Нүүр Өгүүллэг “АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “8-р хэсэг”

“АМЬДРАЛЫН ЭРГҮҮЛЭГ” роман “8-р хэсэг”

5 секунд уншина
0
0
529

Би чамайг ойлгож байнаа. Болд. Байдал ийм болчихлоо. Харин чамайг очиход Оюумаа, Нанзаа хоёр хүлээж суусан тэнд та хоёр үлдсэн. Нанзаа ямар нэг зүйл авч яваа нь таньд мэдэгдсэн үү. Нанзаа ер нь

өчигдөр орой хэдэн цагт тэр ресторанаас гарч явсан бэ? – Уг нь би 18 цагт уулзахаар тохирсон юм. Би баахан оройтож оройн 19 цагийн орчим очсон. Бид хооллоод Нанзаа явсан. Оройн хорин цаг бараг болж

байсан байх. Тэр гартаа ажлын жижиг хавтас барьсан байсан. Өөр зүйл харагдаагүй. – Таньтай уулзах үед Оюумаад барьсан цүнх, савтай зүйл байсан уу? – Энд барьж ирсэн жижиг цүнхнээс өөр зүйл бариагүй

байсан. – Тийм үү. За та явж байдаа. Ингэхэд би таны утасны дугаарыг аваагүй юм байна. Болд жижиг цаас түүний өмнө тавьж – Энэ миний нэрийн хуудас. Хэрэг болбол ярина биз. Баяртай гээд гарахад Хүчит

харсаар хоцорлоо. – Байна уу. Та өмгөөлөгч Хасар уу? – Тийм байна. Би таниар үйлчлүүлэх гэсэн юм. Таньд боломж байна уу. – Ямар хэрэг дээр тэр билээ. – Найз хүүхэн маань хүнд тусалсаныхаа төлөө хүнд

хэрэг дээр унах гээд байна. Тэгээд хуулийн хамгаалалт хүссэн юм. – Ирээд уулз л даа. Манай өмгөөлөх товчоог мэдэх үү? – Хаяг нь байна. Баяртай. Би одоохон яваад очъё. Болд багагүй түгжирч бухимдсаар Хасар өмгөөлөгчийн ажил дээр очив. Нүдэндээ цагаан хүрээтэй том шил хийсэн махлаг цагаан залуу түүнийг нүүрний ямар ч цочролгүйгээр харсаар угтав. – Сайн байна уу. Би саяын ярьсан хүн байна. – Суугаач. Тэгээд ямар юм бэ дээ. Өмгөөлөгч залуу түүний ярихыг чих тавин сонсч байлаа. – Үгүй тэгээд тэр хоёр хохирогчийнхоос гарахад хаалга нь онгорхой үлдсэн. Охин нь очиход хохирогч нас барчихсан байсан. Танай хоёр арван таван цаг дөчин минутанд гарсан. Талийгаач хөгшний охин арван зургаан цаг жаахан өнгөрч байхад ирэхэд эмгэнэлт явдал болж алтан бурхан алдагдсан. Энэ хооронд хэн нэгэн хохирогчид халдсан болж таарах нь дээ. Яг ийм тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаас аргагүй л дээ. – Өмгөөлөгчөө үнэнийг хэлэхэд би Оюумаагаа гаргаж авмаар байна. Шаардлагатай зүйлийг би гаргана. – Энэ нийгэмд

ямарваа нэгэн зүйлийг мөнгөөр зохицуулах нь элбэг байдаг байх. Харин хуулийн заалтыг өөрчлөх боломжгүй юм шүү дээ. Мөрдөн шалгах явцыг хүлээхээс өөр аргагүй. Ямарч байсан хүний амь нас хохирч түүхийн ховор зүйл хулгайд алдагдсан байж ч болох талтай. Тэр айл хэдэн үе дамжиж ирсэн шүтээнээ алдчихсаи тул тэр нь их үнэлгээтэй байгаа даа. Мөнгөөр үнэлэх юм бол. Тохой хирийн алтан бурхан гэдэг айлын төдийгүй улсад үнэлж баршгүй ховор зүйл байгааг бас бодоорой. Тэгэхээр ингэж тохиръё. Байдлыг ажиглая. Танай хүнийг цаашид үргэлжлүүлэн хорих болбол би ажиллая тэгэх үү? Өмгөөлөгчийи саналыг толгой дохин зөвшөөрсөн Болд босч үүд чиглэн явахдаа гүнзгий сүүрс алдав. Үүдний жижиг коридор угааж байсан хөх халадтай настайвтар эмэгтэй Болдыг харж нүдээ томруулсаар хоцрохыг тэр ажигласангүй. Авгай гартаа хийсэн

резинэн бээлийг авч газарг шидээд өмгөөлөгч нарын өрөө үрүү хурдан гэгч нь оров. – Өө Бадам эгч өрөө цэвэрлэх нь үү? Би ингээд гарлаа. Май энэ түлхүүр хэмээн Хасар түлхүүрээ авгайгийн өмнө тавиад босов. – Өмгөөлөгчөө саяын хар цувтай залуу таньтай уулзав уу? – Тэгсэн. Та таньдаг юм уу? – Манай худын хүү байгаа юмаа. Уг нь их сайн хүү байгаа юм. Яачихаад энүүгээр яваад байгаа юм болоо? – Би үйлчлүүлэгчийнхээ нууцыг задруулах ёсгүй. Өөрт нь хамааралгүй юм билээ. Та зоволтгүй, – Өө түрүүний алтан бурхан алга болчихлоо. Настай эмэгтэй нас барж найз хүүхэн маань хоригдчихлоо гээд яриад байсан хүн манай Болд болж таарах нь ээ. Хасар инээмсэглэж – Та өөрөө сонссон юм байна ш дээ гээд цүнхээ авав. – Харин тиймээ чихний үзүүрт сонсогдоод байсан юм. Мөн аюултай юм болжээ. Үгүй тэгээд тэр хүүхэн нь тийм айхтар юм хийчихсэн юм биш байгаа гэж Бадам улам хэрэгт дурлахад – За Бадам эгч м и н ь та нэг зүйлийг бас

ойлгочиход илүүдэхгүй шүү. Өмгөөлөгч нартай уулзаж байгаа үйлчлүүлэгчийн хэн болох, юу ярихыг сонссон ч та нууцыг чандлан хадгалах ёстой. Ойлгов уу? энд хуулийн үйл ажиллагаа явагдаж байна гэсээр Хасар гараад явчихав… … – Хүүеэ чи чинь яагаад хэдэн төгрөг үрээд байгаа юм бэ? Би бүр санаа зовчихлоо. Ямар их юм авсан юм бэ? Нараа түүнийг зэмлэх байртай угтахад Насанжаргал ялж дийлсэн хүний бардам инээмсэглэлээр инээж – Би өнөөдөр зуун хувийн амжилттай ялалт байгуулаад ирлээ. Гэхдээ байнаа тэр Насан бас хүний хувьд муу хүн биш бололтой юмаа. Хүүхдэд нэг сая төгрөг өгүүлсэн шүү. Харин хүүхдэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгээд өөрийнхөө хүүхдийг мөн бол асрамжиндаа авна гэж байна лээ. – Шал тэнэг юмаа. Өөр хэний хүүхэд байх вэ? дээ. Би ямар. Яанаа тэр хүн намайг мөнгө авах гэсэн шуналтай хүүхэн гэж ойлгож байгаа байх даа. Ичмээр юмаа гээд Нараа нүүрээ дарав. – Ичиж амьдармаар юм

болоод байгаа юм биш үү? Би тэр Насантай уулзаж байхдаа бүр нүүр улайсан гээч. Балай юмаа. Чи яаж тэнэгтэхээрээ тэр Насангийн өвөрт орчихдог байнаа. – Харин тиймээ. Ёстой өөрийгөө хэзээ ч уучилмааргүй санагдаад байгаа юм. Бас ичиж үхмээр… – Одоо нэгэнт өнгөрсөн хойно миний найз өөрийгөө зовоогоод яах вэ? Бодолтой шийдвэр гаргаж сурцгаая. Би ч гэсэн заримдаа Рахмандаа эргэлзэж ээжийгээ өрөвдөх юм. Бид хоёрын энэ хайр ямар амьдралд биднийг дуудаад байгааг мэдэх арга байхгүй юм даа. Гэтэл би түүндээ жигтэйхэн хайртай байдаг. Тэр маань ч надад бас… Насанжаргал нйн хэлээд гэнэт жигтэйхэн гунигтай болов. – Харин тиймээ. Гэхдээ миний найз ийм сайхан сэтгэлтэй, тусархаг юм чинь заавал жаргах болноо. – За баярлалаа. Найз нь Насан захиралын охинд өгсөн мөнгөнөөс наян

мянгаар нь эдгээр зүйлийг авчихлаа. Дан та хоёрт хэрэгтэй зүйлс. Бусад мөнгө нь энэ. Май. – Үгүй би наад мөнгөөр чинь яах юм бэ? Ерөөлт эгчид өгчих. Эгч хэрэглэг. – Юу гэж. Энэ мөнгийг Эмүүжин мэдэг. Эмүүжинд аав нь өгсөн юм. – Яанаа чи тэр Насанг аав нь юм шиг ярьж байх юм. – Гайгүй хүн байна лээ ш дээ. Авгайтай гэдгээ ч хэлж байсан. Эхнэртэйгээ ханилаад арван жил болоход тэр хоёроос хүүхэд гараагүй гэсэн. Тэгээд шинжилгээ хийлгэсэн чинь үргүйдэл гэсэн онош Насан захиралд гарсан юм гэнээ. Түүнийгээ надад үзүүлж байна лээ. Тэр үед нь би чамайг жирэмсэн энэ тэр гээд очихоор худлаа гэж бодсон юм билээ. Яг уулзаад очихоор их гайгүй зөв хүн байна лээ. Чи ч гэсэн чи. Чи бас аргагүй ш дээ. Ширээний охин шиг намайг хэн авах бол гээд сууж байсан юм биш үү? Тэгэхээр чинь чамайг үнэлэх эр хүний үнэлэмж хэр байх нь ойлгомжтой ш дээ. Тэгээд мөнгөтэй баян

хүн. – Харин тиймээ. Миний хичээл эхлэх болчих гээд. Тэтгэлэг бүтэхгүй сандарч байсан юм. Тэгээд ээжийн холын хамаатангийн Ууганаа эгчид хэлсэн чинь нөхөртэйгөө уулзуулсан юм. Дармаа ах тэгээд энэ Насан захиралтай уулзуулж өгсөн. Бүр багын найзууд гэсэн. – Өө нүдний булай. Чи тэгээд Насан захиралтай унтаад сургалтын тэтгэлэг авчихсан юм биш үү? – Өөрөөс нь яг аваагүй юмаа. Насан захирал надад өөр газраас мөнгө олж өгсөн юм. – Чамд тус болж байсан юм байна ш дээ. Яанаа намайг юу гэж бодсон болоо. Ядаж байхад би түүнийг зөндөө муухай үгээр хэлчихсэн. Насанжаргал гэнэт их харамсахад хүрэв. – Найзад нь өөр арга алга байна ш дээ. Ээж нас барснаас хойш надад туслах хүн байхгүй болсон. Үнэндээ миний охиныг ганц жил асраад өсгөөд өгөх хүн надад байхгүй. Эгч маань аавтай таардаггүй учраас яваад өгсөн. Одоо хаана яаж явдаг юм бэ? бүү мэд. Нараа хоолой зангируулан хэлээд чимээгүй болов. – Хүүе чи

эгчтэй байсан юмуу? Эгч юмуу ахтай бол мөн гоёо. Гэхдээ би төрсөн ахтай юм гэсэн. Даанч танихгүй. Харин чи эгчийгээ таних юм чинь эрээд олчихооч. – Олдохгүй байхаа. Манай Тогооноо эгч аавыг үээж чаддаггүй юм. Аавын хүүхэд биш юм гэсэн. Их ааштай ядаж байхад. Найз нь яаж ийж байгаад тэтгэлэгт хамрагдан сайн сурч сургуулиа төгсөөд сайн ажиллаж аавыгаа жаргаадаггүй юмаа гэхэд зовох юмгүй амьдрахсан гэж боддог юм. Аавд минь надаас өөр хэн ч байхгүй. Нараа аавыгаа ихэд санаж байгаа бололтой хоолой зангируулан хэлээд нулимсаа арчив. – Найзыгаа уучлаарай. Ээжид минь ч гэсэн надаас өөр хүн байхгүй. Хоёулаа ээж, аав хоёрыгоо жаргаахын төлөө хичээцгээе. -Тэгье. Охид энхрий дотноор тэврэлдэн нулимсаа арчицгаав. – Хөөе Жагаа мөнгө байгаа юм чинь дөрвүүлээ өнөө орой

тансаглая. Яадаг юм бэ? тэгэх үү? – Миний найз мөнгөө гамнах хэрэгтэй. – Гэхдээ ганц удаа яадаг юм бэ? Санаачлагыг би гартаа авлаа. – За өөрөө мэдээч дээ. Найз нь жаахан бэлтгэл хийгээдэхье. Рахман ирнэ. Ээжтэй танилцах юм. – Окей. Яг цагаа олсон юм боллоо. Миний найз дэлгүүр гүйчих тэгэх үү? – Нэг их сүйд болоод хэрэггүй ээ. Манай Рахман чинь зүгээр л нэг жирийн даруухан сайхан сэтгэлтэй Монгол угсаатан залуу ш дээ. – Сайн л байна. Тэгээд Монголоор ярьдаг юм уу? – Ярина ш дээ. Нутагтаа бол Афган хэлээр ярьдаг гэсэн. – За. За миний найз эхлээд дэлгүүр гүйчих. Тэгээд хайртыгаа угт даа. – Нараа миний найз өөрөө нэг Насан захиралтай ярьчих. Мөнгө явуулсанд баярлалаа энэ тэр гээд хэлчихгүй юу даа. Угаасаа тэгээд охиноо өгөх юм чинь. Жирийн харьцаатай байх хэрэггэй ш дээ. – Яг цагаа болохоор охиноо өгөх хэцүү байна. Охин минь гэхдээ тэнд байсан нь дээр байхаа. – Охидоо хоол болчихлоо гэсээр Ерөөлтийг орж ирэхэд тэд яриагаа

таслав. – Ээжээ та ямар хоол хийсэн юм бэ? – Бууз жигнэчихлээ. Миний охин өнөөдөр зав муутай байв уу? – Амжилтгай ээжээ. Нөгөө Насан захиралтай уулзлаа. – Уухай. Тэгээд юу гэж байна гээд Ерөөлт охиндоо тулж очив. – Их ухаалаг юм шиг хирнээ түргэн цайлган зантай юм шиг санагдсан. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгээд өөрийнхөө хүүхэд бол охиноо авна гэсэн. Миний хүүхэд мөн ч байсан биш ч байсан хүүхэд төрчихсөн байхад мялаалга шүү гээд нэг сая төгрөг өгч байна лээ. – Овоо хүнлэг залуу шиг байна. Аштай юу даа. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ гэнэ үү? Эрчүүдийн нийтлэг шинж дээ тэр чинь гээд Нарааг нэг их өрөвдсөн байртай хараад эргэсэн Ерөөлт “Энэ охин одоо ч мэдэхгүй байна даа. Үрээ хүний гар дээр хол

өсгөх шиг зовлон байдаггүй юм даа” гэж бодоод – Хүүхдүүдээ хоолоо идэцгээ гээд зовиуртайгаар цааш алхав. – Ээжээ одоо ингээд Рахман ирнэ. Таньтай танилцана гэсэн. Охиных нь дуу жаргалтай нь аргагүй цангинасан ч Ерөөлтийн зүрхээр ширхийн хатгуулав. “Ганц охиноо харийн хүнд алдчихвий дээ” гэх айдас хар аяндаа төрсөн Ерөөлт – Аа нээрээ тийм билүү гэж сулхан дуугарав. Хаалганы хонх түгшүүрийн дохио адил тачигнан дуугарахад цэвцгэр цагаан бууз тавганд хийж байсан Ерөөлт цочсондоо золтой алдчихсангүй. Охины дуу баясгалантай сонсдоно. – Рахман ирсэнд баярлалаа. Ээж чамайг хүлээж байгаа. Миний ээж их сайхан сэтгэлтэй хүн байдаг юм. – Хайраа. Би чамайг хайрласан хайраараа ээжийг тань хүндэлж хайрланаа. “Үгүй ер сүрхий ярьж байх шив. Зайлуул даа аль газрын ямар хүний үр миний охинтой хувь тавилан нийлж байгаа юм бол

доо” Ероөл г нэг мэдэхэд ихэд зөөлрөн бодож байв. – Ээж танилц. Миний хайртай залуу. Охиных нь дуу ард нь цангинахад Ерөөлт эргэн харав. Монголжуу царай, том алаг нүд. Яалт ч үгүй Монголжуу царайтай идэрхэн хүү өмнө нь зогсч байлаа. – За. Сайн байна уу? хүү минь. – Та сайн байна уу? хүү Монгол заншлаар гар дэлгэн золгож, хацраа өгөн үнсүүлэхэд Ерөөлтийн хамрын уг уруу шархираад явчихав. “Хөөрхий минь сайхан хүү байна”. – За миний хүү суу. Хойд өрөөнд ор. Ээж нь хоол хийж байна. Хамт хооллоцгооё. Ерөөлт харь нутгийн тэр хүүг харсан цагаасаа хайрлаж, сураг тасарсан хүүгээ төсөөлөн бодож, зүрхэндээ уйлж суулаа. Рахман Монгол удамшилтай хүн тул Монгол хоолыг их амтархан идэж, цай уугаад хөлс нь чийхарахыг Ерөөлт өрөвдөн харж суулаа. – Би сургуулиа төгсөөд Монголд суурьшина. Манай тэнд амьдрал их хэцүү. Монгол дээл

өмсөж, Монгол дуу дуулсныхаа төлөө хүмүүс буудуулж нас бардаг. Талибанчууд засгийн эрхэнд гарснаар манай Хаэарачуудыг хавчин гадуурхах нь ихэсч байгаа. Би амьдралд хайртай. Миний амьдралын утга учир бол Насанжаргал. Би хайртай охиноо жаргалтай байлгахын тулд Монголд амьдарна. Афганистанд очвол Хазара нөхөртэй Насанжаргал минь зовох болно. Иймд би Монголд амьдарна. Ерөөлт ээж битгий чилээрэй хэмээн ний нуугүй ярих Рахман Ерөөлтийн сэтгэлд их нийцэж байлаа… … Дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн хэргийн тасгийн дарга хошууч Төмөрийн өрөөнд хавтастай зүйл барьсан ахмад Хүчит орж ирээд ёслов. – Хошуучид. Таны дуудсанаар ахмад Хүчит ирлээ. – Хүчит. – Би – Наашаа суу. За тань дээр байгаа хүн амины хэргийн эзэн холбогдогч олдох нь уу? хэргийн явцыг илтгэ. – Гүйцэтгэе. Хэргийн газрын үзлэг. Криминаластик шинжилгээний

шинжээчийн дүгнэлтээс харахад хохирогчийн гэрт дайран орсон этгээд хохирогчийн гэрээс алтан бурханыг авах шунахайн сэдэлтээр халдаж амь насыг нь хөнөөсөн нь нотлогдсон. Мөн криминаластик шинжилгээгээр хохирогчийн хувцсан дээрхи цусан толбо хохирогч С-нх болон сэжигтэн Оюумаа, Нанзаа нарынх биш гэдэг нь нотлогдсон. Бас хохироргч С-н атганд атгагдаж үлдсэн байсан хэдэн ширхэг үс Оюумаагийнх биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Гэхдээ хохирогчийн толгойны араас 5 кг хүндтэй хүндрүүлэгчээр хүчтэй цохисноос хохирогчийн толгойны яс цөмөрч доргилт хүчтэй өгсөн зэрэг нь үхлийн шалтгаан болсон. Тэгэхээр… – Ахмад та хэргийг өөр хүн үйлдэж хохирогчийн амийг хөнөөсөн гэж үзэж байна уу? – Яг тийм хошуучаа. Гэхдээ гэмт хэрэгтэн эмэгтэй хүн байх гэж бодож байгаа.. – Яагаад та тэгж бодох болов? – Талийгаачийн гарт атгагдсан үс

эмэгтэй хүний урт хүрэн өнгийн будгаар будагдсан үс байсан. Хохирогчийн гарт хүчтэй зулгаагдсан үс байсан. Шүтээнийг нь аваад гарахаар хохирогч эсэргүүцэн амиа алдсан бололтой. – Та тэгээд хэдхэн ширхэг үсээр гэмт хэрэгтнийг илрүүлэх юм биз дээ. Зөвхөн таамаг төдий. Хилийн боомтуудад гаргасан хяналтаа өндөрсөг. Хамар доогуур чинь тэр алтан бурхан аваад гарчихсан байхад нэг их гайхах юмгүй шүү. Өөр илтгэх юм байна уу. Ахмад та их муу ажилласан байна. – Мэдлээ. Сэжигтэн Оюумаад авагдсан таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг цуцлах санал оруулж байна. Оюумаа нь гэмт хэрэг болохоос өмнө хохирогчид эмчилгээ хийсэн болохоос гэмт хэрэгтэн ч биш, гэрч ч биш. Хэргийн нөхцөл байдалд хамааралгүй гэдэг нь тогтоогдлоо. – Өө тийм. Тэгж үзэж байна уу. Болно л доо. Авагдсан арга

хэмжээгээ цуцалж орхи. Харин тэр Нанзааг яагаад хэвээр нь үлдээж байгаа юм. – Нанзаа хэд хоногтоо байж байг даа. Түүний эхнэр яг тэр өдөр Бээжин явчихсан байгаа юм. – Зааг. Тэгээд хэдийд нь.. – Биднийг тэднийд очихын өмнөхөн. Гайхалтай нь тэр эмэгтэй хил нэвтрээгүй. – Наадах чинь харин асуудал байна шүү. Эхнэрийнхээ гараар хийлгэсэн гэж үзэж байна уу. – Үгүй дээ хошуучаа. Нанзаа хэргийн бүрэлдэхүүнд оролцоогүй. Тэр хэргийн талаар юу ч мэдээгүй байсан. Нанзаагийн эхнэр Өрнөх гэх эмэгтэй хэрэг гардаг өдөр хохирогч С-н төрсөн охин Чимгээгийн ажил дээр очиж нөхрөө хардан хэрүүл хийсэн байгаа юм. Энэ үед 13 цаг болж байсан байгаа юм. Өмнө нь сэжигтэн гэгдэж байгаа Оюумаагийн эмнэлэг дээр очиж бас хэрүүл хийсэн. Нөхрөө ангийнх нь хүүхдүүдтэй их харддаг ааш муутай эмэгтэй гэдэг нь нотлогдсон. Өрнөх нөхрөө Оюумаатай хардаж араас нь даган талийгч С-н байрны гадаа очиж, тэдний явсаны дараа зөрөөд С-нд орсон байж

болзошгүй гэх таамаг надад байгаа юм. – Яагаад. Хэрүүл ам хийсэн ааштай, хартай хүүхнүүд зөндөө байдаг биз дээ. – Талийгч С-н гарт атгагдсан үс Нанзаагийн гэрийн орноос олдсон үстэй харьцуулж шинжлэхэд нэг хүнийх болох нь тогтоогдсон. – Нанзааг үргэлжлүүлэн цагдан хорь. Эхнэр Өрнөхийг нь яаралтай баривчил. Нанзаагийн гэрийг хяналтанд ав. – Мэдлээ. – Амжилт хүсье ахмадаа. Даргын өрөөнөөс гараад Хүчит хаврын агаарыг шуналтай гэгч нь амьсгалав. “Түй нил утаа. Энэ утаа байхгүй болох болоогүй л байх шив дээ. Эр хүний хувьд Нанзаа өрөвдмөөр юм. Даан ч ажил бол ажил шүү дээ Нанзаа минь. Намайг уучлаарай! Ханиа олсонгүй дээ” хэмээн өөртөө өгүүлэв… … Үгүй чи чинь яадаг хүн бэ? Идээ цагаа засчихаад хүлээгээд байхад чинь алга болчих юм. Хаана байна өнөө бэр болох охин. Нас

чинь гуч гарчихлаа. Тогтож амьдрах нас болчихсон баймаар юм. Хичнээн санаа зововоо. Хүний нүүр харах аргагүй болгох юм. Ээж нь урвайж, унжийсан Болдыг босго алхмагц үгэлж гарах нь тэр. – Уучлаарай ээжээ. Болсонгүй. Оюумаа эмч хүн шүү дээ. Ажил гарчихсан. Би хүлээгээд л байлаа. Ирсэнгүй. Хүнд хүн ирсэн гэсэн. Шөнөжин, өдөржин ноцолдож байгаа юм байхаа. – Тэгээд юуны эмч юм бэ? Үнэн хэлж байгаа юмуу чи. – Юу гэж худлаа хэлэх билээ дээ. Эмэгтэйчүүдийн эмч шүү дээ. Ажил нь хүнд юмаа. – Тийм бол аргагүй байлгүй дээ. Хөөрхий минь. Тийм том эмч хүн миний хүүг тоох юмуу даа. Ээж нь очиж уулзчихаад ирэх үү. Аль эмнэлэг юм бэ дээ. – Нэгдүгээр төрөх эмнэлэг гэсэн байх шүү. Би амармаар байнаа ээжээ. – За миний хүү нэг хань ижилтэй болж үз. Наад царай, зүс чинь авах

юм алга. Хоол ид миний хүү. Их ядарчихсан харагдаж байна. Цагаанаа хүүдээ хоол аягалж зогсохдоо “Энэ хүү нэг биш. Хараад байтал сэтгэлээр бүр уначихаж. Ажилтай гэдэг нь худлаа л даа. Миний хүүг тоогоогүй юм шиг байна. Яадагшуу юм болдоо. “ гэж өөртөө шаналан бодов. – Миний хүүгийн бие зүгээр үү. Толгой нь өвдөө юу. Эм ууна уу? – Үгүй дээ ээжээ. Хүү нь зүгээр бүү зов. Харин унтмаар байна гэсэн Болд аягатай хоолоо ч гүйцэд идэлгүй өрөө үрүүгээ яваад орчихов. Цагаанаа хүүгийнхээ араас харж дэмий л санаа алдав. “Хүү мннь сайн, сайхан амьдралтай болоосой билээ. Миний хүү сайн хүү шүү дээ”. Цагаанаагийн утас дуугарахад тэрээр юунд ч юм бэ сандран утсаа авав. – Байна уу? – Цагаанаа юу? – Тийм ээ. Цагаанаа байна хэн бэ? – Бадам байнаа. Худ нь байна. – Үгүй ер сайн уу худ минь. Ажилд орчихоод гялалзаж байгаа гэл үү. Болж байна шүү дээ. Бадам минь. –

Худаа хүү чинь байгаа юу? – Байлгүй яах вэ. Өрөөндөө байна. – За худ минь намайг сайн сонсч бай! Болохоо больсон шүү. Цаана чинь аюул болсон. Цагаанаагийн дотор палхийн, зүрхээр нь часхийн хатгуулав. – Юу … юу болсон гэнээ. – Танай хүү чинь… – Миний хүү яасан гэж… – Болохгүй болсоон. Танай хүү нэг хүүхэнтэй суух гэж байгаа юм байна. Тэр нь эмч байсан юм байх. – За тийм. Тэгээд яасан гэж? – Тэгээд тэр эмч хүүхэн нь шоронд орчихсон. – Еэ бурхан гончигсүм минь. Үнэн юмуу тэгээд? – Үнэн гэмдээ үнэн. Хүү чинь бүр өмгөөлөгч авах гээд манай ажил дээр явж байсан шүү дээ. Цагаанаа хирдхийн хүүгийнхээ өрөө үрүү хараад – Тэгээд… гэж ундууцан асуув. – Тэгээд үү? Тэр хүүхэн тохой хирийн алтан бурхан айлаас гэгээн цагаан өдрөөр дээрэмдээд эзэн чавганцыг нь сүхээр цохиод алчихсан гэсэн. – Еэ бурхан багш

минь. Би одоо яах билээ. Очиж очиж миний хүүд тийм хүн таарчихлаа гэж үү дээ. Эцэст нь Цагаанаа хачин их хямарч ам нь ангалзан сандал дээр унав. Дотор нь харанхуйлж, хүүгийнхээ ирээдүйн амьдралд жигтэйхэн их зовинон хамаг бие нь салгална. Энэ муу утаснаас болж байгаа юм гэх шиг утсаа газарт шидсэн эх тарр хэмээн унах утасны чимээг чагнан шүд зуун хүчлэн босоод хүүгийнхээ өрөөг чиглэв. “Даанч их баргар царайлж сэтгэлээр унасан байсан юм. Ийм учиртай юм бий. Үгүй мөн айхтар хүүхнээ алтан бурхан хулгайлж эзнийг нь сүйтгэж байдаг. Ай бурхан минь ямар айхтар юм бэ? Үгүй мөн их шуналаа. Хөөрхий над шиг тамир нь барагдсан эх хүн байсан байх даа. Ээ базарваань. Миний тэнэг хүү тийм хүний араас хөөцөлдөөд бүр өмгөөлөгч авах гээд явж байсан байх. Худ минь ганц хэрэг боллоо. Тэрийг нь надад дуулгадаг. Сэтгэл

нь хаа байх билээ. Ил цагаан зантай тусархаг хүн дээ манай Бадам. Миний хүү ийм заяа муутай юм байх даа. Нэг эхнэрээс саллаа. Дахиад нэгтэй учирлаа гэсэн энэ. Ээ бүү үзэгд. Хүний амь хөнөөчихдөг шунахай алуурчин. Энэ хүү бузартчихаж. Хорлогдчихож. Одоо яах вэ? Харлаг Зайранд очих уу? Хувилгаан Чойд бараалхах уу? Хүүгээ янзлуулахгүй бол ч болохгүй нь дээ. Туяаг дуудахаас…” Цагаанаа утсаа шидэж өөртөө төвөг удсанаа төдхөн мэдэж утсаа авахаар тонгойв. Туяагын утас тэр дорхноо залгагдав. – Байна уу? ээжээ. Та зүгээр үү? – Би ч яах вэ? зүгээр байна охин минь одоохондоо… – Наад дуу чинь яагаа вэ? Бие чинь өвдөө юу? – Зүгээр гээд байхад чинь. Чи хаана явна вэ? – Эртхэн тараад гэр үрүүгээ явж байна. – Ашгүй гэм. Миний охин хүрээд ир. Ярих юм байна. – Тийм чухал юм уу? – Хурдан ир. – За тэгэхээс дээ. Уг нь би гэртээ ажилтай байсан юм. Туяа дурамжхан хэлж

утсаа таслав. – Охин минь цаана чинь энэ дүү чинь болохоо болиод байнаа. “Эхнэрээсээ салсан хүн чинь жаахан бодолтой байж болноо доо. Нөгөө авчирна гээд гайхуулаад байсан эмч хүүхэн нь шоронд орчихсон гэнэ. – Юу. Оюумаа эмч үү? Би уг нь танина ш дээ. Болдын арван жилийн ангийн охин байхгүй юу. Нэгдүгээр төрөхийн тасгийн эрхлэгч их сайн эмч ш дээ. Яасан юм бол доо. Хүн төрөлт энэ тэрээсээ эндчихсэн юм болов уу? эмчийн ажил хэцүү шүү дээ. – Үгүй гэнээ. Айлаас алтан бурхан хулгайлаад эзнийг нь нэг настай эмгэнийг цохиод алчихсан гэнэ. – За ээжээ. Тийм муухай юм хийдэг хүн байдаг л байх. Оюумаа тийм хүн биш. Та чинь одоо ямар муухай юм ярьдаг юм бэ? тэр хүүхэн тийм ёс зүйгүй хүн биш шүү. – Битгий номчирхоод байж үзээ. Энэ тэнэг дүү чинь бүр өмгөөлөгч авах гээд явж байгаад танай хадам ээжтэй таарсан байна. Худ дөнгөж сая надад хэллээ.

Мэдээж сайн санаад л тэр шүү дээ. – Сайн санаадаа. Мөн ч сайн санаж дээ ээж минь. Би муу хэлж байгаа юм биш. Манай хадам ээж хүний хэлж байгааг ойлгохгүй хирнээ дан нэг холион бантан хутгаж явахыг нь яана. Миний нэг найз өмгөөлөх коллегитой юм. Би тэр найзаасаа гуйж байгаад ээжийг тэнд үйлчлэгчээр оруулчихсан юм. Нөгөө холион бантангаа хутгаж нүдний булай болж байгаа юм байна л даа. Тэрийг мэдчихэж болно гээд Туяа хэн нэгэн үрүү залгав. – Сайн уу Хасараа? Ажил нь сайн уу? найз нь чамаас нэг юм асуух шаардлагатай болчихлоо. – Өө за асуул даа. Юу юм бэ? дээ. – Мииий дүү нэг хүүхэнтэй суух гэж байгаа юмаа. Тэгсэн тэр хүүхэн нь гэмт хэрэгт холбогдсон гэлцэх юм. Мэдээж дүү маань тэр галаар бидэнд хэлэхгүй нь ойлгомжтой. Ээжийн санаа зовоод болдоггүй. Болд өмгөөлөгч авах гээд наагуур чинь явж байсан сурагтай. – Тэгэхээр ангийн охин минь

миний дэргэдэх мэдээлэл чамд хурдацтай хүрсэн байна шүү. Санаа зоволтгүй дээ. Цагдаагийнхан хэргийн бүрдэлтийг гүйцтэл тэр эмч бүсгүйг хэд хоног хорих биз. Тэр хохирогчтой хамгийн сүүлд уулзаж, эмчилсэн юм билээ. Тэгээд эмч бүсгүйг гармагц гэмт хэрэгтэн зөрж ороод тийм аймшигт зүйл хийчихсэн юм шиг байгаа юм. Уг нь бол эмч бүсгүй энэ хэргийн гэрч, холбогдогч аль нь ч биш. – Тэгээд яагаад түүнийг хориод байгаа юм болоо? Тэр сэтгэл санаагаар унаад сүйд болж байгаа даа. – Гэхдээ хүний амь хохирчихоод байхад энэ юу ч биш шүү дээ. Хамгийн гол нь хохирогчтой хамгийн сүүлд уулзсан хүн учраас л сэжиглэгдэх үндэслэл болж байгаа юм. Өөр нотлох баримт олдмогц суллагдана даа. Зоволтгүй. – Үгүй тэгээд Хасараа тэр нотлох баримт олдохгүй бол яанаа, – Олдоноо. Ямарч нүгэлтэн үнэнээс

нуугдаж чаддаггүй юм. Харин золиос гардаг нь харамсалтай. – За за. Тэр гэмт хэрэгтэн нь хурдан олдоосой билээ. Баярлалаа найзаа. Туяа утсаа тасалж ээж үрүүгээ зовинонгуй харж – Гайгүй л юм шиг байна. Тэр хохирогч нь бис муутай хүн байсан юм шиг байна. Оюумаа үзэж, эмчилгээ хийгээд гарсны дараа хэн нэгэн орж тийм муухай юм болсон бололтой. – Пээ бүү үзэгд. Тэр охин тэгээд… – Хамгийн сүүлд уулзсан хүн гэж сэжиглэгдээд… – Одоо яанаа тэгээд.. ямар их гай вэ? – Ийм тохиолдолд цагдаа нар нотлох баримт олдвол сулладаг юм байхаа. – Тэр нь олдохгүй бол яанаа тэгээд… – Харин тийм. Хориод байдаг юм байлгүй дээ ээжээ. Цаадахиа дуудаач ээ. Юун унтах вэ? Нэг нь тийм их зовлон эдэлж байхад. Юу болоод байгааг сонсъё. Зөвлөж ярилцъя. – Тэгж үз хүүхээ. Ээж нь цаадахийг чинь босгоод ирье. Цагаанаа хүүгийнхээ өрөөнд орж Болдыг бараг унтаа чигээр нь хөтөлж авчрав.

Нойргүй явснаас түүний нүд улайсан харагдана. Болд эгчийнхээ дэргэд суунгаа – Ээж одоо яагаад байгаа юм бэ? гэж унтууцав. – За миний дүү юу болсныг яриадах. Бид хоёр мэдсэн шүү. Оюумаа яг ямар байдалд орчихоод байгаа юм. Болд толгой сэгсэрч инээмсэглээд – Хм ямар байдалд ч гэх шиг. Ажил ихтэй гэж хэлээд байгаа биз дээ. Ээж одоо… гэж үглэв. – Ажил ихтэй ч гэх шиг. Ядаж байхад чи битгий худлаа яриад байгаач. Оюумаа хүн амины хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа ш дээ. Үнэнийг хэлчихэд яадаг юм бэ? чи. Болд эгчийгээ арга барагдсан нүдээр харж толгой дохиод яриагаа эхлэв. Өрөөн дотор нам гүм болж ханын том цагны дуунаас өөр чимээ аниргүй хэсэг сууцгаав. Болдын ярьсныг эргэцүүлэн дор бүрнээ бодолд автах аж. – Ямарч хэцүү юм бэ? дээ. Амьтан хүнд үзүүлж засал ном

хийлгэдэг юм уу? тэр охины ээж аав ах дүүд нь дуулгасан юм уу тэгээд. – Үгүй дээ. Аав нь нас барчихсан. Ээж дүү нар нь Дарханд байдаг юм. Байдлыг нь жаал харзная. – Тийм бол ерөөсөө хүнд үзүүлж засал ном хийлгэе. – Ээжээ төрийн хэргийг төмөр зоос засахгүй шүү дээ. Яах гэсэн юм бэ? – Дуу чи тэрийг би мэдье. Цагаанаа хүүгээ зэмлэн утасны дэвтэр өөд гар сарвайв. Болдын утас дуугарав. – Байна уу? – Цагдаагын газраас ахмад Хүчит ярьж байна. – За таныг сонсч байна ахмадаа. – Та өөрөөсөө гадна нэг хүний хамт миний өрөөнд хүрээд ирнэ үү. Би Оюумааг авчрах гэж байна. Батлан даалтанд гаргах бодолтой байна. – Ойлголоо. Би одоо яваад очъё. Одоохон. Баярлалаа баярлалаа таньд… Болдын царайд инээмсэглэл тодорч дуу нь өндөрсөөд ирэв. – За эгч минь надтай хамт явж тус болж үз. Оюумааг гаргана гэнэ. Иргэний бичиг баримтаа авахаа мартав даа. – Ээ ашгүй минь шуудхан нааш нь

аваад ир. Ээж нь хоол, цай хийгээд ариун үнэртэн үнэртүүлээд хүлээж байя. Аваад ирдэг юм шүү хэмээн Цагаанаа хөл болж, Болд Туяа хоёр яаран гарав… … Газрын өнгө үзэмж улам нэмж гоёмсог ногоон зүлгэн дээгүүр өнгийн цэцэгс алагласан зуны тунгалаг өдөр Чимгээ хотоос зайдуухан байх уулын энгэрт сууж байлаа. “Ямар ч сайхан юм бэ? аргагүй сайхан зун болох нь дээ. Болох нь ч гэж болж байна даа. Хэдхэн сарын өмнө ээжтэйгээ энэ газарт хоёулаа сууж байсансан. Гэтэл одоо ээж минь байхгүй болчихоод би ганцаараа ингээд сууж байдаг. Даанч дээ Оюумаа минь. Би чамд өөр шигээ итгэдэгсэн. Итгэдэг болохоороо ээж үрүүгээ явуулсан шүү дээ. Чи намайг ганц цаг хүлээчихгүй яав даа. Тэгсэн бол өдийд ээж минь амьд мэнд байж байгаа шүү дээ. Би ч гэсэн би. Дэд сайдын өрөөнд хийгдсэн тэр хурлыг орхиод гарахгүй яасан юм бэ? хуралд суугаагүй гээд их сайндаа

ажлаас хална биз. Хожим ажил олдож л таараа. Харин ээж минь надад олдохгүй шүү дээ. Би яасан тэнэг юм бэ” хэмээн ихэд харамсан бодсон Чимгээ сульдаа асгарах нулимсаа арчив. “Би гэдэг хүн энд байна шүү” гэх шиг хэвлийд нь туниа муутайхан ёвчин хөдлөх үр нь түүнийг жаахан ч атугай тайвшруулна. Чимгээ ээжийгээ дурсан хэсэг суугаад хөдлөхдөө тэр сайхан хангайд идээ цагааны дээж өргөөд хөдлөв. Утас нь дуугарч байлаа. Дүү Чимэд нь ярьж байлаа. – Байна уу? – Эгч та хаана яваа юм бэ? утас чинь холбогдохгүй байх юм. – Хотоос жаахан зайдуу гарсан юмаа. – Тийм үү? Дөчин ес хоног дөхөж багаа

болохоор л ярьж байна. – Мэдэж байгаа. Би бэлтгэлээ хийчихсэн. – Надаас мөнгө авах уу? – Үгүй дээ. – Та яагаад байгаа юм бэ? Дуугарч ядаад байх юм. – Чиний энэ зандрах чинь хүртэл надад тээртэй хэцүү байна. – Угаасаа таниас болсон ш дээ. Тэр Оюумаа чинь гараад ирсэн. Одоо юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд явж байна. Хүн ингэдэг л байхгүй юу. Ямар үхсэн хүн үг хэлэх биш. Миний ээж…. – Би мэдэж байнаа Чимэд минь. Би тайван байхыг хүсэмжлэн ганцаараа уулан дээр гарсан юм. Тэгж ярих юм бол ээжийн өмнө чи бид хоёр хоёулаа

буруутай. – За та болиорой зүгээр. Би ямар буруутай юм бэ? Би тэгж ярих юм бол ээжийг тэжээж ажлаа хийж явсан шүү. Ер нь та буруутай ш дээ. Танай найзууд ээжийг тийм болгосон. Тэр Нанзаа чинь одоо хүртэл хоригдож байна. Мэдээж но-той болоод тэр шүү дээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *