийнх нь хоргодсон сүнс тэнгэрийн оронг зорьсон бололтой таг чиг болжээ. Чимгээ ээжийгээ тэнгэрийн оронд бурханы дэргэд очсон гэж тэрээр баттай бодож байлаа. Нөхөр нь ирж буй бололтой доор хөлийн чимээ гарахад Чимгээ боссон ч үгүй ээжийгээ өрөвдөж. харамссан сэтгэлээ барьж дийлэлгүй сэмхэн нулимсаа арчив. – Хүн байна уу гэх эмэгтэй хүний дуу гарахад Чимгээ өндийн босов. “Оюумаа ирж байгаа юм болов уу. Нэг ирмээрсэн дээ. Намайг ингэж зовж ганцаардаж байхад” баярлаж бас гоморхож бодсон Чимгээ аажуухан уруудан бууж ирэв. Намрын сэрүүн өдрүүд хэдийн ирснийг илтгэх гоёмсог даавуун цув өмссөн Тогооноо ташаа тулан зогсч байлаа. – Өө та юу. Сайн байна уу? –

Чиний бие сайн уу Чимгээ. Төрөх дөхөж байна уу? – Арай болоогүй байна. Та суугаач! – Зүгээр дээ. Хэдэн үг сольчихоод гармаар байна. – За – Чимгээ танай хадам аав хүнтэй суусан гэл үү? – Юу. Би тийм юм сонсоогүй юм байна. Чимгээ гайхаж нүд нь томров. – Гэрлэсэн гээд байх юм. Нялх хүүхэдтэй болсон юм биш үү “яанаа” гэх бодол төрсөн Чимгээ хадам эцгийнхээ нэрийг хамгаалахыг хичээж Хүүхэд өргөж авсаи. Харин гэрлээгүй байхаа гэхэд Гэрлэсэн л гэсэн юм даа хэмээн Тогооноо намжирдав. Энэ үед ашгүй гаднаас Насан орж ирээд Тогооноог таагүй харав. – За та энд юу хийж явдаг билээ? – Аавын чинь талаар явж байна. – Хэн, хэний чинь амьдрал хамааралгүй болсон юм биш үү. Аав өөрт чинь хангалттай төлсөн гэсэн. Одоо бас яагаад манайд орж ирчихсэн байдаг билээ, Өортэй чинь ярих юм надад

лавдаг байхгүй шүү. – Хм. Тогооноо цүнхээ санжигнуулан сэлбэлчсээр үүд чиглэхдээ гэнэт эргэн халаасаа ухаж атга дүүрэн шороо авч цацав. Дараа нь тэр чигтээ гараад явчихав. – Сайн, сайхан амьдрахыг чинь харъя баячууд минь. Тогооноог шороо цацахад Насан цочин хойш ухарсан тул шороо Чимгээгийн нүүр хүзүүд цацагдан буужээ. – Энэ гэнэтийн явдалд Чимгээ учиргүй сэжиглэж – яасан муухай хүн бэ?. Яаж байгаа юм бэ?. Би ер нь яасан юм бэ? Гээд асгаруулан уйлав. Ерөөс ээжийгээ алдсан энэ зургаан сарын хугацаанд Чимгээгийн ганц чадах юм нулимс болоод байлаа. Насан учиргүй сандарч шороог гүвж унаган эхнэрийнхээ хувцсыг хурдхан сольж цэнхэр спиртээр нүүр хүзүүг нь арчив. – Энэ балай авгайг яах гэж гэртээ оруулдаг юм 6э? – Би ямар оруулсан биш. Өөрөө ороод ирсэн. – Чи хаалгаа түгжээгүй байсан юм уу – Тийм. Чамайг ирнэ гээд. – Хаалгаа түгжиж байл даа. За тайвшир ханиа. Цаадахь чинь худлаа дүвчигнэж яваа юм. Энэний

хүнд хараал хийнэ гэж юу байдаг юм. Битгий сэжиглээрэй! За юу хэмээн Насан эхнэрээ тэвэрч үнсэн аргадав. – Хоол хийгээд тавьчихсан – Ийм сайн эхнэр шүү дээ. Хоёулаа хамт идье тэгэх үү? – Ханиа би идмээргүй байна. – Өө чи ийм өөдгүй шүү дээ. Хамт хооллоё! Гэсэн Насан хормогч зүүн хоёр тавганд хоол аягалав. – Би утсаа дээр орхичихож. Аваад ирье Чимэд ярьж магадгүй, – Хоолоо идчихээд болооч дээ. Чимэд яав гэж дээ. Нэг бүсгүйтэй цуг явж байсан. Удахгүй бэрийг чинь авчирч танилцуулна биз. – Оюумаа бас ярьж магадгүй шүү дээ. – Хцс. Хөгийн юмнууд. Тэднийг битгий гуй! Тусалбал тусалсан шиг туслачихгүй. Өөрсдөөс нь болж гай ирсэнийг ойлгохгүй байгаа юмуу хаашаа юм. Ярихгүй бол ярихгүй л байна биз. – Ингэж болохгүй ээ ханиа. Хань нь одоохон. Чимгээ шат өгсөн дээш явав. Насан хоолнуудаа ширээн дээр тавьж хачир нэмээд эхнэрээ хүлээн дээш харав. Төдөлгүй утсаа барьсаар Чимгээ яаран доош буув. Насан эхнэрээ хүлээж тэвчилгүй хоолоо халбагадаж байтал Чимгээ орилох

сонсдоно. Түгхийсэн битүү чимээ сонсдоход Насан цочин эргэж харав. – Чимгээ цонхийн цайж уначихсан байлаа. Насан Чимгээ гэж хашгиран гүйн очив. – Чимгээ тун ч тамирдсан бололтой ёолоод нүдээ анив .. … Намрын тариа хураалт эхэлчихсэн завгүй цаг нэгэнт ирсэн болохоор Товуу тариан талбайгаас үл холдоно. Ач охин нь овоо торниж хөөрхөн ганцаараа суун гангар, гунгар ярих болсон тул Товууд их ханьтай болоод байлаа. Булцайсан хөөрхөн цагаан царай, тас хар даахьтай тэр охинд Товуу хайртай гэж жигтэйхэн. Товуу охиндоо Ану хэмээх сайхан нэрээр улсын бүртгэлд оруулжээ. Жавзан охиныг нь сайхан асарч байлаа. Цагаан хяруу цавцайсан намрын тунгалаг өдөр Товуу ажилдаа явахдаа охиноо тэврэн үнсэв. Охин өвоөгийнхөө элгэнд наалдан хөөрхөн гэгч нь инээмсэглэнэ. – Жавзаан би ажилдаа явлаа шүү. Миний жаахан гүнжийг аваарай. – Одоохон Захирлаа. Жавзан гарч ирэн Ану охиныг авахад охин гараа сарвалзуулан Товуугийн хойноос зүтгэнэ. – Хараач захирлаа. Ану таныг дагаж байгааг нь – Өвөөгийнхөө хөлийг удахгүй хучна даа. Миний охин … – Хэлээд яах вэ?

Хүүхэд амархан өсөх юмаа. Одоо удахгүй та охиноо хөтлөөд явна даа. – Хүүе Жавзаан. Шинэ жил гэхэд миний охин хөлд орох болов уу? – Арай үгүй байлгүй дээ. Март гэхэд холд орно биз. – Хурдхан март болоосой! Ихэд хүсэмжилсэн өнгөөр хэлсэн Товуу нялх охиныг дахин үнсээд гарав. – Жавзаан цаадуулаа шамдуулаарай! Үдийн хоолыг талбайд хүргэж өгөөрөй. Өчигдрийн хоол оройтсон шүү. – Ойлголоо захиралаа. Товуу ажилдаа явж охиныг тэвэрсэн Жавзан цех үрүү явав. Энэ үед Тогооноо үтрэмийн машинаас бууж байлаа. – Жавзан эгчээ еэвэнгийн үзэм дуусчихлаа. Бас дарсны чацаргана нэмж авмаар байна. Элсэн чихэр ч гэсэн нэг мосөн авчих гэсэн юм. – Тэгээ тэг. Нэг мөсөн авчих. Би гал тогоо ороод ирье! Өчигдөр талбайн хоол оройтууллаа гэж захирал уурлаж байна лээ. Тогоочид хэлчихээд ирье! Чи охиныг тэвэрч байгаач! – Жавзан эгчээ охиныг тэргэнд хийчих, Намайг тэврэхээр уйлаад байдаг юм. Би хөдөлгөж байгаад охиныг унтуулчихъя! – Бас борлуултанд явна шүү дээ би. Та хурдхан хүрээд ир тэгэх үү Жавзан охиныг тэргэнд хийх зуураа Би хурдхан яваад ирьеэ!

Ану унтаарай! Одоохон гээд цааш явав. Оюун тэргийг зөөлон хөдөлгөж бүүвэйлэхэд охин унтаад өгөв. Оюун охиныг тонгойн харснаа. Хөөрхөн шүү унгаж байгааг нь. Бумбайчихаад хэмээн өхөөрдөж охиныг зузаалаад байшингийн нөмөрт орхин эргэв. Борлуулалтын машин ирж жолооч ахимаг насны эр бууж ирээд – За бүсгүй мииь хурдалж үзээрэй. Аймгийн төвийн хэдэн хүнсний дэ.н үүрийн эзэд утасдаад чих цоолох нь. Манай амтат хүнс ч аргагүй энэ нутгийн брэнд бүтээгдэхүүн юм аа. Харин өнөөдөр хэн нь миний кабсныг наран адил гийгүүлэх гэж байна даа гэж марзганав. – Чимээгүй ээ. Битгий хүүхэд сэрээчих. -Паа базардарь. Захирлын гүнж нойрсч байна уу. Бамбайгаад ямар ч хөөрхөн юм бэ дээ. – Наад чимээгээ. Хүүхэд сэрээчих гээд маяглаад байх юм. Жолооч бүсгүйн мөрөөр тэвэрсээр цех үрүү ороход Тогооноо тэргэнд байгаа хүүхэд үрүү гэтсээр очив. – “Муу төгцөг чиний аз жаргалыг би харлуулаад энэ гөлгийг чинь гудамжинд

төөрүүлээд хаячихъя л даа” Тогооноо шүд зуун хүүхдийг тэрэгнээс угз татан авахад хүүхэд часхийн орилов. Тогооноо сандрахдаа хүүхдийг тэврэн цехийн байшиш’ тойрон гүйв. Хүүхдийн өлгий тэрэгний дэргэд ойчиж тэрүүхэндээ салхинд хийсч дэрвэлзэнэ. Оюун чих тавьсаар хүүхэд уйлахгүйд тайвширч дэлгүүрүүдээр борлуулах хүнсний шинэ бүтээгдэхүүний гооцоо хийгээд явахаар гарч ирэн Жавзанг харан хүлээсхийн зогсоход цагаан халадны хормой дэрвүүлсэн Жавзан хурдан, хурдан алхан ирж явлаа. – Жавзан эгчээ би явлаа. Ану унтаж байгаа шүү гэсээр Оюун машин уруу явав. – За сайн яваарай! Би очлоо гэсэн Жавзан амьсгаа дарж хэсэг зуур зогссоноо “Одоо гэрт нь оруулъя даа. Гадаа жиндүү байна. Даарчихна” гэж ганцаараа яриад хүүхэд тийш очив. – Хүүшээ энэ Оюуныг салан палан гэдэг. Хүүхдийи олгий

унагаачихсан байх юм. Хүүхэд даарчихлаа шүү дээ. Найдлагагүй гэдэг нь гэж үглэсээр газар унасан хүүхдийн өлгийг шүүрч тэрэг үрүү хараад орь дуу алдав. – Хүүе та минь ээ. Хүүхэд хаана байна. Жавзан ийн хахирган орилох чимээнээр хүнсний цехийн хүүхнүүд гүйлдэн гарч ирцгээв. Жавзан тэднийг арга барагдсан харцаар харж Ану … охин … захирлын охин хаана байна гэж хашгирав. Хүүхнүүд бие биенээ харцгаан мөрөө хавчицгаахад хэн нэгний Захиралд хэлээчээ гэх дуун сонсдов. – Ээ Бурхан минь би одоо яанаа. Жавзангийн уйлагнах сонсдоно. … … Дүүргийн шүүхээс гаран толгой гудайлган алхах Нанзаа замын хажуугийн сандалд суун бодолд дарагдав. ” Яахаараа … яахаараа тийм адгийн муухай санаа Өрнөхөөс гардаг байнаа. Одоо яаж хүний нүүр харах билээ. Чимгээгийн ээжийг хөнөөчихөөд алтан бурханыг нь авчихдаг. Арай ч дээ. Тийм бузар зүйл хийх гэж. Гэтэл би Чимгээд хайртай шүү дээ. Насан туршдаа

хайрлаж яваа анхны хайрын минь эзэн. Хайртай охины өмнө ээжийг хөнөөчихдөг яасан муухай хүн бэ?. Би ийм хүнтэй ханилж байсан гэж үү .. энийг нь мэдсэн бол … яах гэж, яах гэж түүний очих газрыг зааж өгч амийг авруулав даа” хэмээн Нанзаа өөртөө шаналан байлаа. Нанзааг хорих тушаалыг цуцлуулсан мөрдөн байцаагч Хүчит түүнийг тэр өдөрт дагуулан Дорнод уруу онгоцоор нисэв. Дорнод орох замын турш мөрдөн байцаагч түүнтэй эхнэрийнх нь тухай ярилцаж явлаа. – За бид ирчихлээ. Хятад хороолол гэдэг нь энэ. Дорнод аймгийн цагдаагийн газрын ажилтан тэднийг хүргэж ирээд хэлэв. – Баярлалаа хө. Одоо болсон. Айлын хаяг бидэнд байгаа. Тусламж хэрэгтэй бол та нарт дуулгая. Амжилт хүсье гэсээр Хүчит тэр залуугийн гарыг атгав. Дүрвээн эмгэн турж эцэж цонхийн цайсан Нанзааг танихгүй байлаа. – Цай ууцгаа хүүхдүүд хаанаас хааг зорьж явна даа. – Улаанбаатараас танайхыг зорьж явнаа. Дүрвээн гуай таны бие тэнхээ сайн уу? хэмээн Хүчит энгүүн өгүүлэхэд талх зүсч байсан эмгэн буурал үсээ арагш нь

илээд нүдээ жоохийлгон байж Хүчитийг харна. – Хүүхээ. Хэн байна даа чи. Би танихгүй л байна шүү. – Би ч яах вэ? Таны намайг танихгүй байх чинь зөв. Манай найз таны хүргэн болох хүн шүү дээ. – Юу эмгэн дуу алдан эргэж Нанзааг ширтээд “Үгүй нээрээ таньдаг харсан царай шиг. Xэн байнаа чи” гэсээр ойртов. Нанзаа инээмсэглэж. – Би Нанзаа байнаа. Дүрвээн эгчээ гэв. – Ээ хөөрхий гэж. Эмээ нь чамайг таньсангүй. Нээрэн тийм байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Манай Өрнөхийн нөхөр. Хүргэн байлгүй яах вэ? Үгүй чи минь яахаараа ингэж турдаг байнаа. – Манай найз өвдчихөөд байгаа юмаа. – Еэ харла гэж. Одоо тэгээд гайгүй юу? – Гайгүй ээ – Ашгүй дээ. Ингэхэд Өрнөх яагаад ирээгүй юм бэ? – Одоо ингээд ирнэ. – Би хоол хийх минь. Эмгэн маш хурдан хөдөлж, яах ийхийн зуурдгүй хоол бэлэн болов. – Хүүхдүүд хоол идэдгээ. Хоол идэж амсхийн хэвтэж байсан Нанзаа нэг мэдэхэд зүйрмэглэж байлаа. Оройн нар хүүшилсээр тал нутаг нүүгэлтэн

бүүдийеээр харанхуй ноёрхож цонхоор цагаан одод яралзана. – Ахмадаа шал дэмий ирсэн юм биш үү Өрнөх ирэхгүй байгаа биз дээ. – Ингэж ярихыг хориглоно шүү. Ахмад тайван хэлээд буруу харан хэвтэж тэр чигтээ хурхирч гарав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…