Home Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “9-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “9-р хэсэг”

1 second read
0
0
2,023

-Миний буруу байгааг би мэдэж байна. Чамаар хэлүүлэлтгүй. Би бас найзуудынхаа өмнө ч буруутай. – Яагаад – Больё тэгэх үү Чимэдээ. Би чамтай яримааргүй байна. Учир нь чи дэндүү хувиа хичээж байна. –

Өө за та. Одоо бүр байчихаад намайг жийж байна уу? болж байна. Ярих харьцахаа больчихьё л доо. – Өөрөө мэд дээ дүү минь. – Хүн эгчийгээ гээд ярьж байхад чинь. – Чамайг дэндүү эрхлүүлсэн аав,

ээжийн минь алдаа байж дээ. – Тэгээд яадаг юм бэ? өнөөдрөөс эхлээд би ар.хи ууна за юу. – Битгий л тэгж үзээрэй дээ Чимэдээ. Ээж тэнгэрээс харж байгаа шүү. – Яадаг юм бэ? Чи намайг тоохгүй байгаа биз дээ.

Нөхрөө гэдэг биз дээ. Би халуун хоол идээгүй сар гаруй болж байна. Би ганцаардаж байна яадаг юм бэ. Чимэд өөрийнхөөрөө зүтгэн багтран хашгираад утсаа тасдахад Чимгээгийн толгой уруу тоншоод авах шиг

болов. “Нээрэн тийм ш дээ. Муу дүү минь ээжийн гарыг харсаар байгаад хоолоо хийгээд идчихэж чадахгүй арчаагүй хүн болсон. Яг үнэн л дээ. Халуун хоол хийж чадахгүй юм чинь. Бас ажил ихтэй

адайр зантай дүүг маань тоох амьтан үгүй бололтой. Уг нь нэг ханьтай болчихвол” гэж бодсон Чимгээ машинаа асаан хөдлөв. Чимгээ ээжийнхээ хаалгыг чичирч салгалсан гараар түлхүүрдэн ороод нэг том сүүрс алдав. – Ээжээ охин нь ирлээ. Дүүдээ хоол хийж өгөх гэж ирлээ. Та бидэнд битгий зовоорой. Таныхаа өмнө охин нь буруутай. Даанч… даанч тийм аймшигтай юм болно гэж бодоогүй юм. Би буруутай ээжээ… Чимэгээ ээжийнхээ өнгө алаглуулан авахуулсан том зурагны өөдөөс нулимстай нүдээр харан уруулаа өмөлзүүлэв. Хоолой нь зангираад болох биш. Тэрээр дотроо онгойтол мэгшин уйлав.

“Миний охин буруугүй ээ. Найзууд чинь ч буруугүй сайн хүүхдүүд” ээжийнх нь дуу цээл сайхан сонсдоход Чимгээ давхийн цочив. Ихэд сандарсан тэрээр биеэ барилан үзээд ээжийнхээ зураг уруу дахин харж уруул өмөлзүүлэн уйлагнав. “Уучлаарай ээжээ. Би таныгаа зовоож байх шиг байиа. Одоо дахиж уйлахгүй ээ.” Ээжийнхээ дууг сонссондоо ер нь л эвгүйцээд явчихсан Чимгээ зул сэлбээд ДҮҮДЭЭ хоол хийхээр гал тогооны өрөө үрүү оров. Ээжийнх нь халуун амьсгаа хүзүү рүү ойртох шиг болоход бас л цочив. “Би чинь яагаад байнаа. Сэтгэл хямраад ингээд байх шиг байна” гэж бодсон Чимэгээ хоолоо зэхэж эхлэв. – Миний охин ингэж битгий зовоо. Бүх юм хэвэндээ орно. – Юу ээжээ энэ та юу? Та яагаад намайг айлгаад байгаа юм бэ? айж

цочирдсон Чимэгээ гаслантайяа хэлээд гардахиа алдав. Гараас алдагдсан төмс, хутга хоёр өмнө нь хэвтэнэ. – Битгий ай охин минь. Чимгээ нулимстай нүдээр өрөөн доторхийг гүйлгэн харав. – Та хаана байгаа юм бэ? ээжээ. Арай ч дээ. – Гэрээсээ явах болоогүй байнаа охин минь. – Тийм бол хэлээч. Тэр… тэр өөдгүй амьтан хэн юм бэ? зөөлөн сүүрс алдах сонсдоно. – Тиймээ. Тийм. Урьд өмнө үзэж хараагүй их хэрцгий хүн байсан. Эмэгтэй хүн. – Юу. Эмэгтэй хүнээ. Эмэгтэй хүн гэнээ. Ямарч хүчгүй болсон Чимгээ шалан дээр өнхрөн ойчив. Далд хүчний бас хүч барагдав бололтой чимээгүй болж хаа нэг амьсгаадна. “Ямар аймаар юм бэ? Танихгүй хүн ээжийг минь хөнөөсөн байх нь.

Ээж минь гэртээ байж л байгаа юм байна. Харин энэ чинь болохгүй ш дээ. Миний ээж сайн ээж. Сайн хүн юм чинь бурханы оронд очиж таараа. Буян номыг нэмж хийлгэх хэрэггэй юм байна.” Бодох тусам ямар нэг гомдол огшиж хоолой нь зангирна. “Уйлж болохгүй. Миний нулимсыг хараад ээж минь улам хоргодно. Ээж бурханы дэргэд очсон байх ёстой.” Чимгээ шүд зуун босч сайхан хоол хийв. Дүү үрүүгээ залгавал утас нь хаалттай байлаа. Тиймээс нөхөр үрүүгээ залгав. – Байна уу? Насангийн дуу уцаартай сонсдоход түүний зүрхээр ширхийн хатгуулах аж. – Байна уу? Ханиа чи хаана байгаа юм бэ? – Хаана байдаг юм бэ? гэртээ л байна. Өөр хаана байдаг юм. – Тиймүү чи

ээжийнд хүрээд ирэхгүй юу. Би хоол хийчихлээ. – Би тэгээд хоол идэх гэж тэнд очих уу. Аан. Манай гэрт бүх юм байна. Би өлсөөгүй. Хийгээд идвэл бүгд байна. Би айлд хоол идэх гэж очиж чадахгүй ээ. – Ханиа чи ойлго л доо. Ээжээс хойш Чимэд нэг ч удаа халуун хоол идээгүй байна. Тэгээд би хоол хийж өгсөн юм л даа. – Үгүй тэгээд Чимэдэд хоол хийж өгсөн юм бол Чимэдэд л өгөөч дээ. Надаар яах гэсэн юм бэ? тэр зориулсан хүндээ л өгөөч дээ. – Чи ийм өөдгүй ш дээ. Чамд аяга халуун хоол идүүлэх гэсэн юм. Өөр би яав л гэж… Чимгээ гомдсондоо утсаа шууд таслав. Нулимс хар аяндаа урсана. “Уйлж болохгүй. Би уйлж л болохгүй. Би ээжийгээ тэнгэрийн орон уруу явуулах ёстой”

Чимгээгийн хамаг бие чичрэн тэр бүхий биеэрээ мэгшиж байсан ч тэр нулимсаа хүчлэн барьж чадав. Утас нь дуугарав. Насан хэрүүл хийж байгаа биз гэж бодсон Чимгээ утсаа дурамжхан авав. – Хүүе Оюумаа. Ямар сонин хүн бэ? Чимгээ өөрийн эрхгүй баясан инээмсэглэв. Тэрээр ээжээсээ хойш Оюумаатай уулзаагүй байгаа билээ. – Бие нь гайгүй юу Чимгээ. Чи хаана байгаа юм бэ? – Би ээжийнхээ гэрт байна. – Өө тийм үү? Найз нь чамтай нэг юм ярих гээд. – За ярь ярь. Найз нь сонсч байна. – Үгүй юу л даа. Чимгээ найз нь ээжид чинь маш их харамсч байна. Тийм юм болно гэж үнэндээ ой ухаанд баггсангүй. Гэхдээ Нанзаа бид хоёр үнэнийг хэлэхэд ёстой муу юм хийгээгүй ш дээ.

Ээжид чинь туслаад л гарсан. Энэ үнэн шүү. Харин цагдаагийнхан Нанзааг одоо хүртэл хорьсоор байна. Тэр муухай үйлийг үйлдсэн муу хүн хаа нэгтээ сул чөлөөтэй явж л байгаа. Нанзаа ямарч буруугүй хирнээ золиос болон хоригдсоор л байна. Энэ болохгүй шүү дээ. Тийм биз дээ. – Харин тиймээ. Би тэгээд яах ёстойг хэлээд өгөөч. – Ер нь би тэр өдөр Нанзааг дагуулж танайд очсондоо одоо маш их харамсч байна. Үнэнийг хэлэхэд… Оюумаа гоморхонгуй хэлээд утсаа тасалчихав. – Энэ хүмүүс яасан юм ойлгодоггүй юм бэ? миний ээж байхгүй болчихоод байхад чинь. Дахиад л өнөөх урсах дуртай нулимс урсч эхлэв. “Аргагүй дээ. Гэмгүй хүмүүс бас хохирч болохгүй. Найз нар

маань хохирчихоод байна. Би одоо хаашаа юм бэ? Оюумаад гомдоод байгаа юм байх даа.” Чимгээ дотоод сэтгэлдээ ихээхэн тэмцэл хийсээр байлаа. Хаалга нижигнэтэл нүдэх чимээнээр Чимгээ цочин ухасхийв. Үүдэн дээр ухаан алдатлаа сонсон Чимэд хөл дээрээ тэнцэж ядан зогсч байлаа. Иш Чимэд минь яаж байгаа чинь энэ вэ? одоо энэ дутаад байна уу дүү минь. Чимгээ хоолой зангируулан хэлээд Чимэдийг оруулах гэж ноцолдов. Чимэд гараа угз татан авч хаалганаас зуурч – Эгч минь дээ. Дүү нь ганцаардаад уучихлаа. Ээжийгээ бодон ганцаардам хэвтэх тийм сайхаи гэж бодож байна уу? Яадаг юм бэ би

ар.хи ууна. Би ганцаараа хүн. Надад алдах юм байхгүй гээд хэнгэнэтэл уйлж гэдрэгдэхэд Чимгээ түүнийг арайхийн оруулж оронд иь хэвтүүлэх гэж ноцолдож байгаад иүд үрүүгээ цохиулчихав. Чимэдийм тас зангидсан хүнд гар тасхийн Чимгээгийн нүдэн тус газар цохиход тэр өөрийн эрхгүй дуу алдан хойш суун тусав. Тэрээр нүдээ даран тонгойж – Чимэдээ чи намайг цохичихлоо ш дээ. Тэнэгээ… яаж байгаа чинь энэ вэ? гэж орилоод гомдсондоо явахаар хувцаслав. Хаалга зөөлөн онгойж Насан орж ирээд нүдээ даран уйлж яваа эхнэрээ харан хошин зогтусав. – Хүүш Чимгээ чи чинь яагаад уйлаад байгаа юм бэ? Чимгээ нөхрөө ирснийг мэдмэгц учиргүй сандарч нүүр буруулан

буруу харав. Насан эхнэрээ тогтон харж – Алив наашаа хар даа гэсээр нүүрийг хараад дуу алдав. – Юу болоо вэ? энэ нүд чинь. Хэнд ингээд булуу болтлоо цохиулчихаа вэ? Алив надад хэлээд аль. – Насан чамаас гуйя. Энэ бол Чимэд бид хоёрын асуудал. Чи оролцох хэрэггүй. Дүү минь шоконд орчихоод гарч чадахгүй байна ш дээ. – Хм бас өмөөрөөд аан. Наад нүдийг чинь харсан хүмүүс яах вэ? Юу гэж бодох вэ? энэ Насан эхнэрийнхээ нүдийг ийм болтол нь цохичихож гээд шуугидаг юм байгаа биз дээ. – Би нүдээ эдгэтэл гадагшаа гарахгүй ээ. – Хүн чамайг алах гэж байхад чи хоолыг нь зэхээд… тэнэг байхаа чи. – За яах вэ? дээ. Чимэдийг гэх хүн одоохондоо надаас өөр алга. Чи мэдэж

байгаа ш дээ. Ингээд орхичих тэгэх үү? Миний хань хоол идэх үү? Найз нь сайхан хоол хийчихсэн. – Үгүй үгүй энэ Чимэд тэгээд уугаад байгаа юмуу хаашаа юм бэ? – Өнөөдөр уучихсан ирлээ. Уг нь уудаггүй юм. Одоо хоёулаа харъя. Энэ нэг юм тэгээд сэргээд хоол ундаа иднэ биз. Чимгээ яарч сандчин хувцаслаж гарав. – Энэ нэг юм ч гэх шиг. Би одоо таньд энэ нэг юм болсон уу аан. Өрөөнийхөө хаалгыг түшин аг даггүй ямарч шалтгаангүй хөхрөх Чимэдийг мөргөлдөх гэж байгаа бух аятай духаараа хялайн харсан Насан зэвүүтэй нь аргагүй инээвхийлэв. –

Миний ээж эцсийн мөчид чамд их гомдсон байх даа. найз нөхөд нь амийг нь бүрэлгэх охин төрүүлсэндээ… Муу эргүү гичий… – За болсон. Чимэдээ чи сонс. Сайн сонс. Миний эхнэрийг элдвээр хэлэх дээрэлхэх хөгийн зан чинь үүгээр дуусаг. Би харин чамайг зүгээр үлдээлээ шүү. Би хадмуудаа хүндэлж хайрладаг. Тийм учраас чамайг уучиллаа. – Хм. Гийгүүлж дээ. Эрхэм хүргэн минь. Чам шиг үрийн заяа гомдчихсон гоонь эр миний эцэг, эхийг хүндэтгэхгүй гээд яах юм бэ. Харин миний эгч энэ тэнэг хүүхэн дэндүү эргүү болохоороо чиний хажууд тэсээд байгаа юм. Ойлгож ав мэдэв үү. Явцгаа. Зайлцгаа. Муу хоосон хзвлийт, хувхай заяатнууд минь. Чимэд сонсошгүй муухай үгээр хараан

зүхэхэд Чимгээ чихээ даран үүд рүү гүйв. – Чамд сануулсан шүү дахиад үг дуугарах юм бол өөртөө гомдоорой. – Дуугарахаа чамаар бас заалгах уу? зайлцгаа миний гэр орныг битгий бузарлаад байцгаа. Хэн та нарыг дуудсан юм бэ? улаан гайнууд мииь. Та нараас үхэл үнэртэж байна. Насан биеэ барих чадвараа бүрэн алдав. – Чи юугаараа гийгүүлчихээд ингэж хуцаад байгаа юм бэ? май чи. Насан Чимэдийг шууд цохиод авахад ингэнэ гэж санаагүй байсан Чимэд хойш санан ойчив. – Насан гуйя чамайг. Битгий ингэл дээ. Наадахь чинь миний дүү шүү дээ. – Тиймээ чиний дүү… чиний дүү… Биднийг ханатлаа доромжиллоо ш дээ. Тиймээ чиний дүүд заяагаа харлатал доромжлууллаа. Одоо боллоо. Би хувьдаа энэ гэрээр дахин шагайхгүй.

Энэ үед Чимэд босч ирэн Насанг цохиж тэр хоёр ханатал зодолдоод эрүүл саруул ухаантай Насан согтуу Чимэдийг хэд дахин цохиж өнхрүүлэв. Чимгээ нүдээ хавдтал уйлан байж Чимэдийн цус болсон хацар нүүрийг угаав. – За миний хань тайвшир. Үнэхээр би ингэе гэж бодоогүй. За Чимэд минь цаашид мэдэж ав. Ингэж болохгүй шүү. Чимэд бос. Чи бид хоёр ямар нүгэл хийж байгаагаа ойлгож байна уу? Чимгээ та хоёр бие биенээ гэхгүй бол өөр хэн та хоёрыг наана гэх юм бэ? Ээж энэ байдлыг чинь лавдаг таалахгүй байх шүү. Одоо багтраа чинь гараа биз дээ. Архи чинь ч гэсэн гараа биз. Эрүүл саруул ухаанаар бодооч. Чи эгчийгээ ингэж дарамталж цөхөрлөө гээд юуг

өөрчилж чадах юм бэ. Чи ч гэсэн эхийгээ өвчтэй байхад нь ажилтай гээд орхиод явсан байсан. Тухайн үед эгч чинь ийм юм болно гэж яаж мэдэх юм бэ? Бас ажлаа бодсон. Үнэнийг хэлэхэд чи манай ангийн хоёрыг хардаад байх шиг байна. Үгүй ш дээ. Тийм юм болоогүй. Бидэнд тусалсныхаа төлөө тэд бас хохирчихоод байна. Эгч чинь найз нөхөдгүй боллоо. Дээрээс нь бас жирэмсэн. Сэтгэл санаа нь цочирчихоод байна. Адаглаж чи бас эгчийгээ битгий зовоогоод байгаач. Хатуухан хэлсэн Насангийн үгийг сонсч суусан Чимэд өндөсхийн Чимгээг хараад доош нугдайн суув. – Явцгаая. Насан эхнэрээ захираад үүд чиглэхэд уйлж гомдсон Чимгээ даган гарав.

Тэдний хөлийн чимээг чагнан суусан Чимэд үүд үрүү харж – Жирэмсэн гэнээ… жирэмсэн гэнэ хэмээн амандаа үглэсээр хоцров… … Ерөөлт бяцхан охиныг энхрийлэн үнсээд гарахдаа зүрхээр нь ширхийн хатгуулав. “Бурхан минь энэ хоёр охиныг аварч өршөө. Хожим нь харамсаад ханадаггүй юм даа. Охин хүүхэд эх дээрээ өсвөл аштай юу даа. Даанч эхийнх нь ар тал хэцүү юм даа” хэмээн шаналан бодов. – Нараа миний охин цаад хүнтэйгээ сайн ярь л даа. Ямарч байсан сургуулиа төгсөөд ажил төрөлтэй болоод охиноо авъяа гээд сайн ярьж тохирсон нь дээр шүү охин минь. – Тэгнээ эгч минь. Таньдаа маш их баярлалаа. Таны ачийг мартахгүй эгч минь. Та их тус

боллоо. Би охиноо өгчихөөд хөдөө явж аавыгаа эргэхгүй бол болохгүй байна. Тийм учраас гээд… Нараа охиноо хүнд өгөх тунч хэцүү байгаа бололтой санаа алдав. Амьдралд хөл алдсан ч сөрж амьдрал өөд тэмүүлж яваа тэр охиныг Ерөөлт өрөвдөн хайрласаар хоцров. Охин нь Рахмантайгаа Афганистан уруу хадмуудтайгаа танилцахаар явсан тул Ерөөлт ганцаардасхийн байлаа. “Гурван өрөө байраа зардаг юм билүү. Хүргэн маань Монголд суурьшина гэсэн. Байраа зарж жижигрүүлээд охин хүргэнээ тусад нь гаргаж зөрүүнд нэмэрлээд өөрөө ганц өрөө байранд орох ая бодсон нь дээр юм байна” гэх бодол гэнэт төрөхөд

Ерөөлт байрны ханш харахаар зар уруу ухасхийв. Охиноосоо хагацах гэдэг аюулыг нулимс дуслуулан хүлээн авсан Нараа охиныхоо эцэг Насангийн хоёр давхар харшийн өмнөх цэцэрлэгт охиноо тэврэн уйлсаар сууж байлаа. Энэ үед эхнээрээ салхилуулж хотын төвөөр жаал давхисан Насан гэртээ хүрч ирэв. Насангийн цоо шинэхэн машины шил толь гялалзаж оройн улаан наран шижиртэн гялтаганана. – Хүүе тэр хэн бэ? манайд зочин ирсэн юм биш үү? Чимгээг цэцэрлэг үрүү заахад тийш харсан Насангийн зүрх зогсчих шиг болов. “Өө чөтгөр нээрэн тийм ш дээ. Нэг сарын хугацаа өнгөрчихсөн шүү дээ. Өгсөн шинжилгээгээр хүүхэд минийх гэж тогтоогдсон. Миний охин аавдаа

их бартаа саадыг давж ирлээ. Тэр айхтар охиныг нэг тэврээд орхиё байз.” Зүрх нь баяртайгаар цовхочсоноо төдхөн айдсаар солигдов. “Чимгээд би юу гэж хэлнээ. Энэ ч одоо ийм хямралтай байгаа юм чинь улам нулимсандаа живнэ дээ. Уг нь ч их ухаантай хүн. Охиныг минь хүлээн зөвшөөрч ч болох юм. Гэхдээ болохгүй. Ийм үед нь хэлж болохгүй. Нэг арга бодож олно доо” үнэндээ Насан ихэд бантсандаа царай иь цонхийн цайв. – Хм. Үгүй бүр амар юм болох нь шив дээ. Хүүхэд тэвэрсэн хүүхэн манай цэцэрлэгт дутаж гэнэ. – Яах вэ? Жаахан хүүхэд салхилуулж болно ш дээ. Манайд ирсэн хүн биш юм бол сууж байг л дээ. Хүүхдэд агаар хэрэгтэй. – Гэхдээ дэмий. Дэмий. Би очоод хөөгөөд явуулчихъя. Насанг ууртай ч юм шиг дуугарахад Чимгээ ихэд

сандрав. – Юу гэсэн үг юм бэ? тэгж болохгүй. Нялх хүүхэд айж цочвол яана. Чи дэмий. Би очоод тэр хоёртой ярилцъя. – Өө тийм дүүдээ нүдээ тэс цохиулчихаад түүнийгээ тунхаглах нь уу. Тэр дэмий шүү. – За за ойлголоо. Чи очсон нь дээр юм шиг байна. Нэг бол тэр хоёр тэгээд сууж байг л дээ. Би хоолоо хийе. – Зүгээр орж бай. Би тахиа шарчихсан. Идэж бай. – Чи өөреө хурдлаарай. – За миний хайрт орж бай. Насан эхнэрээ ихэд халамжтайгаар түшин гэртээ оруулчихаад цэцэрлэгийн зүг харайлгав. – Сайн уу? Нараа. Охин төрүүлж өгсөнд баярлалаа. Чамд аз жаргал хүсье. Охиндоо зовох хэрэггүй шүү. Урьдчилж хэлэхгүй яасан юм бэ? май энэ хэдэн төгрөг. Замын зардал энэ тэрдээ хэрэглээрэй. За эхнэр хараад байна. Би хүүхдээ авъя. – Та та тэгээд

эхнэртээ хэлсэн юм уу? – Миний амьдралд хойшид оролцох хэрэггүй шүү. Надад бас ажил гараад чамтай холбогдож амжсангүй. За ингээд чи явж бай даа гэсэн Насан охиныг тэврээд буцаад гүйчихэв. Түүнийг ингэнэ чимээ санаагүй Нараа охиноо үнсч ч чадаагүй дээ багтран уйлсаар хоцров. “Охиноо ч үнсч чадсангүй. Би одоо яанаа. Одоо яая гэх вэ? Ингэхээс өөр арга надад алга.” Нараа хүчээр нулимсаа барьж тогтоогоод босч газар шагайн алхав. – Хүүе ямар хөөрхөн хүүхэд вэ? манайд ирж байгаа зочид уу? хойд зочидын өрөөнд оруулаач. Насангийн шарсан тахиаг халааж зогссон Чимгээ өрөөсөн нүдээ даран инээмсэглэв. – Харим тийм. Энэ хөөрхөн хүүхэд байгаа биз. Ав гэнээ.

Насан чухамдаа юу хэлэхээ олж ядан ээрэгнэв. – Юу. Хэн тэгж байгаа юм бэ? ээж нь хааччихсан юм бэ? – Яваад өгсөн. – Яасан гэнээ. Би юу ч ойлгосонгүй. Энэ хүүхдийн ээж хэн юм бэ? яагаад чамд орхиод явчихаж байгаа юм бэ? Чи надад нэг тодорхойхон шиг яриад тайлбарлаад өгөөч. Чимгээ гайхаж дуу нь чангарч ирэхэд учиргүй айж балмагдсан Насангийн духны хөлс бурзайж ирэв. – Үгүй яах вэ? дээ. Оюутан охин юм байна. Энэ охиныг ав гэнээ. – Яагаад ав гэж байгаа юм бэ? энэ хотын үй түмэн айлаас тэр охин яагаад заавал манайхыг онцолж ирж байгаа юм бэ? Тэр надад сонин байна. Чимгээ харваас бухимдаад явчихсан тул Насан бүрч их сандрах аж. – Энэ охин

хэний охин юм бэ? Чи надад хэлээд өгөөч. “Энэ ямар аймаар харагдаж байнаа. Миний хүүхэд гэх юм бол шууд сална биз. Аавд хэлдэг байж. Ерөөсөө анхнаасаа Чимгээд мэдэгдэлгүй аавынд аваачдаг байж. Ямартай ч хүний эцэг юм чинь аав нэг арга олох байсан даа” Насан хоромхон зуурт ийн бодож амжив. Гэтэл нэгэн бодол зурсхийн бууж гэгээ татаад ирэхэд Насан инээвхийлэв. – Чимгээ чи одоо сүртэй ш дээ. Юундаа уурлаад байгаа юм бэ? Энэ хүүхэд миний хүүхэд баймаар санагдаад байна уу? Аягүй бол чи миний хүүхэд гэж бодоод дотроо багтарч үхэх гэж байгаа ш дээ. Ичээч чи… Чимгээ бас инээвхийлж – Би энэ хүүхдийг хэний хүүхэд болохыг мэдэж болохгүй юу. Эх нь яагаад

хүүхдээ чамд орхиод явчихаж байгаа юм бэ? гэж асуусан. – Чи намайг хардаад байна ш дээ Чимгээ. – Тиймээ би чамайг хардаж байна. Би үнэнийг мэдмээр байна. Чимгээ хоёр гараа урдаа зөрүүлж элгээ тэврээд цонх УРУУ харав. Нүдэнд нь нулимс гялтганах аж. Насангийн цээжинд нэг юм торхийх шиг тэр ихэд сандрав. – Чимгээ чи ингээд л хямрах юм. Битгий ингэж намайг зовоож байгаач. Энэ охин аавын хүүхэд. За одоо чи юу хэлмээр байна гээд Насан, Чимгээгийн араас хэлээ гаргав. “Баларсан одоо аавд юу гэж хэлнээ” ингэж хэлчихээд Насан айх шиг болон жигтэйхэн түгшив. Энэ үг Чимгээг овсхийтэл цочоожээ. Тэрээр маш хурдан эргэж харав. – Юу. Чи сая юу гэчихвээ.

“Одоо бол өнгөрсөн ш дээ. Энэ эрчээрээ зүтгүүлэхээс өөр замгүй” Насангийн толгой жинхэнэ ажиллаж байлаа. – Харин тиймээ хө. Хүнд хэлэхээс ч санаа зовж галзуурах шахаж байна. Аавын хүүхэд юм байхаа. Энэ аавыг бүр яана даа. Надтай бараг чацуу шахуу залуу эхнэр авчихсан байсан. Аваачаад өгчихлөө л гэсэн. Бас өнөөдөр нэг оюутан бололтой охин танай аавын хүүхэд май дүүгээ ав гээд энэ нялх амьтныг аваад ирэх юм. – Чи ямар тэнэг юм бэ? Насан минь. Эхлээд аавтай ярихгүй, яасан юм бэ? хүүхэд нь мөн ч юмуу, биш ч юмуу. Аавын хүүхэд биш байвал яана. Нэг их баярт явдал болсон юм шиг хүүхэд тэвэрчихээд хар хурдаараа гүйж явах чинь билээ. – Би яах ёстой юм бэ? Дүүтэй боллоо гэж бодсон чинь бас сонин санагдаад… би чинь

ганцаараа өссөн хүн шүү дээ. Ганцаараа өссөн хүний зовлонг чи яаж мэдэх билээ дээ. Насангийн үг Чимгээд нааштай сэтгэгдэл төрүүлэв бололтой инээвхийлэн хүүхдэд ойртох нь тэр. – Нааш ир. Хадам дүү минь. Ямар хөөрхөн юм бэ? Нээрээ аавтай адилхан юм байна гээч гэж дуу алдахад Насан ойртон хүүхдийг ажиглав. – Чамтай бас адилхан юм гээч. Ингэж хэлсэн Чимгээ нөхрөө анхааралтай гэгч нь харахад Насангийн ар нуруу уруу хүйт даах шиг болж хавчигнав. – Аавын хүүхэд юм чинь мэдээж надтаи адилхан байх байлгүй дээ. Алив хоолоо идье. Өлсөж байна гэж жигтэйхэн. – Үгүй шүү ах гуай. Эхлээд

охин дүүгийнхээ хоолонд гар. Бас памперс авчирна шүү гэж Чимгээ захирав. – Би ойлгосонгүй, ямар хоол ямар памперс авчрах юм бэ? Ер нь чи өөрөө гарсан нь дээр бишүү? – Ийм нүдтэй юу? – За за би гарч үзье дээ. Насан хурдан гэгч нь хэтэвчээ шүүрэн гарч гармагц аав уруугаа залгав. – Байна уу? – Ааваа утсаа битгий тасалж үзээрэй гуйя. Хүү нь балраад байна. Товуугийн дуу чангараад ирэх нь тэр. – За бас яаж орхив. Та хоёр зүгээр биз? – Зүгээр нь ч зүгээр хэрүүл тэмцэл үрргэлжилсэн өдрүүд өнгөрч байна даа аав минь. – Яачихаад байгаа юм бэ? чи. Хань ижил чинь хагацал зовлон үзэж ядаж байхад нь зовоогоод байгаа юм биш биз чи. Манай Чимгээ ноён нуруутай сайн охин доо. Чамд юм байгаа биз. – Тиймээ. Надад байгаа ааваа. Би

буруутай. Би таны ч өмнө буруутай. Та хүүгээ уучлаарай. – Зовоогоод байлгүй яг яачихсанаа хэлээд өгөөч золиг минь. Яачихсан юм бэ? чи. – Ааваа хүү нь охинтой болсоон. Таньтай ч надтай ч их адилхан. Товуугийн амьсгаа мэдэгдэхүйц өндөрсч ирэв. – Юу. Тийм амархан төрчихөнө гэж баймгүй юм. Миний хүү өө аав нь нэг ойлгохгүй байна шүү. – Ааваа хүүгээ уучлаарай. Тэр охин Чимгээгээс төрөөгүй юмаа. – Тийм бий. Тэгэхээр чинь хэрүүл гаралгүй яах вэ? дээ хүү минь. Тэгээд охиныг чинь авчраад өгчихсөн хэрэг үү? – Хармн тиймээ. Тэгээд Чимгээ уурлаад байхаар нь… Насан цааш хэлж чадалгүй түгдрэв. – Тэгээд яасан гэж. Дуугараач чи… аавынх нь зандралт түүний толгой уруу татаад авах шиг болов. – Тэгээд ааваа би таны хүүхэд гээд хэлчихсэн. – Юу. Юу гэж донгосоод байгаа юм бэ? чи. Одоо байтлаа хөгшин эцгийгээ… ичихгүй байна уу чи. – Тиймээ ааваа. Миний түмэн буруу. Би өөр хүнд хэлээгүй ээ. Ааваа ганцхан Чимгээд тэгээд хэлчих

тэгэх үү? ааваа. Тэгээд ердөө маргааш тэр охиныг асрамжийн газар аваачаад өгчихөнө. – Битгий дэмий донгос чи. Тэгээд үзээрэй мөчийг чинь санжуулна шүү. Би үр удмаа ууган ачийгаа тэр өнчний газар бараадуулах хүн мөн үү? – Ааваа би тэгээд яах юм бэ? – Би маргааш очиж охиныг авна. Тэгээд нэг хүн шиг байж үз дээ хүү минь. Аав чинь хөгширч байгааг чи ер нь мэдэж байна уу? олон дахин чиний лайг өвгөн эцэг чинь үүрч чадахгүй байх шүү. – Баярлалаа ааваа үнэхээр маш их баярлалаа. Насан зуны тунгалаг агаарыг ханатал амьсгалаад хүүхдийн их дэлгүүрийн хаалгыг татав. Энэ үед Чимгээ хадам эцгийнхээ утсанд залгасаар байлаа. Хадам эцэг нь ажил ихтэй байгаа бололтой ярьсаар байх аж. “За байз яах вэ? Насанг ирэхээс өмнө амжаад ярьчихмаар байдаг. Энэ хүүхэд ёстой яг аавын хүүхэд байж

харагдаач. Үгүй магад үгүй шүү. Аав ч бас хөгшрөх болоогүй. Ер нь бол бас магадгүй шүү. Тогооноотой хамт амьдраад байхыг бодоход. Ичмээр юмаа.” Чимгээ цаг хяламхийн хараад дахин хадам эцэг үрүүгээ залгав. Ашгүй хадам эцэг нь утсаа авч түүнийг баярлуулав. -Сайн уу ааваа? Чимгээ байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…