Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “12-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “12-р хэсэг”

2 секунд уншина
0
0
813

Тогооноо, Товуу дээр буцаж ирээд очвол яах бол гэсэн бодолд хөтлөгдөн Товуугийн дэргэд байдаг найз хүүхэн үрүүгээ залгав. – Байна уу Урнаа юу?. Би Тогооноо байна. – Хүүе ямар сонин хүн бэ? Чи тэгээд

сайн уу? Яаж шуу амьдарч байна даа? – Өө дажгүй шүү дээ. Би яг доошоо орж харагдаач. Шинэ хороололд шинэ байранд орчихсон жаргаж байна. – Чи ч тэгнэ л дээ. Хөөе энд их сонинтой байгаа шүү дээ

– За ямар сонинтой байна. Хэлээч дээ – Товуу захирал шинэ эхнэр авчихсан. – Аан. Нээрэн үү? – Нээрэн байлгүй яах юм бэ? Тэр хүүхэн бүр жаахан охин. Хорь хүрсэн юмуу үгүй юу. Жаахан охин. Оюутан охин

гэсэн. Тэр охин нь бас хүүхэд гаргачихсан. Тэр гурав одоо хамт амьдарч байгаа. – Тийм үү Ёстой ногоо шар сэмжилнэ гэдэг нь болчихсон хөгшин төгцөг байна даа. – Тэр охин нь оюутан охин юм

шиг байна лээ. Одоо орос уруу сургуульд явах юм гэсэн. Мэдээж тэр охин Товуу захирлын мөнгөнд нь болоо биз. Захирал хүүхэддээ хайртай гэж жигтэйхэн гэсэн. – Тийм үү? Ойлгомжтой шүү дээ. Тэр

мөнгөний хүүхэн л байгаа шүү дээ. За та болж байнаа. Найз нь чам уруу ярьж байнаа баяртай. – Баяртай яриарай найзаа. Утас тасарч Тогооноо хөмхий зуун бодолд автав. “За гайгүй дээ муу хөгшин гахай. Муу төгцөг даанч үг дуугүй намайг гэрээсээ хөөчихсөн. Ийм учиртай байж л дээ ичдэггүй амьтан бэ? Яасан. Жар гарч цагаан толгойлчихоод хүүхэд гаргаж байдаг. Одоо тэгээд би хөгшдөөд түүнд гологдсон болж байна уу. Яасан овоо муу гар вэ? Чиний тэр мөнгөний хүүхнийг би хүний нүүр харах аргагүй болгоод хожимдож ирсэн аз жаргалыг чинь хөнөөж орхиё л доо” Тогооноо хорсол бачууралдаа болоод утсаа дуугарсныг мэдсэнгүй. Утас нь дуугарсаар байлаа. Утсаа сая анзаарч авч харав. – Энэ чинь хэн бэ? Нэг муу оюутны дугаар шив

дээ. Хэн байдаг билээ. Надтай ярих шаардлагатай л хүн байна даа. Гарзтай биш сонсъё юу ч гэх юм билээ – Байна уу? Нэг их таньдаг энхрийхэн дуу – Сайн уу Тогооноо эгч үү ?“ Үгүй ер эгчээ гэх шиг энэ хэн бэ?” – Тийм байна. Чи хэн бэ? – Дүү байна шүү дээ Нараа. Тогооноогийн хоолой өөд нэг юм тороод явчихав. – Миний дүү. Хүүе гэгээд сайн уу? миний дүү. Яагаад эгчтэйгээ уулзахгүй чимээгүй болчихов. – Та өөрөө дугаараа сольчихоод. Би тэгээд таниас төөрчихлөө шүү дээ. – Чи тэгээд хаанаас эгчийнхээ утсыг олсон юм бэ? – Ааваас. Аавынд очиж хэд хоноод одоо “Эрхүү” үрүү сургуульдаа явах гэж байна. – Аав нь сайн уу? Ноднин нэг очсон юмаа. – Тийм гэсэн. Тогооноо эгчээ та нөхрөөсөө салчихсан юм УУ? – Аав таныг сайн хүнээс салчихсан гэж байна лээ – Үхсэнийнх нь сайн хүн байх вэ? Хоёулаа уулзах уу? – Аниа нь дүүгээ бас санах юм байна шүү дээ. – Би ч гэсэн

таныг их санадаг. Гэхдээ энэ удаа уулзаж чадахгүйнээ. Ажил амжихгүй байна. Өвлийн амралтаар ирэхдээ уулзъя – За за. Яг уулзаарай. – Тогооноо эгчээ дүү нь охинтой болсон. – Юу. Чи хүүхэд гаргасан гэж үү? – Тиймээ. Санаандгүй явдал болж жирэмсэлсэн. – Юу гэнээ. Тэгэхээр чи нөхөргүй байхнээ. Хүүхдээ яасан бэ? – Хүний төрсөн эгч гэсэндээ Тогооноо дүүдээ зовинон түгшээд явчихав. – Харин тиймээ эгчээ. Охин маань тэр хүний аавынд үлдсэн Их сайн хүн байна лээ. Санаа зоволтгүй ээ эгчээ – Тийм болтугай. Муу л байна даа. Нараа минь чи хүртэл хүүхдээ хүнд өгчихдөг. Харин эгч нь хүүхдээ авахуулсандаа харамс ч барахгүй байхад …. Тогооноогийн дуу гунигтай болов. – Эгчээ та хүүхдээ авахуулчихсан юмуу? – За энэ яах

вэ? Дараа яръя. Тогооноо дүүтэйгээ яриад ихэд гуншт автав. “Би … би… өрөө буруу юм хийсэн юм даа. Гэхдээ Товуу муу хөгшин зөнөг өөрөө Но-той байсан байна шүү дээ.” Түүний нүд хорсолтойгоор гялалзаж байлаа -За. Найзаа ядарч байна уу? Чиний өгсөн мэдээллийн дагуу Бээжинд хаягт заагдсан Жан овогтынд эхнэр чинь очоогүй байна даа. Хүчит ахмадын яриаг сонссон Нанзаа зүрхнийхээ цохилтыг чагнах мэт хэсэг чимээгүй суув.Үгүй тэгээд ахмадаа миний эхнэр тэр айлыг мэдэх нь байтугай тийм хүн байдгийг ч сонсоогүй шүү дээ. – Үнэнийг хэлэхэд би ганц зүйлд зовж байна. Чиний эхнэрийн амь нас аюулд учраад байна. – Яагаад? – Яагаад гэвэл түүнд хохирогч С-ийн гэрээс алдагдсан алтан бурхан байгаа. – Та миний эхнэрийг хилс хэрэгт гүтгээд байна шүү дээ. – Нанзаа би өөрийн таамагт ер эргэлзэхгүй байгаа. – Харин чи надад эхнэрээ хаана очиж болохыг нуулгүй хэл. Ингэснээр чи эхнэрийнхээ амь насыг аварч болох юм шүү. – Үнэнийг

хэлэхэд тэр Жан овогтоос өөр ах дүү цөөн шүү дээ. – Жан овогт одоо түүний ах биш алах дайсан нь болчихсон байвал яах вэ? – Арай үгүй байлгүй дээ Жан авга гээд сүйд болдог юм. – Танайхаар юу ч хийхээс сийхгүй залуус эргэлдээд байгааг чи юу гэж тайлбарлах вэ? – Одоо мэдэхгүй юм даа. Би тийм хүмүүстэй харьцдаггүй. – Өрнөх өөр хаана байж болох вэ? Нанзаа толгойгоо барин хэсэг бодлогошров. Нээрэн Өрнох хаачдаг юм болоо? хардах овчтэй ю.м чинь. Намайг хардахдаа арай оөрийгөө сүйдэлчихсэн юм биш байгаа даа. Тэр орой нэг л хачин байсан” Нанзаа толгойгоо өргөн байцаагчийг харав. – Байцаагчаа ингэхэд цаадахь чинь амьд мэнд явдаг байгаа. – Эрсдэлтэй байдалд байж болзошгүй. Чамайг би хаана очих боломжтой вэ? Түүнийг нь

хэлээд өг гэж гуйгаад байма шүү дээ. Бид хожимдвол харамсалтай шүү дээ. Нанзаа гэнэт өндөлзөв. – Ингэхэд Дорнодод нэг эмгэн байдаг юм. Бид хоёр жилд нэг очдог юм. Арай тийшээ явчихсан юм биш байгаа даа. – Тэгээд тэрийгээ эртхэн хэлчихгүй яасан юм бэ? Хаяг нь – Харин хаягийг нь одоо юу гэдэг юм болдоо. Аймгийн урьд уруу Хэрлэн голын эрэг үрүү шахаж буусан гэр хороололд байдаг юм. Хуучин хятад хороолол гэдэг байсан юм гэсэн. Өрнөхийн ээжийг нас барсаны дараа аавтай нь ханилж түүнийг хүн хийсэн Дүрвээн гэж эмгэн байдаг юм. – Чи гэрийг мэдэх үү? -Би ч мэдмэ л дээ. Чи намайг ингэж цоожлоод байгаа юм чинь яалт ч үгүй шүү дээ. Хүчит инээмсэглэн Нанзааг харж өрөвдөх шиг болов. “Цайлган гэхэд дэндүү цайлган хүн дзэ. Амь насыг аюулгүй байдалд байлгах зорилгоор олон хоног хорьчихлоо. Тиймээ Нанзаа чи хүн алах хүн биш. Байгууллагын даргад нь хилс хэргээр цагдан хорьсон гээд тодорхойлоод өгчихсөн. Одоо энэ амьтныг гаргая

даа”. Хүчит ингэж бодоод цүнхээ онгойлгож Нанзааг авагдсан цагдан хорих арга хэмжээг цуцалсан прокурорын зөвшөөрлийг ширээн дээр гаргаж тавив. – За Нанзаа минь чамд авах юм байна уу? – Надад дутсан юм ч алга даа. – Тэр өрөөнөөс авах юм байна уу? – Миний хувцас байгаа. – Хурдан аваад ир. Хүчитийг ууртай ч юм шиг уцаарлахад Нанзаа гүйх шахам харгалзагч уруу очив. – Намайг хувцасаа аваад ир гэнэ. – Битгий залаад байгаарай хулгайч минь. Бас их гараа. Энэ хооронд сэлгүүцээд байх санаатай. Алив тамхи байна уу? – Өрөөнд байгаа шүү дээ. Очоод ав. – Хянагчаа наад нөхрөө буцаагаад аваад ирээрэй. Хорих тогтоол нь цуцлагдсан. Даалтанд гаргах юм. Хүчитийг ийн хэлэхэд харгалзагч Нанзааг дохин хурдан эргэв. – Иш чи минь сайн л болов уу даа гэсээр түүнийг хүзүүдэн авсан Оюумаа мэгшин

уйлахад Нанзаа дагаж өмолзөв. Нэг хүн морөн дээр гараа халуун оргиулан тавихад Нанзаа эргэн харав. Доголон нулимстай Болд түүний өмнө зогсч байлаа. – Ядрав уу? Болд түүнийг халуун дотноор тзврэхэд Нанзаагийн нүднээс нулимс садран урсав. – Иш бүр турж цонхийчихож. Ямар гай нь хөтөлж би чамайг тийш дагуулж очиж зовлонд унагаваа. Ямар их гай вэ? Хэмээн Оюумаа нулимсаа урсган үглэж гарав. – Одоо яая гэх вэ? Өнгорсон юмыг. Миний найз тайвшир. – Чимгээ яаж байна сайн уу? Нанзаа мартсан юмаа санах мэт ийн асуув. – Сайн л биз. Би гомдоод уулзаа ч үгүй. Сайн ч гэж дээ. Ээжээсээ салсан хүн яаж сайн байх билээ дээ. Чин сэтгэлээсээ хандаж байхад тийм

аймшигтай юм болчихдог. Гэсэн ч түүнд гомдоод байх юм. – Мэдээж тийм юм болчихоод байхад хэн ч тэгнэ л дээ – За та нарын яриа дууссан бол наад хүнээ даалтанд ав. Харин Нанзаа та өнөөдөр надтай хамт нэг ажилд явна шүү. Усанд орж хоол идээд хувцасаа солиод хүрээд ир. Хүчит ийн хэлээд өмнөх цаасаа авав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *