
“Ээ дээ миний муу эцэг жинхэнэ ийм шижир алтны инжаан байсан юм шүү дээ. Алт барьж өссөн амны хишигтэй охин шүү би. Уучилна биз дээ бүсгүй дэндүү их үнээр миний нөхрийг түрээслэж дээ.” Өрнөх
яах, ийхийн зуурдгүй алтан бурханыг шүүрээд үүд үрүү эргэв. -Хүүе та минь хэн бэ? Сэвжидмаа гуай цааш харан бурханыг тэмтчих нэгнийг хараад дуу алдаж дэрэн дороосоо утсаа шүүрч Чимгээгийн утсанд
залгав. Нэгэн хүчирхэг гар түүнээс утсыг шүүрэн авч үүд үрүү шидээд цус хурж улаанаар эргэлдсэн нүдээр эмгэнийг муухай ширтэв. Бурхан минь өнөөх эрлэгийн элч нь арай биш биз ийм бодол төрсөн эмгэний
нүүр өөд төдөлгүй халуун огшиж дотор нь харанхуйлаад ирэв. Эмгэний эцгийн хэдэн үе дамжин шүтэгдэж ирсэн шүтээн “Бурхан багш” тэр элчийн элгэнд гялтагнасаар үүд үрүү холдоход – Бурхан
минь …. бурхан минь. Аврал ихт бурхан минь. Бурханыг минь өгөөч гэж шивнэсэн эмгэнд гэнэт их хүч орох шиг болон ухасхийж хоромын төдийд хүүхний дэргэд очсон байв. – Бурханыг минь өгөөд орхи. – Май

төгцөг минь. Завхай охиноос чинь би өрөө авч байна. – Битгий дэмий ярь. Миний охин чам шиг луйварчин биш. Эмгэн хамаг хүчээ дайчлан хүүхний ширүүн хар үснээс зуурч өөр үрүүгээ далбилзтад татахад Өрнөх ёолон түүнийг байдаг хүчээрээ түлхэн унагав. – Бурханыг минь өгөөд орхи. “Энэ муу лаларын эмгэн гай болох юм байна л даа дуусгачихъя” шунал гээч энэрэх сэтгэлгүй дайсан ганц мөчийн дотор Өрнөхийг бүрнээ эзэмдэж тэрээр одоо хүртэл барьсаар яваа гантелиар эмгэний толгой уруу хүчтэй буулгав. Хөөрхий эмгэн сөхөрсөн чигтээ эцсийн амьсгаа татаж хойш сарвалзан унаж хүрэн улаан цус олгойдон сад тавин урсахад Өрнөх гүйн гарч хаалгыг нь сайтар хаав. Ойр хавьд нь хэн ч алга байлаа. Өрнөх тайвшран санаа алдав. “Ашгүй дээ. За ингээд баяждаг байж. Явнаа Алттай юм чинь. Ертөнцийн хязгаарт очиж жаргалын дээдийг эдэлье! Сардаа найман зуун мянган
төгрөг хялайдаг хайгуулын ииженер Нанзаа надад хэрэггүй. Энэ хэрэгт түүнийг сэжиглэж магад. Түүнээс нь өмнө би Бээжин орох галт тэргэнд сууж чадсангүй . Түүнийг очиход аль хэдийн алтан Бурханы эрэл эхэлчихсэи байлаа. “Гайтай юмаа тэр эмгэн сэрчихдэг. Сэрээгүй байсан бол ямар ч асуудалгүй байхгүй юу” Өрнөх яахаа мэдэхгүй шаналан сууна.”Гэхдээ би энэ алтан Бурханыг хэнд ч өгөхгүй Энэ бол миний өмч. Үхэн үхтэл хооллох хоол минь” Өрнөхийн амьсгалж буй амьсгал нь хүртэл мөнөөхөн алтан бурхан байлаа. Утсаа дуугарахад Өрнөх хайхрамжгүй авч харав. Бээжингээс аавынх нь хамаатан Жан овогтын ярьдаг код харагдав. – Байна уу. Жан ах та юу? – Тиймээ ах нь байна. Миний дүү сайн уу? Ах нь чамд зовоод ярьж байна. – Харин тиймээ. Миний явах бүх зам хаагдчихаад би хөл тушаатай болчихлоо. – Тэгвэл чиний байдал хүнд байгаа юм байна. Миний сайхан сэтгэлийн хариуг хариулах ёстой хүмүүс чамайг Бээжинд хүргэж ирэх болно. Харин дүү минь нөгөө бараагаа гэмтээв дээ. – Ойлголоо ахаа.
Тэгээд тэр хүмүүс чинь хэзээ надтай уулзах юм бэ? – Би чиний дугаарыг өгчихье! Ах нь чамд Бээжингийн төвд цэцэрлэгтэй өнгө үзэмж сайтай авсаархан хоёр давхар байшин “Зочид буудал” бэлдчихээд хүлээж байна гэсээр Жан овогт ах нь наг нагхийн инээсээр байлаа. – Үнэн үү Жан овогт ах надад тийм өгөөмөр хандах хүн мөн үү гэж Өрнөх тод гэгч нь хэлээд утсаа таслав. Утас нь дахиад дуугарахад Өрнөх тун ч дурамжхан авав. – Байна уу? Өрнөх үү? – Тийм байна. Хэн бэ? – Жан ах сая ярьлаа. Таныг хамгаалтандаа ав гэсэн. Та хаана байна вэ? – Шаардлагатай цаг ирмэгц би дахин холбогдъё. Өрнөх утсаа унтрааж сим картаа авч шидэв. Гүйцээ. Хэнд ч найдах хэрэггүй. Би зөвхөн өөртөө эзэн. Би хэний ч өмнө толгой бөхийх ёсгүй. Жан ахын тус миний амийг ч авч болно. Түүнд би биш энэ алт хэрэгтэй гэдгийг
эрх биш би ойлголгүй яах билээ дээ. Утасныхаа дугаарыг солиод байдал намжтал Дорнод явах минь. Ээж минь үхчихээд өнчирч хоцорсон намайг хүн хийж аавтай минь ханилж байсан Дүрвээн эгч тэнд бий. Дүрвээн эгчийн хүүхдүүд сайн наймаачид. Гэсэн ч тэдэнд бас итгэж болохгүй. Алт хэнийг ч алуурчин болгож хувиргадаг шуламын увдистан” өөрийн бодолд бүрэн итгэлтэй хандах Өрнөх гарч утсандаа шинэ дугаар авч хийв. Үсчинд орж үсээ жижиглүүлж дээр нь нарик өмсөх боломжтой болгов. Өөрийн гэх ганц чемодантай юман дотроо алтан бурханыг сайтар нууж хийсэн намирсан шар үс нь мөрөө бүрхэн буусан түүнийг чемоданаа чирсээр зүүн аймаг явах авто вокзал дээр очиход орос маягтай харагдаж байлаа. – Босс оо . Таны өгсөн дугаар холбогдох боломжгүй боллоо. Бид амьд барааг олж чадахгүйд хүрээд байна. – Муусайн малууд. Би та нарг хэлсэн биз дээ.
Тэр гич.ий тийм амар атганд багтахгүй ээ гэж. Ол заавал ол. Тэр бурхан миний гарт орох ёстой шүү. Та нар амьд мэнд амьдаръя гэж бодож байвал тэр гичийг олж Бурханыг надад авчирч өг. – Ойлголоо. Босс оо. Та нар адаглаж тэр хүүхний зургийг явуулна уу. – Болно. Өрнөх амьд үлдэх ёсгүй. Түүний залуу эрхтэн тэр алтыг лав далдалж чадна даа. Түүний очих газрыг би чамд зааж өгьс. Тэр гичийд очих ганцхан газар бий. Дорнод аймгийн хятад хороололд Дүрвээн гэж эмгэн бий тэнд оч. Тэр Дүрвээн эмгэн ч бас түүний хүүхдүүд энэ хорвоод тийм ч хэрэгцээтэй хүмүүс биш. Саад болоод байвал нөгөө ертөнцөд тайван явуулж болно. Жан ноёнгоос ийм тушаал өөрсдийн туслахууддаа ирж байгааг Өрнөх яахин мэдэх билээ … – За хүү минь чи хөгшин эцгийгээ ямар балай байдалд оруулсанаа мэдэж байна уу? Хичнээн нүүр улайваа. Тэгээд хоёр сар ч болоогүй энэ жаахан амьтныг чинь одоо
яанаа? – Ааваа та хичээж үзээч дээ. Таны туслахууд хүн хийгээд өгнө дөө. – Ойлгомжтой л доо. Хүн хийгээд л өгнө. Харин угжиндаа дастал эхийг нь хэд хоног аваачиж дасгамаар байна. Ер нь тэгээд бид монгол хүмүүс байна. Алт шиг сайхан үрийг нь авчихаад эхийг нь хаяж болохгүй охиныг анхнаасаа миний нэр Чимгээд мэдэгдсэнээс хойш тэр чигээрээ надаар овогло. Аав нь эхэд нь тэтгэмж өгнөө. Тэр охиныг дуудаж надтай уулзуул гээд яриа дууслаа гэх шиг Товууг босоход Насан дагалдан босов. “Одоо яая гэх вэ? Аав нэгэнт ингэж хэлсэн юм чинь заавал хэлсэндээ хүрч Нараатай уулзахаас нааш хөдлөхгүй. Нараатай ярьж таарах нь дээ” гэж халшран бодсон Насан утсаа дурамжхан авав. – Миний хүү охиноо аавдаа хүргээд ир. Өвөө, охин хоёр алзахгүй ээ хэмээн Товуу уяралтай гэгч нь хэлээд инээвхийлэхэд Насан ихэд баярлав. – Ааваа би одоохон аваад ирье Товуу хүүгээ
энхрийлсэн зөөлөн харцаар харж инээмсэглэв. – Тэгж үз. Аав нь ачийгаа харах гэж яарч байна. Товуу хотынхоо байранд хэд хонохоор шийдсэнээ болиж хөдөө явсан нь дээр гэж үзэв. “ Хүүхдэд агаар хэрэгтэй. Тэгээд ч энэ жил сайхан зун болж байна.Тарианы ургац гэж янзтай. Энэ янзаараа бол эрт боловсроно доо” Товуу ихэд сэтгэл хангалуун байлаа. Товуугийн утас чичигнэн дуугарав. – Байна уу – Сайн байна уу та. Би Нараа байна. Насан намайг таньтай уулз гэсэн юм. – Оо тийм. Харин ах нь чамтай уулзах гэсэн юм. Бид чинь одоо цусаараа холбогдсон улс шүү дээ. Хэрэгтэй үедээ манайхаар ирж охинтойгоо уулзаж байна биз дээ. Эх хүн үр хүүхдээсээ хол амьдрах хэцүү байдаг юм шүү дээ охин минь – Баярлалаа ахаа. Би ойлгож байгаа – Чи ер нь манайд хүрээд ирэх үү. Би хотынхоо байранд
ирчихээд байна. – Надтай уулзах хэрэг таньд байгаа юм уу – Тэгэлгүй яах вэ? Чи надтай хамт хөдөө явж долоо хонооч Охиноо хоол тэжээлдээ дасал болтол … – Юу би .. – Тиймээ чи ер нь манайхны амьдрал ахуйтай танилцах хэрэгтэй шүү дээ. Ач охиныг би асрамжиндаа авч өсгөнө. – Тийм учраас чи хүүтэй биш надтай холбогдож бай. Үнэнийг хэлэхэд бэрд нарийн учрыг нь хэлээгүй юмаа. Яагаад ч юм бэ? Нараад, Товуу их сайн хүн шиг санагдаж байлаа.Ердөө тэр оройдоо Нараа охиноо тэврэн Товуугийн том “Ланд” жип машинд сууж тэднийх үрүү явав. – За миний охин. Энэ та хоёрын өрөө. Би ач охиндоо нярай хүүхдэд хамгийн сайн хүүхдийн тэжээл авсан. Хөхнийхөө хажуугаар энэ хоолоос бага багаар өгч дасга. – Долоо хоноход овоо борогшчихноо охин маань. Бас болоогүй ээ. Одоо ингээд эмч ирнэ. Эмчид үзүүлж хяналтанд орно. Бас хүүхэд асрах сайн хүн
байгаа гэж ихэд хөөр хөгжөөн болсон Товуу ярина. – Сайн байна уу Захиралаа. Та ийм хурдан ирэх байсан юмуу Нөгөө айхтар том хүн чинь хаана байна вэ? – За Жавзан минь еренхийд нь цаад цехээ хариуцаад ач охиныг минь хүн хийж өгч үч. Ээ дээ мундаг том хүн ирнэ дээ цаана чинь Одоохондоо яах вэ? Ээж иь хамт ирсэн. Долоо хоноод буцах юм. Гэхдээ ээж иь ч бас хүүхдээрээ амьтан юм. Чи минь нэг сайн хэлж ховлож өгч үз. Цалинг чинь хоёр дахин нэмж өгнө. Товуугийн яриаг Нараа сонсон баярлаж суулаа. “ Ямартаа ч охин минь

сайн хүний гар дээр ирлээ. Хэзээ ч ирж уулзаад байх боломжтой боллоо. Том комнаний захирал юм байна.. Энэ ах охиныг минь сайн хүи болгох нь лавтай” Нараа Товуугийнд долоо хоноод явахдаа их өндөр сэтгэгдэлтэй буцав.